803 Бурханыг мэдсэнээр л Түүнийг үнэхээр шүтэн мөргөж чадна

1 Бурханыг үнэхээр мэддэг бүх хүн бүгд ялгаагүй, Түүнийг харах болгондоо шүтэн мөргөж, хүндэлдэг; тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой байдаг. Одоо бие махбодтой болсон Бурханыг ажиллах зуур хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгодог байх тусмаа эдгээр зүйлийг улам их нандигнаж, Түүнийг улам хүндэлнэ. Ерөнхийдөө, хүмүүс бага ойлголттой байх тусмаа улам хайхрамжгүй болдог тул Бурханыг хүн хэмээн авч үздэг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харсан бол айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Дотроо тэрээр төдийлөн гүн гүнзгий ойлголттой байгаагүй ч Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ.

2 Хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ч ойлгодоггүй бол бодитой Бурханыг үнэхээр шүтэн мөргөж чаддаггүй. Тэд Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг хардаг мөртөө мөн чанарыг нь мэддэггүй бол Христийг эгэл хүн мэт авч үзэхэд амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магадгүй. Тэд өөрсдийгөө зөвтгөж, Түүний үг, ажлыг ноцтой авч үзэхгүй байж чадна; тэд бүр Бурханы талаар үзэл бий болгож, Түүнийг яллаж, доромжилж чадна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь Бурханд итгэдэг хүн бүрийн хүрэх ёстой зүйл билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 802 Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг олж авч чаддаг

Дараах: 804 Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх