856 Бурханы хүн төрлөхтнийг өрөвдөх сэтгэл
1 Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: “Тэгэхэд Ехова: ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.”
2 Шууд утгаар нь авч үзвэл “өрөвдөх” гэдэг үгийг хүмүүс янз янзаар тайлбарлаж болно: Нэгд, “хайрлах, хамгаалах, ямар нэг зүйлд зөөлөн сэтгэлээр хандах” гэсэн утгатай, хоёрт, “ихэд хайрлах”, эцэст нь, “ямар нэг зүйлийг гэмтээхийг хүсэхгүй, тэгэхийг тэвчиж чадахгүй” гэсэн утгыг агуулдаг. Товчхондоо, энэ үг нь энхрийлэн хайрлах, хайр сэтгэл, мөн хэн нэгнийг, ямар нэг зүйлийг орхихыг хүсэхгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хүнд хандах Бурханы өршөөл, тэвчээр гэсэн утгыг агуулдаг. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг энэ үгийг Бурхан ашигласан атал энэхүү үг нь Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон хүн төрөлхтөнд ханддаг Түүний хандлагыг бас ил болгож чадсан.
3 Ниневе хот нь Содомын хүмүүс шиг завхарсан, ёрын муу, хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан боловч тэдний гэмшил Бурханыг бодлоо өөрчилж тэднийг устгахгүй байхаар шийдэхэд хүргэжээ. Бурханы үг, зааварт хандаж байгаа тэдний байдал нь Содомын иргэдийнхээс огт өөр байсан бөгөөд тэд Бурханд үнэн сэтгэлээсээ захирагдаж, хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, зан авир нь бүх талаараа жинхэнэ бөгөөд чин сэтгэлийнх байсан тул Бурхан дахин нэгэнтээ чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөж байгаа илэрхийлж, өрөвдөх сэтгэлээ тэдэнд хайрлажээ.
4 Хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг зүйл, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлийг хэн ч давтаж чадахгүй бөгөөд Бурханы өршөөл, тэвчээр, хүн төрөлхтөнд хандах чин сэтгэл ямар ч хүнд байх боломжгүй юм. Зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өр зөөлөн ханддаг. Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлхтнийг энэрч, хайрладаг. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг үнэн, мятаршгүй хайраар хайрладаг. Түүнчлэн зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өршөөлөө хайрлаж, Өөрийн бүтээлийг бүгдийг нь эрхэмлэж чадна.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав