2. Эзэн эргэн ирэх тухай Библид: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36) гэж тодорхой өгүүлсэн байдаг. Эзэн хэзээ ирэхийг хэн ч мэддэггүй, гэтэл таны Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн Есүсийг аль эрт эргэн ирсэн гэж гэрчилж байна. Үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

Холбогдох Бурханы үг:

Нэгэнт бид Бурханы мөрийг хайж байгаа болохоор Бурханы санаа зорилго, Бурханы үг, айлдварыг хайх ёстой. Учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг; Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг орхигдуулсан. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэж боддоггүй, Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлт хүний үзэлд нийцэх боломжгүй, Бурхан хүний шаарддаг байдлаар гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд үүнийг хүн бүр мэдэх ёстой. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох учиртай. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардаж болохгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлаж ч болохгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн эрж хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажлыг хэрхэн дуулгавартай дагах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн авч, дуулгавартай дагах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн. Чи эдгээр үгийг хүлээн авч чадахгүй байж магад, тэдгээр нь чамд сонин санагдаж магад боловч төрөлхийн чанараа бүү илчил гэж Би чамд зөвлөе, учир нь одоо Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэн сүсэгт хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлж чадна. Хэрүүл маргаанаар биш, тайван тогтуунаар үнэнийг эрж хайснаар үр дүнд хүрдэг. “Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирсэн явдлыг хэлж байгаа юм. Магадгүй эдгээр үгийг чи тоодоггүй байх; магадгүй чи тэдгээрийг үзэн яддаг; эсвэл магадгүй асар их сонирхдог байх. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн яаран дүгнэлт гаргахын оронд энэ баримттай нүүр тулж, няхуур шинжлэн үзэж чадна гэж Би найдаж байна; энэ бол ухаалаг хүний хийх ёстой зүйл юм.

Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы мөн чанартай байдаг, Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы илэрхийлэлтэй байдаг. Бурхан махбод болдог болохоор хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог болохоор Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрх биш, харин Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн мунхаг, мэдлэггүй гэдгийг энэ нь харуулдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжиж, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Тэр удирдлагаа төлөвлөгөөнийхөө дагуу, алхам бүрийг нь тооцоолон, чимээгүйхэн, сүр дуулиан болгохгүйгээр явуулдаг хэдий ч Түүний мөр алхам алхмаар хүн төрөлхтөн рүү улам бүр ойртон урагшилж, шүүлтийн суудал нь орчлон ертөнцөд аянгын хурдаар заларч, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдэлтэй, хайр энэрэл өршөөлөөр дүүрэн Тэрээр бидний дунд сэмхэн ирдэг. Бурханы ирэлтийг хэн ч анзаардаггүй, Түүний ирэлтийг хэн ч угтдаггүй, үүнээс ч илүүтэйгээр Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь хэвээрээ байна, өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бидний дунд, бусдын л адил хүн, хамгийн шалихгүй дагагчдын нэг, эгэл итгэгчийн хувиар амьдардаг. Тэрээр Өөрийн гэсэн эрэлхийлэл, зорилготой; үүнээс ч илүүтэйгээр эгэл хүмүүст байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй, Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч мэдрээгүй. Бид хязгаарлагдалгүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг, учир нь Тэр бидний нүдэнд зөвхөн шалихгүй нэгэн итгэгч. Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж, бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог. Түүний оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй, Түүний чиг үүргийн талаар хэн ч, юу ч төсөөлдөггүй, үүнээс ч илүүтэйгээр Түүний ялгамж чанарын талаар хэн ч өчүүхэн төдий ч сэжиг аваагүй. Тэр бидэнд ямар ч хамаагүй мэтээр бид эрэлхийллээ л үргэлжлүүлдэг…

Санамсаргүй тохиолдлоор, Ариун Сүнс Түүгээр “дамжуулан” хэсэг үг илэрхийлэв, энэ нь маш гэнэтийн санагдавч бид ямартай ч үүнийг Бурханаас ирж буй айлдвар хэмээн таниад, Бурханаас уриалгахан хүлээн авдаг. Учир нь эдгээр үг Ариун Сүнснээс гарч байгаа цагт хэн илэрхийлэх нь хамаагүй, бид хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр ч дамжин ирж болно. Хэн ч байлаа гэсэн, бүгд Бурханы нигүүлсэл юм. Гэвч энэ хүн хэн ч байлаа гэсэн бид шүтэн мөргөж болохгүй, учир нь энэ хүн яасан ч Бурхан байж таарахгүй, түүнчлэн бид яасан ч ийм эгэл хүнийг Бурханаа хэмээн сонгохгүй. Бидний Бурхан маш агуу агаад хүндтэй; ийм шалихгүй хүн яаж Түүний оронд зогсож чадах юм бэ? Бас дээр нь бид Бурхан ирж, биднийг тэнгэрийн хаанчлал руу авч явахыг хүлээж байгаа, гэтэл ийм шалихгүй хүн яаж тийм чухал, хүнд хэцүү даалгаврыг хийж чадах юм бэ? Эзэн дахин ирвэл бүхий л олон түмэнд харагдахуйц байдлаар цагаан үүл хөлөглөн ирэх ёстой. Тэгвэл хэчнээн суу алдартай байх билээ! Тэрээр бүлэг эгэл хүмүүсийн дунд сэмхэн нуугдаж байж яаж болох билээ?

Гэсэн хэдий ч, энэ эгэл жирийн хүн л хүмүүсийн дунд нуугдаж, биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л Өөрийн төлөвлөгөө, дэс дарааллын дагуу хийдэг. Түүний үг, айлдвар улам олон удаа тохиолддог. Тайтгаруулах, ятгах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; зөөлөн, аядуу өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг хүртэл—бүгд хүнд асар их өршөөл, дээд зэргийн айдас мэдрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. Энэ хүний зүрх сэтгэл дэх Бурхан бидэнд үнэхээр хайртай эсэх, мөн Тэрээр яг юу хийх гэж байгаа талаар бид эргэлзэж эхэлдэг. Магадгүй энэ бүх зовлонг туулсныхаа дараа л бид өргөгдөж чадах юм болов уу? Хожмын хүрэх газар, ирээдүйн хувь заяаныхаа талаар … толгой дотроо бид тооцоолж байдаг. Бурхан бидний дунд ажиллахаар аль хэдийн махбод болсон гэдэгт урьдын адилаар бидний хэн нь ч итгэхгүй л байдаг. Тэрээр маш урт удаан хугацаанд бидэнтэй хамт байж, маш олон үгийг бидэнд нүүр тулан хэлсэн боловч бид ийм эгэл хүнийг ирээдүйнхээ Бурхан хэмээн хүлээн авах хүсэлгүй хэвээр байдаг, мөн ирээдүй, хувь заяаныхаа хяналтыг энэ шалихгүй хүнд даатгахыг бүр ч хүсдэггүй. Түүнээс бид амьд усны дуусашгүй хангалтыг эдэлж, Түүгээр дамжуулан хүн Бурхан хоёр нүүр тулан амьдрах амьдралаар амьдардаг. Гэвч бид тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд л талархдаг бөгөөд бурханлаг чанартай энэхүү эгэл хүний мэдрэмжийг хэзээ ч анхаарч байгаагүй. Гэсэн ч Тэр махбодод даруухнаар нуугдан урьдын адилаар ажлаа хийж, зүрх сэтгэлийн дуу хоолойгоо илэрхийлсээр, яг л хүн төрөлхтөн Өөрийг нь голохыг мэдэрдэггүй мэт, хүний төлөвшөөгүй байдал, мэдлэггүй байдлыг мөнхөд уучилдаг мэт, Өөрт нь хандах хүний хүндлэлгүй хандлагыг үүрд хүлцдэг мэт байдаг.

Бидэнд мэдэгдэлгүйгээр энэ шалихгүй хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн. Бид тоймгүй олон шалгалт, үй олон цээрлүүлэлт туулж, үхлээр соригддог. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр энэрэл, өршөөлийг эдлэн, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг ойлгож авч, Бурханы хайр татам байдал болон хүнийг аврах гэсэн яаруу санаа зорилгыг нь хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы санаа зорилгыг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж, аврагдаж, төгс болгуулах замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа буруутай, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгалан бас хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний хүссэнээр нядлагдах, Түүний гар дахь хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр шөнөгүй олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хоньд нь юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг зэвүүцдэг, Тэр биднийг өргөдөг, биднийг тайтгаруулж, ятгадаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр өдөр шөнөгүй бидний төлөө санаа зовж, биднийг хамгаалж, халамжлахаа хэзээ ч больдоггүй, дэргэдээс маань хэзээ ч холддоггүй. Тэрээр бидний төлөө зүрх сэтгэлийнхээ хамаг цусыг урсгаж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү шалихгүй, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн хэдий ч нэрэлхүү зан бас л бидний зүрх сэтгэлд төвөг удаж, бид ийм хүнийг Бурханаа гэж дуртайяа хүлээн авахыг бас л хүсдэггүй. Хэдийгээр Тэр бидэнд маш их манна өгч, маш их эдлэх зүйл өгсөн боловч үүний аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байрыг эзэлж чадахгүй билээ. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг асар дурамжхан л хүндэлдэг. Намайг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөр хэмээн Тэр Өөрийн амаар биднээс хүсэхгүй л бол Түүнийг удахгүй ирэх, тэгсэн мөртөө бидний дунд ажиллаад удаж байгаа Бурхан гэдгийг нь бид хэзээ ч сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй билээ.

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, олон өнцөг ашиглан, юу хийх ёстойг маань бидэнд сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлдэг. Түүний үг амийн хүчтэй, алхах ёстой замыг маань бидэнд өгч, үнэн гэж яг юу болохыг бидэнд ухамсарлуулдаг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярианы өнгө, хэв маягт анхаарал хандуулж, энэ ялихгүй хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг дотоод ухамсартаа анхаарч эхэлдэг. Тэр бидний төлөө эцэж цуцталаа ажиллаж, бидний төлөө нойр хоолоо умартаж, бидний төлөө мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвдсөндөө ёолдог; Тэрээр бидний хүрэх газар, авралын төлөө доромжлолыг тэвчдэг; бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрх сэтгэлээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүнд ийм оршихуй, ийм эзэмшил байхгүй, ямар ч завхарсан хүн үүнийг эзэмшиж, үүнд хүрч чадахгүй. Ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээр Түүнд байдаг бөгөөд Түүний хайр бол ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, уг чанар болон мөн чанарыг маань нэвт шувт мэдэж чадахгүй, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүж, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болон Бурханы эзэмшил, оршихуй бүхэлдээ Түүнээс харагддаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, бидэнд гэрэл авчирч чадахгүй. Бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы ил болгоогүй нууцуудыг Түүнээс өөр хэн ч задалж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг; Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой, Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин үе, шинэ эринийг нээж, шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирсан, Тэр бидэнд итгэл найдвар авчирч, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, бүхий л оршихуйд маань авралд хүрэх замыг бүрэн харуулсан. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, маш удаан хугацаанд бидэнд гологдсон энэ эгэл жирийн, шалихгүй хүн өдөр шөнөгүй үргэлж бидний бодолд байдаг, өдөр, шөнөгүй бидний хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр биднийг дахин амьдруулж, бидэнд гэрлийг харуулж, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхгүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний царайг харж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Өмнөх: 1. Эзэн бие махбодтой болж нууцаар ирж, шүүлт Бурханы гэрээс эхлэх ажлыг хийжээ гэж та нар гэрчилж байна, энэ боломжтой юм уу? Библид: “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно(Матай 24:30). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7) гэж тодорхой зөгнөсөн байдаг. Эзэн эргэн ирэхдээ үүлэн дээр ирж, бүх ард түмэнд ил тод үзэгдэнэ гэдэгт бид итгэдэг. Гэтэл та нар Эзэн аль хэдийн махбод болж, газар дээр нууцаар бууж ирсэн гэж гэрчилж байгаа нь бидний ойлголтоос шал өөр байна. Энэ асуудлын үнэн юу юм бэ?

Дараах: 3. Та нар Эзэн Есүсийг махбодоор эргэн ирсэн гэж гэрчилж байна. Тэгвэл Эзэн одоо хаана байгаа юм бэ? Яагаад бид хараагүй юм бэ? Үг бол салхи; мянга сонсохоор нэг үз гэдэг, Бид Түүнийг хараагүй гэдэг нь Эзэн хараахан эргэн ирээгүйг баталж байна. Би нүдээрээ үзэж байж л итгэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх