32-р бүлэг

Бурханы үг хүмүүсийг хуйхаа маажихад хүргэдэг; ярих үедээ Бурхан хүнээс зайлсхийж агаарт үгээ хэлж байгаа мэт, хүний үйл хэрэгт дахин анхаарал хандуулах бодол Түүнд огт байхгүй, хүний биеийн хэмжээг огт тоохгүй байгаа мэт, Түүний хэлж буй үг хүмүүсийн үзэлд биш харин Бурханы анхны санааны дагуу хүнээс зайлсхийхэд чиглэж байгаа мэт байдаг. Тоо томшгүй олон шалтгааны улмаас хүний хувьд Бурханы үг ухаж ойлгохын аргагүй байдаг. Үүнд гайхах зүйлгүй. Бурханы бүх үг нь анхнаасаа хүмүүст ноу-хау өгөх буюу арга мэх сургах зорилготой байгаагүй; харин тэдгээр нь эхнээсээ өнөөдрийг хүртэл Бурханы ажиллаж ирсэн арга барилуудын нэг юм. Мэдээж Бурханы үгээс хүмүүс нууцуудтай холбоотой зүйлсийг, Петр, Паул, Иовтой хамаатай зүйлсийг олж авдаг—гэхдээ энэ нь тэдний хүрэх учиртай, тэдний хүрч чадах зүйл бөгөөд биеийн хэмжээндээ тааруулан эдгээр зүйлд хүрэхийн тулд хүрч чадах газраа хүртэл явсан. Бурханы хүрэхийг шаарддаг үр дүн тийм өндөр биш ч яагаад Тэр маш олон үгийг хэлсэн юм бэ? Энэ нь Түүний ярьдаг гэсгээлттэй холбоотой агаад энэ бүгд нь хүмүүсийг анзаараагүй байхад аяндаа биелэгддэг. Өнөөдөр хүмүүс Бурханы үгийн дайралтын дор асар их зовлонг туулдаг. Өнгөцхөн харахад тэдний хэн ч харьцалт амсаагүй мэт харагддаг боловч хүмүүс ажлаа хийхдээ чөлөөтэй болж эхэлсний дээр үйлчлэл үзүүлэгчид Бурханы ардууд болж өргөгдсөн—үүнээс тэд бүгд баяр цэнгэлд орсон гэж хүмүүст харагддаг. Үнэндээ бодит байдал дээр тэд бүгд цэвэршүүлэлтээс илүү хатуу ширүүн гэсгээлт рүү орсон. Бурханы хэлдгээр “Миний ажлын үе шатууд нэг нь нөгөөтэйгөө нягт холбоотой, нэг бүр нь бүр илүү өндөр байдаг.” Бурхан ёроолгүй нүхнээс үйлчлэл үзүүлэгчдийг өргөж, гэсгээлт нь улам илүү аймшигтай байдаг гал болон хүхэрт нуур руу тэднийг хаясан. Тиймээс тэд бүр ч илүү их зовлон бэрхшээлийг туулж, үүнээс зугтаж бараг чаддаггүй. Ийм гэсгээлт бүр ч илүү аймшигтай бус уу? Илүү өндөр ертөнцөд орчхоод яагаад хүмүүст аз жаргалаас илүү их уй гашуу төрдөг юм бэ? Тэднийг Сатаны гараас аваад агуу улаан луунд өгсөн гэж яагаад хэлдэг юм бэ? “Ажлын сүүлчийн хэсгийг агуу улаан лууны гэрт хийж дуусгана” гэж Бурхан хэзээ хэлснийг чи санаж байна уу? Бурхан “Эцсийн зовлон бэрхшээл бол агуу улаан лууны өмнө Бурханы төлөө хүчтэй, цангинасан гэрчлэл хийх явдал юм” гэж хэзээ хэлснийг чи санаж байна уу? Хэрвээ хүмүүсийг агуу улаан луунд өгөөгүй бол тэд түүний өмнө гэрчлэл хийж яаж чадах юм бэ? Өөрийгөө хөнөөчхөөд “Би диаволыг ялчихлаа” гэх үгийг хэн хэлж байсан юм бэ? Махан биеэ дайсан хэмээн үзээд, амиа хорлосны бодит ач холбогдол нь хаана байна вэ? Бурхан яагаад ингэж хэлсэн бэ? “Би хүмүүсийн шархыг биш, харин шархлаагүй хэсгийг нь харж, үүнээс Би баяр хөөрийг олж авдаг.” Хэрвээ Бурхан шархлаагүй хүмүүсийг Өөрийн илэрхийлэл болгохыг хүсдэг нь үнэн байсан бол яагаад Тэр хүний үзэл рүү дайрах гэж хүний өнцгөөс тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ маш олон үгийг хэлсэн юм бэ? Яах гэж Тэр ийм зүйлд санаа тавина гэж? Яагаад Тэр тийм зүйл хийх гэж шал дэмий Өөртөө яршиг төвөг удна гэж? Тэгэхээр Бурхан бие махбодтой болоход бодит ач холбогдол бий, Тэр махбод болж, ажлаа дуусгасныхаа дараа бие махбодыг “устгадаг юм биш” гэдгийг энэ харуулдаг. “Шижир алт гэж байх боломжгүй, төгс хүн гэж байх боломжгүй” гэж яагаад хэлсэн вэ? Эдгээр үгийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Бурхан хүний гол чанарын талаар ярих үед Түүний үг ямар утга илэрхийлдэг вэ? Хүмүүсийн энгийн нүдээр бие махбод юу ч хийх чадваргүй, хэтэрхий мөхөс харагддаг. Бурханы нүдэнд энэ нь огтхон ч чухал биш боловч хүмүүсийн хувьд энэ нь туйлын чухал асуудал юм. Тэд үүнийг үнэхээр шийдвэрлэх чадваргүй мэт, үүнийг тэнгэрлэг бүлэг биечлэн зохицуулах ёстой мэт байдаг боловч энэ бол хүмүүсийн үзэл бус уу? “Хүмүүсийн нүдэнд Би ердөө л тэнгэрээс бууж ирсэн ‘бяцхан од’, тэнгэр дэх бяцхан од бөгөөд Намайг өнөөдөр газар дээр ирэхийг Бурхан даалгасан. Ийм учраас хүмүүс ‘Би’ болон ‘Бурхан’ хэмээх үгсийн талаар илүү олон тайлбарыг бодож олсон.” Хүмүүс юу ч биш байтал Бурхан яагаад тэдний үзлийг өөр өөр өнцгөөс илчилдэг юм бэ? Энэ нь мөн л Бурханы мэргэн ухаан байж болох уу? Тийм үг инээдтэй биш гэж үү? Бурханы хэлдгээр “Хэдийгээр хүмүүсийн зүрх сэтгэлд Миний бий болгосон орон зай байдаг ч тэндээ амьдрахыг тэд Надаас шаарддаггүй. Харин ч тэд өөрсдийн зүрх сэтгэл дэх ‘Ариун Нэгнийг’ гэнэт хүрэлцэн ирэхийг хүлээдэг. Миний ялгамж чанар хэтэрхий ‘дорд’ учраас хүмүүсийн шаардлагад Би нийцдэггүй, тиймээс тэд Намайг ‘таягдан хаясан’.” Бурханы талаарх хүмүүсийн үнэлгээ “хэтэрхий өндөр” учраас Бурханы хувьд олон зүйл “хүршгүй” байдаг нь Түүнийг “хэцүү байдалд” оруулдаг. Хийж чаддаг байхыг Бурханаас шаарддаг зүйл нь тэдний үзэл гэдгийг хүмүүс огт мэддэггүй. “Ухаалаг хүн өөрийн цэцэн ухааны хохирогч болж магадгүй” гэдгийн бодит утга нь энэ бус уу? “Уул нь ухаантай боловч энэ удаа тэнэгтлээ” гэдэг хэрэг энэ үнэхээр мөн! Номлохдоо та нар хүмүүсийг өөрсдийнх нь үзлийн Бурханаас ангижруулдаг ч та нарын үзэл дэх Бурхан үгүй болсон уу? “Би хүнээс тийм ихийг шаарддаггүй” хэмээх Бурханы үгийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Эдгээр үг нь хүмүүсийг сөрөг, замаа алдсан болгох бус, харин тэдэнд Бурханы үгийн талаар цэвэр ойлголт өгөхийн тулд байдгийг та нар ойлгов уу? Бие махбодтой болсон Бурхан үнэхээр хүмүүсийн төсөөлдөг шиг “өндөр дээд, төгс хүчит ‘Би’” мөн үү?

Хэдийгээр Бурханы хэлсэн бүх үгийг уншсан, тэдгээрийн талаар ерөнхий тоймыг өгч чадах хүмүүс байдаг боловч Бурханы эцсийн зорилго юу болохыг хэн хэлж чадах вэ? Хүн төрөлхтөнд энэ л дутагддаг. Бурхан ямар өнцгөөс ярихаас үл хамааран Түүний ерөнхий зорилго нь бие махбодтой Бурханыг хүмүүст мэдүүлэх явдал билээ. Хэрвээ Түүнд ямар ч хүн чанар байгаагүй бол—хэрвээ Түүнд тэнгэр дэх Бурханы шинж чанараас өөр юм байхгүй байсан бол—Бурхан тийм их юм хэлэх хэрэггүй байх байсан. Хүмүүст дутагддаг зүйл нь Бурханы үгтэй харилцан хамааралтай эх материал болдог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүнд илэрдэг зүйл бол хүмүүсийн үзлийн талаар Бурханы хэлдэг зүйлийн цаад шалтгаан учраас хүмүүс Бурханы айлдваруудад үйлчилдэг. Угтаа энэ нь хүмүүсийн үзлийн талаар Бурханы хэлдэг зүйл дээр үндэслэдэг—зөвхөн ийм байдлаар л онол, бодит байдлын хослол гэж үүнийг хэлж болно, зөвхөн ингэж л хүмүүст өөрсдийгөө мэдэх нь чухал гэдгийг илүү үр дүнтэйгээр ойлгуулж болно. Хэрвээ бие махбодтой Бурхан хүмүүсийн үзэлтэй нийцдэг, Бурхан бас Өөрийнхөө талаар гэрчилдэг байсан бол ямар хэрэг байна? Яг энэ шалтгааны улмаас л Бурхан Өөрийн агуу хүч чадлыг тодотгохын тулд хүмүүсийн үзлийг ашиглан сөрөг талаас нь ажилладаг. Бурханы мэргэн ухаан энэ бус уу? Хүн болгоны төлөө Бурханы хийдэг бүхэн сайн юм чинь яагаад энэ удаад магтаж болохгүй гэж? Хэрвээ юмс тодорхой хэмжээнд хүрэх буюу цаг нь ирсэн бол чи шалгалтын дунд Петр шиг зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирал хэлж чадах байсан уу? Сатаны гарт байхдаа Петр шиг Бурханыг магтсан хэвээр байж чадсан цагт л чи “Сатаны хүлээснээс чөлөөлөгдөж, махан биеийг ялан дийлж, Сатаныг ялах” гэдгийн жинхэнэ утга учир гарах болно. Бурханы төлөөх илүү бодитой гэрчлэл энэ бус уу? Зөвхөн энэ нь л “бурханлаг чанар үйлчлэхээр гарч ирж, долоо дахин эрчимжсэн Сүнс хүн дээр ажилласнаар” хүрэх үр нөлөө бөгөөд энэ нь бас “Сүнс бие махбодоос гарч ирснээр” хүрэх үр нөлөө юм. Тийм үйлдлүүд нь бодитой бус уу? Чи бодит байдалд анхаарал хандуулдаг байсан атал өнөөдрийн бодит байдлын талаарх жинхэнэ мэдлэг чамд бий юу? “Би хүнээс тийм ихийг шаарддаггүй ч хүмүүс ингэж боддоггүй. Тиймээс хөдөлгөөн болгонд нь ‘даруу төлөв зан’ нь илэрдэг. Тэд үргэлж Миний урд Намайг хөтлөн явах үүрэгтэй, Намайг төөрөхөөс ихэд эмээж, Намайг уулын гүн дэх аглаг ой руу тэнүүчлэн явахаас ухаангүй айдаг. Ийм учраас хүмүүс Намайг үргэлж урагш хөтөлж, Намайг гяндан руу орох вий гэхээс ихэд айдаг.” Эдгээр энгийн үгийн талаар та нар ямар мэдлэгтэй вэ—та нар тэдгээрээс Бурханы үгийн үндсийг үнэхээр ухаарч чаддаг уу? Аль үзлийн чинь талаар Бурхан тийм үг хэлсэн бэ гэдэгт та нар анхаарал хандуулсан уу? Өдөр бүр та нар энэ гол зүйл дээр анхаарлаа хандуулдаг уу? Удахгүй гарах дараагийн хэсгийн нэг өгүүлбэрт Бурхан “Гэсэн ч хүмүүс Миний хүслийг мэддэггүй, Миний тэдэнд хайрласан зүйл шаардлагад нь нийцэж чадахгүй байгаа мэт, эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан мэт Надаас юм гуйн залбирсаар байдаг” гэсэн. Энэ өгүүлбэрээс та нарт байдаг үзэл юу болохыг харж болно. Бурхан та нарын өнгөрсөн цаг хугацаанд юу хийснийг санадаггүй, мөрдөж мөшгөдөггүй, иймээс өнгөрсөн үеийн хэрэг явдлуудын талаар дахин бүү бод. Та нар ирээдүйн замд “сүүлчийн эрин үеийн Петрийн цог жавхааг” гаргаж чадах эсэх нь илүү чухал зүйл—үүнд хүрэх итгэл та нарт байна уу? Бурхан хүнээс Петрийг дуурайхаас өөр юуг ч хүсдэггүй, эцэстээ хүмүүс агуу улаан лууг шившиг болгох замыг тавиасай гэж хүсдэг юм. Үүний улмаас Бурхан “Хүмүүс Надтай хамтран ажиллахаар шийдсэн байгаасай л гэж Би найддаг. Надад сайхан хоол хийж өгч, Надад толгой хоргодоход тохирох газрыг зохицуулж өгөхийг… Би тэднээс гуйхгүй” гэж хэлсэн. Дэлхий дээр “Лэй Фэнгийн цог жавхааг” 1990-ээд онд авчрахыг хүмүүсээс хүсдэг боловч Бурханы гэрт “Петрийн өвөрмөц хэв маягийг” бий болгохыг Бурхан та нараас шаарддаг. Та нар Бурханы хүслийг ойлгов уу? Та нар үүний төлөө үнэхээр мэрийж чадах уу?

“Би орчлон ертөнц дээгүүр алхаж явахдаа бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг ажигладаг. Газар дээрх бөөн хүн дундаас Миний ажилд тохиромжтой, Намайг үнэхээр хайрладаг хүн хэзээ ч байгаагүй. Тиймээс энэ мөчид Намайг сэтгэл хямран санаа алдахад хүмүүс нэн даруй дахин цугларахгүйгээр таран одож, тэднийг ‘бүгдийг нь нэг тороор барих’ вий гэхээс ихэд эмээдэг.” Магадгүй ихэнх хүмүүсийн хувьд эдгээр үгийг ойлгоход маш хэцүү байдаг ба тэд ингэж асуудаг: Яагаад Бурхан хүнээс ихийг шаарддаггүй мөртөө Түүний ажилд үнэхээр тохирох хэн ч байхгүйгээс болоод сэтгэл хямран санаа алддаг юм бэ? Энд зөрчилдөөн байна уу? Шууд утгаараа бол байгаа боловч бодит байдал дээр зөрчилдөж буй зүйл байхгүй. “Миний бүх үг Миний хүсдэг үр дүнг үзүүлэх болно” гэж Бурхан хэлж байсныг магадгүй чи санаж л байгаа. Бурхан бие махбодод ажиллах үед Түүнийг яг юу хийх гэж байгааг харах гэж үйлдэл бүрийг нь хүмүүс сайтар ажигладаг. Бурхан сүнсний ертөнц дэх Сатаныг онилсон шинэ ажлаа хэрэгжүүлэх үед, өөрөөр хэлбэл, бие махбодтой Бурханаас болоод газар дээрх хүмүүсийн дунд бүх төрлийн үзэл бий болдог. Бурхан сэтгэл хямран санаа алдах үед буюу хүний бүх үзлийн тухай Түүнийг ярих үед хүмүүс тэдгээртэй харьцахын тулд чадлаараа хичээдэг бөгөөд өөрсдийгөө ямар ч найдваргүй гэж итгэдэг хүмүүс хүртэл байдаг, учир нь Өөрийнх нь талаар үзэлтэй бүхэн Түүний дайсан мөн гэж Бурхан хэлсэн—иймийн учир хүмүүс хэрхэн “таран одохгүй” байж чадах билээ? Ялангуяа өнөөдөр гэсгээлт ирсэн үед Бурхан тэднийг арчиж хаяна гэдгээс хүмүүс бүр ч илүү их айдаг. Гэсгээгдсэнийх нь дараа Бурхан тэднийг “бүгдийг нь нэг тороор барина” гэж тэд боддог. Гэвч бодит байдал тийм биш: Бурханы хэлснээр “Би хүмүүсийг Өөрийн гэсгээлт дунд хэзээ ч зугтаалгахгүйгээр ‘хорихыг’ хүсдэггүй. Миний удирдлагад хүний үйл хэрэг дутагддаг учраас Өөрийн ажлыг амжилттай дуусгах боломжгүй байна, Миний ажил үр ашигтайгаар урагшлахад энэ нь саад болдог.” Бурхан бүх хүнийг үхүүлмэгцээ Өөрийн ажлыг нэгмөсөн дуусгахыг хүсдэггүй—тэгэх ямар хэрэгтэй байна? Хүмүүс дээр ажиллаж, тэднийг гэсгээснээр Бурхан тэднээр дамжуулан Өөрийн үйл хэргийг ил болгодог. Бурханы үгийн өнгөнд аль хэдийн гэсгээлт байгааг хүмүүс хэзээ ч ухаараагүй учраас тэд ухамсартаа хэзээ ч ороогүй юм. Хүмүүс өөрсдийн шийдвэрийг илэрхийлэх чадваргүй учраас Бурхан Сатаны өмнө юу ч хэлж чаддаггүй нь Бурханы ажил урагшлахад садаа болдог. Тиймээс Бурхан ийнхүү хэлдэг: “Би нэгэнтээ хүнийг Өөрийнхөө гэрт зочноор урьсан боловч түүнийг зочин мэт урихын оронд Би түүнийг цаазын тавцанд аваачсан мэт Миний дуудлагын улмаас тэр нааш цааш гүйсэн. Тиймээс Миний гэр хоосон үлдсэн, учир нь хүн үргэлж Надаас зайлсхийж, үргэлж Надаас сэрэмжилж байсан. Энэ нь Намайг Өөрийн ажлын нэг хэсгийг хэрэгжүүлэх аргагүй болгосон юм.” Хүний ажилдаа гаргасан алдааны улмаас Бурхан Өөрийн шаардлагыг хүнд тодорхой тавьсан. Хүмүүс ажлын энэ алхмыг гүйцэлдүүлээгүй учраас Бурхан илүү их айлдваруудыг нэмсэн—Бурханы ярьдаг яг тэр “хүн дээрх ажлын өөр нэг хэсэг” нь энэ юм. Гэхдээ энэ нь өнөөдрийн ажилд тийм ч их нөлөөлөхгүй учраас Бурханы хэлсэн “бүгдийг нь нэг тороор барих болно” гэсний талаар Би нуршихгүй. Мэдээж, “Бүхий л орчлон ертөнцөд хандсан Бурханы үг”-энд Түүний олон үг хүнтэй харьцдаг боловч хүмүүс Бурханы хүслийг ойлгох ёстой; Түүний юу хэлэхээс үл хамааран санаа нь үргэлж сайн байдаг. Бурханы үгээ хэлэх арга барил маш олон учраас хүмүүс Бурханы үгийн тухайд зуун хувь итгэлтэй байж чаддаггүй агаад Бурхан дийлэнх үгээ ажлын шаардлагын улмаас хэлдгийн дээр бодит зүйл маш бага агуулдаг гэж үздэг. Энэ нь тэднийг өөрсдийн бодолдоо дарагдаж, будилахад хүргэдэг гэж хэлж болно—учир нь тэдний үзлээр бол Бурхан маш ухаалаг учраас тэдний хувьд огт хүрэхийн аргагүй агаад тэд юу ч мэдэхгүй, Бурханы үгийг хэрхэн идэхээ мэддэггүй мэт байдаг. Хүмүүс Бурханы үгийг хийсвэр агаад ээдрээтэй болгодог—Бурханы хэлдгээр “хүмүүс үргэлж Миний айлдварт амт нэмэхийг хүсдэг.” Тэдний санаа хэтэрхий төвөгтэй, Бурхан “хүрч чадахгүй” учраас Бурханы үгийн нэг хэсэг нь хүмүүсээс болж хязгаарлагдаж, Түүнийг шулуухан ярихаас өөр аргагүй болгодог. Хүмүүсийн шаардлага “хэтэрхий өндөр”, мөн тэдний төсөөлөл хэтэрхий баялаг учраас—тэд Сатаны үйл хэргийг харахын тулд сүнсний ертөнцийн хилийг давж чаддаг мэт байдаг—Бурхан үгээ багасгасан, учир нь Бурхан хэдий чинээ их ярина, хүмүүсийн царай төдий чинээ дүйнгэ болдог. Өөрсдийнхөө төгсгөлийг таамаглахын оронд яагаад тэд зүгээр л дуулгавартай байж болдоггүй юм бэ? Үүний ашиг тус хаана байна вэ?

Өмнөх: 31-р бүлэг

Дараах: 33-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх