1-р бүлэг

Бурханы хэлсэнчлэн “Хэн ч Миний үгийн үндсийг ухаарч чадахгүй, тэдгээрийг хэлж буй зорилгыг минь ч мэдэж чадахгүй”, хэрвээ Бурханы Сүнсний удирдамж байгаагүй бол, Түүний айлдварууд гарч ирээгүй бол бүх хүн Түүний гэсгээлт дор мөхөх байсан. Бурхан бүх хүнийг туршихад яагаад ийм удаан хугацаа зарцуулсан бэ? Таван сарын урт удаан хугацааг? Энэ нь яг нарийндаа бидний нөхөрлөлийн гол цэг, мөн түүнчлэн Бурханы мэргэн ухааны төв цэг юм. Бид дараах байдлаар үзэж болно: Хүнийг шалгалтад оруулах энэ хугацаа байгаагүй бол, Бурхан завхарсан хүн төрөлхтнийг хүчтэй цохиж, хөнөөж, цавчаагүй бол, мөн чуулганыг барьж байгуулах нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн бол үр дүн нь ямар байх байсан бэ? Иймээс хамгийн эхний өгүүлбэрт Бурхан гол асуудалдаа шууд орж, энэ хэдэн сарын ажлын хүссэн үр нөлөөг шуудхан заан үзүүлсэн—Тэр үнэхээр голыг нь олж хэлсэн юм! Энэ хэдэн сарын хугацаан дахь Бурханы үйл хэргийн мэргэн ухааныг энэ нь хангалттай харуулдаг: Энэ нь хүмүүсийг, шалгалтаар дамжуулан захирагдаж, чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагадаж сурч, мөн түүнчлэн шаналгаат цэвэршүүлэлтээр дамжуулан Бурханыг илүү сайн мэдэж авах боломжтой болгосон. Хүмүүс цөхрөх тусмаа, өөрсдийгөө илүү сайн мэдэж авдаг. Үнэнийг хэлэхэд, тэд зовлонгоор дүүрэн цэвэршүүлэлттэй тулгарах тусмаа, өөрсдийнхөө завхралыг төдий чинээ их мэдэж авч, Бурханы үйлчлэл үзүүлэгч байх ч үнэ цэнгүй бөгөөд үйлчлэл үзүүлнэ гэдэг Түүгээр өргөгдөж байгаа хэрэг гэдгийг ойлгохдоо тулдаг. Иймээс, энэ үр дүнд хүрсний дараа, хүн өөрийнхөө хэсэг бүрийг ашиглаад дуусах үед Бурхан юу ч нуулгүйгээр, өршөөлийн дуу хоолойгоор шууд айлддаг. Энэ хэдэн сарын дараа Бурханы ажиллах арга барил өнөөдрийг эхлэлийн цэгээ болгосон гэдгийг бэлхнээ харж болно; Тэр үүнийг хүн бүрд илэрхий болгосон. Учир нь, Бурхан урьд нь “Бурханы ардууд гэж нэрлэгдэх эрхийг олж авах нь амаргүй” гэж үргэлж хэлдэг байсан тул үйлчлэл үзүүлэгч гэгддэг хүмүүст эдгээр үгийг хэлсэн нь Бурхан бол ямар ч эргэлзээгүй итгэмжит юм гэдгийг хангалттай харуулдаг. Бурханы хэлдэг юм бүхэн янз бүрийн түвшинд биелэх бөгөөд дэмий хоосон яриа яавч биш билээ.

Бүх хүн самуурч сатаарахдаа тултал гаслан, уй гашуугаар дүүрсэн үед Бурханы иймэрхүү үг байндаа тусаж, арга мухардсан бүх хүнийг сэргээдэг. Хүмүүсийн оюун санаанаас цаашдын эргэлзээг нь арилгахын тулд Бурхан: “тэднийг Миний ардууд гэдэг хэдий ч энэ цол нь Миний ‘хөвгүүд’ гэж дуудуулахаас огтхон ч дорд биш юм” хэмээн нэмж хэлсэн билээ. Зөвхөн Бурхан л Өөрийн эрх мэдлийг хамгаалж чадна гэдгийг энэ нь хангалттай харуулдаг ба хүмүүс үүнийг уншмагцаа энэ нь ажиллах арга зам ер биш, харин бодит баримт гэдэгт бүр ч баттай итгэнэ. Цаашлаад ингэснээр хүмүүсийн үзэгдэл бүрхэг биш хэвээр үлдэж, Түүний шинэ хандлагаар хүн бүрийн ялгамж чанар тодорхой болдог. Энэ нь Бурханы мэргэн ухааныг харуулахад хангалттай бөгөөд Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт харж чадна гэдгийг хүмүүст илүү сайн мэдүүлдэг; бодол, үйлдлээрээ хүмүүс нь Бурханаар удирдуулж байдаг утсан хүүхэлдэйтэй адил, энэ бол гарцаагүй, маргаангүй юм.

Эхлэлийг нь дахиад харвал, Өөрийнх нь ажлын эхний алхам буюу “чуулганыг ариусгах” ажил аль хэдийн дууссан гэдгийг Бурхан эхнээсээ шууд заан үзүүлсэн. “Нөхцөл байдал урьдынх шигээ биш болж, Миний ажил шинэ эхлэлд орсон.” Энэ өгүүлбэрээс, Бурханы ажил шинэ эхлэлийн цэгт орсон гэдгийг харж болох бөгөөд үүний дараа Тэрээр Өөрийн ажлын дараагийн алхмын зураг төслийг нэн даруй бидэнд заан харуулсан—чуулганыг байгуулж дуусмагц Хаанчлалын эрин үеийн амьдрал эхэлнэ, “учир нь энэ нь одоо чуулганыг байгуулах эрин үе байхаа больсон, харин ч энэ нь хаанчлал амжилттай байгуулагдах эрин юм.” Түүнчлэн, хүмүүсийг газар дэлхий дээр байсаар байгаа цагт тэдний цуглааныг чуулган гэж нэрлэсээр байх бөгөөд ийм маягаар, хүн бүрийн төсөөлсөн бодит бус “хаанчлал” биеллээ олохоос зайлсхийнэ хэмээн Тэр хэлсэн. Дараа нь үзэгдлийн асуудлын талаар нөхөрлөе.

Одоо үе хаанчлалыг байгуулах эрин, чуулганы байгуулалтын төгсгөл хэдий ч яагаад бүх цуглааныг чуулган гэж нэрлэсээр байгаа юм бэ? Урьд нь, чуулган бол хаанчлалын анхдагч гэж хэлдэг байсан ба чуулгангүйгээр хаанчлалын тухай ямар ч яриа байж болохгүй. Хаанчлалын эрин үеийн эхлэл бол махбод дахь Бурханы үйлчлэлийн эхлэл бөгөөд Хаанчлалын эрин үеийг бие махбодтой болсон Бурхан авчирдаг. Түүний авчирдаг зүйл нь хаанчлал албан ёсоор буун ирэх явдал биш, харин Хаанчлалын эрин үе юм. Үүнийг төсөөлөхөд хэцүү биш; Бурханы ардууд гэдгээр Би хаанчлалын ардуудыг биш, харин Хаанчлалын эрин үеийн хүмүүсийг хэлж байгаа. Тиймээс газар дээрх цуглааныг чуулган хэмээн нэрлэсээр байх нь зүйтэй. Урьд нь Тэрээр Өөрийн хэвийн хүн чанар дотор үйлдсэн хэр нь Бурхан Өөрөө гэж хараахан гэрчлэгдээгүй тул хүмүүсийн дунд Хаанчлалын эрин үе хараахан эхлээгүй; өөрөөр хэлбэл, Миний хэлсэнчлэн Миний Сүнс Миний махбод болсон биед хараахан албан ёсоор ажиллаж эхлээгүй байсан. Одоо Бурхан Өөрөө гэрчлэгдсэн болохоор хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог. Би бурханлаг чанар дотроо ажиллаж эхэлнэ гэдгийг энэ нь илтгэдэг тул бурханлаг чанараараа Миний хэлдэг үг, хийдэг үйл хэргийг таашаан эдэлж чаддаг хүмүүс Хаанчлалын эрин үеийн Миний ардууд гэгдэх болно. Үүнээс “Бурханы ардууд” бий болсон юм. Энэ үе шатанд үндсэндээ Миний бурханлаг чанар ажиллаж, үг хэлдэг. Хүн хөндлөнгөөс оролцож чадахгүй, Миний төлөвлөгөөг үймүүлж ч чадахгүй. Бурхан үгээрээ тодорхой үе шатанд хүрмэгц Түүний нэр гэрчлэгдэж, энэ үеэс хүн төрөлхтнийг шалгах шалгалтууд нь эхэлнэ. Энэ бол Бурханы ажил дахь мэргэн ухааны оргил юм. Энэ нь дараагийн алхмын эхлэл, мөн түүнчлэн сүүлчийн алхмын төгсгөлийн төлөөх бат суурийг тавьж, уг үндсийг нь суулгадаг. Энэ бол ямар ч хүний таамаглаж чадахааргүй зүйл юм; энэ бол шүүлтийн эриний эхний болон хоёр дахь хэсгийн уулзах цэг билээ. Хүнийг цэвэршүүлсэн хэдэн сар байгаагүй бол Миний бурханлаг чанар ажиллах аргагүй байх байлаа. Цэвэршүүлэлтийн тэр хэдэн сар Миний ажлын дараагийн алхмын замыг нээсэн юм. Энэ хэдэн сарын ажил зогссон нь ажлын дараагийн үе шат илүү гүн гүнзгий байна гэдгийн тэмдэг билээ. Хэрвээ хүн Бурханы үгийг үнэхээр ойлгодог бол Тэрээр Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлүүлэхийн тулд энэ хэдэн сарын хугацааг ашиглаж, улмаар илүү сайн үр дүнд хүрч байгаа гэдгийг ухаарч чадна. Хүн чанарын минь бартаа Миний ажлын дараагийн алхамд саад учруулсан, тиймээс энэ хэдэн сарын зовлонт цэвэршүүлэлтээр хоёр тал хоёулаа босгон байгуулагдаж, бодит үр ашиг хүртсэн. Үүний үр дүнд, хүн одоо л өөрийг нь нэрлэх арга замыг минь нандигнаж эхэлдэг. Тиймээс Бурханыг бийрээ эргэлдүүлэн, хүмүүсийг цаашид “үйлчлэл үзүүлэгч” гэж нэрлэхгүй, харин “Бурханы ардууд” гэх болно хэмээн хэлэх үед тэд бүгд баяр хөөрөөр бялхсан. Энэ нь хүний эмзэг газар байв. Хүний яг энэ амин цэгийг барьж аваад Бурхан тийнхүү хэлсэн юм.

Бүх хүнийг улам үнэмшүүлж, үнэн сэтгэлийн итгэлийг нь олж авахын тулд, мөн зарим хүний үнэнч сэтгэлд хольц байдаг гэх баримтыг зааж үзүүлэхийн тулд Бурхан хүний янз бүрийн муухай байдалд анхаарал хандуулах нэмэлт арга хэмжээ авч, улмаар Өөрийн энэ үгийг биелүүлсэн: “Хэчнээн хүн Намайг чин сэтгэлээсээ хайрладаг вэ? Өөрсдийнхөө ирээдүйг бодолцон үзсэний улмаас үйлддэггүй хэн байна вэ? Эдгээр шалгалтын туршид хэн хэзээ ч гомдоллоогүй вэ?” Иймэрхүү үгээс хүмүүс өөрсдийн дуулгаваргүй, үнэнч бус байдлыг болон ачлал элбэрэл дутмаг байгаагаа танин мэдэж, улмаар Бурханыг эрж хайдаг бүх хүнийг Бурханы өршөөл, хайр энэрэл цаг ямагт дагаж байдгийг харж чадна. Үүнийг дараах үгээс харж болно: “Зарим хүн ухарч няцахын ирмэг дээр байх үед, мөн Намайг ярианы өнгөө өөрчлөөсэй гэж найддаг бүх хүн итгэл найдвараа алдах үед Би авралын дуу чимээ гаргаж, Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг Өөрийн хаанчлалд, Өөрийн сэнтийн өмнө буцаан авчирдаг.” Энд буй “Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс” гэсэн хэллэг болон “Хэчнээн хүн Намайг чин сэтгэлээсээ хайрладаг вэ?” хэмээх асуулт өөр хоорондоо зөрчилддөггүй. Энэ хам сэдэв дэх “чин сэтгэл”-д хольц байдаг гэдгийг тэдгээр нь харуулдаг. Бурхан юу ч мэддэггүй юм биш; харин Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг харж чаддаг учраас л “чин сэтгэл” гэх мэт үгийг ашигладаг нь завхарсан хүн төрөлхтөн рүү чиглэсэн егөөдөл бөгөөд Бурханд өртэйг нь хүн бүрд гүн гүнзгий мэдрүүлэн, өөрсдийгөө илүү их буруутгахад тэднийг хүргэж, түүнчлэн өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх гомдол дургүйцэл бүхэлдээ Сатанаас ирдэг гэх баримтыг ухааруулахын төлөө байдаг. “Үнэнч байдал” гэх зэрэг үгийг хараад хүн бүр гайхаж, “Би олон удаа Тэнгэр, газрыг хараан зүхэж, олон удаа орхин явахыг хүссэн боловч Бурханы захиргааны зарлигаас айсандаа асуудлыг арай ядан аргацааж, олныг даган явж, Бурхан надтай харьцахыг хүлээн, юмс үнэхээр ямар ч найдлагагүй болж таарвал аажмаар ухрах цаг надад хангалттай бий гэж бодож байсан. Гэтэл одоо Бурхан биднийг Өөрийн үнэнч ардууд гэж нэрлэж байна. Бурхан үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг харж чаддаг Бурхан мөн гэж үү?” хэмээн дотроо боддог. Ийм төрлийн үл ойлголцлоос зайлсхийхийн тулд Бурхан бүр эцэст нь л янз бүрийн хүмүүсийн сэтгэл санааны байдалд анхаарал хандуулан, дотроо эргэлзэж байсан хэр нь гаднаа баяр хөөр илэрхийлж байсан байдлаас зүрх сэтгэл, үг хэл болон нүдээрээ үнэмшсэн байдалд хүн бүрийг оруулсан. Ийм маягаар Бурханы үгийн талаарх хүний сэтгэгдэл гүнзгийрэн, үүний үр дүнд хүн Бурханаас илүү их айж, илүү их хүндлэх болж, түүнчлэн Бурханы талаар илүү дээр ойлголттой болсон юм. Эцэст нь хүний санаа зовнилыг намжаахын тулд Бурхан: “Гэхдээ өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, одоо үе хэдийн ирчихсэн болохоор цаашид өнгөрснийг үгүйлэн халаглах юм уу ирээдүйн тухай бодох хэрэггүй” хэмээн хэлсэн билээ. Ийм төрлийн хурц, эв зохицолтой атлаа товч тодорхой ярих байдал нь бүр ч их үр нөлөөтэй бөгөөд Түүний үгийг уншдаг бүх хүнийг, урьдын цөхрөл дундаасаа гэрлийг дахин нэгэнтээ харж, Бурханы мэргэн ухаан болон үйл хэргийг харж, “Бурханы ардууд” хэмээх нэршлийг олж авч, өөрсдийн зүрх сэтгэлд буй эргэлзээг арилгаад, дараа нь хувьсамтгай сэтгэл санааны байдлаасаа өөрсдийгөө мэдэж авахад хүргэдэг. Эдгээр нөхцөл байдал нь ээлжлэн солигдоод, уй гашуу, гаслан зовлон болон аз жаргал, баяр хөөрийг бий болгодог. Энэхүү бүлэгт Бурхан хүмүүсийн дүр төрхийн нарийн ширийнийг маш бодитоор, тод томруун дүрсэлсэн болохоор энэ нь төгс төгөлдрийн туйлд хүрсэн. Энэ нь үнэхээр хүний хүрч чадахгүй зүйл, мөн хүний зүрх сэтгэлийн гүн дэх нууцуудыг үнэхээр ил болгодог зүйл юм. Энэ нь хүний хийж чадах зүйл мөн гэж үү?

Үүний яг дараагаар, бүр ч илүү чухал нь доор буй хэсэг бөгөөд энэ нь Бурханы захиргааны зарлигийг хүнд шууд илчилдэг, мөн түүнчлэн хамгийн чухал хэсэг юм: “Хүн мөртөө бодит байдлын эсрэг явж, аливааг Миний удирдамжийн дагуу хийдэггүй хэн ч бай сайнаар дуусахгүй, харин өөрсдөдөө л төвөг удна. Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй.” Энэ нь Бурханы захиргааны зарлиг биш гэж үү? Энэхүү захиргааны зарлигийг зөрчдөг хүмүүсийн жишээ тоймгүй олон гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Дээрхэд үндэслэвэл, өөрсдийн хувь заяаг бодохгүй бай гэж Бурхан хүн бүрийг шавдуулдаг. Хэрвээ хүн Бурханы зохион байгуулалтаас ангижрахыг хүсэж зүрхэлбэл үр дагавар нь төсөөлөхийн аргагүй аймшигтай байх болно. Тэгэхээр энэ нь, эдгээр үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт мэдэрсэн бүх хүнд Бурханы захиргааны зарлигийг илүү сайн ойлгуулж, Түүний сүр жавхланд халдаж болохгүй гэдгийг ч бас ойлгуулж, улмаар илүү хашир, тууштай агаад нар салхинд элэгдэж, тэсгим хүйтний заналхийллийг сөрөн зогсдог нарс мод шиг ногоон болж, цэцэглэн дэлгэрч буй байгалийн ногоон амин чанарт хувь нэмрээ оруулсаар байхад хүргэдэг. Энэ хэсэгтэй тулгараад ихэнх хүн нэг төрлийн ээдрээтэй байдалд орчихсон мэт будилж гүйцдэг; учир нь Бурханы үгийн агуулга харьцангуй хурдан өөрчлөгддөг тул өөрсдийн завхарсан зан чанарыг ойлгохоор оролдох үедээ арван хүний ес нь төөрдөг байшинд ордог. Ирээдүйд илүү төвөггүй ажиллаж, бүх хүний зүрх сэтгэл дэх эргэлзээг арилгаж, бүх хүнийг Бурханы итгэмжит байдалд улам бүр итгүүлэхийн тулд Тэрээр тухайн хэсгийн төгсгөлд: “Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө заавал эргэж ирнэ” хэмээн цохон тэмдэглэсэн. Тиймээс Түүний хэдэн сарын ажлыг туулсан хүмүүсийн оюун санаан дахь зарим нэг санаа зовнил нэн даруй намжсан. Үүнээс гадна, агаарт зүүгдсээр байсан тэдний зүрх сэтгэл хүнд чулуу газарт унаж буй мэтээр урьд нь нэгэнтээ байсан байрандаа буцан очдог. Тэд хувь заяаныхаа талаар бодохоо больдог; түүнчлэн, Бурхан цаашид дэмий хоосон үг хэлэхгүй гэж итгэдэг. Хүмүүс өөрсдийгөө зөвтгөдөг учраас Бурханд дээд зэргийн үнэнч байдал харуулж байна гэдэгтээ итгэдэггүй ганц ч хүн байхгүй; ийм учраас Бурхан илүү сайн үр дүнд хүрэхийн тулд “үнэхээр” гэдгийг зориуд цохон тэмдэглэдэг. Энэ нь Өөрийн ажлын дараагийн алхмын замыг засаж, суурийг тавихын төлөө байдаг билээ.

Өмнөх: 47-р бүлэг

Дараах: 3-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх