121 Бурханд хайртай хүний төрх

I

Бурханд хайртай хүмүүс шулуун шударга, зүрх сэтгэл нь үнэнч, ариун байдаг.

Эргэлзэж, цааргалалгүйгээр тэд Христийг чин сэтгэлээсээ дагадаг.

Бурханд үнэхээр хайртай хүмүүс зөвт байдлаар өлсөж, цангадаг.

Үнэнийг хайрлаж, Бурханы үгийг нандигнаж, амьдралдаа Бурханы үгэнд найддаг.


II

Бурханд хайртай хүмүүс Түүнийг дуулгавартай дагаж, чин сэтгэлээсээ элэгсэг, хүнлэг байдаг.

Үүрэгтээ хэзээ ч хайнга хандалгүй, бүх зүйл дээр Бурханы хүслийг анхаардаг.

Бурханд үнэхээр хайртай хүмүүс Бурханы бодол, зовнилыг хуваалцдаг.

Шагналын тухай огт дурдалгүй өөрсдийгөө үнэнчээр зарлагадаж, бэрхшээлийг гомдолгүй туулдаг.


III

Бурханд хайртай хүмүүс Бурханаас эмээдэг, бас үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлдэг.

Бурханы шинжилгээг бүх зүйл дээр зөвшөөрч, ил тод байж, гэрэлд амьдардаг.

Бурханд үнэхээр хайртай хүмүүс бүх зүйлээс Түүний хүслийг хайдаг.

Үг, үйлдэлдээ зарчимч байж, үнэний бодит байдлыг амьдран харуулдаг.


IV

Бурханд хайртай хүмүүс Түүнд үнэнч байж, шалгалттай тулгарах үедээ гэрчлэл хийдэг.

Бурханаас урвахын оронд амиа алдахыг илүүд үздэг.

Бурханд үнэхээр хайртай хүмүүс Бурханыг мэдэхээр эрж хайхад анхаардаг.

Бурханы зохион байгуулалтад захирагдан, Бурханыг хайрлах сэтгэл нь хэзээ ч хувирдаггүй.

Бурханд хайртай хүмүүс үүргээ үнэнчээр биелүүлж, Бурханаар хамгийн их ерөөгддөг.

Бурханд хайртай хүмүүс бол Бурханы хайрладаг үнэнч хүмүүс.

Бурханд хайртай хүмүүс Түүнд дуулгавартай байж, хүслийг нь дагадаг.

Бурханд хайртай хүмүүс л шүүлт, гэсгээлтээр төгс болгуулах эрхтэй.

Өмнөх: 120 Бурханы хайр бидний дунд үүрд мөнх байдаг

Дараах: 122 Гэрэлд амьдрахын тулд Бурханыг хайрла

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх