873 Бурханы ажил хэчнээн хэцүү билээ

I

Газар дээрх Бурханы ажлын алхмууд

асар их зовлон агуулдаг.

Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан,

мэдлэггүй байдал болон бүх зүйлийг нь

Бурхан нямбай төлөвлөж, нарийвчлан авч үздэг.

Хүн өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бар шиг байдаг.

Эс бөгөөс эргэж харан, замаа алдаж,

хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоон,

өөрийн бие дэх бузар зүйлсээ өөгшүүлэхээр

“гахай эцэг, нохой эх” рүүгээ гүйдэг.

Ямар их саад тотгор вэ!

Алхам бүртээ Бурхан шалгалт ба аюултай тулгардаг.

Түүний үг үнэнч, шударга, муу санаагүй байдаг.

Хэн ч хүлээн зөвшөөрч, бүрэн захирагддаггүй нь

Түүний зүрхийг шархлуулдаг.

Тэр өдөр шөнөгүй ажиллан, хүний аминд санаа зовдог.

Тэр хүний сул талыг өрөвддөг.

Тэр үг, ажил бүрдээ олон эргэлт, өөрчлөлтийг туулдаг.

Хүн сул дорой, дуулгаваргүй,

хүүхэд шиг, эмзэг гэдгийг мэдэж,

Тэр эдгээрийн тухай ахин дахин, өдөр шөнөгүй боддог.

Хэн ер нь үүнийг мэдсэн бэ? Тэр хэнд итгэж болох вэ?

Хэн ойлгож чадах вэ? Өө! Бурханы ажил үнэхээр хэцүү.


II

Хүний нүгэл, эргэж буцсан аашийг

Бурхан үргэлж жигшдэг.

Хүний сул дорой байдал, урдах замд нь

Тэр санаа зовдог.

Хүний бүх үг, үйл хэргийг Тэр ажигладаг,

энэ нь Түүнийг өршөөл, уур шаналлаар дүүргэдэг.

Гэмгүй хүмүүс бүгд маш хөшүүн болсон,

яагаад Бурхан тэдэнд хүндрэл учруулдаг вэ?

Мөхөс хүн цөхрөлтгүй байж чадахгүй.

Яагаад Бурхан түүнд үргэлж уурлах ёстой юм бэ?

Хүн сул дорой, хүч чадалгүй, эрч хүч байхгүй.

Дуулгаваргүйнх нь төлөө яагаад зэмлэдэг вэ?

Бурханы сүрдүүлгийг хэн тэсэж чадах вэ?


III

Хүн эмзэг тул Бурхан аргаа барсандаа

зүрх сэтгэлийнхээ гүнд уураа дарсан,

иймд эмзэг хүн аажмаар өөрийгөө эргэцүүлдэг.

Гэсэн ч түвэгтэй байдалд байгаа хүн

Бурханы хүслийг үнэлдэггүй.

Өөрөө ч мэдэлгүй диаволын хаанаар дэвслүүлдэг ч

өөрийгөө үргэлж Бурханы эсрэг тавьж,

Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг.

Хэн Бурханы үгийг нухацтай авч үзсэн бэ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 872 Бурхан асар их доромжлол амсдаг

Дараах: 874 Бурханы хүнд хийсэн бүхэн нь чин үнэнч байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх