3. Библид “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаас гадуур эрх мэдэл байхгүй: оршин байгаа эрх мэдэл нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймээс эрх мэдлийг эсэргүүцдэг хэн боловч Бурханы тогтоолыг эсэргүүцэж байна: эсэргүүцдэг хүмүүс шийтгэл хүртэх болно” (Ром 13:1–2) гэж Паул хэлсэн. Паулын үгийн дагуу хэрэгжүүлэхдээ бид бүх зүйл дээр эрх баригч хүчинд захирагдах ёстой. Гэсэн хэдий ч шашингүй үзэлтэй ХКН-ын засгийн газар түүхэндээ шашны итгэл үнэмшлийг хавчиж ирсэн. Тэд Бурханд дайсагнаж, биднийг Эзэнд итгэхийг зөвшөөрөхгүй байгаад зогсохгүй, сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчилдэг хүмүүсийг баривчилж, хавчдаг. Хэрэв бид Хятадын коммунист засгийн газрын өмнө толгой бөхийж, Эзэнд итгэхээ больж, сайн мэдээг түгээх, Бурханд гэрчлэл хийхээ зогсоох юм бол Эзэнийг эсэргүүцэн, нүүр буруулснаар Сатаны талд зогсох бус уу? Би үнэхээр үүнийг ойлгож чадахгүй байна. Эрх барих хүчний талаарх асуудал дээр Эзэний хүсэлд нийцүүлэхийн тулд би яг юу хийх ёстой вэ?

Хариулт:

Паул: “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаас гадуур эрх мэдэл байхгүй: оршин байгаа эрх мэдэл нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймээс эрх мэдлийг эсэргүүцдэг хэн боловч Бурханы тогтоолыг эсэргүүцэж байна: эсэргүүцдэг хүмүүс шийтгэл хүртэх болно” (Ром 13:1–2) гэж хэлсэн байдаг. Паул эдгээр үгийг хэлсэн тул Эзэнд итгэдэг олон хүмүүс засаглалын эрх баригчдыг Бурхан тогтоодог бөгөөд тэдгээрт захирагдах нь Бурханд дуулгавартай байхын нэр гэж боддог. Зарим нь бүр эрх баригчид Бурханд итгэх итгэлийг нь хэрхэн саатуулж, таслан зогсоох нь хамаагүй хүмүүс тэдгээрт дуулгавартай байх ёстой, тэднийг эсэргүүцэх нь Бурханыг эсэргүүцсэнтэй адил гэж боддог. Ийм үзэл бодол зөв үү? Тэд Бурханы хүсэлд нийцдэг үү? Үнэндээ Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе хүртэл Бурхан хүмүүсийг эрх мэдэлтнүүдэд захирагдах ёстой гэж хэзээ ч хэлж байгаагүй. Хуулийн эрин үед Израилчуудын дайсан нь Египетийн фараон байв; эрх мэдлийг атгаж байсан хүн нь тэр байсан. Бурхан түүнд юу хийсэн бэ? Тэрээр Израилчуудыг Египетээс гарахыг болиулахад Бурхан түүн дээр арван гамшиг буулгав. Хэрэв тэр Израилчуудыг явуулаагүй бол Бурхан түүнийг сүйрүүлэх байсан. Египетийн арми Израилчуудыг мөшгөн хөөж байх үед Улаан тэнгис хуваагдаж, улмаар мөшгөж байсан цэргүүдийг живүүлж, устгав. Хуулийн эрин үед Бурханыг эсэргүүцсэн диаволуудын бүх хаадыг Бурхан эцэст нь устгасан. Одоо Нигүүлслийн эрин үеийг харцгаая: Эзэн Есүс яагаад ариун сүмд номлохын оронд цөлд, хүмүүсийн дунд номлохоор явсан юм бэ? Учир нь шашны ертөнцийн эрх баригчид болон удирдагчид бүгд Бурханыг эсэргүүцэж, бүгд Эзэнд дайсагнаж байсан тул Эзэн Есүст цөлд болон хүмүүсийн дунд номлохоос өөр сонголт үлдээгүй. Хэрэв Эзэн Есүсийн шавь нар эрх баригчдад дуулгавартай байсан бол тэд Түүнийг үргэлжлүүлэн дагах байсан гэж үү? Тэд Түүнд магтуулсаар байх байсан уу? Энэ бүхэн нь Эзэнд үнэхээр итгэдэг хүмүүст Бурханы зүрх сэтгэлд нийцүүлэхийн тулд ХКН-ын эрх баригчдад хандах тэдний хандлага ямар байх ёстойг харуулах ёстой. Хэрэв хүмүүс Эзэнд олон жилийн турш итгэж байгаа ч эрх мэдэлтнүүд бол Бурханы дайсан гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол эдгээр хүмүүс Бичвэрүүдийг үнэхээр ойлгодог гэж үү? Тэд үнэхээр Эзэнийг мэддэг гэж үү? Олон хүмүүс ямар ч ялган таних чадваргүй бөгөөд эдгээр зүйлийг байгаагаар нь харж чадахгүй байгаа нь Библи дэх Паулын эдгээр үгийг уншаад юу хийхээ мэдэхгүй байдагтай холбоотой юм. Зарим хүмүүс бүр засаглалын эрх баригчдад дуулгавартай байх нь Эзэнд дуулгавартай байх явдал бөгөөд эдгээр хүч чадлыг эсэргүүцэж, тэрслэх нь Бурханы зарлигийг эсэргүүцэж, өөрсдөдөө ял авчрах явдал гэж үздэг. Ийм үзэл бодол нь тэр чигтээ буруу биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг асар ихээр үл ойлгож, үл тоомсорлох явдал биш гэж үү? Эдгээр нь хүмүүсийг төөрөгдүүлж, хор хөнөөл учруулдаг алдаатай үзэл бодол юм!

ХКН бол бурхангүй үзэлтэй улс төрийн нам гэдгийг бид бүгд мэднэ—бурхангүй үзэл эрх мэдэлтэй байгаа газар Сатан эрх барьдаг. ХКН Бурханыг үргэлж дайсан гэж үздэг байсан. Христийн илрэлт болон ажилд тэд “Устгахаас нааш цэргүүдийг татан гаргахгүй” гэсэн хандлагаар ханддаг. Христийг загалмайд хадахаас нааш хэзээ ч зогсохгүй. ХКН засгийн эрхэнд гарснаас хойш Бурханыг илт үгүйсгэж, яллаж, доромжилж ирсэн. Христийн шашныг буруу ном хэмээн тунхаглаж, Библийг буруу номтны уран зохиол хэмээн хурааж шатаадаг бөгөөд шашны бүлгүүдийг буруу номтны байгууллага гэсэн нэрийн дор хавчиж, дарамталдаг. Ялангуяа, ХКН нь жинхэнэ Бурханд итгэж, номлож, Бурханд гэрчилдэг Христэд итгэгчдийг улайран дарж, баривчилж, хавчин гадуурхаж, балмадаар харгислан, тарчлааснаар олон хүн гэмтэж бэртэн, тахир дутуу болсон. Зарим нь бүр тэсэхийн аргагүй тамлалаас болж амиа алдсан байдаг. Яагаад ХКН Христэд тэгтлээ их дайсагнаж, яагаад жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүсийг хавчина вэ? Үүний зорилго нь юу юм бол? Хятад хүмүүс Бурханд итгэж, дагаж эхлэх вий гэдгээс тэд хамгийн их айдаг. Хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханаар аврагдах вий гэхээс тэд айдаг—энэ тохиолдолд ХКН-д боолчлогдох, түүнд үйлчлэх хэн ч үлдэхгүй. Иймээс ХКН-ын чөтгөрийн дэглэм Христийг галзуурсан мэт мөшгөж, Бурханы ажлыг үгүй хийж, шашны итгэл үнэмшлийг устган, Хятадыг Бурхангүй газар болгон, улмаар Хятадад чөтгөрийн ХКН-ын дарангуйлал мөнхөд, өөрчлөгдөхгүйгээр хаанчлах болно гэсэн хоосон итгэл найдвараар Христэд итгэгчдийг харгислах, хавчин гадуурхах бүхий л арга хэрэгслийг ашиглаж байна. Энэ нь дэлхий дээр хэн ч ХКН-ын сатанлаг, муу ёрын дэглэмээс илүү үнэнийг жигшиж, Бурханыг үзэн яддаггүйг нотолж байна. Тэд бол Бурханыг үл тоомсорлодог диаволын нэгдэл юм! ХКН засагладаг газар Сатан захирдаг! Тиймээс бид ХКН-ыг үгүйсгэж, нүүрээ буруулахад энэ нь Бурханы хүсэлд бүрэн нийцэж байгаа биш гэж үү?

Чухамдаа үүнийг Эзэн Есүс эрт цагт нэгэнтээ илчилсэн билээ: “Энэ бол ёрын муу үеийнхэн(Лук 11:29). “Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм(Иохан 3:19). Библид “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг(1 Иохан 5:19) гэж хэлдэг. Эзэн Есүс дэлхийн харанхуй болон бузар муугийн жинхэнэ дүр төрх, эх үүсвэрийг шууд илчлэв. Бүх хүн төрөлхтөн Бурханы оршихуй ба үнэнийг үл тэвчин, Сатаны нөлөөн дор амьдардаг. Шашны нийгэмлэгт хэн ч бие махбодтой болсон Бурханы тухай чуулгануудад илэн далангүй гэрчилж зүрхлэхгүй, тэд чуулганд эсвэл хүмүүсийн дунд Христийн илэрхийлсэн үнэнийг гэрчилж бүр ч зүрхлэхгүй. Ямар ч урсгалд, махбодтой болсон Христийг хүмүүс гэрчилж байгааг олж мэдвэл тэднийг барьж, ялладаг—тэднийг чуулганаас хөөж, тэр ч байтугай эрх баригчдад тушаадаг. Энэ хүн төрөлхтөн ёрын муугийн оргилд хүрээгүй гэж үү? Дэлхий дээр хаа сайгүй Бурханыг үгүйсгэх, үнэнийг үгүйсгэх, Христийг яллах дуун цуурайтаж байгаа нь Бурханыг эсэргүүцдэг тэр сатанлаг, муу хүчнүүд дэлхий дээр ноёрхож байгаагаас биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнөхийг эргээд нэг харъя: Эзэн Есүсийг төрөөд удаагүй байхад Ромын засгийн газар Түүнийг мөшгөж эхэлсэн; ажиллаж, замыг номлож байх зуурт нь Еврей удирдагчид Ромын эрх баригчидтай хамтран Түүнийг загалмайд цовдлов; Түүний сайн мэдээг Хятадад номлох үед мөн л Хятадын засгийн газрын догшин ширүүн яллалт, эсэргүүцэлтэй тулгарав—Хятадад хэчнээн олон номлогчдыг эрүүдэн шүүж, хөнөөснийг хэн мэдэх билээ. Засгийн эрхэнд гарсныхаа дараа ХКН тоолж баршгүй олон Христэд итгэгчдийг баривчилж, эрүүдэн шүүж байв. Жагсаалт үргэлжилсээр. Эдгээр баримт юу харуулж байна вэ? ХКН яагаад Бурханд итгэдэг хүмүүсийг тэгж их үзэн ядна вэ? Үе үеийн Христэд итгэгчид яагаад ийм хүнлэг бус хавчлагаас болж зовно вэ? Яагаад үнэн хүмүүсийн дунд үргэлж няцаалт, яллалттай тулгардаг вэ? Яагаад Бурханы хүслийг дэлхий дээр болон дэлхийн бүх үндэстэн даяар хэрэгжүүлж чадахгүй байна вэ? Энэ нь дэлхий бүхэлдээ муу хүч болох Сатаны эзэмшил дор байгаагаас мөн Сатаны муу хүчнүүд дэлхий дээр хүч чадлыг атгаж байгаа бөгөөд тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг бурхангүй үзэлтэй улс төрийн дэглэм учраас тэр юм; ялангуяа ХКН-ын дэглэм бол Сатаны муу хүчний архетип билээ. Энэ нь хүн төрөлхтний туйлын муу хийгээд харанхуйд хүргэсэн зүйл юм. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн баримт! Гэхдээ Паулын хэлсэн “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд” гэсэн үгнээс болж зарим хүмүүс эрх баригчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх явдал гэж итгэдэг. Чамаас ингэж асууя: Чөтгөрийн ХКН-ын дэглэм бидний Бурханд итгэх, шүтэх байдалд саад болж, хязгаарлахад бид дуулгавартай байсаар байх ёстой юу? ХКН Христэд итгэгчдийг баривчилж, эрүүдэн шүүж, тэдэнд наманчлалын мэдүүлэг бичихийг тулгаж, тэднийг Бурханыг үгүйсгэж, урвахад хүргэж, тэр ч байтугай Бурханыг харааж, доромжлохыг албадаж байхад бид дуулгавартай байсаар байж болох уу? ХКН бидэнд сайн мэдээг номлож, Бурханд гэрчлэх боломж олгохгүй, биднийг Эзэн болон итгэл нэгтнүүдээ худалдаж, тэдний хамсаатан, гүйдэг нохой болохыг албадаж байхад бид дуулгавартай байсаар байж болно гэж үү? Хэрэв ХКН-ын чөтгөрийн дэглэмийг дуулгавартай дагасан бол бид Сатаны талд зогсож, Бурханыг эсэргүүцэж, урвах байсан биш үү? Паулын хэлсэн үгсийг дахин авч үзье: “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд”, “Тиймээс эрх мэдлийг эсэргүүцдэг хэн боловч Бурханы тогтоолыг эсэргүүцэж байна: эсэргүүцдэг хүмүүс шийтгэл хүртэх болно”. Ийм үгсийг биелүүлж болох уу? Тэдгээр нь үнэнтэй нийцэж байна уу? Паул энэ харанхуй, бузар эрин үеийг үнэхээр харж чадахгүй байсан гэж үү? Паул ч гэсэн сайн мэдээг түгээсэн хэргээр баривчлагдаж шоронд хоригдсон. Ул суурьтай ярихад тэр Сатаны муу хүч чадлын мөн чанарыг биднээс илүү тодорхой харж чадсан байх ёстой байтал эдгээр үгийг хэлсэн—итгэмээргүй юм!

Бурхан Сатанд хүн төрөлхтнийг завхруулж, диавол Сатаныг дэлхий дээр хүч чадал атгахыг зөвшөөрдөг нь Бурханы мэргэн ухаан, зохицуулалтад багтдаг гэдгийг бид бүгд мэдэж байх ёстой. Бурхан хүн төрөлхтнийг аварч байгаа нь гол нь Сатаныг ялж, Сатаны завхруулсан хүмүүсийг Бурханыг дуулгавартай байж, шүтдэг болгохын тулд юм. Зөвхөн ингэсэн тохиолдолд л Сатаныг бүрэн ялж, шившиглэж, хувь заяаг нь эцэст нь битүүмжилнэ. Тиймээс, Бурхан Сатанд эрх мэдэл эзэмшиж, хүн төрөлхтнийг завхруулахыг зөвшөөрснөөр хүн төрөлхтөн Сатаныг ялган таньж, Сатаны мөн чанарыг сайтар судалж, улмаар хүмүүс Сатаныг үзэн ядаж, Сатанаас нүүр буруулаасай хэмээн хүсдэг. Гэсэн хэдий ч Бурхан хүмүүсийг Сатанд дуулгавартай бай гэж хэзээ ч хүсэж байгаагүй, тэр ч байтугай Сатаны аливаа дэглэмийг үл тоомсорловол өөртөө хараал авчирна гэж хэлж байгаагүй. Тиймээс Паулын үзлээр бол сатаны засаглалуудад мөшгүүлж, хавчигдаж, тэр ч байтугай Эзэний төлөө тамлагдсан үе үеийн гэгээнтнүүд эрх баригч хүчнүүдийг үл тоомсорлосныхоо төлөө өөрсдөдөө хараал авчирсан гэж үү? Үе үеийн гэгээнтнүүдийг хорьж байсан баримт нь Эзэний сайхан, цангинасан гэрчлэл биш гэж үү? Паулын үзлийн дагуу бол эдгээр үе үеийн гэгээнтнийг баривчлах, тэр байтугай хөнөөх нь тийм ч сайхан гэрчлэл биш, харин энэ нь эрх мэдэлтнүүдийг үл тоомсорлосон учраас өөрсдөдөө хараал авчирсан хэрэг байсан юм. Энэ тохиолдолд Паул сайн мэдээг түгээснийхээ төлөө шоронд хоригдон шаналсан нь мөн л дэмий хоосон зүйл байсан бус уу? Тэгвэл Паул яагаад амссан зовлонгоо бусдад гэрчилсэн юм бэ? Энэ нь зөрчилдөөн биш байсан гэж үү? Бидний Эзэнд итгэх итгэл болон Эзэний сайн мэдээг номлож, гэрчлэх үйлийг Тэнгэрээс зарлигдаж, дэлхий хүлээн зөвшөөрдөг; Үүний зэрэгцээ Сатаны засаглалууд Христэд итгэгчдийг харгисаар хавчиж, Бурханы сайн мэдээний ажлыг түгээхэд саад болж, Бурханы хүслийг биелүүлэхийг зогсоохын тулд юу ч хийхээс буцахгүй. Энэ нь тэдний үнэнийг жигшин, Бурханд дайсагнасан чөтгөрийн мөн чанарыг илчилдэг. Жинхэнэ замыг баримталж, Эзэний сайн мэдээг номлож, гэрчилснийхээ төлөө Сатаны засаглалуудад харгис хэрцгийгээр хавчигдан дарлуулах үедээ хүмүүс зөвт байдлын төлөө хавчигдаж байдаг бөгөөд Эзэний магтаалыг хүртэхээс илүү хүндтэй зүйл гэж үгүй билээ. Тэднийг өөрсдөдөө хараал авчирдаг гэж яаж хэлж болох билээ? Эзэн Есүс нэгэнтээ “Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ(Матай 5:10) хэмээн тодорхой хэлсэн. Паул Эзэн Есүсийн эдгээр үгийг мэддэггүй байсан байж таарах уу? Паулын хэлсэн үг Эзэн Есүсийн үгтэй зөрчилдөж байгаа нь илт байна. Тэдгээр нь үндсэндээ үнэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд бидний үйлдлийн үндэслэл болж чадахгүй. Бид Бурханаар бүтээгдсэн бөгөөд бид Бурханд харьяалагддаг тул бүх зүйл дээр Бурханыг сонсож, Бурханы эрх мэдэлд дуулгавартай байх ёстойг Тэнгэрээс зарлигдаж, дэлхий хүлээн зөвшөөрсөн билээ!

Өмнөх: 2. ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш шашны итгэл үнэмшлийг зогсолтгүй хавчсаар ирсэн. Ялангуяа Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарангуйлах нь улам бүр хатуу ширүүн болсон. ХКН нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, зохиомол хэрэг тохож, нэр төрийг нь гутаахын тулд телевиз, радио, сонин, интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад зогсохгүй гишүүдийг нь өргөн хүрээтэйгээр баривчлах ажиллагаа явуулж, үүний улмаас олон Христэд итгэгч шоронд хоригдож, хэрцгийгээр тамлуулж, тэр ч байтугай үхтлээ эрүүдэн шүүгдсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг ХКН-ын хавчлага яагаад ийм хатуу ширүүн байна вэ?

Дараах: 1. Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан болох эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажлаас гаралтай гэж чи гэрчилдэг боловч шашингүй үзэлтэй ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн удирдагч нар та нарыг тэрс үзэлтэн, ше жяо гэж ялладаг. Тэгэхээр ХКН болон шашны ертөнцийн хэлж байгаа зүйлийг бид хэрхэн ялгаж таньж болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх