8. Одоо болохоор та нар Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдийн Христ, Аврагчийн илрэлт мөн, Тэр хүнийг бүрэн цэвэрлэж, авран, хүнийг Сатаны харанхуйн нөлөөнөөс чөлөөлөхийн тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхлэн гүйцэтгэж байгаа гэж гэрчилдэг. Төгс Хүчит Бурхан хүнийг хэрхэн бүрэн цэвэрлэж, авардаг вэ?
Холбогдох Бурханы үг:
Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Бурхан ямар арга барилаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь голчлон зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалыг агуулдаг бөгөөд Тэрээр хүнийг голчлон шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл хүн яаж бас төгс болгуулж чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний тэрслүү байдлыг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, хүний мэдрэмжийг огт бодолцохгүйгээр ярьж, хүний дотор буй бүхнийг ил болгож, хүний доторх мөн чанарын зүйлийг зарим хатуу үгээр ил болгодог хэдий ч ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай байдаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь тэрслүү бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажиллаж, та нарт мэргэн ухаанаа ойлгуулдаг. Та нар дотроо зарим зовлон шаналлыг амссан ч зүрх сэтгэл чинь үргэлж тогтвортой, амар амгалан мэдрэмжийг мэдэрдэг; Бурханы ажлын энэ үе шатыг эдэлж чадаж байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор ихэмсэг зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамыг засдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, яагаад гэвэл чи Бурхан яаж хүмүүсийг төгс болгодог, ямар арга замаар тэднийг төгс болгодгийг мэддэггүй, Бурханы шалгалт чам дээр ирж, үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ хүмүүст илчлэгдэх үед энэ нь махан биед чинь юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар хүмүүст илчлэгдэх үед тэдний махан бие ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, жинхэнэ хайрыг Бурханд зориулж бас чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй илчилнэ. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн зан чанарыг бүхэлд нь хүнд хэзээ ч илчилж байгаагүй, харин эцсийн өдрүүдэд Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг илчилж, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр ийм билээ. Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхэд туйлын их зовлон шаналал туулж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Тэгж байж л хүмүүс эцэстээ Бурханаар авхуулж, эцэст нь Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадна, тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг, Түүний хүслийг дагаж, жинхэнэ хайраа Бурханд бүрэн дүүрэн өгөхийг хүсдэг бол ихээхэн шаналал, нөхцөл байдлын олон тарчлааныг туулж, үхлээс дор тарчлааныг амсах ёстой. Эцэстээ тэд үнэн сэтгэлээ Бурханд буцаан өгөхөөс өөр аргагүй болно. Хүн Бурханд үнэхээр хайртай эсэх нь зовлон, цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг нь ч бас зовлон, цэвэршүүлэлтээр дамжуулан хийгддэг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг
Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанарыг засахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнийг засдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнийг засах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна
Одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлт нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг танин мэдэж чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авах тусам хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрэх боломжтой. Дээд зэргээр ялзарсан, хамгийн ихээр мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг тэр мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг ч мэддэггүй нь тодорхой; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин Үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах билээ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, үнэндээ л мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн үнэхээр доройтжээ! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанд гишгэчүүлсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хашхиран дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна
Чи мэдэж байх ёстой, Бурхан хүмүүсийг төгс төгөлдөр болгож, бүрэн төгс болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, хязгааргүй шалгалтыг л авчирдаг. Энэ нь хүнийг удирдах ажлын бодитой түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын бүх сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог (учир нь хүн гэмгүй). Энэ бүхэн Түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь Түүний ажил ганцхан хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин бүхий л төлөвлөгөөний төлөө, түүнчлэн хүн төрөлхтнийг бүтээх үеийнх нь анхдагч санаа зорилгыг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс, магадгүй хүний туулдаг зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалт бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, сайхан өдрүүд маш цөөхөн байдаг, эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр Бурхантай хамт цагийг сайхан өнгөрүүлэх аз жаргалтай мөчийг эдэлж бүр ч чаддаггүй. Махан бие бузар тул хүний махан бие гагцхүү Бурханы гэсгээлтийг л хардаг, эдэлдэг ба энэ нь эрүүл ухаангүй мэт хүн үүнийг хүний сэтгэлийг боддоггүй гэж үздэг. Учир нь Бурхан “хүний сэтгэлийг боддоггүй”, хүний халдахыг тэвчдэггүй, мөн дайснуудаа үзэн яддаг зөвт зан чанараа илчилнэ. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар Сатантай хийсэн зургаан мянган жилийн тулааны ажил буюу бүх хүн төрөлхтнийг аварч, хөгшин Сатаныг устгах ажлаа төгсгөнө!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн төрөлхтнийг удирдахын зорилго
Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, биднийг шархдуулж, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар-мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан дагжин чичрүүлж, нүүрээ хийх газаргүй болгож орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдийн маань ч хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг хүртэл нэг нэгээр нь хэлж өгөхөд бидэнд бүх олхиогүй өө сэв маань илчлэгдсэн мэт, бүр бүрэн үнэмшсэн мэт санагддаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатанууд мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар унтардаг; бид Түүнд ямар нэг үндэслэлгүй шаардлага тавьж, эсвэл Түүнээс ямар нэг юм горьдож зүрхлэхээ больдог, мөрөөдөл маань ч нэг шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэний ч төсөөлөх аргагүй, мөн хэний ч хүлээн авч чадахгүй баримт юм. Хоромхон зуурын төдийд л бид дотоод тэнцвэрээ алдаж, урдах замаа цааш хэрхэн үргэлжлүүлэх, итгэлээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхээ больдог. Итгэл маань эхэлсэн цэгтээ буцаад очсон мэт болж, бас бид Эзэн Есүстэй хэзээ ч уулзаагүй, Түүнийг мэддэг болоогүй мэт санагддаг. Нүдний маань өмнөх бүх зүйл биднийг төөрөлдүүлж, шийдэж ядан тээнэгэлзэхэд хүргэдэг. Бид зүрх алдаж, урам хугардаг, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур хилэн, ичгүүр байдаг. Бид уураа гарган, гарах гарц олох гэж хичээдэг, түүгээр ч зогсохгүй зүрх сэтгэлээ уудлахын тулд Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог. Бид гаднаа сагсуу ч биш, даруу ч биш ажрахгүй байгаа мэт харагдах үе байдаг ч зүрх сэтгэлдээ урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй гарз хохирлын мэдрэмжид автдаг. Заримдаа бид гаднаа ер бусын тайван юм шиг харагдаж болох ч сэтгэл санаа маань догшин тэнгис мэт тарчлан булгилж байдаг. Түүний шүүлт, гэсгээлт бидний бүх итгэл найдвар, мөрөөдлийг үгүй хийж, хэрээс хэтэрсэн хүслийг минь эцэслэн, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт, гэсгээлт нь Тэр бидний дунд хэний ч давахаар оролдож зүрхлэхээргүй асар гүн ан цавыг үүсгэсэн. Түүний шүүлт, гэсгээлтээр бид амьдралдаа анх удаа ийм агуу бэрхшээл, их доог тохууг туулсан юм. Бидний дэндүү олиггүй, ариун бус байдлын дэргэд Бурханы эрхэм дээд, хүний зөрчлийг үл хүлцдэг байдлыг Түүний шүүлт гэсгээлт бидэнд үнэхээр мэдрүүлсэн. Бид хэчнээн биеэ тоосон, ихэрхүү болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай эн зэрэгцэхгүй, нэг түвшинд очихгүй гэдгийг Түүний шүүлт, гэсгээлт бидэнд анх удаа ухааруулсан юм. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид ийм завхарсан зан чанартайгаар цаашид амьдралгүй, энэ уг чанар-мөн чанараас аль болох түргэн ангижирч, Түүний зэвүүцэж, жигшдэг нэгэн байхаа болихыг хүсэн эрмэлздэг болсон билээ. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид Түүний үгийг баяртайяа дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтын эсрэг тэрслэхээ больсон. Түүний шүүлт, гэсгээлт бидэнд амьд гарах хүслийг дахин нэг удаа өгч, Түүнийг Аврагчаа хэмээн баяртайяа хүлээн авахад хүргэсэн… Бид байлдан дагуулалтын ажлаас, тамаас, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарсан юм… Төгс Хүчит Бурхан энэхүү бүлэг хүмүүс биднийг олж авсан билээ! Тэрээр Сатаныг ялж, үй олон дайснаа дарлаа!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй