1. Библид: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17) гэж хэлдэг. Эзэн ирмэгц бид Түүнтэй уулзахаар тэнгэр дэх үүл өөд шууд өргөгдөх болно гэдэгт бид итгэдэг. Эзэн эргэж ирсэн гэж та нар гэрчилдэг атал яагаад бид өргөгдөөгүй байна вэ?

Хариулт:

Эзэний эргэн ирэлтийг бид угтан авах нь Эзэн Есүсийн зөгнөлүүд дээр үндэслэсэн байх ёстой бөгөөд энэ нь хамгийн зөв байх болно. Чи хэний үгийг хэлж байна байна вэ? Эзэний үг үү, эсвэл хүний үг үү? “Then we which are alive and remain shall be caught up together with them in the clouds, to meet the Lord in the air” гэж Паул хэлсэн; Эзэн Есүс ч, Ариун Сүнс ч ийм үг хэлж байгаагүй. Паул Эзэн Есүсийн өмнөөс ярьдаг уу? Түүний үг Бурханы үгийг илэрхийлж чадах уу? Эзэн эцсийн өдрүүдэд итгэгчдийг хэрхэн тэнгэрийн хаанчлал руу өргөх нууцыг Бурхан л мэддэг. Хэрэв завхарсан хүмүүс бид ийм зүйлийг сохроор тайлбарлаж, дүгнэх цөстэй бол ноцтой асуудал гарч ирнэ. Паул Христ биш, харин завхарсан хүн байв. Түүний хэлсэн зүйл нь Бурханы үгэнд үндэслээгүй байсан учраас хүний бохирдол, төсөөллөөр дүүрэн байсан нь эргэлзээгүй юм. Тиймээс Паулын үг үнэн биш бөгөөд тэдгээр нь ямар ч үндэслэл болж чадахгүй; Эзэний ирэлтийг угтах цорын ганц зөв арга бол Библи дэх Бурханы үгийн дагуу үйлдэх явдал юм.

Эзэн Есүсийн хэлсэн үгийг авч үзье: “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:9–10). Эзэн Есүс бидэнд Бурханы хаанчлал тэнгэрт биш газар дээр байдаг бөгөөд Бурханы хүсэл тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болно гэдгийг бидэнд тодорхой хэлж байна. Одоо Илчлэлт 21:2–3-ыг харцгаая: “Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно.” Илчлэлт 11:15-д ингэж хэлдэг: “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно.” Эдгээр зөгнөлд “Бурханы асар хүмүүсийн дунд байж,” “Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа,” ба “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” хэмээн дурдаж байгаа нь Бурханы хаанчлал газар дээр бүтээгдсэн гэдгийг хангалттай нотолж байна. Тэрээр газар дээр хүнтэй хамт амьдрах бөгөөд дэлхийн хаанчлалууд үүрд мөнхөд Христийн хаанчлал болох болно. Бидний үзэл, төсөөллийн дагуу бол Бурханы хаанчлал тэнгэрт байдаг бөгөөд Эзэн ирэх үедээ биднийг тэнгэр өөд өргөх юм. Хэрэв тийм байсан бол Бурханы үг хэрхэн биелэх байсан бэ? Бодит байдал дээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эцсийн ололт бол дэлхий дээрх Бурханы хаанчлалыг бий болгох явдал юм. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан газар дээр ялагчдын бүлгийг бий болгохын тулд хүнийг шүүх, цэвэрлэх ажлыг хийдэг; Бурханаар аврагдаж, бүрэн төгс болгуулсан эдгээр ялагч бол Бурханы үгийг хэрэгжүүлж, газар дээрх Бурханы замыг дагадаг хүмүүс юм—тэд Бурханы хаанчлалын ард билээ. Эдгээр ялагч бүрэн төгс болоход Бурханы хүсэл газар дээр биелэгдэх бөгөөд үүний дараа дэлхий дээр Христийн хаанчлал хэрэгжиж, Бурхан бүрэн алдарших болно. Илчлэл номын зөгнөлүүд нь Бурханы эцэстээ хүрэхийг хүсдэг зүйл юм—чи энэ баримтыг олж харахгүй байна гэж үү?

Хэрэв хаанчлал газар дээр байгаа юм бол Эзэн Есүс яагаад “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно(Иохан 14:2–3)? гэж хэлсэн юм бэ гэж асуух хүмүүс байж магадгүй юм. Эзэн Есүс амилсныхаа дараа бидэнд зориулж газар бэлдэхээр тэнгэрт морилсон, тэгвэл энэ газар нь мөн тэнгэрт л байх ёстой—эдгээр үгийг хэрхэн ойлгох вэ? Эзэний зөгнөлийг хэн ч ухаарч ойлгож чадахгүй гэж хэлэх нь шударга юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, ажил нь биелсэн тухай баримтуудыг харсны дараа л бид Эзэн Есүсийн хэлсэн үг яг үнэндээ юу хэлж байгааг ойлгодог. Эзэн бидэнд зориулан газар бэлтгэж байгаа гэдэг нь эцсийн өдрүүдэд газар дээр ярьж, ажиллахын тулд махан биетэй болж буй Бурханыг хэлдэг. Тиймээс, Тэр биднийг эцсийн өдрүүдэд төрөх болно гэдгийг бас урьдчилан тогтоосон бөгөөд Түүнийг гарч ирээд ажлаа гүйцэтгэхэд бид Бурханы үгийн цэвэршүүлэлт, шүүлтийг хүлээн авахаар Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, гамшиг тохиохоос өмнө ялагч болон хувирах болно. Биднийг хүлээн авахаар ирэх Эзэний үйл явц бол биднийг цэвэршүүлж, төгс болгох үйл явц юм. Бид Бурханы үгийг идэж, уун, таашааж, Бурханы ажлыг туулж, Бурхантай хамт зоогт оролцдог—энэ нь бид Эзэнтэй уулзаж байгаа хэрэг биш гэж үү? Бурханы ажил дуусч, бид цэвэршүүлэгдэж, төгс болсон байхх өдөр ирэхэд, бид Бурханы хаанчлалд хүргүүлэх болно. Тэр үед газрын хаанчлалууд Христийн хаанчлал болж, Христ хаанчлалд хаанчлах болж, бид Бурханы хаанчлалд Түүнийг шүтдэг Бурханы ард нь байх болно. Энэ нь Эзэний “Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” хэмээх үгийг гүйцэлдүүлэхгүй байна гэж үү? Бурханы хаанчлал газар дээр баригдсан, Бурхан биднийг газар дээр амьдрахыг зарлигдсан. Бид тэнгэрт гарна гэж зөрүүдлэх нь Бурханы ажил ба хүслийн эсрэг харшлахгүй гэж үү?

Тэгэхээр өргөгдөх гэдэг нь чухам юу гэсэн үг вэ? Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжгүй байсан. Төгс Хүчит Бурхан ирэх үедээ л өргөгдөх гэдэг энэ нууцыг илчилж, бидэнд ингэж хэлсэн: “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газарт хүргэгдэнэ гэсэн үг биш; тэр нь ихээхэн буруу ойлголт юм. ‘Өргөгдөх’ гэдэг нь Би урьдчилан тогтоож, дараа нь сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнд чиглэдэг. Өргөгдсөн бүх хүн бол ууган хөвгүүдийн юм уу хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс, эсвэл Миний ардууд юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд няцаахын аргагүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн боловч Миний өмнө өргөгдөнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 104-р бүлэг). Төгс Хүчит Бурхан “өргөгдөх” гэдэг нь бидний төсөөлж байгаа шиг биш гэдгийг хоёрдмол утгагүйгээр хэлдэг—энэ нь бид Эзэнтэй уулзахаар газраас өргөгдөж, үүлэн дээр гарна гэсэн үг биш бөгөөд бид тэнгэр лүү өргөгдөнө гэсэн үг бүр ч биш. Харин энэ нь Бурханы дуу хоолойг сонсож, Бурханыг дагаж, эцсийн өдрүүдийн Түүний ажлыг хүлээн авч, дуулгавартай дагаж, Бурхан эцсийн өдрүүдэд ярих, илрэх, ажиллахаар бие махбодтой болоход Хурганы мөрийг дагахын нэр юм. Энэ бол Бурханы сэнтийн өмнө өргөгдөх гэдгийн жинхэнэ утга билээ. Бурханы дуу хоолойг таньж чаддаг, Төгс Хүчит Бурханы үгэн дундаас үнэнийг олж, хүлээн авч, Төгс Хүчит Бурханд хандаж чадах хэн бүхэн ухаалаг охид бөгөөд тэд бүгд Эзэний “хулгайлж”, Бурханы гэрт буцааж авчирсан “алт, мөнгө, үнэт чулуу” юм. Эдгээр хүн бүгд үнэнийг ойлгож, хүлээн авч, Бурханы дуу хоолойг ойлгож чаддаг бөгөөд Бурханы өмнө үнэхээр өргөгдсөн хүмүүс бол тэд билээ. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн ажлыг эхлүүлснээс хойш Бурханы ирэлтийг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таних нь улам ихэссэн. Тэд бүгдээрээ эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө Түүнтэй нүүр тулан учирч, Бурханы үгийн усалгаа, тэжээлийг хүлээн авч, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж, завхарсан зан чанараасаа цэвэршүүлэгдэж, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж байна. Эдгээр хүмүүс гамшгийн өмнө аль хэдийн ялагчид болсон бөгөөд тэд Бурханы олж авсан анхны үр жимс болжээ. Өөрийн үзэл, төсөөлөлдөө зууралдаж, Эзэн ирж, өөрсдийг нь тэнгэрт өргөхийг мунхаглан хүлээдэг, мөн эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахаас татгалздаг хүмүүс бол мунхаг охид юм. Бурхан тэднийг таягдан хаяж, гарцаагүй гамшигт автуулах ба гашуудан уйлж, шүдээ хавирах болно. Энэ бол баримт.

Өмнөх: 2. Эзэн Есүст итгэх итгэлээрээ дамжуулан нүглээсээ өршөөгдөнө гэдэг нь авралын нигүүлслийг олж авахын нэр гэж бид үргэлж итгэсээр ирсэн, гэтэл "аврагдах" гэдэг нь жинхэнэ аврал гэсэн үг биш гэж та нар хэлдэг. Тэгэхээр аврагдах, бүрэн аврагдах гэдэг нь юу гэсэн үг вэ? Аврагдах, бүрэн аврагдах хоёрын хооронд ямар үндсэн ялгаа байдаг вэ?

Дараах: 2. Өмнө нь пасторууд Эзэн ирэхэд гамшгийн өмнө бид тэнгэрт өргөгдөх болно гэж номлодог байсан боловч одоо дэлхий дээр бүх төрлийн томоохон гамшгууд тохиолдож байгааг бид харж байна, харин бид өргөгдөөгүй байна. Пасторууд бидний өргөгдөөгүй байгаа нь Эзэн хараахан эргэж ирээгүй байна гэсэн үг, гамшгийн дунд Эзэн бидэнд харагдаж, гамшгийн үеэр бид тэнгэрт өргөгдөх болно гэж хэлдэг. Би ойлгохгүй байна. Бид гамшгийн өмнө өргөгдөх юм уу эсвэл гамшгийн үеэр өргөгдөх юм уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх