4. Бид Эзэнд олон жилийн турш итгэж, Түүний төлөө үргэлж шаргуу ажиллаж, эргэн ирэхийг нь сонор сэрэмжтэйгээр хүлээж байсан. Эзэний эргэн ирэлтийн тухай илчлэлийг бид хамгийн түрүүнд хүлээн авах ёстой гэдэгт бид итгэдэг. Эзэн Есүс эргэж ирсэн гэж одоо та нар гэрчилдэг атал яагаад бид энэ тухай илчлэл хүлээн авсангүй вэ? Бид илчлэл хүлээн аваагүй нь Эзэн эргэж ирээгүй гэдгийг нотолж байна. Бид ингэж бодох нь буруу гэж үү?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).
Холбогдох Бурханы үг:
Эцсийн өдрүүдэд үнэний Сүнсийг хүнд хайрлах болно гэж Есүс тунхагласан. Одоо үе бол эцсийн өдрүүд; үнэний Сүнс хэрхэн үг илэрхийлдгийг чи ойлгодог уу? Үнэний Сүнс хаана гарч ирж, ажилладаг вэ? Эш үзүүлэгч Исаиагийн зөгнөлийн номд Есүс нэртэй хүүхэд Шинэ Гэрээний эрин үед төрнө гэж ерөөсөө дурдаагүй; ердөө Иммануел нэртэй нярай хүү төрнө гэж л бичигдсэн. Яагаад “Есүс” гэдэг нэр дурдагдаагүй вэ? Хуучин Гэрээний хаана ч энэ нэр гардаггүй, тэгвэл чи яагаад Есүст итгэсээр байдаг юм бэ? Есүсийг хоёр нүдээрээ харсныхаа дараа л итгэж эхлээгүй чинь лавтай биз дээ? Эсвэл чи илчлэл хүлээн аваад итгэж эхэлсэн юм уу? Бурхан чамд үнэхээр ийм нигүүлсэл үзүүлнэ гэж үү? Тэгээд чамд ийм агуу ерөөл хайрлана гэж үү? Чи юунд үндэслэн Есүст итгэсэн бэ? Бурхан өнөөдөр махбод болсон гэдэгт яагаад итгэдэггүй юм бэ? Бурханаас чамд илчлэл ирээгүй гэдэг нь Бурхан бие махбодтой болоогүй гэдгийг нотолдог гэж чи яагаад хэлдэг юм бэ? Бурхан Өөрийн ажлыг эхлэхийн өмнө хүмүүст мэдэгдэх ёстой гэж үү? Эхлээд тэдний зөвшөөрлийг авах ёстой гэж үү? Исаиа тэжээлийн онгоцонд эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг л тунхагласан; харин Мариа Есүсийг төрүүлнэ гэж хэзээ ч зөгнөөгүй юм. Тэгвэл чи яг юунд үндэслээд Мариагийн төрүүлсэн Есүст итгэдэг юм бэ? Итгэл чинь будилж төөрөлдсөн биш л байлтай?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?
Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай шинжилдэггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?
Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
Хүний нөхөрлөл:
Эзэнд олон жилийн турш итгэж, шаргуу хөдөлмөрлөж, зүтгэж, эргэн ирэлтийг нь сэрэмжтэйгээр хүлээж байгаа хүмүүс Эзэн тэдэнд эргэж ирэх үедээ ирэлтийнхээ талаар илчлэл илгээнэ гэж таамагладаг. Энэ бол хүний үзэл, төсөөлөл бөгөөд Бурханы ажлын бодит байдалтай нийцдэггүй. Эрт цагт Иудейн шашны фарисайчууд сайн мэдээг түгээхээр алс уудамд аялцгаасан байдаг. Эзэн Есүс тэдэнд ирэлтийнхээ талаар илчлэл өгсөн үү? Түүнээс гадна, Эзэн Есүсийг дагалдсан тэдгээр шавь нарын хэн нь Түүнээс илчлэл авсны улмаас үүнийг хийсэн бэ? Ганц нь ч биш! Хэдийгээр Петр Бурханаас илчлэл хүлээн авч, Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн, энэ бүгд Петр Эзэн Есүсийг хэсэг хугацаанд дагаж, Түүний олон номлолыг сонссоны дараа болсон юм; Петр Эзэн Есүсийн талаар аль хэдийн бага зэрэг мэдлэгтэй болсон байсан бөгөөд үүний дараа л Ариун Сүнснээс илчлэл хүлээн авч, Эзэн Есүсийн жинхэнэ ялгамж чанарыг таньсан юм. Эндээс харахад Эзэн Есүсийг дагахаасаа өмнө Петр илчлэл хүлээн аваагүй байжээ; Энэ бол баримт. Эзэн Есүсийг дагаж чадсан бүх хүн зөвхөн Түүний номлолыг сонссон учраас Түүнийг ирэх Мессиа хэмээн хүлээн зөвшөөрсөн; тэд эхлээд Бурханаас илчлэл хүлээн авсныхаа дараа Түүнийг таньж, дагалдагчид нь болоогүй юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр нууцаар ирэв. Сая сая хүмүүс Түүнийг хүлээн авч, дагаж байгаа боловч тэдгээрийн нэг нь ч Ариун Сүнснээс илчлэл хүлээн авсны дүнд үүнийг хийгээгүй; бид бүгдээрээ Бурханы дуу хоолойг таниад, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үнэний тухай нөхөрлөсний үндсэн дээр Түүнийг дагахаар шийдсэн. Бурхан ажлаа хийхийн тулд махбод болохдоо Өөртөө итгүүлж, Өөрийгөө дагуулахын тулд хэнд ч ямар ч илчлэл өгдөггүйг баримтууд бэлхнээ харуулж байна. Түүнээс гадна, Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлэх, шүүлтийн ажлыг хийхээр бие махбодтой болсон; Эцсийн өдрүүд дэх Түүний айлдвар бол бүтээлийн эхэн үеэс хойш бүх орчлон ертөнц, бүх хүн төрөлхтөнд хандаж нээлттэй хэлсэн анхны үгс нь билээ. Бүх хүн Бурханы дуу хоолойг сонсож чаддаг тул тэд Эзэнийг угтан авах эсэх нь Бурханы дуу хоолойг таньж чадах эсэхээс, мөн үнэнийг хайрлаж, хүлээн авах эсэхээс хамаарна. Энэ бол хувийн сонголтын асуудал; Бурхан хэзээ ч хэн нэгнийг Өөртөө итгүүлэхийн тулд илчлэл өгөхгүй. Энэ тухай Илчлэл номын 2, 3-р бүлэгт олон удаа дурдсан байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Мөн Илчлэлийн 3:20-д “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно.” гэж дурддаг. Эзэн Есүс бас “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). гэж хэлсэн байдаг. Хэрэв Эзэн ирэхдээ Түүнд итгэх хүмүүст илчлэл өгөх юм бол яагаад Тэр хүмүүсийн хаалганы үүдэнд зогсоод тогшиж, Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсох болно гэж хэлсэн юм бэ? Энэ нь өөр хоорондоо зөрчилдөхгүй байсан гэж үү? Эцсийн өдрүүдэд Бурхан хоньдоо хайхдаа Өөрийн айлдвар, үнэний илэрхийллийг ашигладаг. “Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог” гэдэг нь Бурханы дуу хоолойг сонсдог, ойлгодог хүмүүс бол Түүний хоньд, тэд бол ухаалаг охид гэсэн утгатай; харин Түүний дуу хоолойг сонсдог боловч ойлгодоггүй хүмүүс бол мунхаг охид байхаас зайлахгүй бөгөөд ийм байдлаар хүн тус бүрийг төрөл төрлөөр нь ангилах болно. Энэ нь Бурхан ямар гайхалтай мэргэн, зөвт болохыг тодорхой харуулж байна!
Тиймээс, жинхэнэ замыг судлах нь хүн Бурханаас илчлэл хүлээн авсан эсэхээс үл хамаарна; асуудлын гол нь хүн Төгс Хүчит Бурханы айлдсан үгээс Бурханы дуу хоолойг таньж чадаж байгаа эсэхэд оршино. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан сая сая үгийг илэрхийлсэн. Эдгээр үг бол үнэн; тэдгээр нь Бурханы дуу хоолой билээ. Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг янз бүрийн урсгалын олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурхан руу эргэж ирсэн. Чухамдаа эдгээр хүн бол "хулгайлагдсан" эрдэнэсүүд билээ; Эзэн нууцаар ирсний зорилго нь эдгээр эрдэнэсийг олж авах, мөн Бурханы сэнтийн өмнө эхэлж өргөгдсөн эдгээр хүнийг гамшиг болохоос өмнө ялагчид болгох явдал юм. Гэсэн хэдий ч хүмүүс зөвхөн Бурханаас илчлэл ирэхийг хүлээгээд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгээс Түүний дуу хоолойг таньж чадахгүй байх үед энэ нь тэд үнэнийг хайрладаггүй эсвэл Эзэнийг мэддэггүй, мөн тэд үнэхээр Бурханы хоньд биш гэдгийг харуулдаг. Эдгээр хүн Бурханы хаяж, устгадаг бай болох нь ойлгожмтой бөгөөд гамшигт унаж, шүдээ хавиран гаслах хүмүүсийн нэг юм. Энэ нь яг л Эзэн Есүсийн Томаст “чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” (Иохан 20: 29) гэж хэлсэнтэй адил билээ.