Цор ганц Бурхан Өөрөө IV

Бурханы ариун байдал (I)

Сүүлийн цуглааны үеэр бид Бурханы эрх мэдлийн талаар цааш нь нэмж нөхөрлөсөн. Одоохондоо Бурханы зөвт байдлын тухай сэдвийг хэдүүлээ ярилцахгүй. Өнөөдөр бид цоо шинэ сэдэв буюу Бурханы ариун байдлын талаар ярина. Бурханы ариун байдал бол Бурханы хосгүй мөн чанарын өөр нэгэн тал, иймээс энэ сэдвийн тухай нөхөрлөх нь чухал билээ. Би өмнө нь Бурханы зөвт зан чанар болон Бурханы эрх мэдэл хэмээх хоёр талын тухай нөхөрлөсөн; энэ талууд, мөн өнөөдөр Миний нөхөрлөх гэж буй тал бүгд цор ганц биш гэж үү? (Тийм.) Бурханы ариун байдал ч бас хосгүй, иймээс бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв бол энэхүү хосгүй байдлын суурь, сурвалжийг юу бүрдүүлдэг тухай байх болно. Өнөөдөр бид Бурханы хосгүй мөн чанар—Бурханы ариун байдлын тухай нөхөрлөх болно. Та нарын заримд эргэлзээ төрж, “Яагаад Бурханы ариун байдлыг нөхөрлөх хэрэгтэй юм бэ?” хэмээн асууж байгаа байх. Бүү санаа зов, Би та нарт үүнийг алгуурхнаар ярьж өгнө. Миний юу хэлэхийг сонсоод энэ сэдвийн талаар нөхөрлөх нь Надад яагаад тийм чухал болохыг та нар мэднэ.

Эхлээд “ариун” гэдэг үгийг тодорхойлцгооё. Өөрийн ойлголт болон олж авсан бүх мэдлэгээсээ хараад “ариун” гэдэг үгийн тодорхойлолтыг та нар юу гэж ойлгож байна вэ? (“Ариун” гэдэг нь хиртээгүй бөгөөд хүний ялзрал, өө сэв огт байхгүй гэсэн үг. Ариун байдал нь бодолд ч бай, яриа, эсвэл үйлдэлд ч бай бүхий л эерэг зүйлийг гэрэлтүүлдэг.) Маш сайн байна. (“Ариун” гэдэг бол гэгээн, хиртээгүй, хүн халдаж чадашгүй. Энэ нь хосгүй, гагцхүү Бурханых бөгөөд Түүний бэлгэ тэмдэг билээ.) Энэ бол та нарын тодорхойлолт. “Ариун” хэмээх энэ үг хүн бүрийн зүрх сэтгэлд цар хэмжээ, тодорхойлолт болон тайлбартай байдаг. Хамгийн наад зах нь “ариун” хэмээх үгийг харах үед та нарын оюун ухаан хоосон байдаггүй. Та нарт энэ үгийг тодорхойлох зарим нэгэн цар хэмжээ байдаг бөгөөд зарим хүний хэлдэг үг Бурханы зан чанарын мөн чанарыг тодорхойлдогтой зарим талаар ойртож очдог. Энэ бол маш сайн. Ихэнх хүмүүс “ариун” хэмээх үг нь эерэг үг гэж итгэдэг бөгөөд энэ нь чухам үнэн. Гэхдээ өнөөдөр бид Бурханы ариун байдлын талаар нөхөрлөхдөө Би зүгээр л тодорхойлолт, тайлбарын тухай ярихгүй. Харин Би Бурханыг яагаад ариун гэдэг, мөн Бурханы мөн чанарыг тодорхойлохдоо яагаад “ариун” хэмээх үгийг ашигладгаа чамд үзүүлэхийн тулд нотолгоо болгон хэдэн баримт харуулна. “Ариун” хэмээх үгийг Бурханы мөн чанарыг тодорхойлоход болон Бурханы тухай ярихдаа ашиглах нь бүрэн зүй ёсны агаад хамгийн зохистой юм гэдгийг нөхөрлөл дуусах үеэр чи мэдрэх болно. Хамгийн наад зах нь, хүн төрөлхтний одоогийн хэлний орчинд энэ үгийг Бурханы тухай ярихдаа ашиглах нь нэн оновчтой—энэ нь хүний хэлний бүх үгийн дотор Бурханыг тодорхойлоход бүрэн тохирох цорын ганц үг юм. Бурханыг тодорхойлоход хэрэглэх энэ үг бол дэмий хоосон үг ч биш, ул үндэсгүй магтаал эсвэл хоосон бялдуучлалын ч нэр биш. Бидний нөхөрлөлийн зорилго бол Бурханы мөн чанарын энэ талын тухай үнэнийг танин мэдэх боломжийг хүн бүхэнд олгох явдал юм. Бурхан хүний ойлголтоос айдаггүй, харин буруугаар ойлгохоос нь айдаг. Хүн бүхэн Түүний мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдээсэй гэж Бурхан хүсдэг. Иймээс Бурханы мөн чанарын нэг талыг дурдах болгондоо бид, Бурханы мөн чанарын энэ тал үнэхээр оршдог гэдгийг харах боломжийг хүмүүст олгох олон баримтыг гаргаж болно.

Одоо бид “ариун” хэмээх үгийн тодорхойлолтыг мэдсэн болохоор хэдэн жишээ ярилцъя. Хүмүүс өөрсдийн үзлээр олон зүйл болон хүнийг “ариун” гэж төсөөлдөг. Жишээлбэл, хүн төрөлхтний толь бичигт онгон хөвгүүд, охидыг ариун гэж тодорхойлдог. Гэхдээ тэд үнэндээ ариун уу? Энэхүү “ариун” гэгч нь бидний өнөөдөр нөхөрлөх “ариунтай” нэг адил уу? Хүмүүсийн дундах ёс суртахуун сайтай, төгөлдөр, боловсон яриатай, хэнд ч хэзээ ч гэм хийдэггүй, үг яриагаараа бусдыг аятай, таатай байлгадаг хүмүүс ариун уу? Үргэлж сайныг хийж, бусдад асар их тусламж үзүүлдэг өглөгч хүмүүс болон хүмүүсийн амьдралд их баяр цэнгэл авчирдаг хүмүүс ариун уу? Өөртөө ашигтай бодол тээдэггүй, хэнд ч хатуу ширүүн шаардлага тавьдаггүй, хүн бүрд хүлээцтэй ханддаг хүмүүс ариун уу? Хэнтэй ч хэзээ ч маргалдаж байгаагүй, эсвэл хэнийг ч ашиглаж байгаагүй хүмүүс ариун уу? Бусдын сайн сайхны төлөө ажилладаг, бусдад тус дэм үзүүлж, бүх талаар бусдад сургамж сургаал хайрладаг хүмүүс ариун уу? Насан туршийнхаа хадгаламжийг бусдад өгч, энгийн амьдралаар амьдардаг, өөртөө хатуу чанга боловч бусдад өгөөмөр ханддаг хүмүүс ариун уу? (Үгүй.) Ээж нар чинь та нарт анхаарал тавьж, боломжит бүх аргаар харж хандсаныг та нар бүгд санадаг—тэд ариун уу? Алдартай хүмүүс, одод, эсвэл агуу хүмүүс ч бай та нарын эрхэмлэдэг шүтээнүүд ариун уу? (Үгүй.) Олон хүний хувьд үл мэдэгдэх ирээдүйг хэлж чаддаг байсан Библи дэх эш үзүүлэгчдийг одоо авч үзье—тэр хүмүүс ариун байсан уу? Бурханы үг болон Түүний ажлын баримтуудыг Библид тэмдэглэж чадсан хүмүүс ариун байсан уу? Мосе ариун байсан уу? Абрахам ариун байсан уу? (Үгүй.) Иовыг юу гэх вэ? Тэр ариун байсан уу? (Үгүй.) Бурхан Иовыг зөвт хүн гэсэн, тэгвэл яагаад түүнийг ч гэсэн ариун биш гэж байна вэ? Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс үнэхээр ариун биш гэж үү? Тэд ариун уу, үгүй юу? (Үгүй.) Та нар жаахан итгэлгүйхэн, хариултыг нь сайн мэдэхгүй бөгөөд “Үгүй” гэж хэлж зүрхлэхгүй боловч “Тийм” гэж хэлж ч бас зүрхэлдэггүй тул эцэст нь шийдэмгий бусаар “Үгүй” гэж хэлдэг. Би өөр нэг асуулт асууя. Бурханы элчүүд—газарт Бурханы илгээдэг элчүүд ариун уу? Тэнгэрэлчүүд ариун уу? (Үгүй.) Сатаны ялзруулаагүй хүн төрөлхтөн ариун уу? (Үгүй.) Та нар асуулт болгонд “Үгүй” гэж хариулаад л байна. Юуны үндсэн дээр? Та нар будилж байна, тийм биз дээ? Тэгэхээр, яагаад тэнгэрэлчүүдийг хүртэл ариун биш гэж байгаа юм бэ? Та нар одоо итгэлгүйхэн байна, тийм үү? Өмнө нь бидний дурдсан хүмүүс, юмс, эсвэл бүтээгдээгүй зүйлс юуны үндсэн дээр ариун биш байдгийн учрыг та нар олж чадах уу? Та нар чадахгүй гэдэгт Би итгэлтэй байна. Иймээс та нарын “Үгүй” гэж хэлж байгаа нь бага зэрэг хариуцлагагүй бус уу? Та нар сохроор хариулж байгаа биш үү? “Та ийм байдлаар асуусан болохоор хариу нь гарцаагүй ‘Үгүй’ байх ёстой” гэж зарим хүн гайхаж байгаа. Надад хялбар хариулт бүү өг. Хариулт “Тийм” байх уу, “Үгүй” байх уу гэж сайн бод. Бид дараах сэдвийн талаар нөхөрлөсний дараа хариулт яагаад “Үгүй” байхыг та нар мэдэх болно. Би та нарт хариултыг нь удахгүй өгнө. Эхлээд судраас уншицгаая.

1. Хүнд өгсөн Ехова Бурханы тушаал

Эхлэл 2:15–17 Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

2. Могой, эмэгтэйг уруу татсан нь

Эхлэл 3:1–5 Ехова Бурханы бүтээсэн ямар ч хээрийн араатан амьтдаас могой хамгийн зальтай нь байлаа. Тэр могой эмэгтэйгээс, “Та нарт энэ цэцэрлэг дэх бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?” гэжээ. Тэр эмэгтэй могойд, “Бид энэ цэцэрлэгийн модны жимсийг идэж болно, харин энэ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан, ‘Та нар үүнээс идэж болохгүй, мөн хүрч ч болохгүй, эс бөгөөс та нар үхнэ’ гэж айлдсан” хэмээжээ. Тэгэхэд могой эмэгтэйд хандан, “Та нар үхэхгүй байж магадгүй, учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэжээ.

Энэ хоёр хэсэг нь Библийн Эхлэл номын эшлэл юм. Та нар бүгдээрээ энэ хоёр хэсгийг мэдэх үү? Энэ нь хүн төрөлхтөн анх бүтээгдэх үеийн эхэнд тохиолдсон үйл явдлуудад холбоотой юм; эдгээр үйл явдал нь бодитой байсан. Адам, Ева хоёрт Ехова Бурхан ямар тушаал өгснийг эхлээд харцгаая; энэхүү тушаалын агуулга манай өнөөдрийн сэдэвт маш чухал юм. “Ехова Бурхан хүнд тушааж, ‘Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ’ хэмээв.” Энэ хэсэг дэх хүнд өгсөн Бурханы тушаалын гол санаа юу байна вэ? Нэгдүгээрт, юу идэж болохыг, тухайлбал, олон янзын модны жимсийг идэж болно гэдгийг Бурхан хүнд хэлдэг. Ямар ч аюул, ямар ч хор байхгүй; бүгдийг нь хүн хүссэнээрээ санаа зовж, эргэлзэх юмгүй идэж болно. Энэ бол Бурханы тушаалын нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь анхааруулга. Энэхүү анхааруулгаар Бурхан сайн мууг мэдүүлэгч модноос жимс идэх ёсгүй гэж хүнд хэлдэг. Энэ модноос идвэл юу тохиолдох вэ? Бурхан хүнд: “Хэрвээ үүнийг идвэл чи гарцаагүй үхнэ” гэж хэлсэн. Эдгээр үг ойлгоход хялбар байна уу? Хэрвээ Бурхан чамд энийг хэлсэн боловч чи яагаад гэдгийг нь ойлгоогүй бол Түүний үгийг дагах дүрэм, эсвэл тушаал гэж чи үзэх байсан уу? Ийм үгийг дагах ёстой. Гэхдээ хүн дагаж чадах ч бай, үгүй ч бай, Бурханы үг хоёрдмол санаагүй. Бурхан хүнд юу идэж болох, юу идэж болохгүйг нь болон идэж болохгүйг идвэл юу тохиолдохыг маш тодорхой хэлсэн. Бурханы хэлсэн эдгээр товчхон үгээс чи Бурханы ямар нэг зан чанарыг харж байна уу? Бурханы эдгээр үг үнэн үү? Ямар нэгэн хууран мэхлэлт байна уу? Ямар нэгэн худал хуурмаг байна уу? Ямар нэг сүрдүүлэг байна уу? (Үгүй.) Бурхан хүнд юу идэж болох, юу идэж болохгүйг ний нуугүй, үнэн сэтгэлээсээ, чин санаанаасаа хэлсэн. Бурхан тодорхой, түс тас хэлсэн. Эдгээр үгэнд ямар нэгэн далд утга байна уу? Эдгээр үг шулуухан бус уу? Таамаглах хэрэг байна уу? Таавар хэрэггүй. Тэдгээрийн утга нь хармагц илт. Үүнийг уншаадхүн утгыг нь бүрэн ойлгох шиг болдог. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хэлэхийг хүсдэг, юу илэрхийлэхийг хүсдэг нь Түүний зүрх сэтгэлээс гардаг. Бурханы илэрхийлдэг зүйлс цэвэр, ойлгоход хялбар бөгөөд тодорхой байдаг. Ямар ч нууц сэдэл, эсвэл ямар ч далд утга байдаггүй. Тэр хүнд юу идэж болохыг, юу идэж болохгүйг нь хэлж, шууд ярьдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы эдгээр үгээр дамжуулан Бурханы зүрх сэтгэл илэрхий бөгөөд үнэн юм гэдгийг хүн харж болно. Энд худал хуурмагийн мөр ч байдаггүй; идэж болох зүйлийг идэж болохгүй гэж хэлэх юм уу, идэж болохгүй зүйлийг “Идээд үз, тэгээд юу болохыг хар” гэж хэлдэг юм биш. Бурхан тэгэх гэдэггүй. Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байна, түүнийгээ л хэлдэг. Тэр ийм байдлаар эдгээр үгэн дотор Өөрийгөө харуулж, илчилдэг учраас Бурхан бол ариун гэж Би хэлэх юм бол туулайн чинээ юмыг уулын чинээ болгож, эсвэл арай л хэтрүүлсэн мэт чамд санагдаж магад. Хэрвээ тийм бол бүү санаа зов; бид хараахан дуусаагүй байна.

“Могой эмэгтэйг уруу татсан” талаар ярилцъя. Могой хэн бэ? Сатан. Сатан Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд товойлгогчийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ бол Бурханы ариун байдлын талаар нөхөрлөхдөө дурдах ёстой үүрэг роль юм. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Сатаны ёрын муу ба ялзралыг мэдэхгүй бол, эсвэл Сатаны уг чанарыг мэдэхгүй бол ариун байдлыг ухаарах аргагүй, мөн үнэндээ ариун байдал гэж юу болохыг мэдэж ч чадахгүй. Төөрөлдөж будилсандаа хүмүүс Сатаны хийдэг зүйл бол зөв гэж итгэдэг, учир нь тэд ийм ялзармал зан чанарын дотор амьдардаг. Товойлгогчгүй, харьцуулах юмгүй бол чи ариун байдал гэж юу болохыг мэдэж чадахгүй. Тийм учраас Сатаныг энд дурдах ёстой. Ингэж дурддаг нь хоосон яриа биш. Харин Сатаны үг, үйл хэргээр дамжуулан Сатан хэрхэн авирладгийг, хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдгийг, мөн Сатаны уг чанар, нүүр царай ямар болохыг бид харна. Тэгвэл уг эмэгтэй могойд юу гэж хэлсэн бэ? Тэр эмэгтэй Ехова Бурхан өөрт нь юу хэлснийг могойд нэгд нэгэнгүй тоочсон. Эдгээр үгийг хэлэхдээ Өөрт нь Бурханы хэлсэн зүйл үнэн гэдэгт тэр итгэж байсан уу? Тэр үнэмшиж чадаагүй. Шинээр бүтээгдсэн нэгэн учир түүнд сайн, мууг ялгах чадвар байгаагүй, мөн өөрийнхөө эргэн тойрны аливаа зүйлийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Түүний могойд хэлсэн үгээс үзэхэд, Бурханы үг зөв гэдэгт зүрх сэтгэлдээ эргэлзэж байсан; түүний хандлага ийм байв. Иймээс уг эмэгтэй Бурханы үгэнд эргэлзээтэй хандлагатай байхыг могой хараад: “Та нар үхэхгүй байж магадгүй, учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэж хэлсэн юм. Эдгээр үгэнд будлиантай зүйл байна уу? Энэ өгүүлбэрийг уншихдаа та нар могойн цаад санаа зорилгыг мэдэрч байна уу? Тэр санаа зорилго нь юу байв? Тэр, энэ эмэгтэйг уруу татах, Бурханы үгийг тоохыг нь болиулахыг хүссэн. Гэвч эдгээр зүйлийг шулуухан хэлээгүй. Иймээс тэр бол маш зальтай гэж бид хэлж болно. Дотроо хав дарж, хүнээс нуудаг өөрийн зорьсон зорилгод хүрэхийн тулд тэр санааг зальжин, тойруу замаар илэрхийлдэг—энэ бол могойн заль мэх юм. Энэ нь үргэлж Сатаны ярьж, үйлдэж ирсэн арга зам байсан билээ. Тэрээр аль нэгийг нотлохгүйгээр “магадгүй” гэж хэлдэг. Гэхдээ үүнийг сонсоод энэ мэдлэггүй эмэгтэйн сэтгэл хөдөлсөн. Үг нь хүссэн үр нөлөөгөө үзүүлсэн учраас могой баярласан—могойн зальт санаа ийм байсан юм. Түүнээс гадна, хүмүүст хүсүүштэй санагддаг үр дүнг амлан эмэгтэйг уруу татаж, “үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэх болно” гэжээ. Иймээс эмэгтэй эргэцүүлж: “Миний нүд нээгдэнэ гэдэг бол сайн зүйл!” гэж бодно. Дараа нь могой бүр ч их хорхой хүрэм зүйлийг, хүн урьд өмнө огт мэдээгүй үгийг, сонссон хүмүүсийг уруу татах асар их хүчтэй үгийг хэлсэн: “Та нар Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно.” Эдгээр үг хүнийг уруу татах хүчирхэг биш гэж үү? Энэ нь хэн нэгэн чамд: “Хамрын чинь хянга л жаахан намхан болохоос биш чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Үүнийгээ засуулчихвал дэлхийн хэмжээний үзэсгэлэн гоо бүсгүй болно оо!” гэж хэлэхтэй адилхан. Эдгээр үг нь урьд нь гоо сайхны мэс засал хийлгэх ямар ч хүсэл хэзээ ч агуулж байгаагүй хүний сэтгэлийг нь хөдөлгөх үү? Эдгээр үг уруу татмаар биш үү? Энэ уруу таталт нь чиний хорхойг хүргэхгүй гэж үү? Энэ нь сорилт биш гэж үү? (Мөн.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая нягтлан уншсан Бурханы үгэнд энэ талаар ямар нэг битүү сануулга байсан уу? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Бурханы үгээс хүн зүрх сэтгэлийг нь харж чадах уу? (Чадна.) Харин могой эдгээр үгийг тэр эмэгтэйд хэлэх үед чи могойн зүрх сэтгэлийг харж чадсан уу? Үгүй. Хүний мэдлэггүй байдлын улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдаж, хялбархан мэхлэгдсэн. Тэгвэл чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи Сатаны явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярих арга зам ямар зан чанарыг төлөөлдөг вэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатаны ямар мөн чанарыг харсан бэ? Зальжин бус уу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байдаг бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол энэхүү зорилго юм. Чамд өгдөг түүний бүх амлалт, түүний ярьдаг бүх ашиг хонжоо нь түүний уруу таталтын халхавч юм. Чи тэдгээр зүйлийг сайн гэж үзэх ба түүний хэлдэг нь Бурханы хэлдгээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? Сатаны ашигласан энэ аргууд хэрцгий биш гэж үү? Чи өөрийгөө доройтолдыг оруулдаг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй, энэ хоёр өгүүлбэрийг хэлэх төдийд чи Сатаныг дагаж, Сатаны үгэнд орох дуртай болдог. Ийнхүү Сатаны зорилго биелдэг. Энэ санаархал нь хорлонтой биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн гол нүүр царай биш гэж үү? Сатаны үгээс хүн түүний хорлонтой сэдлийг харж, түүний зэвүүн нүүр царайг болон мөн чанарыг харж чадна. Тийм биш гэж үү? Эдгээр өгүүлбэрийг задлан шинжлэлгүй харьцуулахад Еховагийн үг сонирхолгүй, ердийн, улиг болсон мэт, мөн тэдгээр нь Бурханы үнэнч шударга занг магтаж ихэд бахдан ярихыг зөвтгөхгүй юм шиг чамд санагдаж магадгүй юм. Гэхдээ бид Сатаны үгийг болон түүний зэвүүн нүүр царайг товойлгогч болгонавч үзэхэд Бурханы эдгээр үг өнөөдрийн хүмүүст чухал нөлөөтэй юу? (Тийм.) Хүн энэ харьцуулалтаас Бурханы цэвэр ариун өө сэвгүй байдлыг харж чадна. Сатаны хэлдэг үг бүр, түүнчлэн Сатаны сэдэл, санаархал болон ярих байдал нь—бүгд хольцтой байдаг. Түүний ярих аргын гол онцлог юу вэ? Чамайг уруу татахын тулд тэр чамд хуурмаг зангаа харуулахгүйгээр, мөн түүний зорилгыг ялган салгах боломж олгохгүйгээр булзаж займруулсан үг хэрэглэдэг; Сатан чамд өгөөш үмхүүлдэг, гэхдээ чи бас түүнийг магтаж, ач гавьяаг нь дуулах хэрэгтэй. Энэ заль нь Сатаны сонголтын заншсан арга биш гэж үү? (Мөн.) Одоо Сатаны өөр ямар үг болон илэрхийлэл нь түүний зэвүүн нүүр царайг харах боломжийг хүнд олгодгийг харцгаая. Судраас дахиад хэдэн бичвэр уншицгаая.

3. Сатан, Ехова Бурхан хоёрын харилцан яриа

Иов 1:6–11 Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, “Чи хаанаас ирэв?” гэхэд Сатан Еховад хариулан, “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэв. Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв. Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

Иов 2:1–5 Өөр нэг өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, “Чи хаанаас ирэв?” гэлээ. Сатан Еховад хариулан, “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэв. Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв. Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чиний өөдөөс хараах болно” гэв.

Энэ хоёр хэсэг нь бүхэлдээ Бурхан, Сатан хоёрын харилцан ярианаас бүрддэг; тэдгээр нь Бурхан юу хэлснийг, Сатан юу хэлснийг тэмдэглэсэн. Бурхан их яриагүй, Тэр тун энгийнээр ярьсан. Түүний энгийн үгээс бид Бурханы ариун байдлыг харж чадах уу? Ингэхэд амархан биш гэж зарим хүн хэлнэ. Тэгвэл бид Сатаны зэвүүн байдлыг хариултаас нь харж чадах уу? Ехова Бурхан Сатанаас ямар асуулт асуусныг эхлээд харцгаая. “Чи хаанаас ирэв?” Энэ тодорхой асуулт биш үү? Энд далд утга байна уу? Үгүй; энэ нь зүгээр л илэн далангүй асуулт. Хэрвээ Би та нараас: “Чи хаанаас ирэв?” гэж асуусан бол та нар юу гэж хариулах байсан бэ? Энэ хариулахад хэцүү асуулт уу? Та нар: “Хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэх байсан уу? (Үгүй.) Та нар ингэж хариулахгүй. Тэгэхээр Сатан ингэж хариулахыг хараад та нарт ямар санагдах вэ? (Сатан бол хөгийн байна, гэхдээ бас зальхай юм гэж санагддаг.) Надад ямар санагдаж байгааг та нар хэлж чадах уу? Эдгээр үгийг харах бүр Миний зэвүү хүрдэг, учир нь Сатан ярьдаг боловч үг нь ямар ч бодит юм агуулдаггүй! Тэр Бурханы асуултад хариулсан уу? Үгүй, Сатаны хэлсэн үг хариулт биш байсан, тэдгээр нь юу ч хэлж өгөөгүй. Тэр нь Бурханы асуултын хариулт биш байсан. “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ.” Чи эдгээр үгийг юу гэж ойлгож байна вэ? Сатан яг хаанаас ирсэн бэ? Та нар энэ асуултад хариулт авсан уу? (Үгүй.) Энэ бол үнэндээ яг юу хэлж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй байх Сатаны зальхай хар санааны “суу билэг” юм. Тэр хариулаад дуусчихсан байхад ч гэсэн чи эдгээр үгийг сонсоод түүний хэлсэн зүйлийг бас л ялган салгаж чадахгүй. Сатан өөрийгөө төгс хариулсан гэж боддог. Тэгвэл чамд ямар санагддаг вэ? Зэвүүн үү? (Тийм.) Одоо чи эдгээр үгэнд зэвүүцэж эхэлж байна. Сатаны үг тодорхой онцлогтой байдаг: Чи Сатаны хэлсэн зүйлийн эх сурвалжийг ухамсарлаж чадалгүй хуйхаа маажаад үлддэг. Заримдаа Сатан сэдэл өвөрлөж, зориуд ярьдаг, заримдаа уг чанартаа захирагдаж, тиймэрхүү үгс аяндаа Сатаны амнаас шууд гарч ирдэг. Сатан иймэрхүү үгийг дэнслэхэд удаан хугацаа зарцуулдаггүй; харин ч бодолгүйгээр илэрхийлдэг. Хаанаас ирснийг нь Бурхан асуухад Сатан хоёрдмол утгатай хэдхэн үгээр хариулсан. Чи маш их будилж, Сатан яг хаанаас ирснийг хэзээ ч мэддэггүй. Та нарын дунд ингэж ярьдаг хүн бий юу? Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ийм маягаар ярихыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь анхаарал сарниулж, төөрөгдүүлдэг. Нэг хүн өчигдөр юу хийснээ бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж үзье. Чи түүнээс “Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?” гэж асуувал тэр хаашаа явснаа чамд шууд хэлэхгүй. Харин “Өчигдөр ямар өдөр байв аа. Их ядарсан шүү!” гэнэ. Тэр чиний асуултад хариулсан уу? Хариулсан, гэхдээ тэр нь чиний хүссэн хариулт биш. Энэ бол хүний үг ярианы арга залийн “суу билэг” юм. Чи тэр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж, эсвэл үгийнх нь эх сурвалж буюу санаа зорилгыг ойлгож чадахгүй. Түүний зүрх сэтгэлд өөрийнх нь түүх байгаа учраас тэр юунаас зайлсхийх гээд байгааг чи мэдэхгүй—энэ нь дотуур тамиртай байдал юм. Та нарын дунд ч бас дандаа ингэж ярьдаг хүн байгаа юу? (Байгаа.) Тэгвэл та нарын зорилго юу вэ? Заримдаа өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө, заримдаа өөрсдийн бахархал, байр суурь, дүр төрхийг хадгалж, хувийн амьдралынхаа нууцыг хамгаалахын төлөө байдаг уу? Зорилго нь ямар ч байлаа гэсэн, энэ нь та нарын ашиг сонирхлоос салшгүй, ашиг сонирхолтой чинь холбоотой байдаг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү? Ийм уг чанартай бүх хүн Сатаны гэр бүл биш юм аа гэхэд Сатантай ойрын холбоотой биш гэж үү? Бид ингэж хэлж болно, тийм биз дээ? Ерөнхийд нь хэлбэл, энэхүү илрэл нь жигшүүртэй бөгөөд зэвүүцмээр юм. Одоо та нарт ч бас зэвүүцмээр санагдаж байна, тийм биз дээ? (Тийм.)

Дараах эшлэлийг харцгаая. Сатан дахиж Еховагийн асуултад “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү?” гэж хариулдаг. Иовыг үнэлсэн Еховагийн үнэлгээг Сатан дайрч эхэлж байгаа бөгөөд энэхүү дайралт нь дайсагнасан өнгөтэй байна. “Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү?” Энэ бол Иовд хийсэн Еховагийн ажлын талаарх Сатаны ойлголт болон үнэлгээ юм. Сатан үүнийг ийнхүү үнэлж, “Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэсэн. Сатан үргэлж хоёрдмол утгаар ярьдаг боловч энд тэр баталсан байдлаар ярьдаг. Гэхдээ баталж хэлсэн хэдий ч эдгээр үг нь Ехова Бурхан руу, Бурхан руу Өөрт нь чиглэсэн дайралт, доромжлол, мөчөөрхөл юм. Эдгээр үгийг сонсоход та нарт ямар санагдаж байна вэ? Та нарт дургүйцэл төрж байна уу? Та нар түүний далд санааг харж чадаж байна уу? Юуны өмнө Сатан, Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн хэмээх Иовын тухай Еховагийн үнэлгээг үгүйсгэдэг. Дараа нь Иовын хэлдэг, хийдэг бүхнийг үгүйсгэдэг, өөрөөр хэлбэл, Еховагаас эмээдэг гэдгийг нь үгүйсгэдэг. Энэ нь буруушааж байгаа хэрэг биш үү? Сатан, Еховагийн хийдэг, хэлдэг бүхнийг буруутгаж, няцааж, сэжиглэж байна. Тэрээр “Хэрвээ Та юмс ийм байдаг гэж хэлж байвал үүнийг би яахаараа хараагүй билээ? Та түүнд маш олон ерөөл өгсөн, тэр Танаас эмээхгүй байж яахан болох билээ?” хэмээж үл итгэдэг. Энэ нь Бурханы хийдэг бүхнийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Буруушаалт, үгүйсгэл, доромжлол—түүний үг халдлага биш гэж үү? Тэдгээр нь Сатан зүрх сэтгэл дотроо юу бодож байдгийн жинхэнэ илэрхийлэл биш гэж үү? Эдгээр үг нь бидний дөнгөж сая уншсан: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” хэмээх үгтэй лав адилгүй. Тэдгээр нь шал өөр. Сатан эдгээр үгээр дамжуулан зүрх сэтгэлдээ юу агуулдгаа—Бурханд хандах хандлагаа болон Иовын Бурханаас эмээх байдлыг жигшдэгээ бүрмөсөн ил гаргадаг. Энэ үед түүний хорон санаа, ёрын муу уг чанар бүрмөсөн илэрдэг. Тэр Бурханаас эмээдэг хүмүүсийг үзэн яддаг, муугаас зайлдаг хүмүүсийг үзэн яддаг, хүнд ерөөл хайрласных нь төлөө Еховаг бүр ч их үзэн яддаг. Тэр энэ боломжийг ашиглан Бурханы Өөрийн гараар өсгөсөн Иовыг сүйрүүлэхийг хүсэж: “Иов Танаас эмээж, муугаас зайлдаг гэж Та хэлдэг. Харин би үүнийг өөрөөр хардаг” гэсэн. Тэр Еховаг уурлуулж, уруу татахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг ба Иовыг дураараа ашиглаж, хорлож, зовоох гэсэндээ түүнийг Ехова Бурханаас авах гэж янз бүрийн заль мэх хэрэглэдэг. Тэрээр Бурханы нүдэнд зөв шударга, төгс энэ хүнийг устгахын тулд энэ боломжийг ашиглахыг хүсдэг. Зүгээр нэг агшин зуурын импульс Сатаныг ийм зүрх сэтгэлтэй байхад хүргэдэг үү? Үгүй, тийм биш. Удаан хугацаанд ийм байсан. Бурхан ажиллаж, нэг хүнийг халамжилж, тэр хүнийг шинжиж, ивээж, сайшаах үед Сатан ч бас тувт салахгүй мөрдөж, тэр хүнийг хуурч, хорлохыг хичээдэг. Хэрвээ Бурхан энэ хүнийг олж авахыг хүсвэл Сатан Бурханд саад болж, Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, хохироохоор янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы олж авахыг хүсдэг бүх хүнийг тэр өөртөө булааж авч эзэмшихийг хүсдэг, тэднийг хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэр хүмүүс Сатаныг шүтэж, ёрын муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Сатан бол маш муу, маш ёрын гэж та нар дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар хүн төрөлхтөн хэчнээн муу болохыг харж чадна; бодитой Сатан хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовын явдал дээр Сатан ямар хорон муу болохыг тодорхой ажигласан. Энэ явдал нь Сатаны зэвүүн царай зүс болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Бурхантай тулалдаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго. Бурхан юу хийдэг вэ? Бурхан энэ хэсэгт зөвхөн энгийн нэг өгүүлбэр л хэлдэг; Бурханы хийсэн өөр ямар ч зүйлийн талаар тэмдэглэл байхгүй боловч Сатан юу хийж, хэлдэг талаар илүү олон тэмдэглэл байгааг бид хардаг. Судрын доор дурдах хэсэгт Ехова, Сатанаас “Чи хаанаас ирэв?” хэмээн асуусан. Сатаны хариулт юу вэ? (Энэ нь мөн л “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэдэг.) Өнөөх л өгүүлбэр. Энэ нь Сатаны уриа лоозон, Сатаны онцлог шинж юм. Яаж ийм байна вэ? Сатан хорсолтой биш гэж үү? Энэхүү зэвүүцмээр өгүүлбэрийг нэг хэлэхэд л хангалттай. Сатан яагаад үүнийг давтан хэлээд байна вэ? Энэ нь нэг зүйлийг нотолдог: Сатаны уг чанар өөрчлөгдөшгүй. Сатан ёозгүй царайгаа нуух гээд дүр эсгэсэн ч нууж чадахгүй. Бурхан түүнээс асуулт асууж, түүний хариулж байгаа нь энэ. Ийм болохоор хүмүүст хэрхэн хандаж таарахыг нь төсөөлөөд үз! Сатан Бурханаас айдаггүй, Бурханаас эмээдэггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй. Иймээс тэр Бурханы өмнө дур зоргоороо давилуун байж, Бурханы асуултыг үл ойшоохын тулд өнөө л хэдэн үгийг ашиглаж, Бурханы асуултад өнөө л нэг хариултыг удаа дараа ашиглаж, Бурханыг будилуулах гэж энэ хариултыг ашиглахаар оролдож зүрхэлдэг—энэ бол Сатаны ёозгүй царай юм. Тэр, Бурханы төгс хүчит байдалд итгэдэггүй, Бурханы эрх мэдэлд итгэдэггүй ба Бурханы ноёрхолд захирагдахыг лав хүсдэггүй. Тэр байнга Бурханыг эсэргүүцэж, Бурханы хийдэг бүхнийг байнга дайрч давшилж, Бурханы хийдэг бүхнийг сүйрүүлэхээр оролдож байдаг—энэ бол түүний ёрын муу зорилго юм.

Иовын Номонд тэмдэглэснээр Сатаны хэлсэн энэ хоёр хэсэг болон Сатаны хийсэн зүйлс нь Бурханыг Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд эсэргүүцдэгийнх нь төлөөлөл—энд Сатаны үнэн царай зүс илэрдэг. Чи бодит амьдралд Сатаны үг болон үйл хэргийг харсан уу? Чи тэдгээрийг харах үедээ тэр нь Сатаны хэлсэн зүйл гэж боддоггүй, харин хүний хэлсэн зүйл гэж боддог байх. Хүн тиймэрхүү юм ярихдаа юу төлөөлдөг вэ? Сатаныг төлөөлдөг. Чи үүнийг зөвшөөрдөг ч гэсэн тэрийг үнэхээр Сатан хэлснийг бас л ухамсарлаж чаддаггүй. Гэхдээ одоо чи, Сатан өөрөө юу хэлснийг мадаггүй харлаа. Чи одоо Сатаны зэвүүн царай зүс болон ёрын муугийн талаар мадаггүй, тов тодорхой ойлголттой боллоо. Тэгвэл Сатаны хэлсэн энэ хоёр хэсэг Сатаны уг чанарыг мэдэж авахад нь өнөөгийн хүмүүст туслах үнэ цэнэтэй юу? Өнөөдрийн хүн төрөлхтөн Сатаны зэвүүн царай зүсийг таньж, Сатаны жинхэнэ, үнэн нүүр царайг таньж чаддаг болгохын тулд энэ хоёр хэсгийг нягт хадгалах нь ач холбогдолтой юу? Хэдийгээр ингэж хэлэх нь тийм ч зохистой биш мэт санагдавч эдгээр үгийг ийнхүү илэрхийлэх нь ямар ч гэсэн нарийн зөв гэж тооцогдож болно. Үнэндээ энэ санааг Би ингэж л илэрхийлж чадна, хэрвээ та нар ойлгож чадвал болох нь тэр. Сатан Еховагийн хийдэг зүйлийг ахин дахин дайрч, Ехова Бурханаас Иов эмээдэг талаар буруушааж зэмлэдэг. Тэр, Иовыг уруу татахыг Еховагаар зөвшөөрүүлэх гэж мэрийн янз бүрийн аргаар Еховаг өдөөн хатгахаар оролддог. Тиймээс түүний үг туйлын өдөөн хатгасан шинжтэй юм. Тэгэхээр Надад хэл дээ, Сатан эдгээр үгийг хэлэхэд нь Сатан юу хийхийг хүсэж байгааг Бурхан тодорхой харж чадсан уу? (Тэгсэн.) Бурханы зүрх сэтгэлд, Бурханы ажигладаг Иов гэдэг энэ хүн—Бурхан зөвт, төгс хүн хэмээн үздэг Бурханы энэхүү зарц нь—ийм уруу таталтыг тэсвэрлэж чадах уу? (Тийм.) Тэр талаар Бурхан яагаад тийм итгэлтэй байна вэ? Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлийг шалгаж байдаг уу? (Тийм.) Сатан ч бас хүний зүрх сэтгэлийг шалгаж чадах уу? Сатан чадахгүй. Сатан чиний зүрх сэтгэлийг харж чадлаа ч гэсэн түүний ёрын муу уг чанар нь ариун байдал бол ариун байдал гэдэгт, эсвэл бузар муухай байдал бол бузар муухай байдал гэдэгт итгэх боломж түүнд хэзээ ч өгөхгүй. Ёрын муу Сатан, аливаа ариун, зөвт, гэгээлэг юуг ч, хэзээ ч эрхэмлэж чадахгүй. Сатан өөрийн уг чанар, ёрын муугийн дагуу ердийн аргаараа дамжуулан өөрийн эрхгүй цөхрөлтгүй ажилладаг. Бурханд шийтгүүлж, устгагдах уршигтай байсан ч тэр, Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэхдээ тээнэгэлздэггүй—энэ бол ёрын муу, энэ бол Сатаны уг чанар билээ. Иймээс энэ хэсэгт Сатан: “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чиний өөдөөс хараах болно” гэж хэлдэг юм. Хүн Бурханаас маш их ашиг тус хүртдэг учраас Бурханаас эмээдэг гэж Сатан боддог. Хүн Бурханаас ашиг тус хүртдэг, иймээс Бурхан бол сайн гэж хэлдэг. Гэхдээ энэ нь Бурхан сайн байдаг учраас биш, харин хүн маш олон ашиг тус хүртсэн учраас л Бурханаас ингэж эмээж болно. Бурхан түүнийг эдгээр ашиг тусаас нь салгахаар Бурханыг орхино. Ёрын муу уг чанартаа Сатан, хүний зүрх сэтгэл Бурханаас үнэхээр эмээж болно гэдэгт итгэдэггүй. Учир нь, түүний ёрын муу уг чанар ариун байдал гэж юу болохыг мэдэхгүй, эмээсэн хүндлэл гэж юу болохыг бүр ч мэддэггүй. Тэр, Бурханыг дуулгавартай дагах гэж юу байдгийг, эсвэл Бурханаас эмээх гэж юу байдгийг мэддэггүй. Тэр ийм зүйлсийг мэддэггүй учраас хүн ч бас Бурханаас эмээж чадахгүй гэж боддог. Надад хэлээч, Сатан ёрын муу биш гэж үү? Манай чуулганаас бусад янз бүрийн шашин болон урсгал, эсвэл шашны болон нийгмийн бүлгүүдийн аль нь ч Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Бурхан махбод болчихоод шүүлтийн ажил хийж байгаа гэдэгт бүр ч итгэдэггүй, иймээс чиний итгэдэг зүйл Бурхан биш гэж тэд боддог. Садар самуун хүн эргэн тойрноо харж, хүн бүхнийг яг өөр шигээ садар самуун гэж боддог. Худалч хүн эргэн тойрноо харж, зөвхөн худал, хуурмагийг үздэг. Муу хүн бүсад хүн бүрийг муу гэж үздэг ба харсан хүн бүхэнтэйгээ тэмцэлдэхийг хүсдэг. Харин харьцангуй шударга үнэнч хүмүүс хүн бүхнийг шударга үнэнч гэж боддог болохоор үргэлж мэхлэгдэж, үргэлж хууртагдаж байдаг, тэд энэ тухайд яаж ч чаддаггүй. Та нарын үнэмшлийг бататгахын тулд Би энэ цөөн хэдэн жишээ өгье: Сатаны ёрын муу уг чанар нь зурсхийх хүсэл, эсвэл нөхцөл байдлаас үүссэн зүйл биш, мөн ямар нэгэн шалтгаанаас юм уу, нөхцөл байдлын хүчин зүйлээс бий болсон түр зуурын илрэл биш юм. Огтхон ч биш! Сатан зүгээр л байхаас өөр яаж ч чаддаггүй! Тэр ямар ч сайн зүйл хийж чаддаггүй. Тэр сонсоход таатай зүйл хэлэхдээ ч гэсэн зүгээр л чамайг уруу татах гэдэг. Түүний үг хэдий чинээ сайхан, хэдий чинээ аятайхан, хэдий чинээ эелдэг байх тусмаа эдгээр үгийн цаадах зэвүүн санаархал нь төдий чинээ хорлонтой байдаг. Энэ хоёр хэсэгт Сатан ямар нүүр царай, ямар уг чанар харуулдаг вэ? (Зальжин, хорлонтой, ёрын муу.) Түүний үндсэн шинж чанар нь ёрын муу; юуны өмнө, Сатан бол ёрын муу агаад хорон санаатай.

Одоо бид Сатаны тухай хэлэлцэж дууссан болохоор Бурханы тухай яриандаа эргэн орцгооё. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний турш Бурханы шууд хэлсэн үгийн тун багахан нь Библид тэмдэглэгдсэн ба тэр тэмдэглэгдсэн зүйл нь маш энгийн. Тэгэхээр эхнээс нь эхэлье. Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд тэр цагаас хойш хүн төрөлхтний амьдралыг ямагт залж чиглүүллээ. Хүн төрөлхтөнд ерөөл хайрлаж, хүмүүст хууль болон тушаал бүтээхдээ ч, эсвэл амьдралын янз бүрийн дүрэм журмыг чухалчлан заахдаа ч, эдгээр зүйлийг хийхдээ Бурханы зорьсон зорилго юу вэ гэдгийг та нар мэдэх үү? Нэгдүгээрт, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг гэж та нар итгэл төгс хэлж чадах уу? Эдгээр нь та нарт сүржин, хоосон үг шиг санагдаж магадгүй боловч нарийн шалгавал Бурханы хийдэг бүхэн нь хүнийг хэвийн амьдралаар амьдрахад удирдан чиглүүлэхэд зорьдоггүй гэж үү? Хүн Түүний дүрэм журмыг дагах ч бай, эсвэл Түүний хуулийг сахих ч бай, Бурханы зорилго бол хүн Сатаныг шүтдэг болчихгүй, хүнийг Сатанд хорлогдохгүй байлгах явдал юм; энэ нь хамгийн чухал бөгөөд хамгийн анх хийгдсэн зүйл юм. Хамгийн анх хүн Бурханы хүслийг ойлгоогүй байх үед Бурхан зарим энгийн хууль, дүрэм журамгаргаж, байж болох бүх талыг хамарсан ёс горим тогтоосон юм. Эдгээр ёс горим нь энгийн атлаа дотроо Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хүн төрөлхтнийг нандигнан энхрийлж, халуун дотноор хайрладаг. Тэгвэл Түүний зүрх сэтгэл ариун гэж хэлж болох уу? Түүний зүрх сэтгэл цэвэр гэж хэлж болох уу? (Болно.) Бурханд өөр сэдэл байдаг уу? (Үгүй.) Тэгвэл Түүний энэ зорилго зөв агаад эерэг үү? Бурханы тогтоосон бүх ёс горим нь Түүний ажлын явцад хүний замыг чиглүүлж, хүнд эерэг нөлөөтэй байсан. Тэгэхээр Бурханы оюун санаанд хувийн ашиг хөөцөлдсөн бодол байдаг уу? Бурханд хүний талаар ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу? Хүнийг Бурхан ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба Түүний үг, үйлс хоёр зүрх сэтгэл дэх бодолтой нь таардаг. Ямар ч бохир зорилго, хувиа хичээсэн бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй; хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг хүний төлөө хийдэг. Хэдийгээр хүнд оногдуулсан төлөвлөгөө, санаа зорилго Түүнд байдаг боловч аль нь ч Өөрийнх нь төлөө биш билээ. Түүний хийдэг бүхэн нь гагцхүү хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө, хүн төрөлхтнийг замаа алдахаас сэргийлэхийн төлөө хийгддэг. Тэгэхээр Түүний энэхүү зүрх сэтгэл эрхэм нандин биш гэж үү? Чи ийм эрхэм нандин зүрх сэтгэлийн өчүүхэн жаахныг ч гэсэн Сатанаас харж чадах уу? Чи үүний өчүүхэн төдий ул мөрийг ч Сатанаас харж чадахгүй, огтхон ч харж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн аяндаа илэрдэг. Одоо, Бурханы ажилладаг арга замыг харцгаая; Тэр Өөрийн ажлыг хэрхэн хийдэг вэ? Бурхан эдгээр хууль болон Өөрийн үгийг авч, хүн бүрийн толгойг ягштал ороож, цагариг чангалах шившлэга мэт үүнийгээ хүн нэг бүрт тулгадаг уу? Тэр ийм маягаар ажилладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан Өөрийн ажлыг ямар арга замаар хийдэг вэ? Тэр заналхийлдэг үү? Тэр та нартай ярихдаа бөөрөнхийлдөг үү? (Үгүй.) Үнэнийг ойлгохгүй байх үед чинь Бурхан хэрхэн залж чиглүүлдэг вэ? Тэр чамайг гэгээрүүлж, үүнийг хийх нь үнэнтэй нийцэхгүй байна гэдгийг чамд тодорхой хэлээд юу хийх хэрэгтэй гэдгийг хэлдэг. Бурханы ажилладаг эдгээр арга замаас чи өөрийгөө Бурхантай ямар харилцаатай гэж санадаг вэ? Бурхан хүрэхийн аргагүй гэж санагддаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы ажилладаг эдгээр арга замыг харахад ямар санагддаг вэ? Бурханы үг тун бодитой, хүнтэй харилцах харилцаа нь тун хэвийн байдаг. Бурхан чамд гойд ойрхон байна, Бурхан та хоёрын дунд ямар ч зай байхгүй. Бурхан чамайг залж чиглүүлэх үед, Тэр чамайг хангаж, чамд тусалж, чамайг дэмжих үед чи Бурхан хэчнээн найрсаг гэдгийг, Түүний хүндлэл төрүүлдэг байдлыг мэдэрдэг; Тэр хэчнээн хайр татам байдгийг мэдэрч, Түүний илчийг мэдэрдэг. Гэвч Бурхан ялзралаас чинь болж чамайг зэмлэх үедээ, эсвэл Түүний эсрэг тэрсэлсний чинь төлөө чамайг шүүж, сахилгажуулах үедээ ямар арга ашигладаг вэ? Тэр чамайг үгээр зэмлэдэг үү? Тэр орчноор чинь, эсвэл хүмүүс, хэрэг явдал болон зүйлсээр дамжуулан чамайг сахилгажуулдаг уу? (Тийм.) Бурхан чамайг хэдий хэмжээнд хүртэл сахилгажуулдаг вэ? Сатан хүнийг хорлодогтой адил түвшинд сахилгажуулдаг уу? (Үгүй, Бурхан хүнийг хүний тэсэж чадах түвшинд л сахилгажуулдаг.) Бурхан зөөлөн, эвтэй, хайрлаж, халамжилсан байдлаар, нэн хянуур, зүй зохистой байдлаар ажилладаг. Түүний арга зам нь чамд “Бурхан надаар энийг хийлгүүлэх ёстой” юм уу, эсвэл “Бурхан надаар тэрийг хийлгүүлэх ёстой” гэх мэтийн хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнт бодол төрүүлдэггүй. Бурхан чамд аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм санаа, сэтгэлийн хүчлэл хэзээ ч өгдөггүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авахдаа ч гэсэн ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлыг мэдрэх үед чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дээд агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг үү? Энэ үед Бурхан та хоёрын дунд зайтай гэж санагддаг уу? Чи Бурханаас айдаг уу? Үгүй, харин чи Бурханыг эмээн хүндлэхээ мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлын үрээр энэ бүх зүйлийг мэдэрдэг бус уу? Хэрвээ Сатан ажиллаж байсан бол хүмүүс ингэж мэдрэх байсан уу? Яавч үгүй. Бурхан хүнийг тасралтгүй хангаж, дэмжихийн тулд Өөрийн үг, Өөрийн үнэн болон Өөрийн амийг ашигладаг. Хүнийг сул дорой байхад, хүн урвайж гутарсан байхад нь Бурхан л лав: “Бүү урвайж гутар. Урвайж гутраад байх юм юу байна? Чи яагаад сул дорой байгаа юм бэ? Сул дорой байх шалтгаан юу байна? Чи дандаа ийм сул дорой, үргэлж ийм олиггүй байдаг! Чамд амьд явахын хэрэг юу байна? Зүгээр л үх, тэгээд боллоо!” гэж хатуу ширүүн хэлдэггүй. Бурхан ингэж ажилладаг уу? (Үгүй.) Ийм маягаар үйлдэх эрх мэдэл Бурханд байдаг уу? Байдаг. Гэхдээ Бурхан ийм маягаар үйлддэггүй. Бурхан ингэж үйлддэггүйн шалтгаан нь Түүний мөн чанараас, Бурханы ариун байдлын мөн чанараас болдог. Хүнийг гэсэн Түүний хайр, хүнийг эрхэмлэн, нандигнадгийг нь ердөө ганц, хоёрхон өгүүлбэрээр тодорхой илэрхийлж чадахгүй. Энэ нь хүмүүсийн магтаж бахадсанаар бий болдог зүйл биш, харин Бурхан бодит хэрэгжүүлэлтэд үүсгэдэг зүйл юм; энэ бол Бурханы мөн чанарын илэрхийлэл билээ. Бурханы ажилладаг энэ бүх арга зам хүнд Бурханы ариун байдлыг харуулж чадах уу? Бурханы сайн санаа зорилгыг оролцуулаад, Бурхан, хүн дээр биелүүлэхийг хүсдэг үр нөлөөг оролцуулаад, хүн дээр ажиллахын тулд Бурханы авч хэрэглэдэг өөр өөр арга зам, Түүний хийдэг ажил, Тэр хүнд юу ойлгуулахыг хүсдэгийг оролцуулаад Бурханы ажилладаг энэ бүх арга замаас—чи Бурханы сайн санаа зорилгод ямар нэгэн ёрын муу, эсвэл заль мэх олж харсан уу? (Үгүй.) Тэгэхээр Бурханы хийдэг бүхэн, Бурханы хэлдэг бүхэн, зүрх сэтгэлдээ боддог бүхнээс, түүнчлэн Бурханы илэрхийлдэг бүх мөн чанараас—бид Бурханыг ариун гэж нэрлэж болох уу? (Болно.) Аливаа хүн хэзээ нэгэн цагт энэхүү ариун байдлыг энэ дэлхийгээс, эсвэл өөрөөсөө харсан уу? Чи үүнийг Бурханаас гадна аливаа хүнээс, эсвэл Сатанаас ер нь харсан уу? (Үгүй.) Энэ хүртэл хэлэлцсэн дээрээ үндэслээд бид Бурханыг цор ганц, ариун Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? (Болно.) Бурханы үг, хүн дээр Бурханы ажилладаг өөр өөр арга зам, Бурханы хүнд хэлдэг зүйл, Бурханы сануулдаг зүйл, зөвлөж, зоригжуулдаг зүйлсийг оролцуулаад Бурханы хүнд өгдөг бүхэн нь бүгд нэг мөн чанараас үүсдэг: Бурханы ариун байдлаас үүсдэг. Хэрвээ тийм ариун Бурхан байдаггүй бол нэг ч хүн Түүний хийдэг ажлыг хийхээр Түүнийг орлож чадахгүй. Хэрвээ Бурхан энэ хүмүүсийг бүгдийг нь Сатаны гарт өгчихсөн бол өнөөдөр та нар ямар нөхцөлд байх байснаа бодож үзсэн үү? Та нар энд бүгд бүрэн бүтэн, гэмтээгүй сууж байх байсан уу? Та нар бас: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? Та нар маш увайгүй, маш омогтой бөгөөд Бурханы өмнө ийм үг ярьж, ичгүүргүй бардамнаж, пээдийн алхах байсан уу? Та нар ямар ч эргэлзээгүй яг л тэгнэ! Хүнд хандах Сатаны хандлага нь Сатаны уг чанар-мөн чанар бол Бурханыхаас үнэхээр тэс ондоо гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Сатаны ямар мөн чанар Бурханы ариун байдлын эсрэг вэ? (Сатаны ёрын муу.) Сатаны ёрын муу уг чанар нь Бурханы ариун байдлын эсрэг юм. Бурханы энэ илчлэл, Бурханы ариун байдлын энэ мөн чанарыг хүмүүсийн дийлэнх нь танин мэддэггүйн шалтгаан нь, тэд Сатаны эрхшээл дор, Сатаны завхрал дунд, Сатаны амьдралын хүрээнд амьдардгаас болдог. Тэд ариун байдал гэж юу болохыг, эсвэл ариун байдлыг хэрхэн тодорхойлохыг мэддэггүй. Чи Бурханы ариун байдлыг ухамсарлах үедээ ч гэсэн үүнийг Бурханы ариун байдал гэж итгэлтэйгээр тодорхойлж мөн л чаддаггүй. Энэ нь Бурханы ариун байдлын тухай хүний мэдлэг дэх их зөрөө юм.

Хүн дээрх Сатаны ажил ямар онцлог шинжтэй байдаг вэ? Та нар үүнийг өөрсдийнхөө туршлагаар мэдэж авч чадах ёстой—энэ бол Сатаны хамгийн сонгодог онцлог шинж, түүний хамгийн их хийдэг зүйл, түүний хүн нэг бүртэй хийхийг хүсдэг зүйл юм. Та нар энэ онцлог шинжийг харж чадахгүй байх, тиймээс та нар Сатаны маш аймшигтай, зэвүүнийг мэдэрдэггүй. Энэ онцлог шинж нь юу болохыг мэддэг хүн байна уу? (Тэр хүнийг урхидаж, өдөж, уруу татдаг.) Зөв; эдгээр нь энэ онцлогийн ил болдог хэдэн арга зам юм. Сатан бас хүнийг төөрөгдүүлж, дайрч, буруутгадаг—эдгээр нь бүгд илрэл юм. Дахиад өөр юм байна уу? (Тэр худлаа ярьдаг.) Хуурч, худлаа ярих нь Сатанаас хар аяндаа гардаг. Тэр ийм зүйл байнга хийдэг. Түүнчлэн хүмүүст даргархаж, тэднийг өдөөн хатгаж, албадан юм хийлгэж, захиран тушааж, хүчээр чөтгөрт эзэмдүүлдэг. Би одоо та нарын толгойтой үс өрвийлгөм зүйлийг та нарт дүрслэн хэлнэ, гэхдээ Би та нарыг айлгахын тулд үүнийг хийдэггүй. Бурхан хүн дээр ажилладаг ба Түүний хандлага болон зүрх сэтгэл нь хүнийг нандигнадаг. Сатан эсрэгээрээ хүнийг огтхон ч нандигнадаггүй бөгөөд бүх цагаа хүнийг хэрхэн хорлох тухай бодож өнгөрөөдөг. Тийм биш гэж үү? Тэр хүнийг хорлох тухай бодохдоо сэтгэл яарсан байдалтай байдаг уу? (Тийм.) Иймээс хүн дээрх Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны ёрын муу, хорлонт байдлыг хангалттай дүрсэлж, Сатаны жигшүүрт байдлыг та нарт үнэхээр мэдүүлж чадах хоёр хэллэг Надад байна: Сатан хүнд хандахдаа хүнийг бүрэн хянаж, ноцтой хорлож чадах хэмжээнд хүртэл хүнийг, хүн нэг бүрийг хүчээр эзлэн авч, эзэмдэхийг үргэлж хүсдэг, ингэснээр, зорилгодоо хүрч, улайрсан хүсэл эрмэлзлээ биелүүлж чадах юм. “Хүчээр эзлэн авах” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэй болдог уу, эсвэл зөвшөөрөлгүйгээр болдог уу? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу, мэдээгүй байхад тохиолддог уу? Үүний хариу гэвэл, чамайг огт мэдээгүй байхад тохиолддог! Мэдээгүй байхад чинь, магадгүй тэр чамд юу ч хэлэлгүй, юу ч хийлгүйгээр, ямар ч оршил, нөхцөлгүйгээр—Сатан, чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайж, дараа нь чамайг хүчээр эзлэн авч, эзэмдэн чамайг бүрэн хянаж, чамд хор хүргэх зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтнийг Бурханаас булааж авах гэж тэмцэхдээ Сатаны гаргадаг хамгийн нийтлэг санаархал болон ааш авир юм. Үүнийг сонсоход та нарт ямар санагддаг вэ? (Зүрх сэтгэлдээ айж, эмээж байна.) Та нар зэвүүцэж байна уу? (Тийм.) Та нар зэвүүцэх үедээ Сатан бол ичгүүргүй гэж бодож байна уу? Та нар Сатан бол ичгүүргүй гэж бодох үедээ, эргэн тойронд чинь байдаг та нарыг үргэлж хянахыг хүсдэг, байр суурь, ашиг сонирхлын замбараагүй хүсэл эрмэлзэлтэй хүмүүст зэвүүцэж байна уу? (Тийм.) Тэгэхээр, хүнийг эзэмдэж, эзлэн авахын тулд Сатан ямар аргууд ашигладаг вэ? Та нар үүнийг мэдэж байна уу? “Хүчээр эзлэн авах” болон “эзэмдэх” гэх энэ хоёр нэр томьёог сонсох үедээ та нар зэвүүцэж, эдгээр үгийн ёрын мууг мэдэрч чадна. Чиний зөвшөөрөлгүйгээр, эсвэл чамд мэдэгдэлгүйгээр Сатан чамайг эзэмдэж, хүчээр эзлэн авч, ялзруулдаг. Чи зүрх сэтгэлдээ юу мэдэрч чадах вэ? Чи жигшил, зэвүүцлийг мэдэрдэг үү? (Тийм.) Сатаны ийм байдалд энэхүү жигшил, зэвүүцлийг мэдрэх үедээ чи Бурханы талаар ямар мэдрэмжтэй байдаг вэ? (Талархах.) Чамайг аварсны төлөө Бурханд талархсан байдал. Тэгвэл одоо, энэ мөчид өөртөө буй бүхнийг болон өөрийгөө Бурханд хариуцуулж, хянуулах хүсэл, эрмэлзэл чамд байна уу? (Тийм.) Ямар нөхцлөөс болж чи ингэж хариулж байна? Чи Сатанд хүчээр эзлэгдэж, эзэмдүүлэхээс айсандаа “тийм” гэж хэлж байна уу? (Тийм.) Чи ийм бодолтой байж болохгүй; энэ буруу. Бүү ай, учир нь, Бурхан энд байна. Айх зүйл юу ч байхгүй. Сатаны ёрын муу мөн чанарыг ойлгохоороо чи Бурханы хайр, Бурханы сайн санаа, хүнд Бурханы энэрэлтэй, хүлээцтэй байдгийг болон Түүний зөвт зан чанарын талаар илүү нарийн зөв ойлгож, илүү гүнзгий эрхэмлэн нандигнадаг болно. Сатан бол маш заналтай, гэсэн ч энэ нь Бурханыг гэх хайрыг чинь болон Бурханд итгэх итгэл, найдварыг чинь бас л бадраахгүй бол чи ямаршуу хүн бэ? Чи өөрийгөө Сатанд ингэж хорлуулмаар байна уу? Сатаны ёрын муу, зэвүүн байдлыг харсныхаа дараа эргээд Бурханыг харцгаая. Бурханы талаарх мэдлэгт чинь одоо ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? Бурхан бол ариун гэж хэлж болох уу? Бурхан бол өөгүй гэж хэлж болох уу? “Бурхан бол цор ганц ариун байдал”—Бурхан энэ нэрийг дааж чадах уу? (Тийм.) Тэгвэл энэ дэлхийд ба бүх зүйлийн дунд хүний энэхүү ойлголтыг дааж чадах нь зөвхөн Бурхан Өөрөө биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Бурхан хүнд яг юу өгдөг вэ? Тэр чамайг анзаараагүй байхад зөвхөн бага зэргийн асрал, халамж, анхаарал өгдөг үү? Бурхан хүнд юу өгсөн бэ? Бурхан хүнд амь өгсөн, хүнд бүхнийг өгсөн ба хүнээс юу ч шаардаж нэхэхгүйгээр, ямар ч далд санаагүйгээр, болзолгүйгээр хүртээдэг. Хүнийг залж чиглүүлэхийн тулд Тэр үнэнийг ашигладаг, Өөрийн үгийг ашигладаг, Өөрийн амийг ашигладаг ба хүнийг Сатаны хор хөнөөлөөс холдуулж, Сатаны уруу таталт, хатгалгаас холдуулан Сатаны ёрын муу уг чанар болон зэвүүн нүүр царайг тодорхой харах боломжийг хүнд олгодог. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр болон анхаарал жинхэнэ үү? Энэ нь та нарын бүгдийн чинь мэдэрч чаддаг зүйл мөн үү? (Мөн.)

Өнөөг хүртэлх амьдралаа, итгэлийн чинь бүх он жилд чам дээр Бурханы хийсэн бүхнийг эргээд нэг хар. Үүнээс төрсөн мэдрэмж гүн ч юм уу, гүехэн ч бай, энэ нь чамд хамгаас чухал зүйл байгаагүй гэж үү? Үүнийг олж авах нь чиний хувьд хамгийн хэрэгтэй байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ үнэн бус уу? Энэ амь бус уу? (Мөн.) Бурхан хэзээ нэгэн цагт чамд гэгээрэл хайрлаад, дараа нь өгсөн бүхнийхээ хариуд Өөрт нь ямар нэг зүйл буцааж өгөхийг чамаас шаардсан уу? (Үгүй.) Тэгэхээр Бурханы зорилго юу вэ? Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Чамайг эзлэн авах зорилго Бурханд байдаг уу? (Үгүй.) Бурхан хүний зүрх сэтгэл дэх Өөрийн сэнтийд суухыгхүсдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан сэнтийдээ суух, Сатан хүчээр эзлэн авах хоёрын ялгаа юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, Тэр хүний зүрх сэтгэлийг эзлэн авахыг хүсдэг—энэ нь юу гэсэн үг вэ? Бурхан, хүнийг Өөрийнхөө хүүхэлдэй, Өөрийнхөө машин болгохыг хүсдэг гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авахыг хүсэх болон Сатан хүнийг хүчээр эзлэн авч, эзэмдэхийн хооронд ялгаа байдаг уу? (Байдаг.) Ялгаа нь юу вэ? Та нар Надад тодорхой хэлж чадах уу? (Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан хүнийг сайн дураар нь хийлгэдэг.) Ялгаа нь энэ үү? Бурхан яах гэж чиний зүрх сэтгэлийг хүсдэг вэ? Мөн Бурхан яах гэж чамайг эзлэн авахыг хүсдэг вэ? Зүрх сэтгэлдээ та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийг хэрхэн ойлгодог вэ? Бид энд Бурханы талаар ярихдаа шударга хандах ёстой, тэгэхгүй бол хүмүүс үргэлж буруугаар ойлгон: “Бурхан намайг эзлэн авахыг үргэлж хүсдэг. Тэр намайг яах гэж эзлэн авахыг хүсдэг юм бэ? Би эзлүүлэхийг хүсэхгүй, би зүгээр л өөрөө өөрийнхөө эзэн баймаар байна. Сатан хүмүүсийг эзлэн авдаг гэж Та хэлдэг, гэхдээ Бурхан ч бас хүмүүсийг эзлэн авдаг. Аль аль нь адилхан биш гэж үү? Би хэнд ч эзлэгдэхийг хүсэхгүй байна. Би бол би!” гэж хэлдэг. Энд ялгаа нь юу байна вэ? Үүнийг жаахан бодоод үз. Би та нараас асууя: “Бурхан хүнийг эзлэн авах” гэдэг нь дэмий хоосон хэллэг үү? Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь Тэр чиний зүрх сэтгэлд амьдарч, чиний үг бүрийг, хөдөлгөөн бүрийг хянадаг гэсэн үг үү? Тэр чамд суу гэж хэлбэл чи зогсож зүрхлэх үү? Тэр чамд зүүн зүг яв гэж хэлбэл, чи баруун зүг явж зүрхлэх үү? “Эзлэн авах” гэдэг нь иймэрхүү байна гэсэн үг үү? (Үгүй, тийм биш. Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүн амьдран харуулаасай гэж Бурхан хүсдэг.) Бурхан хүнийг удирдсан энэ бүх жилийн турш, хүн дээрх ажилдаа энэ сүүлчийн үе шатанд одоог хүртэл Түүний хэлсэн бүх үгийн хүнд үзүүлэх үр нөлөө ямар байсан бэ? Энэ нь Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүн амьдран харуулах мѳн үү? “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийн үгчилсэн утгыг харвал, Бурхан хүний зүрх сэтгэлийг авч, эзлээд тэнд амьдарч, дахин гарч ирдэггүй юм шиг санагддаг; Тэр хүний эзэн болж, хүний зүрх сэтгэлийг хүслээрээ ноёлж, жолоодож чаддаг, ингэснээр хүн, Бурхан юу л хэлснийг хийх ёстой. Энэ утгаараа, хүн бүр Бурхан болж, Түүний мөн чанар, зан чанарыг эзэмшиж чадах мэт санагдана. Тэгээд энэ тохиолдолд хүн бас Бурханы үйл хэргийг гүйцэтгэж чадах уу? “Эзлэн авах” гэдгийг ингэж тайлбарлаж болох уу? (Үгүй.) Тэгвэл энэ юу вэ? Би та нараас үүнийг асууя: Бурханы хүнийг хангадаг бүх үг ба үнэн нь Түүний мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл мөн үү? (Мөн.) Энэ бол гарцаагүй үнэн. Гэхдээ Бурхан хүнийг хангадаг бүх үгийг Бурхан Өөрөө хэрэгжүүлж, эзэмших нь чухал байдаг уу? Үүнийг жаахан бодоод үз. Бурхан хүнийг шүүхдээ юунаас болж шүүдэг вэ? Хүнийг шүүх үедээ Бурханы хэлдэг эдгээр үгийн агуулга юу вэ? Тэдгээр нь юун дээр үндэслэдэг вэ? Хүний ялзарсан зан чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Тэгвэл хүнийг шүүх Бурханы шүүлтийн үр нөлөө Бурханы мөн чанар дээр үндэслэн хүрдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан “хүнийг эзлэн авах” гэдэг нь хоосон хэллэг үү? Мэдээж, үгүй. Тэгвэл Бурхан яагаад эдгээр үгийг хүнд хэлдэг вэ? Эдгээр үгийг хэлэх Түүний зорилго юу вэ? Тэр эдгээр үгийг хүний амь болгон ашиглахыг хүсдэг үү? (Тийм.) Бурхан эдгээр үгэнд хэлсэн энэ бүх үнэнийг хүний амь болгон ашиглахыг хүсдэг. Хүн энэ бүх үнэнийг болон Бурханы үгийг авч, тэдгээрийг өөрийн амь болгон хувиргаж чадвал Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүн тэгээд Бурханаас эмээж чадах уу? Хүн тэгээд муугаас зайлж чадах уу? Хүн энэ түвшинд хүрчихээд Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах уу? Хүн тэгээд Бурханы эрх мэдэлд захирагддаг болж чадах уу? Иов шиг, эсвэл Петр шиг хүмүүс замынхаа төгсгөлд очих үед, амь нь боловсорсон гэж тооцогдох үед, тэд Бурханы талаар жинхэнэ ойлголттой болох үед—Сатан тэднийг дагуулан явж мөн л чадах уу? Сатан тэднийг эзлэн авч мөн л чадах уу? Сатан тэднийг хүчээр эзэмдэж мөн л чадах уу? (Үгүй.) Тэгвэл энэ ямар хүн бэ? Энэ нь Бурханы бүрэн олж авсан хүн мөн үү? (Мөн.) Ийм утга учрын түвшинд, Бурханы бүрэн олж авсан ийм хүнийг та нар хэрхэн үздэг вэ? Бурханы үзэхэд, ийм нөхцөл байдалд Тэр аль хэдийн энэ хүний зүрх сэтгэлийг эзлэн авсан. Харин энэ хүнд ямар санагддаг вэ? Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы зам нь хүний доторх амь болж, тэгээд энэхүү амь хүний бүхий л оршихуйг эзлэн авч, түүний амьдран харуулдаг зүйл болон мөн чанарыг Бурханыг хангалуун байлгахуйц болгодог уу? Бурханы үзэхэд, яг энэ мөчид хүн төрөлхтний зүрх сэтгэл Түүнд эзлэгдсэн байдаг уу? (Тийм.) Та нар энэ түвшний утгыг одоо хэрхэн ойлгож байна вэ? Чамайг эзлэн авдаг нь Бурханы Сүнс үү? (Үгүй, Бурханы үг биднийг эзлэн авдаг.) Бурханы зам, Бурханы үг чиний амь болж, бас үнэн чиний амь болсон. Энэ үед, хүн тэгээд Бурханаас ирсэн амийг эзэмшдэг боловч энэхүү амь нь Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы үгээс хүний авах амь бол Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Иймээс Бурханыг хүн хэр удаан дагах нь хамаагүй, Бурханаас хэчнээн их үг хүлээн авах нь хамаагүй, хүн хэзээ ч Бурхан болж чадахгүй. Нэгэн өдөр Бурхан “Би чиний зүрх сэтгэлийг эзлэн авлаа, чи одоо Миний амийг эзэмшдэг” гэж хэлсэн ч гэсэн, чамд тэгэхэд чи өөрөө Бурхан гэж санагдах уу? (Үгүй.) Тэгвэл чи юу болох вэ? Чи Бурханд туйлын дуулгавартай байхгүй гэж үү? Зүрх сэтгэл чинь Бурханы хайрласан амиар дүүрэхгүй гэж үү? Энэ нь, Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах үе тохиолдох тун хэвийн илрэл юм. Энэ бол бодит баримт. Тэгвэл үүнийг энэ талаас нь харвал, хүн Бурхан болж чадах уу? Хүн Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болох үедээ Бурханы амийн мөн чанар, ариун байдлыг эзэмшиж чадах уу? Яавч үгүй. Юу ч болж байсан хамаагүй, эцсийн эцэст хүн бол хүн хэвээр байна. Чи бол бүтээл; Бурханаас Бурханы үгийг хүлээн авч, Бурханы замыг хүлээн авахдаа чи Бурханы үгээс ирсэн амийг л эзэмшдэг бөгөөд Бурханы сайшаадаг хүн болдог ч Бурханы амийн мөн чанарыг хэзээ ч эзэмшихгүй, Бурханы ариун байдлыг бүр ч эзэмшихгүй.

Одоо дөнгөж сая хэлэлцсэн сэдэв рүүгээ буцаад оръё. Энэ хэлэлцүүлгийн үеэр Би та нараас нэг асуулт асуусан—Абрахам ариун уу? Иов ариун уу? (Үгүй.) Энэхүү “ариун байдал” нь Бурханы мөн чанар, зан чанарыг төлөөлдөг бөгөөд хүн хэзээ ч үүнд хүрч чадахгүй. Хүнд Бурханы мөн чанар, эсвэл Бурханы зан чанар байдаггүй. Хүн Бурханы бүх үгийг туулж, тэдгээрийн бодит байдлаар зэвсэглэсэн ч гэсэн Бурханы ариун мөн чанарыг эзэмшиж хэзээ ч чадахгүй; хүн бол хүн. Та нар ойлгосон, тийм үү? Тэгвэл одоо “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” хэмээх энэ хэллэгийг та нар хэрхэн ойлгож байна вэ? (Энэ бол Бурханы үг, Бурханы зам болон Түүний үнэн хүний амь болдог.) Та нар эдгээр үгийг цээжилжээ. Та нар илүү гүнзгий ойлголттой болно гэж Би найдаж байна. Зарим хүн: “Тэгвэл яагаад Бурханы элч болон тэнгэрэлчүүдийг ариун биш гэж хэлдэг юм бэ?” гэж асууж болох юм. Та нар энэ асуултын талаар юу гэж бодож байна вэ? Та нар үүнийг өмнө нь бодож үзээгүй байх. Би энгийн жишээ ашиглая: Та нар нэг робот асаахад энэ нь бүжиглэж, ярьж чадах ба чи хэлж байгааг нь ойлгож чадна. Чи үүнийг хөөрхөн, цовоо гэж болох боловч түүнд амь байхгүй учраас тэр ойлгохгүй. Чи түүнийг тэжээлээс нь салгавал тэр хөдөлсөөр байж чадах уу? Энэ роботыг идэвхжүүлсэн үед чи цовоо, хөөрхөн болохыг нь харж чаддаг. Үүнийг үнэлж үзвэл, энэ нь бодитой ч бай, эсвэл өнгөц ч бай, аль ч тохиолдолд чи түүний хөдөлж байгааг харна. Гэхдээ тэжээлийг нь унтраахад чи үүнээс ямар нэгэн зан ааш хардаг уу? Энэ нь ямар нэгэн мөн чанар эзэмшдэгийг хардаг уу? Миний хэлж байгаа зүйлийн утгыг ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл, хэдийгээр энэ робот хөдөлж, зогсож чаддаг боловч чи үүнийг ямар нэгэн мөн чанартай гэж хэзээ ч хэлж чадахгүй. Энэ нь бодит баримт биш гэж үү? Одоо бид энэ талаар дахиж цааш нь ярихгүй. Утга учрынх нь талаар ерөнхий ойлголттой байхад л та нарт хангалттай. Өнөөдрийн нөхөрлөлийг ингээд дуусгая. Баяртай!

2013 оны 12 дугаар сарын 17

Тайлбар:

а. “Цагариг чангалах шившлэг” нь “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх хятад романд Тансан ламын ашигладаг шившлэг юм. Тэрээр энэ шившлэгийг ашиглан Сүн Ү Күнийг хянаж, толгой дахь төмөр цагаригийг нь чангалснаар, толгойг нь янгинатал өвтгөж, улмаар түүнийг хяналтдаа оруулдаг. Энэ нь хүнийг хүлдэг зүйлийг дүрслэх зүйрлэл болжээ.

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө III

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө V

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх