Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?
Чи эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг тухайн эрин үеийн ач холбогдлыг агуулдаг, тохиромжтой хэлээр бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт, мөн чамаар хариулуулахаар хүлээж байгаа шашны итгэгчдэд чи өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн ярих вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи дараагийн эрин үеийн эзний хувиар хэрхэн сайн үйлчлэх вэ? Чамд эзэн байх хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Энэ нь үнэхээр бүх амьд амьтан болон дэлхий дээрх бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамаар хариулуулахаар хэдэн хүн чамайг хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд гасалж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүсэн эрмэлздэг билээ. Тэд сэтгэл түгшин найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөддөг—хэн үүнийг бүрэн мэдэж чадах юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс харанхуй гянданд хоригдсоор, гэрэл гялалзан өнгөрөх өдөр ч гэсэн суллагдах найдваргүй байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүд ийм аймшигтай зовлон амсаж, өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Өрөвдмөөр байдлыг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ бүх хүнийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи яг юу гэж ухамсарладаг вэ? Чамд үнэн сүсэгтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?