3. Үг нь махбодоор илэрснийг Бурхан биечлэн айлдсан гэж та нар гэрчилдэг боловч Ариун Сүнсний гэгээрүүлсэн хүн эдгээр үгийг хэлсэн гэж итгэдэг хүмүүс бий. Бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үг болон Ариун Сүнсээр гэгээрсэн хүний хэлсэн үг хоёрын хооронд чухамдаа ямар ялгаа байдаг вэ?

Холбогдох Бурханы үг:

Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм. Ямар ч байсан чи хэзээ ч зөв бурууг хольж, өндрийг нам болгож, гүн гүнзгийг өнгөц гэж эндүүрэх ёсгүй; ямар ч байсан чи үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хэзээ ч зориуд няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүр асуудлыг зөв байр сууриас шинжилж, Бурханы бүтээлийн өнцгөөс Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрөх ёстой; эс бөгөөс тэднийг Бурхан таягдан хаяна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Бурханы шууд илэрхийлдэг бүхэн үнэн байдаг байхад Ариун Сүнсний бүх гэгээрэл ердөө л үнэнтэй ницэлтэй байдаг. Учир нь, Ариун Сүнс биеийн хэмжээнийх нь дагуу хүмүүсийг гэгээрүүлдэг бөгөөд тэдэнд үнэнийг шууд илэрхийлж чаддаггүй. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Хэрвээ хүмүүс үнэний үгийн туршлагадаа үндэслэн зарим нэг мэдлэг ухааныг олж авч, жаахан ойлголттой болсон бол үүнийг үнэн гэж тооцох уу? Сайндаа л бид тэднийг үнэний талаар зарим нэг ойлголттой гэж хэлж болно. Ариун Сүнсний гэгээрлийн бүх үг Бурханы үгийг төлөөлдөггүй, үнэнийг төлөөлдөггүй бөгөөд үнэнд хамаардаггүй. Тэр хүмүүс үнэний талаар зарим нэг ойлголттой, Ариун Сүнсний жаахан гэгээрэлтэй гэж л хэлж болно. Хэрвээ хүмүүс үнэний талаар зарим нэг мэдлэг олж аваад дараа нь үүгээр бусдыг хангадаг бол энэ нь ч бас хувийн мэдлэг, туршлагаар хангаж байгаа хэрэг юм. Тэд хүмүүсийг үнэнээр хангаж байгаа юм биш. Үүнийг үнэнийг нөхөрлөж байгаа хэрэг гэж хэлж болно—ингэж хэлэх нь тохиромжтой. Энэ нь энгийн хэрэг биш бөгөөд ихэнх хүн үүнийг бүрэн дүүрэн ухаарч чаддаггүй учраас та нар үүнийг тодорхой ойлгох ёстой; энэ нь ердөө л үнэн зөв тодорхойлох явдал биш, эсвэл чи ердөө бага зэрэг тайлбар төдийхнийг ойлгох хэрэгтэй байдаг юм биш. Чи үнэнээс тодорхой зүйлсийг, хүний эзэмших учиртай зүйлсийг олж авсан байж болох ч энэ нь үнэнийг олж авсан гэсэн үг биш. Чи өөр бусад зүйлсийг үнэнээс олж авсан байж болох боловч одоо үнэний амьтай гэсэн үг биш, чамайг үнэнийх гэж хэлж бүр ч болохгүй—яавч тийм биш юм. Чи зүгээр л өөрийнхөө амийг тэжээхийн тулд зарим нэг шим тэжээлтэй зүйлийг үнэнээс олж авсан, ингэснээр чиний эзэмших ёстой, Бурханд итгэдэг, Бурханыг сэтгэл хангалуун болгодог ямар нэг зүйл чиний дотор байдаг. Бурхан хүмүүсийг хангахын тулд үнэнийг ашиглаж, үнэнээр дамжуулан Өөрийг нь сэтгэл хангалуун болгох, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байх боломж олгодог. Эцэст нь, хүмүүс Бурханы хүслийг бүрэн хангасан байх үед ч тэднийг үнэнийх болсон гэж хэлж болохгүй, тэдний дотор үнэний амь бий гэж хэлж бүр ч болохгүй… Хүн болгон үнэнийг туулдаг боловч дор бүрнээ өөр өөр нөхцөл байдалд туулдаг бөгөөд хүн болгон өөр өөр зүйл олж авдаг. Гэсэн хэдий ч тэд мэдлэгээ нийлүүлээд ч ганцхан үнэнийг бүрэн дүүрэн ойлгомжтой илэрхийлэх чадваргүй л байдаг. Үнэн ийм л гүн гүнзгий байдаг! Олж авсан зүйлс, мэдлэг чинь үнэнийг орлож чадахгүй гэж яагаад хэлдэг вэ? Чи мэдлэгээ хүмүүстэй нөхөрлөдөг бөгөөд тэд үүнийг хоёр гуравхан өдөр л эргэцүүлснийхээ дараа бүрэн дүүрэн туулдаг. Гэтэл хүмүүс нэг насны амьдралаа зарцуулаад ч үнэнийг бас л бүрэн туулдаггүй; хүн нэг бүрийн туулсан зүйлийг нийлүүлээд ч үнэнийг бас л бүрэн дүүрэн туулахгүй. Тиймээс үнэн бол ер бусын гүн гүнзгий гэдэг нь харагдана. Үнэнийг үгээр бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй. Хүний хэлэнд үнэн гэдэг бол хүн төрөлхтний жинхэнэ мөн чанар билээ. Хүн үнэнийг хэзээ ч бүрэн дүүрэн туулж чадахгүй. Хүн үнэнээр амьдрах ёстой. Нэг үнэн бүх хүн төрөлхтний оршин тогтнолыг хэдэн мянган жилийн турш хангаж чадна.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, бага зэрэг туршлагатай байна гэдэг нь үнэнийг эзэмшинэ гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи үнэний тодорхой тал юм уу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болох боловч үүгээрээ бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс олж авсан энэ гэрэл чинь үнэн биш; энэ ердөө хүмүүсийн хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь зүгээр л хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт: үнэний талаарх бодитой туршлага болон мэдлэг юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн энэ үнэнийг бүрэн туулаад, туршлагаар олсон энэ ойлголтоо бүгдийг нь нийлүүлсэн ч гэсэн тэр ганц үнэний орыг эзэлж бас л чадахгүй. Урьд нь хэлж байсанчлан, “Үүнийг Би хүний ертөнцийн зарчмаар нэгтгэн дүгнэе: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.” Энэ бол үнэний үг; амьдралын жинхэнэ мөн чанар юм. Энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл; Бурханы Өөрийн илэрхийлэл юм. Чи үүнийг туулсаар байж болох бөгөөд гурван жилийн турш туулах юм бол өнгөц ойлголттой болно; долоо юм уу найман жил туулах юм бол бүр ч их ойлголт олж авах ч ойлголт чинь үнэний тэр нэг үгийг орлож хэзээ ч чадахгүй. Өөр хүн үүнийг хоёр жилийн турш туулсныхаа дараа жаахан ойлголттой болж магадгүй бөгөөд арван жил туулаад арай илүү гүн гүнзгий ойлголттой болж, насан туршдаа туулсныхаа дараа улам илүү ойлголттой болж магад—гэхдээ та хоёр олж авсан ойлголтоо нэгтгэсэн ч гэсэн—хэчнээн их ойлголт, хэдий их туршлага, хэр их ухаарал, хэдий их гэрэл, хэчнээн их үлгэр жишээтэй боллоо ч гэсэн—энэ бүхэн чинь үнэний тэр нэг үгийг орлож бас л чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд ойлголт чинь үнэнтэй, Бурханы санаа зорилготой, Бурханы шаардлагатай хэчнээн их нийцэж байх нь хамаагүй, үнэнийг орлож хэзээ ч чадахгүй гэж хэлж байна. Хүмүүс үнэнийг олж авсан гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, үнэний талаарх бага зэрэг ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, мөн тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай байдаг; хүмүүс хэдэн насныхаа амьдралаар, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн ганц үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж мөн л чадахгүй.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Өмнөх: 2. Эзэн Есүс эргэж ирсэн, Тэр бол хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч чадах бүх үнэнийг илэрхийлж байгаа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бөгөөд Тэрээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна гэж та нар гэрчилдэг. Тэгэхээр бид Бурханы дуу хоолойг хэрхэн таних ёстой вэ, Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт бид яаж итгэлтэй байх вэ?

Дараах: 4. Хуулийн эрин үед Исаиа, Езекиел, Даниел нарын эш үзүүлэгчийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн Бурханы үг хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх