6. Бурхан байдаг гэдэгт би итгэдэг, гэхдээ би залуу байна, би гэр бүл, ажил мэргэжлийнхээ төлөө шаргуу ажиллах ёстой, бас хийхийг хүсдэг зүйл маш их байна. Би хөгширтлөө, Бурханд итгэх цагтай болтол хүлээвэл аврагдах болов уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?” (Матай 16:26).

Холбогдох Бурханы үг:

Одоо үе бол Миний Сүнс агуу ажил хийж буй цаг, Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн явагдаж, үр дүнд хүрч илүү сайн чадна. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барь, үүнээс ч илүүтэйгээр чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, үнэн зөвөөр харж, Миний ажлыг илүү их үр дүнд хүргэхийн тулд хамаг эрч хүчээ зарлагад гэж л Би та нараас шаардсаар байгаа. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл. Миний ажлыг саатуулж, сайхан ирээдүйдээ саад болохоос зайлсхийхийн тулд бие биетэйгээ тэмцэлдэж, нөөц төлөвлөгөө хайж эсвэл махан биеийн тав тухыг эрж хайхаа боль. Тэгэх нь чамайг хамгаалах нь байтугай чамд гагцхүү сүйрэл л авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний ташуурч буй зүйлс ирээдүйг чинь баллаж буй яг тэр зүйл юм, харин өнөөдөр чиний туулж буй зовлон л чамайг яг хамгаалж буй билээ. Чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой, ингэснээр мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас зайлсхийж, өтгөн мананд төөрөөд, нарыг дахин хэзээ ч олж чадахгүй болохоос зайлсхийж чадна. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

Миний үгийн гадна амьдарч, шалгалтад зовохоос зайлсхийдэг хүмүүс бүгд ертөнцөд туугдаж яваа бус уу? Энд тэнд найгах намрын навчис адил тэдэнд, тайтгаруулсан үг минь бүү хэл амрах газар ч үгүй. Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч тэд газраас газарт туугдаж, тэнгэрийн хаанчлалын гаднах гудмаар тэнэж яваа гуйлгачид бус уу? Ертөнц үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээр чи ертөнцөөс баяслын багахан ч болов инээмсэглэл олж авч үнэхээр чадна гэж үү? Зүрх сэтгэл дэх илэрхий хоосролоо зуурдын баяслаар далдалж үнэхээр чадах уу? Гэр бүлийнхнээ бүгдийг нь хуурч болох ч гэлээ Намайг чи хэзээ ч хуурч чадахгүй. Итгэл чинь дэндүү хомс тул өнөөг хүртэл чи амьдралаас ямар ч баяр баясал олж авахад хүчин мөхөстлөө. Амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулах нь дутуу дулимаг, ажилд нухлуулсан байдалтайгаар махан биеийн төлөө бүхий л амьдралаа үрж, хүн үүрч бараг чадахааргүй бүх зовлонг туулснаас дээр гэж чамайг Би шавдуулъя. Өөрийгөө тэгтлээ нандигнаж, Миний гэсгээлтээс зугтах ямар хэрэг байна? Зуурдын гэсгээлтээс минь нуугдаад гагцхүү мөнхийн ичгүүр, мөнхийн гэсгээлтэд унах ямар хэрэгтэй юм бэ? Үнэндээ Би Өөрийн хүслийг хэнд ч тулгадаггүй. Бүх төлөвлөгөөнд минь захирагдахад үнэхээр бэлэн хүн байвал түүнд Би муухай хандахгүй. Харин Иов Ехова Надад итгэдэг байсны адилаар бүх хүн Надад итгэхийг Би шаарддаг. Итгэл чинь Томасын итгэлээс давбал та нар сайшаалыг минь хүртэж, үнэнч байснаараа та нар жаргалыг минь олж, өөрсдийн цаг үед Миний алдар сууг гарцаагүй олно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир

Сэрцгээ, ах нар аа! Сэрцгээ, эгч нар аа! Миний өдөр хойшлогдохгүй; цаг хугацаа бол амь бөгөөд цаг хугацааг буцаан авах нь амийг аварч байгаа хэрэг! Цаг тийм ч холгүй байна! Хэрэв та нар коллежийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй бол ахин дахин суралцаж болно. Харин Миний өдөр цаашид саатахгүй. Санагтун! Санагтун! Энэ бол Миний ятгалгын зөөлөн үг. Яг нүдний чинь өмнө дэлхийн төгсгөл дэлгэгдсэн ба агуу сүйрэл удахгүй ирнэ. Юу илүү чухал вэ: амь чинь үү, эсвэл унтах, идэх, уух, өмсөж зүүх чинь үү? Эдгээр зүйлийг цэгнэх цаг чинь ирлээ! Цаашид битгий эргэлз! Та нар эдгээр зүйлийг нухацтай авч үзэхээс тэгтлээ их айгаагүй биз дээ?

Ямар өрөвдөлтэй юм бэ! Ямар ядуу юм бэ! Ямар харалган юм бэ! Хүмүүс ямар харгис юм бэ! Та нар үнэхээр Миний үгийг сонсоогүй царайлдаг—Би та нартай дэмий ярьж байна уу? Яагаад хойрго хандсаар байна вэ? Яагаад тэр вэ? Тийм бодол та нарт үнэхээр өмнө нь хэзээ ч төрж байгаагүй юу? Эдгээр зүйлийг Би хэний төлөө хэлдэг вэ? Надад итгэ! Би бол та нарын Аврагч! Би бол та нарын Төгс Хүчит Нэгэн! Сэрэмжтэй бай! Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа дахин хэзээ ч ирэхгүй, үүнийг сана! Газар дэлхийн хаана ч харуусал намдаах эм байхгүй! Тэгвэл Би та нарт яаж хэлэх вэ? Миний үгийг анхааралтай, ахин дахин тунгаан бодвоос зохистой бус уу? Та нар Миний үгэнд маш хайхрамжгүй, аминдаа үнэхээр хариуцлагагүй ханддаг; Би үүнийг хэрхэн тэвчиж чадах билээ? Би яаж чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 30-р бүлэг

Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний хүсэл эрмэлзэл хэчнээн өндөр байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хийж гүйцэлдүүлэхийг хүсдэг бүхэн, эрэлхийлдэг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн насан туршийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан хүмүүсийг Сатаны амьдрах арга зам, амьд үлдэх хуулийг өөрийн мэдэлгүй хүлээн авч, амьдралын зорилго, чиглэлээ болгож, амьдралын хүсэл эрмэлзэлтэй болгоход хүргэхийн тулд тун зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг, төдийлөн түрэмгий биш арга ашигладаг. Амьдралын хүсэл эрмэлзлийн талаарх хүмүүсийн дүрслэл хэчнээн сүртэй сонсогдох нь хамаагүй, эдгээр хүсэл эрмэлзэл нь алдар нэр, ашиг хонжоог үргэлж тойрон эргэлдэж байдаг. Ямар ч агуу, алдартай хүн—эсвэл үнэндээ ямар ч хүний амьдралдаа хөөцөлддөг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой. Хүмүүс алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашаах хөрөнгөтэй болно гэж боддог. Алдар нэр, ашиг хонжоотой болмогц зугаа цэнгэл хөөцөлдөх, махан биеийн таашаалыг дураараа эдлэх хөрөнгөтэй болно гэж тэд боддог. Өөрсдийнхөө хүсэмжилдэг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс дуртайяа, өөрийн мэдэлгүйгээр бие, зүрх сэтгэл, бүр өөртөө байгаа бүхнийг, тэр дундаа хэтийн ирээдүй, хувь заяагаа Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд юу ч үлдээхгүйгээр, нэг хором ч эргэлзэхгүйгээр, нэгэнтээ өөрсдөд нь байсан бүхнийг буцаан авахаа ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд бууж өгч, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд энэ намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийн хувьд алдар нэр, ашиг хонжооны уруу таталт дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр үүрд мөнх эцэс төгсгөлгүй хөөцөлдөж чадах зүйлс юм. Энэ нь бодитой нөхцөл байдал биш гэж үү?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Сатан алдар нэр, ашиг хонжоог ашиглан хүмүүсийн бодлыг хянаж, тэдэнд энэ хоёр зүйлийг л бодогдуулж, тэднийг алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч, алдар нэр, ашиг хонжооны төлөө байгаа бүхнээ золиосолж, алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч дүгнэлт, шийдвэр гаргахад хүргэдэг. Ийм маягаар Сатан хүмүүст үл үзэгдэх гав дөнгө зүүдэг, ийм гав дөнгө зүүсэн хүмүүст мултрах чадвар ч, эр зориг ч байдаггүй. Тэд өөрийн мэдэлгүй энэ гав дөнгийг зүүж, асар хүндрэлтэйгээр алхам алхмаар урагш сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас холдож, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд хүмүүс үе дамжин сүйрдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө балчир хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашигладаг, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг

Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж буцахгүй зам руу алхам алхмаар явж байгаад шаналдаг. Хэн ч, хэзээ ч үүнийг бодож үзээгүй: Бурханы зүрх сэтгэлийг тэр чигт нь эмтрүүлж, Түүнийг хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй хүн төрөлхтөн хаашаа явж буй бол? Яг энэ шалтгааны улмаас хэн ч Бурханы уур хилэнг мэдрэхээр оролддоггүй, хэн ч Бурханы таалалд нийцдэг замыг эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж оролддоггүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч оролддоггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явсаар, Бурханаас үргэлжлүүлэн холдсоор, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсээр байх юм бол, Өөрийг нь бүрэн үл ойшоодог энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Бурхан хүн төрөлхтөнд удаа дараа сануулж, ятгадгийн шалтгаан нь Тэрээр гартаа урьд хожид үзэгдээгүй аюул гамшгийг бэлдсэн, үүнийг хүний махан бие, сүнс тэсвэрлэхийн аргагүй, ердөө махан биеийн шийтгэл төдий ч биш, харин хүний сүнсийг онилсон гэдгийг хэн ч мэддэггүй. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, сануулга, ятгалгыг нь хариулахгүй байх үед Бурхан ямархуу уур хилэн гаргах бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд өмнө нь мэдэрч, мэдэж байгаагүй зүйл байх болно. Иймээс энэ аюул гамшиг нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь Бурханы төлөвлөгөө бол хүн төрөлхтнийг ганцхан удаа л бүтээж, хүн төрөлхтнийг ганцхан удаа л аврах явдал юм. Энэ бол эхний бөгөөд эцсийн удаа юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аврах Бурханы уйгагүй санаа зорилго, тэсэж ядсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Өмнөх: 5. Бурханд итгэх нь сайн боловч бүх шашин хүмүүст сайн хүн байхыг сургадаг гэж би боддог. Тэгэхээр хүмүүс ямар шашин шүтдэгээс үл хамааран, хэрэв тэд чин сэтгэлтэй, ямар ч муу зүйл хийдэггүй л бол Бурхан тэднийг гарцаагүй аврах уу?

Дараах: 7. Зарим хүн Бурханд итгэнэ гэдэг нь ням гарагт чуулганд явж, хандив өргөж, буяны үйлс хийх, чуулганы үйл ажиллагаанд тогтмол оролцох үүрэг хүлээх явдал гэж боддог. Ийм зүйл хийснээр тэд аврагдаж чадна гэдэгт итгэдэг. Ийм үзэл бодол Бурханы хүсэлтэй нийцдэг үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх