131 Бурхан шинэ эрин үед шинэ ажил авчирдаг

I

Есүс ажлаа эхлэхдээ

Хуулийн Эрин үеийн гинжийг орхиж,

дүрэм журам, зарчмыг нь эвдсэн.

Түүнд юу ч үлдээгүй;

Тэр үүнийг бүхэлд нь хаясан,

үүнийг мөрд гэж хүнээс шаардаагүй.

Амралтын өдөр Есүс амраагүй;

гадаа ажиллаж байсан.

Тэр хуулинд захирагдалгүй,

Амралтын өдрийн хязгаарыг давж,

шинэ дүр төрх, ажилтай ирж,

бүгдийг нь цочирдуулсан.

Бурхан шинэ ажлаа эхлэхдээ

цоо шинэ дүр, цоо шинэ аргаар

хүнд Өөрийгөө илчилдэг билээ.

Өөрийн зан чанар,

Түүнд юу байгаа, Тэр юу болохын

бусад талуудыг хүнд харуулна.


II

Хуулиас гарч, Амралтын өдрийг эвдсэнээс эхэлсэн

шинэ ажил авчирсан гэдгийг

Есүсийн үйлдэл харуулсан.

Бурхан шинэ ажлаа гүйцэтгэхдээ

өнгөрснийг хойш тавьж,

Хуулийн эриний хуучин дүрмийг тоохоо больсон.

Амралтын өдөр ч Тэр ажилласан.

Шавь нар нь өлсөхөөрөө

тариа шувтран идэж байсан.

Энэ нь Бурханд хэвийн зүйл байв.

Бурхан ажил, үгээ шинээр эхэлж чадна.

Тэр эргэж харалгүй, шинээр эхэлдэг.

Бурхан шинэ ажлаа эхлэхдээ

цоо шинэ дүр, цоо шинэ аргаар

хүнд Өөрийгөө илчилдэг билээ.

Өөрийн зан чанар,

Түүнд юу байгаа, Тэр юу болохын

бусад талуудыг хүнд харуулна.


III

Бурханы ажил зарчимтай.

Тэр шинэ ажил эхлэхдээ

илүү өндөр үе шатанд хүнийг аваачдаг.

Хүн хуучин үг, дүрэмтэй зууралдахыг

Бурхан санахгүй, эсвэл зөвшөөрөхгүй,

учир нь Тэр шинэ ажил авчирч,

шинэ шатанд орсон.

Бурхан шинэ ажлаа эхлэхдээ

цоо шинэ дүр, цоо шинэ аргаар

хүнд Өөрийгөө илчилдэг билээ.

Өөрийн зан чанар,

Түүнд юу байгаа, Тэр юу болохын

бусад талуудыг хүнд харуулах нь

Түүний зорилгуудын нэг билээ.

Түүний зорилгуудын нэг билээ. Ѳѳ.

Түүний зорилгуудын нэг билээ.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 130 Өөр эрин үе, Бурханы өөр ариун ажил

Дараах: 132 Бурханы ажил болон үг хүнд бүх амийг авчирдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх