782 Бурханыг мэдэхийн тулд Түүний ажлын гурван үе шатыг мэдэх ёстой

1 Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл юм. Хэрвээ хүн энэ хамгийн агуу үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амаргүй, Бурханы хүслийг ойлгоход амаргүй байдаг төдийгүй хүн энэ замаар алхахад улам бүр бэрх болно. Үзэгдэлгүйгээр хүн өнөөдрийг хүрч чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл үзэгдэл л хүнийг хамгаалж, хамгийн агуу хамгаалалтаар хүнийг хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгийрэх ёстой бөгөөд ажлын гурван үе шатан дахь Түүний бүх хүслийг болон Түүний ухаалаг ажлын мөн чанарыг мэдэж авах ёстой. Энэ л та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм.

2 Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат болохоос тэдгээрийн дундах ганц үе шат биш. Авралын ажил биелээгүй цагт Бурханы удирдлага бүрэн төгсөж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд бүр эхнээсээ хүнд илчлэгдэлгүй, харин авралын ажилд аажмаар илэрхийлэгдэж ирсэн билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; харин ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд, бүрэн илэрхийлдэггүй.

3 Ажлын гурван үе шат дууссаны дараа авралын ажил бүрэн төгсөнө, иймээс хүн Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэхдээ Бурханы ажлын гурван үе шатаас салж болохгүй. Хэрвээ чи ажлын гурван үе шатны талаар, өөрөөр хэлбэл, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлын талаар тодорхой мэдлэгтэй бол, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханы хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хамгийн бат бэх суурь чинь энэ болно. Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд Бурханыг мэдэх цорын ганц зам юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 781 Бурханы эцсийн шаардлага бол Өөрийг нь мэдэж авах

Дараах: 783 Бурханыг мэдэх нь бүтээгдсэн зүйлсийн хувьд хамгийн их нэр төрийн хэрэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх