238 “Аврагч Есүс” тэнгэрээс буухыг хүн харж яаж чадах юм бэ?

Хүн Бурханыг үргэлж

Есүс Христ гэж дууддаг ч

эцсийн өдрүүдэд шинэ эрин,

шинэ ажил эхлүүлснийг нь мэдэлгүй,

Аврагч Есүс эргэн ирэхийг хүлээсээр байвал

Аврагч Есүс тэнгэрээс

ирэхийг харж чадах болов уу?


I

Бурхан ийм хүмүүсийг үл итгэгчид гэдэг:

тэд Түүнийг мэддэггүй, Бурханд итгэх

итгэл нь хуурамч.

Тэд Бурханы ирэлтийг биш,

Иудейн хаан ирэхийг хүлээдэг.

Амьдарч буй энэ бохир ертөнцийг нь

Бурхан устгаасай гэж хүлээдэггүй,

харин өөрсдийг нь золин аварч,

энэ завхарсан газраас хүн төрөлхтнийг аврахаар

Есүс эргэн ирэхийг хүлээдэг.

Ийм хүмүүс яаж эцсийн өдрүүдэд

Бурханы ажлыг дуусгадаг хүн болж чадах вэ?

Хүн Бурханыг үргэлж

Есүс Христ гэж дууддаг ч

эцсийн өдрүүдэд шинэ эрин,

шинэ ажил эхлүүлснийг нь мэдэлгүй,

Аврагч Есүс эргэн ирэхийг хүлээсээр байвал

Аврагч Есүс тэнгэрээс

ирэхийг харж чадах болов уу?


II

Хүний хүсэл Бурханы хүслийг биелүүлж,

ажлыг нь гүйцэлдүүлж чадахгүй.

Тэд өнгөрсөн ажлыг нь л хайрлаад,

Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш

Бурхан Өөрөө гэдгийг мэддэггүй.

Тэр бол Ехова, Есүс гэдгийг

хүн мэддэг ч хүнийг төгсгөлд нь аваачих

эцсийн өдрүүдийн Нэгэн гэдгийг мэддэггүй.

Хүн юу харж, бодож байгаагаа л мэддэг,

хүсэл тэмүүлэл нь өөрийнх нь үзлээс үүдэлтэй.

Тэр нь Бурханы ажилтай нийцэхгүй,

харин зөрчилддөг.

Хүний санааг дагасан бол

Бурханы ажил хэзээ дуусах вэ?

Хүн төрөлхтөн хэзээ амралтад орох вэ?

Бурхан яаж долоо дахь өдөр,

Амралтын өдөрт орох вэ?

Бурхан хүн төрөлхтний хүслээр бус

Өөрийн төлөвлөгөө, зорилгын дагуу ажилладаг.

Хүн Бурханыг үргэлж

Есүс Христ гэж дууддаг ч

эцсийн өдрүүдэд шинэ эрин,

шинэ ажил эхлүүлснийг нь мэдэлгүй,

Аврагч Есүс эргэн ирэхийг хүлээсээр байвал

Аврагч Есүс тэнгэрээс

ирэхийг харж чадах болов уу?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 237 Бурханы мөрийг дагахын тулд шашны үзлээ орхи

Дараах: 239 Бүлэг ялагчдын дунд Бурхан бууж ирлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх