459 Ариун Сүнсний ажлыг анхаар

1 Ариун Сүнс ямар төрлийн хүмүүсийг гэгээрүүлдэг вэ? Сүйхээтэй, нягт нямбай бодолтой хүмүүсийг гэгээрүүлдэг. Ийм хүмүүс мэдрэмж, гэгээрэл авах үедээ үүнийг Ариун Сүнс хийсэн байна, Бурхан ийм маягаар ажиллахыг хүсэж байна гэдгийг ухаарч чаддаг. Түүнчлэн тэдэнд бас зэмлүүлэх үе байж болно; үүнийг мэдэрсэн даруйдаа тэд биеэ барьдаг—ийм хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг. Хэнэггүй, сүнслэг ойлголтоор дулимаг хүмүүст мэдрэмж өгвөл тэд үүнийг ухаарч чаддаггүй. Тэд Ариун Сүнсний ажилд огт анхаарал хандуулдаггүй тул Ариун Сүнс тэднийг цаашид гэгээрүүлдэггүй. Гэгээрлийг тэд гурав, дөрвөн удаа дараалан хүлээн зөвшөөрөхгүй бол Ариун Сүнс ажиллахаа больдог.

2 Бурханд итгэх итгэлдээ чи хурц оюун ухаантай байх ёстой, Бурханы үгийг нухацтай авч үзэж, өөрийгөө мэдэхэд анхаарах ёстой. Чи үнэнийг ойлгож, мэдэж, туулснаар дамжуулан Бурханы хүслийг ойлгох ёстой; тэр үед л Ариун Сүнсний ажлыг олж авна. Ариун Сүнсний ажил нэн бодитой байдаг. Зарим нь үнэнийг л ойлгох чадвартай болохоос Ариун Сүнсний ажлын тухайд ямар ч туршлагагүй байдаг. Ирээдүйд та нар хамгийн нарийн мэдрэмж, хамгийн үл ялиг гэрэлд ч анхаарал хандуулах ёстой. Өөрт чинь аливаа зүйл тохиолдох үед чи ажиглаж, үнэний өнцгөөс хандах ёстой бөгөөд тэгвэл зөв замд аажмаар орно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ үнэнийг олж авах нь хамгийн чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 458 Ариун Сүнс хүн дээр ажиллах үе

Дараах: 460 Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагавал төгс болгуулах замд орно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх