153 Бурханы авралд бид баярладаг
Бид дуулж бүжиглэнэ! Бид баяр хөөрөөр дүүрэн байна!
I
Үнэнийг эрэлхийлэхээр бид өөрсдийгөө сэргээдэг,
сөрөг байхаа бид болино.
Зүрх сэтгэл, сүнс минь чөлөөлөгдөнө.
Бид хэмнэлийг дагаж, зүрх сэтгэлээ нээдэг.
Гар гараа барин, сэтгэлээрээ холбогддог.
Баяр хөөрөө Танд мэдрүүлэхийг бид хүснэ.
Дахин Танд шаналал учруулахгүйг хүснэ.
Сэтгэлээ нээж, гараа өргөн бид бүжиглэнэ.
Бид дуулж бүжиглэнэ! Бид баяр хөөрөөр дүүрэн байна!
Таны авралыг бид хүлээн авахдаа
зүрх сэтгэлээ өргөдөг.
Бид Таныг чанга дуугаар магтаж,
Таны төлөө баяр хөөртэй бүжнэ.
II
Юу зүрх сэтгэлийг маань хөдөлгөнө вэ?
Яагаад бид мэгшин уйлна вэ?
Таны шүүлт биднийг цэвэрлэдэг.
Энэ нь биднийг уйлуулж,
зүрх сэтгэлийг маань хөдөлгөдөг.
Бид гараа дэлгэн найдвар хүлээн авдаг.
Таныг хайрлаж, Таны төлөө амьдрах гэж хичээдэг.
Уй гуниг маань замхран оддог.
Та өршөөлөөр дүүрэн, Та хайрын үр суулгадаг.
Тоос, шорооноос хүн
үзэсгэлэнт үр жимс болдог.
Ялзарсан хүн төрөлхтөн ивээгджээ.
Аврагдсан учраас бид баяр хөөрийг мэдэрдэг.
Бид дуулж бүжиглэнэ! Бид баяр хөөрөөр дүүрэн байна!
Таны авралыг бид хүлээн авахдаа
зүрх сэтгэлээ өргөдөг.
Бид Таныг чанга дуугаар магтаж,
Таны төлөө баяр хөөртэй бүжнэ.
III
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бидэнд үнэхээр хайртай!
Шалгалт бидэнд шаналал авчирдаг ч
хайраар тань бид эцсээ хүртэл дагаж,
Эцсийн амьсгал хүртэл Танд өөрийгөө зориулна.
Бид үнэнийг хэрэгжүүлж, дуулгавартай дагадаг.
Энэ амьдралд бид зөвхөн Таны төлөө амьдардаг.
Та бидний төлөө санаа зовохгүй байхыг бид хүснэ.
Бид Таны төлөө л гайхалтай дуу дуулж,
баяр хөөртэй бүжиг бүжинэ.
Бид дуулж бүжиглэнэ! Бид баяр хөөрөөр дүүрэн байна!
Таны авралыг бид хүлээн авахдаа
зүрх сэтгэлээ өргөдөг.
Бид Таныг чанга дуугаар магтаж,
Таны төлөө баяр хөөртэй бүжнэ.
Бид дуулж бүжиглэнэ! Бид баяр хөөрөөр дүүрэн байна!