Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

Өнөө үед Бурханы ажлыг мэдэх нь голчлон, эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы үндсэн үйлчлэл юу болохыг болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр жишээ үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийнхөө үгэнд өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр жишээг хэрхэн үзүүлдэг вэ? Үг хэлснээр, бүх газар нутаг даяар ажиллаж, үг хэлснээр үзүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил юм; Тэрээр газар дэлхийг үгийн ертөнц болгохын тулд зөвхөн үг хэлдэг, ингэснээр хүн бүрийг Түүний үг хангаж, гэгээрүүлдэг, мөн хүний сүнс сэргэж, хүн үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэж авдаг. Эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Бурхан голчлон үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, цовдлолын золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Тэрээр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг халсан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг авчирсан; эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгосон юм. Тэрээр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, үг ашиглан хүнийг төгс болгож, гэгээрүүлж, гэрэлтүүлэхээр, хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн билээ. Есүс ирэх үедээ энэ үе шатны ажлыг хийгээгүй. Есүс ирээд олон ид шид үзүүлсэн, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан ба цовдлолын золин авралын ажлыг хийсэн юм. Үүний үр дүнд, өөрсдийн үзэлдээ хүмүүс Бурхан ийм л байх ёстой гэж итгэдэг. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгах ажил хийгээгүй; харин Тэр цовдлогдож, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь хүний үзэл дэх тодорхойгүй Бурханы эзэлж буй орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй Бурханы дүр хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг, бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой, хэвийн ажлаар дамжуулан Тэрбээр Бурханы бодит байдлыг хүнд мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгохын тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг гүйцэлдүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Та нарын мэдэх ёстой зүйл бол:

1. Бурханы ажил ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй.

2. Бие махбодтой болсон Бурхан энэ удаа үндсэндээ ямар ажил хийхээр ирснийг та нар ойлгох ёстой.

Тэрээр өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, эсвэл ид шид үзүүлэхээр ирээгүй, мөн гэмшлийн сайн мэдээг түгээж, эсвэл хүнд золин аврал хайрлахаар ирээгүй. Яагаад гэвэл, Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн бөгөөд Бурхан нэг ажлыг давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийн бүх хэрэгжүүлэлтийг хаяхаар ирсэн. Жинхэнэ гэдгээ голчлон харуулахын тулд бодитой Бурхан ирсэн юм. Есүс ирэхдээ цөөхөн үг хэлсэн; Тэрээр голдуу ид шид үзүүлж, тэмдэг гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан, аль эсвэл хүмүүсийг үнэмшүүлж, үнэхээр Бурхан, сэтгэл хөдлөлгүй Бурхан мөн гэдгээ хүнд харуулахын тулд зөгнөл хэлсэн. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцэлдүүлсэн. Өнөөдрийн Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулдаггүй, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг ч хөөн зайлуулдаггүй. Есүсийг ирэх үед Түүний хийсэн ажил Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан хийвэл зохих ажлын үе шатыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг байдаг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм, иймээс өнөөдөр чи бодитой Бурханы үг болон ажлыг л хардаг билээ.

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан голчлон үгээ хэлж, хүний аминд шаардлагатай бүхнийг тайлбарлаж, хүний орох ёстой зүйлийг заан үзүүлж, Бурханы үйл хэргийг хүнд харуулж, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч, гайхалтай байдлыг хүнд харуулахын тулд ирсэн юм. Бурханы ярьдаг олон арга замаар дамжуулан хүн Бурханы эрхэм дээд, агуу байдал, мөн түүнчлэн Бурханы даруу, нууцлаг байдлыг хардаг. Бурхан эрхэм дээд боловч даруу, нууцлаг бөгөөд хамгийн өчүүхэн нь болж чадна гэдгийг хүн хардаг. Түүний үгийн зарим нь шууд Сүнсний өнцгөөс хэлэгддэг, зарим нь хүний өнцгөөс шууд хэлэгддэг ба зарим нь гуравдагч хүний өнцгөөс хэлэгддэг. Үүнээс, Бурханы ажилладаг байдал асар олон янз байдгийг харж болох ба Тэр үгээр дамжуулан хүнд үүнийг харуулдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил хэвийн бөгөөд бодитой байдаг, тиймээс эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүст хамгийн том шалгалт тулгардаг. Бурханы хэвийн болон бодитой байдлаас үүдэн бүх хүн тийм шалгалтын дунд орсон; хүн Бурханы шалгалт руу унасан нь Бурханы хэвийн болон бодитой байдлаас болдог. Есүсийн эрин үед ямар ч үзэл, эсвэл шалгалт байгаагүй. Есүсийн хийсэн ихэнх ажил хүний үзэлтэй нийцэж байсан учраас хүмүүс Түүнийг дагасан ба Түүний талаар ямар ч үзэл өвөрлөөгүй. Өнөөдрийн шалгалт нь хүнд тулгарч байсан шалгалтуудаас хамгийн том нь бөгөөд энэ хүмүүс асар их гай зовлонгоос гарч ирсэн гэж хэлэх үед хэлээд буй гай зовлон нь энэ юм. Өнөөдөр, энэ хүмүүст итгэл, хайр, хатуужил, дуулгавартай байдлыг бий болгохын тулд Бурхан үгээ хэлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг нь хүний уг чанар-мөн чанарын дагуу, хүний зан авирын дагуу, өнөөдөр хүний орох ёстой зүйлийн дагуу байдаг. Түүний үг бодитойн сацуу хэвийн байдаг: Тэр маргаашийн тухай ярьдаггүй, өчигдрийг ч эргэж хардаггүй; Тэр өнөөдрийн орох, хэрэгжүүлэх, ойлгох ёстой зүйлийн талаар л ярьдаг. Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой. Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байдаг юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг зайлуулж, өвчтэйг эдгээдэггүй юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Цовдлолын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байсантай адилаар Есүс сүмд орж, амралтын өдрийг сахисан бол хэн ч Түүнийг хавчихгүй байх байсан бөгөөд бүгд тойрон хүрээлэх байсан. Тэгсэн бол Тэр цовдлогдох байсан уу? Золин авралын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Есүстэй адилаар тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол ямар хэрэгтэй байх юм бэ? Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу удирдлагын төлөвлөгөөнийх нь нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийсэн цагт л хүн Бурханы талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй болж, тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелж чадна.

Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэрээр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэрээр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглан өөр өөр байдлаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгахын тулд үг хэлэх арга барилыг ашигладаг. Энэ бол Бурханы хийдэг үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, ид шид үзүүлж, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан ажлын энэ үе шатыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг мэдэж, зүрх сэтгэлээс нь Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдож болох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо шүтээн болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Бурханыг бүхэлд нь төлөөлөөгүй. Тэр зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон юм. Тэрээр Бурханы нэг хэсгийг төлөөлж байв. Бурхан юу болох бүхнийг Тэр төлөөлж чадаагүй, харин Бурханы ажлын нэг хэсгийг хийхдээ Бурханыг төлөөлсөн юм. Учир нь, Бурхан маш агуу, маш гайхалтай, ойлгошгүй бөгөөд эрин үе болгонд ажлынхаа нэг хэсгийг л хийдэг билээ. Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүний амийг үгээр хангах, хүний уг чанар-мөн чанар, завхарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хоцрогдсон үзэл бодлыг таягдан хаях явдал юм; хүний мэдлэг, соёл Бурханы үгээр илчлэгдэн цэвэрлэгдэх ёстой. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг ил болгож, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд мэдлэгийг нь юу ч бүрэн дүүрэн болгож чадаагүй учраас Бурхан үргэлжлүүлэн үг хэлж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэгэнтээ харсан. Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чадсан ба цовдлогдоод гурван өдрийн дараа амилж, хүний өмнө махбодоор харагдсан юм. Бурханы талаар хүн үүнээс илүү юу ч мэдээгүй. Бурханаас өөрт нь харуулсныг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юу ч харуулахгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлана. Тиймээс Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлэх гэсэндээ, Бурханы мөн чанарыг хүн аажмаар мэдэж аваг гэсэндээ Бурхан үргэлжлүүлэн ажилладаг. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний завхарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн бөгөөд хэрвээ чамд энэ тухай бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи бат зогсож чадахгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэлдүүлэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран, Өөрийг нь хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахиж чадахгүй. Бурхан цовдлогдож, Содомыг устгаж чадна, мөн Есүс үхлээс амилж, Петрт харагдаж чадна гэдгийг л чи мэдэх байсан… Гэхдээ чи Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй. Бурханы үгийг туулснаар л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, Бурханы ажлыг туулах тусам Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болно. Тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болино. Хүн Бурханы ажлыг туулснаар л Түүнийг мэдэж авдаг; Бурханыг мэдэж авах өөр зөв арга зам гэж үгүй. Өнөөдөр олон хүн юу ч хийлгүй зүгээр л тэмдэг, гайхамшгууд болон агуу гамшгийн цаг үеийг харахаар хүлээдэг. Чи Бурханд итгэдэг үү, эсвэл агуу гамшигт итгэдэг үү? Агуу гамшиг ирэх үед хэтэрхий оройтсон байх бөгөөд хэрвээ Бурхан агуу гамшиг илгээхгүй бол Тэр тэгээд Бурхан биш гэж үү? Чи тэмдэг, гайхамшгуудад итгэдэг үү, эсвэл Бурханд Өөрт нь итгэдэг үү? Есүс бусдад дооглуулж байх үедээ тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй, гэхдээ Тэр Бурхан байсан бус уу? Чи тэмдэг, гайхамшгуудад итгэдэг үү, эсвэл Бурханы мөн чанарт итгэдэг үү? Бурханд итгэх итгэлийн талаарх хүний үзэл бодол буруу! Хуулийн эрин үед Ехова олон үг хэлсэн боловч өнөөдөр ч гэсэн тэдгээрийн зарим нь хараахан биелээгүй байгаа. Ехова бол Бурхан биш байсан гэж чи хэлж чадах уу?

Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ “Үг махбод болдог” гэх баримтыг биелүүлдэг гэдгийг өнөөдөр та бүхэн тодорхой мэдэж байх ёстой. Газар дээрх бодит ажлаараа дамжуулан Тэрээр, Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад хүнийг хүргэдэг. Тэрээр тэмдэг, гайхамшиг үзүүлж чадна, бас тэгж чадахгүй үе ч Түүнд байдаг; энэ нь эрин үеэс хамаардаг гэдгийг хүнд тодорхой ойлгуулдаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй байдаг юм биш, харин хийгдэх ажлын дагуу, мөн эрин үеийн дагуу ажиллах арга замаа өөрчилдөг гэдгийг чи үүнээс харж болно. Ажлын одоогийн үе шатанд Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй; Тэрээр Есүсийн эрин үед зарим тэмдэг, гайхамшгийг үзүүлж байсан нь тухайн эрин үе дэх Түүний ажил өөр байснаас болсон юм. Бурхан өнөөдөр тэр ажлыг хийдэггүй ба зарим хүн Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй гэж итгэдэг, аль эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй л бол Тэр Бурхан биш гэж боддог. Энэ нь төөрөгдөл биш гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаг боловч өөр эрин үед ажиллаж байгаа тул тийм ажил хийдэггүй. Энэ нь өөр эрин үе учраас, мөн Бурханы ажлын өөр үе шат учраас Бурханы ил тод болгох үйл хэрэг нь ч бас өөр байдаг. Бурханд итгэх хүний итгэл бол тэмдэг, гайхамшигт итгэх итгэл биш, ид шидэд итгэх итгэл ч биш, харин шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд итгэх итгэл билээ. Бурханы ажилладаг байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг ба энэ мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг буюу Бурханы ажил болон үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд төрүүлдэг. Ажлын энэ үе шатанд Бурхан үндсэндээ үг хэлдэг. Тэмдэг, гайхамшгуудыг харна гэж бүү хүлээ; чи нэгийг ч харахгүй! Учир нь чи Нигүүлслийн эрин үед төрөөгүй. Хэрвээ тэр үед төрсөн бол чи тэмдэг, гайхамшгийг харах байсан, гэхдээ эцсийн өдрүүдэд төрсөн тул Бурханы бодит, хэвийн байдлыг л харж чадна. Эцсийн өдрүүдэд ер бусын Есүсийг харна гэж бүү хүлээ. Чи хэвийн хүнээс ямар ч ялгаагүй бие махбодтой болсон бодитой Бурханыг л харж чадна. Эрин үе болгонд Бурхан өөр өөр үйл хэргийг ил болгодог. Эрин үе бүрд Тэрээр Бурханы үйл хэргийн нэг хэсгийг ил болгодог ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод болгодог үйл хэрэг ажиллаж буй эрин үетэй нь хамт өөрчлөгддөг боловч тэдгээр нь бүгд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, Бурханд итгэх илүү ул суурьтай, илүү жинхэнэ итгэлийг хүнд өгдөг. Бурханы бүх үйл хэргээс болж, мөн Бурхан маш гайхалтай, маш агуу, төгс хүчит, ойлгошгүй байдгаас болж хүн Бурханд итгэдэг. Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чаддаг учраас л Түүнд итгэдэг бол үзэл бодол чинь буруу байгаа бөгөөд зарим хүн чамд “Муу ёрын сүнснүүд ч бас тийм зүйл хийж чаддаг бус уу?” хэмээн хэлнэ. Энэ нь Бурханы дүрийг Сатаны дүртэй андуурсан хэрэг болох биш үү? Өнөөдөр, Бурханы олон үйл хэрэг болон хийдэг ажлынх нь асар их хэмжээ, үгээ хэлдэг олон арга замаас болж хүн Бурханд итгэдэг. Хүнийг байлдан дагуулж, төгс болгохын тулд Бурхан Өөрийн айлдварыг ашигладаг. Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддагаас болж биш, харин олон үйл хэргээс нь болж хүн Бурханд итгэдэг; үйл хэргийг нь хардаг учраас л хүн Бурханыг мэдэж авдаг. Бурханы бодитой үйл хэрэг, Тэр хэрхэн ажилладаг, ямар ухаалаг арга барил хэрэглэдэг, хэрхэн үг хэлдэг, хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдсэнээр—зөвхөн эдгээр талыг мэдсэнээр л чи Бурханы бодит байдлыг ухамсарлаж, Түүний зан чанарыг ойлгож, Тэр юунд дуртай, юуг үзэн яддаг, хүн дээр хэрхэн ажилладгийг ойлгож чадна. Бурханы дуртай, дургүй зүйлсийг ойлгосноор чи эерэг, сөрөг зүйлсийг ялгаж чадах ба Бурханы талаарх мэдлэгээр дамжуулан аминд чинь ахиц дэвшил гардаг. Товчхондоо, чи Бурханы ажлыг мэддэг болох ёстой бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлоо засах ёстой.

Өмнөх: Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой

Дараах: Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх