3. Төгс Хүчит Бурханы Чуулган нь сайн мэдээг түгээж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж, хүмүүсийг шударга байж, хүний амьдралын зөв замаар явахыг хүсэхээс өөр юм хийдэггүйг би харж байна. Гэтэл ХКН нь тус чуулганы сайн мэдээг түгээх эцсийн зорилго нь ХКН-ын засаглалыг түлхэн унагаах явдал гэсэн мэдээлэл тарааж байна. ХКН-ын үг үнэн, худал эсэхийг би яаж мэдэж болох вэ?
Холбогдох Бурханы үг:
Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг
Сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхийн зорилго юу вэ? Ажлын энэ үе шат эхэлснээс хойш тасралтгүй хэлсээр ирсэнчлэн, Бурхан энэ удаад шинэ эрин үеийг нээж, шинэ эрин үеийг авчран, хуучин эрин үеийг төгсгөхийн тулд ажлаа хийхээр ирсэн бөгөөд энэ бол эдүгээ энд байгаа биднээс одоо харж болох, аль хэдийн гүйцэлдсэн баримт юм. Өөрөөр хэлбэл, Бурхан шинэ ажил хийж байгаа бөгөөд энд байгаа хүмүүс үүнийг аль хэдийн хүлээн авч, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеэс аль эрт гараад, Библи уншиж, загалмай дор амьдарч, Аврагч Эзэн Есүсийн нэрийг дуудахаа больсон, харин тэд өнөөдрийн Бурханы нэрээр нэгэн зэрэг залбирч, одоо Бурханы илэрхийлдэг үгийг хүлээн авч, тэдгээрийг оршин тогтнох зарчим, арга барил, хүний амьдралын зорилго болгосон. Энэ утгаараа энд байгаа хүмүүс аль хэдийн шинэ эрин үед орсон бус уу? Тэгвэл энэ сайн мэдээ, эдгээр үгийг хүлээн аваагүй илүү олон хүн ямар эрин үед амьдардаг вэ? Тэд Нигүүлслийн эрин үед амьдарсаар байгаа. Энэ хүмүүсийг Нигүүлслийн эрин үеэс гаргаж, энэхүү шинэ эрин үед оруулах нь одоо та нарын ажил юм. Чи залбирч, Бурханы нэрийг дуудах төдийхнөөр энэ даалгаврыг биелүүлж чадах уу? Зүгээр л Бурханы хэдэн үгийг номлоход хангалттай юу? Яавч үгүй; та бүхэн сайн мэдээ түгээх, Бурханы үгийг түгээн дэлгэрүүлэх, тэдгээрийг цааш тарааж, цар хүрээг нь өргөжүүлэх үүргийн төлөө хариуцлага үүрэх шаардлагатай. “Цар хүрээг нь өргөжүүлэх” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь зүгээр л энд байгаа хүмүүсээс цааш Бурханы сайн мэдээг түгээнэ гэсэн үг; мөн Бурханы шинэ ажлыг илүү олон хүнд мэдүүлж, Бурханы үгийг тэдэнд номлоно гэсэн үг юм. Энэ нь Бурханы ажилд гэрчлэл хийж, тэднийг ч бас шинэ эрин үед авчрахын тулд туршлагаа ашиглана гэсэн үг. Тэгвэл тэд та нартай адилхан болно. Бурханы санаа зорилго нэлээд илэрхий байдаг—Бурхан Өөрийнх нь үгийг сонсож, хүлээн авч, Өөрийг нь дагаж эхэлсэн та нарыг шинэ эрин үед оруулаад зогсохгүй бүхий л хүн төрөлхтнийг шинэ эрин үед хөтлөхийг хүсдэг. Энэ нь Бурханы санаа зорилго бөгөөд эдүгээ Бурханыг дагадаг хүн болгоны ойлгох учиртай үнэн юм. Бурхан бүлэг хүмүүс, жижигхэн омгийг биш, харин бүхий л хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтөлж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд сайн мэдээг түгээн дэлгэрүүлж, үүндээ олон арга барил, суваг ашиглах шаардлагатай.
Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 1-р зүйл: Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог
Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилын гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилын гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилын овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд хүргэж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израилчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн
Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:
Бурханд итгэхдээ бид Бурханы үг, үнэн болоод Бурханы шаардлагын дагуу үйлддэг. Бид улс төртэй орооцолддоггүй, улс төрийн аливаа үйл ажиллагаанд ч оролцдоггүй. Бурхан Өөрт нь итгэдэг хүмүүсээс хүсдэг хамгийн наад захын зүйл нь юуны түрүүнд, бид үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг, гадаад ертөнцийн хорон муу чиг хандлагыг дагадаггүй, завхарсан хүн төрөлхтний үйлдсэн хорон мууг үйлддэггүй байх явдал юм; бидний үйлдэл бусдын тусын тулд байх ёстой, бид гэрэл, давс байх учиртай. Үүнээс гадна, бүтээгдсэн зүйлийн хувьд бид Бурханы хүслийг дагаж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэх ёстой. Бурхан бидэнд авралыг хүртээсэн болохоор сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэх нь бидний үүрэг, хариуцлага билээ. Ингэснээр Бурханд итгэдэггүй, Бурханыг хараахан мэдээгүй, Сатаны эзэмшил дор амьдарсаар байгаа бүх хүн Бурханы өмнө ирж, үнэн замыг судалж, үнэнийг хүлээн авч, үнэнийг олж, завхралаа хаяж, Бурханаар авруулж чадна. Энэ бол Бурханы даалгавар, бидний хийдэг сайн мэдээ түгээх ажлын жинхэнэ ач холбогдол юм. Бид сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх нь улс төртэй ямар ч хамаагүй—үүнд ямар ч улс төрийн зорилго, сэдэл байхгүй, мөн тодорхой нэг засгийн газар юм уу, улс төрийн намыг түлхэн унагаахын төлөө үүнийг хийдэггүй. Үүнийг зөвхөн завхарсан хүн төрөлхтнийг Бурханы өмнө авчрахын тулд л хийдэг бөгөөд ингэснээр хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, ариун болж, аврагдаж, эцэст нь харанхуй, ёрын муугийн нөлөөнөөс зугтаж, гэрэлд амьдарч, Бурханы халамж хайрыг хүртэж, хамгаалагдан, ерөөгдөж чадна. Бурханы ажил, авралыг хүлээж аваасай гэсэндээ хүмүүсийг Бурханы өмнө авчрахдаа бид улс төрийн шаардлага тавьдаггүй; Бурханы сонгосон хүмүүс босож, ХКН-ыг түлхэн унагаахыг Түүний үг шаарддаггүй. Бурханы илэрхийлдэг бүх зүйл үнэн, тэдгээр нь бүгд хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг илчилдэг үг, тэдгээр нь бүгд хүмүүсийг аварч, өөрчилж, төгс болгож, хүмүүст Бурханыг мэдэж, Түүнийг дуулгавартай дагах боломж олгодог үг билээ. Бидний хийдэг бүх зүйл Бурханы үг, шаардлагад үндэслэдэг. Манай чуулган улс төрийн аливаа үйл ажиллагаанд хэзээ ч оролцдоггүй, улс төрийн уриа лоозон ч байдаггүй. Чуулганы амьдралаар амьдарна гэдэгт үнэнийг олж авч, Бурханд дуулгавартай байж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханаар авруулахын тулд үнэний талаар нөхөрлөж, өөрийгөө мэдэхээс өөр юу ч хамаарахгүй. Түүнчлэн, бид улс төрийг огтхон ч сонирхдоггүй. Улс төр бол эерэг зүйл биш, үнэн бүр ч биш. Улс төр хүмүүст үнэн эсвэл Бурханы ерөөлийг өгч чадахгүй, хүмүүст аврагдах боломжийг олгож бүр ч чадахгүй; Албан тушаал хүмүүсийг илүү ёрын муу болгож, улам бүр завхруулдаг болох нь бүгдэд харахад илэрхий байдаг. Тиймээс, Бурханд итгэхдээ бид хэзээ ч улс төрд оролцож байгаагүй, учир нь Бурханд итгэх итгэл л хүмүүсийг сайн тал руу нь өөрчилж, тэдэнд илүү их хүн чанар, мөс чанар, эрүүл ухааныг өгч чадна гэдэг нь бидэнд ойлгомжтой байдаг. Хэрэв хүмүүс Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг бол тэд завхралаа хаяж, Бурханд итгэх итгэлээрээ авралд хүрэх жишиг болсон жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна гэдэгт эргэлзэх зүйл үгүй—энэ л Бурханд итгэхдээ авралд хүрэх яг тэр жишиг юм.
Бурхан бол Бүтээгч бөгөөд завхарсан хүн төрөлхтнийг Бурхан л аварч чадна. Бүх хүн төрөлхтөн Бүтээгчийг мэдэж, Бүтээгчийн өмнө ирж, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтээсэй гэсэндээ бид сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийдэг; энэ бол хүний ерөөлийн зам, түүнчлэн хүний авралын зам билээ. Өнөөгийн ертөнц улам харанхуй, ёрын муу болж, хүн төрөлхтөн улам бүр завхарч байна. Дэлхий уналтад орж, ёс суртахуун доройтож байна. Хэрэв хүн төрөлхтөн эдгээр асуудлыг шийдэх гэж байгаа бол хүмүүс Бурханд итгэж, Бурханы үг, Бурханы ажил, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Бурханы үгээс үнэнийг олж авах ёстой. Зөвхөн ингэж байж л дэлхийн харанхуй, ёрын муу, хүн төрөлхтний завхралыг эх үндсээр нь шийдвэрлэх болно. Тиймээс сайн мэдээг түгээх нь нийгмийн тогтвортой байдал, хүн төрөлхтний аз жаргалын хувьд нэн чухал билээ. Хүн төрөлхтөн жинхэнэ аз жаргалд хүрч, нийгэм урт удаан хугацаанд амар амгалан байх цорын ганц арга зам бий бөгөөд энэ нь Бурханы ажил, авралыг хүлээн авах явдал юм. Үүнээс өөр зам байхгүй. Чи аливаа улс орон, улс төрийн нам хүн төрөлхтнийг аварна гэж хүлээх ёсгүй, улс төрч, зохиолч, сэтгэгчид найдвар тавьж бүр ч хэрэггүй. Энэ бол завхарсан хүн төрөлхтний чадвараас хэтийдсэн зүйл. Гагцхүү Бүтээгч, цорын ганц жинхэнэ Бурхан хүн төрөлхтнийг аврах бүрэн чадвартай. Тиймээс, бид сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийх нь хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тустай, энэ бол хүн төрөлхтөн, нийгэмд хэрэгтэй зүйл бөгөөд бүхэлдээ шударга билээ. Үүнээс илүү утга учиртай зүйл гэж үгүй. Мөс чанар, эрүүл ухаантай, шударга ёсыг ухамсарласан бүх хүн биднийг сайн мэдээ түгээхийг дэмжиж, үзэл бодолтой маань санал нийлнэ гэдэгт бид итгэдэг.
Бид Төгс Хүчит Бурханы үгийг хүлээн авч, хүн төрөлхтнийг аврах Бурханы хүслийг ойлгож, Христ бол үнэн, зам, амь гэдэгт итгэлтэй байдаг учраас сайн мэдээг түгээж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж эхэлсэн. Сайн мэдээг түгээхдээ бид хүмүүс үнэн замыг хүлээж авч эцсийн өдрүүдэд Бурханаар авруулаасай гэсэндээ авралын үнэн замыг тэдэнтэй хуваалцаж байна. Энэ бол Бурханд итгэгч бидний үүрэг, хамгийн үнэн хайр минь билээ. Бидний номлодог эцсийн өдрүүдийн хаанчлалын сайн мэдээ нь хүмүүст хамгийн их ашиг тустай. Харин эрх баригч нам ХКН нь ард түмний төлөө бодит үнэ цэнтэй зүйл хийж, бодит асуудлыг шийдвэрлэх, тэдэнд амар амгалан, аз жаргалыг авчрах чадваргүй төдийгүй үүрэгтээ хайнга хандаж, ямар ч мөс чанаргүйгээр биднийг хавчиж, баривчилж, зовоож байна. Энэ нь Тэнгэрийн эсрэг, бузар жигшүүрт хэрэг биш гэж үү? ХКН яагаад Тэнгэрийн хүсэл хийгээд ард түмний зүрх сэтгэлийг дагахын оронд мууг эрхэмлэн дээдэлж, зөвт байдлыг эсэргүүцнэ вэ? Тэдэнд хүн чанар үгүйлэгдэж байгаа бус уу? Сайн мэдээг түгээж, үүргээ гүйцэтгэх явцад Бурханы сонгосон олон хүн махан биеийн тав тух, таашаалыг хойш тавьж чаддаг. Хавирга нэвт үлээх салхи, ширүүн бороо, тэсгэм хүйтэн, төөнөсөн халуунаар тэд Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээсээр байдаг; хүмүүс тэднийг үл тоож, зодож, харааж зүхэж, ХКН тэднийг баривчилж, хавчдаг ч гэсэн тэд сэтгэл өвтгөм доромжлолыг үл хайхран тууштайгаар сайн мэдээг түгээж, үүргээ гүйцэтгэсээр байна. Тэд хий гэж шаардаж болох бүхнийг хийдэг бөгөөд хүмүүс хүлээж авдаг ч байсан үгүй ч байсан, тэдэнд хариуцлагатай, энэрэнгүй ханддаг. Хэрэв бид үнэн замыг мэдэж байсан мөртөө номлоогүй эсвэл гэрчлээгүй бол мөс чанар маань тайван байж чадахгүй байх байсан; мөн энэ нь хүмүүст шударга бус байх байсан. Тиймээс бидний хийдэг зүйл бол зөвхөн сайн мэдээг түгээж, Бурханд гэрчилж, хүмүүст үнэн зам болон эцсийн өдрүүдийн авралын замыг мэдүүлэх явдал юм. Бид сайн мэдээг түгээж байгаа нь улс төртэй огт холбоогүй, олон нийтийн дэг журмыг зөрчиж байгаа хэрэг бүр ч биш; харин ч энэ бол сайн үйлсийн бэлтгэл, бүхэлдээ хүн төрөлхтөн Бурханы өмнө ирж, Бурханы цэвэрлэлт, авралыг хүлээн авч, агуу гамшгаас амьд үлдэж, хүнд зориулан Бурханы бэлтгэсэн үзэсгэлэнт хүрэх газар луу орохын тулд юм—энэ л баримт.
Дээрхийн нөхөрлөл