Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (15)
Гарал үүсэлд нь үндэслэсэн хүмүүсийн гурван ангилал
Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж
II. Хоёр дахь онцлог: Гаж байдал
Б. Махан биеийн бэлгийн дур хүсэлд ташуурах
Өнгөрсөн удаа бид диаволаас хойд дүр олсон хүмүүсийн гаж байдлын гурван тодорхой илрэл болох шалиг байдал, бэлгийн өдөөн хатгалга, завхай байдал, өөрөөр хэлбэл бэлгийн дур хүсэлтэй холбоотой хүмүүст байдаг гаж илрэлүүдийн талаар нөхөрлөсөн. Ийм хүмүүсийн гол асуудал нь тэд бэлгийн дур хүсэлд тун задгай ханддаг; тэд хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны хил хязгаарыг давдаг бөгөөд ямар ч нөхцөлд бэлгийн дур хүслээ дарж, хянадаггүй, харин бүр дураар нь тавьдаг. Түүнчлэн туйлын задгай явдалтай хүмүүс бий; өөрөөр хэлбэл, тэд задгай явдалтай байгаад зогсохгүй эрээ цээрээ алдаж, улам бүр. Тэдний зарим нь сайн мэдээ номлох зуураа бэлгийн дур хүслээ хангах бүхий л төрлийн боломжийг хайж, санаатайгаар сэдэж сүвэгчилдэг. Тэд тусгайлан эсрэг хүйстнүүддээ сайн мэдээ номлодог бөгөөд тохиромжтой бай олмогцоо дайралтаа эхлүүлж, нөгөө хүндээ өгөөш үмхүүлэн өөртөө татахын тулд янз бүрийн арга, хэрэгсэл ашигладаг, тэр ч байтугай зорилгодоо хүрэхийн тулд жигшүүртэй заль мэх хэрэглэдэг. Сайн мэдээ номлох зуураа энэ хүмүүс ингэж авирлаад зогсохгүй, Бурханы нэрийг ихээр гутаах зүйлс хийдэг. Тэд зүгээр ч нэг тачаангуй бодол тээдэг юм биш, харин сайн мэдээ номлох боломжийг далимдуулж, сайн мэдээ номлохыг бэлгийн дур хүслээ хангах шалтаг болгон ашигладаг. Түүгээр ч барахгүй тэд нэг алдаагаа ахин дахин давтаж, янз бүрийн насны, өөр өөр орчин нөхцөлд байгаа хүмүүст ижил зүйл хийдэг. Надад хэл дээ, ийм хүмүүсийг олж илрүүлэх үед тэднийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Сайн мэдээ номлох үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг тэдэнд зөвшөөрөх ёстой юу, эсвэл тэднийг явуулж, энэ үүргийг гүйцэтгэхийг нь зогсоох ёстой юу? (Тэднийг явуулах хэрэгтэй.) Тэднийг явуулах нь харамсалтай юу? Хэрвээ тэд өөр нэг хүнийг олж авч чадах байсан бол яах вэ? (Хэрвээ тэднийг үлдээж, сайн мэдээ үргэлжлүүлэн номлохыг зөвшөөрвөл үр дагавар нь бүр ч ноцтой байх болно. Тэд нэгэнт садар самуун үйлдвэл Бурханы нэрийг гутаасан хэрэг болно.) Надад хэл дээ, оюун санаа нь байнга бэлгийн дур хүсэлд эзэмдүүлсэн ийм хүмүүс сайн мэдээ номлохдоо хүмүүсийг олж авч чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэд сайн мэдээ номлосноор хааяа цөөн хэдэн хүнийг олж авдаг ч Бурханы нэрийг гутаах зүйлс мөн хийх боломжтой. Ийм хүмүүсийг ашиглах ньтус болохоосоо илүү хор хөнөөлтэй биш гэж үү? (Тийм.) Тэгвэл тэднийг явуулах нь харамсалтай л байна уу? (Үгүй.) Ийм төрлийн хүн өөрчлөгдөж чадах уу? Тэдний асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? (Үгүй. Энэ бол тэдний уг чанар-мөн чанарын асуудал; үүнийг өөрчлөх боломжгүй.) Тачаалд автсан хүмүүс бол хүн биш; тэдний дотор диавол оршдог бөгөөд тэдний махан биеийг ашиглан хэлэхийг хүссэнээ хэлж, хийхийг хүссэнээ хийдэг. Бусад хүн мөс чанар, эрүүл ухаанд нийцсэн ятгалга, анхааруулгаар тэдний уг чанар-мөн чанарыг өөрчилж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл үнэнийг нөхөрлөснөөр энэ асуудлыг нь шийдвэрлэхэд тэдэнд тусалж чадах уу? (Чадахгүй.) Тэднийг засаж, хяналт тавих хүн томилж, эсвэл тэднийг өөр орчинд шилжүүлж, бэлгийн дур хүсэлдээ ташуурах ямар ч боломжгүй болголоо ч тэдний доторх диаволын уг чанарыг шийдвэрлэж чадах уу? (Чадахгүй.) Диаволаас хойд дүр олсон хүмүүс юу ч хийсэн бай, тэдэнд хүн чанар байдаггүй. Энэ нь тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог. Тиймээс, тэднийг ятгах, туслахын тулд үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, энэ нь тэдний уг чанар-мөн чанарын асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Нэг талаас, энэ нь диаволуудын уг чанар-мөн чанар үнэнийг үзэн яддаг бөгөөд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авч чаддаггүйтэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр, диаволаас хойд дүр олсон хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй бөгөөд тэд үйлдсэн муу муухайгаа өчүүхэн төдий ч ухаардаггүй бөгөөд ичгүүр, гэмшил, харуусал гэдгийг хэзээ ч мэдэрдэггүй. Иймээс тэдэнд хэвийн хүнд байх ёстой ичих, зовох мэдрэмж байдаггүй. Тэд хүний ёс суртахуун, ёс зүйн зарчим, эсвэл хүний биеэ авч явахад нь байх ёстой нэр хүнд, ичих мэдрэмжийг ойлгодоггүй. Тэд эдгээрийн алийг нь ч ойлгодоггүй. Тэд чихэнд чимэгтэй хоосон сургаал ярьж чаддаг байлаа ч энэ нь тэднийг хэвийн хүн чанартай гэж баталдаггүй; тэд ердөө л хоёр нүүртнүүд бөгөөд, хүмүүсийг мэхэлж байгаа хэрэг. Тиймээс ийм хүмүүст ямар ч үнэнийг нөхөрлөлөө гэсэн, тэдний уг чанар-мөн чанар өөрчлөгдөх боломжгүй. Тэгэхээр ганцхан шийдэл бий: Ийм хүмүүсийг үүрэг гүйцэтгүүлэхэд бүү ашигла. Тэднийг цэвэрлэ. Энэ нь асуудлыг шийдвэрлэнэ. Зарим хүн: “Тэднийг таягдан хаяж, зайлуулбал, тэд Бурханы гэр дотор бэлгийн дур хүсэлдээ ташуурч, ажлыг үймүүлэхээ болих ч шүтлэггүй хүмүүсийн дунд эдгээр зүйлийг хийвэл бас л хүмүүсийг хорлох биш үү? Нийгэм дээрх хүмүүсийг хорлохоос нь сэргийлэхийн тулд тэднийг Бурханы гэрт үлдээж, тэдэнд хяналт тавих хэн нэгнийг томилох ёстой биш үү?” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Яагаад буруу вэ? (Тэднийг Бурханы гэрт байлгах нь ах эгч нарыг хорлож, чуулганы ажлыг үймүүлж, Бурханы ажилд саад болно. Энэ нь зохисгүй. Тэднийг ертөнц рүү буцаа. Ертөнцөд маш олон диавол, Сатанууд байгаа, тэд ямар гээч үймээн дэгдээсэн ч бай, үүнийг диаволуудад хор хөнөөл учруулж байна гэж үзэх боломжгүй. Тэд бүгд диаволууд учраас тэдний хийж байгаа зүйлийг хор хөнөөл учруулж байна гэж үзэх боломжгүй.) Энэ үзэл бодит байдалтай нийцэж байгаа биш үү? (Нийцэж байна.) Энэ бол зөв үзэл юм. Бэлгийн дур хүсэлдээ ташуурдаг хүмүүс бол диаволууд бөгөөд тэднийг Бурханы гэрт үлдээж, ах эгч нарт хор хөнөөл учруулахыг нь зөвшөөрч болохгүй. Тэд нийгэмд юу хийх нь, Бурханы гэрт ямар ч хамаагүй, учир нь Бурханд итгэдэггүй хүмүүст хүн чанар байдаггүй бөгөөд бүгд диаволууд юм. Диаволууд хоорондоо яаж ч тэмцэлдлээ гэсэн, энэ нь Бурханы гэрийн ажлыг үймүүлэхгүй. Тэд бүгд Сатаных бөгөөд анхнаасаа л Сатантай сүлбэлдсэн байдаг. Тэд олон мянган жилийн турш хоорондоо тэмцэлдэж, бие биенээ хорлосоор ирсэн. Энэ бидэнд ямар хамаатай юм бэ? Тэд бие биедээ хор хөнөөл учруулж байгаа нь өөрсдийнх нь сайн дураар хийдэг зүйл. Тэд бүгд ижил төрлийн олиггүй амьтад; нэг тэрэгний дугуйнууд. Товчхондоо, Бурханы гэр ийм төрлийн хүнийг хүсдэггүй. Учир нь диавол болох хүмүүс зүй зохистой ажил хийдэггүй, мөс чанар, эрүүл ухаангүй тул хаана ч байсан зөвхөн үймээн дэгдээж, гагцхүү хорлон сүйтгэж, эвдэн бусниулдаг. Тэд хүмүүст ашиг тустай юу ч хийж чаддаггүй. Хүмүүсийг хорлож л чаддаг. Тэд бага сага үйлчлэл үзүүлж чаддаг байлаа ч учруулдаг хохирол нь үүнээс давж гардаг. Ийм хүмүүс нэлээд томоотой, ямар ч муу зүйл хийдэггүй мэт харагдаж болох ч боломж л гарвал үнэхээрийн муу зүйл хийж чаддаг. Тиймээс ийм хүмүүст даруй арга хэмжээ авч, зайлуулах ёстой. Хэдийгээр тэд бага сага үйлчлэл үзүүлж, зарим нэг зөв зүйл хийж болох ч энэ нь тэд үнэхээр гэмшсэн гэсэн үг биш, уг чанар-мөн чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг бүр ч биш юм. Тэдний одоогийн нөхцөл байдал ямар ч байсан, хуурамч гадаад байдалд нь төөрөлдөж болохгүй, тэдэнд итгэж, ямар нэгэн ажил хийж чадна гэж бодож бүр ч болохгүй. Учир нь тэдний уг чанар-мөн чанар бол диаволынх бөгөөд хаана ч чуулганы амьдралаар амьдарсан бай, тэд бол цаг тохируулсан тэсрэх бөмбөг бөгөөд хүн бүрд аюул заналхийлдэг. Тэд түр зуур муу зүйл хийхээс татгалзсан байлаа ч, тэдний үг, үйлдэл, хөдөлгөөн бүр чиний сэтгэл санаа, сэтгэл хөдлөлд хөндлөнгөөс нөлөөлж, бүр үзэл бодлыг чинь ганхуулж мэднэ. Энэ бол ойр хавьд чинь диавол байхын үр дагавар юм. Жишээлбэл, чи сүүлийн үед чиний байдал тааруу, бага зэрэг сөрөг байгаа, эсвэл сөрөг суртал ухуулга, үндэслэлгүй цуу яриа сонссоноос болоод чамд Бурханы талаар үзэл төрсөн байлаа гэж бодъё. Хэрвээ чиний ойр хавьд диавол байвал чи унтахдаа байнга хар дарж магадгүй. Түүнтэй ярилцсаны дараа чиний байдал эерэг болж, өндийж дээрдэхгүйгээр үл барам, харин ч сүнсэндээ улам бүр сэтгэлээр унаж, харанхуйлах магадлалтай. Чи түүнтэй ойртох тусам Бурханы оршин байгааг улам мэдрэхээ больдог. Түүнтэй хэр удаан харилцана, зүрх сэтгэл чинь Бурханаас төдийчинээ холдож, улам бүр Бурханд итгэх нь утгагүй мэт санагдах бөгөөд тэр ч байтугай тэдний үг, үйлдэл бүр нь чиний бодол санаанд нөлөөлж, эргэн тойрныхоо хүн, үйл явдал, зүйлд хандах үзэл бодол, хандлагад чинь нөлөөлнө. Гэвч чи эгэл жирийн завхарсан хүмүүстэй харилцаж, нөхөрлөх үед эөөр байдаг бөгөөд чамд ийм сөрөг хариу үйлдэл төрөхгүй. Тиймээс, диавол болох ийм хүмүүс ойр хавьд нь байх үед хүмүүс тэдний учруулдаг хор хөнөөлийг илэрхий мэдэрч чадахгүй байлаа ч бусдад учруулах хор хөнөөл нь, мөн тэдний учруулах аюул заналхийлэл нь байнга оршиж байдаг. Тэд чамд нэлээд найрсаг харагдаж, чамайг үзэн яддаггүй мэт байж, чамайг шүүж, чам руу дайраагүй байсан ч тэд хүн биш, диавол мөн л бол тэдний үг, үйлдэл, яриа, зан авир чамд нөлөөлсөөр байх болно. Энэ нөлөөлөл нь чамайг анзаараагүй байхад бий болдог бөгөөд үнэнийг ойлгодоггүй хүмүүс үүнийг мэдрэхгүй байж мэднэ. Тиймээс, сайн мэдээний баг дотор диаволаас хойд дүр олсон хүмүүс, ялангуяа бэлгийн дур хүсэлдээ завхайран ташуурдаг хүмүүс илэрвэл тэднийг даруй зохицуулж, зайлуулах ёстой. Ёрын муу хүмүүсийг өөгшүүлж, тэвчиж яавч болохгүй. Сайн мэдээний багт нэг хүн нэмэгдвэл сайн мэдээний ажилд нэг хүний хүч нэмэгдэнэ гэж хүмүүс үргэлж боддог. Нэг хүн нэмэгдэх нь хүлээн зөвшөөрч болох зүйл боловч диавол нэмэгдвэл асуудал үүснэ гэсэн үг. Нэг хүн нэмэгдлээ гэхэд хэв чанар нь бага зэрэг муу, зөвхөн энгийн ажил л хийж чаддаг байсан ч, ядаж л тэр диавол шиг чуулганы ажлыг үймүүлж, хохироохгүй. Харин диавол бол өөр. Магадгүй тэр гаднаа уран цэцэн үгтэй, хэв чанарт нь үндэслэвэл тодорхой хэсгийн ажилд зааварлагч байх чадвартай байж болох юм. Гэвч уг чанар-мөн чанарыг нь авч үзвэл тэр ажлыг сайн хийх ямар ч боломжгүй. Тэр зөвхөн бүхнийг орвонгоор нь эргүүлж л чадна, учир нь диаволуудын хийдэг юу ч байсан саад тотгор, үймээн, хохирол дагуулдаг. Тиймээс ийм хүмүүсийн муу үйлийг даруй илчилж, ялган таних ёстой, тэгснээр Бурханы сонгосон хүмүүс диаволуудын муу үйлийг таньж, ялган таньж чаддаг. Хэрвээ чи тэднийг диавол гэдгийг илрүүлээгүй буюу ухаараагүй, мөн тэднийг хааяа л нэг хорон муу тачаал харуулдаг хэвийн хүмүүс гэж бодож байвал—энэ нь арайхийн тэднийг зөвтгөх шалтгаан болж, цаашид ажиглахаар үлдээж болох юм. Хэрвээ тэд хорон муу тачаалыг хааяа нэг харуулаад зогсохгүй, үүнээсээ таашаал авдгийг чи олж мэдвэл, яг л хаана ч явсан өөрт таалагдсан эсрэг хүйстнээ хайж олохыг урьтал болгож, бэлгийн дур хүсэлдээ ташуурдаг садар самуун хүмүүс шиг—яг л залгих сүнс хайж, хаа сайгүй хүмүүсийг төөрөлдүүлж, урхидаж, хорлодог диаволууд шиг—харилцсан хүн бүрийгээ зовоон шаналгаж, явсан газар бүртээ байнга ийм асуудал тарьдаг бол энэ нь хүний зан авир биш; энэ нь гарцаагүй диаволынх юм. Ирээдүйд гарах асуудлаас сэргийлэхийн тулд диаволуудыг аль болох хурдан зайлуулах ёстой. Хүн бүр хааяа алдаа гаргаж, биеэ хянаж чадахгүй болж, тэр ч байтугай хүн чанарын хил хязгаарыг давсан зүйл хийж болох ч энэ зан авир нь байнга үргэлжилдэггүй, тэд үүнээсээ таашаал авдаггүй бөгөөд буруу зүйл хийж, гэм буруу үйлдсэнийхээ дараа гэмшиж, гэм буруугаа мэдэрч, ичдэг. Ижил нөхцөл байдал, хэрэг явдалтай дахин тулгарах үедээ тэд уруу таталтаас зайлсхийж, эргэж, гэмшлийн шинж тэмдэг харуулдаг. Гэвч диаволууд хэзээ ч буцдаггүй, учир нь тэд гэмшиж чаддаггүй, гэмшдэг ч үгүй. Бурханыг эсэргүүцдэг, Бурханыг доромжилдог, Бурхан руу дайрдаг диаволуудын уг чанар өөрчлөгдөхийг чи ер нь харж байсан уу? Өөрчлөж байгаагүй. Бурхан хүн төрөлхтнийг хэчнээн удаан захирч, удирдсан ч, Бурхан Өөрийн төгс хүчин, мэргэн ухаан, эрх мэдлийг хэчнээн их харуулсан ч Сатан сөрж, Бурханы эсрэг үргэлжлүүлэн шуугиан дэгдээсээр байдаг. Хэдийгээр тэр үргэлж Бурханд ялагдсан дайсан байсаар ирсэн ч Бурханы эсрэг шуугиан дэгдээсээр, Түүн рүү дайрч, Түүнийг эсэргүүцсээр байдаг. Тиймээс, хэрвээ хүний уг чанар-мөн чанар нь диаволынх бол түүний гаж уг чанар-мөн чанар хэзээ ч, огт өөрчлөгдөхгүй. Гаж байдал бол түүний жинхэнэ дүр төрх, гаж байдал бол түүний дур сонирхол, бас уг чанар нь юм, тиймээс тэр өөрчлөгдөхгүй. Чи аль ч чуулганд ийм төрлийн хүнийг харсан бай, түүнийг аль болох хурдан илчилж, ялган таньж, дараа нь зайлуулах ёстой. Диаволуудад гэмших боломж бүү олго. Энэ арга барилыг хэрэгжүүлэх нь чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүст ашиг тустай. Тэгвэл ямар төрлийн хүнд гэмших боломж олгох ёстой вэ? Ийм хүнийг диавол биш, хэвийн хүн гэдэгт, мөн зөвхөн түр зуурын сул дорой байдал юм уу, онцгой нөхцөл байдлаас үүдэлтэй гэм буруу үйлдсэн ч дараа нь гэмшиж, бүр өөрийгөө үзэн ядаж, өөрийгөө алгадсан гэдэгт чи итгэлтэй байх ёстой. Түүний мөс чанар ажиллаж чаддаг гэдэгт чи итгэлтэй байх ёстой. Ийм хүмүүст гэмших боломж олгож болно. Гэвч диаволууд боломж гарах бүрд бэлгийн дур хүсэлдээ ташуурдаг. Энэ нь тэдний уг чанараар тодорхойлогддог. Тиймээс диаволуудад гэмших боломж олгож болохгүй бөгөөд тэднийг аль болох эрт шийдвэрлэж, зайлуулж эсвэл хөөх ёстой. Энэ бол ийм төрлийн хүмүүст хандах зарчим бөгөөд тэднийг зохицуулах хамгийн сайн арга юм. Одоо энэ асуудал тодорхой болсон уу? (Тийм.)
Зарим хүн аливаа юмсыг нэвт харж чаддаггүй. Диавол болох хүмүүсийн зарим нь нэлээд өндөр настай хэрнээ бэлгийн дур хүслийн тоглоомонд байнга оролцсоор байгааг тэд хардаг. Бусад хүн үнэний талаар яаж ч нөхөрлөлөө гэсэн, тэд үүнийг огт тоодоггүй. Тэд буруу зүйл хийснээ нүүрэн дээр нь хүлээн зөвшөөрсөн ч дараа нь хүссэн бүхнээ хийсээр л байдаг. Аливааг нэвт харж чаддаггүй хүмүүс төөрөлдөж: “Диаволууд яаж ийм хүчтэй бэлгийн дур хүсэлтэй байж чаддаг байна аа? Тэд ийм хөгшин настай байж яаж ийм гаж байж чаддаг байна аа? Энэ хүн бол ийм хэрэг дээр гаршсан этгээд бөгөөд байнга ингэж авирладаг. Тэд яаж ичих мэдрэмжгүй байж чаддаг байна аа? Тэд яаж биеэ барихаа мэддэггүй байна аа?” гэдэг. Энэ нь аливааг нэвт харж чадахгүй байгаа хэрэг биш гэж үү? Бурханд олон жил итгэснийхээ дараа ч тэд хүмүүст уг чанар-мөн чанарт нь үндэслэн хандахаа мэддэггүй, диаволуудын уг чанар-мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэдгийг ч ойлгодоггүй. Энэ нь маш тэнэг, мунхаг хэрэг биш гэж үү? Диаволууд төрөлхийн тийм байдаг; эрэгтэй, эмэгтэй аль нь ч бай, хэдэн настай ч бай, тэд яг л тийм төрлийн амьтад юм. Тэдний уг чанар-мөн чанар бол диаволынх юм. Диаволуудын шалиг завхай байдал, бэлгийн өдөөлт, садар самууны нэг илрэл нь бэлгийн дур хүслийн тоглоомонд онцгойлон оролцох явдал бөгөөд махан бие нь мөхөх хүртэл үүнийгээ хийсээр байдаг. Тиймээс, хэчнээн өндөр насалсан ч тэд ийм хүн хэвээр байх бөгөөд өөрчлөгдөхгүй—энэ нь гайхах зүйл биш. Тэд залуу биш, гаднаасаа бэлгийн дур хүслийн тоглоомонд оролцох хүн шиг харагдахгүй байна чи боддог ч тэдний дотор диавол оршдог тул тэд махан биеийнхээ нас, хүйс, эсвэл орчин нөхцөлөөр хязгаарлагдалгүйгээр бэлгийн дур хүслийн тоглоомонд оролцдог. Энэ нь тэдний гэр бүл, эцэг эхтэй заавал холбоотой байх албагүй; энэ нь удамшлын асуудал биш, харин тэдний дотоод уг чанар-мөн чанарын асуудал юм. Тэд гаж уг чанар-мөн чанартай бөгөөд энэ нь тэдний шинж чанар диаволынх болохыг тодорхойлдог. Тэдний уг чанар-мөн чанар хэдийнэ илчлэгдсэн, мөн уг чанар-мөн чанар нь шинж чанарыг нь тодорхойлдог учраас ийм төрлийн хүмүүсийн хувьд, өмнө нь ямар ажил эрхэлж байсан, одоо хэдэн настай, ярианы ур чадвар, төрөлх нөхцөл байдал нь ямар байх нь хамаагүй—эдгээрийн аль нь ч тэдний шинж чанарт нөлөөлдөггүй. Хэрвээ чи зөвхөн гадаад байдлыг нь харвал үүнд амархан төөрөлдөж: “Энэ хүн маш боловсон, соёлтой харагддаг, нэлээд сайхан ярьдаг; тэр ёс зүй, зөв шударга байдал, ёс жудаг, ичгүүр гэдгийг ойлгодог хүн байж таараа. Тэр яаж ийм хорон муу зүйл хийж чадах билээ? Тэд бэлгийн дур хүслийн тоглоомонд оролцох хүн шиг харагдахгүй байна!” гэж хэлнэ. Чи энэ хэргийг нэвт харж чаддаггүй; энэ нь чамд арай л санаанд багтамгүй, итгэхэд бэрх санагддаг. Ийм үзэл бодолтой байгаа чинь маш тэнэг хэрэг! Диавол ямар ч махан бие өмссөн бай хамаагүй диаволын зүйл хийж чаддаг. Энэ хүн гаднаа ямар харагддаг, хэдэн настай, эсвэл зан төлөв нь ямар байх нь хамаагүй уг чанарт нь нийцсэн юуг ч байсан тэр хийх болно. Энэ нь түүний гадаад байдал, нас, боловсролтой ямар ч хамаагүй, шашны гарал үүсэлтэй нь ч хамаагүй, яс үндэстэй нь бүр ч хамаагүй бөгөөд мэдээж, гэр бүлийн орчинтой нь ч ямар ч хамаагүй. Эдгээр зүйлийг хийж, эдгээр илрэлийг харуулж чадаж байгаа нь түүний мөн чанар болон уг чанараар тодорхойлогддог. Тиймээс, нэг талаас, үүнийг хачин юм уу санаанд багтамгүй гэж бүү бод; нөгөөтэйгүүр, тэнэг зүйл бүү хий. Тэдэнд үргэлж хүлцэнгүй хандаж, тэвчиж, гэмших боломж олгож, өөрчлөгдөгдөхөд нь туслан аврахыг хүсэж, үнэнийг хайрладаг болгож, тэгснээр хэвийн хүн чанарын замд эргэн оруулах гэж бүү оролд. Хэрвээ чи энэ диавол болох хүмүүст тусалж, аврах бодолтой байсаар байгаа бол хэтэрхий тэнэг байна—чи ийм төрлийн хүний мөн чанарыг ойлгодоггүй, түүнд хандах зарчмыг ойлгодоггүй, үнэнийг ойлгодоггүй, Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи түүнийг гаж уг чанар-мөн чанартай гэдгийг харсаар байж, гэмшихэд нь туслахаар зорьсон хэвээр байгаа бол энэ нь чамайг Бурханы үгэнд итгэдэггүйг харуулж байна; чи хүмүүс, үйл явдал, зүйлсийг харж, шүүхдээ Бурханы үгэнд үндэслэдэггүй бөгөөд Бурханы үгийг үнэхээр дуулгавартай дагадаггүй, хүлээн авдаггүйгүй юм байна. Чи зөвхөн өөрийн харж буй зүйл болон гадаад үзэгдэлд үндэслэн янз бүрийн хүн, үйл явдал, зүйлийг харж, шүүхийг хүсдэг бөгөөд зөвхөн өөрийн хүсэл эрмэлзэл, сайн санаанд үндэслэн үйлдэхийг хүсдэг. Энэ бол эндүү ташаа бодол санаа, үзэл бодол бөгөөд тэрслүү байдлын илрэл бас мөн. Бэлгийн дур хүслийн тоглоомонд оролцдог энэ төрлийн хүнийг зохицуулах шийдэл маш энгийн: Тэдэнд мөн чанарынх нь дагуу ханд. Тэднийг ийм төрлийн хүн гэдэгт итгэлтэй л байгаа бол тэднийг зайлуулах замаар шийдвэрлэ; тэдэнд гэмших боломж дахин олгох шаардлагагүй. Бусад хүн ойлгохгүй байсан ч бүү хазаарлагд. Диаволуудын мөн чанар өөрчлөгдөхгүй. Тэд залуу насандаа ийм амьтан байдаг, дунд эргэм насандаа ч, өтөл насандаа ч ийм л хүн байдаг—нас дээр гарсан ч—ийм л амьтан байдаг; тэд өөрчлөгдөхгүй. Надад хэл дээ, залуу охидыг урхиддаг дал, наян настай өвгөд, залуу хөвгүүдийг эргүүлдэг жар, далан настай эмгэд байдаг уу? (Байдаг.) Нийгэмд ийм хачин жигтэй, гаж зүйл маш олон байдаг. Тэд хөгширсөн хойноо л бэлгийн дур хүслийн тоглоомонд оролцож эхэлсэн үү? (Үгүй.) Тэд залуудаа ч ийм байсан; бүх амьдралынхаа туршид ийм л амьтан байсаар ирсэн. Шүтлэггүй хүмүүс үүнийг ямар нэр томьёогоор дүрсэлдэг билээ? Тэд үүнийг “нялх ногоо зулгаах” гэж хэлдэг; романтик гэж хэлдэг. Тэдний үг хэчнээн зөөлөн байгааг хар даа. Тэд ийм зүйл, ийм хүнийг “романтик”, “залуу сэтгэлгээтэй”, “амьдарсан шиг амьдардаг”, эсвэл “ертөнцийн хэвшмэл ёс жаягийг эвдэж чаддаг” гэх мэт нэр томьёо, үг хэллэгээр дүрсэлдэг. Ийм явдлыг тодорхойлохдоо шүтлэггүй хүмүүсийн ашигладаг нэр томъёо, үг хэллэг нь ой гутмаар байдаг. Тэд ийм хэрэг явдлуудг уг үндсээс нь, мөн чанараас нь зөв нэр томьёогоор тодорхойлж чаддаггүй, учир нь, нэг талаас, шүтлэггүй ертөнц болон энэ хүн төрөлхтөн өөрөө гаж бөгөөд нөгөө талаас, хэн ч ийм асуудлын уг үндсийг нэвт харж чаддаггүй. Тиймээс ийм хэрэг явдлуудыг тодорхойлж байгаа тэдний үзэл бодол маш өнгөц төдийгүй маш утгагүй бөгөөд хорон муу байдаг; энэ нь ийм хэрэг явдлуудын мөн чанартай холбоогүй ангид байдаг.
В. Хачин жигтэй байдал
Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн гаж байдлын доторх шалиг завхай байдал, бэлгийн өдөөлт, садар самууны илрэлүүдийн талаар нөхөрлөснийхөө дараа гаж байдлын өөр нэг илрэл болох хачин жигтэй байдлын талаар нөхөрлөцгөөе. “Хачин жигтэй” гэдэг үг нь хачин жигтэй байдлын тодорхой илрэлүүдтэй гарцаагүй холбоотой маш их агуулгыг багтаадаг. Хачин жигтэй байхаас гадна бодит байдлаас тасарсан, туйлширсан, хэвийн бус байх зэрэг илрэлүүд бас байдаг; эдгээр нь бүгд Сатан, диавол болох хүмүүсийн гаж илрэл юм. Хачин жигтэй, ер бусын, туйлширсан, хэвийн бус байх эдгээр тал нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа эсвэл бусадтай харилцах харилцаандаа хааяа хардаг зүйлс юм. Хамгийн ноцтой тохиолдлуудаас нь эхлээд, дараа нь арай хөнгөн тохиолдлуудыг ярилцацгаая. Ямартай ч, хэрхэн илэрч байгаагаас үл хамааран бүгд гаж байдлын уг чанар-мөн чанартай холбоотой. Хамгийн ноцтой байдал бол байнга үл ойлгогдох хэлээр ярих юм. Ялангуяа цуглаан дээр залбирлын үеэр ийм зүйл гардаг бөгөөд тэд ямар ч үндэстэн ястны хэл биш, хэн ч ойлгохын аргагүй хачин жигтэй үл ойлгогдох хэлээр ярьж магадгүй. Ийм зүйл тохиолдох үед тухайн хүн өөрөө ярьж байгаа хэрэг биш, харин өөр нэг сүнсэнд захирагдаж байдаг. Тэд өөрсдөө ч юу ярьж байгаагаа мэддэггүй; тэд үүнийг сурч байгаагүй, хэнээр заалгаж байгаагүй байтал тодорхой нөхцөл байдалд зүгээр л тэгж ярьж эхэлдэг. Заримдаа тэд өөрсдийн санаачлагаар, заримдаа өөрийн эрхгүй үл ойлгогдох хэлээр ярьдаг; заримдаа ухамсартайгаар, заримдаа өөрсдөө ч мэдэлгүйгээр ярьдаг. Энэ нь маш сонин биш гэж үү? Тэднийг ярьж дууссаны дараа, хэрвээ чи тэднээс давтаж хэлэхийг хүсвэл тэд чаддаггүй. Юу хэлснийг нь асуувал тэд бас л мэддэггүй. Энэ бол нэг нөхцөл байдал юм. Энгийн хүмүүсийн сонсож чаддаггүй дуу хоолойг байнга сонсдог хүмүүс бий. Жишээлбэл, ойр хавьд нь хэн нэгэн өөрсдөдтэй ярьж байгааг тэд сонсож магадгүй ч бусад хүн хэнийг ч харж, сонсдоггүй. Үнэндээ тэд үл мэдэгдэх оршихуйнуудтай харилцаж, ярилцаж байдаг. Тэд яриандаа маш их улайрдаг бөгөөд чи тэднийг тасалдуулах юм уу, ганц үг хэлж болдоггүй. Түүнчлэн, тэдний ярьж байгаа зүйл нь эмх замбараагүй байдаг; үг нь ямар ч уялдаа холбоогүйгээр, шалтгаангүйгээр гэнэт гарч ирдэг. Хөндлөнгөөс ажиглагчийн хувьд энэнь чамд айдас, жихүүдэс төрүүлэм харагддаг. Ийм илрэлүүд маш хачин жигтэй биш гэж үү? (Тийм.) Ийм хүн бас бодит ертөнцөд энгийн нүдэнд харагддаггүй сонин хачин зүйлсийг байнга хардаг. Жишээ нь, зарим нь нас барсан хамаатан садан нь өөрсдөд нь даллаж, инээмсэглэж, эсвэл толгой дохиж, тэр ч байтугай мэндчилж байгааг хардаг. Үүнийг харсныхаа дараа тэд тун их догдолдог. Зарим хүн бүр хар дүрсүүд ойртож ирээд өөрсдийг нь хүлж байна гэж хардаг; тэд эсэргүүцэн тэмцэж, гэнэт: “Намайг тавь! Би явахгүй! Би хаашаа ч явахгүй!” хэмээн хашхирдаг. Эргэн тойрныхон нь юу болоод байгааг асуудаг ч тэд хэн нэгний өөрсөдтэй нь ярьж байгааг мэдрэхгүй, зүгээр л үргэлжлүүлэн тэмцэж, “Бурхан минь, намайг авраач!...” гэж хашхирдаг. Хар дүрсүүд айгаад зугтдаг бөгөөд дараа нь тэд хэвийн байдалдаа ордог. Ухаан орсныхоо дараа тэд эргэн тойрныхоо хүмүүсээс хар дүрсүүдийг харсан эсэхийг асуудаг. Энгийн хүмүүс тэдгээрийг харж чаддаггүй; хэрвээ харж чаддаг байсан бол ноцтой асуудал болох байсан. Гэвч энэ хүмүүс тэдгээрийг харж, мэдэрч чаддаг. Өөр нэг төрлийн нөхцөл байдал бий: Зарим хүн ихэвчлэн чимээгүй, тоглоом тохуу хийх юм уу шуугиан тарих дургүй байдаг ч яагаад ч юм гэнэт байрандаа эргэлдэж, уйлж, инээж, үймээн дэгдээж, маш их хөлрөөд байдаг. Зарим нь бүр гэнэт могой шиг газар мөлхөж, нугас шиг алхдаг. Гэнэт, амьд хүн амьтан болж хувирдаг; тэдний ааш авир, үйлдэл нь яг л амьтных шиг болж, хүнийхээс тэс өөр болдог. Тэд хааяа ийм илрэлүүд харуулдаг. Энэ нь хачин жигтэй биш гэж үү? (Тийм.) Эдгээр хачин жигтэй илрэл нь ердийн байдлаас тасарсан биш гэж үү? (Тийм.) Эдгээр илрэл нь ердийн байдлаас тасарсан юм. Ердийн байдлаас тасарсан гэдэг нь хэвийн бус, байгалийн эсвэл хэвийн нөхцөл байдлаас давсан гэсэн үг—үүнийг ердийн байдлаас тасарсан гэж хэлдэг. Энэ нь ердийн бус, эгэл жирийн хүмүүсийн хэвийн илрэлээс өөр; энэ нь хэвийн бус юм. Үүнийг хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус байх гэжхэлдэг. Мэдээж, эдгээр илрэл нь туйлширсан байхтай ямар ч хамаагүй, гэхдээ хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус байх шинж чанараас нь дүгнэвэл, эдгээр илрэл нь гаж мөн чанартай бөгөөд махан биетэй хэвийн завхарсан хүмүүсийн илрэлтэй нийцдэггүй. Махан биетэй хэвийн хүмүүс нь хүний зөн совин, чөлөөт хүсэл, хэвийн сэтгэлгээ, эрүүл ухаан болон хүний янз бүрийн хэвийн чадварт хязгаарлагдаж, баригдаж, удирдуулж байдаг. Гэвч диавол болох хүмүүст байдаг эдгээр хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус илрэл нь хэвийн хүний зөн совин, чөлөөт хүсэл, чадвар, хэвийн сэтгэлгээ болон хэвийн эрүүл ухааны цар хүрээнээс хэдийнээ давсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд цаашид хэвийн хүн чанарт удирдагдахаа больжээ; тэд хяналтаас гарсан байна. Хяналтаас гарна гэдэг нь хэвийн бусаар авирлана гэсэн үг юм. Хэвийн хүмүүсийн яасан ч гаргахгүй зарим нэг жирийн бус илрэл, үйлдэл тэднээс харагддаг. Энэ нь ийм хүмүүс хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэлгээ, эсвэл чөлөөт хүсэлдээ удирдуулдаггүй, харин гаднын ямар нэг зүйл юм уу, ямар нэг муу ёрын сүнсэнд удирдуулж, жолоодуулдаг бөгөөд энэ нь тэднийг хэвийн хүн чанараас давсан, бусдад ойлгошгүй, гайхшрал төрүүлэм, тэр ч байтугай жихүүдэс төрмөөр зүйлс хийлгэгэдэг гэсэн үг юм. Үүнийг хачин жигтэй, ердийн байдлаас хэтэрсэн, хэвийн бус байх гэж хэлдэг. Надад хэл дээ, эдгээр илрэл гаж биш гэж үү? (Тийм.) Эдгээр хачин жигтэй илрэлийг гарцаагүй гаж гэж хэлж болно. Диаволаас хойд дүр олсон хүмүүст олон хачин жигтэй илрэл бий. Жишээ нь, зарим хүн хэн нэгэн өөрсөдтэй нь тайлбарлах аргагүй байдлаар ярьж байгааг байнга сонсдог ч бусад хүн үүнийг сонсож чаддаггүй. Тэд бас оюун санаанд нь нэгэн дуу хоолой тэдэнтэй ярилцаж, энэ эсвэл тэрийг хий гэж зааварлаж байгааг байнга сонсдог. Зарим нь хэвийн хүмүүсийн харж, мэдэрч чаддаггүй зүйлсийг үргэлж харж чаддаг. Тэд, “Би зам дээр нэг цэргийн анги өнгөрч явахыг харсан, нэг хоёр мянга биш юм аа гэхэд гурваас таван зуу орчим тооны байсан, бас их буу, танктай—нэлээд сүр дуулиантай байсан!” гэж хэлдэг. Бусад хүн эдгээр зүйлийг харж чаддаггүй ч тэд чаддаг. Тэдний харж байгаа зүйл бодит зүйл үү, эсвэл сүнсний ертөнцийн үзэгдэл үү гэдэг нь бидэнд хамаагүй; тэд эдгээр зүйлийг харж чадаж байгаа нь өөрөө маш ер бусын хэрэг юм. Би яагаад үүнийг ер бусын гэж хэлж байна вэ? Би яагаад үүнийг гаж байдлын илрэл гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, Бурханы бүтээсэн энгийн хүний ямар ч мэдрэхүйн эрхтэн нь хүрээлэн буй орчин, эсвэл эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсийн алийг нь ч бай тодорхой хязгаартайгаар мэдэрч чаддаг. Энэ бүгдийг махан биеийн зөн совингийн хүрэх боломжтой цар хүрээнд л мэдэрдэг; махан биед харагдах, сонсогдох, үнэртэх, эсвэл мэдрэгдэх зүйлийн аль нь ч байлаа гэсэн хязгаартай байдаг. Энэ хязгаар нь юуг хэлж байна вэ? Энэ нь материаллаг ертөнцийн цар хүрээнд хязгаарлагдахыг хэлж байгаа юм. Тэгвэл Бурхан яагаад хүмүүст ийм мэдрэхүйн эрхтэн өгсөн юм бэ? Энэ нь материаллаг ертөнцөд хамаарахгүй ямар ч зүйл, сүнсний ертөнцийн эерэг эсвэл сөрөг зүйлийн аль нь ч бай, хүмүүсийн амьдралд саад болохгүй, хүмүүсийн ямар ч мэдрэхүйн эрхтэнд саад учруулахгүй, мөн материаллаг ертөнц дэх хүмүүсийн амьдралын хэв маяг, дэг журамд нөлөөлөхгүй байлгах зорилготой юм. Тиймээс хүмүүс энэ материаллаг ертөнцөд амьдардаг бөгөөд материаллаг ертөнцийн гадна өөр юу оршдог байх нь хамаагүй, Бурхан чамайг махан биеийн мэдрэхүйн эрхтний чинь цар хүрээнээс гадуурх эдгээр зүйлийг харах, сонсох, эсвэл мэдрэхийг зөвшөөрөхгүй. Энэ нь оюун ухаан, эрүүл ухааныг чинь материаллаг ертөнцөөс гаднах ямар нэг оршихуй үймүүлэхээс хамгаалж, чамд хэвийн амьдрах боломж олгодог. Хүний оюун ухаан, эрүүл ухаан хэвийн байгаа цагт түүний чөлөөт хүсэл хэвийн ажиллаж, шүүн тунгаах чадвар нь хэвийн байж, хүний төрөлх нөхцөл байдлынх нь бүх тал гэмтэлгүйгээр анхны байдлаараа үлдэнэ. Гэмтээгүй гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь чиний мэдрэлийн систем, мэдрэхүйн эрхтнүүд, хэв чанар болон төрөлх нөхцөл байдлын чинь бусад бүх тал махан биеийн амьдралын цар хүрээнд хэвийн бөгөөд эрүүл саруул байна гэсэн үг юм. Оюун санаа, эрүүл ухаан хэвийн байх үед хүний эдгээр бүх тал хэвийн байж, анхны байдлаа хадгалж чадна. Хэрвээ хүний мэдрэхүйн эрхтнүүдийн хүлээн авч мэдэрч чадах зүйл нь махан биеийн хүрэх боломжтой цар хүрээнээс хальж, энэ хязгаарлалтад баригдахаа боливол түүний оюун ухаан, эрүүл ухаанд асуудал үүснэ; тэр материаллаг ертөнцөөс гаднах зүйлсийн нөлөөнд автаж, гэмтэж, үймэрнэ. Тэгээд түүний мэдрэлд асуудал үүсэж, оюун ухаан нь самуурна. Энэ нь ямархуу нөхцөл байдалд хүргэх вэ? Тэр сэтгэцийн өвчтэй болно; тэр галзуурч, дэмийрч, ичих нүүргүйгээр тэнүүчилж, уйлж, үймээн дэгдээнэ. Тэгвэл тийм хүн бүрмөсөн сүйрнэ. Сүйрнэ гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь өөр ямар нэг зүйл тухайн хүний зүрх сэтгэлд орж, оюун ухаан, эрүүл ухааныг нь үймүүлж, гэмтээн, зүрх сэтгэл нь хэвийн эрүүл ухаанд бус, харин өөр төрлийн зүйлд удирдуулдаг гэсэн үг. Тэрхүү өөр зүйл хүнийг удирдмагц анагаах ухааны үүднээс гадаад илрэл нь сэтгэцийн хуваагдал болдог. Хүн сэтгэцийн хуваагдалтай болмогц хэвийн хүн хэвээр байх уу? (Үгүй.) Тэд цаашид хэвийн хүн байхаа больдог бөгөөд Бурхан ийм хүмүүс дээр ажиллахгүй. Ойлгомжтой юу? (Ойлгомжтой.)
Бурханы хүмүүст өгдөг чөлөөт хүсэл, хэвийн сэтгэлгээ болон мөс чанар, эрүүл ухаан нь тэдэнд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Тэдгээр нь хүмүүсийн оюун ухаан, эрүүл ухааныг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг биш гэж үү? (Тийм.) Хүмүүсийн оюун ухаан, эрүүл ухааныг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь хүмүүсийг хамгаалах үүрэг гүйцэтгэхтэй адил юм; тэдгээр нь хүмүүсийн сэтгэцийн байдал, эрүүл ухаан хэвийн байлгаж, материаллаг ертөнцөөс гаднах зүйлсийн нөлөөнд өртүүлэхгүй, мөн материаллаг ертөнцөөс гаднах ямар нэг дуу чимээ, дүрст үймрэхгүй байхыг нь баталгаажуулдаг. Энэ нь хүмүүст Бурханд амар тайван итгэж, хэвийн амьдрах боломж олгож, тэдний хувийн аюулгүй байдлыг баталгаажуулж өгдөг. Энэ бол сайн хэрэг. Гэвч хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус илрэлээр дүүрэн хүмүүст хэвийн хүмүүсийн чөлөөт хүсэл, хэвийн сэтгэлгээ болон мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Тэд хэзээ ч, хаана ч эгэл жирийн хүмүүст харагддаггүй хачин жигтэй зүйлс эсвэл дүр зургийг харж, эгэл жирийн хүмүүст сонсогддоггүй дуу чимээг сонсож, эсвэл эгэл жирийн хүмүүсийн хийж чаддаггүй зүйлсийг хийж, хачин жигтэй зан авир гаргаж болдог. Эргэн тойрныхон нь үүнийг ойлгож чаддаггүй бөгөөд ийм хэрэг явдлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Ийм хүн диаволаас хойд дүр олсон байдаг; тэр хүн төрөлхтний нэг хэсэг биш. Сатан түүнийг амьдралынх нь аль нэг үед олзлон авсан хэрэг биш; харин ийм хүн мөн чанараараа диавол юм. Товчхондоо, диавол болох хүний оюун ухаан, эрүүл ухаан төрөлхөөсөө хэвийн бус байдаг; өөрөөр хэлбэл, тэдний чөлөөт хүсэл, сэтгэлгээ, эрүүл ухаан бүгд эрүүл саруул биш байдаг. Тэд боловсрол эзэмшсэн ч хэвийн хүн чанарын эдгээр зүйл тэдэнд байдаггүй. Тэд өвчин нь хөдлөөгүй үед, ердийн нөхцөлд харьцангуй хэвийн ярьж байгаа чамд харагддаг ч энэ нь тэд хэвийн хүмүүс гэсэн үг биш юм. Тэдэнд байгаа эдгээр хачин жигтэй илрэлүүд нь тэд хэвийн хүмүүс биш, харин хүн биш—диаволууд гэдгийг харуулдаг. Тэд эдгээр жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус илрэлийг хэн нэгнээс сураагүй, хэн ч тэдэнд дамжуулаагүй байдаг. Тэгвэл эдгээр нь яаж бий болсон бэ? Тэдгээр нь төрөлхийн; ийм хүний шинж чанар нь диаволынх юм. Шинж чанар нь диаволынх байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хоёр утгатай. Эхний утга нь, ийм хүн диаволаас хойд дүр олсон байдаг. Хоёр дахь нь, тэд хүний сүнсгүй төрж, улмаар хожим нь диаволд эзэмдүүлсэн байдаг. Товчхондоо, ийм хүмүүсийн уг чанар-мөн чанар нь хүнийх биш, диаволынх байдаг. Тэд хүн биш учраас л мэдрэхүйн эрхтнүүд болон төрөлх нөхцөл байдлынх нь бүх тал хэвийн хүмүүсийнхээс өөр, ялгаатай байдаг. Мэдрэхүйн эрхтнүүдийн хувьд тэд хэвийн хүмүүсийн мэдэрч, харж, эсвэл сонсож чаддаггүй зүйлсийг байнга мэдэрч чаддаг. Махан биеийн зөн совингийн хувьд, тэдний хийдэг эсвэл хэлдэг зүйлс, зарим илрэл нь хэвийн хүний зөн совингийн цар хүрээнээс давсан мэт сэтгэгдлийг хүмүүст байнга төрүүлдэг; тэд маш ердийн байдлаас тасарсан байдаг. Ердийн байдлаас тасарсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь махан биеийн зөн совингоос давсан гэсэн үг юм. Хэвийн хүмүүс махан биеийн зөн совингийн хүрэх боломжтой цар хүрээнээс давж чаддаггүй бол энэ хүмүүс үүнийг амархан хийдэг; тэд махан биеийн зөн совинд удирдуулдаггүй, хязгаарлагддаггүй тул аяндаа хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус зан авир, үйлдэл байнга гаргададаг. Та нар одоо ийм хүний мөн чанарын талаар тодорхой ойлгов уу? (Тийм.) Та нар ийм төрлийн хүнд атаархдаг уу? (Үгүй.) Тэдэнд атаархах нь сайн хэрэг үү? (Үгүй.) Зарим хүн: “Хар даа, тэд залбирлын үеэр үл ойлгогдох хэлээр ярьж чаддаг; бид тэрийг нь ойлгож, ярьж чаддаггүй. Тэгээд тэд сураагүй байж хэд хэдэн хэл мэддэг. Тэд хэзээ ч өвддөггүй, олон хоног хоол идэхгүй байсан ч өлсдөггүй, олон хоног унтахгүй байсан ч ядардаггүй” гэж хэлдэг. Бусад нь: “Энэ нөхөр чадвартай юм; тэр өнгөрснийг харж, ирээдүйг зөгнөж чаддаг, одон орноос эхлээд газар зүй гээд бүх зүйлийг мэддэг, хүмүүсийн царай төрхөөс хувь заяаг нь тайлж, мэргэлж чаддаг. Хүн яаж ч харагдаж байсан, тэр хувь заяаг нь хараад л мэддэг. Тэр үнэхээр гаргууд юм! Шөнө тэр унтаж байгаа харагддаг ч үнэндээ үхэгсдийн орон руу алба хаахаар явсан байдаг” гэж хэлдэг. Зарим хүн ийм төрлийн хүмүүст чадварынх нь төлөө атаархдаг. Ийм хүмүүст атаархах нь тэнэг хэрэг биш гэж үү? (Тийм.) Та нар онцгой хүч чадалтай эдгээр ангид хүмүүст атаархаж, “Надад ямар ч онцгой хүч чадал алга. Би бага зэрэг шидэт увдис мэддэг ч болоосой; хэрвээ халууцаад зайрмаг идмээр байвал гараа нэг даллахад л шоколадтай, гүзээлзгэнэтэй гээд хүссэн ямар ч амттай зайрмаг минь бэлэн болчихдог ч болоосой” гэж хэлж байсан уу? Та нарт ер нь ийм бодол төрж байсан уу? Хүн бүрд гэнэн томоогүй бодол байдаг; хүмүүс эдгээр бодлыг буруу гэдгийг тодорхой харах үедээ аяндаа тэдгээрийг явуулж чаддаг. Бурхан хэвийн хүмүүсийг зүгээр л амьдралыг туулж, амьдралыг амталж, амьдралын баяр баясгалан, уй гашуу, янз бүрийн бэрхшээл, урам хугарлыг туулаасай, мөн туулах явцдаа Бурханы дээд эрхийг ойлгож, Бүтээгчид хандах бүтээгдсэн зүйлсийн янз бүрийн буруу хандлагыг таньж мэдээд, дараа нь зөв замдаа эргэн орж, Бурханыг шүтэн мөргөж, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай дагахад хүрээсэй л гэж хүсдэг. Хүмүүс амьдралын ийм туршлагатай болох үедээ Бүтээгч хүний хувь заяаг захирдаг гэх баримтыг ухаарч, дараа нь Бүтээгч хүний хувь заяаг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрч, үүнд итгэж, дуулгавартай дагах болно. Дараа нь тэд зөв замдаа эргэн орж, зүй зохистой бүтээгдсэн зүйлс байж чадна. Ямар нэгэн бодит бус бодлоор бүү амьдар; эдгээр зүйл хэзээ ч бодит байдал болохгүй. Тэрхүү ердийн байдлаас тасарсан, хачин жигтэй, хэвийн бус зүйлс бол зөвхөн Сатанууд болон диаволуудад хамаарах зүйл юм; тэдгээр нь хэвийн хүмүүстэй ямар ч хамаагүй. Тиймээс хэзээ ч бай, ер бусын хүн, онцгой хүч чадлаар дүүрэн хүн болох тухай хэзээ ч бүү бод, өөрийнхөө зөн совин, эсвэл өөрийнхөө хязгаарлагдмал байдлыг давах тухай ч бүү бод. Зүгээр л хөрсөн дээрээ буусан эгэл жирийн хүн байж, зохих байр сууриндаа байж, үүргээ гүйцэтгэ. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм.
Диаволууд болох хүмүүсийн хачин жигтэй байдлын илрэлүүд одоо үндсэндээ тодорхой болов уу? Эдгээр нь хамгийн ноцтой зарим илрэл юм. Тэдгээр нь ийм хүмүүс хэвийн хүмүүстэй ижил төрлийнх биш гэдгийг хүмүүст тодорхой мэдрүүлж, ухааруулдаг. Тэд хэвийн хүмүүсийн дунд маш гаж харагддаг. Энэхүү гаж байдлаас нь хүмүүс тэдний зан авир, ааш төрх, түүнчлэн өдөр тутмын амьдрал дахь янз бүрийн илрэл нь онцгой хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус бөгөөд эгэл жирийн хүмүүсийнхээс зүгээр л өөр байна гэж мэдэрдэг. Тэд махан биеийн зөн совинд хязгаарлагддаггүй, эрүүл ухаангүй зан авираа барьж чаддаггүй, яг л муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн юм шиг ямар ч ухамсаргүй мэт санагддаг. Үүнийг диаволуудын гаж уг чанар-мөн чанарын нэг тал, хүмүүсийн жигшин голох ёстой зүйл гэж тодорхойлох ёстой. Эдгээр ердийн байдлаас тасарсан, хэвийн бус зүйлд атаархах ёсгүй, эрэлхийлэх бүр ч ёсгүй. Хэрвээ чи өмнө нь ердийн байдлаас тасарсан хүн байхыг эрэлхийлэх, эсвэл эдгээр ердийн байдлаас тасарсан зүйлийг хийх бодолтой байсан бол тоормосоо гишгэ. Эргэж буцвал аврал ойрхон байна. Ийм хүн байхыг бүү бод. Чи нэгэнт энэ замд орж, диавол чиний оюун ухаанд шургалан орвол Бурхан чамайг цаашид хүсэхгүй бөгөөд чи сүйрнэ. Би яагаад чамайг сүйрнэ гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, диавол чамайг эзэмдэж, оюун ухааныг чинь удирдмагц чи сайнаар төгсөхгүй. Диавол чамайг эзэмдмэгцээ чамд хөндлөнгөөс нөлөөлж, бодол санаа, оюун ухааныг чинь үймүүлж эхэлдэг. Тэр чиний өдөр тутмын амьдралд оролцож, хүмүүс, үйл явдал, зүйлсийг эргэцүүлэх бодлын үйл явцад чинь оролцдог. Хэрвээ чи түүний хөндлөнгийн оролцоог няцааж чадахгүй бол аажмаар хүсэл зоригоо алдаж, эцэст нь номхноор бууж өгнө. Диавол чамайг бүрэн хянах үед анагаах ухааны үүднээс чамайг сэтгэцийн хуваагдалтай гэж оношлох бөгөөд Бурханы гэрт чи үхлийн ял сонсоно. Чи дуусах болно. Сүйрнэ. Сэтгэцийн хуваагдалтай гэж оношлогдсон хүн хэвийн хүн үү? (Үгүй.) Бурхан ийм хүнийг хүссээр байх уу? Бурханы нүдээр энэ нь ямар төрлийн хүн бэ? (Хүн биш.) Бурханы нүдээр чи Сатанд олзлогдсон. Энэ нь бага зэрэг хийсвэр сонсогдож магадгүй. Илүү тодорхой хэлбэл, энэ нь Сатан зүрх сэтгэлийг чинь хянадаг гэсэн үг. Энэ нь Сатан зүрх сэтгэлийг чинь захирч, зүрх сэтгэлд чинь эрх мэдлийг барьдаг бөгөөд чи Сатаны утсан хүүхэлдэй болсон гэсэн үг. Энэ нь чи Сатанд олзлогдсон гэсэн үг юм. Хүн Сатанд олзлогдмогцоо диаволууд болох хүмүүсийн адил болж, маш хурдан хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус болдог. Ийм хүмүүсийг аврах боломжгүй. Үүгээрээ Би юу хэлэх гэсэн юм бэ? Диавол болох хүмүүсийн хачин жигтэй илрэлүүдийн талаар чи ялган таних чадвартай байх хэрэгтэй гэдгийг Би чамд хэлж байна. Ялган таньсныхаа дараа чи ийм хүмүүсээс хол байж, тэдэнтэй ойртож болохгүй. Тэд юу ч хэлж, хийдэг бай, бүү оролц. Нухацтай бүү авч үз. Жишээлбэл, тэд чиний огт харж, мэдэрч чадахгүй зүйлийн талаар ярьж байна гэж бодъё. Чамд үүнийг хэлж байгаа зорилго нь чамтай ойртож, чамайг урхидах явдал юм. Хэрвээ чи сонирхож, тэдэнд маш их атаархаж, тэднийг дагавал чи маш их аюулд орно. Би яагаад чамайг аюулд орно гэж хэлж байна вэ? Учир нь энэ бол Сатан хүмүүсийг төөрөлдүүлж, урхидаж, залгих сүнс хайж байгаа хэрэг юм. Хэрвээ чамд Сатаныг яйлган таних чадвар огт байхгүй хэрнээ сонирхож, атаархаж л байвал чи хэдийнээ уруу таталтад автсан бөгөөд Сатан боломжийг ашиглан чам дээр ажиллах магадлал маш өндөр байна. Тиймээс, чи маш их аюулд байна. Чи Сатанд ямар ч сэрэмжгүйгээр ойртдог—энэ нь тэнэг хэрэг биш гэж үү? (Тийм.) Сатан чамайг өөрөөс нь огт сэрэмжлэхгүй байгааг хармагцаа яг л зальхай этгээд шиг чамайг тасралтгүй өдөж, уруу татахыг оролдоно. Хэрвээ чи татгалзахгүй бол тэр чамайг чимээгүй зөвшөөрөл өгч байна гэж үзээд, цааш нь улам ихийг хийх болно. Хэрвээ чи Сатан болох хүмүүсийн ярьдаг хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус зүйлсийг үргэлж сониучирхаж, тэр ч байтугай тэдгээрийн талаар асууж, лавладаг бол энэ нь чамайг тийм зүйлсийг сонирхдог, жигшдэггүй гэдгийг баталж байгаа бус уу? Ийм зүйлсийг сонирхох нь сайн шинж биш. Хэрвээ чи эдгээр зүйлийг сонирхдог бол Сатаны нүдээр чи Бурханыг, үнэнийг, эсвэл эерэг зүйлсийг сонирхдоггүй гэсэн үг юм. Энэ нь түүнийг баярлуулдаг бөгөөд тэр аяндаа чам руу “найрсаг” гараа дуртайяа сунгаж, чам дээр ажиллахаар санаархана. Ингэснээр чи аюулд орно. Тиймээс, ийм хүмүүстэй таарах үедээ тэдэнтэй хамаагүй бүү ойрт, тэднийг бүү сонирх. Оронд нь чи ялган таних чадвартай байж, тэднээс сэрэмжлэн, зай барих ёстой. Зарим хүн “Хэрвээ бид тэдэнтэй ойртож, сонирхохгүй бол тэднийг яаж ялган таних юм бэ? ‘Өөрийгөө мэддэг, дайснаа мэддэг бол чи хэзээ ч ялагдахгүй’ гэдэг үг байдаг. Хэрвээ бид дайсныхаа дунд орохгүй бол өөрсдийгөө болон дайснаа яаж мэдэх юм бэ?” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Энэ нь яг л цар тахал дэгдэх үед зарим эрдэмтэн, судлаач вирустэй шууд харьцаж, судлахыг зүтгэсний улмаас зарим нь өөрсдөө вирусээр халдварлаж, үхдэгтэй адил юм. Тиймээс, хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан илрэл харуулдаг тэр диаволуудаас чи хатуу сэрэмжлэх ёстой. Тэдэнд чамд хор хөнөөл учруулах боломж олгосноос хэтэрхий болгоомжтой байсан нь дээр. Энэ бол хэрэгжүүлэх ухаалаг арга юм. Нэг талаас, тэднийг бүү сонирх, тэдэнтэй бүү холбогд, бүү ойрт. Нөгөө талаас, тэдний хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан илрэлийг бүү дага, бүү дуурай. Чи бас ингэж хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ чи эдгээр ердийн байдлаас тасарсан, хачин жигтэй, хэвийн бус хүмүүстэй байнга харилцаж, сэрэмжгүй байхдаа тэдний нөлөөнд автаж, тэдний илрэлүүдийн талаар байнга сонсож, харвал өөрийн эрхгүй тэдний хачин жигтэй илрэлүүд зүрх сэтгэл, ой санамжид чинь хадгалагдан үлдэнэ. Тэгээд чи өөрийн мэдэлгүй тэднийг дагаж, дуурайхыг хүснэ. Энэ нь бүр ч илүү аюултай дохио юм. Чи тэднийг дагаж, дуурайхыг хүсмэгц, энэ нь зүрх сэтгэлийн чинь хамгаалалт бүрэн нуран унасан гэсэн үг юм. Энэ нь чи Сатаныг зүрх сэтгэлдээ нэвтрэхийг зөвшөөрч, өөрийгөө удирдуулж, эзэмдүүлж байгаатай адил юм. Ийнхүү чи өөрийгөө Сатанд тушааж байгаа бөгөөд ингэснээр Сатан чамайг хурдан эрхшээлдээ оруулж чадна. Ингэвэл чи сүйрсэн хэрэг биш үү? Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгөх нь үнэхээр хэцүү байдаг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд эрх мэдлийг хэрэгжүүлэх нь амаргүй. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг хялбархан захирч, эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй. Бурханы хүн төрөлхтөн дээр хийдэг ажил нь тэдний төрөлх нөхцөл байдалд үндэслэн тэднийг услах, хариулах, гэгээрүүлэх, гэрэлтүүлэх, залж чиглүүлэх, хамгаалах явдлыг багтаадаг. Түүнчлэн, Бурхан тэднийг сахилгажуулж, цээрлүүлж, гэсгээж, шүүхийн зэрэгцээ хүмүүст янз бүрийн нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Ингэснээр тэд бодит нөхцөл байдалд нас ахих тусмаа Бурханы ажил болон үнэний янз бүрийн талыг аажмаар мэдэж авдаг. Тэгээд аажмаар—хэвийн хүн чанарын сэтгэлгээгээр—Бурханы үг болон үнэнийг зүрх сэтгэлдээ үндэслүүлж, өөрсдийн амь болгодог бөгөөд улмаар энэ хүмүүс Бурханд авагддаг. Энэ бүхэн үйл явцтай байдаг. Харин Сатан хүмүүсийг төөрөлдүүлж, завхруулж байгаа нь өөр хэрэг юм. Бид яагаад Сатаны мөн чанарыг гаж гэж хэлдэг вэ? Тэр хүмүүсийг хүчээр эзэмдэж, удирддаг. Энэ тал нь Сатаны мөн чанар гаж гэдгийг батлахад хангалттай. Энэ бол бодит нотолгоо юм. Чи диавол шиг төрлийн хүн болохыг эрэлхийлэх гэж хүсэх үедээ, мөн эдгээр хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус илрэл, зан авир, чадварыг эрэлхийлэх үедээ зүрх сэтгэлээ Сатанд нээж өгдөг. Энэ нь яг л чи зүрх сэтгэлдээ Сатанд: “Ороод ир, би чамд орон зай бэлдсэн. Чи миний бүхий л оршихуйг эрхшээлдээ оруулж болно” гэж хэлж байгаатай адил юм. Сатан чамд юу гэж хэлэх вэ? “Хэрвээ чи үгийг минь сонсож, зүрх сэтгэлд чинь эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрвөл чи эзэмшихийг хүссэн бүхнээ сурч чадна. Чи бүх хачин жигтэй, ердийн байдлаас хэтэрсэн зүйлсийг авах болно, чи эгэл жирийн хүмүүсээс илүү гарч, жирийн хүмүүсээс давж гарна.” Хүмүүс эдгээр хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус зан авир, илрэл, эсвэл чадварыг эрэлхийлэх нь тэд Сатантай ярилцаж байгаатай адил бөгөөд энэ нь бас тэд Сатаныг зүрх сэтгэлдээ хүлээн авч байгаатай адил юм. Хэрвээ чи эдгээр хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан зүйлсийг эрэлхийлбэл Сатан зүрх сэтгэлд чинь хурдан ажиллаж эхэлнэ. Энэ үед, чи Бурханы үгийг дахин сонсохдоо хэвийн хүний бодол санаа, үзэл бодол, хандлагатай байхаа больж, харин 180 градус эргэсэн байх болно. Үнэнд хандах чиний хандлага хэвийн хүнийхээс тэс өөр болно. Чиний харуулах зүйл бол үнэнийг зэвүүцэх, үнэнд дайсагнах явдал байх болно. Ийм л байдаг. Хэрвээ чи үнэнд зэвүүцэж, дайсагнадаг бол үнэнийг олж авч чадсаар байх уу? Чадахгүй. Чи Сатанд олзлогдсон байна. Тиймээс, диаволаас хойд дүр олсон хүмүүсийн хачин жигтэй, ердийн байдлаас тасарсан, хэвийн бус илрэлээс хүмүүс хатуу сэрэмжилж, тэдгээрт болгоомжтой, хянуур хандах ёстой бөгөөд чухал биш гэж үзэн үл тоож болохгүй. Өөрөөр хэлбэл, чи эдгээр илрэлийн талаар ялган таних чадвартай байх ёстой. Тэдгээрийг бүү сонирх, эсвэл ийм хүмүүстэй бүү ойрт, тэдэнд дотроо нууцаар атаархаж, бишрэн шүтэж, тэр ч байтугай зүрх сэтгэлдээ тэднийг дагаж, дуурайх бүр ч хэрэггүй. Харин чи ийм төрлийн хүнээс хол байж, тэднийг ялган таньж, тодорхой байр суурьтай байж, тэд болон өөрийнхөө хооронд тодорхой хял хязгаар татах ёстой. Ойлгомжтой юу? (Ойлгомжтой.)
Бидний сая нөхөрлөсөн зүйл бол диавол болох хүмүүсийн хачин жигтэй байдлын хамгийн ноцтой илрэлүүд юм. Эдгээр илрэлүүдийг хүмүүс ялган танихад арай илүү хялбар байдаг. Үүнээс арай л бага ноцтой илрэлүүд бас бий. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын амьдралдаа тэд зарим туйлширсан бодол санаа, үзэл бодол болон туйлширсан зан авир, үйлдэл байнга гаргадаг; тэдний үйлдэл ихэвчлэн хэвийн хүн чанарын тэсвэрлэж чадах цар хүрээнээс давдаг. Жишээлбэл, хэрвээ тэд ямар нэг буруу зүйл хэлж, хийвэл өөрсдийгөө үзэн ядаж, өөрсдийгөө алгадаж, тэр ч байтугай өдөр нь хоол идэхгүй, шөнө нь унтахгүй байх зэргээр өөрсдийгөө шийтгэдэг. Тэд алдаагаа засах шийдэмгий байдлаа харуулахын тулд махан биеэ шийтгэх туйлширсан аргыг байнга ашигладаг. Хэн нэгэн тэдэнд: “Ингэлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Чи эхлээд Бурханы үгэнд үндэслэн эргэцүүлж, өөрийгөө танин мэдэх ёстой, дараа нь хэрэгжүүлэлтийн зарчим, замыг олох хэрэгтэй, тэгж байж л аажмаар өөрчлөгдөж чадна. Ямар ч төрлийн завхарсан зан чанарыг өөрчлөх нь нэг, хоёр өдрийн дотор болчихдог зүйл биш; үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай, үйл явц байх хэрэгтэй” гэж зөвлөж магадгүй. Энэ нь зөв үг боловч тэд үүнийг хүлээн авдаг ч үгүй, хэрэгжүүлдэг ч үгүй. Тэд янз бүрийн асуудалд үнэн-зарчмуудын дагуу ханддаггүй, харин туйлширсан арга хэмжээ авдаг. Тэд хэр зэрэг туйлширсан бэ гэвэл, тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд махан биеэ гэмтээх, өөрсдийгөө тарчлаах аргыг байнга ашигладаг. Энэ нь туйлширсан биш гэж үү? (Мөн.) Тэд бусдад ч бас ингэж хандаж, тэдний эсрэг туйлширсан арга ашигладаг. Тэд янз бүрийн хэрэг явдалд хандахдаа ч бас туйлширсан арга ашигладаг. Жишээлбэл, нэг эмэгтэй үүргээ гүйцэтгээд маш их завгүй байна гэж байнга боддог бөгөөд үсээ засуулах, угаахад цаг үрэх нь хэтэрхий төвөгтэй санагддаг тул зүгээр л хамаг үсээ хусуулчихдаг гэж бодъё. Үсээ хусах давтамжаа багасгахын тулд тэрээр үсний хэвийн ургалтыг хязгаарлах зарим химийн бүтээгдэхүүн хүртэл түрхдэг. Энэ нь туйлширсан биш гэж үү? Халзан байхыг нь хараад хүмүүс түүнийг эрэгтэй гэж боддог ч дуу хоолой, бие галбираас нь дүгнээд эмэгтэй байж магадгүй гэж боддог—тэд түүнийг эрэгтэй, эмэгтэй эсэхийг нь зүгээр л ялгаж чаддаггүй. Бусад ах эгч нараас асуусныхаа дараа л тэд түүнийг эмэгтэй хүн бөгөөд амар байх гэсэндээ үсээ хусуулсныг нь мэддэг. Ялган таних чадваргүй зарим хүн үүнийг нь бүр сайшааж, ийм хүнийг бишрэн: “Хар даа, махан биеэсээ урвах түүний шийдэмгий байдал нь үнэхээр эгэл жирийн хүмүүсээс давсан байна. Тэр махан биеэ жинхэнэ үзэн яддаг юм байна; махан биеэ нандигнахгүй байх тал дээр тэр үнэхээр бодитой үйлдэл хийдэг! Нэг л өдөр би ч бас түүн шиг үсээ хусуулна” гэдэг. Зарим нь бүр түүнийг дуурайдаг! Тэд ижил төрлийнх биш гэж үү? Тэд ижил сэтгэлгээтэй хүнтэйгээ таарсан хэрэг; тэд энэ хэрэг явдлын талаар ялган таних чадваргүйгээр үл барам үүнийг маш их магтан сайшааж, дуурайхыг хүсдэг. Эдгээр нь туйлширсан хүмүүс биш гэж үү? (Мөн.) Надад хэл дээ, туйлширсан хүмүүс бүх зүйлийг хийхдээ нэг л гаж хүчээр хөтлөгддөг биш үү? (Тийм.) Энэхүү гаж хөдөлгөгч хүч хаанаас гарч ирдэг вэ? Хэвийн хүн чанарт энэ гаж хөдөлгөгч хүч байдаг уу? (Үгүй.) Тэгвэл яагаад хэвийн хүн чанарт энэхүү гаж хөдөлгөгч хүч байдаггүй юм бэ? Яагаад гэвэл, хэрвээ хүмүүст хэвийн хүн чанарын сэтгэлгээ, мөс чанар, эрүүл ухаан байвал тэд хэрэг явдлыг харьцангуй хэвийн, эерэг, бодитой байдлаар авч үзэх болно; тиймээс тэд эдгээр туйлширсан зан авирыг яавч гаргахгүй. Өөрөөр хэлбэл, тэд юу ч хийсэн, тэр нь дуртай зүйл нь байх эсэхээс үл хамааран хэвийн, ухаалаг авирлах бөгөөд туйлшрахгүй. Тэгвэл туйлширдаг ийм төрлийн хүний сэтгэлгээнд ямар нэг буруу зүйл байна гэж хэлж болох уу? (Тийм.) Тэдний ухамсарлах чадварт ямар нэг асуудал байна, тийм биз дээ? (Тийм.) Жишээлбэл, Бурхан хүмүүсээс үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байхыг шаарддаг. Тэд хэрхэн үнэнч байдалд хүрэх талаар тунгаан бодоод, зовлон туулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар зовлон туулахыг дадлагажуулдаг: Тэд хооллох бүрдээ дүрэм журам баримталж, идэх будааны ширхэг, ногооны хэрчмийг тогтоодог; хувцас нь элэгдэх үед нөхөөд бусдад даяанч шиг харагдах хүртэл үргэлжлүүлэн өмсдөг; бусад хүн өдөрт зургаагаас найман цаг унтдаг байхад тэд ердөө нэг, хоёр цаг л унтдаг. Тэд өөрсдийгөө зовлон туулахдаа шийдэмгий байгаа бөгөөд өөр хэнээс ч илүү үнэнч гэж боддог. Тэд хэвийн хүмүүсийн ойлгож чадахгүй эдгээр туйлширсан бодлууд, зан авируудыг үргэлж тунгаан боддог. Жишээлбэл, хэрвээ тэд хэн нэгэнтэй ярилцаж байхдаа ямар нэг зүйл буруу хэлэх эсвэл үг буруу ашиглаад шоолуулбал өөрийгөө шившиг болсон мэт бодож: “Би насан туршдаа дахиж хэзээ ч энэ үгийг ашиглахгүй, үүгээр ч зогсохгүй—насан туршдаа энэ хүнтэй дахиж хэзээ ч уулзахгүй, энэ хүнтэй хэзээ ч үг солихгүй, тэгвэл тэд надаас өө сэв олж чадахгүй шүү дээ!” хэмээн тунгаан боддог. Тэд үүнийг хийж чаддаг—үүнийг баримталж чаддаг. Тэд ямар ч туйлширсан зан авир, эсвэл бодол санаа, үзэл бодлыг насан туршдаа баримталж, хэний ч ятгалгыг хүлээж авахгүй байж мэднэ. Тэд зүгээр л ингэж баримталдаг бөгөөд баримталж байхдаа бүр шалтгаан, үндэслэлтэй байдаг, үүнийгээ үнэнийг дуулгавартай дагаж буй илрэл, Бурханыг хайрлаж буйн илрэл, үнэнч байдлын илрэл гэж боддог. Надад хэл дээ, ийм хүмүүс төвөгтэй биш гэж үү? (Тийм.) Тэдэнтэй нийцтэй байхад амар уу? (Үгүй.) Тэгвэл тэдний зан авир хэрхэн бий болдог вэ? Тэр нь нэг төрлийн туйлширсан сэтгэлгээнээс үүдэлтэй биш гэж үү? Тэд эдгээр туйлширсан зан авир, илрэлийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үзэж, цөхрөлтгүй үргэлжлүүлэн хийдэг. Эдгээр туйлширсан бодол санаа, үзэл бодол нь ийм төрлийн хүний эдгээр зан авирын уг үндэс биш гэж үү? Тэд ингэж үйлдэж байгаагаа үнэнийг хэрэгжүүлж, Бурханд үнэнч байдлаа илэрхийлж байгаа хэрэг гэж боддог бөгөөд түүнчлэн өөрсөдтэй нь адилхан үйлддэггүй хэнийг ч бай дотроо яллаж, гадуурхаж, басамжилдаг. Жишээлбэл, түрүүн дурдсан үсээ хуссан эмэгтэйг аваад үзье; бусдыг үсээ хусуулахгүй байгааг хараад тэр, “Хмм, та нар үсээ ийм урт ургуулж, бүр янз бүрээр янзлах юм. Та нар бүгд ийм их зантай; та нар бурхныг хайрладаггүй! Намайг хар, би олон жил халзан явсан ч шоолуулахаас хэзээ ч айж байгаагүй; би их зангүй. Та нар үсээ ийм урт ургуулаад байнга угаах хэрэг гардаг—ямар их цагийн гарз вэ! Тэр их цаг хугацаандаа бурхны үгийг илүү их уншиж, үүргээ арай илүү гүйцэтгэвэл хамаагүй дээр биш үү?” гэж боддог. Тэр бүр бусдыг ялладаг! Ийм төрлийн хүн Бурханы маш олон үгийг сонсож, олон жил номлол сонсдог хэрнээ үнэн гэж юу болохыг ойлгодоггүй хэвээр байдаг. Тэд бас олон туйлширсан бодолтой бөгөөд энэ олон туйлширсан бодолдоо хөтлөгдөн олон туйлширсан зан авир, үйлдэл болон хэв маягийг харуулж, дараа нь өөрсдийгөө Бурханыг хамгийн их хайрладаг, хамгийн үнэнч хүмүүс гэж тодорхойлдог. Энэ нь гаж байдлын өөр нэг илрэл биш гэж үү? (Мөн.) Бүх зүйлд туйлшрах нь гаж юм. Надад хэл дээ, эдгээр туйлширсан илрэлүүд бусдад хор хөнөөл учруулдаггүй байтал бид яагаад тэдгээрийг гаж гэж хэлдэг вэ? (Эдгээр илрэл нь хэвийн хүмүүсийн сэтгэлгээтэй нийцдэггүй; тэдгээр нь хэвийн хүмүүст байх ёстой зан авир, үйлдэл биш.) Эдгээр туйлширсан илрэл нь хэвийн хүмүүсийн сэтгэлгээ, илрэлүүдтэй ямар ч хамаагүй; тэдгээр нь бодит байдлаас тасарсан, хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой бодитой, практик амьдралаас тасарсан байдаг. Тэд янз бүрийн хэрэг явдалд эрс тэс арга барилаар ханддаг бөгөөд дараа нь эдгээр туйлширсан, эрс тэс бодол санаа, үзэл бодол, зан авирыг эерэг зүйл гэж тодорхойлж, харин үнэнийг сөрөг зүйл гэж тодорхойлдог. Энэ нь зөв бурууг хутгаж, харыг цагаан болгож байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Зөв бурууг хутгах, харыг цагаан болгох, ойлголтыг зальжин аргаар сольж гуйвуулах—энэ бол гаж байдал юм. Чи хэвийн хүн чанар, мөс чанар, эрүүл ухаан, хэвийн хүмүүсийн сэтгэлгээ, эсвэл янз бүрийн хэрэг явдалд хандах хэвийн хүмүүст байх ёстой бодол санаа, үзэл бодлын талаар яаж ч нөхөрлөсөн тэд үүнийг ойлгож авч чаддаггүй бөгөөд дотроо зүгээр л үүнийг хүлээн авдаггүй. Тэд үүнийг хүлээн авахгүйгээр үл барам, хэвийн хүн чанарын замаас тасарсан зарим хөгийн бөгөөд хачин жигтэй үйлдэл, зан авир, тэр ч байтугай бодол санаа, үзэл бодлыг зохиож, тэдгээрийг өөрсдөдөө хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ үүнийгээ бүх хүн, үйл явдал, зүйлийг хэмжих стандарт болгон ашиглаж, тэдний туйлширсан бодол санаа, үзэл бодол, зан авирт нийцэхгүй байгаа бүхнийг буруу, харин тэдний туйлширсан бодол санаа, үзэл бодол, зан авирт нийцэж байгаа бүхнийг зөв бөгөөд үнэнд нийцэж байна гэж боддог. Энэ нь зөв бурууг хутгаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь харыг цагаан болгож, ойлголтыг зальжин аргаар сольж гуйвуулж байгаа хэрэг биш гэж үү? Энэ бол диаволаас хойд дүр олсон хүмүүс дэх гаж байдлын өөр нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл, тэд эерэг зүйлсийг хэзээ ч хүлээн авдаггүй, харин үүний оронд эерэг бус, эсвэл сөрөг зүйлсийг эерэг зүйлс мэтээр хүмүүст ойлгуулж, дагаж, дуурайхад хүргэдэг, ингэснээр хүмүүсийг Бурханаас холдуулах зорилгодоо хүрдэг. Энэ нь бас нэг төрлийн туйлширсан зан авир юм.
Диавол болох хүмүүст гаж байдлын өөр нэг илрэл байдаг: Тэд үнэнийг өчүүхэн төдий ч хайрладаггүй. Тэд хэвийн бус, ер бусын зүйлсийг эрэлхийлэх дуртай бөгөөд үргэлж туйлын сүнслэг цогц онол, үг хэллэгийг гаргаж авахыг хүсэж, тэр ч байтугай эдгээр ер бусын хэрэг явдлуудын үндэслэлийг судлахыг хүсдэг. Тэд эдгээр зүйлийг үнэн, өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны удирдамж, зүг чиг, зорилго гэж үзэж, бүх төрлийн хүн, үйл явдал, зүйлтэй харьцаж, шүүхдээ тэдгээрийг ашигладаг. Жишээлбэл, аливаа юм урагшгүй байх үед тэд өмнөх шөнө ямар зүүднүүд зүүдэлснээ, эргэн тойронд нь ямар нэгэн хэвийн бус үзэгдэл болсон эсэхийг, эсвэл ямар нэгэн муу ёрын дохио тэмдэг байсан эсэхийг эргэн санаж, эдгээрээс үндэслэл олж, хувь заяагаа тодорхойлохыг оролддог; тэд ийм зүйлсийг үргэлж эрэлхийлдэг. Ялангуяа хүнд өвчтэй хүмүүстэй таарах үедээ тэднийг муу ёр гэж үздэг бөгөөд ийм хүмүүстэй харилцах нь өөрсдийнх нь амин эрч хүчийг сорж, азгүйдэл авчирна гэж боддог. Тиймээс, ийм хүмүүстэй уулзсаныхаа дараа тэд толинд байнга харж, дух нь харласан эсэх, эсвэл өөрсдөд нь азгүйдлийн өнгө төрх байгаа эсэхийг шалгадаг. Ердийн үед тэд аз хийморь нь ямархуу байх бол гэж үргэлж тунгаан бодож байдаг. Зав гарах бүрдээ тэд хуучны цаг тооны бичиг эргүүлж, эсвэл онлайнаар мэргэ төлгөний үгс хайдаг. Зүүдэлсэн зүүд, эсвэл бусдаас сонссон мухар сүсгийн үг гээд тэд энэ бүхнийг өөрсдийн аз хийморийг сайн, эсвэл муу эсэхийг шүүх үндэслэл болгон хүлээн авдаг. Хэдийгээр тэд Бурханд итгэдэг ч эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлст хандахдаа Бурханы үгийг үндэслэл болгон хэзээ ч ашигладаггүй, мөн эргэн тойронд нь тохиолддог аливаа үйл явдал бүрд хандахдаа үнэнийг үндэслэл болгон ашигладаггүй. Оронд нь тэд үргэлж ямар нэгэн ердийн бус мэдрэмжүүдийг хайдаг. Жишээ нь, хэрвээ нэг өдөр дуулж байхад нь бие нь бага зэрэг эвгүйрхвэл тэд: “Бурхан намайг зогсоож байгаа юм болов уу? Бурхан намайг дуулуулахыг хүсэхгүй байгаа юм болов уу?” гэж боддог. Хэрвээ тэд нэг өдөр сайн мэдээ номлохоор гарах гэж байгаа бол хэн нэгэнтэй цаг, газраа тодорхой товлосон байсан ч сүнсэн дэх мэдрэмжээ ухамсарлахын тулд заавал залбирдаг. Залбирсныхаа дараа тэд хэдэн минут хүлээдэг ч юу ч мэдэрдэггүй. Тэгээд тэд тэр өдрийн наранд ямар нэгэн хэвийн бус үзэгдэл ажиглагдаж байгаа эсэх, эсвэл гадаа шаазгай дуугарч, хэрээ гуаглаж байгаа эсэхийг харж, эдгээрээр тэр өдрийнх нь аз хийморь ямар байх, сайн мэдээ номлохоор гараад бүтэлтэй байх эсэх, хүмүүс олж авах эсэхээ дүгнэдэг. Хэрвээ эдгээр арга нь бүтэхгүй бол тэд явах эсэхээ шийдэхийн тулд зоос хүртэл шиддэг. Хэрвээ сүлдээрээ буувал тэдний хувьд энэ нь ажил үйлс бүтэлтэй байж, хүмүүсийг олж авч чадна гэсэн үг; хэрвээ тоогоороо буувал энэ нь ажил үйлс бүтэлгүйтэж, хүмүүсийг олж авахгүй гэсэн үг юм. Тэд эдгээр зүйлд үндэслэн гарах эсэхээ шийддэг. Ийм хүмүүс Бурханд хэчнээн удаан итгэсэн ч үнэнийг хэзээ ч өөрсдийн үндэслэл, эсвэл хэрэгжүүлэлтийн зарчим болгон ашигладаггүй. Оронд нь тэд хүмүүс, үйл явдал, зүйлсийг шүүхдээ, эргэн тойронд нь тохиолддог янз бүрийн хэрэг явдлыг шийдвэрлэхдээ, эсвэл хэрэгжүүлэх ёстой зарчмуудаа тодорхойлохдоо тэдгээр мухар сүсгийн үг, эсвэл хэвийн бус мэдрэмж, үзэгдлүүдэд үргэлж найддаг. Тэд үргэлж эдгээр үндэслэлгүй, хачин жигтэй, этгээд, ер бусын мэдрэмжүүдийг эрж хайдаг бөгөөд үргэлж тэдгээрт үндэслэн үйлдэж, амьдардаг. Зарим хүн гадагш гарахдаа хар муур хармагцаа үүнийг азгүйдэл авчирна гэж итгэдэг бөгөөд гадагш гарснаас ажил хэргээ хойшлуулахыг илүүд үздэг. Зарим хүний ажил хөөцөлдөхөөр явах замд машин нь эвдэрч магадгүй бөгөөд тэд үүнийг Бурхан өөрсдийг нь зогсоож байна, тэр өдөр азгүй байна, гадагш гарах ёсгүй байж гэж итгэдэг. Гадагш гарахдаа авс харсан зарим хүн тэр өдөр мөнгөтэй холбоотой аз тохионо гэж итгэдэг. Юу ч хийсэн, ийм төрлийн хүн үргэлж ямар нэгэн мухар сүсгийн үгнээс үндэслэл хайдаг; тэдэнд үнэн дээр суурилсан хэрэгжүүлэлтийн үнэн зөв зарчим байдаггүй. Бусад хүн яаж ч нөхөрлөсөн, эсвэл Бурханы гэр ажлаа яаж ч явуулсан, тэд үнэн-зарчмуудын дагуу амьдарч, ажиллаж хэзээ ч сурдаггүй. Хэрвээ гэрт нь хааяа усны цорго гэнэт эвдэрч, ус алдах зэрэг ямар нэгэн хэвийн бус үзэгдэл гарвал тэд үүнийг муу ёр гэж сэжиглэдэг. Хааяа хүчтэй салхи үлээж цонхыг нь онгойлгож, шилийг нь хагалбал тэд: “Энэ салхи ердийн биш байна; гай гамшгийн дохио бололтой. Бурхан намайг гадагш гарахыг зогсоож байна уу?” гэж боддог. Хэрвээ гадагш гарах үед нь цас орвол тэд: “Хар даа, намайг гадагш гармагц цас орчихлоо. Хүмүүс ихэвчлэн ‘Хувьтай хүн хур бороо дагуулдаг’ гэж ярьдаг шүү дээ. Би хувьтай бололтой!” гэж хэлдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү? Тэд бүх зүйлийг шүүж, шийдэхдээ эдгээр этгээд, хачин зүйр үгийг үндэслэл болгон ашигладаг. Жишээлбэл, гадагш гарах үед үүргэвчнийх нь оосор хаалганы бариулд тээглэвэл үүнд ямар нэгэн хэлц үг, утга учир бий гэж тэд итгэдэг. Тэд хурдан цаг тооны бичиг шалгаж, энэ цагт ажил хөөцөлдөхөөр гарах тухайд: “Аливаа үйлд муу; гадагш гарахыг цээрлэ” гэсэн үг байгааг хардаг. Тэд: “Аливаа үйлд муу—энэ нь би юу ч хийж болохгүй, гэртээ байх ёстой гэсэн үг. Энэ бол бурхан надад амарч, тухлах боломж олгож байгаа хэрэг; энэ бол бурхны хамгаалалт!” хэмээн тунгаан боддог. Тэд үүнд хүртэл үндэслэл олдог. Энэ нь инээдтэй биш гэж үү? Ямар ч нөхцөл байдал байсан, тэд үүнд тохирох ямар нэг зүйр үг бий гэж боддог. Энэ нь хачин жигтэй биш гэж үү? Эргэн тойронд нь тохиолдож буй бүх зүйлийг хачин жигтэй үзэгдэл мэт хардаг бөгөөд эдгээр “хачин жигтэй үзэгдлүүд”-ийг зохицуулах тэдний үндэслэл нь төрөл бүрийн хачин жигтэй зүйр үг байдаг. Тэд эргэн тойронд нь тохиолддог бүх зүйлд хандахдаа эдгээр янз бүрийн хачин жигтэй зүйр үгийг ашигладаг. Тиймээс, хэрвээ ийм төрлийн хүнтэй хамт амьдарвал тэднийг тун хачин жигтэй болохыг чи байнга мэдэрнэ. Тэд зүрхийг чинь хүчтэй дэлсүүлж, биеийг чинь зарсхийлгэх ямар нэгэн зүйл гэнэт хэлж магадгүй. Жишээлбэл, шөнө дөлөөр нохой хуцах сонсогдох нь маш хэвийн зүйл боловч тэдний хувьд энэ нь томоохон үйл явдал юм. Тэд мэдээлэл эрж хайж, мэргэ төлгө, зурхай үзэж, тухайн цагт нохой хуцахыг ямар үгээр тайлахыг олж мэдэх ёстой болдог. Тэдэнтэй хэсэг хугацаанд харилцаж, нийлсний дараа чи юу мэдрэх вэ? Чи гарцаагүй зарим утгагүй үгэнд байнга үймэрнэ. Зүрх сэтгэлд чинь амар амгалан, баяр баясгалан байх уу? (Үгүй.) Амар амгалан, баяр баясгалангүйгээр, чи тэдэнтэй адил сэтгэл санаа тавгүйтэж, бүх зүйлд ямар нэгэн тайлбар хайх шаардлагатай болно. Чамайг хайх тусам Бурхан зүрх сэтгэлээс чинь алга болж, зүрх сэтгэлд чинь зөвхөн тэдгээр мухар сүсгийн үг л үлдэнэ. Энэ нь чамайг муу ёрын сүнснүүд, диаволууд болон Сатанууд үймүүлж, улмаар бодол санаа чинь түгшүүртэй болж, зүрх сэтгэлд чинь ямар ч амар амгалан, баяр баясгалан байхгүй, сэтгэлгээ чинь эмх замбараагүй болж, хэвийн хүн чанарын илрэлүүдийг алдах хэмжээнд хүрнэ гэсэн үг юм. Хүмүүсийн амьдралын хэвийн дэг журам, хэв маяг нь эдгээр эмх замбараагүй бодлууд болон эмх замбараагүй үгсээс болж бүрэн алдагддаг. Юу ч тохиолдсон, ийм төрлийн хүн үүнийг ямар нэгэн хачин жигтэй үгээр тайлбарлаж чаддаг бөгөөд эцэст нь үүнд хөгийн, этгээд байдлаар ханддаг. Энэ бол гаж байдал юм. Удирдагчид засуулсныхаа дараа зарим хүн: “Өнөө өглөө бие минь нэг л биш байгааг би мэдэрсэн. Нүүрээ угааж байхдаа би духаа харласан байгааг анзаарсан. Өнөөдөр би гарцаагүй засууллаа. Харж байна уу, дохио тэмдгүүд байна. Тиймээс, би зав гарах бүрдээ өдөр бүр толинд харах ёстой. Хэрвээ би духаа харласан байхыг олж харвал болгоомжтой байх хэрэгтэй—засуулж магадгүй, хана мөргөж магадгүй, эсвэл ямар нэг зүйлд цухалдаж магадгүй” хэмээн тунгаан боддог. Зарим хүн сайн мэдээ номлохоор явахдаа сайн мэдээний бай нь хүсэл тэмүүлэлтэй, эрж хайх зүрх сэтгэлтэй бөгөөд нөхөрлөх үед үнэнийг хүлээн авч чаддаг нэлээд дажгүй хүн байгааг хараад, Бурханд талархахаас гадна: “Өчигдөр би булагт хөлөө угааж байна гэж зүүдэлсэн. Тэр булаг нь эд баялгийг бэлгэддэг, харин эд баялаг олно гэдэг нь сайн мэдээ номлосноор хэн нэгнийг олж авахыг бэлгэддэг. Тиймээс, өнөөдөр энэ хүнийг олж авсныхаа төлөө би бас бурханд талархах ёстой; бурхан хэдийн дохио тэмдэг өгсөн байжээ!” хэмээн бас тунгаан боддог. Юу ч тохиолдсон, юу ч мэдэрсэн бай, тэд байнга үндэс шалтгааныг нь мөшгөхийг хүсэж, байнга үндэслэл олох шаардлагатай байдаг. Зарим хүн: “Зүүн нүд татвал аз тохионо, харин баруун нүд татвал золгүй явдал тохионо” гэх мухар сүсгийн үгэнд итгэж, үүнийг өөрсдөд нь тохиолддог зүйлсийг шүүх үндэслэл болгон ашигладаг. Тэд үнэн дээр хэзээ ч хүчин чармайлт гаргадаггүй, үнэнийг эрж хайдаггүй, түүнийг янз бүрийн хэрэг явдлыг дүгнэх үндэслэл болгон ашигладаггүй. Тэдний зүрх сэтгэл янз бүрийн хачин жигтэй, хөгийн, этгээд, бүр ер бусын үг, бодол санаа болон үзэл бодол, мөн тэрс үзэл, төөрөгдлөөр бүрэн дүүрсэн байдаг; тэд эдгээр зүйлд автсан байдаг.
Зарим хүн гаднаа нэлээд хэвийн мэт харагддаг; тэдний амьдрал, ажил болон бусадтай харилцах харилцаанд туйлширсан, ер бусын, хачин жигтэй илрэлүүд харагддаггүй. Гэвч тэдэнтэй удаан хугацаанд хамт байсны дараа, тэдний оюун ухаан, зүрх сэтгэл нь ёрын муу чиг хандлагаас үүдэлтэй бүх төрлийн утга учиргүй, этгээд, гажуудсан мухар сүсгийн үг хэллэгээр бүхэлдээ дүүрэн бөгөөд тэд эдгээр үг хэллэгийг эргэн тойронд нь тохиолддог янз бүрийн хэрэг явдлыг дүгнэх үндэслэл болгон ашигладгийг хүн олж мэддэг. Хэдийгээр тэд аливаа зүйл Бурханы дээд эрх, зохицуулалт, хамгаалалт дор байдгийг хүлээн зөвшөөрдөг ч эдгээр хэрэг явдлыг тайлбарлах үндэслэл болгох ямар нэгэн мухар сүсгийн үг эрж хайсаар байдаг бөгөөд Бурханы дээд эрх, зохицуулалтыг мухар сүсгийн үгсээр тайлдаг. Энэ нь гаж байдал биш гэж үү? (Тийм.) Маш их үнэнийг сонссоныхоо дараа ч тэд яагаад үнэнийг ойлгож чаддаггүй, асуудлуудыг үнэнээр харж чаддаггүй, үнэнд нийцэх ганц ч зүйл хэлж чаддаггүй юм бэ? Зүрх сэтгэлд нь яаж үнэн огт байхгүй, харин оронд нь тэдгээр тэрс үзэл, төөрөгдөл болон мухар сүсгээр дүүрч, эзлэгдсэн байж болдог юм бэ? Энэ нь гаж байдал биш гэж үү? (Мөн.) Зарим хүн бүр: “Шоргоолж гишгэж болохгүй! Шоргоолж ч бас амьд амьтан. Хэрвээ чи түүн дээр гишгэж албал, тэр сүнсний ертөнцөд буцаж очоод Тэнгэрийн Өвгөнд чамайг ховлож, чи шийтгэл амсана” гэж хэлдэг. “Хэрвээ чи загас алахад түүний ам нь чам руу харж ангайсан байвал энэ нь чамайг буруутгаж байна гэсэн үг! Чи тэр загасыг идэж болохгүй; хэрвээ чи үүнийг идвэл шийтгэл амсана! Тахиа, нохой, үхэр, гахай алах—энэ нь бүгд амь тасалж байгаа хэрэг; үүнийхээ төлөө чи шийтгэл амсана!” Тэд энэ тэрс үзлүүд, төөрөгдлүүдийг хаанаас гаргаж ирдэг вэ? Тэд эдгээрийг энэ ёрын муу хүн төрөлхтнөөс сонсдог биш гэж үү? Тэд эндээс нэг үг, тэндээс нэг үг шүүрч авч, тэдгээрийг бүгдийг нь хүлээж авдаг бөгөөд эдгээр үгсийг дээд тушаал мэт үзэж, Бурханы хүсэлтэй адил өндрөөр үнэлдэг. Зарим хүн Бурханд хэдэн жил итгэснийхээ дараа ч: “Тахиа алж болохгүй. Хэрвээ энэ насандаа тахиа албал, дараагийн амьдралдаа тахиа болж, хэн нэгэнд нядлуулах болно. Тиймээс, амь тасалж болохгүй; амь тасалсныхаа төлөө чи шийтгэл амсана!” гэх мэт зүйлсийг хэлдэг. Тэд ингэж хэлдэг боловч тахианы мах идэх болоход өөрсдөө нэг хоолон дээр бүтэн тахиа идэж чаддаг. Энэ нь гаж байдал биш гэж үү? Бусад нь: “Амьтны арьс өмсөж болохгүй. Амьтад үхсэнийхээ дараа ч сүнс нь мэдэрч чаддаг. Хэрвээ чи амьтны арьс өмсвөл энэ нь амьтны сүнсийг нөмөрч байгаатай адил юм. Хэрвээ энэ амьтан шударга бусаар үхсэн бол чамайг олж, чамайг мөшгөх магадлалтай бөгөөд нэгэнт чамайг мөшгөөд эхэлбэл чи амар тайван байхгүй” гэж хэлдэг. Надад хэл дээ, эдгээр үгс хачин жигтэй биш гэж үү? (Тийм.) Мөн зарим нь хиймэл үс зүүсэн өөр хэн нэгнийг хараад бас хэлэх үгтэй байдаг: “Чиний зүүсэн наад хиймэл үсний чинь анхны эзэн шударга бусаар үхсэн байж магадгүй; түүний сүнс үсэндээ байж л байгаа. Хэрвээ чи түүний үсийг зүүвэл сүнс нь чамайг дагах болно.” Бүх төрлийн хачин жигтэй, этгээд, утгагүй үгс нь ийм төрлийн хүний зүрх сэтгэлдээ нандигнадаг зүйлс болдог; эдгээр нь тэдний дээд удирдамжууд юм. Тэд эдгээр утгагүй, инээдтэй үгсийг яг л үнэн мэт дагаж мөрддөг хэрнээ өөрсдийгөө Бурханы замыг дагаж байна гэж итгэдэг. Тэд өөрсдөө тэдгээрийг дагаж мөрдөөд зогсохгүй, бусдад ч бас дагаж мөрд гэж хэлдэг. Хэрвээ бусад хүн захирагдахгүй бол тэд бүр аймшигтай, сэтгэл сэртхийлгэм үгээр тэднийг айлгаж, сүрдүүлж дагаж мөрдөхийг албаддаг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс тэдний сүрдүүлгэнд автдаг. Эдгээр этгээд, инээдтэй үгс бол диаволууд болон Сатаны хүний ертөнцөд тараасан зарим үндэслэлгүй цуу яриа, ташаарал юм. Нэг талаас, эдгээр нь хүмүүсийн хэвийн сэтгэлгээ, чөлөөт хүсэлд хөндлөнгөөс оролцож, хянадаг; нөгөөтэйгүүр, диаволууд болон Сатан эдгээр тэрс үзэл, ташаарлыг ашиглан зарим хүнийг эзэгнэж, энэ хүний ертөнцөд эдгээр хүмүүсээр өөрсдийнхөө төлөө үйлчлэл үзүүлүүлж, тэднийг янз бүрийн этгээд, хачин жигтэй бодлынхоо дамжуулагч, хэрэгжүүлэгчид болгодог. Тиймээс, эдгээр хачин жигтэй хүмүүсийн ямар ч илрэлээс дүгнэсэн, тэдний уг чанар-мөн чанар нь хорон муу юм. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй; тэд гаж зүйлсийг хамгийн их дээдэлдэг. Асуудал яг үүнд л байгаа юм. Хүмүүс үнэнийг ойлгохгүй, ялган таних чадваргүй байх үедээ эдгээр хачин жигтэй, этгээд үгсэд аяндаа автаж, төөрөлддөг. Гэхдээ хүмүүс үнэнийг ойлгосныхоо дараа хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэлгээний дүгнэлтэд үндэслэн юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ, түүнчлэн аливаа зүйл тохиолдох үед хэрхэн үйлдэж, юуг баримталж, юуг орхих ёстойгоо тодорхойлж мэддэг. Хэвийн хүн чанартай хүмүүс аливаа хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таньж, дүгнэж, хэрхэн хандахаа шийдэхдээ энэ этгээд, инээдтэй үгсийг ашиглахын оронд үүнийг л ойлгож, баримтлах ёстой. Энэ төрлийн хачин жигтэй хүнийг ялган таньсныхаа дараа та нар тэдний мөн чанарыг тодорхой харж байна уу? Тэдний мөн чанар юу вэ? Энэ бол гаж байдал юм. Тэд Бурханыг агуу гэж дээдэлдэггүй, харин Сатаныг агуу гэж дээдэлдэг. Тэд үнэний аль нэг талын талаар ярих, Бурханд талархах, эсвэл Бурханы зохицуулж өгсөн орчин нөхцлийг хүлээн авахыг хүсэх үедээ ч хачин жигтэй, этгээд, инээдтэй, эсвэл утгагүй үгийг үндэслэл болгохоор хайдаг. Тэдний хувьд, эдгээр этгээд, инээдтэй үг болон үзэл бодол нь үнэнээс дээгүүр, Бурханы дээд эрхээс дээгүүр байдаг. Тиймээс, ийм төрлийн хүний уг чанар-мөн чанар нь эргэлзээгүйгээр гаж мөн чанар юм. Учир нь тэдний амьдран харуулдаг зүйл нь Сатаны амь бөгөөд тэдний өргөмжилдөг, өмгөөлдөг, биширдэг зүйл нь үнэн биш, харин Сатаны тэрс үзэл, ташаарал юм. Хэдийгээр чиний харж байгаа зүйл тэдний хувийн зан авир байлаа ч эдгээр хувийн зан авирын цаадах хөдөлгөгч хүч нь диаволууд болон Сатаны янз бүрийн бодол санаа, үзэл бодол байдаг. Хэдийгээр тэд гаднаа хүн мэт харагддаг ч диаволууд болон Сатаны янз бүрийн тэрс үзэл, ташаарлыг дамжуулагч, өвлөн авагч, гэрч нь юм. Тэдний гэрчилдэг, өмгөөлдөг зүйл нь үнэн биш, харин Сатаны тэрс үзэл, ташаарал юм. Энэ бол тэдний гаж уг чанар-мөн чанарын илрэл юм.
Надад хэл дээ, хүн тэнгэрэлчүүдийг харж чаддаг байх нь сайн зүйл үү? Хэрвээ хүн үнэхээр тэнгэрэлчүүдийг харж чаддаг бол энэ нь мэдээж сайн зүйл. Гэвч хэрвээ тэр тэнгэрэлч нь жинхэнэ тэнгэрэлч биш, харин тэнгэрэлчийн дүрд хувирсан Сатан байвал түүнийг харах нь маш аюултай юм. Хэрвээ Сатан тэнгэрэлчийн дүрд хувирч, өөрийгөө чамд харуулбал энэ нь чиний хувьд сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү? (Муу зүйл.) Яагаад муу зүйл гэж чи хэлж байгаа вэ? Ердийн нөхцөлд, үхэж үрэгддэг махан бие тэнгэрэлчүүдийг харж чадах уу? (Үгүй.) Хүмүүст ийм чадвар байдаг уу? (Бидэнд байдаггүй.) Нарийн яривал, хүмүүст сүнсний ертөнцийн Сатан эсвэл тэнгэрэлчүүдийг харах чадвар байдаггүй. Гэвч хэрвээ чи тэднийг харвал юу болж байна гэсэн үг вэ? Энэ нь махан биеийн чинь чадвар ямар нэг байдлаар өөрчлөгдсөн гэсэн үг биш гэж үү? (Тийм.) Яг л ийм утгатай. Махан биеийн чинь чадварт ер бусын үзэгдэл тохиолдох үед үүнийг Бурхан өөрчилсөн үү, өөр ямар нэг зүйл өөрчилсөн үү, эсвэл чи өөрөө өөрчилсөн үү? (Үүнийг магадгүй өөр ямар нэг зүйл өөрчилсөн байх.) Тэгвэл Бурхан чамд зориулж үүнийг өөрчлөх байсан уу? (Үгүй, Бурхан ийм ажил хийдэггүй.) Хүмүүсийн итгэлийг илүү бат бөх болгохын тулд тэднийг амьд байх үед нь Бурхан тэдний чадварыг өөрчилж, тэнгэрэлчүүдийг эсвэл сүнсний ертөнцийн зарим зүйлийг харах боломжийг тэдэнд олгох уу? Бурхан эдгээр зүйлийг хийх үү? (Үгүй.) Тэр тэгэхгүй гэдгийг бид баттай хэлж чадна. Хүн авралд хүрэхээс өмнө Бурхан эдгээр зүйлийг яавч хийхгүй; энэ нь гарцаагүй үнэн юм. Тэгвэл, хэрвээ махан биеийн чинь чадвар гэнэт өөрчлөгдөж, ер бусын үзэгдэл тохиолдвол—үүнийг Бурхан өөрчлөөгүй, чи ч өөрөө өөрчилж чадахгүй байсан бол—юу болж байгаа хэрэг вэ? Бурхан ийм зүйл хийхгүй байсан, чи ч өөрөө үүнийг өөрчилж чадахгүй байсан. Цорын ганц боломж бол Сатан болон муу ёрын сүнснүүд чам дээр ажиллаж байгаа хэрэг; өөрөөр хэлбэл, Сатан болон муу ёрын сүнснүүд чамайг төөрөлдүүлж, удирдсанаар чамд ер бусын зүйлс бий болж, чи ердийн хүмүүсийн харж чадахгүй зүйлсийг хардаг, ердийн хүмүүсийн сонсож чадахгүй үгсийг сонсдог болсон. Энэ бол яавч сайн зүйл биш. Хэрвээ Сатан бусдын харж чадахгүй зүйлсийг чамд харуулж байгаа бол түүний зорилго юу вэ? Энэ нь чиний ертөнцийг харах хүрээг тэлэх, сүнсний ертөнц оршин байдагт чамайг итгүүлэх, эсвэл чамд Бурханд итгэх итгэл өгөхийн тулд уу? (Үгүй.) Сатан чамд үүнийг хийхдээ сайн санаа зорилго, эсвэл сайн сэдэлтэй байдаг уу? (Үгүй.) Яавч үгүй. Сатан чиний энэхүү ер бусын чадварыг ашиглан чиний хэвийн харж чаддаггүй зарим зүйлийг чамд харуулснаар чамайг уруу татаж, сүнсний ертөнцийн хэрэг явдлыг илүү их сонирхдог болгодог. Тэр чамд энэ өчүүхэн ашиг тус, энэ өчүүхэн амтыг өгөөд, дараа нь өөрийнхөө цаашид хийх зүйлийг чамд хүлээн зөвшөөрүүлэхээр урхиддаг. Тэгээд тэр нь юу байх вэ? Сатан чамд үнэнийг өгөх үү? Тэр чамайг амиар хангах уу? Үгүй, тэр чамайг зэврүүлж, махан биеийн чинь янз бүрийн төрөлх чадавхыг устгаж, дараа нь чамайг эрхшээлдээ оруулж, Бурханы хажуугаас булаан авч, Бурханыг орхиход чамайг хүргэнэ. Сатан хүнд тэнгэрэлчүүдийг, эсвэл сүнсний ертөнцийн ямар нэг үзэгдлийг харуулж байгаа нь хамаагүй, Надад хэл дээ, энэ нь сайн зүйл үү? (Үгүй.) Хэрвээ хэн нэгэн бусдын харж чадахгүй зүйлсийг байнга харж чаддаг, эсвэл дээвэр дээгүүр нь тэнгэрэлчүүд нисэж байхыг байнга хардаг, тэнгэрэлчүүд цав цагаан, цэвэр ариун харагддаг, тэдэнтэй байнга ярилцдаг гэж хэлдэг, ийм хүнтэй таарвал чи яах ёстой вэ? (Хурдан холдох хэрэгтэй.) Чи ийм хүнээс хурдан холдох ёстой; тэдэнтэй юу ч битгий ярь. Хэрвээ чи энэ хэрэг явдлыг сонирхож, тэдэнтэй энэ талаар ярилцвал энэ нь аюултай. Тэдэнд: “Чи аюулд байна; чи үргэлж бусдын харж чадахгүй зүйлсийг хардаг. Чи гаж байна, би чамтай цаашид нийлэхгүй” гэж бүү хэл. Чи эдгээр зүйлийг хэлэх шаардлагагүй; зүгээр л зүрх сэтгэлдээ соргог бай—тэр л хангалттай. Диаволууд болон Сатан тэднийг хэдийнээ онилсон, эсвэл энэ хүн төрөлхөөсөө диавол бөгөөд хүн биш. Хүмүүс диаволуудтай нийлж болохгүй. Диаволуудтай нийлдэг хүмүүсийн хувьд эцсийн ганцхан төгсгөл байдаг нь диаволуудад залгиулах юм. Ер бусын үзэгдлүүд мэдэрдэг ийм төрлийн хүнтэй таарах үедээ тэд ямар ч этгээд, эсвэл хачин жигтэй зүйл хэлсэн бай, чи яавч сониучирхаж болохгүй. Ийм хүмүүсээс хурдан холд; тэднийг бүү ажигла, бүү судал, өөрчлөхийг бүү оролд, тэдэнд сайн мэдээ номлож, Бурханд итгүүлэх бүр ч хэрэггүй. Хэрвээ чи тэгвэл хэтэрхий тэнэг байна. Бурхан хүртэл диавол болох хүмүүсийг хүсдэггүй; гэтэл чи диаволыг Бурханы гэрт авчирч, үүрэг гүйцэтгүүлэх гээд байна. Энэ нь чуулганы ажилд ашиг тустай байж болох уу? Энэ нь ямар ч ашиг тус авчрахгүйгээр үл барам, чуулганы ажилд үймээн, саад тотгор авчирна. Хэдийгээр чи үүнийг сайн санаагаар хийсэн ч Бурхан үүнийг дурсан санахгүй бөгөөд чамайг бүр буруушаана; энэ бол муу үйл. Тиймээс чи хэзээ ч ийм зүйл хийх ёсгүй. Энэ нь чиний сайн таньдаг хүн байна уу, үгүй юу, чиний гэр бүлийн гишүүн, хамгийн ойрын хамаатан садан, эсвэл найз нөхөр, эсвэл чиний хамтран ажилладаг ах эгч байна уу хамаагүй—хэрвээ тэр хашаанд нь хэн нэгэн зугаалж байгааг, эсвэл хэн нэгэн хаалганы завсраар өөрсдийг нь байнга сэм харж байгааг байн байн хардаг, мөн тэнгэрэлчүүдтэй ярилцаж чаддаг, Бурханы тэдэнд хэлж байгаа зүйлийг сонсож чаддаг, өөрсдийгөө хэдийнээ ялагч хөвгүүн, ууган хүү, өргөгдөх хүн гэж мэдэрдэг гэж байнга хэлдэг бол—чи ийм хүнд ах, эгч шигээ хандсаар байж болох уу? (Болохгүй.) Та нар зүрх сэтгэлдээ тодорхой байх ёстой; ийм хүнийг ах эгч гэж бүү эндүүр, бүү тэнэг бай. Хэрвээ чи тэнэглэж, ийм хүнийг хараад, “Тэр бол ялагч, ууган хөвгүүн, төгс болгуулсан хүн; түүнд үнэн бий, би түүнтэй ойртох ёстой” гэж бодвол чи зөвхөн аюулд ороод зогсохгүй, түүнд амархан төөрөлдөх бөгөөд энэ нь төвөг болно. Чи хүмүүсийг ялган таньж, тэдний уг чанар-мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Бурхан тийм төрлийн ажил хийх үү? Бурхан диаволууд болон Сатануудыг авардаггүй. Бурханы хийдэг ажил бол хүмүүсийг үнэнээр хангах юм, тэдэнд үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, дуулгавартай дагаснаар үнэнийг өөрсдийн амь болгох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг, жинхэнэ эмээх сэтгэлийг олж авах боломж олгож, улмаар тэднийг Сатаны нөлөөнөөс бүрэн салгаж, авралд хүргэх юм. Энэ бол Бурханы хийдэг ажил юм. Ямар нэгэн хачин үг, тэрс үзэл, эсвэл ташаарал биш, зөвхөн үнэн л хүмүүсийг аварч чадна. Эдгээр тэрс үзэл, ташаарал нь үнэнтэй ямар ч хамаагүй; тэдгээр нь зөвхөн хүмүүсийг төөрөлдүүлж, завхруулж чадах бөгөөд хүмүүсийг авралд хүргэж яавч чадахгүй. Хүмүүс авралд хүрэх, Бурханд дуулгавартай байж, муугаас зайлах цорын ганц зам бол үнэнийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлэх явдал юм; өөр зам байхгүй. Авралд хүрэхийн тулд зарим туйлширсан арга барил, үг хэллэг, эсвэл инээдтэй, этгээд үг хэллэгийг үнэн мэтээр халхавчлах, эсвэл тэдгээрээр үнэнийг орлуулах гэж бүү оролд. Эдгээр замын аль нь ч бүтэхгүй; тэдгээр нь Бурханаас үүдэлтэй биш.
III. Гурав дахь онцлог шинж: Ёрын муу шинж
Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн гаж байдлын илрэлүүдийн талаар нөхөрлөж дууссан тул одоо тэдний өөр нэг илрэл болох ёрын муу шинжийн талаар нөхөрлөцгөөе. Ёрын муу шинжийн илрэлүүд нь гаж байдлынхтай төстэй боловч ялгаатай талууд бас бий. Гаж байдлын илрэлүүд нь хэвийн хүн чанарын сэтгэлгээ, мөс чанар, эрүүл ухаан, эсвэл зөн совинд нийцдэггүй, мөн бүтээгдсэн хүн төрөлхтөнд зориулан Бурханы тогтоосон хэвийн хүн чанарын янз бүрийн төрөлх нөхцөлд нийцдэггүй; харин хэвийн хүн чанарын энэ янз бүрийн төрөлх нөхцөлөөс хэтэрч давдаг. Ерөнхий илрэл нь хэвийн бус, ердийн байдлаас тасарсан, туйлширсан, хачин жигтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хэвийн хүн чанарын эрүүл ухаан, мөс чанартай хүмүүст ийм хүмүүс илрэл, зан авирынхаа хувьд ч, бодол санаа, үзэл бодлынхоо хувьд ч маш хачин санагддаг. Тэд яагаад тэгж бодож, тэгж үйлдэж байгааг чи ерөөсөө ойлгохын аргагүй байдаг. Одоо нөхөрлөлөөр дамжуулан чи ойлголоо. Тэгвэл үүний уг үндэс хаана оршдог вэ? Тэдний уг чанар-мөн чанар болон шинж чанар нь диавол гэдэгт оршдог. Эдгээр нь үндсэндээ гаж байдлын илрэлүүд юм. Гэвч диаволуудын ёрын муу шинж нь түгээмэл ажиглагддаг зарим нэг гадаад илрэл төдий биш; харин ийм төрлийн хүний үнэнд хандах хандлагатай шууд холбоотой. Энэ нь гаж байдлаас ч илүү хорон муу, ноцтой юм. Ёрын муу шинжийн илрэлүүд нь мэдээж хэрэг ийм хүмүүс үнэнд хэрхэн ханддагаар бас тодорхойлогддог. Нэгдүгээрт, диавол болох хүмүүс үнэнд дайсагнадаг; энэ бол ёрын муу шинжийн эхний илрэл. Ёрын муу шинжийн хоёр дахь илрэл бол диаволууд үнэнд дайсагнах хандлагатай байхын зэрэгцээ үнэн рүү идэвхтэйгээр дайрдаг. Ёрын муу шинжийн гурав дахь илрэл бол диаволууд үнэнд дайсагнаж, дайраад зогсохгүй, бүр цаашлаад үнэнийг орлуулахыг хүсдэг. Тэдний ёрын муу шинжийн илрэлүүд нь үнэнд дайсагнаж, дайрах төдийгөөр хэзээ ч зогсдоггүй; харин энэ хоёр илрэл дээртулгуурлан тэд бас үнэнийг орлуулахыг хүсдэг. Энэ бол тэдний мөн чанар юм. Диаволуудын ёрын муу шинжийн олон илрэл нь антихристийн мөн чанартай хүмүүсийн илрэлтэй ижил байдаг бөгөөд бид энэ талаар өмнө нь нөхөрлөсөн тул эдгээр талыг нарийвчлан судлах шаардлагагүй. Өнөөдөр бид диаволуудын ёрын муу шинжийн эдгээр гурван илрэлийг буюу үнэнд дайсагнах, үнэн рүү дайрах, үнэнийг орлуулахыг оролдох явдлыг голчлон задлан шинжилнэ.
А. Үнэнд дайсагнах
Эхлээд диавол болох хүмүүсийн үнэнд дайсагнах илрэлийн талаар нөхөрлөцгөөе. Бид өмнө нь үнэнд дайсагнах сэдвээр нэлээд их нөхөрлөсөн; энэ нь та нарын хувьд ийм сэдэвтэй анх удаа таарч байгаа хэрэг биш. Үнэнд дайсагнах илрэл нь диавол болох хүмүүсийн хувьд маш тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, тэд ямар ч эерэг зүйлийг, зөв зүйтэй, хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд нийцдэг ямар ч зүйлийг хүлээн авч чаддаггүй. Ялангуяа үнэн-зарчимтай холбоотой зүйл байх үед тэд бүр ч хүлээн авч чаддаггүй. Тэд хүлээн авч чадахгүй нь толгой сэгсэрч, татгалзах төдий биш; харин зүрх сэтгэлдээ зэвүүцэж, дургүйцэхээс гадна үзэн яддаг. Тэдний үзэн ядалт хэр гүнзгий вэ? Хэрвээ хэн нэгэн үнэнийг тодорхой, бодитоор нөхөрлөвөл тэр хүн тэдэнд таалагддагүй. Энэ нь зүгээр нэг атаархал төдий биш—энэ бол дайсагнал. Дайсагнал гэж юу вэ? Энэ нь чамд эцгийг нь алсан дайсан мэтээр хандана гэсэн үг. Үнэндээ чи тэдэнтэй ямар нэгэн гүн гүнзгий харилцаатай байгаагүй байж болно, тэд чамайг заавал таньдаг ч байх албагүй, гэвч хэрвээ чи үнэнийг ойлгож, үнэний талаар нөхөрлөвөл тэд зүрх сэтгэлдээ зэвүүцдэг. Тэд бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг хүнд зэвүүцдэггүй, харин өөрсөдтэй нь үнэнийг нөхөрлөдөг хэн бүхэнд туйлын их зэвүүцэж, амийг нь авах гэж байгаа мэт мэдэрдэг—тэдний үзэн ядалт ийм хэмжээнд хүрдэг. Тэдний тодорхой илрэлүүд юу вэ? Бусад хүн үнэн-зарчим юм уу Бурханы санаа зорилгын талаар нөхөрлөх үед тэд үүнийг сонсоод зэвүүцэж, тайван сууж чаддаггүй. Зарим нь шалтаг олоод гарч явдаг бол зарим нь бүр ямар ч эргэлзээ тээнэгэлгүйгээр босоод гарч явдаг. Нөгөөтэйгүүр, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс зөв үгсийг—ялангуяа үнэнд нийцсэн үгсийг—хүсэмжилдэггүй, сайшаадаггүй байлаа ч, ядаж л зүрх сэтгэлдээ хүлээн авахгүй ч нэр нүүрээ бодоод тэвчээд сууж чадна. Гэвч Сатан болох хүмүүс тайван сууж чаддаггүй. Тэд үнэнийг сонсмогцоо зүрх сэтгэлдээ зэвүүцэж, бухимддаг бөгөөд маш их бухимдаж, тэнд байж чадахаа болих үедээ гарч явдаг. Хэрвээ тэгж чадахгүй бол тэд онлайнаар видео үзэж, бодол санаагаа сарниулж, анхаарал сарниулах ямар нэгэн үйлдэл хийж, сэдвийг өөрчилж, дэмий чалчиж, эсвэл бусдыг дорд үзэж, сургамжлахын зэрэгцээ өөрсдийнхөө “алдарт” түүхийг гайхуулж, гэрчилдэг. Товчхондоо, хэрвээ чи үнэний талаар нөхөрлөвөл тэд зэвүүцдэг; үнэнд хандах тэдний хандлага туйлын дайсагнасан байдаг. Хэрвээ чи үнэнийг нөхөрлөхгүй, зөвхөн өдөр тутмын юм уу захиргааны ажлын талаар нөхөрлөж, сайн мэдээ номлох үеийн зарим нэг жижиг түүхээс хуваалцаж, эсвэл гаднах хэрэг явдлын талаар хуучилбал тэд тайван сууж, бусадтай хамт хуучилж чаддаг, нэлээд эвтэй найртай харагддаг. Гэвч үнэнийг нөхөрлөмөгц, ялангуяа Бурханы үгийг унших үед тэдний мөн чанар болон жинхэнэ дүр төрх илчлэгддэг. Тэд бухимдаж, дахиад жаахан л сонсвол толгой нь дэлбэрэх гэж байгаа мэт болдог. Чи Бурханы үгийг унших тусам тэд өөрсдийгөө улам бүр шүүгдэж байгаа мэт, улам бүр яллагдаж, таягдан хаягдах гэж байгаа мэт, амь нас нь эрсдэлд орсон мэт мэдэрдэг. Чи Бурханы үгийг унших тусам тэд зүрх сэтгэлдээ ямар нэг өвчин туссан мэт улам бүр зэвүүцэж, дургүйцдэг. Надад хэл дээ, энэ асуудал маш ноцтой биш гэж үү? Ийм хүмүүс аврагдаж чадах уу? Ялангуяа үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх тухайд, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үнэнч шударга байхыг хүсдэг учраас үнэнийг хэлж, өөрсдийгөө нээж, ил болгох дадлага хийдэг. Диаволууд үүнийг сонсох үедээ зүрх сэтгэлдээ зэвүүцэж, чамайг басамжилж, үзэн яддаг. Тэд чамайг үнэнийг хэрэгжүүлж байгаа нь дорд, харин өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь нэр төртэй—чамаас илүү эрхэм дээд, илүү агуу гэж боддог. Энэ ямархуу үзэл бодол вэ? Энэ нь харыг цагаан болгож байгаа хэрэг биш гэж үү? Үнэнд дайсагнадаг хүмүүс яг л ийм байдаг. Хэрвээ чи үнэний талаар, эсвэл зарим хэрэгжүүлэлтийн зарчмын талаар нөхөрлөвөл тэд зүрх сэтгэлдээ чамайг басамжлаад зогсохгүй, мөн чамд зэвүүцдэг; тэд чиний нүд рүү ч эгцэлж харахгүй. Хэрвээ чи тэдэнтэй чуулганы ажлын талаар ярилцахыг хүсвэл тэд чамаас үргэлж зайлсхийдэг; тэд чамтай ярилцахыг хүсдэггүй бөгөөд та хоёрт ямар ч нийтлэг зүйл байхгүй гэж боддог. Чи тэдэнтэй үнэн эсвэл хүн төрөлхтнийг аврах Бурханы ажилтай холбоотой сэдвээс бусад ямар ч сэдвээр хуучилж болно; тэд эдгээр сэдвээр ярилцахыг хүсдэггүй. Жишээлбэл, хэрвээ чи тэдэнд: “Үүргээ хэрхэн үнэнчээр гүйцэтгэх талаар нөхөрлөж, энэ үе шатанд үүргээ гүйцэтгэхэд ямар асуудал байсаар байгаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя” гэж хэлбэл үүнийг сонсоод тэд толгой нь дэлбэрэх гэж байгаа мэт санагдаж, зүрх сэтгэлдээ туйлын их зэвүүцэж, бүр нүднээс нь гал дүрэлзэх шахам чамд дайсагнаж болзошгүй. Тэд Сатанд үнэнч байхын тулд ямар ч бэрхшээлийг туулахад бэлэн байдаг хэр нь Бурхан болон үнэнд туйлын зэвүүцэж, үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Хэн ч тэдэнтэй үнэний талаар нөхөрлөсөн тэд үүнийг хүлээж авч чаддаггүй. Хэрвээ чи тэднээс мэдлэг эзэмшиж, алдартай уран зохиолын бүтээл судлахыг хүсвэл тэд нэн дуртайяа зөвшөөрч, өөрсдийгөө их эрхэм дээд гэж боддог. Гэвч тэд номлол юм уу бусад хүн үнэнийг нөхөрлөхийг сонсох үедээ яг л тамлуулж, эсвэл шүүхээр шүүгдэж байгаа мэт байдаг. Тэдний хамгийн их зэвүүцдэг зүйл бол Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөх явдал юм. Тиймээс, өдөр тутмын амьдралдаа тэд арын албаны зарим нэг ажил хийж, байр суурь, нэр хүнд, ерөөл хүртэх хэтийн төлөвт нь ашигтай зүйлсийг хийх боловч ийм хүмүүс хэзээ ч Бурханы үгийг уншдаггүй, эсвэл сүнслэг үйл ажиллагаа хийдэггүй. Тэд мөн цуглааны үеэр үнэний талаар нөхөрлөдөггүй бөгөөд хувийн туршлагаар олсон мэдлэгээ хэзээ ч хуваалцдаггүй; тэдний цуглаанд оролцох нь ердөө л хэлбэр төдий байдаг. Хэрвээ чи тэднээс Бурханы үг юм уу үнэний талаарх мэдлэгээ нөхөрлөхийг хүсвэл тэд ганц ч үг хэлж чадахгүй бөгөөд зүрх сэтгэлдээ зэвүүцэж: “бурханы үг болон үнэний талаар нөхөрлөх нь гэрийн эзэгтэй нар болон нийгмийн доод давхаргын хүмүүст зориулагдсан зүйл. Над шиг агуу хүн яаж ийм зүйл хийж болох юм бэ? Би бол агуу зүйл, агуу ажил хийдэг, агуу ерөөл хүртэх хүн. Би хаанчлалд орох үедээ бурханы хаанчлалын тулгуур, гол хүч болно. Би бол агуу хариуцлага үүрч байгаа хүн. Та нар өөрсдийгөө хэн гэж бодоо вэ? Та нартай нэг чуулганд цуглаанд оролцох нь хүртэл намайг доромжилж байгаа хэрэг!” гэж боддог. Тэд хэчнээн их зантай байгааг хар даа! Тэдний үнэнд дайсагнах дайсагнал нь үнэнтэй холбоотой бүх хүн, зүйл, түүнчлэн үнэнтэй холбоотой үйлдэл, үг хэллэгт дайсагнаж байгаа хэрэг бөгөөд тэд бүр эерэг зүйлд ч дайсагнадаг.
Б. Үнэн рүү дайрах
Чуулган дахь ах эгч нар ариун хүмүүсийн ёс жудагтай байх ёстой, ажил дээр ч бай, өдөр тутмын амьдралд ч бай эсрэг хүйсийн хүмүүстэй тодорхой хил хязгаарын дотор харилцах ёстой, хүн бүр нэр төртэй, ёс зүйтэй байж, замбараагүй сээтэгнэх ёсгүй, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа болон гэрлэлтийг хүндэтгэх ёстой, энэ тал дээр Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой, Бурханы гэр бэлгийн эрх чөлөөг дэмждэггүй гэж хэн нэгэн ярих үед диаволаас хойд дүр олсон хүмүүс үүнийг сонсоод юу гэж бодох вэ? “Тэр чинь хоцрогдсон үг, улиг болсон зүйл. Бид одоо ямар эрин үед амьдарч байгаа билээ, ариун хүмүүсийн ёс жудаг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хил хязгаарын талаар ярьсаар л байх юм! Урьд цагт эзэн хаад ордондоо бүхэл бүтэн татвар эмийн хүрээлэнтэй байсан—ямар сүр хүчтэй хэрэг вэ! Хэрвээ надад чадвар, боломж байсан бол би олон эхнэртэй болж чадахгүй юм гэхэд ядаж л хэд хэдэн хүнтэй орооцолдох байсан!” Тэд ямар ч эерэг зүйлийг, ямар ч зөв үг хэллэгийг, ялангуяа үнэний үгийг хэзээ ч хүлээн авдаггүй бөгөөд бүр тэдгээрт нэлээд зэвүүцэж, үзэн яддаг. Тиймээс үнэнд дайсагнах дайсагнал дээрээ үндэслэн энэ хүмүүс үнэн болон эерэг зүйл рүү байнга дайрдаг. Үнэний ямар тал, эсвэл Бурханы ямар тодорхой шаардлагыг нөхөрлөсөн ч бай, тэд үргэлж үүнийг шүүмжилж, дүгнэх бүхэл бүтэн тэрс үзэл, ташааралтай байдаг. Энэ шүүмжлэл, дүгнэлт нь дайралт биш гэж үү? (Мөн.) Хэчнээн олон хүн үнэн болон эерэг зүйлийг хүлээн авсан ч тэд хэзээ ч хүлээн авахгүй. Бурханы гэрийн дэмждэг зүйл болон үнэний хүмүүсээс хэрэгжүүлэхийг шаарддаг зүйлийг бүгдийг нь уриа лоозон, хэлбэр төдий зүйл, хүний хэрэгцээг үнэхээр хангадаг зүйл бол ертөнцийн чиг хандлага; одоо ертөнцийн чиг хандлага юуг дэмжиж байна, тэр нь хамгийн дээд үнэн гэж тэд итгэдэг. Энэ нь ёрын мууг дээдэлж байгаа хэрэг биш гэж үү? Тиймээс, чи үнэний ямар талын талаар нөхөрлөсөн ч тэд үүнд субьектив байдлаар дайсагнадаг бөгөөд бүр цаашлаад үүнийг шүүж, үүн рүү дайрч, үүнийг доромжлон гутаадаг. Жишээлбэл, Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг. Тэд үнэнч шударга хүн байхыг хэрхэн тодорхойлдог вэ? “Үнэнч шударга хүн байх нь тэнэгүүдэд зориулагдсан зүйл; зөвхөн тэнэгүүд л үнэнч шударга хүн байхыг хэрэгжүүлдэг. Зөвхөн тэнэгүүд л зүрх сэтгэлдээ юу бодож байгаагаа, хувийн амьдралаа бусдад хэлдэг. Зөвхөн тэнэгүүд л үнэнийг хэлдэг. Зөвхөн тэнэгүүд л хувь заяагаа бусдад даатгаж удирдуулдаг. Би тэнэг биш; миний хувь заяа миний гарт байгаа, бусад хүн хөндлөнгөөс оролцох эрхгүй! Би зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйлээ хэлэхийг хүссэн ч бай, үгүй ч бай, бусад хүн хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хэрвээ би энэ зүйлийг хүмүүст хэлэхийг хүсэхгүй байгаа бол юу болохыг нь мэднэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй!” Энэ нь үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн ядаж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Диавол болох хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй бөгөөд хэрэгжүүлдэггүй. Үнэнд дайсагнаж, дайраад зогсохгүй, тэд бүр цаашлаад үнэнийг орлуулахын тулд янз бүрийн сатанлаг хор, Сатаны үзэл бодол, хэрэгжүүлэлтийг ашигладаг. Жишээлбэл, тэд далд явуулга, худал үг, янз бүрийн арга ашиглан, эсвэл бэрхшээл туулж, төлөөс төлж байгаа мэт дүр эсгэн бусдыг төөрөлдүүлээд, үүнийг ерөөл хүртэх, Бурхантай найцаалцах нөхцөл болгодог. Тэд хүн Бурханд итгэхдээ үнэнч шударга хүн байх, үүрэгтээ үнэнч байх, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үздэг; хүн илүү их зовлон бэрхшээл туулж, илүү их төлөөс төлж, илүү их ажил хийж, илүү олон сайн үйл хийж, илүү их гавьяа хуримтлуулж, хүмүүсийн сайшаал, өндөр хүндлэлийг хүлээх илүү олон зүйл хийж, эдгээр аргаар дамжуулан ах эгч нарын итгэл, түүнчлэн тэдний өргөмжлөл, дэмжлэгийг олж авч байвал энэ бүхнийг тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр солих зорилгодоо хүрч чадна гэж үздэг. Энэ үзэл бодол туйлын инээдтэй биш гэж үү? (Тийм.)
Үнэнийг шүүж, буруутгах, үнэнд дайсагнаж, үнэн рүү дайрах, эсвэл Сатаны тэрс үзэл, ташаарлыг ашиглан үнэнийг орлуулахыг үргэлж хүсэхийн аль нь ч байлаа гэсэн, эдгээр нь бүгд диаволууд үнэнд хэрхэн ханддагийн тодорхой илрэл юм. Аль ч илрэл байлаа гэсэн, эдгээр нь бүгд диаволуудын хорон муу мөн чанарыг бүрэн илчилдэг. Үнэнд дайсагнах, үнэн рүү дайрах, үнэнийг орлуулахыг оролдох—эдгээр нь зөвхөн диаволуудын л хийж чадах үйлдэл юм. Зөвхөн диаволууд л үнэн болон Бурханд ийм үзэн ядалт, шүүлт, буруушаалтаар ханддаг бөгөөд хүмүүсийг үнэнээс, Бурханаас холдуулан төөрөлдүүлж, мэхэлж, уруу татахын тулд ямар ч арга ашиглахаас буцдаггүй. Зөвхөн диаволууд л хүмүүсийн зүрх сэтгэлийг худалдаж авч, тэднийг хянах зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн итгэл, дэмжлэг, магтаалыг луйвардан олж авах бүхий л аргыг сүвэгчилж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг орлуулахыг оролддог. Товчхондоо, диаволууд үнэнд болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүст ханддаг ийм хандлага нь тэдний мөн чанар ёрын муу болохыг илчилдэг. Эерэг зүйл болон үнэн бол бүх бүтээгдсэн хүн төрөлхтний хүсэмжилж, хайрладаг зүйл, мөн хүмүүсийн нандигнавал зохих зүйл. Мэдээж эдгээр нь мөн бүтээгдсэн хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгтэй зүйл. Учир нь үнэн бол хүн төрөлхтөн Сатаны нөлөөнөөс мултарч, зөв замаар алхаж, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болоход зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хэвийн хүмүүс авралд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлж, үнэнийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлэх нь зайлшгүй үйл явц бөгөөд өөр зам байхгүй. Тэд завхарсан зан чанартай учраас үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд хэцүү байдаг ч, сэтгэлийн гүн дэх уг чанар, субьектив хүсэл зоригийнх нь үүднээс авч үзвэл тэд үнэнд дайсагнадаггүй; тэдний субьектив хандлага нь үнэнд дайсагнадаггүй, мөн үнэн рүү санаатайгаар дайрах юм уу ямар нэгэн тэрс үзэл, ташаарал ашиглан үнэнийг орлуулах бүхий л аргыг сүвэгчилдэггүй. Зөвхөн Сатан л үүнийг хийж чадна; үнэнд дайсагнах түүний мөн чанар нь агуу улаан лууныхтай адил. Эерэг зүйл юу ч байсан, үнэнтэй холбоотой юу ч байсан Сатан үгүйсгэж, буруутгаж, голдог. Эдгээр үнэн өөрт нь ямар ч аюул заналхийлээгүй байсан ч тэр дайсагнаж, үзэн ядсаар байдаг; энэ нь түүний уг чанараар тодорхойлогддог. Диаволууд ёрын муу уг чанартай учраас үнэн бол тэдний хувьд дайсан нь юм. “Дайсан” гэдэг нь юу гэсэн үг вэ? Дайснууд хэзээ ч нийцэж чадахгүй, хэзээ ч найз нөхөд байж чадахгүй, хэзээ ч ижил санаатай хамтрагч байж чадахгүй гэсэн үг. Энэ нь агуу улаан луутай адил. Тэр Бурханд итгэдэг хүмүүст тун их үзэн ядаж, дайсагнаж ханддаг. Чи Бурханд итгэхээ больж, Бурханыг доромжилж л байвал нийгэмд ямар ч муу зүйл хийж болно—чамайг хулгай, дээрэм хийж, эсвэл садар самуун явдалд орооцолдсон ч тэр тоохгүй; чи түүнтэй сүлбэлдэж, ямар ч муу зүйл хийж болно. Гэвч хэрвээ чи Бурханд итгэж, зөв замаар алхвал тэр үүнийг зөвшөөрөхгүй; тэр чамайг баривчилж, хавчиж, тэр ч байтугай амийг чинь хөнөөнө. Тэр чамайг оршин байхыг ердөө зөвшөөрөхгүй. Чи оршин байгаа л бол тэдний хувьд чи нүдэнд орсон өргөс нь бөгөөд чиний оршин байгаа өдөр бүрт тэр дотроо шаналж, тавгүйтдэг. Тэр чамайг устгаж, чамайг оршин байхаа болих үед л ялсан мэт мэдэрч, сэтгэл амарч, тайвширдаг. Диавол болох хүмүүсийн үнэнд хандах хандлага нь агуу улаан луу үнэнийг үзэн яддагтай уг чанарын хувьд адилхан байдаг. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлж, бүх зүйлийг зарчмын дагуу хийж, байр суурьтай байж, зарчмыг баримталбал тэд чамайг нүд үзүүрлэж, үзэн ядах болно. Хэрвээ тэд удирдагч болж, эрх мэдэлтэй болбол чамайг тарчлаах шалтаг олох гэж элдэв арга сүвэгчилж, тэр ч байтугай чамайг ямар нэгэн хилс хэрэгт гүтгэж чамайг цэвэрлэх гэнэ. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бүгд тэдэнд гадуурхагдаж, чуулганд үлдсэн хүмүүс нь бүгд мунхаг хүмүүс болон үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй хүмүүс байх үед тэдэнд аюулгүй, өөрсдөд нь аюул заналхийлэх зүйлгүй мэт санагдаж, өдрүүд нь амар хялбар өнгөрдөг. Тиймээс диавол болох хүмүүс үнэнд дайсагнаад зогсохгүй, үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүст ч бас дайсагнадаг. Энэ нь тэднийг ёрын муу уг чанартайг харуулж байгаа биш гэж үү? (Тийм.) Диаволуудад буруутгагдаж, гадуурхагдаж, тарчлуулсныхаа дараа зарим хүн: “Би тэдний дургүйг хүргээгүй байхад тэд яагаад надад дургүй байдаг юм бэ?” гэж хэлдэг. Энэ чинь утгагүй яриа биш гэж үү? Энэ нь аливааг нэвт харж чадахгүй, хүмүүсийг ялган таньж чадахгүй байгаа хэрэг биш гэж үү? Христэд итгэгчид хууль зөрчиж, гэмт хэрэг үйлддэг учраас агуу улаан луу Христэд итгэгчдийг баривчилж, хавчдаг уу? Эсвэл Христэд итгэгчид түүнийг түлхэн унагаж, улс төрийн эрх мэдлийг нь булаан авах гээд улс төрийн үйл ажиллагаанд оролцдог учраас уу? (Аль нь ч биш.) Тэгвэл тэд яагаад тэгдэг вэ? Бид улс төрд оролцдоггүй, түүнийг эсэргүүцэж, ил болгодоггүй, бүр эрх мэдлийг нь булаан авахын тулд улс төрийн үйл ажиллагаанд оролцдогггүй. Тэгвэл тэр яагаад Бурханд итгэдэг биднийг ингэж дарж, баривчилдаг юм бэ? Чи Бурханыг дагаж, үнэнийг хүлээн авч, Бурханыг агуу гэж дээдэлж, Түүнийг шүтэн мөргөдөг учраас л тэр чамайг үзэн яддаг. Чи түүнийг дагаж, шүтэн мөргөж, түүнд дуулгавартай байдаггүй тул чамайг өөрөөс нь урвасан гэж тэр үздэг, тиймээс чамайг үзэн яддаг. Иймээс чамайг алга болгох зорилгодоо хүрэхийн тулд тэр чамайг дарж, устгахыг хүсдэг. Тэр бол ёрын муу диавол бөгөөд үнэнд дайсагнадаг уг чанар-мөн чанартай учраас чи Бурханыг дагавал тэр чамд дайсагнаж, чамайг үзэн ядаж, чамайг тарчлаах, устгах, Бурханы хажуугаас булаан авах элдэв аргыг сүвэгчлэх болно. Энэ бол түүний зорилго. Хэрвээ чи Бурханыг дагахаа больвол тэр чамд тэгж их дайсагнахгүй. Мэдээж тэр чамайг сүйрүүлж, завхруулж, чамаар тоглож, чамайг хянахыг оролдсоор байх болно. Хэрвээ чи түүнийг шүтэн мөргөж, дагаж чадвал тэр баярлаж, чамайг тарчлаахгүй боловч эцсийн дүндээ чи түүнтэй хамт л булагдах болно. Сатаныг шүтэн мөргөдөг хэн ч хэзээ ч сайн төгсгөлд хүрдэггүй!
Сатаны Бурханыг эсэргүүцдэг уг чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Сатаны харьяат антихрист хүмүүс яагаад үнэн болон Бурханд тийм их дайсагнадаг вэ? Надад хэл дээ, тэдний уг чанар-мөн чанар хэчнээн ёрын муу вэ! Тэд үнэнийг, Бурханы ажлыг, ямар ч эерэг зүйлийг, эсвэл зөв үг, хэрэгжүүлэлтийг бүгдийг хүлээн авдаггүй. Тэд зүрх сэтгэлдээ зэвүүцэж, тэдгээрийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, Бурханыг эсэргүүцэхийн тулд идэвхтэйгээр ёрын муу үйлдэл хийж, үнэн болон эерэг зүйлийг буруутгахын тулд янз бүрийн үндэслэлгүй цуу яриа, ташааарал тараадаг. Ийм ёрын муу хүмүүс бас Бурханд итгэснээр ерөөл хүртэхийг хүсдэг; тэд Бурханы гэрт шургалдаг боловч үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй тул илчлэгдэж, таягдан хаягддаг. Жишээлбэл, засалт хүлээн авах нь эерэг зүйл. Ердийн хүмүүс буруу зүйл хийгээд засуулах үедээ өөрсдийгөө эргэцүүлдэг. Хэрвээ тэдний буруу үйлдэл нь буруу санаа зорилго юм уу завхарсан зан чанараас үүдэлтэй байсан бол тэд үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг. Хэрвээ тэдний буруу үйлдэл нь хэв чанар муутай, аливааг тодорхой харж чадаагүйгээс үүдэлтэй байсан бол тэд бас үүнийг шийдвэрлэх замыг санаачилгаараа эрж хайж, өөрсдөд нь тусалж, залж чиглүүлэх үнэнийг ойлгодог, хэв чанар сайтай хүмүүсийг хайж олдог. Товчхондоо, мөс чанар, эрүүл ухааныхаа удирдамж, зохицуулалт дор тэд засуулах явдалд зөв хандана. Гэвч диавол болох хүмүүс засуулах явдалд хэрхэн ханддаг вэ? Диаволууд өөрсдөө үнэнд дайсагнадаг боловч ёрын муу уг чанартай тэд огт дайсагнах төдийгөөр зогсохгүй; тэд бас үнэнийг буруутгаж, эсэргүүцэж, гутаан доромжилдог. Тиймээс тэд засуулах үедээ тайлбар тавьжмаргаж, өөрсдийгөө өмгөөлөх гэж хамаг хүчээрээ оролддог. Тэд үнэнийг үгүйсгээд зогсохгүй, өөрсдийг нь зассан хүмүүс рүү дайрч, буруутгаж, бүр: “бурханд итгэх нь үнэхээр хэцүү юм! Үнэнийг ойлгодоггүй, хэв чанар муутай бид нар эцэстээ хөөгдөх л болно. Бурханы гэрээр амь зогоох гэж оролдох нь амаргүй юм! Хэв чанар муутай хүмүүст урагшлах зам алга; бид бусдад тарчлуулахаас өөр юу ч хийж чадахгүй нь. Бусад хүн бидэнтэй яаж ч харьцсан, бид зүгээр л тэвчих ёстой. Өөрсдийнхөө хэв чанар муутайг л буруутгах юм даа? Хэрвээ чиний хэв чанар муу бол чи бусдаас дорд!” гэсэн үг тараадаг. Тэд засалт хүлээн авдаггүй, эсвэл өөрсдийгөө эргэцүүлж, мэдэх гэдэггүйгээр үл барам, энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгжүүлэлтийн зарчим юм уу хэрэгжүүлэлтийн замыг эрж хайдаггүй. Хэрвээ тэд үнэхээр хэв чанар муутай юм бол төрөлх нөхцөл дээрээ үндэслэн хэрхэн чадах чинээгээрээ үүргээ сайн гүйцэтгэж, үнэнч байдлаа өргөн барьж болох вэ? Тэд ингэж бодох болов уу? Тэд үнэнд дайсагнадаг тул яавч ингэж бодохгүй. Түүгээр ч барахгүй тэд байдлыг улам хурцатгаж, шүүж, гүтгэж, бүр өөрсдийг нь зассан хүмүүсийг зүрх сэтгэлдээ нууцаар харааж: “Хмм! Чи өнөөдөр намайг тавгүйтүүллээ. Нэг л өдөр би чамд яаж гэдгийг харуулна даа! Чи миний хэв чанарыг муу гэж бодож байна уу? Би бурханд олон жил итгэсэн, харин чи хэдхэн жил л итгэсэн биз дээ! Чи надад дургүй байна уу? Нэг л өдөр би чамд үр дагаврыг нь амсуулж, аймшигтайгаар дуусгана дээ!” гэдэг. Харж байна уу, тэд засуулах үедээ юу ч хэлдэггүй, бүр инээмсэглэж байдаг ч зүрх сэтгэл нь дургүйцэл, үзэн ядалт, хараалаар дүүрэн байдаг. Зарим хүн засалт хүлээн авах дургүй байгаагаа харуулж, үе үе гомдоллосон, дайрсан, шүүсэн үг хэлдэг. Тэд засалтад дайсагнаад зогсохгүй, өөрсдийг нь зассан хүмүүс рүү санаачилгатайгаар дайрч, тэгж хийсэн хэнийг ч зүгээр өнгөрөөдөггүй. Зарим эмэгтэй биеэр жижиг, гаднаа нэлээд эмзэг харагдаж болох ч хэн нэгэн тэднийг үнэхээр засах үед уурлан дүрсхийж: “Би энэ олон жил бурханд итгэхдээ маш их зовсон—энэ амархан байсан гэж үү? Надад дургүй чинь хүрч байна—за яах вэ, би чамайг төрөхөөс ч өмнө сайн мэдээ номлож байсан юм шүү! Чи намайг ахмад настай болохоор дээрэлхэхийг оролдож байна уу? Би чамд хэлье, тийм юм байхгүй шүү! Яваад асуугаад үз—би амьдралдаа хүнд буулт хийж байсан удаа байна уу?” гэдэг. Ийм зан чанартай хүмүүс үнэнийг хүлээн авч чадах уу? Яавч чадахгүй. Тэд засуулахыг хүлээн авдаггүйгээр үл барам, өөрсдийг нь зассан хүмүүсийг хараадаг. Тэд хэтэрхий хорлонтой биш гэж үү? Диавол, Сатан болох хүмүүс заль мэхтэй, овжин, ов мэхтэй, башир байдаг. Үнэнд хандах тэдний хандлага дайсагнасан, дайрч давшилсан байдаг учраас тэдний муу үйл илчлэгдэж, зайлуулагдах, хөөгдөх явдалтай нүүр тулж, ерөөл хүртэх ямар ч найдваргүй болох үедээ тэд огтхон ч тийм номхон дөлгөөн, дуулгавартай байхгүй, харин эсэргүүцэх арга хэрэгслүүд ашиглана. Зарим нь удирдагч, ажилчид өөрсдийг нь тарчлааж байна гэж худал хуурмаг зүйл зохиож, бусдаар өөрсдийгөө өмгөөлүүлэх гэж турхирч, чуулганы ажлыг зориудаар үймүүлдэг. Бусад нь дуулгавартай байгаа мэт дүр эсгэж: “Бурханы гэр надад яаж ч хандсан, намайг Б бүлэг рүү илгээсэн ч, зайлуулсан ч би үүргээ гүйцэтгэсээр л байх болно. Би бурханд үнэнч бөгөөд энэ замыг хэзээ ч үгүйсгэхгүй, үүргээ ч орхихгүй” гэдэг. Тэд Бурханы гэр өөрсдөд нь яаж ч хандсан хүлээн авч, дуулгавартай дагаж чадах юм шиг, үүргээ орхихгүй юм шиг, гэмшсэн мэт харагдах гэж дүр эсгэн, хүмүүсийг хуурдаг. Үнэндээ тэд чамайг мэхэлж, чамаар тоглож байгаа юм. Тэд дотроо: “Хмм! Намайг ашиглаж үйлчлэл хийлгэх гээ юу? Горьдсоны чинь гарз! Би чамд шийдвэрээ илэрхийлж, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлэхдээ зүгээр л хэлбэрдсэн юм, би зүгээр л та нарыг хуурч байгаа юм!” гэж боддог. Гаднаа тэд тун номхон, дуулгавартай мэт харагдаж, хүмүүст өөрсдийгөө үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэж бодогдуулдаг. Гэвч чи тэднийг үүрэг гүйцэтгүүлэхээр үнэхээр зохицуулах үед тэд хааш яаш хандаж, заль мэх ашиглаж, чамайг мэхэлж, бүр сураггүй алга болдог. Тэдэнд ажил даалгаснаас хойш арав гаруй хоног өнгөрлөө ч ямар ч ахиц дэвшил гарахгүй байж болзошгүй. Зарим хүн мунхаг, ялган таних чадваргүй байдаг бөгөөд үүнийг гайхаж: “Тэд үүнийг хийхийг зөвшөөрөх үедээ нэлээд чин сэтгэлээсээ байж, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлсэн. Тэд худал хэлж байгаа юм шиг харагдаагүй. Одоо яагаад ор сураггүй алга болчихов оо?” гэж боддог. Би чамд үнэнийг хэлье: Тэд бол зүгээр л том луйварчид, тэд бол диаволууд. Диавол болох хүмүүс үүрэг гүйцэтгэхийг юу гэж үздэг вэ? Тэд үүнийг Бурханы гэр өөрсдийг нь ашиглаж үйлчлэл хийлгэж байна, өөрсдөөр нь тоглож байна гэж үздэг. Энэ бол диавол болох хүмүүсийн үүрэг гүйцэтгэхэд хандах сэтгэлгээ юм. Чамд ашиглуулахуйц үнэ цэнтэй юу байгаа юм бэ? Ихдээ л чи тодорхой ажил мэргэжлийн талаар бага зэрэг ойлгодог. Хэрвээ Бурханы гэрт энэ салбарын ажилд хэрэгцээ байгаа бол энэ нь сайндаа л чи энэ үүргийг гүйцэтгэхэд тохиромжтой гэсэн үг юм. Үүрэг гүйцэтгүүлэх хэрэг явдлаар чамайг хэмжиж, чамд шаардлага тавьж байгаа нь чамайг өргөмжилж байгаа хэрэг. Хэрвээ чи татгалзаж, хүлээн авахгүй бол сайхан сэтгэлд талархахгүй байгаа хэрэг. Диавол болох хүмүүс яг ийм учир зүйгүй байдаг. Тэд үүрэг гүйцэтгэхийг гуйж, чуулган тэдэнд ажил зохицуулах үед Бурханы гэр өөрсдийг нь ашиглахыг хүсэж байна гэж үздэг. Хэрвээ чамд чуулганд ашиглагдахуйц ямар нэг үнэ цэн үнэхээр байгаа бол энэ нь чиний хувьд аз завшаан уу, эсвэл азгүй хэрэг үү? (Аз завшаан.) Энэ нь чиний хувьд гай юу, эсвэл ерөөл үү? (Ерөөл.) Яагаад үүнийг ерөөл гэж хэлж байна вэ? (Бурханд үйлчлэл үзүүлж чадна гэдэг нь Бурханы өргөмжлөл, тиймээс энэ бол ерөөл юм.) Чи үүнийг ойлгох ёстой: Бурханд үйлчлэл үзүүлэх нь Бурханы өргөмжлөл юм. Өргөмжлөл гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы гэрийн ажилд ашиглаж болох өчүүхэн төдий мэргэжлийн давуу тал чамд байгаа бөгөөд энэ бол Бурханы чамд өгч буй боломж, Бурхан чамд Өөрт нь үйлчлэл үзүүлэх боломж, авралд хүрэх боломж өгсөн хэрэг, мөн энэ нь чиний хувьд ерөөгдөх үндсэн нөхцөл гэсэн үг. Чи энэ үндсэн нөхцөлийг эзэмшсэн үедээ л үнэнийг хүлээн авч, үнэнийг алхам алхмаар хэрэгжүүлж, авралд хүрэх боломжтой болж чадна. Хэрвээ чамд үнэ цэнтэй чанар байхгүй бол Бурханы гэрт чи хэнд ч хэрэггүй амьтан юм. Бурханы гэр чамайг үнэгүй тэжээсээр байх уу? Хэрвээ Бурханы гэрт чиний гүйцэтгэх үүрэг байхгүй бол Бурхантай хэвийн харилцаа хадгалах зүй зохистой, ухаалаг хэрэгсэл болон үндсэн нөхцөл чамд байхгүй байна гэсэн үг. Хэрвээ чи Бурханы гэрт ямар нэг тодорхой ажилд ашиглагдаж чадахгүй бол Бурхантай ямар ч харилцаа тогтоогоогүй гэсэн үг бөгөөд тиймээс чамд Бурханы өмнө очих боломж, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы хийдэг ажлын ямар ч үе шат, ямар ч цаг үеийг хүлээн авах боломж байхгүй. Тэгвэл чамд авралд хүрэх боломж, нөхцөл байсаар байх уу? Тиймээс, хэрвээ чамд ашиглагдахуйц үнэ цэн байгаа гэж хэлбэл энэ нь үл итгэгч ертөнцөд эвгүй сонсогдож магадгүй бөгөөд тэнд “ашиглах” гэдэг нь сөрөг үг байж болох юм—гэвч Бурханы гэрт хэн чамайг ашиглаж байгааг чи харах ёстой. Энэ “ашиглах” гэдгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Хэрвээ Бурхан чамайг ашиглаж байвал энэ нь чамд ямар нэг үнэ цэн байсаар байгаа бөгөөд Бурханд үйлчлэл үзүүлсээр байж чадна гэдгийг баталдаг. Бурханд үйлчлэл үзүүлж байгаа нь Бурхан чамайг өргөмжилж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ нь Бурхан чамд боломж олгож, Бурхан чамайг өргөмжилж байгаа хэрэг. Энэ бол сайн зүйл; энэ нь Бурхан чамайг тодорхой хэмжээнд үнэлж, чамд боломж олгоход бэлэн байсаар байгааг баталдаг. Тэгвэл Бурханд ашиглагдах нь ичгэвтэр хэрэг үү? Энэ нь гарз хохирол уу? Ашиглагдах үедээ чи гарз хохирол амсдаг уу? Энэ нь чиний бардамнал юм уу нэр хүндийг алдагдуулдаг уу? Үгүй, чи хамаагүй ихийг олж авдаг. Энэ нь чамд үнэнийг болон Бурханы авралыг хүлээн авахаар Бурханы өмнө очих боломж олгодог. Чи ямар ч гарз хохирол амсдаггүй; чи асар их давуу тал олж авдаг. Гэвч диаволаас хойд дүр олсон хүмүүс үүнийг ингэж хардаггүй. Тэд ёрын муу уг чанартай. Сатан тэднийг яаж ч ашиглаж, завхруулсан бай, тэд эсэргүүцдэггүй; тэд үүнд нэлээд сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ засгийн газрын албан тушаалтнууд тэднийг ашиглавал тэд үүнийг азтай хэрэг, өөдлөн дэвжихийн шинж тэмдэг гэж үздэг. Тэд үүнийг ялган таньдаггүй, эсэргүүцдэггүй, сөрдөггүй, эсвэл үүнээс татгалздаггүй. Гэвч чуулганд, хэрвээ тэд үүрэг гүйцэтгэхээр дэвшвэл үүнийгээ үйлчлэл үзүүлж байна, өөрсдийгөө худалдаж байна, чуулган өөрсдийг нь ашиглаж байна гэж боддог. Жишээлбэл, нэг эмэгтэй тодорхой мэргэжлийн ур чадварын талаар бага зэрэг ойлгодог тул чуулган түүнийг энэ салбарт ажил хийлгэхээр зохицуулдаг. Тэр үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүйгээр үл барам, зүрх сэтгэлдээ тун ихээр зэвүүцэж: “Намайг ашиглахыг оролдож байна уу? Санасны гарз! Би тийм тэнэг биш! Би ийм удаан амьдрахдаа хэнд ч ашиглуулж үзээгүй. Намайг ашиглаж чадах хүн төрөө ч үгүй байна!” гэдэг. Чи тэгтлээ их уурлаж уцаарлах шаардлагагүй. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхэд бэлэн байгаа бол үүнийг Бурханаас хүлээн авч, үүргээ сайн гүйцэтгэ. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхэд бэлэн биш байгаа бол Бурханы гэрээс яв. Бурханы гэрийн хаалга нээлттэй; чи хэдийд ч гарч, хүссэн газарл явж болно. Бурхан хүмүүст үнэнийг үнэ төлбөргүй хайрладаг. Бурхан үнэнийг хайрлаж, хүмүүст амийг хангах нь бүгд үнэ төлбөргүй байдаг. Тэр чамаас ганц зоос нэхсэн үү? (Үгүй.) Чи багахан үүрэг гүйцэтгэдэг хэрнээ үүнийгээ Бурханаар ашиглуулж байна гэж ойлгодог. Энэ нь мөс чанаргүй, сайхан сэтгэлд талархахгүй байгаа хэрэг биш үү? Бурхан чамайг ашиглавал яана гэж? Тэр нь буруу юу? Чиний амийг Бурхан өгсөн. Бурхан чамайг ашиглах зохистой биш гэж үү? Тэр тэнцэхгүй гэж үү? Чи бага зэрэг мэргэжлийн ойлголттой гээд ихэрхэж, дээгүүр авирлаж болох уу? Бурхан чамд бөхөлзөж, чамаас хүндэтгэлтэйгээр гуйж, чамд амлалт өгч, чамайг өргөж, сэнтийд залах ёстой юу—тэгвэл чи баярлах уу? Хэвийн хүн чанаргүй хүмүүс үүрэг гүйцэтгэх хэрэг явдлыг зөвөөр ойлгож чаддаггүй. Тэд үргэлж: “Бурханы гэр намайг ашиглаж байна. Би тийм тэнэг биш; зөвхөн тэнэгүүд л бурханд дуртайяа ашиглуулдаг!” гэж хэлдэг. Харж байна уу, энэ бодол нь гаж бөгөөд ёрын муу, туйлын эрүүл ухаангүй юм! Ийм хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Амархан: Тэднийг зайлуулах ч бай, Б бүлэгт хуваарилах ч бай, зүгээр л тэднийг цэвэрлэ. Хэрвээ чи ашиглуулахаас тэгтлээ их айж байгаа юм бол яагаад Бурханы гэртэй зууралдсаар, үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж хэлдэг юм бэ? Энэ нь хоёр нүүр гаргаж, хүмүүсийг мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ чи ашиглуулахаас айж байгаа бол Бурханы гэр чамайг үүрэг гүйцэтгүүлэхэд хэзээ ч ашиглахгүй; Бурханы гэр хүмүүсийг албаддаггүй. Одоо бол хүн бүрийг төрлийнх нь дагуу ангилах цаг үе юм. Үүргээ дуртайяа гүйцэтгэж байгаа хэн боловч үлдэнэ; үүргээ дуртайяа гүйцэтгэхгүй байгаа хэн боловч чуулганаас даруй явж, хэзээ ч эргэж иржболохгүй. Бурханы гэр хэнийг ч албаддаггүй. Үүргээ дуртайяа гүйцэтгэдэг хүмүүс л Бурханы сонгосон хүмүүс юм. Үүргээ дуртайяа гүйцэтгэдэхгүй байгаа хүмүүс бүгд чуулганы ажлыг үймүүлэхээр ирсэн Сатаны зарц нар юм. Зарим хүн үүргээ гүйцэтгэснээр ерөөл хүртэхийг хүсдэг боловч үүний зэрэгцээ ашиглагдах вий гэж айдаг. Энэ хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай байна уу? (Үгүй.) Тэд үргэлж гарз хохирол амсах вий гэж айж, Бурханы гэр өөрсдийг нь ашиглаж байна, өөрсдөө асар их гарз хохирол амсаж байна гэж үргэлж боддог. Энэ нь өөрсдөд нь юу сайн болохыг таньж мэдэхгүй байгаа хэрэг биш гэж үү? Чи ямар гарз хохирол амссан юм бэ? Хэрвээ чи техникийн ур чадвараа үнэн болон авралаар солилцохыг оролдвол би чамайг тэр солилцоог хийж чадахгүй гэж хэлнэ; чи эрхгүй, чи зохисгүй. Бурханы үг бол амь; энэ нь хүн төрөлхтөн завхарсан зан чанараа хаяж, Сатаны нөлөөнөөс мултрах хамгийн хүчирхэг зэвсэг юм. Зөвхөн Бурханы үг л, зөвхөн үнэн л Сатаны уг чанар-мөн чанартай хуучин хүн төрөлхтнийг устгаж чадна. Зөвхөн Бурханы амь л, зөвхөн үнэн л энэ хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн оршин тогтнох боломжтой болгож, Сатаны хувь заяаг эцэслэж чадна. Бурханы амь болон үнэн бол үнэлж баршгүй эрдэнэс юм; ертөнц дээрх ямар ч материаллаг зүйл, хүмүүсийн эрхэм нандин гэж үздэг ямар ч зүйлээр үүнийг сольж авч болохгүй. Хүмүүс амиа өргөсөн ч үүнийг сольж авч чадахгүй, өчүүхэн төдий техникийн ур чадвар бүр ч чадахгүй. Үнэн бол зардаг зүйл биш; Бурханы гэр үнэнийг зардаггүй, амийг зардаггүй. Тэгвэл хүмүүс яг юу хийснээр амийг олж авччадах вэ? Үнэнийг хүлээн авч, үнэнд дуулгавартай байж, Бурханд үнэнч, чин сэтгэлээ өргөж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлснээр л тэд амийг олж авч чадна.
В. Үнэнийг орлуулах гэж оролдох
Сатаны ёрын муу мөн чанартай хүмүүс туйлын хорлонтой зан чанартай байдаг. Тэд үнэнд дайсагнаж, үнэн рүү дайрч давшилдаг төдийгүй өөрсдийн тэрс үзэл, ташаарлаар үнэнийг орлуулахыг хүсдэг. Тэдний гол илрэл бол өөрсдийг нь засаж, ил болгосон хэнийг ч болов үзэн ядаж, түүн рүү дайрч давшилж, хүндрэл учруулдаг явдал юм. Энэ зан чанар-мөн чанар нь хэтэрхий ёрын муу бөгөөд ямар ч догшин араатнаас илүү харгис юм. Бар, арслан догшин зан чанартай ч өлсөөгүй үедээ, эсвэл чи тэдэнд аюул занал учруулахгүй бол тэд чамайг тоодоггүй, чамайг гэмтээхийг хүсдэггүй. Харин диаволууд бол өөр. Чи тэднийг тоохгүй байсан ч, байр сууринд нь аюул занал учруулж л байвал тэд чамайг зүгээр явуулахгүй; тэд санаачилга гарган чам руу дайрна—чи тэднийг ил болгож, засвал бүр ч тэгэх нь ойлгомжтой. Тэд засаж байгаа явдлыг хэзээ ч хүлээн авдаггүйгээр үл барам, ямар ч зөв үг, саналыг бас сонсдоггүй. Харин ч тэд ялагдлаа ялалт болгохын тулд нөгөө талдаа хариу цохилт өгч, ялагдлаа ялалт болгож, тэмцэл, өрсөлдөөн бүрд давуу байр суурь олж авч, идэвхгүй байдлыг идэвхтэй болгон хувиргах элдэв арга сүвэгчилдэг. Чуулганд дэг журам дагадаггүй, ямар ч хязгаарлалт баригддаггүй, хэний ч шүүмжлэлийг хүлээн авч, хэнээр ч үг хэлүүлдэггүй, хэн нэгэн үнэнийг нөхөрлөхөд хүлээн авдаггүй, засуулах үедээ эсэргүүцэж, маргалддаг, өөрийг нь ил болгосон хэнийг ч болов үзэн ядаж, дайрч давшилдаг хүнтэй чи чуулганд таарвал—энэ нь диавол юм. Зарим хүн ажилдаа жаахан алдаа гаргаж, бусад хүн өөрсдийг нь ямар нэгэн зүйлд шүүмжилж, ил болгохоос ч өмнө тэд түрүүлж дайран, шалтаг шалтгаан олоод өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлөх бүхий л аргыг сүвэгчилж, ажлаа муу хийсэнд нь учир шалтгаан, тайлбар байгаа бөгөөд хэн нэгэн үүнийг хорлон сүйтгэсэн гэж хэлэн, бусдад хариуцлагыг тохож, өөрсдийнхөө нэрийг цэвэрлэх бүхий л аргыг хэрэглэдэг. Хэн нэгэн өөрийнхөө завхарсан зан чанарын талаар нөхөрлөж, задлан шинжлэх бүрд тэд үүнийг үнэндээ өөрсдөд нь хамаатай гэж итгэн тун их эмзэглэдэг бөгөөд нэр төрөө хамгаалж, алдаагаа нуун дарагдуулахын тулд бүхий л аргыг хэрэглэж, тэр ч байтугай үнэнийг нөхөрлөж буй хүмүүсийг шүүж, буруутгадаг. Ийм хүмүүс ер нь алдаагаа огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө эргэцүүлдэггүй, бүр гэмшдэг ч үгүй. Оронд нь тэд бусдын нүдэнд хэзээ ч алдаа гаргадаггүй төгс, өө сэвгүй хүн болж харагдахын тулд өөрсдийгөө өнгөлөн далдлах бүхий л аргыг сүвэгчилдэг. Тэд нэг үг буруу хэлж, буруу нэр томьёо ашигласэн ч бай, эсвэл ажилд нь алдаа, дутагдал гарсан ч бай, эсвэл зарим нэг завхарсан зан чанар, санаа зорилго ил болж, бусд хүн олж илрүүлсэн ч бай, тэд үүнийг ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдох гэж байгаа мэт, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа мэт, эсвэл ертөнц сүйрч байгаа мэтээр муу ёр гэж боддог. Тэгээд тэд өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлөх янз бүрийн арга сүвэгчилдэг; энэ бол тэдний зөн совингийн хариу үйлдэл юм. Тэр ч байтугай тэд хүмүүсийн үзэл, төсөөлөлд нийцсэн зүйл, хүмүүсийн зүрх сэтгэлийг татах үг хэлэн хуурамч дүр төрх гаргаж, эргэн тойрныхоо хүмүүсийг төөрөлдүүлдэг. Тэд хүмүүс тэдний үнэн дүр төрх, дутагдал, өө сэвийг нь мэдэх вий, жинхэнэ нөхцөл байдал нь ил болгогдох вий гэхээс тун их айдаг. Тэд өөрсдийгөө хэв чанар муутай, хүн чанар нь асуудалтай гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд мэдээж, өөрсдийн гаргасан алдаа, эсвэл харуулсан завхарсан зан чанарыг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийгөө маш чанд нууцалж, юу ч цухуйлгадаггүй. Тэдний зорилго бол байр суурь, нэр хүндээ хамгаалж, хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд гайхалтай, өө сэвгүй дүр төрхөө хадгалж, хүн чанарт нь ямар ч дутагдал байхгүй, өөрсдийгөө үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлж чаддаг, бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг, мөн ямар ч завхарсан зан чанаргүй гэж хүмүүст бодогдуулах явдал юм. Ийм хүмүүс бол хүн биш, диаволууд юм. Диаволууд үнэнийг ердөө хүлээн авдаггүй бөгөөд тэр ч байтугай өөрсдийгөө үнэний биелэл, төгс дүр төрхийн амьд жишээ болгон харагдуулах бүхий л аргыг сүвэгчилдэг. Энэ нь гаж бөгөөд ёрын муу биш гэж үү? Тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч бай, өөрсдийгөө үргэлж ямар ч дутагдалгүй төгс хүн мэт харуулдаг. Тэдэнд сөрөг байдал, сул дорой байдал, үзэл байсан ч тэд хэзээ ч үүнийгээ ил болгож зүрхэлдэггүй, зүгээр л чанд нууцалдаг. Хэн нэгэн тэднийг ил болгомогц тэд тэр хүнийг үзэн ядаж, түүнийг тарчлаах янз бүрийн арга сүвэгчлэхийн сацуу өөрсдийн дүр төрхийг сэргээхийн тулд янз бүрийн арга, хэрэгсэл ашигладаг. Жишээлбэл, зарим хүн үргэлж өөрсдийгөө өмгөөлж, төөрөгдүүлэх диаволын үг хэлж, ялган таних чадваргүй зарим хүнийг төөрөлдүүлэхийн тулд харыг цагаан болгон урвуулж, зөв бурууг санаатайгаар хутган, ингэснээр өөрсдийнх нь талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчилж, хүмүүсийг өөрсдийнх нь талаарх үнэлэлт дүгнэлтийг дахин үнэлэхэд хүргэдэг. Ийм хүмүүс бол өчүүхэн төдий ч хүн чанаргүй, жинхэнэ диаволууд юм. Диаволууд хэчнээн сайн дүр эсгэж чаддаг бай, янз бүрийн хэрэг явдлын талаарх үзэл бодол нь ямар ч байсан, товчхондоо, тэд ёрын муу уг чанартай учраас үнэнд дайсагнах болно. Өөрөөр хэлбэл, тэд зүрх сэтгэлийнхээ угаас үнэнийг, эсвэл эерэг зүйлийг хэзээ ч хүлээн авдаггүй. Тэд Бурханы үгийг сонсдоггүй, Бурханы үгийг хүлээн авдаггүй; тэдний уг чанар-мөн чанар нь Бурханыг үзэн яддаг юм. Бурхан юу ч айлдсан, тэд зэвүүцдэг. Магадгүй чи тэдний зэвүүцлийг олж харж чадахгүй байж болох юм; гаднаа тэд бас цуглаанд оролцож, Бурханы үгийг уншдаг бөгөөд үнэн бүрд дайсагнасан хандлага харуулаад байдаггүй. Гэвч үзэлд нь нийцдэггүй, эсвэл ашиг сонирхлыг нь хөндсөн ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд Бурханыг, Бурханы гэрийг, мөн үнэнийг шүүж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг шүүж, дайрч давшилж, аливаа эерэг зүйлийг шүүнэ—тэд ёрын муу уг чанараа ил болгох болно. Энэ үед, үнэнийг хүлээн авахад бэлэн гэх тэдний үг ердөө л дүр эсгэлт болохыг чи олж мэдэх болно; зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг жигшиж, зэвүүцдэг бөгөөд үүнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Гэвч тэд өөрсдийгөө өнгөлөн далдлахдаа сайн учраас яг л фарисайчууд шиг зарим хүнийг мэхэлдэг.
Диаволаас хойд дүр олсон хүмүүс үнэнд зөвхөн дайсагнаж, үнэнийг шүүж, үнэн рүү дайрч давшилдаг; ийм сэтгэлгээтэйгээр тэд үнэнийг хүлээн авах ямар ч боломжгүй. Бурханы гэрийн ажлын зохицуулалтын тухайд тэд бусдад сонсгохын тулд тэдэнд хальт чанга уншиж өгөөд л болсон гэж үздэг. Бодитой ажил хийх цаг болоход тэд ажлын зохицуулалтад шаардсан зарчмын дагуу огт хэрэгжүүлдэггүй, харин өөрсдийн хүсэл зориг, үзэл, төсөөллийн дагуу үйлддэг. Тэр ч байтугай өөрсдийнх нь байр суурь, нэр хүндэд ашиг тустай ажлын зохицуулалтыг л хэрэгжүүлдэг; хэрвээ ажлын зохицуулалт нь тэдний алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд ашиг тусгүй бол тэд хэрэгжүүлэх хэв чанартай байсан ч хэрэгжүүлэхгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлбэл хүмүүс Бурханы гэр үүнийг хийсэн гэж мэдэж, тэдэнд биш, зөвхөн Бурханд талархана; хүмүүс Бурхан хүнийг хайрладаг гэж мэдрэхээс тэдэнд ямар нэгэн гавьяа бий гэж мэдрэхгүй, энэ нь тэд нэр хүнд, байр суурь, эсвэл ямар нэгэн ашиг тус олж авахгүй гэсэн үг юм. Энэ бол нэг шалтгаан нь. Өөр нэг шалтгаан нь, диаволууд үнэнд дайсагнадаг уг чанартай учраас тэд юуг ч үнэн-зарчмын дагуу хийхгүй, харин өөрсдийн амбиц, хүсэл, зөн совингийн дагуу үйлдэнэ. Сатаны зөн совин юу вэ? Мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх, Бурханы ажилд саад болох, хүмүүсийг Бурханаас холдуулж, Бурханаас урвуулж, оронд нь өөрийгөө шүтүүлэх явдал юм. Чуулганд ирдэг Сатаны зорилго бол чуулганы ажлыг үймүүлж, эвдэн бусниулах явдал юм. Чуулганы ажилд эмх замбараагүй байдал, үймээн авчирч болох юуг ч байсан тэр хийх болно. Энэ нь түүний байр суурь, нэр хүндэд ямар ч ашиг тусгүй байсан ч чуулганы ажилд саад тотгор, үймээн, хохирол авчирч л чадвал зорилгодоо хүрч байгаа нь тэр. Жишээлбэл, Бурханы гэр орон нутаг бүрийн чуулганаас сар бүр сайн мэдээ номлосноор олж авсан хүний тоог үнэн зөв, бодитоор мэдээлэхийг шаарддаг. Тэд үүнийг ямар ч заль мэхгүйгээр хийж чадах уу? Үгүй, тэд элдэв арга сүвэгчилж, хууран мэхэлж, худал тоо мэдээлж, энэ сард зуун хүн, дараа сард хоёр зуун хүн нэмж тайлагнах бөгөөд хэрвээ хэн ч үүнийг нь олж мэдэхгүй бол дахиад хэдэн зуугаар нь нэмж мэдээлнэ. Тэд хэзээ ч ажлын зохицуулалтын дагуу хэрэгжүүлдэггүй, ямар ч асуудалтай тулгарсан үнэн-зарчмыг эрж хайдаггүй; биеэ авч явах, үйлдэл хийхэд нь тэдэнд ёс суртахууны хил хязгаар байдаггүй. Тэд бол диаволууд. Үнэнийг яаж ч нөхөрлөсөн, тэд хүлээж авахгүй. Тэдний мөс чанар огт мэдрэмжгүй; тэд бол мөс чанаргүй амьтад юм. Бурханы гэрийн ажлын зохицуулалтад Бурханы үгийн ном тараах зарчмыг—хэн үүнийг авах ёстой, хэн авах ёсгүйг зааж өгсөн байдаг. Тэд эдгээр зарчмын дагуу үйлдэж чаддаг уу? (Үгүй.) Ажлын зохицуулалтад чуулган байгуулахад хэдэн хүн шаардлагатай, хэдэн чуулган нийлж дүүрэг бүрдүүлэх, хэдэн дүүрэг нийлж бүс бүрдүүлэх, мөн ямар шалгуур, зарчмаар бүх түвшний удирдагчдыг томилохыг заасан байдаг. Тэд эдгээр зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг уу? (Үгүй.) Тэд Бурханы гэрийн ажилд, эсвэл ах эгч нарын амь-оролтод ашиг тустай ямар ч ажил хийхгүй. Тэд дотроо: “Хэрвээ би чамд зориулж ажлыг сайн хийгээд, ах эгч нар бүгд амийн хувьд өсөж, намайг ялган таньдаг болчихвол би үргэлжлүүлэн хөл дээрээ бат зогсож, байр сууриа хадгалж чадах уу? Би яавч чиний төлөө өөрийгөө ядраахгүй! Би зүгээр л хаа хамаагүй хийнэ. Бурханы гэр тавин хүнтэйгээр чуулган бүрдүүлэхийг шаарддаг ч би ная юм уу ерэн хүнтэй байлгах гэж зүтгэнэ. Чуулганы удирдагчдыг хэрхэн сонгохын тухайд, ямар хэрэгжүүлэлт надад ашигтай байхаас л шалтгаална. Хэрвээ сонгогдсон чуулганы удирдагч миний санаанд нийцэхгүй бол намайг сонсдог, надад дуулгавартай хүнийг би томилно” гэж боддог. Тэд ийм байдлаар ажиллаж байхад чуулганы хэвийн амьдрал бий болж чадах уу? Хэзээ ч бүтэхгүй. Чуулганы хэвийн амьдралгүйгээр ах эгч нар амь-оролтын хувьд хурдан өсөж чадах уу? Шинэ итгэгчид хурдан суурь тавьж чадах уу? (Үгүй.) Өөрөөр хэлбэл, диавол болох эдгээр хуурамч удирдагч, антихристүүд ах эгч нарын амь-оролтод ашиг тустай ямар ч ажил хийхгүй. Тэд нэлээд эрч хүчтэйгээр завгүй гүйлдэж харагддаг ч тэд юу хийж байна вэ? Тэд зөвхөн өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө л аливааг хийж байдаг. Өөрсдөд нь ашигтай л бол тэд юу хүссэнээ хийж, бүрэн дураараа авирладаг. Тэд ямар ч амбиц, хүсэлтэй байсан, эрх мэдлийг гартаа оруулах үедээ тэрийгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх бөгөөд энэ боломжийг яавч алдахгүй. Чуулганы амьдрал, ах эгч нарын амь-оролт, чуулганы дэг журам, мөн Бурханы гэрийн сайн мэдээний ажил болон бусад салбарын ажил урагшилж байна уу, эсвэл саадгүй явж байна уу гэдэг тухайд—аль нь ч тэдний санаа зовдог зүйл биш. Жишээлбэл, тэдэнд чуулган номыг хэрхэн, хэнд тараах ёстойг хэлбэл тэд: “Ийм хатуу чанга байх шаардлагагүй. Би зүгээр л яаж ийгээд тараачихна, тэгээд л болоо” гэж боддог. Чуулганы ном хадгалдаг газар аюулгүй эсэхийг асуухад тэд: “Аюулгүй байна уу, үгүй юу хэнд хамаатай юм бэ? Ямартай ч, ном хадгалах газар байгаа юм чинь болоо” гэж хэлдэг. Чи хар даа, дээрээс бодлого гаргасан ч тэд ингэж арга хэмжээ авдаг. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалт, эсвэл хэрэгжүүлэлтийн тодорхой зарчмуудын алийг ч хэрэгжүүлдэггүй; оронд нь өөрсдийнхөө санаа, арга барилын дагуу үйлддэг. Энэ нь өөрсдийнхөө хэрэгжүүлэлтээр үнэнийг орлуулах гэж оролдож байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс ийм диаволуудын гарт орвол зовох болно—диаволууд юу хүссэнээ хийх бөгөөд яг л дээрэмчдийн толгойлогч, нутгийн дарангуйлагч, эзэн ноён, эсвэл эзэн хаан мэт хүн бүр тэдний үгэнд орох ёстой болно. Бурханы сонгосон хүмүүс чуулганы хэвийн амьдралаар амьдрах, үнэн замд хурдан суурь тавих, янз бүрийн үнэн дээр хурдан ахиц дэвшил гаргах боломжгүй болно. Диаволууд ганц ч сайн зүйл хийхгүй. Аль нэг чуулганд ёрын муу хүмүүс болон антихристүүд үймээн самуун тарьж, эмх замбараагүй байдал үүсгэвэл энэ нь тухайн чуулганы удирдагчид бодитой ажил хийх чадваргүй бөгөөд ердөө л нэрийн төдий хүмүүс болохыг баталдаг. Итгэлд шинэ байгаа ах эгч нар сууриа ч тавьж амжаагүй байхдаа антихристүүдэд төөрөлдөж, чуулганы амьдрал ч бас эмх замбараагүй байдалд ордог. Энэ бүхэн хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүйгээс үүдэлтэй. Хуурамч удирдагчдад бодитой ажил хийх цаг байдаггүй хэрэг үү? (Үгүй.) Хэрвээ тэд энэ чухал ажлыг хийхийг хүссэн бол хангалттай их цаг хугацаа байгаа ч тэд зүгээр л хийдэггүй. Энэ нь диаволуудын ёрын муу уг чанарыг ил болгодог. Тэд чуулган эмх замбараатай байхаас илүү айдаг зүйл үгүй бөгөөд чуулган туйлын эмх замбараагүй болоосой гэж хүсэж, чуулганы ажил эмх замбараагүй, зогсонги байдалд ороосой гэж хүсэн хүлээж, чуулганы бүх гишүүн ёрын муу хүмүүс болон антихристүүдэд дуулгавартай байж, антихристүүд, ёрын муу хүмүүс, диаволуудад төөрөлдөж, Бурханыг дагахгүй байгаасай гэж хүсдэг. Энэ нь яг тэдний хүсдэг зүйл бөгөөд тэд баярлаж, сэтгэл ханах болно. Ах эгч нар чуулганы хэвийн амьдралаар амьдарч, Бурханы үгийг хэвийнээр идэж, ууж, үнэнийг нөхөрлөж чаддаг, мөн чуулганы амьдралд оролцох бүрдээ ямар нэгэн зүйл олж авч чаддаг байх үед тэд эвгүйцдэг. Учир нь, хэрвээ хүмүүс үргэлж ямар нэгэн зүйл олж авч, амийн хувьд аажмаар өсөж байвал тэднийг ялган таньж, голж, тэд байр сууриа алдах бөгөөд энэ нь тэдний харахыг хүсдэггүй үр дагавар юм. Чуулган хэдийчинээ эмх замбараагүй байна, тэдэнд төдийчинээ их авьяас чадвараа харуулах боломж, авьяас чадвараа гаргах орон зай байна, төдийчинээ их эмх замбараагүй байдлыг өөртөө ашигтай болгож, ялалт олж авч болно гэж тэд боддог. Энэ бол үнэхээр диаволуудын заль мэх юм! Диаволууд байгаа газар үнэн-зарчим, тодорхой ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй. Ах эгч нар ажлын зохицуулалтыг уншиж чаддаггүй бөгөөд үүргээ гүйцэтгэх ямар ч замгүй байдаг. Чуулганд эмх замбараагүй байдал үүсэх үед диавол болох энэ хуурамч удирдагчид, антихристүүд үүнийг ердөө шийдвэрлэдэггүй, бүр нууцаар баярладаг. Тэд бүр ямар нэгэн асуудал үүсгэх элдэв аргыг сүвэгчилж, өөр нэг диавол юм уу антихристийг удирдагчаар томилдог бөгөөд энэ нь чуулганыг улам бүр эмх замбараагүй болгодог; энэ нь тэднийг бүр ч их баярлуулдаг. Энэ нь агуу улаан лууны аливааг хийдэг аргатай адил биш гэж үү? Агуу улаан луу хүмүүсийг Бурханд итгэх, Бурханыг дагах, эсвэл үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрдөггүй; хүмүүсийг зөвхөн Намыг сонсож, Намыг дагахыг л зөвшөөрдөг. Тэд идэж, ууж, зугаацаж, ямар ч гэмт хэрэг үйлдэж болно; ямар ч гэмт хэрэг үйлдсэн, тэднийг хязгаарладаггүй. Нийгэмд нутгийн танхайчууд, балмад этгээдүүд, биеэ үнэлэгчид олон байдаг; хүмүүс нүгэл дунд амьдарч, нүглийн таашаалд ташуурдаг тул хэн ч улсын хэрэг явдлыг тоодоггүй, хэн ч ХКН хөшигний ард хэчнээн их муу зүйл хийснийг мөрдөн шалгадаггүй. Үүнийг анхаарал сарниулах гэдэг. Хятадыг захирсан олон жилийн хугацаанд агуу улаан лууны хамгийн үр дүнтэй тактик нь янз бүрийн улс орноос элдэв янзын ёрын муу чиг хандлага, ёрын муу бодол, үзэл бодлыг Хятадад нэвтрүүлэх явдал байсан. Үүний дараа Хятадын ард түмэн бэлгийн харилцааны хувьд бүрэн чөлөөлөгдөж, сэтгэлгээ нь задгайрч, бэлгийн харилцааны талаар ярихдаа ч нээлттэй болсон. Тэд өдөржингөө эдгээр зүйлийн талаар боддог. Жирийн ард түмний амьдрал юу болж хувирсан бэ? Энэ нь тэдний төрөлх хүсэл болох хоол хүнс, бэлгийн харилцааг тойрон эргэлдэж байдаг. Жирийн ард түмэн бүгд ийм хортой эргүүлэгт автсан тул улс төр, эрх баригчдын талаарх сонор сэрэмжээ сулруулж, улс төр, эрх баригчдын талаар ямар ч мэдрэмжгүй болж, тэднийг тоохоо больжээ. Хар тамхинд донтсон хүмүүс шиг тэдний хүсэл зориг сулардаг. Эрчүүдэд карьер хөөх амбицтай байхаа больж, эмэгтэйчүүдэд сайн эхнэр, халамжтай ээж байхыг хүсэхээ больсон. Хүмүүс зөв замаар явдаггүй, эсвэл зүй зохистой ажил хийдэггүй. Хэн ч улс төрд оролцдоггүй бөгөөд хүн бүр агуу улаан луунд бүрэн захирагддаг. Ийм маягаар агуу улаан лууны дэглэм бэхждэг, учир нь ийм хүмүүсийг захирахад хялбар байдаг. “Захирахад хялбар” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь агуу улаан луу жирийн ард түмнийг яаж ч дарласан, тэд эсэргүүцэхгүй, тэвчих ёстой болдог гэсэн үг. Энэ нь яг одоо хүрчихсэн байгаа үр нөлөө биш гэж үү? (Тийм.) Хятад кино юм уу цахим бичлэгүүдийг хар даа; тэдгээрийн наяас ерэн хувь нь бэлгийн дур хүсэл, эсвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны тухай байдаг. Энэ нь хүмүүст аймшигтай нөлөө үзүүлдэг; хүүхэд, насанд хүрээгүйчүүдийг хамгаалдаггүй. Барууныхан энэ тал дээр хатуу дүрэм журамтай байдаг; тэд хүүхэд, насанд хүрээгүйчүүдийг хамгаалж, тэдэнд зориулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Өнөөгийн Хятад залуус ийм нийгмийн орчинд өсөж торнидог. Тэдний оюун санааг маш бага насанд нь романтик харилцаа, хайр дурлал, бэлгийн харилцаа, гэрлэлт зэрэг зүйлээр дүүргэдэг. Энэ бол аймшигтай! Хэрвээ хүн төрөлхтөн нийгмийн ийм нөхцөлд амьдарч, нийгмийн орчны нөлөөлөл, боловсролоор дамжуулан хүн төрөлхтний хэвийн физиологийн хэрэгцээг Сатан доройтлын түвшинд хүртэл завхруулбал хүмүүсийн зүрх сэтгэл хорон муу болж, доройтоно. Хорон муу байдал, доройтлын нэг илрэл бол хүмүүс энэ тал дээр ямар ч ичих мэдрэмжгүй байх юм уу, энэ тал дээрх ичих мэдрэмжийн хэмжүүр нь буурдаг явдал юм. Зарим хүн мөс чанар, эрүүл ухаантай учраас зүрх сэтгэлдээ давж болохгүй гэсэн шугамтай байдаг; энэ нь тэдний өчүүхэн мөс чанар, эрүүл ухаанаас улбаатай бага зэрэг ичих мэдрэмж юм. Гэвч энэ хүмүүс Бурханд итгэснийхээ дараа ч нийгмийн тэр нөхцөлд өсөж торнисон сүүдэр, ул мөрийг тээсээр байдаг. Өнөөг хүртэл зарим нь үүнээс аажмаар салж байгаа бол зарим нь тэр сүүдэрт амьдарсаар, түүнээсээ гарч чадаагүй байна. Тийм нийгмийн орчин, гарал үүсэл дунд өсөж торнисон хүмүүсийн эерэг зүйл, шударга ёсны төлөөх дотоод хүсэл, мөн зөв замаар явах шийдвэр, тууштай байдал, эсвэл хүсэл эрмэлзэл нь тодорхой хэмжээгээр сүйдсэн байдаг. “Сүйдсэн” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тийм нийгмийн орчны нөлөөнд автаж, хүмүүжсэний улмаас энэ хүмүүсийн эерэг зүйлийг хүсэмжлэх, гэрэл гэрээ болон шударга ёсыг эрэлхийлэх шийдвэр, тууштай байдал, тэсвэр хатуужил, хүсэл зориг нь маш сул дорой байдаг гэсэн үг; тэд ямар ч шуурга, ямар ч саад бэрхшээл, ямар ч ялагдлыг давж гарч чаддаггүй. Энэ нь хар тамхи татаж байсан хүмүүстэй адилхан; тэд хар тамхийг хаясан ч үүний хор хөнөөл үүгээр зогсдоггүй. Саад бэрхшээл, ялагдалтай тулгарах үедээ, сэтгэлээр унах юм уу сөрөг болох үедээ тэд оюун ухааныхаа мэдрэлийг алдуулж, амьдралын янз бүрийн бэрхшээлээс зугтахын тулд дахин хар тамхи хэрэглэж болзошгүй. Өөрөөр хэлбэл, тэд хар тамхины донтолтдоо нэгмөсөн цэг тавих боломжгүй; тэд замын дунд дахин донтож, хуучин хэв маягтаа эргэн орж, амьдралын янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд урьдын аргыг ашиглах болно. Ийм ёрын муу нийгмийн орчин, гарал үүсэл дунд өсөж торнисон энэ хүмүүс Сатанаас олон тэрс үзэл, ташаарал хүлээн авсан бөгөөд тэдгээр нь зүрх сэтгэлд нь гүн гүнзгий үндэслэсэн байдаг. Үнэнийг эрэлхийлэх тэдний хүсэл зориг маш хэврэг хэвээр байгаа бөгөөд сатанлаг ёрын муу хүчний төөрөгдүүлэлт, уруу таталт, эсвэл элдэв сорилтыг тэсвэрлэн давж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс Бурханыг дагадаг ч тэдний амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс, хайр дурлал болон аз жаргалыг үзэх үзэл нь бүгд ёрын муу чиг хандлагад гүнзгий нөлөөлөгдөж, автсан байдаг, бүр эдгээр зүйлд хүлэгдэж, дөнгөлөгдсөн байдаг. Зарим нь аз жаргалтай гэрлэлт, хоёулхнаа байх ертөнцийг эрэлхийлж, бэлгийн дур хүсэлдээ ташуурахын тулд ертөнцийн хорон муу чиг хандлага руу буцахыг хүссээр байдаг. Энэ хүмүүс тэрхүү ёрын муу бодол санаа, үзэл бодолд маш амархан дахин эзэмдүүлж, удирдуулдаг. Ялангуяа хүмүүс хайр дурлал, гэрлэлттэй холбоотой зарим нэг кино үзэх үедээ зүрх сэтгэл нь суларч, гэрлэлт, хайр дурлал дунд амьдарч, амьдралаас таашаал авч буй шүтлэггүй хүмүүст атаархаж, үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэх хүслээ алддаг. Энэ бол маш аймшигтай зүйл юм. Эдгээр бодитой нөхцөл байдлаас харахад, хүн бүр өнөөдрийг хүртэл Бурханыг дагахын тулд тоо томшгүй олон бэрхшээл туулсан ч аюулгүй биш хэвээр байгааг харж болно. Магадгүй чи үнэнийг эрэлхийлэх, үнэнийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлэхэд хамаг хүчээ хэдийнээ дайчилсан гэж бодож болох ч Сатан хүнийг сүйтгэсний үр дагавар чамаас бүрэн арилаагүй хэвээр байгаа тул чи асар их аюулд орсон хэвээр байна.
Диаволуудын ёрын муу илрэлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөцгөөе. Диаволуудын ёрын муу илрэл хэтэрхий олон; хаа сайгүй байдаг гэж хэлж болно—ямар ч бүлэг хүмүүсийн дундаас чи тэдгээрийг олох болно. Бид диаволуудын ёрын муу мөн чанарыг нь тодорхойлохын тулд тэдний янз бүрийн ёрын муу илрэлийг голчлон үнэний дагуу хэмждэг. Энэ бол хамгийн үнэн зөв арга юм. Диаволуудын үнэнд ханддаг янз бүрийн хандлагад—үнэнд дайсагнаж, үнэн рүү дайрч давшлж, үнэнийг орлуулах гэж эрмэлзэж байгаад нь—үндэслэвэл, ийм төрлийн хүний уг чанар-мөн чанар нь ёрын муу мөн чанар буюу диаволын мөн чанар юм. Тэд хэзээ ч өөрчлөгдөхгүй, учир нь тэд үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй бөгөөд үнэнийг хэзээ ч эерэг зүйл гэж үздэггүй. Яагаад тэд үнэнийг эерэг зүйл гэж үздэггүй вэ? Яагаад гэвэл тэдэнд хүн чанар байдаггүй бөгөөд тэд бол диаволууд юм; тэд үнэнийг хүлээн авч чаддаггүй бөгөөд тэдэнд үнэнийг хүлээн авах чадавх ч байдаггүй, үнэнийг хүлээн авах ямар нэг хэрэгцээ ч байдаггүй. Тэгвэл тэдний хэрэгцээ юу вэ? Энэ нь муу зүйл хийх, Бурханд болон үнэнд дайсагнасан зүйл хийх, мөн үнэн рүү дайрч давшилдаг, үнэнийг орлуулдаг зүйлсийг хийх явдал юм. Энэ бол тэдний эрхэм зорилго бөгөөд үүнийг бас тэдний уг чанар-мөн чанар нь тодорхойлдог. Тиймээс, эцсийн дүндээ ийм хүмүүсийг чуулганаас цэвэрлэхээс өөр аргагүй. Бурханы гэрт тэдэнд орон зай байхгүй, тэдний гүйцэтгэх ямар нэг үүрэг гэж ч байхгүй. Бурханы гэрт тэд огтхон ч хэрэггүй. Бурханы гэрт үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг хүмүүс үнэнийг хайрладаг эсэхээс үл хамааран, ядаж л дотооддоо үнэнийг дуртайяа хүлээн авдаг, үнэнд дайсагнадаггүй, үнэнийг хэзээ ч үгүйсгэхгүй, мөн Бурханыг хэзээ ч шүүж, дайрч давшилж, эсвэл доромжлохгүй. Мэдээж, тэд үнэнийг орлуулах ямар нэгэн үгийг санаатайгаар хэлэхгүй, эсвэл тийм зан авир, үйлдэл гаргахгүй. Үнэнд дайсагнах, үнэн рүү дайрч давшлах, үнэнийг орлуулах гэх Сатан болон диаволуудын ёрын муу илрэл нь Сатаныг ёрын муу мөн чанартай болохыг хангалттай баталдаг; тэд чуулганд үлдэж болохгүй. Бурханы сонгосон хүмүүс үнэнийг улам бүр ойлгохын хэрээр, мөн олонх хүн үнэнд зэвүүцэж, дайсагнадаг янз бүрийн хүмүүсийг ялган таньдаг болохын хэрээр, диавол болох хүмүүсийн уг чанар-мөн чанар улам бүр тодорхой ил болж, хүмүүст улам бүр тодорхой, үнэн зөв танигдаж, ялган танигддаг. Тиймээс, энэ хүмүүс улам бүр бусдад гологдож, улам бүр бусадтай эвтэй найртай харилцаж, нийцтэй хамтран ажиллах боломжгүй болдог. Тэгээд эцсийн дүндээ тэд аажмаар таягдан хаягдахаас өөр аргагүй. Та нар ийм хүмүүс таягдан хаягдахыг харахыг хүсэж байна уу? (Тийм.) Тэд аажмаар таягдан хаягдах нь сайн зүйл. Нэг талаас, энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн ихэнх нь биеийн хэмжээгээр өсөж, диавол болох хүмүүсийг ялган таньдаг болж, тэднийг цаашид Бурханд итгэгчид, эсвэл ах эгч нар гэж үзэхээ больсныг баталдаг. Нөгөө талаас, диавол болох хүмүүсийн хийсэн зүйлс улам бүр ил болгогддог. Хүмүүс тэдний уг чанар-мөн чанарыг ил гаргадаг бөгөөд тэдний үзүүлдэг үйлчлэл хүртэл стандартад нийцэхгүй байгааг хүн бүр хардаг; тэд чуулганд зөвхөн үймээн, саад тотгор учруулдаг бөгөөд ямар ч эерэг нөлөө байдаггүй. Тэднийг таягдан хаяж, цэвэрлэсний дараа чуулганы ажил хэвийн урагшилдаг. Диавол болох хүмүүст хүн чанар байдаггүй; тэд араатнаас ч дор. Зарим араатан эзнээ сонсож, хичээнгүйлэн ажиллаж, эзэндээ төвөг удахгүй байхыг мэддэг. Араатанд тодорхой хэмжээний эрүүл ухаан байдаг бол диаволуудад байдаггүй. Хэрвээ чи тэднийг үүрэг гүйцэтгүүлэхээр ашиглавал тэдэнд хяналт тавих зарим нэг хүнийг бас зохицуулах шаардлагатай болно. Хэрвээ тэд дуулгавартайгаар үйлчлэл үзүүлж чаддаг байсан бол тэрийг хүлээн зөвшөөрч болох юм, гэвч тэд зүй зохистойгоор үйлчлэл үзүүлэхгүй. Чи тэдэнд хяналт тавьсан ч тэднийг харж чадахгүй үеүд үргэлж гарна. Хэрвээ чи тэднээс түрхэн зуур хараагаа салгах юм уу, нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөвөл, диаволууд сиймхийг ашиглаж, чуулганы ажилд эмх замбараагүй байдал, төвөг учруулна. Чи тэднийг хянуулахаар хэдэн хүн ашигладаг бөгөөд эцэст нь тэдний тарьсан хэргийг цэгцлэхэд чамд дахиад хэдэн хүн хэрэгтэй болдог. Тэднийг үүрэг гүйцэтгүүлэхээр ашиглах нь хэтэрхий их хохиролтой, үнэ цэнгүй бөгөөд тэднийг ашиглах нь хэтэрхий дарамттай, уур хүрмээр юм байна гэдгийг чи мэдрэх болно. Тэдний ажиллаж байгааг харах нь араатан ажиллаж байгааг харахтай адил; тэд хэвийн хүмүүсийн хийж чадах зүйлийг хэзээ ч хийж чадахгүй. Эцэст нь, чи тэднийг нэвт харах болно: Ийм хүмүүс бол араатнууд, тэд бол диаволууд; тэд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Араатнууд болон диаволууд үнэнийг хэзээ ч хүлээн авахгүй. Чи эцэст нь энэ хэргийг тодорхой ухаарч, эцсийн дүндээ диаволуудыг дахин хэзээ ч ашиглахгүй гэж шийдэн, тэднийг цэвэрлэнэ. Араатнууд болон диаволууд хүн болж чадах уу? Энэ бол боломжгүй. Агуу улаан луугаар яргачны хутгыг нь тавиулна гэдэг боломжгүй; түүний уг чанар бол диаволынх—тэр нүд цавчилгүйгээр хүмүүсийг хөнөөдөг. Диаволууд болон Сатан нэг бүлгийнх. Чи агуу улаан лууг хэрхэн хардаг шигээ эдгээр араатан болон диаволуудыг тийнхүү харах ёстой; энэ нь зөв. Хэрвээ чи диаволуудыг Сатан болон агуу улаан лууг хардгаас өөрөөр хардаг бол энэ нь чамайг диаволуудын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгоогүй хэвээр байгааг баталж байна; хэрвээ чи тэдэнд хүн шиг хандсаар, тэднийг хүн чанартай, зарим нэг магтахуйц чанартай бөгөөд аврагдах боломжтой хэвээр байгаа, чи тэдэнд дахин боломж олгох хэрэгтэй гэж бодож байвал чи мунхаг байна, чи тэдний заль мэхэнд дахин унажээ, чи үүнийхээ төлөөсийг заавал төлөх болно. Тэдний заль мэхэнд унахгүйн тулд чи диаволуудыг сайтар цэвэрлэх ёстой. Тэдэнд өршөөл бүү үзүүл! За, диаволуудын ёрын муу илрэлийн талаарх өнөөдрийн нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Баяртай!
2024 оны 2 дугаар сарын 17