3. Хүмүүсийн амьдрал нүд ирмэхийн зуур, хэдхэн арваны дотор л дуусдаг. Эргэж хараад тэд амьдралаа эргэн дурсахад сургуульд явж, ажил хийж, гэрлэж, хүүхэдтэй болж, үхлээ хүлээн, жинхэнэ чиг баримжаа, хүний оршин тогтнолын зорилго огт байхгүй, мөн амьд байхын үнэ цэн, утга учрыг олж чадахгүйгээр бүхий л амьдралаа гэр бүл, мөнгө, байр суурь, эд баялаг, нэр төрийн төлөө завгүй гүйж өнгөрөөсөн байдаг. Тиймээс хүмүүс үеийн үед ийм зовлонтой, хоосон байдлаар амьдардаг. Хүмүүсийн амьдрал яагаад ийм зовлонтой, хоосон байдаг вэ? Мөн хүний оршин тогтнолын зовлон, хоосон байдлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?

Холбогдох Бурханы үг:

Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Юунаас болоод хүмүүст эдгээр зүйл байх болсон бэ? Анх бүтээгдэхэд нь хүмүүст ийм зүйлс байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тарчилгаж эхэлсэн юм. Үүний үрээр хүмүүс улам бүр доройтлоо. Хүмүүсийн өвчин эмгэг улам бүр хүндэрч, зовлон нь улам хэцүү бэрх болжээ. Хүмүүс хүний ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, түүнчлэн тэнд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлаа улам их мэдэрч, дэлхий ертөнцөд улам бага найдах болов. Тийнхүү энэ зовлонг Сатан хүмүүст авчирсан билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Зарим хүн “хувь заяа нь тэр” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч Бурханы дээд эрхэд өчүүхэн ч итгэдэггүй; хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулдаг гэдэгт тэд итгэдэггүй, Бурханы дээд эрхэд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайн давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа Бурханы дээд эрхэд захирагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй; тэд өөрсдийн санаачилгаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн талаарх мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамж дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь хүн Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, зөвшөөрч, мэднэ гэсэн үг биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь ердөө л энэ үнэнийг, үүний өнгөц илрэлийг танин мэдэх явдал юм. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэх, Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг ноёрхдог эх үүсвэр гэдгийг танин мэдэхээс өөр, хүн төрөлхтний хувь заяанд зориулсан Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас үнэхээр асар их ялгаатай. Хэрвээ хүн хувь заяанд л итгэдэг, үүнд бүр гүнээ итгэдэг ч гэсэн, ингэснээр хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч, түүнд захирагдаж, түүнийг хүлээн авч чадахгүй байвал амьдрал нь бас л эмгэнэлтэй, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр жинхэнэ утгаараа бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн сайшаалыг эдлэхээр Бүтээгчийн ноёрхолд орж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж, мэдэрдэг хүн идэвхгүй, арчаагүй биш, идэвхтэй байдалд байвал зохино. Тийм хүн бүх зүйл тавилантай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ амьдрал болон хувь заяаны талаар “Бүхий л амьдрал Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг” гэсэн үнэн зөв тодорхойлолттой болбол зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, амьдралын замналын үе шат бүрээ дурсан санахдаа, замнал нь энхэл донхолтой, эсвэл толигор аль нь ч бай, Бурхан алхам бүрд замыг нь залж чиглүүлж, төлөвлөж өгч байсныг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүртэх чадвартай байна гэдэг хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хүн хувь заяанд сөрөг ханддаг бол, түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцдэг, түүнд захирагдах хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар хүн эерэг хандлагатай бол амьдралын замналаа эргэн харж, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэж, хувь заяагаа зохион байгуулахыг Бурханд зөвшөөрч, Бурханы эсрэг тэрслэхээ болихдоо илүү шийдэмгий, итгэлтэй болно. Учир нь хувь заяаг ухаарч ойлгохгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг замнал хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс нь өөрийн гараар сайхан амьдрал бүтээх гэж хичээж байсан бэрх өдрүүдтэйгээ салах ёс хийж, хувь заяаны эсрэг тэмцэж, “амьдралын зорилго” гэх зүйлээ өөрийнхөөрөө эрэлхийлэхээ болихоор мэдэж, хүлээн зөвшөөрөх замыг сонгодог. Хүнд Бурхан байхгүй, Түүнийг харж чадахгүй, Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан, амьдрах арга зам болон зорилгоор хөөцөлдөх нь эргэн дурсаж ч чадамгүй эцэс төгсгөлгүй их уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайсан цагт л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж эхэлнэ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс татгалзахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Энэ бүх хугацаанд хүн амьдралаа дэмий шалихгүй юманд үрж байхад, хүний сэтгэлийн гүнд явагддаг энэхүү тэмцэл ясанд нь хүрэхээр тийм гүнзгий шаналлыг авчирдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхээс шалтгаалдаг уу, эсвэл хүн азгүй төрснөөс шалтгаалдаг уу? Мэдээж аль аль нь үнэн биш. Үндсэндээ энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг үнэхээр танин мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь асар их ашиг тус, хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч эхлэхийг, бүхэлдээ тайван, эрх дураараа, чөлөөлөгдсөн болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүний байдлаас авч үзвэл, хэдийгээр субьектив түвшинд тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсэхгүй, зовлон шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэн, утга учрыг үнэхээр ойлгож чаддаггүй; үнэндээ бол тэд Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, түүнд захирагдаж чаддаггүй, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн зөвшөөрөхөө бүр ч мэддэггүй. Тиймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяа болон хүний бүх хэрэг явдлыг захирах дээд эрх байдаг гэсэн бодит үнэнийг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол, “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн санаанд хөтлөгдөж, дөнгөлөгдөхгүй байхад хэцүү болно. Хувь заяаны болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хүчтэй тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд үнэхээр чөлөөлөгдөж, эрх дураараа болж, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд мөн хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Гэхдээ ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх их энгийн арга зам байдаг нь урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг нэгтгэн дүн шинжилгээ хийх; дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэх, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүн үүний зовлонг нь тэсвэрлэж чадах ч зарим нь чадахгүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгодог, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр, хувь заяагаа Бурханы гарт өгч, Бурханы дээд эрхэд захирагдахтай эвлэрэхгүй хэвээр; улмаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад дургүйцэж байдаг. Тиймээс юу чаддагаа өөрсдөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчилж, өөрийн чадлаар аз жаргалд хүрэхийг, Бурханы эрх мэдлийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний эмгэнэл нь аз жаргалтай амьдрал эрж хайж, нэр алдар, эд баялгаар хөөцөлдөж, хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэж байгаад биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харж, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэдэг бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч гэсэн өөрийгөө засаж чадахгүй хэвээр, хөлөө намаг балчгаас татаж гаргаж чадахгүй, харин ч сэтгэлээ чангалж, алдаагаа туйлбартай үргэлжлүүлж байдаг нь юм. Тэр харин ч шавхай дундуур туучиж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байхыг илүүд үзнэ. Нурж унан, цус алдан хэвтэж байхдаа л эцэст нь тэр бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог нь цэцэн хүмүүс, тэмцэж, зайлж зугтаахыг сонгодог нь мунхаг хүмүүс гэж Би хэлнэ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өмнөх: 2. Зарим хүн Бурханыг хараагүй учраас дэлхий дээр Бурхан байдаггүй гэж хэлдэг бол зарим нь хувийн туршлагаа ашиглан Бурхан байдаг гэдгийг гэрчилдэг. Бурхан үнэхээр байдаг эсэхийг бид мэдэхгүй учраас Бурхан байдаг эсэхийг бид хэрхэн тодорхойлж болох вэ?

Дараах: 4. Хэрэв бид Бурханд итгэдэггүй, ердөө л ариун журамтай, сайныг үйлдэж, ямар ч муу юм хийгээгүй бол Бурхан биднийг аврах уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх