41-р бүлэг

Бурхан хүн дээр хэрхэн ажилладаг вэ? Чи үүнийг ойлгож авсан уу? Энэ чамд ойлгомжтой байна уу? Тэр чуулганд хэрхэн ажилладаг вэ? Чи эдгээрийн талаар юу гэж бодож байна вэ? Чи эдгээр асуултыг хэзээ нэгэн цагт бодож үзэж байсан уу? Бурхан чуулган дахь ажлаараа дамжуулан юунд хүрэхийг хүсдэг вэ? Энэ бүхэн чамд ойлгомжтой байна уу? Хэрвээ үгүй бол, чиний хийдэг бүхэн хий хоосон, үр ашиггүй! Эдгээр үг чиний зүрх сэтгэлд хүрсэн үү? Идэвхгүй ухарч няцах биш, идэвхтэй ахих төдий байснаар Бурханы хүслийг гүйцэлдүүлэх үү? Сохроор хамтран ажиллах хангалттай юу? Энэ үзэгдлийн талаар тодорхой ойлголтгүй байвал юу хийх хэрэгтэй вэ? Эрж хайхгүй байх нь зүгээр үү? Бурхан, “Би нэгэнтээ хүмүүсийн дунд агуу ажил хийсэн боловч тэд анзаараагүй, тиймээс Би үүнийг тэдэнд алхам алхмаар илчлэхийн тулд Өөрийн үгийг ашиглах хэрэгтэй болсон. Гэсэн ч хүн Миний үгийг ойлгоогүй бөгөөд Миний төлөвлөгөөний зорилгыг мэдэхгүй хэвээр үлдсэн юм” гэж хэлсэн. Эдгээр үг юу гэсэн утгатай вэ? Та нар энэ зорилгыг хэзээ нэгэн цагт эргэцүүлж үзсэн үү? Би зүгээр л зорилгогүйгээр, сохроор үүнийг хийсэн гэж үү? Хэрвээ тийм бол ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ энэ зорилго нь чамд тодорхойгүй, ойлгомжгүй байвал хэрхэн жинхэнэ хамтын ажиллагаанд хүрэх билээ? Хүн төрөлхтний эрж хайж байгаа бүхэн нь зах хязгааргүй далайд, хоосон үгээр бичигдсэн сургаал дотор байдаг гэж Бурхан хэлдэг. Та нарын эрэл хайгуул ямар ангилалд багтахыг ч чи тайлбарлаж чаддаггүй. Бурхан хүнд юу хэрэгжүүлэхийг хүсдэг вэ? Та нар энэ бүхний талаар тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь зөвхөн агуу улаан лууг сөрөг байдлаар шившиглэхийн төлөө байдаг уу? Агуу улаан лууг шившиг болгочхоод Бурхан зүгээр л гар хоосон ууланд гарч, ганцаараа амьдрах уу? Тэгвэл Бурханы хүсэж буй зүйл юу юм бэ? Тэр үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийг хүсдэг үү? Эсвэл тэдний амийг уу? Эсвэл тэдний эд баялаг, өмч хөрөнгийг үү? Эдгээр нь ямар хэрэгтэй юм бэ? Тэдгээр нь Бурханд ямар ч хэрэггүй. Бурхан хүнийг зүгээр л Сатаныг ялсныхаа баталгаа болгон ашиглаж, Өөрийнхөө “хүч чадлыг” харуулахын тулд хүн дээр маш ихийг хийсэн юм гэж үү? Энэ нь Бурханыг нэлээд “явцуу” харагдуулахгүй гэж үү? Бурхан үнэхээр тийм төрлийн Бурхан гэж үү? Насанд хүрэгчдийг өөр хооронд нь тэмцэлдүүлдэг хүүхэд шиг гэж үү? Энэ нь ямар ач холбогдолтой байна гэж? Хүн байнга өөрийн үзлээр Бурханыг хэмждэг. Бурхан нэгэнтээ “Жилд дөрвөн улирал байдаг, улирал бүрд гурван сар байдаг” гэж хэлсэн. Хүн эдгээр үгийг сонсож, ой ухаандаа шингээгээд нэг улиралд гурван сар, нэг жилд дөрвөн улирал байдаг гэж үргэлжлүүлэн хэлсээр байсан. Дараа нь Бурханыг “Жилд хэдэн улирал байдаг вэ? Бас нэг улиралд хэдэн сар байдаг вэ?” гэж асуухад хүмүүс нэгэн дуугаар “Дөрвөн улирал, гурван сар” гэж хариулсан. Хүн үргэлж дүрэм журам дээр үндэслэн Бурханыг тодорхойлохоор оролддог бөгөөд одоо “жилд гурван улирал, улиралд дөрвөн сар” байдаг эрин үед орчхоод хүн сохорсон мэт үүнийг мэдэхгүй хэвээр, бүх зүйлд дүрэм журам тогтоохоор оролдсоор байдаг. Тэгээд өнөөдөр хүн төрөлхтөн өөрийн “дүрэм журмыг” Бурханд хэрэглэхээр оролдож байна! Тэд үнэхээр сохор! Тэд одоо “өвөл” байхгүй, зөвхөн “хавар, зун, намар” байгааг харахгүй байна гэж үү? Хүн үнэхээр мулгуу! Одоогийн байгаа байдалдаа хүн Бурханыг хэрхэн мэдэх тухай ч мэдэхгүй хэвээр байгаа. Тэд яг л тээврийн хэрэгсэл тав тухгүй гэж боддог болохоор алхаж, эсвэл илжиг унадаг, эсвэл тосон дэнлүү буюу өөр хүй нэгдлийн үеийн амьдралын арга барил ашиглах ёстой гэж боддог 1920-оод оны хүмүүс шиг байдаг. Эдгээр нь бүгд хүмүүсийн тархинд оршдог үзэл биш гэж үү? Тэгвэл өнөөдөр яагаад өршөөл, хайр энэрлийн тухай ярьсаар байдаг юм бэ? Энэ нь ямар хэрэгтэй юм бэ? Үглээ эмгэн өнгөрснөө хүүрнэн өгүүлж байгаа юм шиг эдгээр үг ямар хэрэгтэй юм бэ? Эцсийн эцэст одоо үе бол одоо үе; цагийг 20 юм уу 30 жилээр ухрааж болох уу? Бүх хүн урсгалыг дагадаг; үүнийг хүлээн зөвшөөрөхөд тэдэнд яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Гэсгээлтийн өнөөгийн эрин үед өршөөл болон хайр энэрлийн тухай эдгээр яриа нь ямар хэрэгтэй юм бэ? Бурханд байдаг бүхэн нь зөвхөн өршөөл, хайр энэрэл юм гэж үү? Яагаад энэхүү “гурил, будааны” эрин үед хүмүүс “хивэг, зэрлэг хүнсний ногоогоор” үйлчилсээр байгаа юм бэ? Үүнийг Бурхан хийхийг хүсэхгүй дургүй байгаа ч хүн Түүнд хүчээр тулгадаг. Хэрвээ Тэр эсэргүүцэх юм бол Түүнийг “хувьсгалын эсэргүү” гэж хаяглах байсан бөгөөд Бурхан төрөлхөөсөө өршөөнгүй, энэрэнгүй биш гэдгийг ахин дахин хэлсэн ч гэсэн, хэн сонсдог гэж? Хүн дэндүү утгагүй. Бурханы үг ямар ч үр нөлөөгүй юм шиг байдаг. Хүн Миний үгийг үргэлж өөр байдлаар хардаг. Бурхан гэмгүй хүмүүст үндэслэлгүйгээр хэрэг тохсон мэт хүмүүст үргэлж дээрэлхүүлдэг—тэгвэл хэн Бурхантай нэг санаа бодолтой байж чадах юм бэ? Та нар үргэлж Бурханы өршөөл, хайранд амьдрахыг хүсдэг, тиймээс Бурхан хүний доромжлолыг тэвчихээс өөр юу хийж болох вэ? Гэхдээ Бурхантай маргахаасаа өмнө та нар Ариун Сүнс хэрхэн ажилладгийг сайтар судлана гэж найдаж байна. Мөн Бурханы үгийн анхдагч утгыг анхааралтай харж үз гэж Би чамайг ятгаж байна. Бурханы үгийг “хольцтой” гэдэгт итгэн, өөрийгөө бүү ухаантайд тооц. Ингэх шаардлагагүй! Бурханы үг хэр их “хольцтойг” хэн хэлж чадах юм бэ? Бурхан үүнийг шууд хэлж, эсвэл үүнийг тодорхой дурдаагүй л бол тийм биш. Өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод. Хэрвээ Түүний үгээс хэрэгжүүлэлтийн замыг олж харж чадаж байвал Бурханы шаардлагад нийцсэн гэсэн үг. Чи өөр юу харахыг хүсэж байна вэ? Бурхан “Би хүний дорой мөхөс байдлыг цаашид огт өршөөхгүй” гэж хэлсэн. Энэхүү илэрхий, энгийн өгүүлэмжийн утгыг ч ойлгож чадахгүй бол цааш нь судалж, шинжлэх ямар хэрэгтэй юм бэ? Механикийн анхан шатны мэдлэггүйгээр чи пуужин бүтээхэд тохирно гэж үү? Тийм хүн зүгээр л бардамнах дуртай хүн биш гэж үү? Хүнд Бурханы ажлыг хийх нөөц бололцоо байхгүй; зүгээр л Бурхан тэднийг өргөмжилдөг юм. Түүний юунд дуртай эсвэл юуг үзэн яддагийг мэдэлгүйгээр зүгээр л Түүнд үйлчлэх нь гамшгийн урьтал биш гэж үү? Хүмүүс өөрсдийгөө ойлгодоггүй боловч өөрсдийгөө ер бусын гэж боддог. Тэд өөрсдийгөө хэн гэж бодоо вэ! Тэд сайн, муу гэж юу болох талаар юу ч мэддэггүй. Өнгөрснөө эргэн санаж, ирээдүйгээ урьдчилан хар—хэр сонсогдож байна даа? Үүний дараа өөрийгөө мэдэж ав.

Бурхан хүний санаа, зорилгын талаар асар ихийг илчилсэн. Бурхан: “Энэ үед л Би хүний санаа, зорилгыг тодорхой харсан юм. Би үүлэн дундаас ийнхүү шүүрс алдсан: Хүн яагаад үргэлж өөрийнхөө төлөө үйлддэг юм бэ? Миний гэсгээлт тэднийг төгс болгох учиртай биш гэж үү? Би тэдний эерэг хандлагыг албаар дараад байгаа гэж үү?” хэмээн хэлсэн. Эдгээр үгээс чи өөрийнхөө талаар хэр ихийг мэдэж авсан бэ? Хүний санаа болон зорилго үнэхээр алга болсон уу? Өөрөө шалгаж үзсэн үү? Бурханы өмнө очоод, үүнийг ойлгох гэж хичээсэн чинь дээр: Та нар дээр Бурханы хийсэн гэсгээлтийн ажил ямар үр дүнд хүрсэн бэ? Та нар үүнийг нэгтгэн дүгнэсэн үү? Магадгүй үр дүн нь өчүүхэн жаахан байх; тэрнээс биш чи аль хэдийн хэтрүүлэгтэйгээр ярьчихсан байх байсан. Бурхан та нарыг юунд хүргэсэн бэ? Та нарт хэлсэн олон үгээс хэр их нь хэрэгжиж, хэр их нь хий хоосон өнгөрсөн бэ? Бурханы нүдээр Түүний үгийн тун цөөхөн нь л хэрэгжсэн; учир нь хүн Түүний үгийн анхдагч утга учрыг хэзээ ч тайлж ойлгож чаддаггүй бөгөөд хананд ойсон үгсийн цуурайг л тэр хүлээн авдаг. Бурханы хүслийг мэдэх арга энэ гэж үү? Ойрын ирээдүйд, Бурханд хүнээр хийлгүүлэх илүү их ажил байх болно; хүн одоогийнх шигээ ийм жаахан биеийн хэмжээтэйгээр тэрхүү ажлыг биелүүлж чадах уу? Хазайж мурийхгүй бол алдаа гаргаж, эсвэл биеэ тоосон, ихэрхүү байх—хүмүүсийн уг чанар нэг иймэрхүү байдаг. Энэ нь үнэхээр ойлгохын аргагүй: Бурханы хэлсэн бүхнийг хүн яагаад үнэн сэтгэлээсээ боддоггүй юм бэ? Бурханы үг ердөө хошигнож яриад, ямар нэг үр дүн эрэлхийлэхгүй байж таарах уу? Эсвэл хүнийг “Аз жаргал, Уур хилэн, Уй гашуу болон Баяр хөөр” гэсэн жүжигт тоглуулахын төлөө юм гэж үү? Хүнийг хэсэг зуур аз жаргалтай болгож, дараа нь уйлуулчхаад, дараагаар нь хүн тайзнаас буусан үед өөрөө өөрийгөө аргалах юм гэж үү? Үүний үр дүн нь юу байна гэж? “Хүнд тавьсан Миний шаардлага яагаад үргэлж талаар болдог вэ? Би нохойноос модонд авирахыг шаардаж байгаа мэт хэцүү зүйл шаардаад байгаа юм болов уу? Би хий дэмий юмны төлөө сүржигнээд байгаа юм болов уу?” Бурханы бүх үг хүний бодит байдалд чиглэдэг. Хүн бүрийн доторхыг харж, хэн Бурханы үгийн дагуу амьдарч байна гэдгийг харахад гэмгүй. “Одоо ч гэсэн газрын ихэнх хэсэг өөрчлөгдсөөр байна. Хэрвээ нэгэн өдөр газар дэлхий үнэхээр өөр төрлийнх болж өөрчлөгдвөл, Би үүнийг гараа хөдөлгөх төдийд л хөсөр хаях болно—энэ нь Миний одоогийн үе шатны ажил биш гэж үү?” Үнэндээ Бурхан одоо ч энэ ажлаа хийж байгаа; гэхдээ “гараа хөдөлгөх төдийд л хөсөр хаях болно” гэж хэлсэн нь ирээдүйн талаар хэлж байгаа. Учир нь бүх зүйлд үйл явц байх ёстой. Бурханы одоогийн ажил ийшээ зүглэж байгаа—ойлгомжтой байна уу? Хүний санаа зорилгод өө сэв байдаг бөгөөд бузар сүнснүүд энэ боломжийг ашиглан орж ирсэн. Энэ үед “газар дэлхий өөр төрлийнх болж өөрчлөгддөг.” Тэр үед хүмүүс чанарын өөрчлөлтөд орчихсон байх болно, гэхдээ тэдний мөн чанар хэвээрээ үлдэнэ. Учир нь сайжирсан газар дээр өөр зүйлс байна. Өөрөөр хэлбэл, анхдагч газар дорд чанартай байсан ба нэгэнт сайжирчихвал ашиглаж болох юм. Гэсэн хэдий ч, тодорхой хугацаанд ашиглагдаад, цаашид ашиглагдахаа больсны дараа энэ нь аажмаар хуучин дүр төрхөндөө буцаж орох болно. Энэ бол Бурханы ажлын дараагийн алхмын товч дүгнэлт юм. Бурханы ирээдүйн ажил илүү төвөгтэй, учир нь энэ бол бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах цаг байна. Төгсгөлийн уулзах газарт эмх замбараагүй байдал байх нь ойлгомжтой бөгөөд хүн хүчтэй итгэл үнэмшилгүй байх болно. Яг Бурханы хэлснээр: “Хүмүүс бүгд ямар ая тоглож байна тэрийг нь дагаж дуулдаг жүжигчид.” Хүмүүст ямар ая тоглож байна тэрийг нь дагаж дуулах чадвар байдаг болохоор Бурхан яг энэ өө сэвийг нь ажлынхаа дараагийн алхмыг хийхэд ашигладаг, ингэснээр Тэр бүх хүнийг энэхүү дутагдлаа өөрчлөхөд хүргэдэг. Хүмүүст жинхэнэ биеийн хэмжээ байдаггүй учраас тэд ханан дээр ургах өвс болдог. Хэрвээ тэд биеийн хэмжээ олж авсан бол тэнгэрт тулсан өндөр модод байх байсан. Бурхан хүн төрөлхтний нэг хэсгийг төгс болгохын тулд муу ёрын сүнсний ажлын нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс диаволуудын үйл хэргийг нэвт шувт бүрэн харж, бүх хүн төрөлхтөнд “өвөг дээдсээ” үнэхээр мэдэх боломжийг олгодог. Зөвхөн энэ аргаар хүмүүс бүрэн чөлөөлөгдөж, диаволуудын үр садыг байтугай өвөг дээдсийг нь ч хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы жинхэнэ зорилго бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан лууны жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээр хийсэн бүх ажлын эцсийн зорилго бөгөөд бүх хүн төрөлхтөнд хэрэгжүүлэхийг зорьсон зүйл юм. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг дайчлах гэж нэрлэдэг.

Ирээдүйн ажил хэрхэн хийгдэх талаар та нар тодорхой мэдэж байна уу? Энэ бүхнийг ойлгох ёстой. Жишээлбэл: Хүмүүс хийх ёстой зүйлээ хэзээ ч хийдэггүй гэж Бурхан яагаад хэлдэг юм бэ? Түүний өгсөн гэрийн даалгаврыг хийж дуусгаж чаддаггүй олон хүн байгаа гэж Тэр яагаад хэлдэг юм бэ? Эдгээр зүйлийг хэрхэн биелүүлэх вэ? Та нар эдгээр асуултыг хэзээ нэгэн цагт эргэцүүлэн үзэж байсан уу? Эдгээр нь нөхөрлөлийн чинь сэдэв болсон уу? Ажлын энэ үе шатанд хүнд Бурханы одоогийн санааг ойлгуулах ёстой. Нэгэнт үүнийг биелүүлчих юм бол бусдыг нь хэлэлцэж болно—ингэх нь сайн арга зам биш гэж үү? Бурханы хүнд хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйлийг ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй, эс бөгөөс энэ бүгд нь хий дэмий болно. Хүн үүнд орох нь битгий хэл хэрэгжүүлж ч чадахгүй байх ба тэгвэл бүгд хий хоосон яриа болж дуусна. Бурханы өнөөдөр хэлсэн зүйлийг хэрэгжүүлэх замыг олсон уу? Хүмүүс Бурханы үгийг айдсын мэдрэмжтэйгээр хардаг. Тэд үүнийг бүрэн ойлгож чаддаггүй ч Бурханд халдахаас айдаг. Одоогоор Бурханы үгийг идэж, уух хэчнээн арга олчхоод байна вэ? Ихэнх хүн Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүй; үүнийг яаж шийдвэрлэх вэ? Та нар өнөөдрийн үгийг идэж, уух арга олсон уу? Тэгэхдээ хамтран ажиллахаар чи одоо хэрхэн оролдож байна вэ? Та бүгд үгийг идээд, уучихсаныхаа дараа ямар аргаар тэдгээрийн талаарх өөрсдийн эргэцүүллээ хэлэлцэх вэ? Хүний хийх ёстой зүйл энэ биш гэж үү? Ямарваа нэг өвчинд хэрхэн зөв эмийн жор бичих вэ? Та нарт Бурхан шууд айлдвараа айлдах хэрэгтэй хэвээр үү? Энэ нь шаардлагатай юу? Өмнө дурдсан асуудлуудыг хэрхэн бүрэн арилгах вэ? Энэ нь та нар бодит үйл хэрэгтээ Ариун Сүнстэй хамтран ажиллаж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ тохиромжтой хамтын ажиллагаа байвал Ариун Сүнс агуу ажил хийх болно. Хэрвээ тохиромжтой хамтын ажиллагаа биш, харин төөрөгдөл байх юм бол Ариун Сүнс хүч чадлаа гаргах боломжгүй байна. “Хэрвээ чи өөрийнхөө дайсныг болон өөрийгөө мэдэж байх юм бол үргэлж ялалт байгуулах болно.” Эдгээр үгийг анх хэлсэн хүн хэн ч бай тэдгээр нь та нарын хувьд хамгийн тохиромжтой юм. Товчхондоо та нар, дайснаа мэдэж авахаасаа өмнө өөрсдийгөө эхлээд мэдэх ёстой бөгөөд аль алиныг нь мэдсэн цагт л та нар тулаан болгонд ялж чадна. Та нар бүгд үүнийг хийж чадах ёстой. Бурхан чамаас юу хүсдэг нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэст нь Бурханы өмнө ирээд бүхнээ зориулж чадна гэж найдаж байна. Бурхан сэнтий дээрээ суугаад бахдалтай инээмсэглэхийг харж чадвал энэ нь чиний үхлийн тогтсон цаг байлаа ч чи нүдээ анихдаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө эцсийн үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?

Өмнөх: 40-р бүлэг

Дараах: 42-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх