Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Агуулга

Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэл үнэмшлээрээ Бурханд хэрхэн үйлчилж, ямар нөхцөл байдлыг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн та нарын үйлчлэлд ямар буруу хазайлт байдаг талаар бид эхлээд ярих болно. Та нар энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудлууд нь та нарын Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсээр удирдуулсан зам мөрийн дагуу хэрхэн явах, мөн та нарын бүх зүйл хэрхэн Бурханаар зохицуулагддаг талаар хөндөх ба тэдгээр нь та нарын төлөө хийх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг та нарт олгох болно. Та нар тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэл зорилгод нийцүүлэн юу хийх хэрэгтэй талаарх ойлголтод хүрнэ. Энэ нь та нарыг, Бурханы ажилд бүрэн дүүрэн, бүрмөсөн дуулгавартай болгоно, мөн та нар гомдоллохгүй, шүүж, шинжлэхгүй, судалгааг бол дурдах ч хэрэггүй. Түүнчлэн, та бүхэн үхэх хүртлээ Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар та нар удирдуулан жолоодуулж, та нарыг хонь шиг нядлахыг зөвшөөрнө, тэгээд та бүхэн 1990-ээд оны Петр болж, загалмай дээр ч гэсэн өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 1990-ээд оны Петрийн адилаар амьдарч чадна.

Шийдвэр гаргасан хүн бүхэн Бурханд үйлчилж чадна-гэхдээ зөвхөн бүх анхаарлаа Бурханы хүсэлд хандуулж, Бурханы хүслийг ойлгосон хүмүүс л Бурханд үйлчлэх эрхтэй бөгөөд шаардлага хангах болно. Олон хүмүүс, Бурханы төлөө үйлчлэх нь сайн мэдээг Бурханы төлөө чин сэтгэлээсээ түгээж, Бурханы төлөө явж, Бурханы төлөө зарцуулж, золиослон илүү ихийг хийх ёстой гэсэн үг хэмээн итгэдэг; илүү олон шашны хүмүүс Бурханд үйлчлэх гэдэг нь өөрийн гартаа Библийг эргүүлж, тэнгэрийн хаант улсын сайн мэдээг түгээж, хүмүүсийг наманчлуулж, гэмийг нь ухааруулах замаар хүмүүсийг аврах явдал гэдэгт итгэдэг; шашны олон албан тушаалтнууд Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурсны дараа ариун ёслолын цуглааны байруудад зааж номлож, Библийн бүлгийг уншиж хүмүүст заах юм гэдэгт итгэдэг; цуглааны олон ах эгч нар Бурханд үйлчлэх гэдэг нь хэзээ ч гэрлэж, гэр бүлтэй болохгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахын нэр гэж итгэдэг; мөн ядуу бүс нутагт байдаг хүмүүс Бурханд үйлчлэх гэдэг нь анагаах, чөтгөрүүдийг хөөх эсвэл ах эгч нарын төлөө залбирах, тэдэнд үйлчлэх гэж итгэдэг; Бурханд үйлчлэх гэдэг нь Бурханы үгсийг ууж идэж, Бурханд өдөр болгон залбирч, чуулгануудаар явах гэдэгт итгэдэг хүмүүс та нарын дунд байгаа; түүнчлэн чуулганы амьдралаар амьдрах нь Бурханд үйлчлэх явдал юм гэж хэлдэг хүмүүс ч бас байдаг гэдгийг та нарын туршлагаас харж болно. Гэвч цөөн хүмүүс л Бурханд үйлчлэх гэдэг нь үнэндээ ямар утгатайг мэддэг. Хэдий тэнгэрийн од шиг олон хүмүүс Бурханд үйлчилдэг боловч, шууд үйлчилдэг болон Бурханы хүсэлд үйлчлэх чадвартай хүмүүсийн тоо өчүүхэн-шалихгүй бага. Яагаад Би үүнийг хэлж байна вэ? Та нар "Бурханд үйлчлэх үйлчлэл" гэдэг үг хэллэгийн мөн чанарыг ойлгодоггүй, Бурханы хүсэлд яаж үйлчлэх талаар маш багыг ойлгодог учраас Би үүнийг хэлж байгаа юм. Өнөөдөр, Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэх, Бурханы хүсэлд нийцэхийн тулд хэрхэн үйлчлэх талаар бид үндсэндээ ярьж байна.

Хэрвээ та нар Бурханы хүсэлд үйлчлэхийг хүсэж байгаа бол, эхлээд ямар төрлийн хүмүүс Бурханаар хайрлагддагийг, ямар төрлийн хүмүүс Бурханаар жигшигддэгийг, ямар төрлийн хүмүүс Бурханаар төгс болгуулдгийг, мөн ямар төрлийн хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Цаашлаад, та нар Бурханы ажлын зорилтуудыг мэдэж, одоо энд хийх гэж байгаа Бурханы ажлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгосны дараа, Бурханы үгсийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, эхлээд Бурханы даалгаврыг хүлээн авах болно. Та нар Бурханы үгсэд үнэхээр туршлагажсан үедээ, мөн Бурханы ажлыг үнэхээр мэдсэн үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Та нар Түүнд үйлчлэх үед Бурхан та нарын сүнслэг нүдийг гэгээрүүлж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, үүнийг илүү тодорхойгоор харах боломжийг та нарт олгоно. Чамайг энэ бодит байдалд орох үед чиний туршлага илүү гүнзгий, бодит болох ба ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж ах эгч нарыг хангах чадвартай болно, бусдын давуу талаар өөрсдийн сул талыг нөхөж, сүнсэндээ илүү их мэдлэгийг олж авна. Зөвхөн энэ үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд үйлчлэх чадвартай болж өөрсдийнхөө үйлчлэлийн явцад Бурханаар төгс болгуулна.

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханаар хайрлагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх чадвартай байх ёстой. Чи хүмүүсийн ард эсвэл тэдний урд ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг, Бурханы өмнө бат зогсох чадвартай, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ хүн л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг, Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд тэд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд хожим юу ч олж долоохгүй байсан ч Бурханыг хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэдэг. Иймээс энэ төрлийн хүн бол Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнынхон бол мөн Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; зөвхөн Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний тайван бус байдал болоод Түүний хүслүүдээс хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөмтгий, сул дорой ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан эдгээр хүмүүст илүү их ачааг өгдөг ба Бурханы хийх хэрэгтэй зүйлс эдгээр хүмүүсээр илэрхийлэгддэг. Иймээс эдгээр хүмүүс нь Бурханаар хайрлагддаг, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг зарц нар бөгөөд зөвхөн ийм хүмүүс л Бурхантай хамт удирдаж чаддаг. Чи үнэхээр Бурханы ойр дотнын хүн болсон үе нь чи Бурхантай хамт удирдах яг тэр үе юм.

Есүс Өөрийн хувийн төлөвлөгөө, тооцоогүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Иймээс Тэр ч бас Бурханы-Бурханы Өөрийн ойр дотнын хүн байсан, энэ нь та бүгдийн маш сайн ойлгодог зүйл юм. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; үүнийг тодруулах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгтээ залбирдаг, тэнгэрлэг Эцгийнхээ хүслийг эрэлхийлдэг байсан. Тэр залбиран, ийнхүү хэлсэн: "Бурхан Эцэг минь! Миний санааны дагуу үйлдэлгүй харин Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлд. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийнхөө санаа зорилгын дагуу Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна." Иерусалим руу хүрэх замд, Есүс шаналлыг мэдэрсэн, яг л Түүний зүрх сэтгэлд хутга мушгиран зоогдсон мэт, гэвч Өөрийн үгнээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Түүнийг цовдлол руу урагшлуулах хүчирхэг хүч үргэлж Түүнийг албадаж байв. Эцэст нь Тэр загалмайд хадагдаж нүгэлт махан биеийн нэгэн адил болсон, хүн төрөлхтөнг золин аврах ажлаа гүйцэлдүүлээд, мөн үхэл ба Үхэгсдийн орны дөнгийг давсан. Түүний өмнө мөнх бус байдал, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлыг алдаж, Түүнд ялагдсан. Тэр гучин гурван жил амьдарсан, Тэрээр тухайн үед Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж бүх чадлаараа хийсэн, Тэрээр хувийн ашиг эсвэл алдагдлаа хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа, Бурхан: "Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна" гэж хэлсэн юм. Бурханы өмнөх түүний үйлчлэл Бурханы хүсэл зорилготой нийцэж байсан учраас, Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн, Тэр энэ чухал үүргийг гүйцэтгэхэд тохирсон агаад эрх бүхий байсан юм. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлонг туулж, Сатанаар тоо томшгүй олон удаа соригдсон, гэсэн ч Тэр хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэсэн учраас ийм даалгавар өгсөн, мөн Түүнд хайртай учраас Бурхан биечлэн ийнхүү хэлсэн: "Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна." Тухайн үед зөвхөн Есүс энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан ба энэ нь Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах Түүний ажлыг Бурхан гүйцээсний нэг хэсэг нь байсан.

Хэрэв та нар Есүстэй адилаар Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж, махан биеэсээ татгалзах чадвартай бол, Бурхан Өөрийн чухал даалгаврыг та нарт итгэл хүлээлгэн өгөх болно, тэгээд та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Зөвхөн ийм нөхцөл байдалд та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг гүйцэтгэж байна гэж хэлж зүрхэлнэ, зөвхөн тэр үед л та нар Бурханд бодитоор үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал, чи өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ өнөөдөр Бурханд үйлчлэх ийм үйлчлэлийг ойлгохгүй бол чи өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл, Түүний эсрэг доромжлол үйлдэж байгаа биш гэж үү? Энэ тухай бод: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг боловч зөрүүдлэн Бурханд үйлчилдэг гэж хэлж байна-ингэснээр чи Бурханыг доромжилж байгаа хэрэг биш үү? Миний ард талд байгаа олон хүмүүс байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд хоолоор өөрсдийгөө цатгадаг, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд чуулганд өөрсдийнхөө хэвийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй ба үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгсээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Эдгээр хүмүүс үүнийгээ Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг, энэ нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ зөв санаа зорилготой атлаа Бурханы хүсэлд үйлчлэх чадваргүй бол чи мулгуу юм; харин чиний санаа зорилго буруу атал чи өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгэгдэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвдөхгүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, үргэлж махан биеийн тав туханд шунадаг ба Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба тэдний хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж ах эгч нарын эсрэг явуулга болон хуйвалдаан хийдэг, хоёр нүүртэй, яг л усан үзмийн тариалан дээр үргэлж гишгэчиж усан үзэм хулгайлдаг усан үзмийн тариалангийн үнэг шиг. Ийм хүмүүс Бурханы ойр дотны хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирох уу? Чи өөрийн амь болон чуулганд ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгах уу? Чи аливаа зүйлсийг саатуулж байгаагүй гэж үү?

Би ингэж хэлж байгаагийн учир нь Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн тулд ямар нөхцөлүүдийг биелүүлэх ёстойг та нарт мэдүүлэхийн тулд юм. Хэрвээ та нар Бурханд өөрийн зүрх сэтгэлийг өгөхгүй, яг л Есүс шиг Бурханы хүслийг боддоггүй бол Бурханы итгэлийг олж чадахгүй, харин ч эцэстээ Бурханаар шүүгдэх болно. Магадгүй өнөөдөр ч гэсэн, Бурханд үйлчлэхдээ чи үргэлж Бурханыг мэхлэх санаа агуулж байж болно, гэхдээ Бурхан чамайг анхааралдаа авах болно. Товчоор хэлбэл, өөр бусдаас үл хамааран хэрвээ чи Бурханыг хуурвал хатуу шүүлт чам дээр ирэх болно. Та нар үнэнч зангаа хагаслалгүйгээр юун түрүүнд Бурханд зүрх сэтгэлээ өгөхийн тулд Бурханд үйлчлэх зөв зам руу орсон явдлаа ашиглах ёстой. Чи Бурханы өмнө эсвэл бусад хүмүүсийн өмнө байгаа эсэхээс үл хамааран чиний зүрх сэтгэл үргэлж Бурхантай нүүр тулж байх ёстой ба чи Бурханыг яг л Есүс шиг хайрлахаар шийдсэн байх ёстой. Ийм маягаар Бурхан чамайг төгс төгөлдөр болгоно, ингэснээр чи Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг, Бурханы зарц болно. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулж, үйлчлэл чинь Түүний хүсэлтэй нийцэж байхыг хүсэж байгаа бол Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх ойлголтуудаа өөрчлөх ёстой, мөн Бурханд үйлчилж байсан арга замаа өөрчлөх ёстой, ингэснээр чи илүү ихээр Бурханаар төгс болгуулна; ийм байдлаар Бурхан чамайг орхихгүй, мөн чи яг л Петр шигээр, Бурханыг хайрладаг хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно. Хэрвээ чи гэмшихгүй хэвээр үлдвэл Иудас шиг төгсгөлтэй учрах болно. Үүнийг Бурханд итгэдэг бүх хүмүүс ойлгох ёстой.