25 Бид Бурханыг магтан дуулдаг
1 Бурханы дуу хоолойг сонсож, Түүн рүү эргэн, Хурганы мөрийг бид дагадаг. Христийн зоогт бид оролцож, бүх өдөржингөө Бурханы үгийг идэж, уудаг. Бурханы үгийн усалгаа, тэжээлд бид умбаж, сүнс маань шинэ амийг олж авдаг. Үнэнийг ойлгуулахаар Ариун Сүнс биднийг гэгээрүүлэн, бодитой Бурханыг бид мэддэг.
2 Хаанчлалын амьдрал харьцуулшгүй баян, Бурхан Өөрөө биднийг замчилж, хариулдаг. Бид үнэнийг хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэн, зүрх сэтгэл маань тайван, амгалан байдаг. Сатаныг хаях нь үнэхээр чөлөөлөлт, одоо бид Бурханы өмнө амьдарч чадна. Энэ бүгд Бурханы өргөлт ба нигүүлсэл, хэн биднээс илүү ерөөгдөж чадах билээ?
3 Бурханы шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан сатанлаг зан чанар маань цэвэрлэгдэж байдаг. Бурханы зөвт зан чанарыг таньснаар, зүрх сэтгэлдээ бид Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Хавчлага, бэрхшээлээр дамжуулан, Бурханы үг үргэлж замыг заадаг. Итгэл маань гүйцсэн болохоор, бид гэрчлэлд зогсон, Бурханы хайрыг хардаг. Бурханы агуу авралыг бид хүртсэн, магтаалын дууг бид Бурханд дуулдаг. Түүний зөвт, ариун зан чанарыг магтъя, хүний хайрыг үнэхээр хүртэх эрхтэй. Түүний ажлын мэргэн ухаан, төгс хүчийг магтъя, бүлэг хүмүүсийг Тэр байлдан дагуулж, олж авчээ. Бурханы сонгосон хүмүүс үнэн сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, дуулгавартай дагадаг. Бид Түүнийг үүрд шүтэн мөргөнө. Бид Бурханыг магтан дуулдаг.