269  Бурханы хайрыг би эдэлдэг

I

Бурханы өмнө өргөгдөхөд зүрх сэтгэлд минь жинхэнэ баяр хөөр төрдөг.

Бурханы үгийг эдлэх нь хэчнээн сайхан билээ.

Зөөлөн ч бай, хатуу ч бай Бурханы үг надад ашиг тусаа өгдөг.

Үнэнийг ойлгоод зүрх сэтгэл минь үнэхээр эрх чөлөөтэй.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан минь, хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Хайрласан энэ үнэн хэчнээн эрхэм нандин билээ!

Шинэ үг, шинэ гэрэл.

Бурханы удирдамжийг авч, гэрэлд амьдрах нь жинхэнэ аз жаргал авчирдаг.


II

Өдөр бүр би Бурханы үгийг уншиж, Бурханы өмнө амьдардаг.

Бурханы шүүлтийг хүлээн аваад зан чанар минь өөрчлөгддөг.

Шаналал дундах жаргал, инээдэн дундах нулимс

бүгдийг нь би амталдаг.

Амийн үр жимсийг Бурхан Өөрийн гараар ургуулдаг.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан минь, хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Таны зөвт зан чанар хэчнээн хайр татам билээ!

Таны үг биднийг шүүж, зоригжуулдаг.

Таны үг энэ бүлэг хүмүүс биднийг цэвэрлэж, авардаг.


III

Бурханы хайрыг эдлэх хэчнээн ерөөлтэй вэ!

Үнэнийг олж авмагц амьдрал хэзээ ч дэмий өнгөрөхгүй.

Бид өөрсдийгөө үнэнчээр зарлагаддаг, бэрхшээл, зүдүүрээс айдаггүй.

Бурханы даалгаврыг хүлээн авч, Бурханыг тунхаглаж, гэрчилдэг.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан минь, хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Хүн төрөлхтнийг аврахын тулд Та аймшигтай их зовсон.

Бид зүрх сэтгэлээ Танд зориулна.

Танд хариу барихын тулд хамаг зүрх, сэтгэлээрээ үүргээ сайн биелүүлнэ.

Өө ах эгч нар аа, ах эгч нар аа,

нэгэн зүрх сэтгэлээр Бурханыг хайрлаж,

Бурханы хүслийг дагаж,

Бурханы санаа зорилгыг, Бурханы санаа зорилгыг бодолцон үзэцгээе.

Үнэнийг эрэлхийлж, хүний төрхийг амьдран харуулж

Бурханыг алдаршуулъя, Бурханыг алдаршуулъя.

Өмнөх: 268  Би Бурханы ажилд захирагдахыг хүсэж байна

Дараах: 270  Бурханы төлөөх үнэнч зүрх сэтгэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Хайх үгээ хайлтын цонхонд оруулна уу

Гарчиг
Тохиргоо
Ном
Хайх
Видео