1. Эзэн Есүсийг ирэхээс өмнө фарисайчууд синагогд байнга Судрыг тайлбарлаж, хүмүүсийн өмнө залбирдаг байв. Тэд маш сүсэг бишрэлтэй харагдаж байсан бөгөөд хүмүүсийн нүдэнд тэд Судрыг зөрчсөн ямар ч зүйл хийгээгүй юм шиг санагдаж байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэд хэрхэн Бурханыг үл ойшоож, яагаад Бурханы уур хилэнг хөдөлгөв?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Яагаад Таны шавь нар ахмадуудын уламжлалыг зөрчдөг юм бэ? Учир нь тэд талх идэхдээ гараа угаагаагүй гэхэд Тэрээр тэдэнд хариулж, Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, “Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн” гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:3–9).

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Сохор газарчид та нар золгүй еэ! Та нар, ‘Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш; харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог’ гэж хэлдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш; харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай чи эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ” (Матай 23:13–36).

Холбогдох Бурханы үг:

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, үүнээс ч илүүтэйгээр Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч холбогдож байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Тэдний энэ итгэл нь утгагүй, хөгийн биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Завхарсан хүн Сатаны урхинд амьдардаг; тэд бүгд махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь тэд төрөлхөөсөө бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хараагүй, харж чадахгүй тодорхойгүй бурхныг Библи дотор хязгаарлаад, завтай цагтаа үүнийгээ гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үгчилсэн утгыг хэтэрхий чухалчлаад, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийн заалт бүрийг маш нухацтай авч үзэн, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Бичвэрийн үг нэг бүрд л анхаарал хандуулсан, харин Миний санаа зорилгыг, Миний ажлын үе шат, арга барилыг хайхраагүй. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин бичиг үсэгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Шулуухан хэлэхэд тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд өршөөнгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн заалтуудыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт

Марк 3:21–22 Есүсийн хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.

Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Матай 12:31–32 Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

………………………

Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаар фарисайчуудын үнэлснийг Библид: “Тэр өөрийн ухаангүй болжээ… Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж тэд хэлжээ” (Марк 3:21–22) гэсэн. Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон фарисайчуудын шүүлт нь зүгээр л бусад хүмүүсийн үгийг дуурайж байсан хэрэг биш, үндэслэлгүй таамаглал ч байсан юм биш—энэ нь Эзэн Есүсийн үйлдлийг харж, сонссон зүйлээсээ үүдэн Түүний талаар гаргасан дүгнэлт нь юм. Хэдийгээр тэдний дүгнэлт өнгөн дээрээ шударга ёсны төлөө хийгдсэн, үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн хэгжүүн зангаа барих нь тэдэнд ч гэсэн хэцүү байсан. Эзэн Есүсийг үзэн ядах улайрсан эрч хүч нь тэдний өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон ёрын муу сатанлаг төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцсэн атгаг муу уг чанарыг илчилсэн юм. Эзэн Есүсийг шүүхдээ тэдний хэлсэн эдгээр зүйл нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан ба үнэнд дайсагнасан балиар, атгаг муу уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг судлаагүй, Түүний хэлсэн, эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг ч шалгаагүй. Харин ч зориуд тэгэхээс тэгэх гэж сохроор, уурсан галзуурч, Түүний хийсэн зүйлийг дайрч давшлан, гутаасан. Тэд бүр Түүний Сүнсийг буюу Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг хамаа намаагүй гутаахдаа тулсан. Тэдний “Тэр өөрийн ухаангүй болжээ”, “Беелзебүл” ба “чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч гэж тэд хэлсэн. Өөрийгөө махбодоор хувцасласан, бие махбодтой болсон Бурханы Сүнсний ажлыг тэд галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүл, чөтгөрүүдийн захирагч гэж доромжилсноор үл барам Бурханы ажлыг яллаж, Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь Сатан болон диаволын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, доромжлолын мөн чанартай тэр чигээрээ адилхан байлаа. Тэд ялзарсан хүмүүсийг төлөөлөөд зогсохгүй, бүр Сатаны биелэл байсан юм. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба Сатаны хамсаатан, зарц нар байв. Тэдний Эзэн Есүс Христийг доромжилж, гүтгэсэн мөн чанар нь байр суурийн төлөө Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурхантай хийсэн тэдний өрсөлдөөн, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний эсэргүүцлийн мөн чанар болон Түүнд дайсагнасан хандлага, түүнчлэн тэдний үг, тэдний бодол Бурханы Сүнсийг шууд доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн, хийсэн зүйлийг зүй зохистойгоор шүүн тодорхойлж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь: “Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх судрын хэсэгт хэлсэнчлэн энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Урьд цагт фарисайчууд Израильд хүндтэй давхарга байсан, тэгвэл яагаад энэ нэр одоо шошго болсон бэ? Учир нь фарисайчууд нэг төрлийн хүний төлөөлөл болсон. Ийм төрлийн хүний онцлог шинж юу вэ? Тэд хуурамч байх, гоёж чимэглэх, дүр эсгэхдээ гаргууд; тэд асар эрхэмсэг, ариун, шулуун шударга, ний нуугүй ил тод төв чигч дүр үзүүлдэг, тэдний хашхирдаг уриа лоозон сайхан сонсогддог ч үнэндээ тэд үнэнийг өчүүхэн ч хэрэгжүүлдэггүй. Тэдэнд ямар сайн зан авир байдаг вэ? Тэд судрыг уншиж, номлодог; бусдад хууль, дүрэм журмыг баримталж, Бурханыг эсэргүүцэхгүй байхыг зааж сургадаг. Энэ бүхэн бол сайн зан авир юм. Хэлдэг бүхэн нь сайхан сонсогддог ч тэд бусдын ар хударгаар өргөлийг нууцаар хулгайлдаг. Эзэн Есүс тэднийг “Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа” (Матай 23:24) гэж хэлсэн. Энэ нь тэдний бүх зан авир өнгөн дээрээ сайн харагддаг—тэд сүржин уриа лоозон хашхирч, сүрлэг онол ярьж, үг яриа нь тааламжтай сонсогддог ч үйл хэрэг нь эмх замбараагүй, бүхэлдээ Бурханыг эсэргүүцдэг гэсэн утгатай. Тэдний гаднах зан авир бүгд дүр эсгэлт, бүгд хуурамч; зүрх сэтгэлдээ тэд үнэнийг ч, эерэг зүйлсийг ч өчүүхэн төдий ч хайрладаггүй. Тэд үнэн, эерэг зүйлс болон Бурханаас ирдэг бүхнийг зэвүүцдэг. Тэд юуг хайрладаг вэ? Тэд шударга ёс, зөвт байдлыг хайрладаг уу? (Үгүй.) Тэд эдгээр зүйлийг хайрладаггүйг яаж мэдэх вэ? (Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхэд тэд хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, бас ялласан.) Хэрэв тэд яллаагүй бол тэднийг таних боломжтой байх байсан уу? Үгүй. Эзэн Есүсийн илрэлт, ажил бүх фарисайчуудыг илчилсэн бөгөөд тэд Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцсэнээр л бусад хүн тэдний хоёр нүүрт байдлыг харж чадсан. Эзэн Есүсийн илрэлт, ажил байгаагүй бол хэн ч фарисайчуудыг ялган таньж чадахгүй байх байсан бөгөөд хүмүүс зүгээр л фарисайчуудын биеэ авч явах байдлыг харсан бол тэдэнд бүр атаархах байсан. Фарисайчууд хүмүүсийн итгэлийг олохын тулд хуурамч сайн зан авир ашигласан нь хоёр нүүртэй, ов мэхтэй хэрэг биш гэж үү? Ийм ов мэхтэй хүмүүс үнэнийг хайрлаж чадах уу? Тэд яавч чадахгүй. Тэд биеэ сайн авч явдаг байсны цаад зорилго юу байсан бэ? Нэг талаар хүмүүсийг мэхлэх, нөгөө талаар хүмүүсийг төөрөлдүүлж, өөртөө татаж, ингэснээрээ хүмүүст өндрөөр үнэлэгдэж, бишрүүлж, эцэст нь шагнуулахыг хүссэн. Энэ ямар гээчийн луйвар вэ! Эдгээр нь чадварлаг заль мэх байсан уу? Ийм хүмүүс шударга ёс, зөвт байдлыг хайрладаг байсан уу? Мэдээж үгүй. Тэдний хайрладаг зүйл бол байр суурь, алдар нэр, ашиг хонжоо байсан бөгөөд хүссэн зүйл нь шагнал, титэм байв. Тэд хүмүүст Бурханы заасан үгийг хэзээ ч хэрэгжүүлээгүй, үнэн-бодит байдлыг өчүүхэн төдий ч амьдран харуулаагүй. Тэд сайн үйлдлээр өөрсдийгөө өнгөлөн далдалж, өөрсдийн байр суурь, нэр хүндийг баталгаажуулахын тулд хоёр нүүрт арга замаараа хүмүүсийг мэхэлж, өөртөө татдаг байсан бөгөөд дараа нь үүнийгээ ашиглан хөрөнгө мөнгө олж, амь зуудаг байв. Энэ жигшүүртэй биш гэж үү? Тэд үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй байсан болохоор мөн чанартаа үнэнийг хайрладаггүй байсныг нь тэдний энэ бүх үйлдлээс харж болно. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй байсныг харуулдаг зүйл юу вэ? Хамгийн том зүйл гэвэл: Эзэн Есүс золин авралын ажлыг хийхээр ирсэн, Эзэн Есүсийн хэлсэн бүх үг үнэн бөгөөд эрх мэдэлтэй байсан явдал юм. Фарисайчууд үүнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Хэдийгээр тэд Эзэн Есүсийн үг эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэдгээрийг хүлээн аваагүйгээр үл барам, бас яллаж, доромжилсон. Энэ ямар учиртай вэ? Энэ нь тэд үнэнийг хайрладаггүй, зүрх сэтгэлдээ үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг байсантай холбоотой. Тэд Эзэн Есүсийн хэлсэн бүхэн зөв байсныг, Түүний үг эрх мэдэл, хүч чадалтайг, Тэр ямар ч буруугүйг, Түүний эсрэг ямар ч өө олох боломжгүйг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэд Эзэн Есүсийг яллахыг хүссэн тул хэлэлцэж, хуйвалдаад, “Түүнийг цовдол. Нэг бол тэр, аль эсвэл бид” гэж хэлсэн бөгөөд ийнхүү фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцсэн юм. Тэр үед хэн ч үнэнийг ойлгоогүй, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хэн ч таньж чадаагүй. Гэхдээ хүний үзэл бодлын үүднээс харахад, Эзэн Есүс олон үнэнийг илэрхийлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсэн. Тэр олон гайхамшгийг үйлдэж, таван талх, хоёр загасаар 5000 хүнийг хооллож, тоймгүй олон сайн зүйл хийж, хүмүүст маш их нигүүлсэл хайрласан. Ийм сайн, зөв шударга хүмүүс маш цөөхөн байдаг, тэгвэл фарисайчууд яагаад Эзэн Есүсийг яллахыг хүссэн юм бэ? Яагаад тэд Түүнийг цовдлохыг тэгтлээ их зорьсон юм бэ? Тэд Эзэн Есүсийн оронд гэмт хэрэгтнийг суллахыг илүүд үзсэн нь шашны ертөнцийн фарисайчууд хэчнээн ёрын муу, хорон санаатай байсныг харуулдаг. Тэд үнэхээр хорон муу байсан! Фарисайчуудын харуулсан ёрын муу дүр төрх болон дүр эсгэсэн гаднах сайхан сэтгэлийнх нь хоорондох ялгаа асар их байсан тул олон хүн аль нь үнэн, аль нь худал болохыг ялган таньж чадаагүй ч Эзэн Есүсийн илрэлт, ажил тэднийг бүгдийг нь илчилсэн юм. Фарисайчууд ихэвчлэн өөрсдийгөө маш сайн далдалж, гаднаасаа үнэхээр сүсэг бишрэлтэй харагддаг байсан тул хэн ч тэднийг Эзэн Есүсийг ийм харгисаар эсэргүүцэж, хавчиж чадна гэж төсөөлөөгүй. Хэрэв баримтууд илчлэгдээгүй бол хэн ч тэднийг нэвт харж чадахгүй байх байсан.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Фарисайчууд хоёр нүүртэй байдгийн шалтгаан, хорон муу байдгийн шалтгаан нь тэд үнэнийг зэвүүцдэг, харин мэдлэгийг хайрладаг, тиймээс тэд зөвхөн Бичвэрийг судалж, бичвэрийн мэдлэгийн араас хөөцөлддөг хэр нь үнэнийг, эсвэл Бурханы үгийг хэзээ ч хүлээн авдаггүй. Тэд Бурханы үгийг уншихдаа Бурханд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, үнэний талаар нөхөрлөдөггүй. Харин оронд нь тэд Бурханы үгийг судалж, Бурханы юу хэлж, юу хийснийг судалж, тэгснээрээ Бурханы үгийг бусдад заах онол, хоосон сургаал болгон хувиргадаг бөгөөд үүнийг эрдэм шинжилгээний судалгаа гэж нэрлэдэг. Тэд яагаад эрдэм шинжилгээний судалгаа хийдэг вэ? Тэд юу судалж байна вэ? Тэдний нүдээр энэ нь Бурханы үг, эсвэл Бурханы илэрхийлэл биш, үнэн бол бүр ч биш. Харин энэ нь нэг төрлийн эрдмийн ажил, эсвэл бүр теологийн мэдлэг гэж ч хэлж болно. Тэдний үзэл бодлоор, энэ мэдлэг, энэ эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх нь Бурханы замыг дэлгэрүүлж, сайн мэдээг дэлгэрүүлж буй хэрэг—үүнийгээ тэд номлол гэж нэрлэдэг, гэвч тэдний номлодог бүхэн теологийн мэдлэг юм.

…Фарисайчууд өөрсдийн эзэмшсэн теологийн онолыг мэдлэг, хүмүүсийг үнэлж дүгнэж, яллах зэвсэг болгон барьж, тэр ч бүү хэл үүнийгээ Эзэн Есүс дээр ашигласан. Ийнхүү Эзэн Есүс яллагдсан. Тэдний хүнийг үнэлж дүгнэдэг, эсвэл хүнд ханддаг арга зам нь тухайн хүний мөн чанараас, эсвэл тухайн хүний номлосон зүйл үнэн эсэхээс хэзээ ч хамаардаггүй, тэр хүний хэлсэн үгийн эх сурвалжаас бүр ч хамаардаггүй байсан—фарисайчуудын хүнийг үнэлж дүгнэх, эсвэл яллах арга зам нь зөвхөн Библийн Хуучин Гэрээнээс эзэмшсэн дүрэм журам, бичиг үсэг, хоосон сургаалд л тулгуурладаг байв. Хэдийгээр Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн зүйл нүгэл, эсвэл хууль зөрчсөн хэрэг биш гэдгийг фарисайчууд зүрх сэтгэлдээ мэдэж байсан ч Түүний илэрхийлсэн үнэн, үйлдсэн тэмдэг, гайхамшгаас болоод олон хүн Түүнийг дагаж, магтаж байсан учраас тэд Түүнийг ялласаар байсан. Фарисайчууд Түүнийг улам бүр үзэн ядаж, тэр ч бүү хэл Түүнийг зайлуулахыг хүсэж байв. Тэд Эзэн Есүс бол ирэх Мессиа гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, Түүний үгэнд үнэн байгааг ч хүлээн зөвшөөрөөгүй, Түүний ажил үнэнийг баримталж байгааг бүр ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Эзэн Есүсийг аархуу үг хэлж, чөтгөрүүдийн захирагч Беелзебулаар чөтгөрүүдийг хөөн зайлуулж байна гэж шүүсэн. Тэд эдгээр нүглийг Эзэн Есүст тохож чадсан нь Түүнийг хэр их үзэн ядаж байсныг нь харуулдаг. Тиймээс тэд Эзэн Есүс бол Бурханаас илгээгдсэн, Бурханы Хүү, Мессиа гэдгийг үгүйсгэхийн тулд хамаг байдгаараа хичээсэн. Тэдний хэлэх гэсэн санаа нь: “бурхан ийм маягаар юм хийх үү? Хэрвээ бурхан бие махбодтой болсон бол айхтар байр суурьтай гэр бүлд төрөх байсан. Тэгээд хуулийн багш нар, фарисайчуудаас сургалт авах ёстой байсан. Тэрээр Бичвэрийг системтэйгээр судалж, бичвэрийн мэдлэгийг ухамсарлаж, Бичвэр дэх бүх мэдлэгээр зэвсэглээд, дараа нь ‘бие махбодтой болсон бурхан’ гэх нэрийг авч чадах байсан.” Гэвч Эзэн Есүс энэ мэдлэгээр зэвсэглээгүй тул тэд Түүнийг яллаж, “Нэгдүгээрт, чамд ийм мэргэшил байхгүй, тиймээс чи бурхан байж чадахгүй; хоёрдугаарт, бичвэрийн энэ мэдлэггүйгээр чи бурхны ажлыг хийж чадахгүй, бурхан байх бүр ч боломжгүй; гуравдугаарт, чи сүмийн гадна ажиллах ёсгүй—чи одоо сүмд ажиллаагүй, харин үргэлж нүгэлтнүүдийн дунд байдаг, тиймээс чиний хийдэг ажил Бичвэрийн хамрах хүрээнээс давсан, ингэхээр чи бурхан байх бүр ч боломжгүй” гэж хэлсэн. Тэд юу эрж хайсан бэ? Тэд сүнслэг биеийн хэлбэрээр гарч ирсэн ер бусын бурхныг эрж хайсан. Тиймээс тэд хүний үзэл, төсөөлөл, мэдлэгийн дагуу Бурханы ажлын хэм хэмжээг тогтоож, Түүний ажлыг үгүйсгэж, Бурхан зөв үү, буруу юу гэдгийг шүүсэн. Үүний эцсийн үр дүн юу байв? Тэд Бурханы ажлыг яллаад зогсохгүй, бие махбодтой болсон Бурханыг загалмайд цовдолсон.

Үг. IV Боть: Антихристүүдийг ил болгох нь. 7-р зүйл: Тэд хорон муу, хар санаатай, ов мэхтэй (III хэсэг)

Өмнөх: 2. Бидний ойлгосноор Төгс Хүчит Бурханы Чуулган бол шинээр гарч ирж буй Христийн чуулган гэдгийг олон улсын нэр хүнд бүхий хэд хэдэн шашны шинжээч, эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн. Төгс Хүчит Бурханы Чуулган болон уламжлалт Христийн шашин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Дараах: 2. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар бүгд Библийг сайн мэддэг бөгөөд үүний талаар бусдад байнга тайлбарлаж өгөн, хүмүүсээс Библийг дагаж мөрдөхийг шаарддаг. Ингэснээрээ тэд Эзэнийг өргөж, Түүнд гэрчлэл хийж байгаа бус уу? Тэднийг хүмүүсийг мэхэлж байгаа, хоёр нүүртэй фарисай гэж яаж хэлж болох билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх