Чи амилсан хүн мөн үү?

Завхарсан зан чанараа хаяж, хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг болсон үедээ л чи төгс болгуулна. Чи зөгнөл хэлж чадахгүй, аливаа нууцын тухай ярьж чадахгүй боловч хүний дүрийг амьдран харуулж, илчилнэ. Хүнийг Бурхан бүтээсэн боловч дараа нь Сатан тэднийг завхруулснаар тэд “үхмэл хүмүүс” болсон юм. Иймээс өөрчлөгдсөнийхөө дараа чи эдгээр “үхмэл хүмүүс” шиг байхаа болино. Бурханы үг л хүмүүсийн сүнсийг сэхээж, тэднийг дахин төрүүлдэг бөгөөд хүмүүсийн сүнс дахин төрөх үед тэд амилсан байх болно. “Үхмэл хүмүүс” гэж ярих үедээ Би сүнсгүй цогцос болон сүнс нь дотроо үхсэн хүмүүсийг хэлж байгаа юм. Хүмүүсийн сүнсийг амийн очоор сэхээх үед тэд амилдаг. Урьд нь ярьж байсан ариун хүмүүс гэдэг нь амилсан хүмүүс буюу Сатаны эзэмшил дор байсан ч Сатаныг ялсан хүмүүсийг хэлдэг. Хятадын сонгогдсон хүмүүс агуу улаан лууны харгис, балмад хавчлага, заль мэхийг амссанаасаа болж сэтгэл санаагаар сүйрч, амьдрах өчүүхэн ч эр зориггүй болж орхисон. Иймээс, тэдний сүнсийг мөн чанараас нь эхлэн сэрээх ёстой: Бага багаар, мөн чанар дотроо тэдний сүнс сэрэх ёстой. Нэг л өдөр тэднийг амилах үед саад тотгор гэж байхаа больж, бүх зүйл төвөггүй урагшлах болно. Одоогоор энэ нь биелэх аргагүй хэвээр байна. Ихэнх хүн амьдралын хэв маягаараа үхлийн уур амьсгалыг ихээр амьдран харуулдаг, тэд үхлийн аурагаар хүрээлэгдсэн байдаг ба хэтэрхий их зүйлээр дулимаг байдаг. Зарим хүний үг нь үхэл дагуулж, үйлдэл нь үхэл тээн, амьдран харуулдаг бараг бүх зүйл нь үхлээс бүрдсэн байдаг. Өнөөдөр хүмүүс Бурханд ил тод гэрчлэл хийвэл бүтэлгүйтэх болно, учир нь тэд бүрэн амилах болоогүй, бас та нарын дунд асар олон үхдэл бий. Өнөөдөр зарим хүн, Бурхан Харь үндэстэн дунд ажлаа хурдан түгээхийн тулд яагаад тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй юм бэ гэж асуудаг. Үхэгсэд Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; энэ нь амьд хүмүүсийн л чаддаг зүйл боловч өнөөдрийн ихэнх хүн “үхмэл хүмүүс” юм, тэд асар олуулаа үхлийн нөмрөг, Сатаны нөлөөн дор амьдардаг бөгөөд ялалтыг олж авах чадваргүй. Тэгэхээр тэд яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Тэд яаж сайн мэдээний ажлыг түгээж чадах юм бэ?

Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхэл дунд амьдардаг, Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Хүмүүс Бурханаар аврагдаж, Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, амьд болж чадахгүй. Энэ “үхмэл хүмүүс” Бурханд гэрчлэл хийж чаддаггүй, Бурханд ашиглагдаж ч чаддаггүй, хаанчлалд орж бүр ч чадахгүй. Бурхан үхэгсдийн бус, амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба үхэгсдээс бус, амьд хүмүүсээс Өөрийнх нь төлөө ажиллахыг шаарддаг. “Үхэгсэд” бол Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг хүмүүс юм; тэд бол сүнс нь мэдрэлгүй бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй хүмүүс, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш, мөн Сатаны эрхшээл дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг тэрслэн, дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальхай, муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг идэж уусан ч гэсэн Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьд боловч алхаж буй үхдэлүүд, амьсгалдаг цогцсууд юм. Үхэгсэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах ямар ч чадваргүй бөгөөд Түүнд бүрэн дүүрэн дуулгавартай байж бүр ч чаддаггүй. Тэд ердөө л Түүнийг мэхэлж, доромжилж, Түүнээс урваж чаддаг бөгөөд амьдран харуулдаг бүх хэв маягаараа Сатаны уг чанарыг илчилдэг. Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг. Бурхан амилж, авралыг нь харж, Өөрт нь үнэнч байж чадах, Өөрийг нь эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр бие махбодтой болсон Бурханд болон Түүний илрэлтэд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүн амилж чаддаг бол зарим нь чаддаггүй; уг чанар нь аврагдаж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг. Олон хүн Бурханы үгээс ихийг сонссон атлаа Бурханы хүслийг ойлгодоггүй, тэдгээрийг хэрэгжүүлэх ч чадваргүй байдаг. Тэр хүмүүс ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд Бурханы ажлыг зориуд үймүүлдэг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй, Түүний төлөө юу ч зориулж чаддаггүй, мөн нууцаар чуулганы мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Энэ хүмүүс бол үхдэлүүд, тэд аврагдахгүй. Бурхан Өөрийнх нь ажлын дунд байгаа бүх хүнийг авардаг хэдий ч Бурханы авралыг хүлээж авч чаддаггүй нэг хэсэг хүн бий; цөөн тооны хүн л Түүний авралыг хүлээн авч чадна. Учир нь ихэнх хүн хэтэрхий гүн завхарч, үхдэл болсон ба тэд аврагдах аргагүй; тэднийг Сатан бүрэн ашигласан, тэдний уг чанар дэндүү хорлонтой. Мөн тэрхүү цөөн тооны хүн ч Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Тэд анхнаасаа Бурханд туйлын үнэнч, туйлын хайртай байсан хүмүүс биш; харин тэд Бурханы байлдан дагуулах ажлаас болж дуулгавартай болсон, Бурханы дээдийн дээд хайраас болж Бурханыг хардаг, Бурханы зөвт зан чанараас болж тэдний зан чанарт өөрчлөлт гардаг, мөн Бурханы бодитой агаад энгийн ажлаас болж Бурханыг мэдэж авдаг юм. Бурханы энэ ажилгүйгээр энэхүү хүмүүс хэчнээн ч сайн байсан, Сатан болон үхэлд харьяалагдсан хэвээр, үхсэн хэвээр байх байсан. Өнөөдөр энэ хүмүүс Бурханы авралыг хүлээж авч чаддаг нь гагцхүү тэд Бурхантай хамтран ажиллахыг хүсдэгийнх юм.

Амьд хүмүүс Бурханд үнэнч байдгаасаа үүдэн Бурханаар авхуулж, Түүний амлалт дунд амьдрах болно, харин үхэгсэд Бурханыг эсэргүүцдэгээсээ болж Бурханаар жигшигдэн гологдож, Түүний шийтгэл болон хараалын дунд амьдрах болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар бөгөөд ямар ч хүн үүнийг өөрчлөх аргагүй. Хүмүүс өөрсдийнхөө эрэл хайгуулаас үүдэн Бурханы сайшаалыг хүртэж, гэрэлд амьдардаг; овжин явуулгынхаа улмаас хүмүүс Бурханаар хараагдаж, шийтгэл дунд буудаг; муу үйлээсээ болж хүмүүс Бурханаар шийтгэгддэг; мөн хүсэл тэмүүлэл болон үнэнч зангаасаа болж хүмүүс Бурханы ерөөлийг хүртдэг. Бурхан бол зөвт: Тэр амьд хүмүүсийг ерөөж, үхэгсдийг хараадаг, ингэснээр тэд үргэлж үхэл дунд байж, Бурханы гэрэлд дахин хэзээ ч амьдрахгүй. Бурхан амьд хүмүүсийг Өөртэйгөө үүрд хамт байлгахаар хаанчлал, ерөөл рүүгээ аваачна. Харин үхэгсдийг Тэр нам цохиж, мөнхийн үхэл рүү хүргэнэ; тэд бол Түүний сүйрлийн бай бөгөөд үргэлжид Сатанд харьяалагдана. Бурхан хэнд ч шударга бус ханддаггүй. Бурханыг үнэхээр эрж хайдаг бүхэн Бурханы гэрт үлдэж, Бурханд дуулгаваргүй, таарамжгүй бүхэн Түүний шийтгэл дунд амьдрах нь гарцаагүй. Магадгүй, чи Бурханы махбод дахь ажилд эргэлзэж байж болох юм—гэвч нэг л өдөр Бурханы махбод хүний төгсгөлийг шууд зохицуулахгүй; харин Түүний Сүнс хүний хүрэх газрыг зохицуулах болно, тэр үед хүмүүс Бурханы махбод болон Түүний Сүнс нэг юм, Түүний махбод алдаа гаргадаггүй бөгөөд Түүний Сүнс алдаа гаргах бүр ч боломжгүй юм гэдгийг мэдэх болно. Эцэст нь Тэр амилсан хүмүүсийг нэг ч илүү, дутуугүйгээр хаанчлалдаа аваачна. Харин амилаагүй үхэгсдийг бол Сатаны үүр луу хаяна.

Өмнөх: Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Дараах: Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх