284 Хүн төрөлхтний шаналал хэрхэн үүсдэг вэ?

I

Хүмүүс Бурханы дээд эрхийг

таньж мэддэггүй учраас

хувь заяатай нүүр тулахдаа

үргэлж эсэргүүцэн, тэрсэлж,

өөрсдийн заяа, хувь тавилангаа

өөрчилнө гэж хоосон найдан,

Бурханы эрх мэдэл,

хувь заяаны төөргөөсөө зугтдаг.

Тэд хэзээ ч амжилтад хүрэхгүй, үргэлж ялагдана.

Хүний сэтгэлд тулгарсан энэ тэмцэл

яс янгинам шаналгахын зэрэгцээ

тэд амьдралаа дэмий үрдэг.

Энэ шаналлын шалтгаан нь юу вэ?

Энэ нь тэдний явдаг замаас,

тэдний хийдэг сонголтоос

тэдний амьдрах арга замаас шалтгаалдаг.


II

Жаргалтай амьдрахыг хүсэж, алдар нэр,

эд баялаг хайн, хувь заяагаа

эсэргүүцдэг нь хүний эмгэнэл биш.

Бурхан бодитой,

хүний хувь заяаг захирдгийг харсан ч

алдаагаа засаж чаддаггүй нь хүний эмгэнэл.

Тэд Бурханы дээд эрх мэдлийг

эсэргүүцэхийг илүүд үзэн,

гэмтсэн хойноо л бууж өгдөг.

Дуулгавартай дагадаг хүмүүс ухаалаг,

эсэргүүцэгчид нь тэнэг гэж Бурхан хэлдэг.

Энэ шаналлын шалтгаан нь юу вэ?

Энэ нь тэдний явдаг замаас,

тэдний хийдэг сонголтоос

тэдний амьдрах арга замаас шалтгаалдаг.


Зарим хүмүүс ухаараагүй байж магадгүй.

Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдгийг

чи үнэхээр танин мэдэж,

чин зүрхнээсээ ойлгох үедээ,

Бурханы чамд зориулсан төлөвлөгөө нь

агуу тусламж, хамгаалалт гэдгийг ойлгоход

зовлон чинь аажмаар хөнгөрөн,

чи бүхэлдээ чөлөөлөлтийг мэдрэх болно.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 283 Хүний амьдрал бүхэлдээ Бурханы дээд эрхийн дор байдаг

Дараах: 285 Бурхангүй өдрүүдийг зовлон дүүргэдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх