60 Бид бүх үеийнхнээс хамгийн ерөөлтэй нь
1 Өмнө нь бид дур зоргоороо, омголон, эцэг эхийнхээ үгийг хайхардаггүй, дэлхийн хэв маягийг дагаж, онлайн тоглоомд донтсон байлаа, бид завхралын дунд амьдарч, тав тухад шунаж, өөрсдийгөө зугаацуулж байсан, бидэнд амьдралын зорилго гэж үгүй; үнэндээ доройтож, эвдэрсэн байлаа. Бурханы дуу хоолойг сонсоод бид Түүний гэрт буцаж очин, тэнд өдөр бүр Түүний үгийг идэж, уун, чуулганы амьдралыг удирдан явуулах болсон. Бурханы үгийн гэрэлд үг, үйлдэл бүрээ тунгаан бодсоноор Сатан биднийг завхруулж байсан үнэнийг олж харсан юм. Бид байнга л худал ярьж, хууран мэхлэлтэд орооцолдох бөгөөд зүрх сэтгэлийн маань гүнд хэтэрхий их бохирдол бий; бид үүргээ зүгээр л хааш яаш байдлаар биелүүлдэг, энэ бол үнэндээ Бурханыг хуурч байгаа явдал юм; бид бардам, өөрийгөө зөвтгөсөн, дур зоргоороо бөгөөд бидэнд эрүүл саруул ухаан алга; Бурханы үгийн шүүлтийг туулсны дараа бид туйлын ихээр гэмшиж, өөрсдийгөө үзэн яддаг, сатаны зан чанарыг бүр ч ихээр үзэн яддаг; бид үнэнийг хэрэгжүүлж, Бурхантай амьдрахаар шийдсэн. Бурханы өршөөл, нигүүлсэл байгаа учраас бид өнөөдөр жинхэнэ утгаар гэмших боломжтой байна, Төгс Хүчит Бурханы авралын ачаар бид сатаны нөлөөнөөс саллаа.
2 Бид чуулган дээр цугларч, тус бүрдээ хариуцсан үүргээ гүйцэтгэдэг. Асуудал, хүндрэлтэй тулгарах үедээ Бурханд хандаж, Түүнд даатгадаг. Хамтран ажиллах арга барилд маань зөрчилдөх зүйл гарах ч бид залбирч, өөрсдийгөө эргэцүүлдэг, Бурханы үгэн дунд саад тотгор, үл ойлголцол маань алга болдог. Бид шалгалт, зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ махан биеийн сул дорой байдлаа үл харгалзан Бурханы өмнө чимээгүй очиж, Түүний үгийг идэж, уун, хүслийг нь ойлгож авдаг. Бурхан агуу улаан лууг өөртөө үйлчлүүлэхээр зохицуулсан байдаг, тэгснээр Бурхан хаанчлалынхаа хүмүүсийг төгс болгох юм. Бурханд найдсанаар бид гэрчлэлдээ бат зогсож, Түүнийг төгс хүчин, зөвт байдлынх нь төлөө магтан дуулдаг! Бурханы өмнө өргөгдсөн бид бүх үеийнхнээс хамгийн ерөөлтэй нь; Түүний үгийн шүүлтийг туулснаар завхрал маань цэвэрлэгдэж байна. Бидний бардам зан, зоргоороо ааш, мэхлэлт, худал хуурмаг арай багассан; бид одоо үнэнд захирагдаж, хүний шинэ төрхөөр амьдран харуулахыг сурч авлаа. Хм! Бид Христийг дагаж, олон үнэнийг ойлгож авч байгаа нь юутай ерөөлтэй вэ. Бид үнэнч шударга хүмүүс болохоор дадлагажиж, үүргээ үнэнчээр биелүүлэх болно. Бид нэг зүрх сэтгэл, оюун санаагаар Бурханыг гэрчилж, Түүнийг хүслийг хангах болно.