Завхарсан хүн төрөлхтөн Христтэй уулзах үнэ цэнгүй
I
Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэхгүй байхыг Би та нараас шаардаж байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрсэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг устгаж, чамд үхэх ял оноох болно. Чиний үзэл хэдийд ч үндэслэж, биеэ тоосон зан чинь соёолж, тэрслүү байдал чинь инжир жимс ургуулах болно. Чиний иймэрхүү хүн чанар чинь Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ?
II
Өдөр болгон хором бүр чи Түүнд Бурхан гэж хандаж үнэхээр чадах уу? Бурханд захирагдах бодит байдал чамд үнэхээр байх уу? Чи өөрийнхөө зүрх сэтгэл дэх өндөр дээд Бурханыг Ехова гэж шүтэн мөргөдөг хэрнээ нүдэнд үзэгдэх Христийг хүн гэж авч үздэг. Та нарын эрүүл ухаан хэтэрхий дутмаг, хүн чанар чинь хэтэрхий дорд! Та нар Христийг үүрд Бурхан гэж авч үзэх чадваргүй; хааяа та нарт таатай санагдах үед л Түүнийг барьж аваад,Бурхан гэж шүтэн мөргөдөг. Тийм учраас Би, та нар бол Бурханы итгэгчид биш, харин Христийг эсэргүүцдэг бүлэг хамсаатан гэж хэлдэг.
III
Хэрвээ чи засалт, шүүлт туулахгүйгээр Бурхантай уулзахаар очвол гарцаагүй Бурханыг эсэргүүцэгч болох бөгөөд сүйрэх тавилантай. Хүний уг чанар төрөлхөөсөө Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүн Сатанаар хамгийн гүн ялзруулсан. Хэрвээ хүн завхарсан байдлаар Бурхантай харилцахаар оролдвол гарцаагүй ямар ч сайн үр дүнтэй байж чадахгүй; түүний үг болон үйлдэл завхралыг нь хаа сайгүй ил болгох нь гарцаагүй бөгөөд Бурхантай харилцах үед тэрслүү байдал нь бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүйгээр Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, Христийг хаядаг; тэр үед хүн нэн аюултай байдалд орох ба энэ нь үргэлжилбэл шийтгэгдэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас шинэчлэн найруулав