5. Тавдугаар сарын 28-нд Шаньдун мужийн Жаоюань хотод болсон хэргийн дараа ХКН-ын засгийн газар гэр чуулганууд руу дайрах ажиллагаагаа эрчимжүүлж, тэр ч байтугай Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарж, таслан зогсоохын тулд бүр зэвсэглэсэн цагдаа нарыг дайчилсан. Жаоюаньд болсон хэрэгт эргэлзэж байгаагаа олон хүн илэрхийлсэн бөгөөд үүнийг ХКН-ын зүгээс олон нийтийн санаа бодлыг Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг болгохын тулд зохиомол хэрэг үүсгэн чуулган руу дайрч, дарангуйлах гэсэн оролдлого гэж үзсэн. Гэсэн хэдий ч энэ хэргийг ХКН-ын шүүх дээр олон нийтэд нээлттэй хэлэлцэж, Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн бөгөөд зарим хүн ХКН-ын хэлсэн зүйлд итгэдэг. Жаоюаньд болсон хэргийн талаарх та нарын бодлыг сонсмоор байна.
Хариулт:
Шаньдуны Жаоюанийн хэрэг—ХКН-аас хуурамчаар гардан зохион байгуулсан энэ хэрэг тухайн үед Хятадад болон хилийн чанадад асар их нөлөө үзүүлсэн бөгөөд олон мэдлэггүй хүн үүнд хууртсан билээ. Гэвч дэлхий үүнд үргэлж хууртана гэж үү? Өнөөдөр ХКН-ын шүүхийн шийдвэр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээнд хэчнээн хүн итгэсээр байна вэ? Ов мэх, нуун дарагдуулах явдал хэзээ ч удаан үргэлжилж чадахгүй; худал хуурмаг үргэлж худлаа л байдаг тул хэзээ ч үнэн болж чадахгүй. Коммунист дарангуйлал Хятадыг захирч байгаа, шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй гэдгийг ХКН-ыг ойлгодог хүн бүхэн мэднэ. ХКН-ын шүүгчдэд хараат бус байдал байхгүй; тэд ХКН-ын засгийн газрын хэлснээр хийх ёстой бөгөөд бүх хэргийг засгийн газрын хүссэнээр шийдвэрлэдэг. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч ХКН-ын засгийн газар хянадаг бөгөөд ХКН-ын дарангуйллын дуу хоолой, хэрэгсэл болохоос цаашгүй. Эдгээр нь хүлээн зөвшөөрөгдсөн баримт билээ. Тиймээс ХКН-ын шүүх дээрх хэргүүд нь баримтыг гажуудуулж, үнэнийг гуйвуулдаг инээдэмтэй хошин жүжиг гэдэгт маргах зүйл үгүй. Алагчлалгүй байх, шударга ёс огт байхгүй! Шаньдуны Жаоюанийн хэргийн нээлттэй шүүх хуралдааны үеэр сэжигтнүүд “Би Төгс Хүчит Бурханы Чуулгантай хэзээ ч холбоотой байгаагүй”, “Төр, бидний итгэдэг Төгс Хүчит Бурхан биш, Жао Вэйшанийн Төгс Хүчит Бурхан руу халдаж байна” гэж тодорхой мэдэгдсэн. Тэдний өчил нь тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд биш гэдгийг маш тодорхой болгосон бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулган ч бас тэднийг хүлээн зөвшөөрдөггүй; тэд Төгс Хүчит Бурханы Чуулгантай ямар ч холбоогүй. Тэгэхээр ХКН-ын шүүгч яагаад үүнийг сонсоогүй мэт царайлж, хэргийг бодит баримтын дагуу шийдвэрлээгүй юм бэ? Ямар ч нотлох баримтгүй байхад яагаад шүүгч сэжигтнүүдийн өчлийг илт няцааж, баримтыг зориуд гуйвуулж, үнэнийг мушгиж, эдгээр сэжигтнийг Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд хэмээн нэрлэх гэж зүтгэв? ХКН нь Төгс Хүчит Бурханы Чуулганд зохиомол хэрэг тулгаж, хилсээр буруутгаж, Чуулганыг дарангуйлж, хавчиж, олон нийтийн санаа бодлыг түүний эсрэг болгохын тулд худал хуурмагийг зохиож байсан нь илэрхий бус уу? Энэ нь баримттай зөрчилдөж, хуулийг уландаа гишгэсэн болох бус уу? Эдгээр нь урьдаас бэлтгэсэн худал цуурхал байсан бус уу? Яаж ийм шүүлт эргэлзээ төрүүлэхгүй байх билээ? ХКН худал цуурхал, хууран мэхлэлтийг олон жилийн турш тарааж ирсэн. Тэр улам бүр нэр муутай, гажуудсан, завхарсан, муу ёрын болж байна. Нэр хүнд нь шалдаа буусан; эх орондоо ч, гадаадад ч өмхий үнэрийг нь тэсвэрлэхийн аргагүй. Дэлхий даяар илүү олон хүн ХКН-ыг жинхэнэ төрхийг олж харж байна; ХКН-д дахиж хэн ч итгэхгүй, учир нь ХКН бол жигшин зэвүүцмээр, бурхангүй үзэлтэй улс төрийн нам бөгөөд хорон муу байдал болон Бурханыг эсэргүүцдэгээрээ дэлхий даяар адилтгахын аргагүй диавол Сатанд харьяалагддаг бүлэглэл билээ.
ХКН-ын талаар ойлголттой хэн боловч түүний ажиллах арга барилыг сайн мэдэж байгаа байх. ХКН шашны итгэл үнэмшил, ардчилсан эрхийн хөдөлгөөн, үндэстний цөөнхийн эсэргүүцэл зэргийг хүч хэрэглэн таслан зогсоох бүрдээ эхлээд олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, энгийн ард олныг ташуурдаж өгөх зорилгоор хуурамч хэрэг зохиодог бөгөөд үүний дараа цуст дарангуйлал явуулдаг. Жишээлбэл, 1989 онд Тяньаньмэний талбай дээр болсон эсэргүүцлийн жагсаалыг аваад үзье: Энэ нь анх авлигатай тэмцэх, ардчилал, эрх чөлөөг дэмжих оюутны хөдөлгөөн байсан боловч ХКН үл таних хүмүүсийг оюутан болж дүр эсгэн, жагсагчидтай холилдох заавар өгсөн байдаг. Тэд эвдэж сүйтгэн, галдан шатааж, цэргийн тээврийн хэрэгслийг хөмрүүлэх замаар эмх замбараагүй байдал үүсгэсэн. Улмаар оюутан залуусыг эрс буруутгаж, оюутны хөдөлгөөнийг хувьсгалын эсрэг бослого хэмээн цоллосноор оюутнуудыг дарангуйлж, дор хаяж хэдэн мянган оюутныг буудаж, танкаар дайрч алсан цуст ажиллагаагаа эхлэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн. Ийнхүү ХКН Тяньаньмэний талбай дахь аллага хэмээх дэлхий нийтийг цочирдуулж, хятадын ард түмний сэтгэлийг гонсойлгосон хирдхийм кампанит ажил явуулсан байдаг. ХКН Төвөдийн эсэргүүцлийг дарах үед мөн ийм зүйл болсон. Эхлээд хүмүүсийг жагсагчидтай холилдон шатаах, алах, дээрэмдэх, тонох гэх мэт хүчирхийлэл үйлдэх тушаал өгч, дараа нь Төвөдийн бослогыг дарах нэрийдлээр армиа дайчлан жагсагчид руу гал нээсэн. Иймэрхүү зүйл их болдог. Эдгээр баримт нь ХКН-ын эсэргүүцэгчдийг устгах бат бөх тогтсон тактикийн нотолгоо юм: Эхлээд худал хуурмаг зүйлийг бий болгож, баримтыг гуйвуулж, хилсээр буруутгаж, дараа нь цуст ажиллагааг явуулдаг. Чухамдаа Жаоюанийн хэрэг нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгислан дарангуйлж, хавчин гадуурхахын тулд ХКН олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх үндэс суурийг тавьсан юм. Энэ бол шашны итгэл үнэмшлийг хавчин гадуурхсан ХКН-ын бас нэг аймшигт гэмт хэрэг билээ. Гэхдээ Төгс Хүчит Бурханы Чуулганыг энэ олон жилийн турш дарж, хавчлаа гээд ХКН үнэхээр устгаж чадав уу? Олон жилийн өмнө иудей хүмүүс Эзэн Есүсийг загалмайд хадаж, Бурханы зан чанарыг гомдоосон; Бурхан тэднийг харааж, тэдний улс үндэстэн урьд өмнө хэзээ ч байгаагүй сүйрэлд хүргэсэн. Бурханыг улайран эсэргүүцэж, Христэд итгэгчдийг харгисаар хавчиж байсан тул Ромын эзэнт гүрэн мөн Бурханаас илгээсэн тахалд сүйрэв. Эдгээр нь бүгд баримт. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллаж байсныхаа төлөө Бурханы хараал, шийтгэлээс ХКН зугтаж чадсангүй. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг).