36-р бүлэг
Бурхан одоо хүнийг гэсгээж эхэлсэн гэдэг боловч энэхүү гэсгээлтийн анхдагч санаа зорилго нь хүнд тохиолдсон эсэхийг хэн ч баттай хэлж, тодорхой хариу өгч чаддаггүй. Бурхан, “Хүн Миний гэсгээлтээс хэзээ ч, юу ч олж илрүүлээгүй, учир нь тэр хүзүүнд нь угласан буулгыг хоёр гараараа зуурахаас өөр юм хийдэггүй ба дайснаа ажиглаж байгаа юм шиг Надаас нүд салгадаггүй—зөвхөн энэ мөчид л Би түүний хэчнээн эцэнхий болохыг нь хардаг. Үүний улмаас шалгалтуудын дунд ер нь хэн ч бат зогсоогүй гэж Би хэлдэг юм” гэсэн. Хүнд хараахан тохиолдоогүй байгаа гэсгээлтийн баримтуудын тухай Бурхан түүнд хэлдэг бөгөөд юу ч орхилгүй асар их нарийвчлан хэлдэг. Хүмүүс гэсгээлтэд орсон бөгөөд үнэхээр бат зогсож чадахгүй юм шиг байдаг. Бурхан хүний муухай дүрийн талаар тод томруун, бодит дүрслэл өгдөг. Иймээс хүмүүст дарамтан дор байгаа мэт санагддаг: Хүн шалгалтуудын дунд хэзээ ч бат зогсоогүй гэж Бурхан хэлсэн тул Би яаж дэлхийн дээд амжилтыг эвдэж, тогтсон заншлыг үл харгалзан хүлээн зөвшөөрөгдөх нэгэн байж чадах юм бэ? Энэ мөчид тэд эргэцүүлж эхэлдэг. Үнэн хэрэгтээ энэ нь яг “Би тэднийг мөхлийн замд аваачсан гэж үү?” хэмээн Бурханы хэлсэнтэй адил байдаг. Үнэндээ Бурхан бүх хүнийг мөхлийн замд аваачсан ба иймээс өөрсдийн ухамсартаа хүмүүс Бурхан бол харгис, хэрцгий гэж үргэлж боддог. Бурхан бүх хүнийг дэлхий ертөнцийн гаслангийн далайгаас шүүрдэж гаргасан, үүний дараа “ямар нэгэн осол эндлээс сэргийлэхийн тулд Би баригдсан бүх ‘загасыг’ алсан, үүний дараа загас дуулгавартай болсон бөгөөд өчүүхэн төдий ч гомдол гаргаагүй”. Энэ бодит баримт биш гэж үү? Бурхан бүх хүнийг үхлийн гашуун далайгаас үхлийн өөр нэг ёроолгүй ангал руу татсан, Тэр тэднийг бүгдийг нь “зандалчны хавтан” руу чирсэн, Тэр тэднийг мөхлийн зам руу албадан оруулсан—Тэр Бурханы өөр хөвгүүд болон ардуудыг яагаад ингэдэггүй вэ? Агуу улаан лууны оронд ийм ажил хийж байгаагийн санаа зорилго юу вэ? Яагаад Бурханы гар ийм “хорлонтой” байдаг юм бэ? “Надад хүн хэрэгтэй байх үед тэр үргэлж нуугдсан байдаг. Тэрээр хэзээ ч гайхмаар дүр зураг үзээгүй юм шиг, хөдөө төрөөд хотын хэрэг явдлын талаар юу ч мэддэггүй юм шиг байдагт” нь гайхах хэрэггүй. Үнэн хэрэгтээ, хүмүүс дотроо: “Ийм юм хийхдээ Бурхан юу төлөвлөж байна? Тэр биднийг хөнөөж байгаа юм биш үү? Ямар учиртай юм бэ? Түүний ажлын алхмууд яагаад хурдан угсруулан ирдэг, яагаад Тэр бидэнд өчүүхэн төдий ч зөөлөн ханддаггүй юм бэ?” Гэсэн ч хүмүүс үүнийг хэлж зүрхэлдэггүй бөгөөд Бурханы үг тэднийг тийм бодлоо хаяхад хүргэж, цааш бодох боломжийг нь үгүй болгодог учраас тэд тиймэрхүү бодлуудаа хойш тавихаас өөр аргагүй байдаг. Бурхан зүгээр л хүний бүх үзлийг илчилдэг бөгөөд иймээс хүмүүс өөрсдийн үзлийг хүчээр дарж, гарч ирэх боломж олгодоггүй. Эдгээр хүмүүс бол агуу улаан лууны үр удам гэдгийг өмнө нь хэлсэн. Үнэн хэрэгтээ, тодорхой хэлэх юм бол тэд агуу улаан лууны биелэл юм. Бурхан тэднийг мөхлийн замд албадан аваачиж, хядах үед—эргэлзэх юмгүйгээр—агуу улаан лууны сүнс тэдэн дотор ажиллах боломжгүй болдог. Ийм байдлаар хүмүүс мөхлийн зам руу алхах үе нь бас агуу улаан лууны үхэх үе юм. Бурханы “агуу нигүүлслийг” хариулахаар үхлийг ашиглах явдал гэж үүнийг хэлж болно—энэ нь агуу улаан лууны улс орон дундах Бурханы ажлын зорилго билээ. Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр “махан биеийн” тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй—энэ мөчид махан бие өөр нэг чиг үүргээ гүйцэтгэж, Бурханы Сүнсний удирдамжийг албан ёсоор хүлээн авч эхлэх болно. Энэ бол шаардлагатай үйл явц бөгөөд энэ нь алхам алхмаар тохиолдох ёстой; эс бөгөөс Бурхан зөрүүд махан биед ажиллах ямар ч аргагүй байх байсан юм. Бурханы мэргэн ухаан ийм билээ. Ийм маягаар бүх хүн өөрийн мэдэлгүй өнөөдрийн нөхцөл байдалд орсон юм. Хүнийг “мөхлийн зам” руу хөтөлсөн нэгэн нь Бурхан биш гэж үү? Энэ нь хүний нээсэн шинэ зам байж болох уу? Та нарын туршлагаас харахад Бурхан та нарт туйлын харгис арга хэрэглэдэг бололтой бөгөөд үүнээс Бурханы зөвт байдлыг харж болно. Та нар яаж магтаал өргөхгүй байж чадах юм бэ? Бурханы та нарт хийдэг зүйл нь Бурханы зөвт зан чанарыг харах боломжийг хүмүүст олгодог; үүнд та нар Бурханыг бахдвал зохих бус уу? Өнөөдөр, хуучин эрин оршсоор байж, шинэ эрин хараахан бий болоогүй замын уулзвар дээр та нар Бурханд хэрхэн гэрчлэл хийх юм бэ? Ийм ноцтой асуудлыг чамбай авч үзүүштэй биш үү? Та нар бусад, холбоо хамааралгүй хэрэг явдлуудыг тунгааж боддог хэвээр үү? “Хэдийгээр хүмүүс нэгэнтээ ‘Ойлголт мандтугай’ хэмээн хашхирсан боловч ‘ойлголт’ хэмээх үгийг задлан шинжлэхэд хэн ч их цаг зарцуулаагүй бөгөөд хүмүүст Намайг хайрлах хүсэл байхгүй гэдгийг энэ нь харуулдаг” гэж Бурхан яагаад хэлсэн бэ? Хэрвээ Бурхан ийм зүйл хэлээгүй бол та нар Бурханы зүрх сэтгэлийг өөрсдийнхөө хүслээр ойлгох гэж оролдохгүй байсан гэж үү?
Сүүлийн үед зарим хүн Бурхан бие махбод болсны зорилго болон ач холбогдлын талаар бага зэрэг мэдэж авсан байж магадгүй, гэхдээ хэрвээ Бурхан хүнтэй илэн далангүй яриагүй бол хэн ч Бурхан бие махбодтой болсны зорилго, ач холбогдлыг тааж чадахгүй байсан гэдгийг Би баттай хэлж чадна. Энэ нь маргаангүй юм. Энэ та нарт бас л ойлгомжгүй байна уу? Хүмүүст Бурханы хийдэг бүхэн нь Түүний удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм—гэтэл тэд Бурханы хүслийг нарийн зөв ухаарах чадваргүй байдаг. Энэ нь хүний дутагдал боловч Бурхан хүмүүсээс ямар нэгэн зүйл хийх чадвартай байхыг шаарддаггүй ба Тэр зүгээр л тэдэнд “эмчийн сэрэмжлүүлгийг” сонсгодог. Энэ нь Бурханы шаардлага юм. Тэрээр бүх хүнд жинхэнэ хүний амьдралыг мэдүүлдэг, учир нь “тэдний зүрх сэтгэлд ‘хүний амьдрал’ хэмээх үг байхгүй, тэдгээрийг тоодоггүй ба Би нэг үглээ эмгэн болсон мэт Миний үгээс зүгээр л залхдаг.” Хүмүүсийн үзэхэд, Бурханы үг өдөр тутмын багаж хэрэгсэлтэй адилхан бөгөөд тэдгээрийг чухал гэж огт үздэггүй. Тиймээс хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй—тэд үнэнийг мэддэг боловч хэрэгжүүлдэггүй олхиогүй заяа муутнууд болсон. Тиймээс хүний энэхүү алдаа урт хугацаанд Бурханы зэвүүцлийг төрүүлэхэд дангаараа хангалттай, иймээс Тэр хүмүүс Түүний үгэнд ямар ч анхаарал хандуулдаггүй гэдгийг олон удаа хэлсэн билээ. Гэсэн хэдий ч өөрсдийн үзлээр хүмүүс дараах зүйлийг боддог: “Бид өдөр бүр Бурханы үгийг судалж, шинжилдэг байтал биднийг анхаарал хандуулдаггүй гэж яаж болох юм бэ? Ингэх нь бидэнд шударга бус байгаа хэрэг биш үү?” Харин Би чамд бага зэрэг задалж өгье—хүмүүсийн царай улайх болно. Бурханы үгийг унших үедээ тэд толгой дохиж, эзнийхээ үгэнд шарваганан эрхлэх бээжин хав шиг зусардан бөхөлздөг. Тийнхүү энэ мөчид хүмүүс хэрэггүйгээ мэдэрч, хацрыг нь даган нулимс урсдаг, тэд гэмшиж, шинээр эхлэхийг хүсэж байгаа мэт байдаг—гэхдээ нэгэнт энэ цаг өнгөрчихвөл тэдний бүрэг номой байдал даруй алга болж, чоно мэт араатны байдлаар солигддог; Бурханы үгийг нэг тийш тавиад өөрсдийнх нь хувийн ажил явдал тэргүүнд, Бурханы хэрэг явдал сүүлд орно гэж үргэлж итгэдэг бөгөөд эдгээр үйлдлийнхээ улмаас тэд Бурханы үгийг хэрэгжүүлж хэзээ ч чаддаггүй. Баримтууд гарч ирэхэд тэд тохойгоо ёрдойлгодога—энэ нь өөрсдийнхөө хүмүүсээс урвах явдал бөгөөд—тэд “амин зуулгаа Надад найдчихаад ‘өөр замаар гүйдэг’” гэж Бурханы хэлдэгт гайхах юмгүй. Бурханы үгэнд өчүүхэн төдий ч худал хуурмаг байдаггүй, тэдгээр нь бүхэлдээ үнэн бөгөөд өчүүхэн төдий ч хэтрүүлэг агуулдаггүй гэдгийг зөвхөн үүнээс харж болох ч тэдгээрийг ямар нэг хэмжээгээр дутуу үнэлсэн юм шиг санагддаг, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, тэдгээрийг дааж чадахгүй. Бурханы үг аль хэдийн хүний зүйлсийн талаар гадна дотногүй тов тодорхой дүрслэл өгсөн; тэдгээр нь тэднийг туйлын тодорхой сийлж, Сатаны анхдагч нүүр царайтай яг адилхан байдлыг нь хурцаар дүрсэлсэн. Одоогийн энэ үе шатанд л хүмүүс бүхнийг хараахан тодорхой харахгүй байгаа юм, тиймээс тэд өөрсдийгөө мэдэж аваагүй гэж хэлсэн. Үүний учир энэ хичээлийг үргэлжлүүлэх ёстой; зогсоож болохгүй гэж Би хэлдэг. Хүмүүс өөрсдийгөө мэдэж авах үе нь Бурхан алдрыг олж авах үе байх болно. Үүнийг ойлгоход амархан—Би дэлгэрүүлж ярих хэрэггүй. Гэвч Би та нарт нэг зүйлийг сануулна, гэхдээ эхлээд Бурханы энэ үгсийг унших ёстой: “Өнөө үед хүмүүс Намайг хэзээ ч эрхэмлээгүй, тэдний зүрх сэтгэлд Би зай эзэлдэггүй. Тэд ирж буй зовлонгийн өдрүүдэд Намайг гэсэн жинхэнэ хайрыг харуулж чадах уу?” Эдгээр үгийн утга нь юу вэ? Гэсгээлт хүнд хараахан тохиолдоогүй байна гэж Бурхан хэлж байгаа нь “өөрийгөө мэдэх” гэдэг үгэнд дотоод утга учир байдгийг харуулдаг—чи үүнийг ойлгов уу? Бэрхшээл, цэвэршүүлэлт туулахгүйгээр хүмүүс яаж өөрсдийгөө мэдэж чадах юм бэ? Эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Чи Бурханы хэлсэн бүхэнд үнэхээр итгэдэг үү? Чи Бурханы үгийг ялган салгаж чаддаг уу? Яагаад Бурхан “Хүний үйлдлийг харахад Миний цорын ганц сонголт бол орхин явах юм” гэх мэт зүйлийг дахин дахин хэлж, мөн “Зөвхөн уулс нурж, газар цууран хагарахад л хүмүүс Миний үгийн талаар бодож, зөвхөн тэр үед л тэд зүүднээсээ сэрдэг боловч тэр цаг аль хэдийн ирсэн байдаг ба тэд асар их үерт автаж, цогцсууд нь усны гадарга дээр хөвж байдаг” гэж хэлдэг вэ? Яагаад Бурхан “хүмүүс Миний үгийг дуулгавартай дагадаг” гэж хэлэлгүй, харин “хүмүүс боддог” гэдэг вэ? Уулс нурж, газар цууран хагарна гэж үнэн үү? Хүмүүс ийм үгийг тоодоггүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг, иймээс тэд Бурханы үгээс ихээхэн “бэрхшээл” амсдаг. Учир нь, тэд хэтэрхий хайхрамжгүй. Хүний энэхүү дутагдлын улмаас Бурхан “Би, нулимсны суваггүй энэ ‘гажиг этгээд’ нь хүний төлөө их нулимс урсгасан юм. Гэсэн хэдий ч хүн энэ талаар юу ч мэддэггүй” гэсэн. Хүмүүс Бурханы үгэнд анхаарал хандуулдаггүй учраас Бурхан тэдэнд сануулж, тэдний “тусламжийг” авахын тулд энэ аргыг ашигладаг.
Одоогоор Би дэлхийн хөгжлийн талаар зөгнөхгүй, харин хүний хувь заяаны зарим нэг зүйлийг урьдчилан хэлнэ. Би хүмүүст өөрсдийг нь мэдүүлээгүй бил үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Хүмүүс өөрсдийгөө хэрхэн мэдэх ёстой вэ? Бурхан хүмүүсийг амьдрал, үхлийн хооронд эргэлдтэл нь “тарчилгах” үед тэд хүний амьдралын утга учрын талаар бага зэрэг ойлгож эхэлдэг бөгөөд тэд хүний бүхий л амьдралыг зүүднээс өөр юу ч биш гэж итгэн хүний амьдралаас залхдаг. Хүний амьдрал бол зовлон шаналгааны амьдрал, тэд ерөөсөө юунд ч хүрэлгүй үхэх бөгөөд амьдрал нь утгагүй, үнэ цэнэгүй гэж тэд итгэдэг. Хүний амьдрал бол ердөө л зүүд, уй гашуу, аз жаргал ээлжилдэг зүүд юм. Өнөөдөр хүмүүс Бурханы төлөө амьдардаг боловч тэд хүний ертөнцөд амьдардаг учраас өдөр тутмын амьдрал нь хий хоосон агаад үнэ цэнэгүй хэвээр үлдэж, Бурханы таалал бол ердөө л өнгөрөн одох тав тух юм гэдгийг бүх хүнд мэдүүлдэг—гэхдээ хэрвээ тэд Бурханыг таалахгүй үедээ Бурханд итгэдэг ч гэсэн мөн л махан биед амьдарч байвал ямар хэрэгтэй юм бэ? Махан биед бүх зүйл хүний хувьд хий хоосон. Хүний амьдралын аз, эзийг туулаад өтөл насандаа очиход хүний үс цагаан болж, нүүр нь үрчлээгээр дүүрч, гар нь эвэршдэг. Хэдийгээр их төлөөс төлсөн боловч тэр үнэн хэрэгтээ юу ч олж аваагүй. Тиймээс Миний үг нэг алхам ахидаг: Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд бүх зүйл хий хоосон байдаг. Энэ эргэлзээгүй бөгөөд үүнийг нарийвчлан шалгах хэрэг чамд байхгүй. Энэ бол Бурханы дахин дахин ярьсан хүний амьдралын анхдагч нүүр царай юм. Бурхан хүний сул талын улмаас эдгээр үгээс зайлсхийдэггүй, харин зүгээр л анхдагч төлөвлөгөөнийхөө дагуу үйлддэг. Зарим үг нь хүмүүсийг дэмжлэг болон ойлголтоор хангадаг байх, зарим нь яг эсрэгээр нь хийж, хүмүүсийг зориуд үхлийн орчинд амьдрахад хүргэдэг байх—яг үүний улмаас л тэд зовдог юм. Тиймээс Бурхан хүмүүсийг зориуд будилуулахын тулд “хоосон хотын стратеги”б дэвшүүлдэг байх, гэвч тэд үүнийг огтхон ч ойлгож чаддаггүй бөгөөд мэдэхгүй хэвээр үлддэг. Гэсэн ч бүх зүйл Бурханы гарт байдаг ба хэдийгээр хүмүүс үүнийг мэддэг ч гэсэн яаж үүнээс хамгаалж чадах юм бэ? Тиймд хэн ч гэсгээлтийн заналхийллээс зугтааж чадахгүй—тэд юу хийж чадах юм бэ? Тэд Бурханы зохицуулалтад захирагдаж л чадна—энэ нь Бурхан тэднийг барьж аваад явуулахгүй байгаагаас болоогүй гэж үү? Зөвхөн Бурханы сүрдүүлэг дор бүх хүн байгалийн жамыг дагаж чадна—тийм биш гэж үү? Бурханы зохицуулалт байгаагүй бол хүмүүс ялагдлаа яаж сайн дураараа хүлээх юм бэ? Тэр ч инээдтэй юм болохгүй гэж үү? Хэдийгээр хүний амьдрал хий хоосон боловч амьдрал нь тав тухтай байх үед хэн хүний ертөнцийг чимээгүйхэн орхиж, Бурханыг хангалуун байлгах гэж оролдохыг хүсэх юм бэ? Хүмүүс арчаагүй байдалд үхдэг—хүссэн бүхэн нь байдаг элбэг дэлбэг байдал дунд үхсэн хэн байна вэ? Тэнгэрээс бууж ирсэн “од” л үүнээс ангид байна. Түүний эдэлсэн гуравдагч тэнгэрийн амьдралтай харьцуулахад газар дээрх амьдрал нь үхэгсдийн оронд амьдрахтай адилхан—зөвхөн тийм нөхцөл байдалд тэр үхэхэд бэлэн байж магад. Гэсэн ч өнөөдөр хэн тэнгэрийн од юм бэ? Би ч гэсэн энэ талаар “тодорхой мэдэхгүй” байна. Бүгдээрээ эрж хайгаад олж чадах нь уу, үзье. Хэрвээ тэр олдвол Би, Миний дээрх үгийн дагуу үйлдэхэд бэлэн эсэхийг нь асуухад Надад туслахыг хүмүүсээс гуйя. Гэсэн ч та нарт бүгдэд нь өгөх анхааруулга Надад байна: Та нарын хэн нь ч “баатрын” дүр эсгэж, сайн дураараа үхэхээр шийдэх ёсгүй, та нар ойлгов уу?
Тайлбар:
а. “Тохойгоо ёрдойлгох” гэдэг нь Хятадын хэлц үг бөгөөд энэ нь хүн өөрийнхөө ойр дотно хүмүүсийг, жишээлбэл, эцэг эх, үр хүүхэд, хамаатан садан, эсвэл ах дүүсээ золиослон бусдад туслах гэсэн утгатай.
б. “Хоосон хотын стратеги” гэж эртний Хятадын 36 стратегийн 32 дахь нь юм. Дайснаа мэхлэхийн тулд бэлтгэл муутайгаа нууж, хоосон сүр үзүүлэх арга энэ стратегид багтана.