Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ

Үйлчлэл үзүүлэгчдийн ажил нь байлдан дагуулалтын ажлын эхний алхам байв. Өнөөдөр бол байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам юм. Байлдан дагуулалтын ажилд яагаад төгс болгуулах тухай бас дурддаг вэ? Энэ нь ирээдүйн суурийг тавихын төлөө байдаг. Өнөөдөр бол байлдан дагуулалтын ажлын эцсийн алхам; их гай зовлон туулах үе дараа нь ирэх бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг төгс болгох албан ёсны эхлэлийг тэмдэглэнэ. Одоо гол асуудал нь байлдан дагуулалт боловч өнөө үе нь бас төгс болгох үйл явцын эхний алхмын цаг үе юм. Энэхүү эхний алхам нь хүмүүсийн мэдлэг, дуулгавартай байдлыг төгс болгохыг шаарддаг бөгөөд энэ нь мэдээжийн хэрэг байлдан дагуулалтын ажлын суурийг тавьдаг. Хэрвээ чи төгс болгуулъя гэвэл хожмын гай зовлон дунд бат зогсож, ажлын дараагийн алхмыг түгээхийн тулд бүхнээ зориулж чаддаг байх ёстой; төгс болгуулах гэдэг нь энэ бөгөөд энэ нь бас Бурхан хүмүүсийг бүрэн олж авдаг үе юм. Өнөөдөр бид байлдан дагуулагдах тухай ярьж байгаа нь төгс болгуулах тухай ярихтай адилхан. Гэхдээ өнөөдөр хийгддэг ажил бол ирээдүйд төгс болгуулах суурь юм; төгс болгуулахын тулд хүмүүс саад тотгор туулах ёстой бөгөөд ингэж саад тотгор туулах нь байлдан дагуулагдахад үндэслэх ёстой. Хэрвээ хүмүүст өнөөдрийн суурь байхгүй бол—хэрвээ тэд бүрэн байлдан дагуулагдаагүй бол—ажлын дараагийн алхмын үеэр бат зогсоход хэцүү байх болно. Зүгээр л байлдан дагуулагдах нь эцсийн зорилго биш. Энэ нь харин Сатаны эсрэг Бурханы төлөө гэрчлэл хийх нэг алхам билээ. Төгс болгуулах нь эцсийн зорилго бөгөөд төгс болгуулахгүй бол чи ч бас үл тоогдож магадгүй. Ирээдүйд саад тотгортой тулгарах үед л жинхэнэ биеийн хэмжээ чинь харагдана; өөрөөр хэлбэл, тэр үед л Бурханыг гэх хайрын чинь цэвэр байдлын түвшин илэрхий болно. Өнөөдөр хүмүүс ингэж хэлдэг: “Бурхан юу ч хийдэг бай хамаагүй, бид дуулгавартай байх ёстой. Иймээс бид Бурханы агуу хүч чадал, Бурханы зан чанарыг харуулж чадах товойлгогч байхад бэлэн байна. Бурхан бидэнд эелдэг хандсан ч, биднийг хараасан ч, эсвэл биднийг шүүсэн ч бай, бид Бурханд талархсан хэвээр байдаг.” Ингэж хэлж байгаа чинь бага зэрэг мэдлэгтэйг чинь л харуулдаг боловч тийм мэдлэгийг бодит байдалд хэрэглэж болох эсэх нь энэхүү мэдлэг жинхэнэ үү, үгүй юү гэдгээс хамаардаг. Хүмүүс өнөөдөр ийм хэрсүү ухаан, мэдлэгтэй байдаг нь байлдан дагуулалтын ажлын үр нөлөө юм. Төгс болгуулж чадах уу, үгүй юү гэдгийг чинь саад тотгортой тулгарах үед л харж болох бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг эсэх чинь тэр үед харагдана. Хэрвээ хайр чинь үнэхээр цэвэр ариун бол чи: “Бид бол товойлгогчид, бид бол Бурханы гар дахь бүтээлүүд” гэж хэлнэ. Сайн мэдээг Харь үндэстнүүдэд түгээх үедээ чи: “Би ердөө л үйлчлэл үзүүлж байна. Бурхан зөвт зан чанараа бидэнд харуулахын тулд бидний доторх завхарсан зан чанарыг ашиглан энэ бүх зүйлийг хэлсэн; хэрвээ Бурхан тийм зүйл хэлээгүй бол бид Бурханыг харж, мэргэн ухааныг нь ойлгож чадахгүй, мөн тийм агуу аврал, тийм агуу ерөөлийг хүлээн авч ч чадахгүй байсан” гэж хэлнэ. Хэрвээ чамд туршлагаар олж авсан ийм мэдлэг үнэхээр байдаг бол тэр нь хангалттай. Гэвч өнөөдөр хэлдэг зүйлийн чинь ихэнх нь ямар ч мэдлэг агуулдаггүй бол “Бид товойлгогчид, үйлчлэл үзүүлэгчид; бид байлдан дагуулагдаж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийхийг хүсдэг …” гэдэг чинь бөөн хоосон уриа лоозонгоос цаашгүй юм. Зүгээр л ингэж хашхирах нь чамд бодит байдал байдаг гэсэн үг биш, мөн биеийн хэмжээтэй гэдгийг чинь ч энэ нь нотолдоггүй; чи жинхэнэ мэдлэгтэй байх ёстой бөгөөд мэдлэг чинь туршигдах ёстой.

Энэ хугацаанд Бурханы илэрхийлсэн эдгээр айлдварыг чи илүү их уншиж, өөрийнхөө үйлдлийг харьцуулан харах ёстой: Тэр чигтээ товойлгогч мөн гэдэг чинь маргаангүй бодит баримт юм! Өнөөдрийн мэдлэгийн чинь хэмжээ ямар вэ? Чиний санаа, бодол, зан авир, үг, үйл хэрэг—энэ бүх илэрхийлэл нийлээд Бурханы зөвт, ариун байдлыг товойлгогч болдог бус уу? Та нарын илэрхийлэл Бурханы үгээр илчлэгдсэн завхарсан зан чанарын илрэл бус уу? Бодол, санаа, сэдэл, чамд илэрдэг завхрал чинь Бурханы зөвт зан чанарыг, түүнчлэн Түүний ариун байдлыг харуулдаг. Бурхан ч бас бузар газар төрсөн, гэхдээ бузраар сэвтээгүй хэвээр байдаг. Тэрээр чам шиг л энэ бузар дэлхийд амьдардаг боловч эрүүл ухаан, ухамсарлах чадвартай бөгөөд бузрыг үзэн яддаг. Чи өөрийнхөө үг, үйл хэргээс ямар нэгэн бузар юм олж илрүүлж ч чаддаггүй байж магадгүй, харин Тэр чаддаг бөгөөд чамд тэдгээрийг зааж үзүүлдэг. Чиний тэр хуучин зүйлс—боловсрол, хэрсүү ухаан, эрүүл ухаан дулимаг байдал, амьдралын хоцрогдмол хэв маяг—өнөөдрийн илчлэлээр ил болчихсон; Бурхан ажиллахын тулд газар дээр ирснээр л хүмүүс Түүний ариун байдал, зөвт зан чанарыг хардаг. Тэрээр чамайг шүүж, гэсгээж, чамд ойлгуулдаг; заримдаа чөтгөрлөг уг чанар чинь харагддаг бөгөөд Тэр үүнийг чамд зааж үзүүлдэг. Тэрээр хүний мөн чанарыг арван хуруу шигээ мэддэг. Мөн та нарын дунд амьдарч, адилхан хоол идэж, адилхан орчинд амьдардаг—тэгсэн ч гэсэн Тэр илүү ихийг мэддэг; Тэр чамайг илчилж, хүмүүсийн завхарсан мөн чанарыг нэвт харж чаддаг. Хүний амьдралын гүн ухаан болон шударга бус, ов мэхтэй байдлыг хамгийн их үзэн яддаг. Ялангуяа хүмүүсийн махан биеийн харилцааг зэвүүцдэг. Тэрээр хүний амьдралын гүн ухааныг мэддэггүй байж болох ч хүмүүсийн илчилдэг завхарсан зан чанарыг тодорхой харж, ил болгож чадна. Тэгээд үг хэлж, эдгээр зүйлээр дамжуулан хүнд зааж сургахын тулд ажилладаг ба хүмүүсийг шүүх, мөн Өөрийн зөвт, ариун зан чанарыг харуулахын тулд эдгээр зүйлийг ашигладаг. Тийнхүү хүмүүс Түүний ажлыг товойлгогчид болдог. Бие махбодтой болсон Бурхан л хүний завхарсан зан чанар болон Сатаны бүх үзэшгүй муухай нүүр царайг ил болгож чадна. Тэр чамайг шийтгэдэггүй, харин зөвт, ариун байдлынхаа товойлгогч болгон ашигладаг төдий боловч чи хэтэрхий бузар учраас ичиж зовон, нүүр хийх газаргүй болдог. Тэрээр хүнд илэрдэг тэр зүйлсийг ашиглан ярьдаг бөгөөд эдгээр зүйлийг ил болгох үед л хүмүүс Бурхан хэчнээн ариун болохыг мэдэж авдаг. Хүмүүст байгаа өчүүхэн төдий хольцыг ч, зүрх сэтгэлд нь оршдог бузар бодлыг ч Тэр анзааралгүй өнгөрдөггүй; хүмүүсийн үг, үйлдэл Өөрийнх нь хүсэлтэй нийцэхгүй бол Тэр өршөөдөггүй. Түүний үгэнд хүмүүсийн, эсвэл өөр юуны ч бузрыг багтаах зай үгүй—эдгээрийг бүгдийг нь ил болгох ёстой. Тэр үед л чи Бурхан үнэхээр хүнтэй адилгүйг хардаг. Хүмүүст өчүүхэн төдий л бузар байвал Тэр тэднийг туйлын их жигшдэг. Заримдаа хүмүүс ойлгож чадалгүй, “Бурхан минь, Та яагаад ингэж их уурладаг юм бэ? Та яагаад хүний сул талыг анхаарч үздэггүй юм бэ? Яагаад хүмүүсийг жаахан ч болов уучилдаггүй юм бэ? Яагаад хүнд ийм хайхрамжгүй ханддаг юм бэ? Мэдээж, хүмүүс хэр их завхарсныг Та мэднэ, тэгвэл тэдэнд яагаад ингэж хандсаар байдаг юм бэ?” гэж хэлэх үе ч байдаг. Бурхан нүглийг үзэн яддаг, үүнд зэвүүцдэг бөгөөд ялангуяа чамд дуулгаваргүй байдлын ямар нэг ул мөр байвал зэвүүцдэг. Чамайг тэрслүү зан чанар илчлэх үед Тэр үүнийг хараад, ихэд зэвүүцдэг—ер бусын их зэвүүцдэг. Эдгээр зүйлээр дамжуулан Түүний зан чанар болон Бурхан юу болох нь харагддаг. Хэдийгээр Тэр хүнтэй адилхан хоол идэж, адилхан хувцас өмсөж, адилхан зүйл эдэлж, хүмүүстэй хамт амьдарч, оршин суудаг боловч хүнтэй адилгүй гэдгийг чи өөрийгөө харьцуулж үзэхдээ ойлгодог. Энэ нь товойлгогчийн ач холбогдол биш гэж үү? Хүний эдгээр зүйлээр дамжуулан Бурханы хүч чадал харагддаг; харанхуй нь гэрлийн эрхэм нандин оршин тогтнолыг тодруулдаг.

Мэдээж, Бурхан та нарыг товойлгогч болгохын төлөө л товойлгогч болгодоггүй. Харин ч энэ ажил үр дүнгээ өгөх үед л хүний тэрслүү байдал бол Бурханы зөвт зан чанарыг товойлгогч гэдэг нь илэрхий болдог бөгөөд та нар товойлгогч учраас л Бурханы зөвт зан чанарын төрөлхийн илэрхийллийг мэдэх боломжтой байдаг. Та нар тэрслүү байдлынхаа улмаас шүүгдэж, гэсгээгддэг боловч тэрслүү байдал чинь та нарыг товойлгогч болгодог бөгөөд тэрслүү байдлаасаа болж та нар Бурханы хайрладаг агуу нигүүлслийг хүлээн авдаг. Тэрслүү байдал чинь Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг товойлгогч болдог бөгөөд тэрслүү байдлаасаа болоод та нар ийм агуу аврал, ерөөлийг олж авсан. Та нар Надаар ахин дахин шүүгдсэн хэдий ч урьд нь хүний хэзээ ч хүртэж байгаагүй үлэмж их авралыг хүртсэн. Энэ ажил та нарын хувьд туйлын их ач холбогдолтой. “Товойлгогч” байх нь та нарын хувьд бас туйлын үнэ цэнтэй: Товойлгогч учраас та нар авралын нигүүлслийг хүртсэн, иймээс тийм товойлгогч дээд зэргийн үнэ цэнтэй бус уу? Дээд зэргийн ач холбогдолтой бус уу? Та нар Бурхантай адилхан нэг ертөнцөд, адилхан бузар газарт амьдардаг учраас товойлгогч мөн бөгөөд хамгийн агуу авралыг хүртдэг. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хэн та нарт өршөөнгүй хандаж, дорд хүмүүс та нарыг хэн харж хандах юм бэ? Хэн та нарыг анхаарах юм бэ? Хэрвээ Бурхан та нарын дунд ажиллах гээд махбод болоогүй бол та нараас өмнө хүмүүс ер хүртэж байгаагүй энэ авралыг хэзээ та нар хүртэх байсан бэ? Хэрвээ Би та нарыг халамжилж, нүглийг чинь шүүхийн тулд махбод болоогүй бол та нар аль эрт Үхэгсдийн оронд уначих байсан бус уу? Хэрвээ Би махбод болж, та нарын дунд Өөрийгөө даруухан болгоогүй бол та нар яаж Бурханы зөвт зан чанарыг товойлгогч байх эрхтэй байж чадах юм бэ? Та нарт хамгийн агуу аврал хүртэх боломж олгохын тулд Би хүний төрхтэй болж, та нарын дунд ирсэн учраас л та нар товойлгогч болдог бус уу? Намайг махбод болсон учраас л та нар энэ авралыг хүртдэг бус уу? Бурхан та нартай амьдрахын тулд махбод болоогүй бол хүний тамд та нар гахай нохойноос дор амьдарч байгаагаа бас л олж мэдэх байсан уу? Махбод дахь Миний ажлын товойлгогчид учраас та нар гэсгээгдэж, шүүгдсэн бус уу? Товойлгогчийн ажлаас илүү тохиромжтой ажил гэж та нарт үгүй, яагаад гэвэл, товойлгогч учраас л та нар шүүлтийн дунд аврагддаг. Товойлгогч болж үйлдэх шалгуурыг хангах нь амьдралын чинь ерөөл гэж та нарт санагдахгүй байна уу? Та нар ердөө л товойлгогчийн ажил хийдэг мөртөө өмнө нь хэзээ ч хүртэж байгаагүй, бүр төсөөлж ч байгаагүй тийм аврал хүртдэг. Өнөөдөр, товойлгогч байх нь та нарын үүрэг бөгөөд ирээдүйд мөнхийн ерөөл эдлэх нь зүй ёсны шагнал чинь юм. Та нарын олж авдаг аврал бол өнөө үеийн цаг зуурын хэрсүү ухаан юм уу түрхэн зуурын мэдлэг биш, харин илүү агуу ерөөл буюу амийн мөнхийн үргэлжлэл билээ. Хэдийгээр Би та нарыг байлдан дагуулахын тулд “товойлгогч”-ийг ашигласан ч та нарыг олж авахын тулд энэхүү аврал, ерөөлийг өгдөг гэдгийг та нар мэдэх ёстой; энэ нь байлдан дагуулалтын төлөө байдаг боловч бас Би та нарыг илүү сайн аврахын төлөө байдаг. “Товойлгогч” гэдэг нь бодит баримт боловч тэрслүү байдлаасаа болж та нар товойлгогч болдог бөгөөд үүнээс болж хэн ч, хэзээ ч олж авч байгаагүй авралыг хүртсэн. Өнөөдөр та нарт харуулж, сонсгодог; маргааш та нар хүлээн авна, түүнээс гадна асар их ерөөгдөнө. Тиймээс товойлгогчид хамгийн их үнэ цэнтэй биш гэж үү? Тэрслүү зан чанарыг чинь товойлгогч болгосноор өнөөдрийн байлдан дагуулалтын ажил үр нөлөөтэй болдог. Өөрөөр хэлбэл, гэсгээлт, шүүлтийн хоёр дахь тохиолдлын оргил үе нь бузар, тэрслүү байдлыг чинь товойлгогч болгон ашиглаж, Бурханы зөвт зан чанарыг та нарт харуулах явдал юм. Шүүлт, гэсгээлтийн хоёр дахь тохиолдлын үеэр та нар дахин нэгэнтээ дуулгавартай болоход Бурханы зөвт зан чанар та нарт тэр чигтээ ил тод харагддаг. Өөрөөр хэлбэл, байлдан дагуулалтын ажлыг хүлээн зөвшөөрөх чинь төгсгөлдөө очих үед энэ нь бас товойлгогчийн үүргийг биелүүлж дуусах үе чинь байдаг. Та нарт хаяг шошго өгөх нь Миний санаа зорилго биш. Харин ч Би байлдан дагуулалтын ажлын эхний тохиолдлыг гүйцэтгэхийн тулд үйлчлэл үзүүлэгчийн үүргийг чинь ашиглан Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг харуулж байгаа юм. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь тохиолдлын үр нөлөө нь та нарын эрс ялгаатай байдлаар, мөн товойлгогч болон үйлдэх тэрслүү байдлаар чинь дамжин гарч, эхний тохиолдлоор бүрэн илчлэгдээгүй Бурханы зөвт зан чанарыг та нарт бүрэн илчилж, мөн ажлынх нь мэргэн ухаан, гайхамшиг, цэвэр ариун байдлаас бүрддэг Бурханы зөвт зан чанарыг бүхэлд нь, Тэр юу болохыг бүгдийг нь та нарт үзүүлдэг. Ийм ажлын үр нөлөөнд өөр өөр цаг үеийн байлдан дагуулалт, шүүлтийн өөр өөр түвшнээр дамжуулан хүрдэг. Шүүлт оргилдоо хүрэх нь ойртох тусам хүмүүсийн тэрслүү зан чанарыг төдий чинээ их илчилдэг бөгөөд байлдан дагуулалт төдий чинээ үр нөлөөтэй байдаг. Байлдан дагуулалтын энэ ажлын үеэр Бурханы зөвт зан чанар бүхэлдээ ил болдог. Байлдан дагуулалтын ажлыг хоёр алхамд хуваадаг бөгөөд өөр өөр үе шат, түвшинтэй байдаг тул мэдээж хүрдэг үр дүн нь ч бас өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дуулгавартай байдлын хэмжээ улам ч гүн гүнзгий болдог. Үүний дараа л хүмүүсийг төгс болгуулах зөв зам руу бүрэн аваачиж болно; байлдан дагуулалтын бүх ажил гүйцэлдсэний дараа л (шүүлтийн хоёр дахь тохиолдол эцсийн үр дүндээ хүрсэн байх үед) хүмүүс шүүгдэхээ болиод амийг туулах зөв замд ордог. Яагаад гэвэл, шүүлт нь байлдан дагуулалтыг төлөөлдөг бөгөөд байлдан дагуулалт нь шүүлт, гэсгээлтийн хэлбэртэй байдаг.

Бурхан хамгийн хоцрогдмол, хамгийн бузар газарт махбод болсон бөгөөд ийм маягаар л Өөрийн ариун, зөвт зан чанарыг бүхэлд нь тодорхой харуулж чаддаг. Түүний зөвт зан чанар юугаар дамжин харагддаг вэ? Тэрээр хүний нүглийг шүүх үед, Сатаныг шүүх үед, нүглийг зэвүүцэх үед, Өөрийг нь эсэргүүцэж, Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг дайснуудаа үзэн ядах үед энэ нь харагддаг. Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний дуулгаваргүй байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы хүсэлтэй нийцдэггүй бүхэн шүүлтэд өртөх ёстой бөгөөд хүний бүхий л дуулгаваргүй байдал нүгэл гэж буруутгагддаг. Бурханы үг шүүлтийн зарчмыг тойрон эргэлддэг; Тэрээр зөвт зан чанараа харуулахын тулд хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг илчилдэг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан юм—Би тэдгээрийг ашиглан үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л жинхэнэ ажил, ганцхан энэ л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулдаг. Хэрвээ чамд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй бол Бурхан чамайг шүүхгүй, зөвт зан чанараа ч чамд харуулахгүй. Чи завхарсан зан чанартай тул Бурхан чамайг хэлтрүүлэхгүй бөгөөд үүгээр дамжуулан Түүний ариун байдал харагддаг. Хүний бузар, тэрслүү байдал хэтэрхий их байгааг харсан мөртөө үг хэлж, чамайг шүүхгүй бол, мөн зөв шударга бус байдлын чинь төлөө чамайг гэсгээхгүй бол Тэр нүглийг үзэн ядахгүй байгаа учраас энэ нь Түүнийг Бурхан биш гэдгийг батлах байлаа; Тэр яг хүнтэй л адил бузар байх байв. Өнөөдөр бузраас чинь болж Би чамайг шүүдэг, завхрал болон тэрслүү байдлаас чинь болж Би чамайг гэсгээдэг. Би та нарт хүч чадлаа гайхуулж, эсвэл та нарыг зориуд дарангуйлж байгаа юм биш; харин энэхүү бузар газарт төрж, бузраар маш их бохирдсон та нараас болж Би эдгээр зүйлийг хийдэг. Та нар бохир газарт амьдардаг гахайтай адилаар ёс жудаг, хүн чанараа алдчихсан. Бузар булай, завхралаасаа болж та нар шүүгддэг бөгөөд Би уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Яг эдгээр үгийн шүүлтээс болж л та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг; Тэрээр хүн төрөлхтний тэрслүү байдлыг хардаг учраас л зөвт зан чанараа илчилдэг. Хүн төрөлхтний бузар булай болон завхрал Түүний ариун байдлыг ил болгодог. Тэр бол өө сэвгүй, ариун атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн бусадтай хамт намаг балчигт тэлчилдэг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний увайгүй авирыг шүүх эрхгүй, хүнийг шүүх шүүлт гүйцэтгэхэд ч тохирохгүй. Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг. Хүн яаж хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харж чадах юм бэ, бас хүн яаж эдгээр нүглийг яллах эрхтэй байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан хүний нүглийг шүүх шаардлагыг хангадаггүй байсан бол зөвт Бурхан Өөрөө байж яаж чадах юм бэ? Хүмүүс завхарсан зан чанараа илчилдэг учраас Бурхан тэднийг шүүхийн тулд үг хэлдэг, тэр үед л хүмүүс Тэр бол ариун Бурхан гэдгийг харж чадна. Бурхан хүний нүглийг илчлэнгээ нүглийнх нь төлөө хүнийг шүүж, гэсгээж байх зуур нэг ч хүн, нэг ч юм энэхүү шүүлтээс зугтаж чадахгүй; бузар бүхнийг Тэр шүүдэг, ийм маягаар л Түүний зан чанар зөвт гэдэг нь харагддаг. Эс бөгөөс, та нарыг нэрэн дээрээ ч, нидэр дээрээ ч товойлгогчид гэж яаж хэлж болох юм бэ?

Израильд хийгдсэн ажил болон өнөөдрийн ажлын хооронд асар их ялгаа бий. Ехова израильчуудын амьдралыг залж чиглүүлсэн бөгөөд тийм ч их гэсгээлт, шүүлт байгаагүй, учир нь тухайн үед хүмүүс дэлхий ертөнцийг дэндүү бага ойлгодог, цөөн хэдэн завхарсан зан чанартай байсан юм. Тэр үед израильчууд Еховад үг дуугүй захирагддаг байв. Түүнийг тахилын ширээ барь гэж хэлэхэд тэд даруйхан тахилын ширээ барьсан; тахилчийн хувцас өмс гэхэд тэд дуулгавартай дагасан. Тухайн үед Ехова хонин сүргээ хариулж байгаа хоньчин шиг байж, хоньд нь хоньчны удирдамжийг дагаж, бэлчээрт өвс ногоо идэж байгаа мэт байсан; Ехова тэдний амьдралыг залж чиглүүлэн, яаж идэх, хувцаслах, аж төрөх, аялахад нь тэднийг хөтөлж байсан юм. Тэр үе нь Бурханы зан чанарыг ил болгох цаг үе байгаагүй, учир нь тухайн үеийн хүн төрөлхтөн дөнгөж мэндэлсэн байсан; тэрслүү, эсэргүү хүмүүс цөөхөн, хүн төрөлхтний дунд тийм ч их бузар бохир байгаагүй тул хүмүүс Бурханы зан чанарыг товойлгогч болон ажиллаж чадахгүй байлаа. Бузрын газрын хүмүүсээр дамжуулан Бурханы ариун байдал харагддаг; өнөөдөр Тэрээр бузрын газрын энэ хүмүүсээс үзэгддэг бузрыг ашигладаг, мөн шүүдэг, ингэснээр Тэр юу болох нь шүүлтийн дунд илчлэгддэг. Тэр яагаад шүүдэг вэ? Нүглийг үзэн яддаг учраас Тэр шүүлтийн үг хэлж чаддаг; хүн төрөлхтний тэрслүү байдлыг зэвүүцдэггүй байсан бол Тэр яаж тэгтлээ их уурлаж чадах юм бэ? Түүний дотор ямар ч зэвүүцэл, дургүйцэл байгаагүй бол, мөн Тэрээр хүмүүсийн тэрслүү байдлыг тоогоогүй бол хүнтэй адил бузар гэдгийг энэ нь нотлох байлаа. Тэрээр бузрыг үзэн яддаг учраас хүнийг шүүж, гэсгээж чаддаг бөгөөд Түүний үзэн яддаг зүйл Өөрт нь байдаггүй. Хэрвээ Түүнд бас эсэргүүцэл, тэрслүү байдал байсан бол эсэргүү, тэрслүү хүмүүсийг Тэр үзэн ядахгүй байх байлаа. Эцсийн өдрүүдийн ажлыг Израильд гүйцэтгэсэн бол ямар ч утга учиргүй байх байв. Эцсийн өдрүүдийн ажил яагаад хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Бурханы ариун, зөвт байдлыг харуулахын тулд. Товчхондоо, уг газар харанхуй байх тусам Бурханы ариун байдал төдий чинээ тодорхой харагдаж чадна. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нь Бурханы ажлын төлөө байдаг. Бурхан та нарын дунд зогсохоор тэнгэрээс буун ирж, бузар муухай, тэрслүү байдлаар чинь илрэн харагдсан гэдгийг та нар өнөөдөр л ухаарч, Бурханыг одоо л мэдэж байна. Энэ нь хамгийн агуу өргөлт бус уу? Үнэн хэрэгтээ, та нар бол Хятад дахь сонгогдсон бүлэг хүмүүс юм. Та нар сонгогдож, Бурханы нигүүлслийг эдэлсэн учраас, мөн тийм агуу нигүүлслийг эдлэхэд тохирохгүй учраас энэ бүхэн нь та нарыг дээд зэргээр өргөсөн хэрэг гэдгийг энэ нь нотолдог. Бурхан та нарт харагдаж, ариун зан чанараа бүхэлд нь та нарт үзүүлж, бүгдийг нь та нарт өгсөн бөгөөд эдэлж болох бүх ерөөлийг та нарт эдлүүлсэн. Та нар Бурханы зөвт зан чанарыг амтлаад зогсохгүй, мөн түүнчлэн, Бурханы аврал, Бурханы золин аврал, Бурханы хэмжээлшгүй, хязгааргүй хайрыг амссан. Хамгийн бузар хүмүүс та нар тийм агуу нигүүлсэл эдэлсэн—та нар ерөөгдсөн бус уу? Энэ нь Бурхан та нарыг өргөж байгаа хэрэг бус уу? Хүмүүс та нар хамгийн дорд байр суурьтай; та нар төрөлхөөсөө тийм агуу ерөөлийг эдлэхэд тохирохгүй боловч Бурхан тусгайлан үзэж, та нарыг өргөсөн. Чи ичихгүй байна уу? Хэрвээ чи үүргээ биелүүлж чадахгүй бол эцэст нь өөрөөсөө ичиж, өөрийгөө шийтгэнэ. Өнөөдөр чамайг сахилгажуулаа ч үгүй, шийтгээ ч үгүй; махан бие чинь эсэн мэнд, эрүүл саруул байгаа—гэвч эцэстээ эдгээр үг чамайг ичээнэ. Өнөөг хүртэл Би хэн нэгнийг хараахан ил тод гэсгээгээгүй; Миний үг хатуу байж болох ч Би хүмүүст хэрхэн ханддаг вэ? Би тэднийг тайтгаруулж, тэднийг ятгаж, тэдэнд сануулдаг. Би та нарыг аврахын тулд л үүнийг хийдэг. Та нар Миний хүслийг үнэхээр ойлгодоггүй гэж үү? Та нар Миний хэлдэг зүйлийг ойлгож, үүгээр зоригжих ёстой. Одоо л үүнийг ойлгодог олон хүн бий. Энэ нь товойлгогч байхын ерөөл биш гэж үү? Товойлгогч байх нь хамгийн ерөөлтэй зүйл биш гэж үү? Эцэст нь сайн мэдээ түгээхээр явах үедээ та нар “Бид бол жирийн л нэг товойлгогчид” гэж хэлнэ. Тэд: “Жирийн л нэг товойлгогч гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?” гэж асууна. Тэгэхэд нь чи: “Бид бол Бурханы ажил болон Түүний агуу хүч чадлыг товойлгогч. Бидний тэрслүү байдлаас болж Бурханы зөвт зан чанар бүхэлдээ ил гардаг; бид бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлын хүчин зүтгэгчид, Түүний ажлын хавсралтууд, бас багаж хэрэгсэл нь” гэж хариулна. Үүнийг сонсоод тэдний сонирхол төрнө. Дараа нь чи: “Бурхан бүх орчлон ертөнцийн ажлыг гүйцэлдүүлж, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын үлгэр, загвар нь бид юм. Бид ариун ч бай, бузар ч бай, ерөнхийдөө, бас л та нараас илүү ерөөгдсөн, учир нь бид Бурханыг харсан, мөн биднийг байлдан дагуулах боломжоор нь дамжуулан Бурханы агуу хүч чадал үзэгддэг; бид бузар, завхарсан учраас л Түүний зөвт зан чанар тодордог. Та нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар ингэж гэрчилж чадах уу? Та нар шаардлага хангахгүй! Энэ бол Бурхан биднийг өргөсөн хэрэг! Бид биеэ тоосон биш байж болох ч Бурханыг бардмаар магтаж чадна, учир нь тийм агуу амлалтыг хэн ч өвлөж чадахгүй, тийм агуу ерөөлийг хэн ч эдэлж чадахгүй. Ийм их бузар бид Бурханы удирдлагын үеэр товойлгогч болон ажиллаж чадах болсондоо маш их баяртай байна” гэж хэлнэ. Тэгээд тэднийг “Үлгэр, загвар гэж юу юм бэ?” хэмээн асуухад нь чи: “Бид бол хамгийн тэрслүү, бузар хүмүүс; биднийг Сатан хамгийн гүн гүнзгий завхруулсан ба бид хамгийн хоцрогдмол, хамгийн дорд махан биетэй хүмүүс. Бид бол Сатаны ашиглаж ирсэн хүмүүсийн сонгодог жишээ. Өнөөдөр бид хүн төрөлхтний дундаас хамгийн түрүүнд байлдан дагуулагдахаар Бурханаар сонгогдсон, Бурханы зөвт зан чанарыг харж, Түүний амлалтыг өвлөсөн; илүү олон хүнийг байлдан дагуулахын тулд биднийг ашиглаж байгаа, тиймээс бид бол хүн төрөлхтний дундаас байлдан дагуулагддаг хүмүүсийн үлгэр, загвар юм” гэж хэлнэ. Эдгээр үгээс илүү дээр гэрчлэл гэж үгүй бөгөөд энэ бол чиний хамгийн сайн туршлага билээ.

Өмнөх: Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?

Дараах: Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх