Оршил

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс үг хэлэн, хүнд Үг нь махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харах боломж олгодог. Хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгож, таягдан хаях зорилгоо илүү сайн биелүүлэхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг ба энэ нь Үгийн эрин үед үг ашиглан ажиллахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар, хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг бүх ажил үгээр дамжуулан гүйцэлддэг. Үгээр дамжуулан хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдаж, шалгагддаг. Хүмүүс эдгээр үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы төгс хүчин, мэргэн ухаан болон хүнийг хайрлаж, аврах Бурханы зүрх сэтгэлд итгэх болсон. “Үг” хэмээх нэр томьёо ердийн, энгийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гарсан үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн хуучин дүр төрхийг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор, Бурханы үгийн хариулга, хангалт дунд амьдардаг; хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дунд амьдардаг бөгөөд хүмүүсийн дийлэнх нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин бүтээлийн дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн бөгөөд орчлон ертөнц дэх бүх хүнийг үг ашиглан удирдаж, үг ашиглан байлдан дагуулж, авардаг, эцэст нь Тэрээр үг ашиглан бүхий л хуучин ертөнцийг төгсгөл болгож, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцээнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Миний үг бол үүрд хувиршгүй үнэн юм. Би бол хүний амийн хангалт, хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн, утга учир нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, хүлээн авсан эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр ганц ч хүн Миний үгийг хүлээн авч чадахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн, хүн төрөлхтөнд өгөх тусыг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Тиймээс Миний үгийн эсрэг тэрсэлж, үгийг минь няцаадаг, эсвэл бүрэн басамжилдаг олон хүнтэй нүүр тулах үед Миний хандлага ийм л байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг үнэн, зам, амь мөн гэдгийг батлаг. Миний хэлсэн бүхэн зөв гэдгийг, энэ бол хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, үүнээс ч илүүтэйгээр энэ бол хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг батлаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдүүлэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар авралын нигүүлсэл хүртэж чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагддаг хүмүүс; үүнээс ч илүүтэй тэд бол Миний авралын нигүүлслийг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа тэднээс хэзээ ч холдохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай

Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, хүний амь-оролтод шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амьд усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр хангадаг; өдөр тутмын амьдралдаа биеэ зөв авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, аврал хүртэх зорилго, чиглэлээр хангадаг. Бурханы өмнөх бүтээгдсэн зүйлийн хувиар хүний эзэмших ёстой бүх үнэнээр Бурханы үг хангадаг; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэдгээр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй болгож, бат зогсоодог бат бөх дэмжлэг юм. Тэдгээр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас гаргах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн үнэн сэтгэлийн, тэвчээртэй сургаал, ятгалга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэдгээр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайхан, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдал, зүйлсийг бүгдийг нь хэмждэг шалгуур, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” Бурхан Сүнсний өнцгөөс Өөрийн үгийг илэрхийлдэг. Түүний үгээ хэлэх арга барилд бүтээгдсэн хүн төрөлхтөн хүрэхийн аргагүй юм. Цаашлаад Түүний үгсийн үгийн сан, хэв маяг нь сайхан агаад сэтгэл хөдлөм, хүмүүний уран зохиолын ямар ч хэлбэр тэдгээрийг орлож чадахгүй. Хүнийг илчилдэг Түүний үг үнэн зөв, ямар ч гүн ухаанаар няцаагдашгүй бөгөөд тэдгээр нь бүх хүнийг дуулгавартай байдалд хүргэдэг. Хүнийг шүүдэг Түүний үг нь хурц сэлмийн адилаар хүмүүсийн сэтгэлийн гүн рүү шууд цавчиж, тэднийг бүр нуугдах ч газаргүй болгодог. Хүмүүсийг тайвшруулдаг Түүний үг өршөөл энэрэл, элэгсэг сэтгэлийг агуулдаг, тэдгээр нь энэрэлт ээжийн тэврэлт шиг халуун дулаан бөгөөд хүмүүсийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр тайвшруулдаг. Эдгээр айлдварын ганц агуу шинж чанар нь, энэ үе шатанд Бурхан, Ехова эсвэл Есүс Христийн, мөн эцсийн өдрүүдийн Христийн ялгамж чанарыг ашиглан яриагүй юм. Үүний оронд Бүтээгч хэмээх Өөрийн төрөлхийн ялгамж чанарыг ашиглан Тэр, Түүнийг дагаж байгаа болон Түүнийг хараахан дагаагүй байгаа бүх хүнд ярьж, сургадаг. Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Бурхан өмнө нь хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараатайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь бас Тэр бүх хүн төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд өмнө огт үзэгдээгүй билээ. Үүнээс гадна, эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан тул тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодол болон хүн төрөлхтнийг гэх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд төрөлхийн ялгамж чанараа ашигласан анхны удаа юм гэж хэлж болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Оршил

Амийн зам бол хэн хүний эзэмшиж чадах зүйл биш, хүн бүрийн хялбархан олж авч чадах зүйл ч биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан амийн эрч хүчийг агуулсан асар их ажил хийсэн, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн, хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулж чадах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг ямагт хүмүүсийн дунд амьдардаг. Тэрээр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, төрснөөс нь хойших хүний оршин тогтнолын баялаг нөөц билээ. Тэрээр хүмүүсийг дахин төрүүлж, өөрсдийн үүрэг рольдоо тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчинд түшиглээд хүн үеэс үед амьдарсан, харин Бурханы амийн хүч нь хүмүүсийн дунд байнга дэмжлэгээр хангаж ирсэн бөгөөд Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч ямар ч хүч чадлыг дийлж чадна; үүнээс ч илүүтэйгээр ямар ч хүч чадлаас давдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, нүд гялбам цацрагаа цацруулдаг. Тэнгэр газарт үлэмж их өөрчлөлт гардаг ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл өнгөрөн оддог ч Бурханы амь оршин тогтносоор л байх болно. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, бүх зүйл түшиглэн оршин тогтнодог үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй, газрын оршин тогтнол ч бас Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанартай ямар ч зүйл Бурханы дээд эрхийг даван гарч чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн цар хүрээнээс зугтаж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгч, бүх хүн Бурханы хяналтан дор амьдрах ёстой, хэн ч Бурханы гараас мултарч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш зууралдсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд цогцос, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод, аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт хэмжээлшгүй, хүчирхэг—гэтэл чи юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж, хуучин зүйлстэй зууралдан, өвөр дээр чинь юм унаж ирэхийг хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зууралддаг тэр Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан мөн гэдгийг энэ яаж баталж чадах юм бэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх үг төдий болохоос чамд амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрийн үгс бол зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл; тэдгээр нь хүний амьдралыг мэдэхэд чинь туслах мэргэн ухааны үг биш, төгс төгөлдөр лүү чамайг хөтлөх зам бүр ч биш. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ухааруулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж ятгаж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Дараах: 1. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатны талаарх үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх