404 Бурханд итгэгчдийн олж авах ёстой хамгийн чухал зүйл

1 Бурхан хүнд амиа харамгүй хайрлаж, улмаар үүнийгээ тэдний амь болгосон юм. Тэгвэл хүмүүс Бурханаас юу олж авсан бэ? Бурханы амийг олж авсан! Иймээс хүмүүсийн Бурханаас олж авдаг зүйлийг үнэлж баршгүй бөгөөд Бурхан хүмүүст хамгийн үнэлж баршгүй энэ зүйлийг хайрлаж байхдаа юу ч олж аваагүй; үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь хүн юм. Хүмүүс хамгийн их ашиг хүртдэг; тэд бол хамгийн их ашиг хүртэгчид юм.

2 Хүмүүсийн олж авсан ийм агуу ашиг тусыг, өөрсдөд нь Бурхан өгнө гэж төсөөлдөг амлалт, хүсдэг сайн хувь заяатай нь харьцуулбал аль нь хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгтэй вэ? Ерөөл хүртэх хүсэл чинь чухал уу, эсвэл Бурханы хайрласан амийг чин сэтгэлээсээ амьдран харуулах нь чухал уу? Бурханд жигшигдэж, хаягдаж, шийтгүүлэхгүйгээр Бурханы өмнө очиж, Түүнийг үнэхээр шүтэн мөргөх боломжийг чамд юу олгож чадах вэ? Үүрд амьдрах боломжийг чамд юу олгож чадах вэ?

3 Бурханаас ирдэг амийг хүлээн авснаар л чи өөрийн амийг аварч чадна. Энэ амийг олж авах юм бол чиний амь энгүй их болно; энэ бол мөнх амь билээ. Хэрвээ хүн Бурханаас ирдэг амийг олж аваагүй бол гарцаагүй үхэх ёстой бөгөөд амь нь хугацаатай. Хугацаатай амийг мөнх амь гэж нэрлэж болох уу? Мөнх амийг чи Бурханаас олж авдаг. Ерөөл хүртэх хүсэл чинь үүнийг орлож чадах уу? Ерөөл хүртэх хүсэл нь хүмүүсийг үхлээс аварч чадах уу?

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 403 Итгэлээрээ чи маш ихийг олж авсан

Дараах: 405 Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж энэ үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх