195 Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?

I

Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл нь

зөвхөн Сүнс, хүн, эрэгтэй хүн төдийгүй

үзэлтэй нь нийцэхгүй олон зүйл байсан тул

хүн Бурханыг бүрэн ойлгож чаддаггүй.

Бурхан оршдог ч хоосон мөрөөдөл мэт тэд

Түүнд хагас итгэж, хагас эргэлздэг,

тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс

Бурхан үнэхээр юу гэдгийг мэддэггүй.

Чи Бурханыг ганц энгийн өгүүлбэрээр

товч дүгнэж чадах уу?

Бурхан чиний тодорхойлсон шиг энгийн байх уу?


II

Чи Есүс, Бурхан хоёр адилхан гэж,

Бурхан, Сүнс хоёр адилхан гэж хэлэх зоригтой юу?

Бурхан бол хүн ердөө л хүн

махбодоор хувцасласан хүн гэж хэлж чи зүрхлэх үү?

“Есүсийн дүр бол агуу Бурханы дүр”

гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юу?

Чи Бурханы зан чанар болон дүрийг

хэл ярианы чадвараараа тайлбарлаж чадах уу?

Чи Бурханыг ганц энгийн өгүүлбэрээр

товч дүгнэж чадах уу?

Бурхан чиний тодорхойлсон шиг энгийн байх уу?


III

Бурхан юу болохыг чи үнэхээр мэдэх үү?

Бурхан хүн үү, Сүнс үү, үнэхээр эрэгтэй юу?

Бурханы хүсдэг ажлыг

зөвхөн Есүс гүйцээж чадах уу?

Бурханы мөн чанарыг дүгнэхдээ

дээрхээс нэгийг нь л сонговол

чи дэндүү мэдлэггүй үнэнч итгэгч юм.

Чи Бурханыг ганц энгийн өгүүлбэрээр

товч дүгнэж чадах уу?

Бурхан чиний тодорхойлсон шиг энгийн байх уу?


IV

Бурхан ганц удаа махбодоор ажилласан бол

та нар Түүнийг яг таг тодорхойлох уу?

Чи ганц хараад л Түүнийг ойлгох уу?

Амьдралдаа харсан бүхнээрээ

Түүнийг дүгнэж чадах уу?

Хоёр удаа махбодтой болж дэлхийд ирэхдээ

Бурхан адилхан ажил хийсэн бол

та нар Түүнд хэрхэн хандах байсан бэ?

Түүнийг үүрд цовдлон орхих байсан уу?

Чи Бурханыг ганц энгийн өгүүлбэрээр

товч дүгнэж чадах уу?

Бурхан чиний тодорхойлсон шиг энгийн байх уу?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 194 Бурхан бие махбодтой болох нь энгийн зүйл үү?

Дараах: 196 Хоёр удаа бие махбодтой болсон нь Бурханы махбод дахь ажлыг гүйцээсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх