17-р бүлэг

Үнэндээ Бурханы амнаас гардаг бүх айлдвар хүмүүст мэдэгддэггүй; тэдгээр нь бүгд хүмүүсийн сонсож байгаагүй хэл юм. Тийм болохоор, Бурханы үг бол өөрөө нууц гэж хэлж болно. Нууцууд нь, хүмүүсийн үзэл баримтлалаараа хүрч чаддаггүй зүйлс, одоо хүмүүст Бурханы мэдэгддэг тэнгэрийн хэрэг явдлууд, эсвэл сүнсний ертөнцөд Бурханы хийдэг зүйлсийн тухай үнэнийг л агуулдаг гэж ихэнх хүн эндүүрэн боддог. Хүмүүс Бурханы бүх үгэнд эн тэнцүү ханддаггүй, мөн тэдгээрийг нандигнадаггүй; харин ч “нууцууд” хэмээн боддог зүйлдээ анхаарлаа төвлөрүүлдэг гэдэг нь үүнээс илэрхий харагддаг. Хүмүүс Бурханы үг юу болохыг, эсвэл нууцууд юу болохыг мэддэггүй; өөрсдийнхөө үзлийн цар хүрээн дотор л Бурханы үгийг уншдаг гэдгийг энэ нь нотолдог. Бодит байдал дээр Бурханы үгийг үнэхээр хайрладаг ганц ч хүн байхгүй бөгөөд “хүмүүс Намайг мэхлэхдээ гарамгай” хэмээн Бурхан хэлсний уг үндэс яг энэ юм. Хүмүүс ямар ч ач гавьяагүй, эсвэл туйлын замбараагүй гэж Бурхан хэлдэг юм биш; энэ нь хүн төрөлхтний бодит нөхцөл байдлыг дүрсэлдэг. Өөрсдийнх нь зүрх сэтгэлд Бурханы үнэндээ хэр их зай эзэлдгийг хүмүүс өөрсдөө ч тийм тодорхой мэддэггүй; Бурхан Өөрөө л үүнийг бүрэн мэдэж байдаг. Тиймээс яг одоо хүмүүс хөхүүл хүүхэд шиг байдаг. Яагаад сүү уудгаа, юуны төлөө амьдрах ёстойгоо тэд огт мэддэггүй. Нялх хүүхдийн хэрэгцээг ээж нь л ойлгодог; ээж нь түүнийг өлсгөж үхүүлэхгүй, үхтэл нь их идүүлэх ч үгүй. Бурхан хүмүүсийн хэрэгцээг хамгийн сайн мэддэг болохоор заримдаа Түүний хайр үгэнд нь биеллээ олж, хааяа Түүний шүүлт үгэнд нь илчлэгдэж, зарим үед Түүний үг хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шархлуулдаг, заримдаа энэ нь үнэн сэтгэлийн, чин үнэнч байдаг. Энэ нь хүмүүст, Түүний эелдэг байдлыг болон Түүнд хүрч болохуйц гэдгийг мэдрүүлдэг, мөн Тэр бол хүрч болшгүй төсөөллийн, сүрлэг хүн биш гэдгийг мэдрүүлдэг. Тэрээр хүмүүсийн оюун ухаанд байдаг, нүүр лүү нь шууд харж болдоггүй Тэнгэрийн Хүү ч биш, хүмүүсийн төсөөлдөг шигээр гэмгүй хүнийг хөнөөдөг зандалчин бүр ч биш. Бурханы бүхий л зан чанар Түүний ажилд илчлэгддэг; өнөөдрийн махбод дахь Бурханы зан чанар нь мөн л Түүний ажлаар дамжуулан биеллээ олдог. Тиймээс Түүний үйлчлэл бол гаднаа Тэр юу хийдэг, эсвэл хэрхэн харагддаг нь биш, харин үгийн үйлчлэл билээ. Эцэстээ хүн бүр Бурханы үгээр босгон байгуулагдаж, тэдгээрээс үүдэн бүрэн төгс болгуулна. Бурханы үгээр замчлуулаад хүмүүс өөрсдийн туршлагаар хэрэгжүүлэлтийн замыг олж авах бөгөөд Бурханы амнаас гарсан үгээр дамжуулан бүхий л зан чанарыг нь мэдэж авна. Үгээс нь үүдэн Бурханы бүх ажил биелж, хүмүүс амьдарч, бүх дайсан ялагдана. Энэ бол үндсэн ажил бөгөөд хэн ч үл ойшоож болохгүй. Бурханы үгийг харцгаая: “Миний айлдварууд аянга шиг нүргэлж, дөрвөн зүг найман зовхис, даян дэлхийг гэрэлтүүлдэг бөгөөд аянга цахилгаан дунд хүмүүс цохигдон унадаг. Аянга цахилгаан дунд нэг ч хүн бат зогссон нь үгүй; Миний гэрэл ирэхэд ихэнх хүн ухаан алдталаа айж, яах учраа олдоггүй.” Бурханыг амаа ангаймагц үг зүгээр л урсан гардаг. Тэрээр бүх зүйлийг үгээр гүйцэлдүүлж, бүх зүйл Түүний үгээр хувирч өөрчлөгддөг ба хүн бүр Түүний үгээр дамжуулан шинэчлэгддэг. “Аянга цахилгаан” гэдэг нь юуг хэлдэг вэ? Мөн “гэрэл” гэж юуг хэлдэг вэ? Бурханы үгээс зугтаж чадах ганц ч зүйл байхгүй. Тэрээр хүмүүсийн оюун ухааныг ил болгож, муу муухай байдлыг нь дүрслэхийн тулд үг ашигладаг; хүмүүсийн хуучин уг чанартай харьцаж, Өөрийн бүх ардыг бүрэн төгс болгохын тулд үг ашигладаг. Энэ нь яг Бурханы үгийн ач холбогдол биш гэж үү? Бүхий л орчлон ертөнц дээр Бурханы үгийн тусламж, дэмжлэг байгаагүй бол бүх хүн төрөлхтөн оршин тогтнохоо болих хэмжээнд аль хэдийн устгагдчих байлаа. Энэ бол Бурханы хийдэг зүйлийн зарчим бөгөөд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө үеэр Түүний ажилладаг арга барил юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдлыг харуулдаг. Тэдгээр нь хүмүүсийн сэтгэлийн гүн рүү шууд нэвтэрдэг. Түүний үгийг хармагцаа хүмүүс гайхан балмагдаж, айдаст автаж, яаран зугтдаг. Тэд Түүний үгийн бодит байдлаас зугтахыг хүсдэг ба ийм учраас энэ “дүрвэгчдийг” хаа сайгүй харж болно. Бурханыг үгээ айлдмагц хүмүүс шилээ харуулан зугтаадаг. Энэ бол Бурханы дүрслэн өгүүлдэг, хүн төрөлхтний муу муухай төрхийн нэг тал юм. Яг одоо бүх хүн ухаан алдсан байдлаасаа аажмаар сэрж байна; урьд нь тэд бүгд сэтгэцийн өвчтэй байсан мэт байдаг—одоо Бурханы үгийг хараад тэд тэрхүү өвчнөөс үлдсэн үр дагаврыг туулж байгаа мэт санагддаг бөгөөд хуучин байдалдаа эргэн орж чаддаггүй. Хүмүүс үнэндээ ийм байдаг бөгөөд энэ нь бас “Энэ өчүүхэн гэрэлд сэтгэл хөдөлсөн олон хүн өөрсдийн хий хоосон санаанаас даруй сэрнэ. Гэвч газар дэлхий дээр Миний гэрэл буух өдөр ирснийг хэн ч, хэзээ ч ухаараагүй” гэх үгийн жинхэнэ дүрслэл юм. Ийм учраас Бурхан: “Гэрэл гэнэт ирэхэд хүмүүсийн дийлэнх олонх нь мэл гайхаж, цэл хөхөрдөг” хэмээн хэлсэн юм. Ингэж хэлэх нь тун зохистой. Хүн төрөлхтний талаарх Бурханы дүрслэл зүү орох зай ч үлдээдэггүй, Тэрээр үүнийг үнэхээр яг таг, алдаа мадаггүйгээр илэрхийлсэн, ийм учраас бүх хүн бүрэн үнэмшдэг. Түүнчлэн, өөрийн мэдэлгүйгээр Бурханыг гэх хайр тэдний зүрх сэтгэлийн гүнд өсөн нэмэгдэж эхэлсэн. Ийм маягаар л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам бүр жинхэнэ болдог ба энэ нь бас Бурханы ажилладаг нэг арга зам юм.

“Хүмүүсийн дийлэнх олонх нь ердөө л балмагддаг; гэрэлд нүд нь шархалж, шаварт хаягддаг.” Тийм хүмүүс Бурханы хүслийн эсрэг явдаг (өөрөөр хэлбэл, Бурханыг эсэргүүцдэг) учраас Түүний үг ирэх үед тэрслүү байдлынхаа улмаас гэсгээлт амсдаг; ийм учраас тэднийг гэрэлд нүд нь шархалдаг гэж хэлсэн юм. Ийм төрлийн хүнийг аль хэдийн Сатанд өгчихсөн; иймээс шинэ ажилд орох үед тэдэнд гэгээрэл ч байдаггүй, гэрэлтүүлэлт ч байдаггүй. Ариун Сүнсний ажилгүй бүх хүн Сатанд эзэмдүүлсэн бөгөөд зүрх сэтгэлийнх нь гүнд Бурханд зориулсан ямар ч орон зай байдаггүй. Тиймээс энэ хүмүүс “шаварт хаягддаг” гэж хэлсэн. Ийм нөхцөл байдалд байгаа хүмүүс бүгд эмх замбараагүй байдалтай байдаг. Тэд зөв замд орж чаддаггүй, хэвийн байдалдаа буцан орж ч чаддаггүй; бүх бодол нь эсрэг байдаг. Сатан газар дээрх бүх хүнийг туйлын их завхруулсан. Хүмүүст ямар ч эрч хүч байдаггүй ба цогцосны үнэр ханхлуулж байдаг. Газар дээрх бүх хүн нянгийн тахал дунд амь зуудаг бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Тэд газар дээр амь зуухыг хүсдэггүй боловч ямар нэгэн томоохон зүйл тохиолдохыг хүмүүс нүдээр үзнэ гэж үргэлж санагддаг; иймээс хүмүүс бүгд өөрсдийгөө хүчлэн үргэлжлүүлэн амьдардаг. Тэд аль эртнээс зүрх сэтгэлдээ ямар ч хүчгүй болсон; тэгээд өөрсдийн үл үзэгдэх найдварыг сүнслэг багана болгон ашигладаг, тиймээс хүмүүс шиг дүр эсгэхийн тулд толгойгоо түшин өргөж, газар дээрх өдөр хоногоо аргацаан өнгөрүүлдэг. Бүх хүн, биеллээ олсон диаволын хөвгүүд шиг байдаг. Ийм учраас Бурхан: “Эмх замбараагүй байдалд нэрвэгдэн тэсвэрлэхийн аргагүй өрөвдөлтэй харагдах газар дэлхийг сайтар ажвал дааж давшгүй уй гуниг төрдөг” хэмээн хэлсэн юм. Ийм нөхцөл байдал бий болсноос үүдэн Бурхан бүхий л орчлон ертөнц даяар “Сүнснийхээ үрийг цацаж” эхэлсэн бөгөөд авралын ажлаа бүхий л газар дээр гүйцэтгэж эхэлсэн. Энэхүү ажил урагшилсны улмаас Бурхан бүх төрлийн гай гамшгийг буулгаж, улмаар хатуу цэвдэг зүрх сэтгэлтэй хүмүүсийг аварч эхэлсэн юм. Бурханы ажлын үе шатанд аврал нь мөн л янз бүрийн гамшгийн хэлбэртэй байдаг бөгөөд үйл нь ирсэн хүмүүсээс нэг нь ч зугтаж чадахгүй. Зөвхөн эцэст нь л “гуравдагч тэнгэр мэт амгалан байдаг: Тэнд том, жижиг амьтад хэзээ ч ‘хэл ам хийлгүй’ эв эетэй зэрэгцэн оршдог” нөхцөл байдалд хүрэх боломжтой. Бурханы ажлын нэг тал нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Түүний үгээр дамжуулан сонгогдсон хүмүүсийг олж авах явдал; нөгөө тал нь янз бүрийн гамшгаар дамжуулан бүх тэрслүү хөвгүүдийг байлдан дагуулах явдал юм. Энэ нь Бурханы өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Ийм маягаар л Бурханы хүсдэг газар дээрх хаанчлал бүрэн хэрэгжих бөгөөд энэ нь шижир алт мэт Бурханы ажлын нэг хэсэг юм.

Тэнгэрийн хөгжил хөдөлгөөнийг ухаарахыг Бурхан хүмүүсээс байнга шаарддаг. Тэд үүнийг үнэхээр биелүүлж чадах уу? Үнэн хэрэгтээ, Сатаны 5,900 гаруй жил завхруулсан хүмүүсийн одоогийн бодит байдалд үндэслэвэл тэднийг Петртэй харьцуулж болохгүй; тийм болохоор тэд үүнийг биелүүлж ердөө чадахгүй. Энэ нь Бурханы ажлын арга барилуудын нэг юм. Тэр хүмүүсийг идэвхгүйгээр хүлээлгэхгүй; харин тэднээр идэвхтэйгээр эрж хайлгуулна. Ийм маягаар л Бурхан хүмүүс дээр ажиллах боломжтой болно. Үүнийг дахиад жаахан тайлбарласан нь дээр байх; эс бөгөөс хүмүүс ердөө өнгөц ойлголттой болох болно. Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, сүнс өгснийхөө дараа, хэрвээ Бурханыг дуудан хашхирахгүй бол тэд Түүний Сүнстэй холбогдож чадахгүй, тиймээс тэнгэрийн “хиймэл дагуулын телевизийн” дохиог газар дээр хүлээн авах боломжгүй гэж зааварласан. Бурхан хүмүүсийн сүнсэнд байхаа больж, бусад зүйлд зориулсан хоосон суудал үлдэх үед Сатан тийш орох боломжийг шүүрэн авдаг. Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурхантай холбогдох үед Сатан даруй тэвдэн сандарч, зугтахаар яаравчилдаг. Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг боловч эхэндээ тэдний дотор “оршин суудаггүй”. Тэдний хашхираанаас болж Тэр зүгээр л тэдэнд байнгын тусламж үзүүлдэг бөгөөд тэрхүү дотоод хүч чадлаас хүмүүс зориг зүрх олж авдаг, ингэснээр Сатан хүссэнээрээ “тоглохын” тулд ирж зүрхэлдэггүй. Иймээс, хэрвээ хүмүүс байнга Бурханы Сүнстэй холбогдох юм бол Сатан үймээн учруулахаар ирж зүрхэлдэггүй. Сатаны үймээнгүйгээр бүх хүний амьдрал хэвийн байж, Бурхан тэдний дотор саадгүй ажиллах боломжтой болдог. Ийнхүү Бурханы хийхийг хүсдэг зүйл хүмүүсээр дамжин биелж болно. Яагаад Бурхан хүмүүсээс итгэлээ нэмэгдүүлэхийг үргэлж шаардаж, “Би газар дээрх хүний биеийн хэмжээнд тохируулан зохих ёсны шаардлага тавьдаг. Би хэнийг ч хүнд байдалд оруулж байсан удаагүй, мөн Миний таалалд нийцэхийн тулд ‘цусаа шавх’ гэж хэнээс ч, хэзээ ч шаардаж байгаагүй” хэмээн хэлснийг үүнээс мэдэж болно. Ихэнх хүн Бурханы шаардлагаас болж гайхширдаг. Тэгээд, хүмүүст тэрхүү эрхтэн байдаггүй, Сатан тэднийг эргэлт буцалтгүйгээр завхруулсан атал Бурхан яагаад тэдэнд шаардлага тавьсаар байдаг юм бэ? хэмээн гайхширдаг. Энэ нь, Бурхан хүмүүсийг хэцүү байр сууринд тавьж байгаа хэрэг биш үү? Хүмүүсийн буурьтай царайг хараад, дараа нь тэдний эвгүй төрхийг хараад чи инээхгүй байж чадахгүй. Хүмүүсийн янз бүрийн үзэшгүй муухай байдал хамгийн инээдтэй: Заримдаа тэд тоглох дуртай хүүхэд шиг байдаг, хааяа “ээж” болж тоглож байгаа бяцхан охин шиг байдаг. Заримдаа хулгана идэж буй нохой мэт байдаг. Тэдний энэ бүх үзэшгүй муухай байдлыг хараад хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэддэггүй бөгөөд ихэвчлэн, хүмүүс Бурханы хүслийг хэдий чинээ бага ухаарна, төдий чинээ асуудалд орж болзошгүй байдаг. Ийм учраас “Би ердөө бүх бүтээлийг чимээгүй байлгадаг Бурхан юм гэж үү?” хэмээх Бурханы үгээс хүмүүс хэр тэнэг болохыг харж болох ба нэг ч хүн Бурханы хүслийг ойлгодоггүй гэдгийг ч бас энэ нь харуулдаг. Бурхан Өөрийн хүсэл юу болохыг хэлсэн ч гэсэн тэд үүнийг анхаарч чаддаггүй. Тэд хүний хүслийн дагуу л Бурханы ажлыг хийдэг. Тийм болохоор тэд яаж Түүний хүслийг ухаарч чадах юм бэ? “Би газар дэлхийгээр алхан, анхилуун үнэрээ хаа сайгүй ханхлуулж, Өөрийн дүрийг газар сайгүй үлдээдэг. Миний дуу хоолой энд тэндгүй цуурайтдаг. Газар газрын хүмүүс өчигдрийн сайхан зураглалыг санан мөрөөсдөг, учир нь бүх хүн өнгөрснийг санаж байна…” Энэ нь хаанчлал бүрэлдэх нөхцөл байдал байх болно. Үнэндээ хэд хэдэн газарт Бурхан хаанчлалын хэрэгжилтийн үзэсгэлэнтэй сайхан байдлыг аль хэдийн зөгнөсөн ба энэ бүхэн нь нийлээд хаанчлалын бүрэн гүйцэд дүр зургийг бүрдүүлдэг. Гэвч хүмүүс үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй; тэд үүнийг зүгээр л хүүхэлдэйн кино шиг үздэг.

Сатаны завхралын мянганаас болоод хүмүүс үргэлж харанхуйд амьдарсан тул харанхуйгаас болж бачимдан зовдоггүй, гэрлийг ч хүсэн эрмэлздэггүй. Тиймээс энэ нь дараах байдалд хүргэсэн ба өнөөдөр гэрэл хүрэлцэн ирэхэд “тэд бүгд ирсэнд минь дургүйцэж, Намайг тэнгэр дэх дайсан нь мэт үзэн, айсуй гэрлийг үлдэн хөөдөг. Хүн Надтай болгоомжилсон харцаар мэндчилдэг.” Хэдийгээр ихэнх хүн Бурханыг чин сэтгэлээсээ хайрлахаар хичээдэг боловч Тэр үүнд сэтгэл ханадаггүй ба хүн төрөлхтнийг мөн л ялладаг. Энэ нь хүмүүсийн хувьд учрыг нь олоход бэрх байдаг. Хүмүүс харанхуйд амьдардаг учраас гэрэлгүй байхад хийдэгтэйгээ адилаар Бурханд үйлчилсээр байдаг. Өөрөөр хэлбэл, бүх хүн өөрсдийн үзлийг ашиглан Бурханд үйлчилдэг, мөн Бурханыг ирэх үед тэдний нөхцөл байдал ийм байдаг бөгөөд тэд шинэ гэрлийг хүлээн зөвшөөрснөөр Түүнд үйлчилж чаддаггүй; харин ч туулсан бүх туршлагаараа Түүнд үйлчилдэг. Хүн төрөлхтний “үнэнч занг” Бурхан таашаадаггүй тул харанхуйд байгаа хүмүүс гэрлийг магтаж чаддаггүй. Ийм учраас Бурхан дээрх үгийг хэлсэн; энэ нь бодит байдалтай огтхон ч харшилдаггүй ба Бурхан хүн төрөлхтөнд зохисгүй хандаж байгаа юм биш, тэднийг хилсдүүлж байгаа ч юм биш. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш ганц ч хүн Бурханы халуун дулааныг үнэхээр амсаагүй; хүмүүс бүгд Бурханд сонор сэрэмжтэй хандан, өөрсдийг нь цохиж, устгах вий хэмээн гүнээ айж ирсэн. Иймээс энэ 6,000 жилийн туршид Бурхан хүмүүсийн чин сэтгэлийн хариуд халуун дулааныг үргэлж ашиглан, тэднийг цаг ямагт тэвчээртэйгээр залж чиглүүлсээр байсан юм. Яагаад гэвэл, хүмүүс маш сул дорой, Бурханы хүслийг бүрэн мэдэж чаддаггүй, Түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, учир нь тэд өөрийн эрхгүй Сатаны арга зальд автдаг. Гэсэн ч Бурхан тэвчээртэй хэвээр байдаг бөгөөд маш тэвчээртэй байсныхаа дараа нэг л өдөр—өөрөөр хэлбэл, дэлхий ертөнцийг шинэчлэх үедээ—хүмүүсийг ээж шиг нь харж хандахаа болино. Оронд нь Тэрээр хүмүүст тохирох цээрлүүлэлтийг нь өгнө. Ийм учраас үүний дараа: “Далайн мандал дээр хүүр цогцос хөвнө”, харин “усгүй газруудад инээд хөөр, дуу хөгжим цалгин, Миний өгсөн амлалтыг бусад хүн эдэлсээр байна.” Энэ бол шийтгүүлсэн болон шагнуулсан хүмүүсийн хүрэх газрын хоорондох харьцуулалт юм. “Далайн мандал” гэдэг нь Бурханы хэлсэн, хүн төрөлхтнийг гэсгээх ёроолгүй ангалыг хэлж байна. Энэ нь Сатаны хүрэх газар бөгөөд Өөрийг нь эсэргүүцдэг бүх хүнд зориулан Бурханы бэлтгэсэн “амрах газар” юм. Бурхан хүн төрөлхтний жинхэнэ хайрыг үргэлж хүссэн атал хүмүүс үүнийг мэддэггүй, мэдэрдэггүй ба өөрсдийн ажлыг хийсээр байдаг. Үүнээс болоод Өөрийнхөө бүх үгэнд Бурхан хүмүүсээс үргэлж юм шаардаж, тэдний дутагдлыг болон хэрэгжүүлэлтийн замыг заан харуулсан болохоор тэд эдгээр үгийн дагуу хэрэгжүүлж болох юм. Бурхан хүмүүст хандах хандлагаа ийнхүү харуулсан: “Гэхдээ Би тоглоом шиг үзэн тоглох гэж ганц ч хүний амийг хээв нэг авсан удаагүй. Би хүний гаргасан хүчин чармайлтыг ажиглаж, төлсөн төлөөсийг нь ойлгодог. Өмнө минь зогсоо хүнийг Би гэнэдүүлэн гэсгээхийг хүсдэггүй, мөн түүнд таагүй зүйл өгөхийг ч хүсдэггүй. Харин ч энэ бүх хугацаанд Би гагцхүү хүнийг хангаж, хүнд өгсөн.” Хүмүүс Бурханы эдгээр үгийг унших үедээ Түүний халуун дулаан байдлыг нэн даруй мэдэрдэг: Үнэндээ өмнө нь би Бурханы төлөө төлөөс төлсөн боловч бас Түүнд хааш яаш хандаж, заримдаа Түүнд гомдоллож байсан. Бурхан намайг үгээрээ үргэлж залж чиглүүлсэн ба миний аминд маш их анхаарал хандуулдаг, гэтэл заримдаа би үүгээр тоглоом мэт тоглодог. Би үнэхээр ингэх ёсгүй. Бурхан намайг маш их хайрладаг, тэгвэл би яагаад хангалттай их хичээж чаддаггүй юм бэ? Ийм бодол төрөх үед хүмүүс үнэхээр өөрсдийгөө алгадахыг хүсдэг, эсвэл зарим хүн хамраа сарталзуулж, чангаар хашхиран уйлдаг. Бурхан тэдний бодлыг ойлгож, үүнд нийцүүлэн ярьдаг бөгөөд хатуу ч биш, зөөлөн ч биш энэ хэдэн үг нь Бурханыг гэх хүмүүсийн хайрыг төрүүлдэг. Эцэст нь Бурхан, газар дээр хаанчлал байгуулагдах үеийн Өөрийн ажил дахь өөрчлөлтийг зөгнөсөн: Бурханыг газар дээр байх үед хүмүүс гай гамшиг, зовлонгоос ангид байж, нигүүлсэлд умбаж чадна; гэвч Тэр агуу өдрийн шүүлтийг эхлэх үе нь Тэр бүх хүний дунд харагдах үе байх бөгөөд газар дээрх Түүний бүх ажил гүйцэлдэнэ. Тэр үед, цаг нь ирсэн байх учраас “Шударга бус хүн, шударга бусаараа байг: ариун нэгэн нь ариунаараа байг” хэмээн Библид бичигдсэнтэй яг адилхан байх болно. Зөв шударга бус хүмүүс гэсгээлтэд орж, ариун хүмүүс сэнтийн өмнө очно. Ганц ч хүнийг, бүр хаанчлалын хөвгүүд, ардуудыг хүртэл Бурхан өөгшүүлэхгүй. Энэ нь бүгд Бурханы зөвт байдал бөгөөд бүгд Түүний зан чанарын илчлэл юм. Тэрээр хүний сул талыг хоёр дахь удаагаа өрөвдөн энэрэхгүй.

Өмнөх: 16-р бүлэг

Дараах: 18-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх