2. Хэдийгээр Төгс Хүчит Бурханы Чуулган сүүлийн жилүүдэд ХКН болон шашны нийгэмлэгийн улайрсан эсэргүүцэл, яллалтад нэрвэгдэж ирсэн ч чуулган Бурханыг гэрчлэх онлайн кино, видеог улам их гаргасаар байгааг би харж байна. Эдгээр кино, видеоны агуулга улам бүр нэмэгдэж, техникийн хувьд улам бүр сайжирч байна. Эдгээр бүтээлийн нөхөрлөдөг үнэн бас хүмүүст гайхалтай сургамж болдог. Шашны нийгэм даяар сүүлийн жилүүдэд Бурханы ажлыг гэрчилсэн үүнтэй эн тэнцэхүйц сайн кино огт хийгээгүй. Одоо бүх шашин, урсгалаас Бурханд үнэхээр итгэдэг олон олон хүн Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдэж байна. Шашны нийгэм тэр чигтээ тэгтлээ эзгүйрч байхад Төгс Хүчит Бурханы Чуулган яагаад цэцэглэн хөгжиж байна вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа” (Амос 4:7–8).
“Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11).
Холбогдох Бурханы үг:
Миний алдар сууг харна гэж хэн ч итгэдэггүй бөгөөд Би ч тэднийг албаддаггүй, харин хүн төрөлхтний дундаас алдар суугаа салган авч, өөр ертөнцөд аваачдаг. Харин хүмүүс дахин гэмшихэд Би алдар суугаа авч ирэн, итгэл үнэмшилтэй илүү олон хүнд үзүүлэх болно. Энэ бол Миний ажилладаг зарчим. Миний алдар суу Канааныг орхих цаг байдгийн адил Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих үе бас бий. Цаашилбал Миний алдар суу бүх дэлхийг орхин, дэлхий ертөнц бүүдийж, харанхуй руу умбах цаг үе бий. Канааны нутаг хүртэл нарны гэрлийг харахгүй; бүх хүн итгэлээ алдах болно, гэхдээ Канаан нутгийн анхилам үнэрийг хэн ч орхиж түвдэхгүй. Шинэ тэнгэр газар луу орохдоо л Би Өөрийнхөө алдрын нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан илчилж, тас харанхуй газар дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргана. Ингэснээр бүх дэлхий гэрэлд гарна. Ингэснээр дэлхий дахины хүмүүс гэрлийн хүчийг татна, Миний алдар суу улам нэмэгдэж, улс орон бүрд шинээр гарч ирнэ. Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилиас зүүн зүгт аваачсаныг бүх хүн ухаарна, учир нь Миний алдар суу Зүүн зүгээс гэрэлтдэг, үүнийг Нигүүлслийн эрин үеэс энэ өдөрт авчирсан билээ. Гэхдээ Би Израилиас явсан, тэндээс Би зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхэлнэ, тэр үед л Намайг Израилиас аль хэдийн яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн олж мэднэ. Би нэгэн цагт Израильд буун ирээд, дараа нь тэндээс явсан, дахин нэгэнтээ Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг, үүнээс гадна аянга зүүнээс баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт буун ирж, Канааныг зүүн зүгийн Өөрийн сонгосон хүмүүст авчирсан. Би Өөрийн сонгосон хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчирна, тиймээс бүх орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Энэ үед газар дэлхий даяар гэрэл байхгүй. Канаанаас бусад газруудад бүх хүнд өлсгөлөн, хүйтэн заналхийлж байна. Би алдар суугаа Израильд өгч, дараа нь үүнийг шилжүүлсэн, улмаар израильчуудыг зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд гэрэлтэй эргэн нэгдэж, холбоотой болж, цаашид хайхаа болино. Би эрж хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа харуулж, Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирсэн гэдгээ харуулж, бөөн цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг тэдэнд харуулна. Үүнээс ч илүүтэйгээр Би тэдэнд Израилийн Ехова Бурханыг харуулж, иудейчүүдийн “Багш”, хүсэн хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадад хавчигдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг бүхэлд нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, бүхий л алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүд дэх хүнд илчилж, олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хяхан хавчдаг бүх хүн төрөлхтөнд Өөрийн алдар суут царайг бүрэн илчилнэ, ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, энэ нь Иудейд байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно, учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна
Бурхан орчлон ертөнц даяарх ажлынхаа хамаг анхаарлыг энэ бүлэг хүмүүс дээр төвлөрүүлсэн. Тэрээр та нарын төлөө уйгагүй хичээл чармайлтаа зориулсан; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?
Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л амьд усны булаг, хүний таашаалыг хангах ширгэшгүй мөнх урсах булагтай бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйл хэрэг илчлэгдэж, Бурхан алдрыг олж авах цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн хэнд ч анзаарагдамгүй энэ “хүнд” шүтэн мөргөнө. Энэ нь Бурханы алдрын өдөр байх бус уу? Нэг өдөр ахмад пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайн цахилгаан мэдээ илгээнэ. Тэд өндөр настай байх боловч өөрсдийнхөө дорд үзэж байсан энэ хүнийг шүтэн мөргөхөөр ирнэ. Тэд Түүнийг амаараа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ Түүнд итгэнэ—энэ нь тэмдэг, гайхамшиг биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн
Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амь-оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний нөхөрлөж, орохоор эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаадаггүй. Өнөөдөр Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы санаа зорилгод нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы санаа зорилгод нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы санаа зорилгын дагуу үйлчилж огт чаддаггүй. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй ба Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь санаа зорилгод нийцдэг үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, үймүүлдэг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн санаа зорилгыг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, тэрслүү байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.
Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн авч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авдаг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авдаг энэ бүлэг хүмүүс эрин үеүдээс өмнө Бурханаар урьдчилан тогтоогдсон, хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага
Бурханы бүх ажлын хугацаанд хэрвээ хүн үргэлж Еховагийн хуулийг мөрддөг байсан бол Бурханы ажил урагшлахгүй, бүхий л эрин үеийг төгсгөл болгох бүр ч боломжгүй байх байв. Хэрэв хүн үргэлж загалмайтай зууралдаж, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлсэн бол Бурханы ажил үргэлжлэн урагшлах боломжгүй байх байлаа. Зөвхөн хуулийг сахиж, загалмайтай зууралдан, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлдэг хүмүүсийн дунд зургаан мянган жилийн удирдлагыг дуусгавар болгох ердөө боломжгүй. Харин Бурханыг мэддэг, Сатаны савраас мултарч, Сатаны нөлөөллөөс бүрэн ангижирсан эцсийн өдрүүдийн хүмүүсийн дунд Бурханы удирдлагын бүх ажил дуусна. Энэ бол Бурханы ажлын зайлшгүй чиглэл юм. Яагаад шашны чуулган дахь хүмүүсийн хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажлаас тусдаа байдаг. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан боловч эрин үе өнгөрч, Бурханы ажил өөрчлөгдөхийн хэрээр хэрэгжүүлэлт нь аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Ариун Сүнсний ажил анхдагч сууриндаа үндэслэн хэд хэдэн алхмаар гүнзгийрсэн. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхны үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрэлтэй зууралдсаар байдаг. Бурханы ажил гурав юм уу таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, тэгвэл 2,000 жилийн хугацаанд бүр ч их өөрчлөгдөхгүй гэж үү? Хэрвээ хүнд шинэ гэрэл юм уу хэрэгжүүлэлт байхгүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлээгүй байна гэсэн үг. Энэ бол хүний алдаа; урьд нь Ариун Сүнсний ажилтай байсан хүмүүс өнөөдөр хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдгаас болж Бурханы шинэ ажлын оршин тогтнолыг үгүйсгэж болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн ч бас алхам алхмаар гүнзгийрч, өөрчлөгдөж байх ёстой. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс л анхны ажлынх нь дунд үлддэг ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авдаггүй. Тэрслүү хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай хөл нийлүүлдэггүй бол өнөөдрийн ажлаас гарцаагүй салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай нийцэхгүй нь гарцаагүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлж ер чадахгүй, эцэстээ Бурханы гэрчлэлд зогсох хүмүүс болж бүр ч чадахгүй. Түүнчлэн бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болж чадахгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрддөг байсан хүмүүс, нэг үе загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд гэвэл, эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн авч чадахгүй бол хийсэн бүхэн нь хий дэмий, хэрэггүй болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь амьдралтай ойрхон бөгөөд өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцдэг. Хэдий тэд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралддаг ч Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлт, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгаа, өмнөх эрин үед хэрхэн хэрэгжүүлж байсан, өнөөдөр үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар яагаад эхнээс нь дуустал ингэж их яриад байна вэ? Ариун Сүнсний ажил байнга урагшилдгаас болж хүний хэрэгжүүлэлт дэх ийм хуваагдлыг үргэлж ярьдаг, тиймээс хүний хэрэгжүүлэлт ч бас байнга өөрчлөгдөх шаардлагатай. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр үлдвэл Бурханы шинэ ажил болон шинэ гэрэлтэй хөл нийлүүлэх чадваргүйг энэ нь нотолдог; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотолдоггүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнх нь зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс буюу өөр бүлэг хүмүүс рүү Бурханы ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, өнгөрсөн үеийн хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн авдаг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага гүйцэлдэж чадна. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөрт өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажиллаж байгаа ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авдаг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн авдаг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүний эсрэг тэрсэлдэг, үгийг нь хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн авдаг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн авсан тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн санаа зорилгыг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсэнд гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт