524 Бурханы үг үнэхээр чиний амь болсон уу?

1 Хүмүүс Бурханыг өөрсдийн амь болгох тухай байнга ярьдаг боловч хараахан тийм түвшинд хүртэл туршлагажаагүй байна. Бурхан миний амь, Тэр намайг өдөр бүр залж чиглүүлдэг, би Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг, иймээс Тэр миний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг. Олон хүнд ямар ч суурь байдаггүй; Бурханы үгийг тэдэнд суулгасан байдаг боловч ямар нэгэн жимс гарах нь байтугай, соёолоогүй ч гүй байдаг. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи явж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдрэх болно.

2 Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх болно; чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихад Бурханд итгэх итгэлдээ хүссэн үр дүнд хүрсэн байх болно, ийм маягаар Бурхан чиний амь болж, чиний оршин тогтнолын суурь болсон байх бөгөөд чи Бурханыг хэзээ ч дахин орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихдаа Бурханы хайрыг үнэхээр эдэлсэн байх болно, Бурхантай хангалттай дотно харилцаатай болоход, Тэр чиний амь, чиний хайр болно. Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь.

3 Бурхан бол чиний амь, тийм болохоор хэрвээ зүрх сэтгэлээс чинь Бурханыг авчихвал амиа алдахтай адил тийм мэдрэмж чамд төрөх ёстой; Бурхан чиний амь байж, чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ингэвээс чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг хайрлахдаа жинхэнээсээ хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байна. Нэг л өдөр, амь чинь тодорхой түвшинд хүртэл туршлагажих үед, чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух үед Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хүссэн ч гэсэн Түүнийг мартаж чадахгүй байх болно.

4 Бурхан чиний амь болсон байна; чи хорвоо ертөнцийг, эхнэр, нөхөр, хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад хэцүү байх болно—мартах боломжгүй, энэ бол чиний жинхэнэ амь бөгөөд Бурханыг гэх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй; Бурханыг гэх тэдний хайр нэн тэргүүнд байдаг. Ийм маягаар бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлээс илүү Бурханыг гэх хайрыг олсон үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 523 Бурханы үгийг дагавал чи төөрөхгүй

Дараах: 525 Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг хүн байхаар эрэлхийл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх