96-р бүлэг

Надаас төрсөн атлаа Намайг мэддэггүй бүх хүнд Өөрийн уур хилэн, агуу хүч, бүх мэргэн ухааныг харуулахын тулд Би тэднийг гэсгээнэ. Миний дотор бүх зүйл зөвт бөгөөд зөвт бус, шударга бус байдал, заль мэх огт байхгүй; шударга бус, зальхай хэн боловч Үхэгсдийн оронд төрсөн тамын хүү байж таарна. Миний дотор бүх зүйл ил тод; Миний гүйцэлдэнэ гэж хэлсэн бүхэн гүйцэлдэж, бий болно гэж хэлсэн бүхэн бий болдог бөгөөд Би цорын ганц Бурхан Өөрөө тул эдгээр зүйлийг хэн ч өөрчилж, дуурайж чадахгүй. Болох гэж буй зүйлд Миний урьдчилан тогтоож, сонгосон ууган хөвгүүдийн бүлэгт багтсан хүн бүр нэг нэгээрээ илчлэгдэх ба ууган хөвгүүдийн бүлэгт ороогүй хүн бүрийг Би үүгээр дамжуулж таягдан хаяна. Би Өөрийн ажлыг ингэж хийж, гүйцэлдүүлдэг. Яг одоо Би ууган хөвгүүддээ Өөрийн гайхамшигт үйл хэргийг харуулахын тулд л зарим хүнийг ил болгож байгаа ч дараа нь Би ийм маягаар ажиллахгүй. Харин үнэн дүр төрхөө нэг нэгээр нь ил харуулахыг тэдэнд зөвшөөрөхийн оронд Би ерөнхий нөхцөл байдлаас эхлэнэ (чөтгөрүүд бүгд ерөнхийдөө адилхан учир ердөө цөөхнийг нь л жишээ болгон авахад хангалттай). Миний бүх ууган хөвгүүний зүрх сэтгэл нь тодорхой бөгөөд үүнийг Би цааш ярих шаардлагагүй (учир нь тогтсон цагт тэд нэг нэгээрээ илчлэгдэх нь лавтай).

Хэлсэн үгэндээ эзэн болдог нь Миний зан чанар бөгөөд Надад нууж, далдалсан зүйл байдаггүй. Би та нарын ойлгох хэрэгтэй юм бүхнийг нэг бүрчлэн хэлнэ, харин та нарыг бат зогсож чадахгүй байх вий гэсэндээ та нарын мэдэх учиргүй зүйлийг яасан ч хэлэхгүй. Ялихгүй юмтай зууралдаад, чухал зүйлсийг бүү алд—ингэх нь үнэхээр ашиггүй. Төгс хүчит Бурхан гэдэгт минь итгэ, тэгвэл бүх зүйл гүйцэлдэж, бүгд амархан, таатай болно. Би аливааг ингэж хийдэг. Итгэдэг хэнд ч бай Би харах боломж олгодог ба итгэдэггүй хэнд ч бай, Би мэдэх боломж олгодоггүй, хэзээ ч түүнд ойлгуулахгүй. Надад сэтгэл хөдлөл, өршөөл гэж үгүй, Миний гэсгээлтэд халддаг хэнийг ч болов Би түдгэлзэлгүй лавтай хөнөөж, бүгдэд нь адилхан хандана. Би хүн бүрд ижил байдаг—Надад хувийн санал бодол гэж үгүй бөгөөд яавч сэтгэлийн хөдлөлөөр үйлддэггүй. Үүнээс хүмүүс Миний зөвт байдал, сүр жавхланг харахгүй байж яаж чадах юм бэ? Энэ бол хэний ч өөрчилж чадахгүй, бас хэний ч бүрэн мэдэж чадахгүй Миний мэргэн ухаан, Миний зан чанар юм. Миний гар үргэлж, цаг үргэлж бүхнийг тушаадаг бөгөөд Би бүхнийг Миний төлөө хэдийд ч дуулгавартай үйлчлэл хийхэд бэлэн байлгах гэж үргэлж зохицуулдаг. Миний удирдлагын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд олон хүн үйлчлэл хийж байгаа, харин эцэстээ тэд ерөөл харах боловч эдэлж чаддаггүй нь яасан өрөвдөлтэй вэ! Гэвч Миний зүрх сэтгэлийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ бол Миний захиргааны зарлиг (захиргааны зарлигийн тухай дурдах бүр энэ нь хэний ч өөрчилж үл чадах зүйл гэдгийг хэлдэг учир Би хожим ярих үедээ ямар нэг зүйл хийхээр шийдсэн бол тэр нь лавтайяа Миний захиргааны зарлиг мөн. Санаж яв! Хохирол амсахгүйн тулд үүнийг бүү зөрч), мөн энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Энэ бол дурын хүний хийж чадах зүйл бус, Миний Өөрийн ажил билээ. Би үүнийг хийх ёстой—Би үүнийг зохицуулах ёстой, Миний бүхнийг чадагч чанарыг харуулж, Миний уур хилэнг үзүүлэхэд энэ нь хангалттай.

Ихэнх хүн Миний хүн чанарын талаар одоо ч мэддэггүй, ойлгодоггүй. Би хэдэн удаа хэлсэн ч, та нар будилсан хэвээр байж, нэг их ойлгодоггүй. Гэвч энэ бол Миний ажил, тэгээд одоо, энэ цаг үед мэддэг нь мэдэж, мэддэггүй нь мэдэхгүй л бай, Би хэнийг ч хүчлэхгүй. Энэ ийм л байж болно. Би энэ талаар тодорхой хэлсэн тул дараа нь үүнийг дахиж ярихгүй (учир нь Би хэтэрхий ихийг хэлсэн, маш тодорхой ярьсан. Намайг мэддэг хүн үнэхээр Ариун Сүнсний ажилтай ба Миний ууган хөвгүүдийн нэг гэдэг нь эргэлзээгүй. Намайг мэддэггүй хүн ууган хөвгүүн яавч биш бөгөөд Би тэр хүнээс Өөрийн Сүнсийг аль хэдийн буцаан авсныг нотолдог). Гэвч эцэстээ Би хүн бүрд Өөрийгөө мэдүүлнэ—Өөрийн хэвийн хүн чанар, Өөрийн бурханлаг чанарын аль алинаар Өөрийгөө бүрэн мэдүүлнэ. Эдгээр нь Миний ажлын алхам бөгөөд Би ийм маягаар ажиллах ёстой. Энэ нь мөн Миний захиргааны зарлиг юм. Хүн бүр Намайг цорын ганц жинхэнэ Бурхан гэж дуудаж, зогсолтгүй уухайлан магтах ёстой.

Миний удирдлагын төлөвлөгөө аль хэдийн бүрэн биелж, бүх зүйл аль эртнээс гүйцэлдчихээд байна. Хүний нүдэнд бол Миний олон ажил одоо ч ид дундаа яваа мэт харагдавч Би үүнийг аль хэдийн зохих ёсоор зохицуулчихсан бөгөөд Миний алхмын дагуу нэг нэгээрээ биелэх л үлдээд байна (үүний учир нь, дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө Би хэн нь шалгалтад бат зогсож чадах, хэн нь Надаар сонгогдож, урьдчилан тогтоогдож чадахгүй, мөн хэн нь Миний зовлонг хуваалцаж чадахгүйг урьдчилан тогтоосон юм. Миний зовлонг хуваалцаж чадах хүмүүс, өөрөөр хэлбэл, Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүсийг Би лавтай үлдээж, бүхнийг даван гарах боломж олгоно). Чиг үүрэг бүрд хэн байхыг Би зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг. Хэн нь Надад үйлчлэл хийдгийг, хэн нь ууган хөвгүүн, хэн нь Миний хөвгүүд, ардуудын нэг гэдгийг Би сайн мэддэг. Би үүнийг арван хуруу шигээ мэддэг. Урьд нь Би ууган хөвгүүн гэж хэлсэн хэн боловч одоо бас л ууган хөвгүүн хэвээрээ, харин ууган хөвгүүн биш гэж урьд хэлсэн нь одоо бас л ууган хөвгүүн биш. Би юу ч хийсэн харамсдаггүй, хийснээ амархан өөрчилдөггүй. Би хэлсэндээ хүрдэг (Надад хөнгөн хуумгай зүйл байдаггүй), тэгээд энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй! Надад үйлчлэл хийдэг хүмүүс үргэлж үйлчлэл хийдэг: Тэд бол Миний үхэр сүрэг; тэд бол Миний адуу (гэхдээ энэ хүмүүс сүнсээрээ хэзээ ч гэгээрдэггүй; Би тэднийг ашиглаж байхад тэд хэрэгтэй, харин ашиглахгүй байх үедээ Би тэднийг хөнөөдөг. Би үхэр, адууны талаар ярихдаа сүнсэндээ гэгээрээгүй, Намайг мэддэггүй, Надад дуулгаваргүй байдаг хүмүүсийг хэлж байна. Тэд хэчнээн дуулгавартай, номхон, гэнэн, үнэнч байлаа ч гэсэн жинхэнэ үхэр, адуу мөн хэвээрээ байдаг). Одоо ихэнх хүмүүс Миний өмнө садар самуун, эрээ цээргүй байж, замбараагүй ярьж, инээж хөхрөн, тоомсоргүй аашилдаг—тэд Миний бурханлаг чанарыг бус, хүн чанарыг л хардаг. Миний хүн чанар эдгээр ааш авирыг өнгөрөөж, Би тэднийг өршөөж чаддаг ч Миний бурханлаг чанарт энэ тийм ч амаргүй. Би ирээдүйд Намайг доромжлон нүгэл үйлдсэн гэдгийг чинь шийдэх болно. Өөрөөр хэлбэл, Миний хүн чанарт халдаж болох ч Миний бурханлаг чанарт болохгүй бөгөөд Надтай өчүүхэн төдий ч сөргөлдсөн хэнийг ч Би тэр даруй огт хойшлуулалгүй шүүнэ. Чи энэ хүнтэй буюу Надтай олон жил холбоотой байж, Намайг сайн мэддэг болсон гээд хайнга ярьж, авирлаж болно гэж бүү бод. Би үнэндээ тоохгүй! Тэр хүн хэн байх нь хамаагүй, Би зөвт байдлаар хандана. Энэ бол Миний зөвт байдал.

Илчлэлийн үе шатуудыг даган Миний нууц өдөр өдрөөр хүмүүст илчлэгдэж, өдрөөс өдөрт тодорхой болж байгаа нь Миний ажлын алхааг харуулахад хангалттай юм. Энэ бол Миний мэргэн ухаан (Би үүнийг шууд хэлдэггүй. Би Өөрийн ууган хөвгүүдийг гэгээрүүлж, агуу улаан лууны үр садыг сохолдог). Түүнчлэн, өнөөдөр Би та нарт Өөрийн Хүүгээр дамжуулан Өөрийн нууцыг илчлэх болно. Та нарыг нэгд нэгэнгүй мэдэг, тодорхой ойлголттой болог гээд хүмүүсийн ой тойнд багтамгүй зүйлийг өнөөдөр Би та нарт илчилнэ. Үүнээс гадна энэ нууц Миний ууган хөвгүүдээс бусад хүн бүрийн дотор байдаг ч, хэн ч үүнийг ойлгож чаддаггүй. Хэдийгээр энэ нь хүн бүрийн дотор байдаг ч хэн ч үүнийг таньж чаддаггүй. Би юу гэж хэлж байна вэ? Энэ үе дэх Өөрийн ажил, Өөрийн айлдварт Би үргэлж агуу улаан луу, Сатан, диавол, тэргүүн тэнгэрэлчийн тухай дурддаг. Тэдгээр нь юу вэ? Тэд ямар холбоотой вэ? Эдгээр зүйлд юу илэрдэг вэ? Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хяхан хавчдаг ба Миний удирдлагад саад болохын тулд явуулга ашиглах гэдэг. Сатан дараах байдлаар илэрдэг: Надтай эрх мэдлийн төлөө тэмцэлддэг, Миний сонгосон ардуудыг эзэмшихийг хүсдэг, Миний ардуудыг мэхлэх гэж сөрөг үг гаргадаг. Диаволын илрэл нь (Миний нэрийг хүлээн зөвшөөрдөггүй, итгэдэггүй хүмүүс бүгд диавол) дараах байдалтай: махан биеийн таашаалд шунадаг, муу хуял тачаалд автдаг, Сатаны хүлээсэнд амьдардаг, Намайг зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмждэг (гэхдээ тэд бол Миний хайртай хөвгүүд гэдгийг нотолдоггүй). Тэргүүн тэнгэрэлчийн илрэл дараах шинжтэй: давлиун ярьдаг, сүсэг бишрэлгүй, хүмүүст зааж сургах гээд үргэлж Миний дууны өнгийг дуурайдаг, гаднаа Намайг дуурайхад л анхаарч, иддэгийг минь идэж, ашигладгийг минь ашигладаг; товчхондоо Надтай эн зэрэгцэхийг хүсдэг, алдар нэрд дуртай боловч Миний хэв чанар дутдаг, Миний амь үгүй, хэрэггүй нэг хог байдаг. Сатан, диавол, тэргүүн тэнгэрэлч гурав нь бүгд агуу улаан лууны нийтлэг баримт тул Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдоогүй хүмүүс бүгд агуу улаан лууны үр сад мөн: Энэ бол гарцаагүй! Тэд бүгд Миний дайснууд. (Гэвч Сатаны үймээнийг оролцуулаагүй. Хэрвээ уг чанар чинь Миний хэв чанар бол хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Та нар одоо бас л махбодод амьдарч байгаа тул Сатаны сорилттой үе үе тулгарна—энэ бол зайлшгүй—гэхдээ та нар үргэлж болгоомжтой байх ёстой). Тиймээс Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад агуу улаан лууны бүх үр садыг хаях болно. Тэдний уг чанар хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй, энэ нь Сатаны хэв чанар юм. Тэд диаволыг илтгэдэг, тэд тэргүүн тэнгэрэлчийг амьдран харуулдаг. Энэ бүхэлдээ үнэн. Миний ярьж байгаа агуу улаан луу бол нэг том улаан луу биш; харин Намайг эсэргүүцдэг муу ёрын сүнс бөгөөд “агуу улаан луу” гэдэг нь адилхан утгатай үг юм. Тэгэхээр Ариун Сүнснээс бусад бүх сүнс бол муу ёрын сүнс бөгөөд агуу улаан лууны үр сад гэж хэлэхэд болно. Үүнийг хүн бүр тов тодорхой ойлгох хэрэгтэй.

Өмнөх: 95-р бүлэг

Дараах: 97-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх