Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы хэлсэн сонгодог үгс

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XII Бурханы шаардлага, ятгалга, тайтгарал болон анхааруулгын тухай үгс

(I) Хүнд тавих Бурханы шаардлагын тухай үгс

1. Та нар, тэнгэрт байдаг ерөөлтэй адил газар дээрх ерөөлийг минь эдлэхэд бэлэн байна уу? Та нар Миний тухай ойлголт, Миний үгийн таашаал, Миний талаарх мэдлэгийг өөрсдийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хэтийн ирээдүйг бодолгүйгээр Надад бүрэн захирагдаж үнэхээр чадах уу? Та нар өөрсдийгөө хонь адилаар Надаар нядлуулж, Надаар удирдуулж үнэхээр чадах уу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хүн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж, Миний амлалтыг хүлээн авсан бүх хүн Миний ерөөлийг авах хүмүүс байж болох уу? Эдгээр үгээс та нар ямар нэг зүйлийг ойлгов уу? Хэрвээ Би та нарыг туршвал та нар өөрсдийгөө Миний эрхэнд үнэхээр орхиж, эдгээр шалгалтын дунд Миний санаа зорилгыг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үг хэлж, эсвэл олон сонирхолтой түүх ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; харин Надад сайн гэрчлэл хийж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас шаардаж байна. Хэрвээ Би шууд яриагүй бол чи эргэн тойрныхоо бүх зүйлийг хаяж, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах байсан уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгийн утга учрыг хэн ухаарч чадах вэ? Гэсэн ч цаашид эргэлзээнд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачилгатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас шаардаж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний хүслийг ойлгохгүй байж, тэгснээрээ Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгээс та нарын төлөө гэсэн Миний санаа зорилгыг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод, мөн бүх зүйлд Бурханы зохион байгуулалтад захирагдана гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэр бүх хүн чадах чинээгээрээ аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө өөрийнхөө хамгийн сайныг өргөх ёстой. Чи ийм зүйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Дөрөвдүгээр бүлэг”-ээс

2. Хаанчлалын хүмүүст тавих Бурханы шаардлага доор байна:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрж хайх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэх үед чи хэвийн сүнслэг амьдарлаар амьдарч, эрх чөлөөний хүрээнд амьдрах болно, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдах хүн болдог.

4. Тэд Бурханаар авахуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

3. Миний ардууд Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалж, бие биенээ дэмжиж, бие биенээ хангах чадвартай байж, цаг ямагт Сатаны зальт аргын эсрэг хамгаалах ёстой, энэ нь та нарын Сатаны занганд унахыг зогсоох бөгөөд тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Яагаад Би та нарыг ийнхүү яаран сургаж байна вэ? Яагаад Би та нарт сүнсний ертөнцийн бодит байдлыг хэлдэг вэ? Яагаад Би та нарт дахин дахин сануулж, ятгадаг вэ? Та нар энэ талаар хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Та нар үүнийг ойлгохоор оролдож байсан уу? Тиймээс та нар өнгөрсөн үеийн суурин дээр үндэслэн хашир болоод зогсохгүй мөн түүнчлэн өнөөдрийн үгийн удирдамж дор өөрсдийн дотор байгаа хир буртгийг арилгаж, Миний үг бүр чиний сүнсэн дотор үндэслэж, цэцэглэж, жимслэж, үүнээс ч илүүтэйгээр илүү их жимслэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь Миний хүсэж байгаа зүйл бол өтгөн саглагар цэцэг биш харин элбэг дэлбэг үр жимс—үүнээс ч илүүтэйгээр мууддаггүй үр жимс юм. Миний үгийн жинхэнэ утгыг ойлгов уу? Хэдийгээр хүлэмжин дэх цэцэгс одод шиг тоо томшгүй олон бөгөөд бүх жуулчдыг татдаг боловч хатаж гандмагцаа тэд Сатаны хуурамч арга заль шиг навсархай болдог бөгөөд хэн ч тэднийг сонирхдоггүй. Харин салхинд цохигдон, наранд шарагдаж, Надад гэрчлэл хийдэг цэцэгсийн тухайд хэдийгээр эдгээр цэцэг гоё биш ч гэсэн тэдгээрийг хатмагц жимс гардаг, учир нь энэ бол Миний шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Гуравдугаар бүлэг”-ээс

4. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Сатаныг Би ялсан тухай гэрчлэл нь хүний үнэнч зан, дуулгавартай байдал дотор оршдог бөгөөд хүнийг Би бүрэн байлдан дагуулсан тухай гэрчлэл ч гэсэн мөн адил гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л болих уу? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замынхаа хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг өрнүүлж, ирээдүйн ажил саадгүй урагшлахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний айсуй ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулах ач холбогдлыг төдийгүй, Надад итгэдгийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, Би чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж Би үүнийгээ үгүй хийж чадах билээ? Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, цаашлаад хаанчлалын сайн мэдээг түгээх гэж байгааг чи бүр мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирээдүйд сайн мэдээг түгээх, эрин үед төгсгөл авчрах суурийг тавих явдал юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэн, утга учиргүй биш. Тиймээс, Би урьдын адил чамд хэлье: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би бүр ч удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь Би бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд юу байгааг ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-аас

5. Одоо үе бол Миний Сүнс агуу зүйлс хийж буй цаг бөгөөд Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ.Үүнээс ч илүүтэйгээр, Би бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилна, ингэснээр Миний ажил илүү түргэн, илүү үр дүнтэй явагдаж болох юм. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барьж, түүнчлэн чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, итгэлтэй байж, Миний ажлыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд бүх хүч чадлаа зориулах ёстой гэж л Би та нараас хүсдэг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Өөр хоорондоо тэмцэлдэх, буцах зам хайх, эсвэл махан биеийн тав тух хөөцөлдөхөөс татгалз, эдгээр нь Миний ажлыг хойшлуулах ба гайхалтай ирээдүйг чинь баллах болно. Тэгэх нь чамд хамгаалалт өгөх нь байтугай харин ч сүйрэл авчирна. Тэгвэл чи тэнэглэж байгаа бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс бол ирээдүйг чинь хөнөөж буй чухам тэр зүйл, харин өнөөдөр чиний амсаж буй зовлон бол чамайг хамгаалж буй чухам тэр зүйл билээ. Мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас бултаж, өтгөн мананд бүдчин ороод, нарыг олж чадахгүй байхаас зайлсхийхийн тулд чи эдгээр зүйлийг тодорхой мэдэх ёстой. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс

6. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн маань бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйл хэргийг л анхаардаг. Ямар ч тохиолдолд, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс

7. Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс одоо гайхалтай сайхан хүрэх газарт найдсан байдаг, Бурханд итгэдэг бүх хүн зол завшаан гэнэт тохионо гэж найддаг бөгөөд нэг л мэдэхэд тэнгэрт хаа нэгтээ амар амгалан сууж байна гэж бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой энэ хүмүүс, тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авах юм уу тэнгэр дэх суудалд суухад тэнцэх эсэхээ хэзээ ч мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийгөө сайн мэддэг атлаа эцсийн өдрүүдийн гай гамшгаас болон муу ёрын хүмүүсийг шийтгэж байгаа Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байдаг. Сайхан мөрөөдөлтэй байж, амар хялбар амьдралыг хүсдэг нь ганц нэг хүний гайхалтай санаа биш, харин Сатаны завхруулсан бүх хүний нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэмжээ хязгааргүй их хүсэл болон ерөөл олж авах эрмэлзлийг эцэс болгомоор байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, дуулгаваргүй байсан баримтууд ч тоо томшгүй олноос гадна үргэлжид өсөн нэмэгдэж байхад ирээдүйн талаарх сайхан төлөвлөгөө чинь үүнтэй яаж тохирох юм бэ? Чи юунд ч хоригдолгүйгээр буруутсан чигтээ дур мэдэн цааш явмаар байдаг ч, мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн хэвээр бол чамайг гүн нойроо үргэлжлүүлж, хэзээ ч бүү сэр гэж Би шавдуулна, учир нь чинийх хий хоосон мөрөөдөл бөгөөд зөвт Бурханы өмнө чамайг онцгойлохгүй. Хэрвээ чи мөрөөдлөө биелүүлэхийг л хүсдэг бол хэзээ ч бүү мөрөөд, харин үүрд үнэн болон баримттай нүүр тул. Энэ л чамайг аврах цорын ганц зам юм. Бодитой үгээр, энэ арга барилын алхмууд нь юу вэ?

Нэгдүгээрт, өөрийн бүх гэм бурууг шинжилж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир, бодлоо шинжил.

Энэ нь та нарын амархан хийж чадах зүйл бөгөөд бодож сэтгэдэг хүмүүс үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэвч гэм буруу болон үнэн гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь тэд үндсэндээ бодож сэтгэдэг хүмүүс биш юм. Би Бурханы хүлээн зөвшөөрсөн, үнэнч, захиргааны зарлигийг ноцтой зөрчөөгүй, өөрсдийн гэм бурууг амархан олж мэддэг хүмүүстэй ярьж байна. Та нараас Миний шаарддаг энэ зүйл та нарын хувьд амархан хэдий ч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямартай ч, энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, түүнчлэн дорд үзэж, хөнгөн хуумгай хандахгүй гэж Би найдаж байна. Үүнд нухацтай ханд, хайхрамжгүй бүү бай.

Хоёрдугаарт, гэм буруу, болон дуулгаваргүй байдал болгондоо харгалзах үнэнийг эрж хайж, тэдгээрийг шийдвэрлэхдээ үнэнийг ашигла, дараа нь өөрийн гэм буруутай үйл хэрэг болон дуулгаваргүй бодлыг үнэний хэрэгжүүлэлтээр орлуул.

Гуравдугаарт, үргэлж сүйхээтэй, овжин нэгэн биш үнэнч хүн бай. (Энд Би та нараас үнэнч хүн байгаач гэж дахин хүсэж байна.)

Энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чадвал чи мөрөөдөл нь биелж, сайн зол завшааныг хүртдэг хувьтай хүн юм. Та нар энэ гурван таагүй хүсэлтэд нухацтай хандах юм уу хариуцлагагүй хандах байх. Аль нь ч бай, Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө болохоос та нараар даажигнаж, тоглоом наргиан хийх явдал биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас

8. Миний хаанчлалын ардууд болох та нар агуу улаан лууг яснаасаа зэвүүцэж, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба ийм байдлаар агуу улаан лууд ичгүүр авчирна. Агуу улаан луу жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр бий юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр бий юу? Та нараас Миний асуудаг зүйл энэ юм. Та нар энэ алхам хүртэл явах чадвартай байх нь л Надад хэрэгтэй; та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин ч Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очно гэж Би яагаад хэлдэг вэ? Миний хүсдэг зүйл бол та нарын итгэл болохоос биш, үйл хэрэг чинь биш.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс

9. Эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүсийн дундах Миний ажил бол урьд хожид үзэгдээгүй төсөл бөгөөд тиймээс Миний алдар сансар огторгуйг бүрхэж, бүх хүн Миний төлөө сүүлчийн зовлон бэрхшээлийг туулна. Та нар Миний хүслийг ойлгов уу? Энэ бол Миний хүнд тавих эцсийн шаардлага, өөрөөр хэлбэл бүх хүн агуу улаан лууны өмнө Миний төлөө цуурайтсан хэрчлэл хийж, өөрсдийгөө Надад өргөн барьж, эцсийн удаа Миний шаардлагыг хэрэгжүүлж чадна гэж Би найдаж байна. Та нар үнэхээр үүнийг хийж чадах уу? Та нар өнгөрсөн үед Миний зүрх сэтгэлийг хангалуун болгох чадваргүй байсан—та нар эцсийн удаа энэ хэв маягийг эвдэж чадах уу? Би хүмүүст эргэцүүлэх боломж олгодог, Би тэднийг Надад хариултаа хэлэхээсээ өмнө анхааралтай тунгаан бодоход хүргэдэг—ингэх нь буруу юу? Би хүний хариултыг хүлээдэг, Би түүний “хариу захиаг” хүлээдэг—та нарт Миний шаардлагыг биелүүлэх итгэл байна уу?

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Гучин дөрөвдүгээр бүлэг”-ээс

10. Би энэ бүх хугацаанд хүнд маш хатуу чанд хандаж ирсэн. Үнэнч байдал чинь санаархал, болзолтойгоор ирдэг бол чиний үнэнч байдал гэгдэх зүйл Надад огт байгаагүй нь дээр, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би үзэн яддаг. Би хүнийг өөр хэнд ч бус, зөвхөн Надад үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийг батлахын тулд, үүний төлөө бүх зүйлийг хийгээсэй гэж хүсдэг. Намайг баярлуулах гэж чихэнд чимэгтэй үг хэлэхээр чинь Би зэвүүцдэг. Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг учраас та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи үнэхээр Бурханд итгэгч мөн үү?”-ээс

11. Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл урьдын бүх элч, эш үзүүлэгчийнхээс даван гардаг бөгөөд бүр Мосе, Петр хоёрынхоос ч илүү их юм. Ерөөлийг ганц, хоёрхон хоногт хүлээн авч чадахгүй; ихээхэн золиослолоор дамжуулан олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, та нараас Бурханы шаарддаг цэвэршүүлэгдсэн хайр, асар их итгэл, олон үнэн та нарт байх ёстой; үүн дээр нэмээд, та нар шударга ёсны төлөө хэзээ ч гуйвшгүй байж чадах ёстой ба Бурханыг гэсэн туйлбартай, хувиршгүй хайртай байх ёстой. Шийдэмгий байдлыг та нараас шаарддаг, амь зан чанарын өөрчлөлтийг ч шаарддаг; та нарын завхралыг эмчлэх ёстой ба та нар Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ нь та нарын биелүүлэх учиртай зүйл юм. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүст Бурханы тавьдаг шаардлага билээ. Тэр та нарт өгөх үедээ хариуг нь бас та нараас шаардаж, тохирох шаардлага тавих ёстой болдог. Тиймээс Бурханы бүх ажил ямар ч учир шалтгаангүй биш бөгөөд өндөр стандарттай, хатуу чанд шаардлагуудтай ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Бурханы бүх ажил та нарын төлөө хийгддэг, ингэснээр та нар Түүний өвийг хүлээн авахад зохистой болох болно. Энэ нь Бурханы алдрын төлөө гэж хэлэхийн оронд та нарын авралын төлөө, мөн бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг гэж хэлэх нь илүү дээр. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс Би мунхаг, эрүүл ухаангүй, мэдлэггүй олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж захидаг. Хүний хэзээ ч туулаагүй бүх зовлонг Бурхан аль хэдийн туулсан ба аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж чадах билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж чадах билээ? Үнэндээ, энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханы хувьд аль хэдийн хоёр дахин хэцүү бэрх үүрэг юм. Хэрвээ хүн мэдсээр байж санаатайгаар зөрчвөл Бурханы ажил хойшлогдох хэрэгтэй болно. Ямар ч тохиолдолд, энэ нь хэнд ч ашиггүй, хэнд ч тусгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

12. Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэдэг үнэн бөгөөд тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлага баримтлах ёстой. Миний хэлдэг ганц ч үг, бүх үнэнийг бүү үл ойшоо, Миний бүх үгийг бүү басамжил. Та нарын хийдэг олон зүйл үнэнтэй хамаагүй байгааг Би амьдралаас чинь хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байгаач гэж онцгойлон шаардаж байна. Үнэн дээр бүү гишгэл, Бурханы гэрийн аль ч булан тохойг бүү бузарла. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

13. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байгаасай, Миний зарцуулсан бүх анхаарал халамж, бодлыг ойлгоосой, Миний үгийг хүн шиг авирлахын үндэс хэмээн үзээсэй гэж Би найдаж байна. Энэ та нарын сонсохыг хүссэн үг мөн ч бай биш ч бай, та нарын дуртай хүлээн авах, эсвэл дурамжхан хүлээн авах үг мөн ч бай биш ч бай, та нар эдгээрийг нухацтай хүлээж авах ёстой. Эс тэгвэл, та нарын хөнгөмсөг болоод хайхрамжгүй зан чанар, биеэ авч явах байдал чинь Намайг маш их гонсойлгоод зогсохгүй Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та нар бүгд Миний үгийг ахин дахин, хэдэн мянган удаа уншиж, тэдгээрийг бүр зүрх сэтгэлээсээ мэдээсэй гэж Би маш их хүсэж байна. Зөвхөн ингэснээр л та нар Миний итгэл найдварыг нураахгүй. Гэсэн хэдий ч, та нарын хэн нь ч одоо ингэж амьдрахгүй байна. Эсрэгээрээ та нар бүгд идэж уун өөрийгөө цатгаж, зугаа цэнгэлийн амьдралд автдаг, та нарын хэн нь ч Миний үгийг хэрэглэн, зүрх сэтгэлээ баяжуулдаггүй. Ийм учраас Би хүн төрөлхтний жинхэнэ төрх нь үргэлж Надаас урвах бөгөөд хэн ч Миний үгэнд үнэхээр үнэнч байж чадахгүй хэмээн дүгнэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс

14. Доор дурдсан нь хүн төрөлхтөн болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зөв шаардлагууд юм. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл.

Энэ таван зүйлд Бурхан, Өөрт нь цаашид эргэлзэхээ болихыг, өөрсдийнхөө төсөөлөл, эсвэл тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Түүнийг дагахгүй байхыг хүмүүсээс шаарддаг; тэд Бурханыг ямар нэг төсөөлөл, эсвэл үзэлтэйгээр дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс үнэнч байж, харин хуумгай, хоёрдмол сэтгэлтэй бус байхыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, эсвэл чамайг туршиж, шүүж, чамайг засаж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж, цохих үед чи Түүнд туйлын дуулгавартай байх ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, тайлбар хэлэх ёсгүй. Чиний дуулгавартай байдал туйлын байх ёстой. Бурханыг мэдэх явдал хүмүүсийн хамгийн дутагдалтай зүйл юм. Тэд Бурханд хамааралгүй яриа, айлдвар, үгсийг дандаа Түүнд тохож, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүмүүсийн төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас Бурханы хүсдэг хүмүүсийн мэдлэгт, Бурхан чамаас Бурханыг болон Түүний үгийг л танин мэдэх төдийг шаарддаггүй, харин Бурханы талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэрийг ярьдаг, бага зэрэг мэддэг байсан ч гэсэн энэхүү бага зэргийн мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийн мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийнх нь талаар хүмүүсийн хэлдэг бодит бус, бодлогогүй магтаал, сайшаалд Бурхан зэвүүцдэг. Үүнээс гадна, хүмүүс Түүнийг агаар шиг хандахыг нь Тэр жигшдэг. Бурханы талаарх сэдвийн хэлэлцүүлгийн үеэр хүмүүс амныхаа зоргоор, дураараа ярьж, шүүмжилдгийг нь Тэр жигшдэг; түүнчлэн Бурханыг мэддэг гэж итгэдэг, Бурханы мэдлэгийн талаар бардамнадаг, Бурханы талаарх сэдвийг огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр жигшдэг. Тэр таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм. Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага юм. Хүн, Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг бөгөөд энэ нь Бурхан тэднээс нэхсэнээс бус, харин тэдний чин сэтгэлээс гардаг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, эсвэл гаднах зан авираар бэлэг барь гэж хүсдэггүй; харин Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүндэтгэж, Түүнээс эмээхийг Тэр чамаас хүсдэг. Энэхүү хүндлэл нь амь зан чанарт чинь өөрчлөлт гарсны улмаас, Бурханы талаарх мэдлэгээс чинь, Бурханы үйл хэргийн талаарх ойлголтоос чинь, Бурханы мөн чанарын талаарх ойлголтоос чинь, мөн Бурханы бүтээсэн зүйлсийн нэг хэмээх баримтыг хүлээн зөвшөөрсний чинь улмаас бий болдог. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэдэг үгийг хэрэглэсэн Миний зорилго бол Бурханыг хүндлэх хүмүүсийн хүндэтгэл зүрх сэтгэлийнх нь гүнээс гарах ёстой гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулахын төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас

15. Цаг бачим учраас Бурхан ийм байдлаар ажилладаг. Та нар яг л амиа нандигнадаг шигээ Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа, бүх хүч чадлаараа хайрлаж чадна гэж найдаж байна. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү? Өөр хаанаас та нар амьдралын утга учрыг олох юм бэ? Тэр нь маш сохор байхгүй гэж үү? Чи Бурханыг хайрлахад бэлэн байна уу? Бурхан хүний хайрыг хүртэх үнэ цэнэтэй юу? Хүмүүс хүний хүндлэл бишрэлийг хүртэх үнэ цэнэтэй юу? Тэгвэл чи юу хийх ёстой вэ? Бурханыг зоригтойгоор, бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла—тэгээд Бурхан чамд юу хийхийг хар. Тэр чамайг хөнөөх эсэхийг хар. Дүгнэж хэлэхэд Бурханыг хайрлах үүрэг даалгавар нь Бурханы төлөө аливааг хуулж, бичихээс илүү чухал. Чи хамгийн чухал зүйлийг нэгдүгээрт тавих ёстой, ингэснээр чиний амьдрал илүү утга учиртай болж, аз жаргалаар дүүрэн байх болно, тэгээд чи Бурханы чамд зориулсан “ялыг” хүлээх ёстой. Чиний төлөвлөгөө Бурханыг хайрлах явдлыг багтаах болов уу гэж Би гайхаж байна—хүн бүхний төлөвлөгөө нь Бурханы биелүүлэх зүйл болж, бодит байдал болно гэж Би найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Дөчин хоёрдугаар бүлэг”-ээс

16. Хүн бүхэн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэсэн илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ нь л амьдрал; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг тал руу идэвхтэйгээр ороход төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү тодорхой, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи өөрийгөө, энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд, олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи амьдралаа хэрхэн өнгөрүүлэх ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү агуу зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн мэдрэхийг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөрсдөдөө хааш яаш хандах ёсгүй. Чамайг анзаараагүй байхад л амьдрал чинь урсаад өнгөрнө; түүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүн болохын хувьд, Бурханыг эрэлхийлдэг хүний хувьд чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгохоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгахаа болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай эргэцүүлэх чадвартай байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

17. Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй харин бузар махан биед амьдарвал чи зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын эсвэл жинхэнэ замын утга учрыг ухаарахгүй бол чиний амьдрал ямар хэрэгтэй юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, урагш тэмүүлэхийг зорьдог хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос

18. Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй асуудал биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авна. Энэ мэдлэгт орохоороо чи илүү өндөр, илүү сайхан ертөнц рүү алхаж байгаагаа олж мэднэ. Эцэст нь чи үзэшгүй муухай сүнснээсээ ичихээс гадна ичгүүрээсээ нуугдах газар хаа ч үгүй гэж санагдана. Тэр үед Бурханы зан чанарт халдах үйлдэл чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэх хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэнэ. Энэ бол хүн төрөлхтөн гайхалтай сайхан ертөнцөд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй. Та нар бүгд хувь заяаныхаа төлөө яарч тэвддэг тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох сонирхол хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчинө, учир нь та нар Бурханы зан чанарын талаар дэндүү бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь суурийг тавьж байгаа бус уу? Бурханы зан чанарыг ойлгооч гэж та нараас шаардах нь Миний ажилтай зөрчилддөггүй. Учир нь, захиргааны зарлигийг байнга зөрчдөг бол та нарын дундаас хэн чинь шийтгэлээс зугтах юм бэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөх байсан бус уу? Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ өөрсдийн хийдэг алхамд хянуур бай гэж Би бас л шаардаж байна. Энэ нь та нарт Миний тавьдаг илүү өндөр шаардлага бөгөөд та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан авч үзэж, ул суурьтай анхаарна гэж Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь амсах ба өөр хэн ч та нарын оронд шийтгэл хүлээхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

19. Одоо та нарын шинж чанар Надаас хэр их урвасаар байгааг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжил. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Намайг бүү үл тоо. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом наадам хийдэггүй. Хэрвээ Би үүнийг хэлсэн бол гарцаагүй хийх болно. Би та нарыг Миний үгэнд нухацтай хандах хүмүүс байж, Миний үгийг шинжлэх ухааны хуурмаг зохиол гэж бодохгүй гэдэгт итгэж байна. Миний хүсэж байгаа зүйл бол та нарын зүгээс хийх тодорхой үйлдэл болохоос биш төсөөлөл биш юм. Харин дараа нь та нар Миний дараах асуултад хариулах ёстой: 1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч юм бол хайхрамжгүй байдал, эсвэл сөрөг зүйлгүйгээр Надад үнэнчээр үйлчлэл үзүүлж чадах уу? 2. Намайг хэзээ ч өөрийг чинь үнэлж байгаагүйг мэдсэн ч чи насан туршдаа Надад үйлчлэл үзүүлсээр байж чадах уу? 3. Хэрвээ чи маш их зүтгэл гаргасан ч Би чамд хүйтэн хандсан хэвээр байвал, олонд алдаршихгүйгээр Миний төлөө цаашид ажилласаар байж чадах уу? 4. Хэрвээ чи Надад зарим зүйлээ зориулсан ч Би чиний ялихгүй хүсэлтийг ч биелүүлээгүй бол сэтгэлээр унаж, Надад итгэл алдарч эсвэл урам хугарч Намайг чанга дуугаар харааж загнах уу? 5. Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын ядуурлыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу? 6. Хэрвээ Миний хийсэн зүйлээс чиний сэтгэлдээ төсөөлсөн бүхэнтэй нэг нь ч таараагүй бол чи ирээдүйн зам мөрөө хэрхэн хөөх вэ? 7. Хэрвээ чи хүлээсэн бүхнээсээ нэгийг нь ч авч чадахгүй бол Миний дагагч хэвээр байж чадах уу? 8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүж, дүгнэдэггүй дуулгавартай хүн байж чадах уу? 9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байгаа цагт чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг нандигнаж чадах уу? 10. Чи юу ч авахгүй байсан ч гэсэн, насан туршдаа Миний төлөө зовоход бэлэн байж, Миний үнэнч дагагч байж чадах уу? 11. Чи Миний төлөө оршин тогтнохын тулд ирээдүйн зам мөрдөө бэлдэхгүй, төлөвлөхгүй, анхаарахгүй байж чадах уу? Эдгээр асуулт бол Миний та нараас хүсэх сүүлчийн шаардлага бөгөөд та нар Надад хариулна гэж найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-оос

Өмнөх:(XIV) Шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хэрхэн туулах тухай үгс

Дараах:(II) Хүнд хандсан Бурханы ятгалга, тайтгарлын тухай үгс

Холбогдох агуулга

  • УДИРТГАЛ

    Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ой…

  • БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (1)

    Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг…

  • БИБЛИЙН ТАЛААР (3)

    Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг …

  • БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (3)

    Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэх үедээ ямар нэг бүтээн байгуулалт эсвэл хөдөлгөөнүүдэд оролцдоггүй, харин Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Түүнийг…