Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт
Үнэнч хүн байх ямар хувийн туршлага та нарт байна вэ? (Үнэнч хүн байх үнэхээр хэцүү санагддаг.) Яагаад хэцүү санагддаг вэ? (Би үнэнч хүн байхыг үнэхээр хүсдэг ч өдөр болгон өөрийгөө ажиглах үедээ өөрийгөө хуурамч гэдгийг, ярианд минь маш их хольц байгааг олж харсан. Заримдаа би үгэндээ сэтгэл хөдлөл оруулж, ярихдаа тодорхой сэдэлтэй байдаг. Заримдаа би бага зэрэг тоглоом тоглож, булзааруулж, бодит байдлын эсрэг, худал, хагас дутуу л үнэн зүйл болон өөр бусад худал хуурмагийг бүгдийг нь зорилгодоо хүрэхийн тулд хэлдэг.) Энэ бүх зан авир хүмүүсийн завхарсан зан чанараас гардаг, эдгээр нь хүмүүсийн шударга бус, ов мэхтэй талд нь хамаарна. Хүмүүс яагаад зальжин зан гаргадаг вэ? Зорилгоо биелүүлж, зорилтдоо хүрэхийн тулд тэгдэг учраас тэд зальжин арга хэрэглэдэг. Ингэснээрээ тэд нээлттэй, шударга байгаа хэрэг биш, тэд үнэнч хүмүүс биш. Ийм үед л хүмүүс муу санаатай, ов мэхтэй, ёрын муу, өөдгүй зангаа илчилдэг. Үнэнч байхын хэцүү нь оршдог: Зүрх сэтгэлдээ завхарсан зан чанартай болохоор үнэнч хүн байхад үнэндээ тун хэцүү байна. Гэхдээ хэрвээ чи үнэнийг хайрладаг, үнэнийг хүлээн авч чаддаг хүн бол үнэнч хүн байх тийм ч хэцүү биш байх болно. Чамд энэ хавьгүй амархан санагдана. Үнэнч хүн байхад хамгийн том саад бэрхшээл нь хүмүүсийн муу санаатай, ов мэхтэй, хорон муу зан, жигшүүрт санаархал нь байдаг гэдгийг өөрийн биеэр туулж мэдэрсэн хүмүүс сайн мэднэ. Ийм завхарсан зан чанар байгаа цагт үнэнч хүн байх дэндүү хэцүү байх болно. Та нар бүгд үнэнч хүн байхад суралцаж байгаа болохоор энэ тал дээр зарим нэг туршлага байгаа. Та нарын туршлага ямар байв? (Би өдөр бүр өөрийн хэлсэн хоосон, худал үгээ бүгдийг нь бичиж аваад бага зэрэг өөрийгөө эргэцүүлж, дүн шинжилгээ хийдэг. Тэдгээр худал үгийн ихэнхийнх нь цаана нэг тийм санаа зорилго байгааг, тэдгээрийг би нэрэлхүү зангийн улмаас, нэрээ бодож хэлснээ олж харсан. Миний хэлж байгаа зүйл үнэнтэй нийцдэггүй гэдгийг би мэдэж байгаа хэр нь өөрийн эрхгүй худал хэлж, дүр үзүүлдэг.) Ийм л учраас үнэнч хүн байх маш хэцүү. Үүнийг чи мэддэг эсэх нь чухал биш. Гол нь хийж байгаа зүйл чинь буруу гэдгийг мэдэж байж зорилгодоо хүрэхийн тулд, нэр нүүрээ хадгалахын тулд зөрүүдлэн худал хэлсээр байдаг бөгөөд мэдэхгүй гэж мэтгэх нь худал хэлж байгаа хэрэг. Үнэнч хүн байхын гол түлхүүр бол сэдэл, санаа зорилго, завхарсан зан чанараа засах юм. Энэ бол худал хэлдэг асуудлыг үндсээр нь шийдвэрлэх цорын ганц арга зам. Хувийн зорилгодоо хүрэхийн тулд өөрөөр хэлбэл өөртөө ашигтай болгож, нөхцөл байдлыг ашиглаж, өөрийгөө аятайхан харагдуулж, бусдын сайшаалыг хүртэх зорилготойгоор, ийм санаархлаар хүмүүс худал хэлдэг. Ингэж худал хэлэх нь завхарсан зан чанарыг илчилдэг бөгөөд худал хэлэхтэй холбоотойгоор ялган таних хэрэгтэй зүйл чинь энэ юм. Тэгэхээр энэхүү завхарсан зан чанарыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Тэр бүгд нь үнэнийг хайрладаг эсэхээс чинь хамаарна. Хэрвээ чи үнэнийг хүлээн авч, өөрийгөө өмөөрөхгүйгээр ярьж чаддаг бол, өөрийн ашиг сонирхлыг бодохоо больж, оронд нь чуулганы ажил, Бурханы хүсэл, Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг бодож чаддаг бол худал хэлэхээ болино. Үнэнчээр ярьж, шулуун шударга ярьж чаддаг болно. Ийм биеийн хэмжээ байхгүй бол чи үнэнчээр ярьж чадахгүй бөгөөд энэ нь биеийн хэмжээ чамд дутагдаж байна, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй гэдгийг чинь батална. Тиймээс үнэнч хүн байхад үнэнийг ойлгох үйл явц, биеийн хэмжээ өсөх үйл явц шаардлагатай. Бид үүнийг ингэж харвал наймаас арван жилийн туршлагагүйгээр үнэнч хүн байх боломжгүй. Энэ бол амиа өсгөх үйл явц, үнэнийг ойлгож, олж авах үйл явцад зарцуулах ёстой цаг хугацаа юм. Зарим хүн: “Худал хэлдэг асуудлыг шийдвэрлэж, үнэнч хүн болох үнэхээр тийм хэцүү байж болох уу?” гэж асууж магад. Тэр нь хэний талаар ярьж байгаагаас хамаарна. Үнэнийг хайрладаг хүн бол тодорхой хэрэг явдал дээр худал хэлэхээ больж чадна. Харин үнэнийг хайрладаггүй хүнд бол худал хэлэхээ болих нь бүр л хэцүү байх болно.
Үнэнч хүн болоход өөрийгөө дадлагажуулна гэдэг нь үндсэндээ худал хэлдэг асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ завхарсан зан чанараа шийдвэрлэх асуудал юм. Үүнийг хийхэд нэг гол хэрэгжүүлэлт шаардагддаг: Хэн нэгэнд худал хэлж, мэхэлснээ ухаарах үедээ тэдэнд сэтгэлээ уудалж, өөрийгөө илчлэн, уучлалт гуйх хэрэгтэй. Ингэж хэрэгжүүлэх нь худал хэлдгээ засахад асар их ашиг тустай. Жишээ нь хэрэв чи хэн нэгнийг мэхлэх юм уу тэдэнд хэлсэн үгэнд чинь зарим нэг хольц, хувийн санаа зорилго байсан бол тэдэн дээр очиж, өөрийгөө задлан шинжлэх хэрэгтэй. Чи тэдэнд: “Миний чамд хэлсэн зүйл бол нэр нүүрээ хамгаалах зорилготой худал үг байсан. Үүнийг хэлсний дараа надад тавгүй санагдсан болохоор одоо чамаас уучлал гуйж байна. Намайг уучлаач” гэж хэлэх хэрэгтэй. Энэ нь тэр хүнд тун шинэлэг санагдана. Худал хэлчхээд дараа нь түүнийхээ төлөө уучлал гуйдаг хүн байж яаж таарах юм бэ гэж тэд гайхах болно. Иймэрхүү эр зориг бол тэдний үнэхээр биширдэг зүйл. Ингэж хэрэгжүүлснээрээ хүн ямар ашиг тусыг олж авдаг вэ? Үүний зорилго нь бусдын бишрэлийг төрүүлэх бус харин худал хэлэхээ өөрөө илүү үр дүнтэйгээр хязгаарлаж, болиулах юм. Тиймээс чи худал хэлснийхээ дараа худал хэлсэндээ уучлал гуйхыг хэрэгжүүлэх ёстой. Задлан шинжилж, өөрийгөө илчилж, ийм маягаар хүмүүсээс уучлал гуйхыг хэрэгжүүлэхэд суралцах тусам үр дүн нь улам сайжирч, худал хэлэх чинь улам цөөрөх болно. Үнэнч хүн байж, худал хэлэхийг тэвчихийн тулд задлан шинжилж, өөрийгөө илчлэхийг хэрэгжүүлэхэд эр зориг шаарддаг, худал хэлснийхээ дараа тэр хүнээсээ уучлал гуйхад бүр ч их эр зориг шаардлагатай. Хэрвээ та нар нэг, хоёр жил, эсвэл магадгүй гурав, таван жил ингэж хэрэгжүүлбэл тодорхой үр дүн гарах нь лавтай бөгөөд худал хэлэхээс ангижрах нь хэцүү биш байх болно. Худал хэлэхээс ангижрах нь үнэнч хүн болох эхний алхам бөгөөд гурав юм уу таван жил хүчин чармайлт гаргахгүйгээр хийх боломжгүй. Худал хэлэх асуудлыг шийдвэрлэсний дараа хоёр дахь алхам нь хуурч, мэхлэх асуудлыг шийдэх юм. Заримдаа хуурч, мэхлэхийн тулд хүн худал хэлэх шаардлагагүй, зөвхөн үйлдлээрээ үүнийг гүйцэлдүүлж болно. Хүн гаднаа худал хэлэхгүй байж болох ч зүрх сэтгэлдээ худал хуурмаг, заль мэх өвөрлөж байж болзошгүй. Тэд энэ талаар гүнээ бодож, сайтар бодож үзсэн учраас үүнийг хэнээс ч илүү сайн мэднэ. Хожим эргэцүүлээд үүнийг танихад тэдэнд амархан байх болно. Худал хэлдэг асуудал шийдвэрлэгдмэгц хуурч, мэхэлдэг асуудлыг шийдвэрлэхэд харьцангуй арай амархан байх болно. Гэхдээ хүн хуурч, мэхэлж байхдаа санаа зорилгодоо захирагддаг учраас Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байх ёстой. Бусад хүн үүнийг гаднаас нь олж харж чадахгүй, бас ялган таньж чадахгүй. Зөвхөн Бурхан үүнийг шинжиж чадна, зөвхөн Тэр энэ талаар мэддэг. Тиймээс хүн Бурханд залбирах залбиралдаа найдаж, Түүний шинжилтийг хүлээн авч байж л хуурч, мэхэлдэг асуудлыг шийдвэрлэж чадна. Хүн үнэнийг хайрладаггүй, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэггүй бол хуурч, мэхэлж байгааг нь шийдвэрлэж чадахгүй. Чи Бурханы өмнө залбирч, алдаагаа хүлээн зөвшөөрч, улайж, гэмшиж, завхарсан зан чанараа шинжилж, тухайн үед юу бодож байсан, юу хэлсэн, ямар санаа зорилготой байсан, яаж хуурснаа үнэнчээр мэдэгдэж болно. Энэ бүгд нь хийхэд харьцангуй амархан. Гэхдээ өөр хүнд өөрийгөө илчил гэж чамаас хүсвэл нэр нүүрээ хамгаалахыг хүсдэг учраас чи эр зориг, шийдэмгий байдлаа алдаж магадгүй. Тэгвэл чамд сэтгэлээ уудалж, өөрийгөө илчлэхийг хэрэгжүүлэхэд маш хэцүү байх болно. Үе үе өөрийн хувийн зорилго, санаархалдаа үндэслэн ярьж, үйлдэж байгаагаа, хэлж хийдэг зүйлд чинь тодорхой хэмжээний мэхлэлт, хольц, худал үг, заль мэх байгааг чи ерөнхийдөө хүлээн зөвшөөрч чадаж магад. Гэхдээ ямар нэгэн зүйл тохиолдож, өөрийгөө задлан шинжлэхэд хүрэх үед эхнээс нь төгсгөл хүртэл юу болсныг илчилж, хэлсэн аль үг чинь хуурамч болох, цаана нь ямар санаа зорилго байсан, юу бодож байсан, хорон, муу санаа гаргасан эсэхээ тайлбарлах үедээ чи нарийн ширийнийг нь хэлж, дэлгэрэнгүй ярихыг хүсдэггүй. Зарим хүн бүр аливааг нуун далдалж: “Юм ийм л байдаг. Би ердөө л тун ов мэхтэй, муу санаатай, найдваргүй хүн” гэж хэлнэ. Энэ нь тэдний завхарсан мөн чанартайгаа, эсвэл ов мэхтэй, муу санаатайгаа зүй ёсоор нүүр тулж чаддаггүйг харуулдаг. Ийм хүмүүс үргэлж зайлсхийсэн горим, байдалд байдаг. Тэд үргэлж өөрийгөө уучилж, өөрийнхөө ая талыг харж байдаг, үнэнч хүн байх үнэнийг хэрэгжүүлэхээр зовж, төлөөс төлж чаддаггүй. Олон хүн үргэлж “Би маш ов мэхтэй, муу санаатай, үйлдэлд минь үргэлж заль мэх байдаг, би хүмүүст огт чин сэтгэлээсээ ханддаггүй” гэж хэлэн, олон жил бичиг үсэг, хоосон сургаал номлож ирсэн. Гэхдээ маш олон жил ингэж хашхирсныхаа дараа урьдын адил ов мэхтэй хэвээр үлддэг, учир нь тэд энэхүү ов мэхтэй байдлаа илчлэх үедээ жинхэнээсээ задлан шинжилж, харамсаж байгаа нь хэзээ ч сонсогддоггүй. Тэд цуглаан дээр өөрийгөө задлан шинжилж, өөрийгөө мэдэж авсан туршлагын гэрчлэлийнхээ талаар нөхөрлөх нь байтугай хүмүүст худал хэлж, мэхэлснийхээ дараа бусдад хэзээ ч өөрийгөө илчилдэггүй, уучлал гуйдаггүй. Бас өөрийгөө хэрхэн мэдэж авсан, ийм асуудал дээр хэрхэн гэмшсэнээ хэзээ ч хэлдэггүй. Тэд эдгээрийн алийг нь ч хийдэггүй нь өөрсдийгөө мэддэггүй, үнэхээр гэмшээгүйг нь баталдаг. Тэд өөрсдийгөө ов мэхтэй бөгөөд үнэнч хүн болохыг хүсдэг гэж хэлэхдээ ердөө л уриа лоозон хашхирч, хоосон сургаал номлохоос хэтэрдэггүй. Тэд урсгалаараа явж, олныг дагахыг хичээж байгаа учраас ийм зүйл хийдэг байж магадгүй. Эсвэл чуулганы амьдрах орчин тэднийг оромдож, дүр эсгэхэд хүргэдэг байж магад. Юутай ч ингэж уриа лоозон хашхирч, хоосон сургаал номлодог хүмүүс хэзээ ч чин сэтгэлээсээ гэмшихгүй, Бурханы авралыг хүртэж чадахгүй нь лавтай.
Бурхан хүмүүсээс хэрэгжүүлэхийг шаарддаг үнэн болгон нь төлөөс төлж, бодит амьдралдаа үнэхээр хэрэгжүүлж, туулж мэдрэхийг шаарддаг. Бичиг үсэг, хоосон сургаал цээжээр уншиж, өөрийгөө мэдэх талаар ярьж, өөрийгөө ов мэхтэй, худалч, зальжин, шударга бус, овжин гэдгээ хүлээн зөвшөөрсөн болж дүр үзүүлж, ийм зүйл хэдхэн удаа хэлээд л болно гэж Бурхан хүмүүсээс хүсдэггүй. Хэн нэгэн энэ бүгдийг хүлээн зөвшөөрчхөөд дараа нь өчүүхэн ч өөрчлөгддөггүй бол, худал хэлж, хуурч, ов мэхтэй байсаар байдаг бол, ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ нөгөө л сатанлаг заль мэх, нөгөө л сатанлаг арга барилаа хэрэглэдэг бол, арга хэрэгсэл, арга барил нь хэзээ ч өөрчлөгддөггүй бол тэр хүн үнэн-бодит байдал руу орж чадах уу? Тэд ер нь зан чанараа өөрчилж чадах уу? Үгүй, хэзээ ч чадахгүй! Чи эргэцүүлж, өөрийгөө мэдэж чаддаг байх ёстой. Чи ах эгч нарын дэргэд сэтгэлээ уудалж, өөрийгөө илчилж, үнэн байдлаа нөхөрлөх эр зоригтой байх ёстой. Хэрвээ чи завхарсан зан чанараа илчилж, задлан шинжилж зүрхэлдэггүй бол, алдаагаа хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй бол үнэнийг эрэлхийлдэггүй юм байна, өөрийгөө мэддэг хүн бүр ч биш юм байна. Хүн болгон бусдын бишрэлийг төрүүлэхийн тулд онгирдог, Бурханд хэчнээн хайртайгаа, Түүнд хэчнээн их дуулгавартай байдгаа, Түүнд чин сэтгэлээ хэчнээн их зориулдгаа, Тэр өөрийг нь хэчнээн хайрладгийг гэрчилдэг шашны хүмүүс шиг, зөвхөн бусдын хүндлэл, бишрэлийг төрүүлэхийн тулд тэгдэг бол, хүн болгон хувийн төлөвлөгөө өвөрлөж, зүрх сэтгэлдээ хувийн орон зай хадгалдаг бол бодит туршлагын талаар ярьж яаж чадах юм бэ? Өөр хоорондоо харилцах жинхэнэ туршлагатай байж яаж чадах юм бэ? Туршлагаа хуваалцаж, ярилцана гэдэг нь Бурханы үгийн туршлага, мэдлэгээ нөхөрлөнө гэсэн үг юм. Энэ бол зүрх сэтгэлдээ байгаа бодол нэг бүрээ, байдлаа, өөртөө илэрсэн завхарсан зан чанараа хэлж ярих тухай юм. Энэ бол эдгээрийг ялган таних боломжийг бусдад олгож, дараа нь үнэнийг нөхөрлөснөөр асуудлыг шийдвэрлэх тухай юм. Туршлагаа ийм маягаар нөхөрлөх л хүн болгонд ашиг тустай, хүн болгон үр шимийг нь хүртдэг. Энэ л жинхэнэ чуулганы амьдрал билээ. Энэ нь ердөө л Бурханы үг, магтан дууны мэдлэгийн талаарх хоосон яриа төдий, гүнзгийрүүлж ярилгүйгээр, бодит байдал, асуудлаа авч хэлэлцэхгүйгээр хүссэнээрээ ярьдаг бол иймэрхүү нөхөрлөл ашиг тус авчрахгүй. Хүн болгон хоосон сургаал, онолын мэдлэгийн талаар ярьдаг ч бодит туршлагаас олж авсан мэдлэгийнхээ талаар юу ч хэлдэггүй бол, үнэнийг нөхөрлөж байхдаа хувийн амьдрал, бодит амьдралын асуудал, дотоод ертөнцийнхөө талаар ярихаас зайлсхийдэг бол яаж чин сэтгэлийн яриа өрнүүлж чадах юм бэ? Жинхэнэ итгэлцэл яаж байх юм бэ? Байх боломжгүй! Эхнэр нь зүрх сэтгэлдээ байгаа үгээ нөхөртөө хэзээ ч хэлдэггүй бол үүнийг дотно харилцаанд тооцох уу? Тэд бие биеийнхээ оюун санаанд байгаа зүйлийг мэдэж чадна гэж үү? (Үгүй ээ, чадахгүй.) Тэгвэл тэд “Би чамд хайртай” гэж байнга хэлдэг байлаа гэж бодъё. Тэд зөвхөн үүнийг хэлдэг ч сэтгэлийнхээ гүнд үнэндээ юу бодож байгаа, хамтрагчаасаа юу хүлээдэг, тэдэнд ямар асуудал байгааг бие биедээ хэзээ ч илчилж, хэлдэггүй. Тэд хэзээ ч бие биедээ итгэж хэлдэггүй, хамт байхдаа бие биедээ өнгөн дээрээ сайхан хандахаас өөр зүйлгүй. Тэгэхээр тэр хоёр үнэхээр эхнэр нөхөр мөн гэж үү? Яриангүй биш! Үүнтэй адил ах эгч нар бие биедээ итгэж ярьж, бие биедээ тусалж, нэг нэгнээ хангаж чаддаг болохын тулд хүн бүр жинхэнэ туршлагаа ярих ёстой. Хэрвээ чи жинхэнэ туршлагынхаа талаар юу ч хэлдэггүй, хүний ойлгодог бичиг үсэг, хоосон сургаал л номлодог, Бурханд итгэх итгэлийн талаар багахан сургаал л номлож, улиг болсон утгагүй үг л хэлдэг, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийнхээ талаар сэтгэлээ уудалдаггүй бол чи үнэнч хүн биш, чи үнэнч хүн байх чадваргүй юм байна. Үүнтэй адилхан жишээ ашиглаваас: эхнэр нөхөр хоёр хэдэн жил хамт амьдрахдаа үе үе маргалдаж, бие биедээ дасахыг хичээдэг. Гэхдээ та хоёр хоёулаа хэвийн хүн чанартай, чи нөхөртэйгөө, нөхөр чинь чамтай амьдрал, ажил дээр тулгардаг аливаа бэрхшээл, сэтгэлийн гүндээ бодож байгаа бүх зүйл, аливааг яаж зохицуулахаар төлөвлөж байгаа, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөвлөгөөний талаар үргэлж зүрх сэтгэлээсээ ярьж, энэ бүх зүйлийг хамтрагчдаа хэлдэг бол та хоёр бие биедээ онцгойлон дотно санагдахгүй гэж үү? Гэхдээ хэрвээ тэр чамд сэтгэлийн гүн дэх бодлоо хэзээ ч хэлдэггүй, цалингаа л гэртээ авчирдаг бол, өөрийнхөө бодлын талаар чи түүнд хэзээ ч ярьдаггүй, бие биедээ хэзээ ч итгэж ярьдаггүй бол та хоёрын сэтгэл холдохгүй гэж үү? Та хоёр бие биеийнхээ бодол, төлөвлөгөөг ойлгодоггүй учраас тэгэх нь лавтай. Эцэст нь хамтрагч чинь ямар хүн болохыг чи хэлж чадахгүй, тэр ч чамайг ямар хүн болохыг хэлж чадахгүй. Чи түүний хэрэгцээг ойлгохгүй, тэр ч чинийхийг ойлгохгүй. Хүмүүс үг хэлээрээ юм уу сүнсээрээ харилцдаггүй бол тэдний хооронд дотно харилцаа байх боломжгүй, бие биеэ хангаж, нэгэн нэгэндээ тусалж чадахгүй. Та нар үүнийг туулж мэдэрсэн тийм үү? Найз чинь чамд бүх зүйлээ итгэн ярьж, бодож байгаа зүйлээ, тээж байгаа аливаа зовлон зүдүүр, аз жаргалаа хэлбэл чи түүнтэй онцгойлон дотно болсон мэдрэмж төрөхгүй гэж үү? Тэр чамд үүнийг хэлэхийг хүсэж байгаагийн шалтгаан нь чи ч бас түүнд сэтгэлийн гүн дэх бодлоо итгэж хэлсэнд байгаа юм. Та нар онцгойлон дотно болж, үүний улмаас та нар маш эвтэй байж, бие биедээ тусалж чаддаг. Чуулган дахь ах эгч нар хоорондоо ингэж харилцаж, ярилцахгүйгээр зохицож эвтэй байж чадахгүй, үүргээ гүйцэтгэхдээ сайн хамтарч ажиллах боломжгүй санагдана. Тийм ч учраас үнэнийг нөхөрлөхийн тулд сүнсээрээ ярилцаж, зүрх сэтгэлээсээ ярилцаж чаддаг байх шаардлагатай. Үнэнч хүн байхад хүнд байх ёстой зарчмуудын нэг нь энэ юм.
Үнэнч хүн байхын тулд үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ ярих ёстой, хэрвээ худал хэлж, хууран мэхлэх юм бол сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж, буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг сонсох үедээ зарим хүн: “Үнэнч байх хэцүү юм. Би боддог бүхнээ бусдад хэлэх ёстой гэж үү? Эерэг зүйлийг л ярилцахад хангалттай бус уу? Би бусдад хар бараан, завхарсан талаа хэлэх хэрэггүй биз дээ?” гэдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг бусдад хэлдэггүй, өөрийгөө задлан шинжилдэггүй бол өөрийгөө хэзээ ч мэдэхгүй; мөн ямаршуу зүйл болохоо хэзээ ч танихгүй бөгөөд бусад хүн хэзээ ч чамд итгэж чадахгүй. Энэ бол баримт. Хэрэв бусад хүний итгэлийг хүлээх хүсэлтэй бол чи эхлээд үнэнч байх ёстой. Үнэнч хүн байхын тулд чи эхлээд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг харж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, өндөр ёс суртахуунтай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, шударга, хувиа хичээдэггүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ нь ов мэхтэй, хуурамч байдал биш гэж үү? Яваандаа хүмүүс чамайг нэвт шувт харж чаддаг болохгүй гэж үү? Тиймээс бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө болон зүрх сэтгэлээ ил болгон бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж, эерэг ч бай, сөрөг ч бай, бүх бодол, төлөвлөгөөгөө ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан ч бас чамайг хараад, “Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө ч бас үнэнч байгаа нь лавтай” хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусадтай хамт байхдаа үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, аминч бус дүр эсгэдэг бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? “Чи үнэхээр ов мэхтэй хүн. Туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч хүн биш юм” гэж Тэр хэлнэ. Бурхан чамайг тийнхүү яллана. Хэрэв чи үнэнч шударга хүн байхыг хүсвэл Бурханы өмнө ч бай, бусад хүмүүсийн өмнө ч бай, өөрийнхөө илэрхийлэл, сэтгэлийн үгийг ил тод, нээлттэй байлгаж чаддаг байх ёстой. Ингэх амархан уу? Үүний тулд хэсэг хугацаанд дадлагажихын зэрэгцээ байнга Бурханд залбирч, найдах шаардлагатай. Чи бүх хэрэг явдал дээр зүрх сэтгэлдээ байгаа үгээ энгийнээр, нээлттэй ярьж дадах ёстой. Ингэж дадлагажвал чи ахиц гаргаж чадна. Хэрвээ чи томоохон бэрхшээлтэй тулгарвал Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг болтлоо зүрх сэтгэлдээ тэмцэж, махан биеийг ялан дийлэх хэрэгтэй. Өөрийгөө ингэж дадлагажуулснаар зүрх сэтгэл чинь аажмаар нээлттэй болно. Чи улам гэнэн цагаан болж, үг яриа, үйлдлийн чинь үр дагавар өмнөхөөсөө өөр байх болно. Худал хэлж, хуурч мэхлэх чинь улам багасаж, Бурханы өмнө амьдарч чаддаг болно. Тэр үед чи үндсэндээ үнэнч хүн болсон байна.
Сатанд завхруулагдсан хүн төрөлхтөн бүхэлдээ сатанлаг зан чанартай амьдардаг. Хүмүүс Сатантай адил дүр эсгэж, өөрийгөө бүх талаар хайрцаглаж, бүхий л хэрэг явдал дээр хуурч мэхлэн, тоглоом тоглоход хүрдэг. Тэдэнд хуурч мэхлэн, тоглоом тоглоход хүрдэггүй зүйл гэж байдаггүй. Дэлгүүрээс юм худалдаж авах шиг энгийн үйлдэл дээр хүртэл зарим хүн зальжин тоглоом тоглодог. Жишээ нь тэд хамгийн загварлаг хувцас худалдаж авсан байж болно. Тэр хувцас тэдэнд үнэхээр таалагдаж байгаа ч ах эгч нар өөрийнх нь талаар ярьж, өөрийг нь хөнгөмсөг гэж хэлнэ гэж айгаад тэр хувцсаа чуулганд өмсөж зүрхэлдэггүй. Тиймээс тэд бусдын нүднээс далдуур өмсдөг. Энэ ямар зан авир вэ? Энэ бол ов мэхтэй, зальжин зан чанарын илрэл билээ. Хэн нэгэн загварлаг хувцас худалдаж авчхаад ах эгч нарынхаа өмнө яагаад өмсөж зүрхлэхгүй болов? Тэд зүрх сэтгэлдээ загварлаг юманд дурлаж, шүтлэггүй хүмүүсийн адилаар хорвоогийн чиг хандлагыг дагадаг. Ах эгч нар өөрийг нь нэвт шувт харж, ямар хөнгөмсөг болохыг нь, төлөв төвшин, шулуун шударга хүн биш гэдгийг нь олж харах вий гэж тэд айдаг. Тэд зүрх сэтгэлдээ загварлаг зүйлсийг эрэлхийлж, тийм зүйлийг орхиж түвддэггүй учраас тэрийгээ гэртээ л өмсөж чаддаг, ах эгч нартаа харуулахаас айдаг. Дуртай зүйлээ ил харуулж болохгүй юм бол тэрийгээ больж яагаад болдоггүй юм бэ? Тэд сатанлаг зан чанартаа захирагдаж байгаа бус уу? Тэд бичиг үсэг, хоосон сургаал байнга хэлж, үнэнийг ойлгосон юм шиг байдаг хэр нь үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Энэ бол сатанлаг зан чанараар амьдардаг хүн юм. Хэн нэгний үг яриа, үйлдэл нь үргэлж хуурамч байдаг бол, ямар хүн болохоо бусдад харуулдаггүй бол, бусдын өмнө үргэлж үнэн сүсэгтэй хүний дүр эсгэдэг бол тэд фарисайчуудаас ямар ялгаатай юм бэ? Тэд янхны амьдралаар амьдрахыг хүсдэг атлаа бас ариун явдалдаа хөшөө босгуулахыг хүсдэг. Тэд этгээд хувцсаа олны өмнө өмсөж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан байж яагаад худалдаж авсан бэ? Ингэх нь мөнгөний гарз биш үү? Яагаад гэвэл тэд тиймэрхүү зүйлд дуртай бөгөөд тэр хувцсанд сэтгэл нь татагдсан учраас тэрийг худалдаж авмаар санагдсан. Гэвч худалдаж авмагцаа тэрийгээ гадуур өмсөж чаддаггүй. Хэдэн жил өнгөрсний дараа тэрийг худалдаж авсандаа тэд харамсаж, гэнэтхэн ухаардаг: “Би яагаад ийм мунхаг, тийм зүйл хийхээр жигшүүртэй байж чадав аа?” Тэд хүртэл хийсэн зүйлээсээ жигшдэг. Гэхдээ тэд дуртай, эрэлхийлдэг зүйлээ орхиж чаддаггүй учраас үйлдлээ хянаж чаддаггүй. Тиймээс өөрийгөө сэтгэл хангалуун болгохын тулд хоёр нүүртэй байх тактик, заль мэх хэрэглэдэг. Тэд ийм шалихгүй хэрэг явдал дээр ов мэхтэй зан чанар харуулж байгаа бол том зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Тэгэх боломжгүй. Уг чанартаа тэд ов мэхтэй бөгөөд хуурч мэхлэх нь тэдний амин цэг гэдэг нь илэрхий байна. Зургаа, долоо настай нэг хүүхэд нэг удаа гэрийнхэнтэйгээ гоё юм иджээ. Бусад хүүхэд юу идсэнийг нь асуухад нүдээ цавчлаад “Би мартчихжээ” гэж хэлэх боловч үнэн хэрэгтээ тэр ердөө л тэдэнд хэлэхийг хүсээгүй. Тэр дөнгөж сая идсэн зүйлээ үнэхээр мартсан байж болох уу? Зургаа, долоон настай энэ хүүхэд худал хэлж чадахаар байж. Ингэ гэж том хүн түүнд зааж өгөв үү? Гэр бүлийн орчны нөлөө байв уу? Үгүй, энэ бол хүний уг чанар, удам. Хүн ов мэхтэй зан чанартай төрдөг. Үнэндээ тэр хүүхэд ямар ч сайхан зүйл идсэн, тэр нь хэвийн зүйл байсан. Эцэг эх нь түүнд зориулж үүнийг хийсэн, тэр өөр хэн нэгний хоолыг хулгайлаагүй. Энэ хүүхэд ийм нөхцөл байдалд, тэгэх огтхон ч шаардлагагүй байхад худал хэлж чадаж байгаа юм чинь бусад хэрэг явдал дээр худал хэлэх бүр ч их магадлалтай бус уу? Энэ нь ямар асуудлыг харуулж байна вэ? Түүний уг чанарт асуудал байгаа бус уу? Тэр хүүхэд одоо өсөж том болоод худал хэлэх нь түүний уг чанар болсон. Тэр үнэхээр ов мэхтэй хүн, хар багаас нь л тэр нь харагдаж байв. Ов мэхтэй хүмүүс өөрийн эрхгүй худал хэлж, бусдыг мэхэлдэг, худал хэлж, хуурч мэхлэх нь хэзээ ч хаана ч илэрч болно. Тэд ийм зүйлийг яаж хийхийг сурах, заалгах шаардлагагүй, тэгэх чадвартай төрдөг. Тэр хүүхэд тийм багаасаа хүмүүсийг мэхлэхээр худал үг зохиож чадаж байгаа юм чинь худал хэлж байгаа нь үнэхээр нэг удаагийн гэм буруу байж болно гэж үү? Лавтай тийм биш. Энэ нь тэр уг чанар-мөн чанартаа ов мэхтэй хүн болохыг харуулдаг. Ийм энгийн зүйлийг ялган танихад амархан биш гэж үү? Хүн хүүхэд байхаасаа худал хэлж ирсэн, үргэлж худал хэлдэг, тэр ч байтугай тэгэх шаардлагагүй энгийн хэрэг явдал дээр хүртэл хүмүүст худал хэлж, хүмүүсийг мэхэлдэг бол, худал хэлэх нь тэдний уг чанар болсон бол тэдэнд өөрчлөгдөхөд амаргүй байх болно. Тэд бол жинхэнээсээ ов мэхтэй хүн юм. Ов мэхтэй хүмүүс аврагдаж чадахгүй гэж яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл үнэнийг хүлээн авах нь эргэлзээтэй учраас тэднийг ариусгаж, өөрчлөх боломжгүй байдаг. Бурханы авралыг хүлээн авч чадах хүмүүс нь өөр байдаг. Тэд анхнаасаа харьцангуй цайлган, багахан худал хэлбэл улайж, тавгүй санагдах магадлалтай. Иймэрхүү хүн үнэнч хүн болоход амархан: Худал хэлж, хуурч мэхэл гэж түүнээс хүсвэл түүнд хэцүү санагдана. Худал хэлэх үедээ бүх үгээ хэлж чадахгүй, хүн болгон тэр дор нь мэднэ. Энэ бол харьцангуй энгийн хүмүүс бөгөөд үнэнийг хүлээж авч чадвал авралд хүрэх илүү магадлалтай. Иймэрхүү хүн зөвхөн онцгой нөхцөл байдалд, гарах гарцгүй болсон үедээ л худал хэлдэг. Ерөнхийдөө тэд үргэлж үнэнийг хэлж чаддаг. Тэд үнэнийг эрэлхийлж байгаа л бол хэдхэн жил хүчин чармайлт гаргаад завхралын энэ талыг таягдан хаяж чадах бөгөөд тэр үед үнэнч хүн болоход тэдэнд хэцүү биш байх болно.
Үнэнч хүн байхыг шаарддаг Бурханы стандарт юу вэ? Бурханы үгийн энэ бүлгийн Гурван сануулгад дурдсан Бурханы шаардлага нь ямар вэ? (“Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ… Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил).) Онцгой чухал нэг өгүүлбэр энд бий. Та нар үүнийг юу болохыг харж байна уу? (Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ.”) Тийм ээ, тийм шүү. Бурхан: “Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байдаг бол” гэсэн. Хэлж зүрхэлдэггүй олон зүйл, дэндүү олон бараан тал хүмүүст байдаг. Тэдний өдөр тутмын үйлдлийн аль нь ч Бурханы үгтэй нийцдэггүй бөгөөд тэд махан биеэс урвадаггүй. Тэд хүссэнээ хийдэг, Бурханд олон жил итгэсний дараа ч үнэн-бодит байдалд ороогүй байдаг. “Хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ.” Энд Бурхан хүмүүст хэрэгжүүлэлтийн зам олгосон бөгөөд хэрэв чи энэ маягаар хэрэгжүүлэлгүй, зүгээр л уриа лоозон, хоосон сургаал хашхирдаг бол авралыг амархан хүлээн авахгүй хүн байна. Энэ нь авралтай үнэхээр холбоотой байдаг. Аврагдана гэдэг хүн нэг бүрд маш чухал. Бурхан өөр хаа нэгтээ “авралыг амархан хүртэхгүй” гэж хэлсэн үү? Өөр газарт Бурхан аврагдах хэцүү тухай бараг хэлдэггүй боловч үнэнч байх тухай ярихдаа, “Хэрэв чи үнэнч шударга хүн биш бол аврахад маш хэцүү хүн байна” гэж үнэхээр хэлдэг. “Авралыг амархан хүртэхгүй” гэдэг нь үнэнийг хүлээж авдаггүй бол аврагдахад хэцүү байх болно гэсэн үг юм. Авралд хүрэх зөв замыг чи сонгох чадваргүй учраас аврагдах боломжгүй болно. Бурхан хүмүүст чөлөөт орон зай өгөхийн тулд ийм хэллэг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, чамайг аврахад амаргүй боловч Бурханы үгийг хэрэгжүүлбэл авралд хүрэх найдвар чамд байна. Энэ бол үүний эсрэг утга нь. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэггүй, нууц, төвөгтэй асуудлаа хэзээ ч задлан шинжилдэггүй, бусадтай нөхөрлөхдөө хэзээ ч нээлттэй байдаггүй, завхрал, хөнөөлт алдаа дутагдлаа тэдэнтэй нөхөрлөж, шинжилж, ил болгодоггүй бол чи аврагдаж чадахгүй. Яагаад тэр вэ? Чи өөрийгөө ийм маягаар илчилж, задлан шинжлэхгүй бол завхарсан зан чанараа үзэн ядахгүй, тэгээд завхарсан зан чанар чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи өөрчлөгдөж чадахгүй юм бол аврагдах талаар бодож яаж чадаж байна аа? Бурханы үг үүнийг тодорхой харуулдаг, эдгээр үг Бурханы хүслийг харуулдаг. Хүмүүс үнэнч байх ёстой гэдгийг Бурхан яагаад үргэлж онцолдог вэ? Яагаад гэвэл үнэнч байх нь маш чухал, хүн Бурханд дуулгавартай байж чадах эсэх, авралд хүрч чадах эсэх нь үүнээс шууд хамаардаг. Зарим хүн: “Би биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, үргэлж уурлаж, завхралаа харуулдаг” гэж хэлдэг. Зарим нь: “Би маш хөнгөмсөг, нэрэлхүү, хүмүүс надад тал засахад дуртай” гэж хэлдэг. Энэ бүгд нь хүмүүст гаднаасаа харагддаг, том асуудал биш. Эдгээрийн талаар чи үргэлжлүүлж яриад байх хэрэггүй. Чиний зан чанар, зан ааш ямар ч бай, Бурханы шаарддаг үнэнч хүн байж чадаж байгаа цагт чи аврагдаж чадна. Тэгвэл та нар юу гэх вэ? Үнэнч байх чухал уу? Энэ бол хамгийн чухал зүйл, тийм ч учраас Бурхан Өөрийн үгийн Гурван сануулга бүлэгт үнэнч байх тухай ярьдаг. Бусад бүлэгтээ Тэр итгэгчид хэвийн сүнслэг амьдрал, чуулганы зөв амьдралтай байх ёстойг байнга дурдаж, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах ёстойг тодорхойлдог. Эдгээр асуудлын талаарх Түүний үг ерөнхий, хэт нарийвчилж, дэлгэрэнгүй авч үздэггүй. Гэхдээ Бурхан үнэнч байх талаар ярихдаа хүмүүсийн дагах замыг зааж өгдөг. Тэр хүмүүст хэрхэн хэрэгжүүлэхийг хэлж өгч, нэлээд дэлгэрэнгүй, тодорхой ярьдаг. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ.” Үнэнч байх нь авралд хүрэхтэй холбоотой. Тэгэхээр хүмүүсийг үнэнч байхыг Бурхан яагаад шаарддаг гэж та нар бодож байна вэ? Энэ нь хүний зан авирын үнэнийг хөнддөг. Бурхан үнэнч хүмүүсийг авардаг бөгөөд хаанчлалдаа авахыг хүсдэг хүмүүс нь үнэнч хүмүүс юм. Чи худал хэлж, хуурч мэхлэх чадвартай бол ов мэхтэй, шударга бус, муу санаатай хүн байна, үнэнч хүн биш байна. Хэрвээ чи үнэнч хүн биш бол Бурхан чамайг аврах боломжгүй, бас чи яавч аврагдаж чадахгүй. Чи өөрийгөө одоо маш үнэн сүсэгтэй, биеэ тоогоогүй, өөрийгөө зөвтгөдөггүй, үүргээ гүйцэтгэхдээ төлөөс төлж чаддаг, эсвэл сайн мэдээ түгээж, олон хүнийг элсүүлж чаддаг гэж хэлдэг. Гэхдээ чи үнэнч биш, одоо ч ов мэхтэй хэвээр, огтхон ч өөрчлөгдөөгүй болохоор аврагдаж чадах уу? Огтхон ч чадахгүй. Тиймээс аврагдахын тулд Бурханы үг, шаардлагын дагуу эхлээд үнэнч байх ёстойг Бурханы эдгээр үг хүн болгонд сануулдаг. Тэд сэтгэлээ уудалж, завхарсан зан чанар, санаа зорилго, нууцаа илчилж, гэрлийн замыг эрж хайх ёстой. “Гэрлийн замыг эрж хайх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайна гэсэн үг. Завхрал, үйлдлийнхээ цаад зорилго, санаархлыг илчлэх үедээ чи бас өөрийгөө задлан шинжилж, дараа нь эрж хайдаг: “Би яагаад тэгсэн юм бол? Бурханы үгийн үндэс үүнд байна уу? Энэ нь үнэнтэй нийцэж байна уу? Үүнийг хийснээрээ би санаатайгаар буруу зүйл хийж байна уу? Бурханыг хуурч байна уу? Хэрвээ би Бурханыг хуурч байгаа бол ингэх ёсгүй, Бурханы шаарддаг, Бурханы хэлдэг зүйлийг хараад үнэн-зарчим юу болохыг олж мэдэх хэрэгтэй.” Үнэнийг эрж хайх гэж үүнийг хэлдэг, гэрэлд алхах гэж үүнийг хэлдэг. Хүмүүс үүнийг тогтмол хэрэгжүүлж чадвал үнэхээр өөрчлөгдөж чаддаг бөгөөд ингэснээр авралд хүрч чаддаг.
Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүйцэхдээ аливааг хийдэг арга, зан чанар, сэдэл, заль мэхнийх нь арга барилд дургүйцдэг; Бурхан энэ бүх зүйлд дургүй. Хэрэв ов мэхтэй хүмүүс үнэнийг хүлээн авч, ов мэхтэй зан чанараа хүлээн зөвшөөрч чаддаг, Бурханы авралыг хүлээн авахыг хүсдэг бол тэдэнд ч бас аврагдах найдлага бий. Учир нь Бурхан бүх хүнд эрх тэгш ханддаг, үнэн ч мөн адил. Иймээс бид Бурханы таалалд нийцдэг хүмүүс болохыг хүсвэл юун түрүүнд биеэ авч явах зарчмаа өөрчлөх ёстой. Цаашид бид сатанлаг гүн ухааны дагуу амьдарч болохгүй, худал хуурмаг, заль мэхээр амиа аргацааж болохгүй, харин бүх худал хуурмагаа хаяад, үнэнч шударга хүн болох ёстой, тэгвэл бидний талаарх Бурханы үзэл бодол өөрчлөгдөнө. Хүн урьд нь бусдын дунд амьдрахдаа байнга худал хуурмаг, дүр эсгэлт, заль мэхэнд найдаж, сатанлаг гүн ухааныг өөрсдийн оршин тогтнолын үндэс, өөрсдийн амь, биеэ авч явахын суурь болгон ашигладаг байлаа. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байсан. Шүтлэггүй хүмүүсийн дунд ний нуугүй ярьж, үнэнийг хэлж, үнэнч шударга хүн байх юм бол гүжирдүүлж, шүүгдэж, хаягдах учраас чи ертөнцийн чиг хандлагыг дагаж, сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, худал ярихдаа улам чадварлаг, улам ов мэхтэй болдог. Түүнчлэн зорилгодоо хүрч, өөрийгөө хамгаалахын тулд хорон арга ашиглаж сурдаг. Тэгээд Сатаны ертөнцөд улам дэвжин дээшилж, улмаар нүгэлд улам бүр гүн живсээр эцэст нь гарч чадахаа больдог. Бурханы гэрт аливаа зүйл шал эсрэгээрээ байдаг. Худал хэлж, хууран мэхлэх тусам чинь Бурханы сонгосон хүмүүс чамаас залхаж, чамайг хаяна. Гэмшихээс татгалзаж, сатанлаг гүн ухаан, логиктой зууралдсаар байдаг бол, мөн зүсээ хувиргах, өөрийгөө нуун далдлахын тулд хуйвалдаж, нарийн арга сэддэг бол илчлэгдэж, таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь Бурхан ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг. Бурханы гэрт үнэнч шударга хүмүүс л дэвжин дээшилж чадна, ов мэхтэй хүмүүс яваандаа орхигдож, таягдан хаягдана. Бурхан энэ бүгдийг урьдчилан тогтоосон байдаг. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэж чадна. Хэрэв чи үнэнч шударга хүн байх гэж хичээхгүй, үнэнийг эрэлхийлэх чиглэлд туршлагажиж, хэрэгжүүлэхгүй, өөрийнхөө муу муухайг илчлэхгүй, үнэн нүүр царайгаа харуулахгүй бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Бурханы сайшаалыг хүртэж хэзээ ч чадахгүй. Юу ч хийж, ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, чи үнэнч хандлагатай байх ёстой. Үнэнч хандлага байхгүй бол үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй. Үүргээ чи үргэлж хайхрамжгүй, хааш яаш байдлаар гүйцэтгэж, ямар нэгэн зүйлийг сайн хийж чаддаггүй бол өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө ойлгож, өөрийгөө шинжлэхээр сэтгэлээ уудлах хэрэгтэй. Тэгээд хайхрамжгүй, хааш яаш байхын оронд үнэн-зарчмыг эрж хайж, дараагийн удаа илүү сайн хийхээр чармайх ёстой. Хэрвээ чи үнэнч зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгохоор мэрийдэггүй, үргэлж махан биеэ сэтгэл хангалуун болгохыг хичээдэг бол сайн ажил хийж чадна гэж үү? Үүргээ сайн гүйцэтгэж чадна гэж үү? Лавтай чадахгүй. Ов мэхтэй хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш байдаг, тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн сайн гүйцэтгэдэггүй бөгөөд ийм хүмүүст авралд хүрэхэд хэцүү санагддаг. Ов мэхтэй хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үедээ ов мэх гаргадаг уу? Үнэнийг хэрэгжүүлэх нь тэднээс төлөөс төлж, ашиг сонирхлоосоо татгалзаж, бусдад өөрийгөө ил болгохыг шаарддаг. Гэвч тэд заримыг нь хэлдэггүй; ярихдаа хагасыг нь л ил болгож, үлдсэнийг нь хадгалж үлддэг. Бусад хүн тэднийг ямар утгаар хэлснийг нь үргэлж таамаглаж, ямар санаатай байгааг нь ухаж ойлгохын тулд үргэлж тааж олох ёстой болдог. Тэд аргалах боломж өөрсдөдөө үргэлж гаргаж, бултаж зайлах боломжийг өөрсдөдөө олгодог. Өөрийг нь ов мэхтэй болохыг бусад хүн анзаарах үед тэр хүмүүстэй тэд харилцахыг хүсдэггүй, юу ч хийсэн тэднээс болгоомжилдог. Тэд худал хэлж, хуурч мэхэлдэг бөгөөд хэлж байгаа зүйлийнх нь юу нь үнэн, юу нь худал болохыг, тэдгээр нь хэр хольцтой болохыг мэдэхгүй болохоор бусад хүн тэдэнд итгэж чаддаггүй. Тэд хэлсэн үгнээсээ буцдаг, хүмүүсийн зүрх сэтгэлд тэд ямар ч үнэ цэнгүй байдаг. Тэгвэл Бурханы зүрх сэтгэлийн тухайд ямар вэ? Бурхан тэднийг яаж хардаг вэ? Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааны гүнийг хардаг учраас Бурхан тэднийг бүр ч их жигшдэг. Хүмүүс зөвхөн өнгөн дээр байгаа зүйлийг харж чаддаг бол Бурхан илүү нарийн, хурц, бодитой хардаг.
Чи хэр удаан итгэгч байсан, ямар үүрэгтэй, ямар ажил хийдэг, хэв чанар чинь их, бага байх, зан ааш чинь сайн муу байх нь хамаагүй, үнэнийг хүлээн авч, үнэнч хүн болохоор эрж хайж чадаж байгаа цагт шагнал хүртэх нь дамжиггүй. Үнэнч хүн болохоор эрж хайдаггүй зарим хүн үүргээ сайн гүйцэтгэхэд л хангалттай гэж боддог. Би тэдэнд “Чи үүргээ хэзээ ч сайн гүйцэтгэж чадахгүй” гэж хэлдэг. Нөгөө хэсэг нь, үнэнч хүн байх чухал биш, Бурханы хүсэлд үйлчлэхээр эрж хайх нь илүү том асуудал, энэ бол Бурханыг сэтгэл хангалуун байлгах цорын ганц арга зам гэж боддог. Тэгвэл оролдоод үз, үнэнч хүн болохгүйгээр Бурханы хүсэлд үйлчилж чадах эсэхээ хар. Бусад хүн үнэнч хүн байхаар эрж хайдаггүй ч өдөр бүр залбирахдаа сэтгэл хангалуун байдаг, цуглаанд цагтаа очдог, Бурханы үгийг идэж, уудаг, шүтлэггүй хүмүүс шиг амьдардаггүй. Тэд хууль дүрэм зөрчихгүй, муу зүйл хийхгүй л байхад хангалттай. Гэхдээ Бурхан ийм маягаар сэтгэл хангалуун байж чадна гэж үү? Чи үнэнч хүн биш бол Бурханыг сэтгэл хангалуун байлгаж яаж чадах юм бэ? Хэрвээ чи үнэнч хүн биш бол зөв хүн биш. Хэрвээ чи үнэнч хүн биш бол шударга бус, зальжин байдаг. Чи юмыг хайхрамжгүй, хааш яаш байдлаар хийдэг, бүх төрлийн завхрал харуулдаг, өөрөө хүссэн ч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Үнэнч хүн байхаас гадуур гэдэг нь юуг ч сайн хийдэггүй гэсэн үг, чи яагаад ч Бурханд дуулгавартай байж, Түүнийг сэтгэл хангалуун болгохгүй. Үнэнч хандлагагүй бол чи хийж байгаа аливаа зүйлдээ Бурханыг сэтгэл хангалуун болгож яаж чадах юм бэ? Хэрвээ чи үүргээ үнэнч хандлагагүйгээр гүйцэтгэдэг бол Бурханыг яаж сэтгэл хангалуун болгож чадах юм бэ? Чи үүнийг зөв хийж чадах уу? Чи махан биеэ, хэтийн төлөвөө үргэлж бодож, махан биеийн зовлон зүдүүрээ багасгаж, өөрийгөө бага зарлагадаж, бага золиос гаргаж, бага төлөөс төлөхийг үргэлж хүсдэг. Чи үргэлж ямар нэгэн зүйл нууж байдаг. Энэ бол ов мэхтэй хандлага. Зарим хүн Бурханы төлөө өөрийгөө зарлагадахдаа хүртэл тооцоотой байдаг. Тэд: “Би ирээдүйд тав тухтай амьдрах ёстой. Бурханы ажил хэзээ ч дуусахгүй бол яах вэ? Би өөрийгөө Түүнд зуун хувь өргөн барьж чадахгүй. Бурханы өдөр хэзээ ирэхийг ч би мэдэхгүй. Би тооцоотой байж, өөрийгөө Бурханд зарлагадахаасаа өмнө гэр бүлийн амьдрал, ирээдүйгээ зохицуулах хэрэгтэй” гэж хэлдэг. Ингэж боддог олон хүн байдаг уу? Тооцоотой байж, болзошгүй тохиолдлын төлөвлөгөө өөртөө зориулж гаргадаг бол энэ нь ямар зан чанар вэ? Энэ хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд үнэнч хүмүүс мөн үү? Тооцоотой байж, болзошгүй тохиолдлын төлөвлөгөө гаргах нь Бурхантай нэгэн зүрх сэтгэлтэй байгаа хэрэг биш. Энэ бол ов мэхтэй зан чанар бөгөөд ингэж байгаа хүмүүс хуурч мэхэлсэн үйлдэл хийж байна. Бурханд хандаж байгаа тэдний хандлага бол үнэнч хандлага яавч биш. Өөртэй нь харилцаж, холбоотой байх үедээ ах эгч нар асуудлыг нь олж харж, өөрийг нь биеийн хэмжээ багатай гэж хэлж, дорд үзэх вий гэж зарим хүн айдаг. Тиймээс тэд ярихдаа маш мэриймтгий, Бурханыг хүсэн хүлээдэг, үнэнийг хэрэгжүүлэх дуртай юм шиг сэтгэгдэл төрүүлэхийг үргэлж хичээдэг. Гэхдээ дотроо бол үнэндээ аймшигтай сул дорой, сөрөг байдаг. Хэнд ч өөрийгөө нэвт шувт харуулахгүйн тулд тэд хүчтэй юм шиг дүр үзүүлдэг. Энэ бас ов мэх юм. Товчхондоо амьдралд ч, үүргээ гүйцэтгэхдээ ч, юу ч хийсэн, хуурч мэхлэн, дүр эсгэж, бусдыг залилж, мэхлэн, өөрийгөө хүндлүүлж, бишрүүлж, дорд үзүүлэхгүйн тулд хуурамч дүр эсгэдэг бол энэ бүгд нь ов мэх юм. Үнэн хэрэгтээ нөхөр нь чөтгөр, үл итгэгч байхад зарим эмэгтэй нөхрөө эрхэмлэн хайрладаг. Ах эгч нар сэтгэл хөдлөл ихтэй байна гэж хэлэх вий гэж айгаад тэр эмэгтэй түрүүлж “Миний нөхөр бол чөтгөр” гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ тэр “Нөхөр минь сайн хүн” гэж хэлдэг. Эхнийхийг нь амаараа хэлж байгаа боловч нөхрөө ялган таньж чадсан гэж бусдад харуулах гэсэндээ бусдад сонсгох гэж л хэлж байгаа. Үнэн хэрэгтээ бол тэр “Энэ хэрэг явдлыг битгий ил болго. Энэ үзэл бодлыг би эхлээд илэрхийлчихвэл та нар үүнийг дурдах хэрэггүй болно. Би нөхрөө чөтгөр гэдгийг хэдийнээ илчилсэн болохоор сэтгэл хөдлөлөө орхисон гэсэн үг, энэ талаар хэлэх зүйл та нарт байхгүй” гэж байгаа юм. Энэ нь зальжин байгаа хэрэг биш гэж үү? Энэ бол дүр үзүүлж байгаа хэрэг биш гэж үү? Чи ингэж байгаа бол дүр эсгэх замаар хүмүүсийг хууран мэхэлж, төөрөлдүүлж байгаа хэрэг. Чи тоглоом тоглож, алхам бүрдээ хүний толгой эргүүлж байгаа хэрэг, ингэснээр хүмүүс үнэн нүүр царайг чинь биш хуурамч төрхийг чинь харна. Энэ бол муу санаа, энэ бол хүний ов мэхтэй байдал. Нөхөр чинь чөтгөр гэдгийг чи хүлээн зөвшөөрсөн хойно нөхрөөсөө яагаад салж болохгүй гэж? Тэр чөтгөр, Сатаныг яагаад голж болохгүй гэж? Чи нөхрөө чөтгөр гэж хэлдэг ч үргэлжлүүлэн түүнтэй амьдралаа өнгөрөөсөөр байдаг бөгөөд чөтгөрт дуртай гэдгийг чинь энэ нь харуулдаг. Чи амаараа түүнийг чөтгөр гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чи бусдыг хуурч, мэхэлж байна гэсэн үг. Энэ нь чи чөтгөрүүдтэй сүлбэлддэг, тэднийг хаацайлж байна гэдгийг бас харуулдаг. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэг хүн байсан бол чөтгөр гэдгийг нь хүлээн зөвшөөрмөгцөө нөхрөөсөө салах байсан. Тэгвэл чи гэрчлэл хийж чадах бөгөөд энэ нь чи диавол болон өөрийнхөө хооронд тодорхой шугам татсаныг харуулна. Гэхдээ харамсалтай нь чи тэр шугамыг татаж чадаагүйгээр барахгүй өдөр хоногоо чөтгөртэй хамт амьдран өнгөрөөж, ах эгч нараа худал үг, ов мэхээр төөрөлдүүлж байна. Энэ нь чамайг диаволтой адил нэг төрлийнх, бас нэг худалч чөтгөр гэдгийг баталдаг. Азарган тахиа ч бай, эсвэл нохой ч бай, гэрлэсэн эрээ эмэгтэй хүн дагадаг гэх үг бий. Чи чөтгөртэй гэрлэж, түүнээс хэзээ ч нүүр буруулаагүй болохоор чи ч бас чөтгөр гэдгийг энэ нь батална. Чи диаволынх боловч өөрийгөө Бурханых гэж батлахын тулд нөхрөө чөтгөр гэдэг. Энэ бол худал хэлж, хуурч мэхлэх тактик биш гэж үү? Чи үнэнийг сайн мэдэж байгаа хэр нь ийм арга хэрэглэж бусдын толгойг эргүүлдэг. Энэ бол муу санаатай, ов мэхтэй байгаа хэрэг. Муу санаатай, ов мэхтэй бүх хүн бол тэр чигтээ чөтгөр юм.
Бүх хүн завхарсан зан чанартай. Хэрвээ чи өөрийгөө шинжвэл бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, ов мэхтэй авирладаг зарим нэг байдал, хэрэгжүүлэлтээ сайн олж харах болно, та нарт бүгдэд чинь дүр үзүүлж, хоёр нүүр гаргаж байсан үе бий. Зарим хүн “Тэгээд би яагаад анзаараагүй юм бэ? Би цайлган хүн. Би энэ хорвоод эцэс төгсгөлгүй дээрэлхүүлж, луйвардуулж байсан, нэг ч удаа хуурч мэхлээгүй. Би зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ л хэлдэг” гэж хэлдэг. Энэ чамайг үнэнч хүн гэдгийг чинь хараахан батлахгүй. Чи ердөө л ухаан муутай, боловсролгүй байж болно, эсвэл магадгүй чамайг захиргаадахад амархан, магадгүй үйлдэлд чинь мэргэн ухаан байхгүй, цөөн хэдхэн ур чадвартай, нийгмийн доод түвшинд байдаг маанаг хулчгар байж болох ч энэ нь чи үнэнч хүн гэсэн үг биш. Үнэнч хүн бол үнэнийг хүлээн авч чаддаг хүн болохоос өрөвдөлтэй золгүй амьтан, ямар ч хэрэггүй, эргүү амьтан, номхон хүн биш. Та нар ийм зүйлсийг ялган таньж чаддаг байх ёстой, тийм үү? Зарим хүн: “Би хэзээ ч худал хэлдэггүй. Надад л үргэлж худал хэлдэг. Гадуур хүмүүс намайг үргэлж захиргаадаж байдаг. Зүдэрснийг нь овоолсон бааснаас өргөж гаргадаг гэж Бурхан хэлдэг, би тийм хүмүүсийн нэг. Энэ бол Бурханы нигүүлсэл. Бурхан бидэн шиг, нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй номхон хүмүүсийг өрөвддөг. Энэ бол үнэхээр Бурханы энэрэл!” гэж хэлэхийг Би байнга сонсдог. Бурхан зүдэрсэн хүмүүсийг овоолсон өтөг бааснаас өргөж гаргадаг гэж хэлж байгаад бодитой тал бий. Хэдийгээр чи үүнийг таньж байгаа ч энэ нь чамайг үнэнч хүн гэдгийг батлахгүй. Үнэндээ зарим хүн бол ердөө л мангар, тэнэг, ямар ч ур чадваргүй, хэв чанар муутай, үнэний талаар ойлголтгүй мунхгууд юм. Тиймэрхүү хүн Бурханы яриад байдаг үнэнч хүнтэй ямар ч холбоогүй. Бурхан зүдэрснийг овоолсон бааснаас өргөж гаргадаг нь үнэн боловч тэнэг, мунхгуудыг өргөж гаргадаггүй. Хэв чанар чинь угийн маш муу, чи бол эргүү тэнэг, ямар ч хэрэггүй бөгөөд хэдийгээр чи ядуу айлд төрсөн, нийгмийн доод давхаргынх ч гэсэн Бурхан чамайг аврахгүй. Нийгэмд ихээхэн зовж зүдэрч, ялгаварлан гадуурхалт туулсан, хүн болгонд захиргаадуулж, хууртагдсан болохоор өөрийгөө үнэнч хүн болсон гэж бүү бод. Чи тэгж бодож байгаа бол тун их эндүүрч байна. Үнэнч хүн гэж юу болох талаар буруу ойлголт, буруу төсөөлөлтэй байсаар байна уу? Энэ нөхөрлөлөөс та нар зарим нэг зүйлийг ойлгож авсан уу? Үнэнч хүн байх нь хүмүүсийн боддог шиг биш, энэ бол хоёрдмол утгатай юм ярихаас зайлсхийдэг илэн далангүй хүн байх биш. Хүн байгалиасаа маш илэн далангүй хүн байж болох ч энэ нь залилж, мэхэлдэггүй гэсэн үг биш. Бүх завхарсан хүн зальжин, ов мэхтэй завхарсан зан чанартай байдаг. Хүмүүс энэ хорвоод Сатаны нөлөөн дор, Сатаны хүчинд захирагдаж, хяналтад нь амьдарч байхдаа үнэнч байх боломжгүй. Тэд улам л ов мэхтэй л болно. Завхарсан хүн төрөлхтний дунд амьдарч, үнэнч хүн байх нь гарцаагүй олон бэрхшээлтэй байдаг. Шүтлэггүй хүмүүс, диавол хаад, амьд чөтгөрүүд биднийг шоолж, доромжилж, шүүж, тэр ч байтугай гадуурхаж, хөөж таарна. Тэгэхээр энэ хорвоод үнэнч хүн байгаад амьд үлдэх боломжтой юу? Энэ хорвоод бидэнд амьд үлдэх боломж байна уу? Байгаа. Бидэнд амьд үлдэх боломж гарцаагүй бий. Бурхан биднийг урьдаас тогтоож, сонгосон бөгөөд Тэр бидэнд гарах гарц лавтай нээж өгдөг. Бид Бурханд итгэж, Түүний удирдамж дор Түүнийг бүрэн дүүрэн дагадаг, бүхэлдээ Түүний хайрладаг амьсгал, амиар амьдардаг. Бид Бурханы үгийн үнэнийг хүлээн авсан болохоор хэрхэн амьдрах шинэ дүрэмтэй, амьдралын шинэ зорилготой болсон. Амьдралын маань үндэс суурь өөрчлөгдсөн. Бид үнэнийг олж авч, аврагдахын тулд л амьдрах шинэ арга зам, биеэ авч явах шинэ хэв маягтай болсон. Бид амьдрах шинэ горимтой болсон: Бид үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд амьдардаг. Энэ нь бид биеэрээ юу идэх, юу өмсөж зүүх, хаана амьдрахтай ямар ч хамаагүй, энэ бол бидний сүнслэг хэрэгцээ. Олон хүнд үнэнч хүн байх хэтэрхий хэцүү санагддаг. Үүний нэг хэсэг болох завхарсан зан чанараас ангижрах нь үнэхээр хэцүү. Үүнээс гадна шүтлэггүй хүмүүсийн дунд амьдарч байгаа бол, ялангуяа тэдэнтэй хамт ажиллаж байгаа бол үнэнч хүн байж, үнэнийг хэлбэл шоолуулж, доромжлуулж, шүүгдэж, тэр ч байтугай гадуурхагдаж, хөөгдөж болно. Энэ нь биднийг амьд үлдэхэд бэрхшээлтэй болгодог. Олон хүн: “Үнэнч хүн байх боломжгүй. Илэн далангүй байх надад ашиггүй, худал хэлэхгүйгээр би юу ч хийж чадахгүй” гэж хэлдэг. Энэ ямар харах өнцөг вэ? Энэ бол ов мэхтэй хүний харах өнцөг, логик үндэслэл билээ. Тэд өөрийн байр суурь, ашиг сонирхлыг хамгаалахын тулд л худал, зальжин зүйл хэлдэг. Тэд тийм зүйлийг алдахаас айгаад үнэнч хүн байж, үнэнийг хэлэхийг хүсдэггүй. Завхарсан хүн төрөлхтөн бүхэлдээ тийм. Тэд хэр их сурч мэдсэн, байр суурь нь хэр өндөр, нам байх, албан тушаалтан, энгийн иргэн байх, алдартан, жирийн хүн байх нь хамаагүй, бүгд байнга худал хэлж, хуурдаг, хэнд ч итгэхийн аргагүй. Энэхүү завхарсан занг нь шийдвэрлэхгүй бол тэд цаг үргэлж худал хэлж, хуурч мэхэлсээр байх бөгөөд ов мэхтэй зан чанараар дүүрэн байх болно. Ийм маягаар тэд Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг болж чадах уу? Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Гарцаагүй чадахгүй.
Үнэнч хүн байх хэцүү юм шиг та нарт санагддаг уу? Та нар үүнийг хэрэгжүүлж үзсэн үү? Та нар үнэнч хүн байхыг аль талаас нь хэрэгжүүлж, туулж мэдэрсэн бэ? Хэрэгжүүлэлт чинь ямар зарчимд үндэслэсэн бэ? Яг одоо та нарт энэ талаар ямар түвшний туршлага байна вэ? Үндсэндээ үнэнч хүн болох хэмжээнд очиж байсан уу? Очиж байсан бол гайхалтай хэрэг! Биднийг аварч, өөрчлөхийн тулд Тэр зүгээр л жаахан бэлтгэл ажил юм уу ирээдүйд юу болохыг харуулах ажил хийгээд, дараа нь болчихдог юм биш гэдгийг Бурханы үгээс бид харж чаддаг байх ёстой. Тэр бас хүмүүсийн гадаад зан авирыг өөрчилдөггүй. Харин ч Тэр зүрх сэтгэлийнх нь гүнээс, зан чанар, яг мөн чанараас нь эхлээд хүн нэг бүрийг өөрчилж, тэднийг угаар нь өөрчлөхийг хүсдэг. Бурхан ингэж ажилладаг юм чинь бид бие биедээ яаж хандах ёстой вэ? Бид эрж хайж байгаа зүйл, зан чанарын өөрчлөлт, гүйцэтгэх ёстой үүрэгтээ хариуцлага үүрэх ёстой. Бид хийж байгаа бүх зүйлдээ хайхралгүй орхилгүйгээр нухацтай хандаж, бүх зүйлийг задлан шинжлүүлэхээр гаргаж тавих ёстой. Чи өөрийнхөө зөв гэж үзсэн ямар нэг зүйлийг хийж дуусгах бүрд энэ нь үнэнтэй нийцсэн байх албагүй. Үүнийг ч бас задлан шинжилж, Бурханы үгтэй харьцуулж, Бурханы үгийн дагуу баталгаажуулах ёстой. Ингэснээр зөв байсан уу, эсвэл эндүү ташаа байсан уу гэдэг нь тодорхой болно. Түүнчлэн, чи буруу хийсэн гэж боддог зүйлээ ч задлан шинжлэх ёстой. Үүний тулд ах, эгч нар хамтдаа илүү их цаг гарган нөхөрлөж, эрж хайж, бие биедээ туслах шаардлагатай. Илүү их нөхөрлөх тусам, зүрх сэтгэл чинь төдий чинээ цэлмэж, үнэн-зарчмыг улам их ойлгодог. Энэ нь Бурханы ерөөл юм. Хэрвээ хэн ч зүрх сэтгэлээ нээлгүй, сайхан харагдахын тулд дүр эсгээд, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж найдан, бусдад өндрөөр үнэлэгдэж, дооглуулахгүй байхыг хүсдэг бол жинхэнэ өсөлт гарахгүй. Хэрвээ чи үргэлж дүр эсгээд, нөхөрлөх үедээ сэтгэлээ нээдэггүй бол Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авахгүй, үнэнийг ойлгож чадахгүй. Тэгвэл үр дүн нь юу байх вэ? Чи үүрд харанхуйд амьдарна, аврагдахгүй. Үнэнийг олж авч, зан чанараа өөрчлөхийг хүсвэл чи үнэнийг олж авч, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд багахан төлөөс төлөх ёстой бөгөөд зүрх сэтгэлээ нээж, бусадтай нөхөрлөх ёстой. Энэ нь амийн оролт, зан чанарын өөрчлөлтийн чинь аль алинд нь тустай юм. Цуглаан дээр туршлага, ойлголтоо ярилцах нь чамд болон бусдад тустай. Та нарын хэн нь ч өөрийгөө мэдэх, туршлага, ойлголтынхоо талаар ярьдаггүй, хэн нь ч өөрийгөө задлан шинжилж, илэн далангүй байдаггүй, бүгд л бичиг үсэг, хоосон сургаал ярихдаа гарамгай, хэн нь ч өөрийгөө ойлгосон талаар ярьдаггүй, өөрийгөө хэчнээн бага мэддэгээ хэн нь ч илчлэх зориггүй байдаг бол яах вэ? Та нар бүгд цуглараад, жаахан эелдэг, найр тавьсан үгс солилцож, бие биеэ зусардаж, бие биедээ сайрхаж, худал зүйл хэлнэ. “Сүүлийн үед чи тун сайн байлаа. Чи бага зэрэг өөрчлөгдсөн шүү!” “Чи сүүлийн үед асар их итгэл харууллаа!” “Чи маш хүсэл тэмүүлэлтэй!” “Чи надаас илүү ихийг зарлагадсан.” “Чиний хувь нэмэр минийхээс их!” Иймэрхүү нөхцөл байдал бий болдог. Хүн болгон бие биеэ зусардаж, бие биедээ сайрхаж, хэн ч үнэн төрхөө задлан шинжлүүлэхээр ил болгож бүх хүнээр ялган таниулж, ойлгуулахыг хүсдэггүй. Иймэрхүү орчинд жинхэнэ чуулганы амьдрал байж чадах уу? Үгүй, чадахгүй. Зарим хүн: “Би нэлээд хэдэн жил чуулганы амьдралаар амьдарлаа. Би үргэлж сэтгэл хангалуун байж, таашаал авдаг. Цуглаан дээр ах эгч нар бүгд залбирч, Бурханыг магтаж магтан дуу дуулах дуртай. Бүх хүн залбирал, магтан дуунд сэтгэл нь хөдөлж нулимс урсгадаг. Заримдаа сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж, бид бүгд халууцаж хөлөрч, ах эгч нар дуулж, бүжиглэдэг. Энэ бол маш баян, өнгөлөг чуулганы амьдрал, маш таашаалтай байдаг. Энэ үнэхээр Ариун Сүнсний ажлыг илтгэдэг! Дараа нь бид Бурханы үгийг идэж, уудаг бөгөөд Бурханы үг зүрх сэтгэлд маань шууд хүрч байгааг мэдэрдэг. Биднийг нөхөрлөх болгонд бүх хүн үнэхээр урам зоригтой байдаг” гэж хэлдэг. Хэдэн жилийн иймэрхүү чуулганы амьдрал бүх хүнд үнэхээр тааламжтай байх боловч үүнээс юу гардаг вэ? Бараг хэн ч үнэхээр үнэн-бодит байдалд ордоггүй, бараг хэн ч туршлагаа ярьж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй. Бурханы үгийг уншиж, дуулж, бүжиглэх маш их эрч хүч тэдэнд байдаг ч үнэнийг нөхөрлөх болохоор зарим хүн сонирхолгүй болдог. Үнэнч хүн болох туршлагынхаа талаар хэн ч ярьдаггүй, хэн ч өөрийгөө задлан шинжилдэггүй, бусдын ашиг тус, босгон байгуулалтын төлөө бусдад мэдүүлж, ялган таниулахын тулд хэн ч завхарсан зан чанараа ил болгодоггүй. Хэн ч Бурханыг алдаршуулахаар бодит туршлагын гэрчлэлийнхээ талаар нөхөрлөдөггүй. Яг ингэж, дуулж, бүжиглэж, баяр хөөр дүүрэн, аз жаргалтайгаар хэдэн жилийн чуулганы амьдралыг үрдэг. Та нар Надад хэлдээ: Энэ аз жаргал, баяр хөөр хаанаас гардаг вэ? Бурханы харахыг хүсдэг, Түүнийг сэтгэл хангалуун болгодог зүйл энэ биш гэж Би хэлнэ, учир нь Түүний харахыг хүсдэг зүйл нь хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөх, хүмүүс үнэн-бодит байдлыг амьдран харуулах юм. Бурхан ийм бодит байдал харахыг хүсдэг. Цуглаан дээр байхдаа юм уу хүсэл тэмүүлэлд автсан байхдаа магтан дууны түүврээсээ зуурч, Өөрийг нь магтан дуулж, бүжиглэхийг чинь Тэр хүсдэггүй, Түүний харахыг хүсдэг зүйл нь энэ биш. Эсрэгээрээ Бурхан үүнийг хараад гуньж, шаналж, сандардаг, учир нь Тэр мянга мянган үг хэлсэн боловч нэг ч хүн тэрийг нь үнэхээр хэрэгжүүлж, амьдран харуулаагүй. Энэ л Бурханы санааг зовоодог. Та нар чуулганы амьдралын өчүүхэн амар амгалан, аз жаргалд тун маадгар, сэтгэл хангалуун байх нь олонтоо. Та нар Бурханыг магтаж, бага зэрэг таашаал, хэсэгхэн тайвшрал, бага зэрэг сүнслэг сэтгэл ханамж олж авчхаад итгэлээ сайн хэрэгжүүлсэн гэж итгэдэг. Та нар ийм хуурмаг үзэгдэлтэй зууралдаж, үүнийг хөрөнгө, Бурханд итгэх итгэлээсээ олж авсан хамгийн том зүйл гэж үзэж, амь зан чанараа өөрчилж, авралын замд орохын оронд үүнийг хүлээж авдаг. Ингэснээр үнэнийг эрэлхийлж, үнэнч хүн байхаар эрэлхийлэх хэрэггүй гэж боддог. Өөрийгөө эргэцүүлж, асуудлаа задлан шинжилж, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах хэрэггүй гэдэг. Ингэх нь одоо аюултай газар руу орж байгаа хэрэг. Хүмүүс ийм маягаар үргэлжлүүлбэл, Бурханы ажил дуусах үед тэд үнэнч хүн болоогүй, үүргээ хангалттай сайн гүйцэтгэж чадаагүй байвал, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадаагүй, антихристүүдэд хууртаж, хянуулж мэдэхээр, Сатаны нөлөөнөөс мултраагүй байвал, Бурханы өөрсдөд нь тавьсан шаардлагад нийцээгүй байвал Бурханы аврах хүмүүс тэд биш. Тийм учраас Бурхан санаа зовдог.
Хүмүүс дөнгөж итгэж эхлэхдээ үргэлж үнэхээр урам зоригтой байдаг. Бурхан үнэнийг нөхөрлөж байгааг сонсоод ялангуяа тэд: “Одоо би үнэнийг ойлгож байна. Би үнэн замыг оллоо. Би үнэхээр баяртай байна!” гэж боддог. Шинэ жил, хурим тэмдэглэж байгаа юм шиг өдөр бүр баяр хөөрийг мэдэрч, хэн нэгэн цуглаан зохион байгуулж, нөхөрлөхийг өдөр бүр тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ хэдэн жилийн дараа зарим хүн чуулганы амьдралын дур сонирхлоо алдаж, Бурханд итгэх дур сонирхлоо ч бас алддаг. Яагаад тэгдэг вэ? Яагаад гэвэл тэд Бурханы үг, үнэний талаар зөвхөн өнгөц, онолын ойлголттой байдаг. Тэд Бурханы үгэнд чин сэтгэлээсээ ороогүй, бодит байдлыг нь өөрийн биеэр туулж мэдрээгүй. Бурханы хэлдэгчлэн, олон хүн найран дээрх тансаг хоол ундыг хардаг ч ихэнх нь харах л гэж ирдэг. Бурханы бэлдэж өгсөн амттай хоолыг тэд авч, идэж, амсаж, хэрэглэн бие махбодоо тэжээдэггүй. Үүнийг Бурхан жигшдэг, Түүний санааг энэ зовоодог. Та нарын одоо байгаа байдал ийм биш гэж үү? (Тийм ээ.) Би та нарт туслах гэж бүгдтэй чинь тогтмол нөхөрлөдөг. Миний санааг хамгийн их зовоодог зүйл нь эдгээр номлолыг сонсож, сүнслэг хэрэгцээгээ хангасны дараа тэдгээрийг хэрэгжүүлэх гэж чи юу ч хийхгүй, тэдгээрийн талаар дахиж бодохгүй. Ингэвэл Миний хэлсэн бүхэн хий дэмий болох болно. Хүн ямар хэв чанартай байх нь хамаагүй хоёр, гурван жил итгэснийх нь дараа үнэнийг хайрладаг хүн мөн эсэхийг нь хэлж болно. Хэрвээ тэр үнэнийг хайрладаг хүн мөн бол, эрт орой хэзээ нэгэн цагт үнэнийг эрэлхийлэх болно. Хэрвээ тэр үнэнийг хайрладаг хүн биш бол удаан тэсэхгүй, илчлэгдэж, таягдан хаягдах болно. Та нар үнэнийг хайрладаг хүмүүс үнэхээр мөн үү? Та нар үнэнч хүн болохыг хүсэж байна уу? Та нар ирээдүйд өөрчлөгдөж чадах уу? Энэ нөхөрлөлийн дараа та нар үүнээс хэр ихийг нь өөрийн биеэр хэрэгжүүлэх вэ? Үүнээс хэр их нь үнэхээр та нарт үр дүн гаргах вэ? Тэр бүхэн мэдэгдэхгүй, эцэстээ илчлэгдэнэ. Хүн шинээр итгэж эхлэхдээ хэчнээн оргилуун сэтгэлтэй байх, хэр их зовж зүдэрч чаддаг байхтай энэ нь огт хамаагүй. Тэд үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээж авч чаддаг эсэх нь гол. Үнэнийг хайрладаг хүмүүс л номлол сонссоныхоо дараа эргэцүүлж тунгаана. Тэд л Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, хэрхэн туулж, өдөр тутамдаа хэрхэн хэрэгжүүлэх, үнэхээр Бурханыг дуулгавартай дагадаг хүн болохын тулд Бурханы үгэн дэх үнэн-бодит байдлыг хэрхэн амьдран харуулах талаар тунгаан бодно. Тийм ч учраас үнэнийг хайрладаг хүмүүс эцэстээ үнэнийг олж авах болно. Үнэнийг хайрладаггүй хүмүүс үнэн замыг хүлээж авч магадгүй, тэд өдөр бүр цугларч, номлол сонсож, зарим нэг хоосон сургаал сурч мэдэж болох ч бэрхшээл, шалгалттай тулгармагц сөрөг, сул дорой болж, итгэлээсээ татгалзаж ч магадгүй. Итгэгчийн хувьд үнэн-бодит байдалд орж чадах эсэх чинь үнэнд хандах хандлага, эрэлхийллийн чинь зорилго юу байхаас, үнэхээр үнэнийг амиа болгож олж авах эсэхээс хамаардаг. Зарим хүн бусдад тусалж, Бурханд үйлчилж, чуулганыг сайн удирдахын тулд өөрсдийгөө үнэнээр зэвсэглэдэг. Тэгэх нь муугүй бөгөөд тийм хүмүүс зарим нэг ачаа үүрдэг гэсэн үг юм. Гэхдээ тэд амийн оролтдоо, үнэнийг хэрэгжүүлэхдээ анхаарахгүй бол, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхгүй бол үнэн-бодит байдалд орж чадахгүй. Тэгэх боломжгүй. Тэд үнэн-бодит байдалгүй бол яаж бусдад тусалж чадах юм бэ? Бурханд үйлчилж яаж чадах юм бэ? Чуулганы ажлыг сайн хийж чадах уу? Тэгэх ч бас боломжгүй. Хэдэн номлол сонссон, ямар замыг сонгосон чинь хамаагүй. Зөв харах өнцгийг Би та нарт хуваалцъя: Чи ямар үүрэг гүйцэтгэдэг, удирдагч эсвэл ердийн дагагч байх чинь хамаагүй, Бурханы үгэнд гол хүчин чармайлтаа гаргах ёстой. Тэдгээрийг уншиж, чин сэтгэлээсээ тунгаан бодох ёстой. Эхлээд чи мэдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй бүх үнэний талаар ойлголттой болж, тэдгээрийг өөртэйгөө харьцуулж, өөртөө хэрэгжүүлэх ёстой. Эхлээд ойлгож, бодит байдалд орохгүйгээр үнэнийг олж авахгүй. Ойлгосон хоосон сургаалаа үргэлж бусдад тайлбарладаг ч тэрийгээ хэрэгжүүлж, туулж чаддаггүй бол алдаа гаргаж байгаа хэрэг. Энэ бол мунхаг, мэдлэггүй байгаа хэрэг. Чи Бурханы үгийг үнэн хэмээн хэрэгжүүлж, туулж аажмаар асар их үнэнийг ойлгож авах хэрэгтэй. Тэгвэл үүрэгтээ улам сайн үр дүн гаргаж эхлэн, хуваалцах олон туршлагын гэрчлэлтэй болно. Ингэснээр Бурханы үг амь чинь болно. Чи үүргээ гарцаагүй сайн гүйцэтгэж, Бурханы өөрт чинь өгсөн даалгаврыг бас биелүүлж чадна. Хэрвээ чи бусдыг эдгээр үгтэй харьцуулж, эдгээрийг бусад хүнд хэрэглэж, ажилдаа хөрөнгө болгон ашигладаг бол чи асуудалд орно. Чи ингэж Паултай яг ижил замаар явж байна. Энэ чиний харах өнцөг болохоор эдгээр үгэнд хоосон сургаал, онол гэж хандаж, эдгээр онолыг ашиглан илтгэл тавьж, ажил бүтээхийг хүсдэг. Ингэх нь маш аюултай, энэ бол хуурамч удирдагч, антихристүүдийн хийдэг зүйл. Хэрвээ чи өөрийн байдлыг Бурханы үгийн дагуу харж, эхлээд өөрийгөө эргэцүүлж, өөрийнхөө талаар ойлголттой болж, дараа нь үнэнийг хэрэгжүүлдэг бол үр шимийг нь хүртэж, үнэн-бодит байдалд орно. Тэгсэн цагт л чи шаардлага хангаж, үүргээ сайн гүйцэтгэх биеийн хэмжээтэй болно. Бурханы ажил, Түүний үгийн бодит туршлага чамд байхгүй бол, ямар ч амийн оролтгүй, бичиг үсэг, хоосон сургаал цээжээр уншиж л чаддаг бол ажил хийлээ ч гэсэн сохроор хийж, ямар ч бодитой зүйлд хүрэхгүй. Эцэстээ хуурамч удирдагч, антихрист болж таягдан хаягдана. Хэрвээ чи үнэний талыг ойлгодог бол эхлээд өөрийгөө үүнтэй харьцуулж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой, ингэснээр чиний бодит байдал болдог. Тэгвэл чи гарцаагүй ямар нэгэн зүйл олж авч, өөрчлөгдөнө. Бурханы үг сайн, тэдгээр нь үнэн бөгөөд бодит байдалтай болохыг мэдэрдэг ч зүрх сэтгэлдээ үнэнийг тунгаан бодож, ойлгохыг хичээдэггүй, бас бодит амьдралдаа хэрэгжүүлж, туулдаггүй, харин тэмдэглэлийн дэвтэртээ бичиж аваад л болдог бол үнэнийг хэзээ ч ойлгож, олж авахгүй. Бурханы үгийг уншиж, номлол, нөхөрлөл сонсоод чи тунгаан бодож, өөртэйгөө харьцуулж, өөрийн байдалтай холбож, тэдгээрийг ашиглан асуудлаа шийдвэрлэх ёстой. Үгийг ингэж хэрэгжүүлж байж л тэдгээрээс жинхэнээсээ ямар нэгэн зүйл олж авч чадна. Та нар номлол сонссоныхоо дараа хэрэгжүүлдэг зүйл чинь энэ мөн үү? Биш бол, та нарын амьдралд Бурхан байхгүй, Түүний үг ч байхгүй, Түүнд итгэх итгэлд чинь бодит байдал алга. Та нар шүтлэггүй хүмүүс шиг Бурханы үгээс гадуур амьдарч байна. Бурханд итгэдэг ч Түүний үгийг хэрэгжүүлж, туулахын тулд бодит амьдралд хэрэглэж чаддаггүй хүмүүс үнэндээ Бурханд итгэдэггүй, үл итгэгчид юм. Үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс бол Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс биш, тэд бол Түүнд тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс юм. Бурханы үгийг бодит амьдралдаа оруулахгүйгээр Бурханы ажлыг яагаад ч туулж мэдэрч чадахгүй. Хэрвээ хүн Бурханы ажлыг, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг бодит амьдралд туулж мэдэрдэггүй бол яагаад ч үнэнийг олж авч чадахгүй. Та нар үүнийг ойлгож байна уу? Та нар эдгээр үгийг ойлгож ухаарч чадвал хамгийн сайн боловч тэдгээрийг яаж ухаарч ойлгох, хэчнээн ихийг ойлгох нь хамаагүй, хамгийн чухал зүйл нь ойлгодог Бурханы үг, үнэнийг чи бодит амьдралдаа оруулж, хэрэгжүүлэх ёстой юм. Биеийн хэмжээ чинь өсөж, зан чанар чинь өөрчлөгдөх цорын ганц арга зам энэ билээ.
Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүст тавих шаардлагаа гаргаж тавихдаа хүмүүст зориулсан хэрэгжүүлэлтийн зам, зарчмыг үргэлж зааж өгдөг. Жишээ нь бидний дөнгөж сая ярьж байсан үнэнч хүн байхыг аваад үзье: Бурхан хүмүүст зам өгч, хэрхэн үнэнч хүн байх, үнэнч хүн байх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж зөв замд орохыг хэлж өгсөн. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ.” Энэ нь Тэр биднээс нууц, хувийн гэсэн зүйлээ ил болго, задлан шинжлүүлэхээр гаргаж тавь гэж шаарддаг гэсэн утгатай юм. Энэ бол та нарын бодоогүй зүйл: Та нарыг ийм маягаар хэрэгжүүл гэж Бурхан үүнийг хэлсэн гэдгийг та нар ойлгоогүй, мэдээгүй. Заримдаа чи зальжин, ов мэхтэй санаа зорилготой үйлддэг учраас үйлдэл, санаа зорилгоо өөрчлөх ёстой. Үгийн чинь зальжин, ов мэхтэй уг чанарыг хэн ч ойлгож ухаараагүй байж болох ч өөрийгөө бүү магт. Чи Бурханы өмнө очиж, өөрийгөө шинжлэх ёстой, чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Чи залбирч, санаа зорилго, арга барилаа илчилж, задлан шинжилж, энэ санаа зорилгыг чинь Бурхан таашаах эсэх, жигших эсэх, чи үүнийг илчилж чадах эсэх, тэр талаар ярихад хэцүү эсэх, үнэнтэй нийцдэг эсэхийг эргэцүүлэх хэрэгтэй. Ийм маягаар задлан шинжиж, судалж шинжилснээр үнэн хэрэгтээ энэ асуудал үнэнтэй нийцдэггүй, иймэрхүү зан авирыг ил болгоход хэцүү, үүнийг Бурхан жигшдэг болохыг олж мэдэх болно. Тэгээд чи энэ зан авираа өөрчилдөг. Миний энэ нөхөрлөл та нарт ямар санагдаж байна вэ? Та нарын зарим нь санаа зовж магадгүй. Та нар: “Бурханд итгэнэ гэдэг үнэхээр төвөгтэй. Энэ хүрэхэд хангалттай хэцүү байсан, одоо би дахиад эхлэх ёстой гэж үү?” гэж боддог. Бодит байдал гэвэл Бурхан ирчихсэн, Тэр хүн төрөлхтнийг үнэн-бодит байдалд оруулахаар удирдаж эхэлсэн. Итгэгчийн хувьд, хүний хувьд энэ бол эхлэл. Хэрвээ чи эхлэлээ сайн тавья гэвэл итгэлийн бат бөх үндэс суурь тавьж, эхлээд үзэгдлийн үнэн, Бурханыг дагахын ач холбогдлыг мэдэж авч, дараа нь үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэхэд анхаарах ёстой. Ингэснээр чи үнэн-бодит байдалд орж чадна. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаал ярихад л анхаарч, эдгээр зүйлд үндэслэн үндэс суурь тавьдаг бол тэр нь асуудал болно. Энэ бол элсэн дээр байшингийн суурь тавихтай адил: Чи хэчнээн өндөр болгож бариад ч үргэлж нурж унах аюултай бөгөөд удаан тэсэхгүй. Гэхдээ энэ мөчид та нарт бүгдэд чинь сайшаагууштай нэг зүйл байгаа нь Миний та нартай нөхөрлөдөг зүйлийг та нар ойлгож чаддаг, сонсохыг хүсдэг. Энэ нь сайн хэрэг. Үнэнийг эрэлхийлж, бодит байдалд орох нь хамгийн чухал, бусад нь чухал биш. Чи үүнийг мэдэж байгаа цагт итгэлийн зөв замд ороход хэцүү биш байх болно. Үнэнийг эрэлхийлэх замаар алхахын тулд эхлээд өөрийгөө мэдэж авах ёстой, өөрт чинь ямар завхарсан зан чанар, ямар дутагдал байгааг сайн мэдэж байх ёстой. Тэгвэл чи өөрийгөө үнэнээр зэвсэглэхийн ач холбогдлыг ойлгож, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг хурдан эрж хайж чадна. Цаг хугацаа хүнийг хүлээхгүй! Амийн оролтоор асуудлаа шийдвэрлэж, үнэн-бодит байдалтай болмогц дотоод амар амгаланг илүү их мэдрэх болно. Гамшиг хэчнээн их байх нь хамаагүй чамд айх мэдрэмж төрөхгүй. Сүүлийн энэ хэдэн жилийг үнэнийг эрэлхийлэхгүйгээр үрж, аливаа юм болоход мэлэрч, идэвхгүй хүлээсэн байдалтай байсаар, асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг ашиглаж бас чадахгүй, харин ч хорвоогийн гүн ухаан, завхарсан зан чанараар амьдарсаар байвал ямар хөөрхийлөлтэй хэрэг болох вэ! Асар их гамшиг болох өдөр ирэхэд үнэн-бодит байдлын хэлтэрхий чамд байхгүй бол үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгээгүй, ямар ч үнэнийг огт олж аваагүйдээ харамсаж, байнгын түгшсэн байдалд амьдрах болно. Яг одоо Ариун Сүнсний ажил хүнийг хүлээдэггүй. Итгэлийнх нь эхний хэдэн жилд Тэр хүмүүст бага зэрэг нигүүлсэл, өршөөл хайрлаж, тэдэнд тусалж, тэжээн тэтгэдэг. Хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй, хэзээ ч бодит байдалд орохгүй харин мэддэг бичиг үсэг, хоосон сургаалдаа сэтгэл ханадаг бол тэд аюулд орно. Ариун Сүнсний ажлаас тэд аль хэдийн хоцорч, Бурхан хүн төрөлхтнийг аварч, төгс болгох эцсийн боломжоос тэд хоцорсон. Тэд гамшигт унаж, уйлж, шүдээ хавирч л чадна.
Анх итгэлийн сууриа тавьж эхлэх үедээ үнэнийг эрэлхийлэх замд та нар хөлөө баттай тавих ёстой. Бичиг үсэг, хоосон сургаал цээжээр унших гарааны шугам дээр биш, үнэн-бодит байдалд орох гарааны шугам дээр байх ёстой. Чи үнэн-бодит байдалд орж, бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэхэд, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж, үүнийгээ бүх зүйл дээр харьцуулалт болгон ашиглаж чаддаг байхад анхаарах ёстой. Үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтийн ямар зарчим байдаг, үнэний ямар хэрэгжүүлэлт нь Бурханы шаардлагад нийцэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохыг тунгаан бодох ёстой. Гэхдээ хүмүүст биеийн хэмжээ дэндүү их дутагдаж байдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлэхтэй холбоогүй, өөрийгөө мэдэх, үнэнч хүн байхтай холбоогүй зүйлийн талаар үргэлж асууж байдаг. Тэгэх нь хөөрхийлөлтэй биш гэж үү? Тэр нь биеийн хэмжээ багатайг харуулж байгаа бус уу? Бурхан энэ шатны ажлаа эхэлмэгц зарим хүн үүнийг нь хүлээн авч, өнөөдрийг хүртэл итгэгч байсан. Гэхдээ тэд үнэн-бодит байдал юу болох, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу болохыг ойлгохгүй хэвээр байдаг. Зарим нь “Би итгэлийнхээ төлөө гэр бүл, ажил мэргэжлээсээ татгалзаж, нэлээд их зүйлийг туулсан. Надад ямар ч үнэн-бодит байдал байхгүй гэж Та яаж хэлж чадаж байна аа? Би гэр бүлээ орхисон нь бодит байдал биш гэж үү? Би гэрлэлтээсээ татгалзсан нь бодит байдал биш гэж үү? Энэ бүхэн нь үнэнийг хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл биш гэж үү?” гэж хэлдэг. Гаднаа бол чи хорвоо ертөнцөөс татгалзаж, Бурханд итгэхийн тулд гэр бүлээсээ татгалзсан. Гэхдээ энэ нь чи үнэн-бодит байдалд орсон гэсэн үг үү? Энэ нь чи үнэнч хүн, Бурханыг дуулгавартай дагадаг нэгэн гэсэн үг үү? Зан чанар чинь өөрчлөгдсөн, чи үнэнтэй, хүн чанартай хүн гэсэн үг үү? Гарцаагүй тийм биш. Чиний энэ гадаад үйлдэл чинь бусад хүнд сайхан санагдаж магадгүй ч энэ нь чи үнэнийг хэрэгжүүлдэг, Бурханыг дуулгавартай дагадаг гэсэн үг биш, үнэн-бодит байдалд орж байна гэсэн үг яавч биш. Хүмүүсийн золиос гаргаж, зарлагадаж байгаа нь хэтэрхий хольцтой, хүмүүс бүгд ерөөл хүртэх санаархалдаа захирагддаг, шалгалт, цэвэршүүлэлтээр тэд ариусгагдаагүй. Тийм ч учраас маш олон хүн үүргээ хааш яаш гүйцэтгэсэн хэвээр, ямар ч бодит үр дүн гаргадаггүй, тэр ч байтугай чуулганы ажилд саад хийж, үймүүлж, нурааж, төрөл бүрийн түвэг учруулдаг. Тэд гэмших талаар огт боддоггүй, чуулган өөрсдийг нь зайлуулахад ч гэсэн сөрөг байдал тарааж, худал хэлж, өөрийгөө зөвтгөн маргалдаж баримтыг гуйвуулдаг. Зарим хүн арав, хорин жил итгэсэн хэр нь эх захгүй авирлаж, төрөл бүрийн ёрын муу зүйл хийж, дараа нь чуулган тэднийг зайлуулж, хөөдөг. Тэд маш олон аймшигтай зүйл хийж чадаж байгаа баримт нь тэдний зан араншин аймшигтай, тэд хэтэрхий шударга бус, зальжин, огтхон ч цайлган, дуулгавартай, захирагддаг биш гэдгийг хангалттай баталж байна. Учир нь тэд үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байхад хэзээ ч санаа тавьж байгаагүй. Бурханд итгэх итгэлийг “Гэр бүлээсээ татгалзаж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, зовж зүдэрч, төлөөс төлж байгаа цагт Бурхан миний үйл хэргийг сайшаах ёстой, би Түүний авралыг хүртэх ёстой” гэж хардаг. Энэ бол ердөө л хийсвэр, хоосон хүсэл юм. Хэрвээ чи аврал хүртэж, үнэхээр Бурханы өмнө очихыг хүсэж байвал эхлээд Бурханы өмнө очиж эрж хайх ёстой: “Өө Бурхан минь, би юуг хэрэгжүүлэх ёстой вэ? Хүмүүсийг аврахдаа тавьдаг Таны стандарт юу вэ? Ямар төрлийн хүмүүсийг Та авардаг вэ?” Юуны өмнө бид үүнийг эрж хайж, мэдэх ёстой. Үнэнийг үндэс сууриа болгож, бүх зүйл дээр үнэнд, бодит байдалд хүчин чармайлт гарга, тэгвэл чи үндэс суурьтай, амьтай хүн болно. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаалыг сууриа болгож, ямар ч үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй, ямар ч үнэнд хүчин чармайлт гаргадаггүй бол амь хэзээ ч байдаггүй хүн болно. Үнэнч хүн байхаар хэрэгжүүлэх үед амь, үнэнч хүний бодит байдал, мөн чанар бидэнд байдаг. Тэгээд бидэнд үнэнч хүний хэрэгжүүлэлт, зан авир байдаг, ядаж л бидний тэрхүү үнэнч тал Бурханд баяр хөөр авчирна, Тэр үүнийг сайшаана. Гэхдээ бид үргэлж худал хуурмаг, заль мэх, ов мэх харуулсаар байдаг, үүнийг цэвэрлэх хэрэгтэй. Тийм ч учраас бид нэгэн хэвийн байдалдаа гацалгүйгээр үргэлжлүүлэн эрж хайх хэрэгтэй. Бурхан биднийг хүлээж, бидэнд боломж олгож байдаг. Хэрвээ чи үнэнч хүн байх төлөвлөгөө хэзээ ч гаргахгүй бол, хэрхэн үнэнчээр, зүрх сэтгэлээсээ ярихыг, арга заль, ов мэхний хольцгүйгээр хэрхэн аливааг хийх, хэрхэн үнэнч хүн шиг авирлахыг хэзээ ч эрж хайхгүй бол чи яагаад ч үнэнч хүний төрхтэй амьдарч, үнэнч хүн байх үнэн-бодит байдалд орохгүй. Хэрвээ чи үнэний тодорхой нэг талын бодит байдалд орсон бол үнэний тэр талыг олж авсан байна. Хэрвээ чамд тэрхүү бодит байдал байхгүй бол тэрхүү амь, биеийн хэмжээ чамд байхгүй. Шалгалт, уруу таталттай нүүр тулах юм уу, даалгавар хүлээж авах үедээ чамд бодит байдал огт байхгүй бол бүдэрч, алдаа гаргах нь амархан, Бурханд халдаж, дуулгавартай дагахгүй байх хандлагатай байна. Өөрийн эрхгүй тэгнэ. Олон хүн үүргээ гүйцэтгэхдээ эх захгүй авирлаж, зөвлөгөө хүлээж авахаас татгалзаж, засрахгүй байсаар, чуулганы ажилд ноцтой саад хийж, үймүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг ноцтой хохироодог. Ийм хүмүүсийг эцэст нь зайлуулж, хөөдөг, ийм төгсгөл болох нь зайлшгүй. Гэхдээ чи одоохондоо үнэнч хүн болохоор үнэнийг хэрэгжүүлж байгаа бол үнэнч хүний туршлагын гэрчлэлийг чинь Бурхан сайшаадаг. Хэн ч үүнийг чамаас авч чадахгүй, хэн ч энэ бодит байдал, энэ амийг чамаас булааж авч чадахгүй. Зарим хүн “Би хэдийнээ удаан хугацаанд үнэнч хүн байсан. Би эргээд зальжин хүн болж чадах уу?” гэж асуудаг. Чи завхарсан зан чанараа хаясан бол, үнэнч хүн байх үнэн-бодит байдалтай бол, хүний төрхийг амьдран харуулж, зүрх сэтгэлдээ башир заль, ов мэх, шүтлэггүй хүмүүсийн ертөнцийг үзэн яддаг бол эргээд Сатаны эрхшээлд орж чадахгүй. Учир нь чи Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг, хэдийнээ гэрэлд амьдарч байна. Зальжин хүнээс үнэнч нэгэн болж өөрчлөгдөх амаргүй. Бурханы үнэхээр таашаадаг үнэнч хүнээс эргээд зальжин хүн болох боломжгүй, бүр ч хэцүү байна. Зарим хүн: “Үнэнч хүн байсан хэдэн жилийн туршлага надад байгаа. Би ихэнхдээ үнэнийг хэлдэг, би нэлээд үнэнч. Гэхдээ хааяа нэг үнэн биш, булзааруулсан, зальжин юм хэлдэг” гэж хэлдэг. Энэ бол засахад хавьгүй амархан асуудал. Чи үнэнийг эрж хайж, үнэнийг эрмэлзэхэд анхаарч байгаа цагт ирээдүйд өөрчлөгдөж чадахгүй байх талаар санаа зовох хэрэггүй. Чи сайжирсаар байх нь гарцаагүй. Хөрсөнд суулгасан үр шиг, цаг тухайд нь усалж, өдөр бүр нарны гэрэл үзүүлдэг бол хожим үр жимсээ өгөх болов уу гэж санаа зовох хэрэггүй, намар ургац авах нь лавтай. Одоо та нарын хамгийн их санаа зовох ёстой зүйл бол: Та нар үнэнч хүн байхад орсон уу? Худал хэлэх чинь улам цөөрч байна уу? Ерөнхийдөө чи одоо өөрийгөө үнэнч хүн гэж хэлж чадах уу? Гол асуултууд нь эдгээр юм. Хэн нэгэн “Би өөрийгөө ов мэхтэй хүн гэдгээ мэддэг ч үнэнч хүн байхыг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй” гэж хэлж байгаа бол үнэнч хүн байх ямар ч бодит байдал чамд алга. Чи шаргуу ажиллаж, амьдралынхаа өчүүхэн тал нэг бүрийг, янз бүрийн зан авир, ов мэхтэй зан гаргадаг бүхий л арга зам, бусдад ханддаг байдлаа задлан шинжлэхээр гаргаж ирэх хэрэгтэй. Чи эдгээрийг задлан шинжлэхээсээ өмнө өөрөөрөө ихэд бахархаж, хийсэн зүйлдээ сэтгэл ихэд ханамжтай байж магадгүй. Гэхдээ тэдгээрийг Бурханы үгтэй харьцуулан задлан шинжилмэгцээ чи цочирдож “Би өөрийгөө ийм олиггүй, хорлонтой, муу санаатай гэдгээ ухаараагүй байж!” гэдэг. Чи үнэн төрхөө мэдэж авч, өөрийн бэрхшээл, өө сэв, ов мэхтэй зангаа үнэхээр таних болно. Хэрвээ чи огт задлан шинжлэхгүй өөрийгөө үүрд үнэнч хүн, заль мэхнээс ангид нэгэн гэж боддог хэр нь өөрийгөө ов мэхтэй хүн гэж нэрлэдэг бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи зүрх сэтгэлдээ байгаа иймэрхүү жигшмээр, ёрын муу санаархлаа ухан гаргаж ирэхгүй бол бузар булай, завхралаа яаж олж харах юм бэ? Хэрвээ чи завхарсан байдлаа эргэцүүлж, задлан шинжлэхгүй бол хэр зэрэг гүнзгий завхарсан үнэнийг олж харах уу? Завхарсан зан чанараа огт ойлгохгүйгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа чи мэдэхгүй, Бурханы шаардлагын дагуу үнэнийг хэрхэн эрэлхийлж, бодит байдалд хэрхэн орохыг мэдэхгүй. “Үнэнийг хэрэгжүүлдэггүй бол хэзээ ч бодит байдалтай болохгүй” гэдэг хэллэгийн цаад жинхэнэ утга нь энэ юм.
Бурханы хэлдэг бүхэн үнэн, үг нэг бүрд нь үнэн-бодит байдал байдаг, энэ нь эерэг зүйлсийн бүх бодит байдал билээ. Хүмүүс ердөө л Бурханы үгийг өдөр тутамдаа оруулж, хэрэгжүүлж, орох хэрэгтэй. Бурханаас ирдэг үг болгон хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлд чиглэсэн байдаг, үг бүр нь хүмүүс өөрсдийгөө тэр үгтэй харьцуулахад зориулагдсан байдаг. Зөрж өнгөрөхдөө зэрвэс харахад зориулагдаагүй, сүнслэг хэрэгцээг чинь хангахад ч зориулагдаагүй, дүр эсгэхэд чинь, эсвэл бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярих хэрэгцээг чинь хангахад ч бас зориулагдаагүй. Бурханы үг нэг бүрд үнэний бодит байдал байдаг. Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй бол үнэн-бодит байдалд яавч орохгүй, чи үргэлж бодит байдалтай холбоогүй нэгэн байх болно. Чи үнэнч хүн байхыг хэрэгжүүлдэг бол үнэнч байх бодит байдалтай болж, зүгээр нэг хуурамч дүр эсгэхийн оронд үнэнч хүн байх жинхэнэ байдлыг амьдран харуулж чадна. Чи бас ямар төрлийн хүн нь үнэнч, ямар нь үнэнч биш, Бурхан яагаад ов мэхтэй хүмүүсийг жигшдэг болохыг ойлгож чаддаг болно. Үнэнч хүн байхын ач холбогдлыг чи үнэхээр ойлгоно, Бурхан хүмүүсийг үнэнч бай гэж шаардах үедээ юу мэдэрдгийг, Тэр яагаад хүмүүсээс тийм байхыг шаарддагийг чи туулж мэдрэх болно. Өөрийгөө заль мэхээр дүүрэн болохыг олж мэдээд чи ов мэхтэй, шударга бус зангаа үзэн ядна. Ов мэхтэй, шударга бус зан чанараараа ямар ичгүүргүй амьдарч байснаа үзэн ядна. Тиймээс чи өөрчлөгдөхийн хүслэн болно. Ингэж чи үнэнч хүн байх нь хэвийн хүн чанарыг амьдран харуулж, утга учиртай амьдрах цорын ганц арга зам болохыг улам их мэдэрч, Бурхан хүмүүсийг үнэнч байхыг шаарддаг нь ер бусын утга учиртай санагдана. Ингэж байж л чи Бурханы хүслийг биелүүлж чадна, зөвхөн үнэнч хүмүүс л авралыг олж авна, Бурханы хэлсэн зүйл бүхэлдээ үнэн зөв санагдана! Та нар Надад хэл дээ: Бурхан хүмүүсээс үнэнч байхыг шаарддаг нь утга учиртай юу? (Тийм ээ, утга учиртай.) Тэгвэл одоогоос эхлээд та нар өөрсдийнхөө ов мэхтэй, шударга бус талыг задлан шинжлэх ёстой. Тэдгээрийг задлан шинжилмэгц ов мэхтэй юм болгоны цаана санаархал, тодорхой нэг зорилго, хүний бузар булай байдал байдгийг олж мэдэх болно. Энэхүү ов мэх нь хүмүүсийн мунхаг, аминч, жигшүүртэй байдлыг илчилдэг болохыг олж мэднэ. Үүнийг олж мэдээд чи үнэн төрхөө олж харна, үнэн төрхөө олж хараад өөрийгөө үзэн ядна. Өөрийгөө үзэн ядаж эхлэх үедээ, ямар гээч зүйл болохоо үнэхээр мэдэх үедээ чи сайрхсаар байх уу? Алхам тутамдаа онгирсоор байх уу? Үргэлж бусдаас магтаал, сайшаал хүлээсээр байх уу? Бурханы шаардлага дэндүү өндөр, тийм байх шаардлагагүй гэж хэлсээр байх уу? Чи тэгэхгүй, тийм зүйл хэлэхгүй. Чи Бурханы хэлдэг зүйлтэй санал нийлж, “Амен” гэж хэлнэ. Зүрх сэтгэл, оюун санаа, нүдээрээ үнэмшинэ. Ийм зүйл болох үед чи Бурханы үгийг хэрэгжүүлж эхэлсэн, бодит байдалд орсон, үр дүн харж эхэлсэн гэсэн үг. Бурханы үгийг хэрэгжүүлэх тусам, тэдгээр нь хэчнээн үнэн зөв, хэчнээн хэрэгтэй болохыг улам мэдэрнэ. Чи үүнийг хэрэгжүүлдэггүй, харин зүгээр л “Өө, би үнэнч хүн биш, би ов мэхтэй” гэж дэмий чалчсаар байдаг ч нэг нөхцөл байдалтай тулгарах үедээ мөн л ов мэхтэй авирлахын сацуу үүнийг ов мэхтэй байдал гэж тооцохгүй гэж бодон, өөрийгөө үнэнч шударга гэж үзээд, хэрэг явдлыг тэгээд л өнгөрүүлчихдэг байлаа гэе. Дараагийн удаа ямар нэгэн зүйл тохиолдоход чи дахиад л заль хэрэглэж, булзааруулж, ов мэх гаргаж, ам нээмэгцээ л худлаа хэлнэ. Дараа нь чи “Би дахиад л шударга бус, ов мэхтэй байв уу? Би дахиад л худал хэлчхэв үү дээ? Тийм биш гэж би бодож байна” гэж гайхширан, Бурханы өмнө очиж “Бурхан минь, үргэлж заль гаргаж, шударга бус, ов мэхтэй байгааг минь Та хардаг. Намайг уучлаач. Дараагийн удаа би тэгэхгүй, хэрвээ тэгэх юм бол намайг сахилгажуулаарай” гэж залбираад, энэ асуудлыг зүгээр л тоомжиргүй дурдаж, хаацайлдаг. Энэ ямар хүн бэ? Энэ бол үнэнийг хайрладаггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн юм. Чи үүргээ гүйцэтгэж, Бурханд үйлчилж, эсвэл номлол сонсохдоо бага зэрэг төлөөс төлж, хэсэг хугацааг зориулсан байж болно. Чи бас ажиллах цагаа бага зэрэг золиосолж, арай бага мөнгө олсон байж болно. Гэхдээ үнэн хэрэгтээ чи үнэнийг огтхон ч хэрэгжүүлээгүй, үнэнийг хэрэгжүүлэх асуудлыг нухацтай авч үзээгүй. Өнгөц, хайхрамжгүй байж, энэ талаар хэзээ ч нэг их бодоогүй. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхдээ оромдсон л болдог бол үнэнд хандах хандлага чинь хайрласан хандлага биш гэдгийг энэ нь баталдаг. Чи бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн, чи үнэнээс хол, үнэнээс залхжээ. Чи ерөөл хүртэх гэж итгэдэг, Бурханыг орхиж яваагүй цорын ганц шалтгаан чинь шийтгүүлэхээс айдагт байгаа юм. Тиймээс чи итгэхдээ оромдож, өөрийгөө сайхан харагдуулахын тулд бичиг үсэг, хоосон сургаал номлохоор эрж хайж, зарим нэг сүнслэг үг хэллэг, зарим нэг алдартай магтан дуу сурч, үнэний талаар нөхөрлөхөд зориулсан зарим нэг түгээмэл үг хэллэг, итгэлтэйгээ холбоотой уриаг сурдаг. Чи өөрийгөө сүнслэг хүн шиг гоёж, өөрийгөө Бурханы хүсэлд нийцдэг, Түүгээр ашиглуулах гавьяатай нэгэн гэж боддог. Чи маадгар болж, өөрийгөө мартдаг. Ийм өнгөц дүр төрх, ийм хоёр нүүртэй зан авирт мэхлэгдэж, хууртагддаг. Чи үхэн үхтлээ ийм зүйлд хууртагддаг бөгөөд өөрийгөө диваажинд дэвшинэ гэж боддог ч үнэн хэрэгтээ там руу унах болно. Иймэрхүү итгэл нь ямар утга учиртай вэ? Энэхүү “итгэл” гэх зүйлд чинь ямар ч бодит зүйл алга. Чи сайндаа л Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ямар ч үнэн-бодит байдалд ороогүй. Тиймээс эцэст нь төгсгөл чинь шүтлэггүй хүмүүсийнхтэй ижил, сайн төгсгөл чамд байхгүй, чи там руу явна. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний шаарддаг зүйл бол гоёмсог цэцэгс биш, харин элбэг дэлбэг үр жимс.” Чамд хэдэн цэцэг байх, тэдгээр нь хэчнээн гоё байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, чи хэчнээн гоё ярьдаг, хэчнээн ихийг зарлагадаж, хувь нэмэр оруулж, золиосолж байгаа юм шиг харагдах нь хамаагүй Бурханы баярладаг зүйл энэ биш. Хэчнээн их үнэнийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлсэн, Бурханы үгэн дэх үнэн-бодит байдлаас хэр ихийг нь амьдран харуулсан, амь зан чанарт чинь жинхэнэ өөрчлөлт гарсан эсэх, чамд хэр их жинхэнэ туршлагын гэрчлэл байгаа, хэр их сайн үйл бэлдсэн, Бурханы хүслийг биелүүлэхийн тулд хэр ихийг хийсэн, үүргээ стандартад нийцэхээр гүйцэтгэсэн эсэхийг чинь л Бурхан хардаг. Ийм зүйлийг Бурхан хардаг. Хүмүүс Бурханыг ойлгохгүй, Бурханы хүслийг мэдэхгүй байх үедээ үргэлж үүнийг буруугаар ойлгож, Түүнтэй тооцоо хийх арга зам болгож зарим нэг өнгөц зүйлийг Түүнд үзүүлдэг. Тэд “Бурхан минь, би олон жил итгэгч байж ирсэн. Би хаа сайгүй гүйж, сайн мэдээ номлож, маш олон хүнийг элсүүлсэн. Таны үгийн хэд хэдэн хэсгийг цээжээр уншиж, нэлээд хэдэн магтан дуу дуулж чадна. Ямар нэгэн том юм уу хэцүү зүйл тохиолдоход би үргэлж мацаг барьж, залбирч, Таны үгийг цаг үргэлж уншдаг. Би яаж Таны хүсэлд нийцэхгүй байж таарах билээ?” гэдэг. Тэгэхэд нь Бурхан тэдэнд “Одоо чи үнэнч хүн мөн үү? Ов мэхтэй зан чинь өөрчлөгдсөн үү? Чи үнэнч хүн болохын тулд ямар нэгэн төлөөс төлж байсан уу? Чи хийсэн бүх ов мэхтэй зүйл, ов мэх харуулсан бүхий л арга замаа Миний өмнө авчирч, ил болгож байсан уу? Надад үнэнч бус байх чинь арай бага болсон уу? Надад хуурамч тангараг өргөж, хоосон амлаж, Намайг хуурахын тулд сайхан зүйл хэлэхдээ тэрийгээ таньдаг уу? Ийм зүйлийг орхисон уу?” гэж хэлдэг. Энэ талаар бодоод, ийм зүйлийг огтхон ч орхиогүй болохоо олж мэдээд чамд цочирдох мэдрэмж төрнө. Бурханы өмнө тооцоо хийх ямар ч аргагүй гэдгийг ойлгоно. Өөрсдийгөө мэдэх боломжийг та нарт олгох гэж Би завхарсан байдлыг чинь ил болгодог. Та нар үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд ороосой гэсэндээ Би ингэж их ярьдаг. Үг, нөхөрлөл, үнэн бол хүмүүс газар сайгүй цээжээр уншихад зориулагдаагүй, тэдгээрийг хэрэгжүүлэх ёстой. Үнэнийг хүлээн авч, хэрэгжүүл гэж та нарт яагаад үргэлж хэлдэг вэ? Яагаад гэвэл үнэн л та нарын завхралыг цэвэрлэж, амьдралын талаарх үзэл, үнэт зүйлсийг чинь өөрчилж, үнэн л хэн нэгний амь болж чадна. Үнэнийг хүлээн авах үедээ чи үүнийг амиа болгохын тулд бас хэрэгжүүлэх ёстой. Үнэнийг ойлгодог боловч үнэнийг хэрэгжүүлээгүй, амь чинь болоогүй гэж бодож байвал чи яавч өөрчлөгдөж чадахгүй. Чи үнэнийг хүлээн аваагүй тул завхарсан зан чанар чинь яагаад ч цэвэрлэгдэхгүй. Үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол чи өөрчлөгдөхгүй. Эцэст нь зүрх сэтгэлд чинь үнэн үндэс сууриа тавиагүй, амь чинь болоогүй бол итгэгч байх цаг чинь дуусах үед хувь заяа, төгсгөл чинь шийдэгдэнэ. Энэхүү нөхөрлөлтэй холбоотойгоор та нар бүгдээрээ үнэнийг яаран хэрэгжүүлмээр санагдаж байна уу? Бүү гурав, тав, түүнээс олон жил хүлээсний эцэст хэрэгжүүл. Үнэнийг хэрэгжүүлэхэд хэтэрхий эртэднэ, хэтэрхий оройтно гэж байдаггүй, эрхтэн хэрэгжүүлбэл эрт өөрчлөгдөнө, хожим хэрэгжүүлбэл хожим өөрчлөгдөнө. Ариун Сүнсний ажил, Бурхан хүн төрөлхтнийг төгс болгох боломжоос чи хоцорвол агуу гамшиг ирэх үед аюулд орно. Тэр үед хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дуусаж, ямар ч боломж үлдэхгүй. Боломжоо алдсаныхаа дараа чи “Тэр үед би ямар ч хүчин чармайлт гаргаагүй, харин одоо би үүнийг хэрэгжүүлж эхэлнэ” гэж хэлбэл хэтэрхий оройтсон байх бөгөөд Бурхан чамайг төгс болгох нь юу л бол. Учир нь Ариун Сүнс ажиллахаа болино, бүх юм, бүх үнэний талаарх ойлголт чинь дэндүү нимгэн байх болно. Одоо бүх төрлийн нөхцөл байдал үүсэж, үнэний талаарх нөхөрлөлөөр дамжуулан та нарын итгэл нэмэгдэж, Бурханыг дагах улам эрмэлзэлтэй болдог. Хэсэг хугацаанд ямар ч нөхцөл байдал гарахгүй бол та нар лавтайяа сөрөг, сахилга батгүй болж, Бурханаас улам холдсоор байна. Яг л шашны ертөнцийнхөн шиг болж, ердөө л цуглаан, шашны ёслолын хэв маягийг дагаж, огт үнэн-бодит байдалгүй байна. Тэр үед та нар цээжээ дэлдэж, цурхиран уйлаад ямар хэрэгтэй юм бэ?
Надад хэлээч, ов мэхтэй хүмүүсийн дэргэд амьдрах ядаргаатай юу? (Ядаргаатай.) Тэд ч бас ядардаггүй гэж үү? Үнэндээ тэд ч бас ядардаг боловч ядарснаа мэдэрдэггүй. Учир нь ов мэхтэй хүмүүс үнэнч хүмүүсээс ялгаатай: Үнэнч хүмүүс илүү энгийн. Бодол нь тийм ч адармаатай биш, юу бодож байгаагаа хэлдэг. Харин ов мэхтэй хүмүүс үргэлж тойруугаар ярих хэрэгтэй болдог. Тэд юуг ч шууд хэлдэггүй, харин ч үргэлж ов мэхтэй тоглоом тоглож, худал хэлснээ нууж байдаг. Тэд үргэлж толгойгоо ажиллуулж, үргэлж бодож, огт хайхрамжгүй байвал үг алдана гэж айдаг. Зарим хүн ямар хэмжээнд ов мэхтэй тоглоом тоглодог вэ? Тэд хэнтэй харилцах нь хамаагүй, хэн нь илүү тооцоотой, хэн нь илүү ухаантай, хэн нь дээр байгааг харахыг үргэлж хичээж, эцэст нь өрсөлддөг зан нь мэдрэлийн өвчин болдог. Тэд шөнөдөө унтаж чаддаггүй хэр нь шаналдаггүй, тэр ч байтугай үүнийг хэвийн гэж боддог. Тэгэхээр тэд амьд чөтгөрүүд болсон бус уу? Бурхан хүмүүсийг аврахдаа Сатаны нөлөө, завхарсан зан чанараа таягдан хаяж, үнэнч хүн болж, Түүний үгээр амьдрах боломж олгодог. Үнэнч хүн болж амьдрах нь эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн мэдрэмжтэй, хавьгүй шаналгаа багатай, хамгийн аз жаргалтай амьдрал. Үнэнч хүмүүс хавьгүй энгийн, зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ, юу бодож байгаагаа хэлдэг. Үг, үйлдэлдээ мөс чанар, эрүүл ухаанаа дагадаг. Тэд үнэний төлөө чармайхыг хүсэж, үнэнийг ойлгох үедээ хэрэгжүүлдэг. Тэд хэрэг явдлыг нэвт шувт харж чадахгүй үедээ үнэнийг эрж хайхыг хүсдэг, тэгээд үүнд нийцэх бүхнийг хийдэг. Тэд Бурханы хүслийг хаа сайгүй, бүх зүйлээс эрж хайж, үйлдэлдээ Бурханы хүслийг дагадаг. Тэд хэд хэдэн зүйл дээр мунхаг байж болох бөгөөд өөрсдийгөө үнэн-зарчмаар зэвсэглэх ёстой, ингэхийн тулд тэд тогтмол өсөж хөгжих шаардлагатай. Ийм маягаар туршлагажих нь тэд үнэнч, ухаалаг хүмүүс болж, Бурханы хүсэлд бүхэлдээ нийцэж чадна гэсэн үг юм. Гэтэл ов мэхтэй хүмүүс тийм биш. Тэд сатанлаг зан чанараар амьдарч, завхралаа харуулдаг хэр нь өөрсдийг нь ингэх үед бусад хүн өөрсдийг нь нээнтэглэх ямар нэгэн зүйл олох вий гэж айдаг. Тиймээс тэд хариуд нь шударга бус, ов мэхтэй заль мэх хэрэглэдэг. Бүх зүйл илчлэгдэх мөчөөс тэд айдаг учраас худал үг зохиож, тэрийгээ далдлахын тулд чадах бүхнээ ашиглаж, зай гарвал түүнийгээ нөхөх гэж бүр ч их худал хэлдэг. Үргэлж худал хэлж, худлаа ярьснаа далдлах нь амьдрах ядаргаатай арга зам биш гэж үү? Тэд худал үг бодож олж, худлаа хэлснээ далдлах гэж үргэлж тархиа гашилгаж байдаг. Ингэх нь дэндүү дарамттай. Тийм ч учраас худал үг бодож олж, тэрийгээ далдалж өдрийг өнгөрөөдөг ов мэхтэй хүмүүс маш ядаргаатай, шаналгаатай амьдралтай! Харин үнэнч хүмүүсийн хувьд бол өөр. Үнэнч хүн ярьж, үйлдэхдээ маш их зүйл бодож үзэх шаардлагагүй. Ихэнх тохиолдолд үнэнч хүн зүгээр л үнэнээр ярьж чадна. Тодорхой нэг хэрэг явдал ашиг сонирхлыг нь хөндөх үед л тэд толгойгоо бага зэрэг ажиллуулж, ашиг сонирхлоо хамгаалж, нэр нүүр, нэрэлхүү зангаа хадгалахын тулд багахан худал хэлж магад. Ийм маягаар худал хэлэх нь хязгаартай учраас үнэнч хүмүүсийн хувьд ярьж, үйлдэх нь тийм ч ядаргаатай биш. Ов мэхтэй хүмүүсийн санаа зорилго үнэнч хүмүүсийнхээс хавьгүй адармаатай. Тэдний эргэцүүлж бодох зүйл нь хэтэрхий олон талтай: Тэд нэр төр, нэр хүнд, ашиг хонжоо, байр сууриа бодох ёстой, ашиг сонирхлоо хамгаалах ёстой. Аливаа алдаа дутагдлаа бусдад харуулж, төлөвлөгөөгөө ил болгохгүйгээр энэ бүхнийг хийхийн тулд тэд худал үг бодож олох гэж тархиа гашилгах ёстой болдог. Түүнчлэн ов мэхтэй хүмүүст асар их, хэтэрсэн их дур хүсэл, олон шаардлага байдаг. Тэд зорилгодоо хүрэх арга замыг бодож олох ёстой учраас үргэлжлүүлэн худал хэлж, хуурч мэхлэх ёстой бөгөөд илүү их худал хэлэх тусам, илүү их худал хэлснээ далдлах хэрэгтэй болдог. Тийм ч учраас ов мэхтэй хүний амьдрал үнэнч хүнийхээс хавьгүй илүү ядаргаатай, шаналгаатай байдаг. Зарим хүн харьцангуй үнэнч. Тэд юу гэж худал хэлснээс үл хамааран үнэнийг эрэлхийлж, өөрийгөө эргэцүүлдэг, гаргасан заль мэхээ юу ч байсан таньдаг, үүнийг Бурханы үгийн дагуу харж, задлан шинжилж, ойлгож, цаашид өөрчилдөг бол хэдхэн жилийн дотор худал хэлж, хуурч мэхлэхээ бараг больдог. Тэгээд тэд үндсэндээ үнэнч хүн болсон байна. Ингэж амьдарснаараа тэд ихээхэн шаналж, ядрахаас чөлөөлөгддөг, бас энэ нь тэдэнд амар амгалан, аз жаргал авчирдаг. Олон хэрэг явдал дээр тэд нэр төр, ашиг хонжоо, байр суурь, нэр нүүр, нэрэлхүү зангийн баригдмал байдлаас ангид байж, аяндаа эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар амьдарна. Гэхдээ ов мэхтэй хүмүүсийн үг яриа, үйлдлийнх нь цаана үргэлж далд сэдэл байдаг. Тэд бүхий л төрлийн худал үг зохиож, бусдыг хуурч, мэхэлдэг бөгөөд илчлэгдмэгцээ худал хэлснээ далдлах арга зам бодож олдог. Ингэж тэгж тарчилсан тэдэнд ч бас амьдрал нь ядаргаатай санагддаг. Тулгарсан нөхцөл байдал болгондоо маш ихээр худал хэлэх нь хангалттай ядаргаатай бөгөөд тэгж худал хэлснээ дараа нь далдах нь бүр ч ядаргаатай. Тэдний хэлдэг бүх зүйл нь ямар нэгэн зорилгод хүрэх зорилготой байдаг учраас хэлсэн үг болгондоо маш их оюуны хүч зарцуулдаг. Тэгээд ярьж дууссаныхаа дараа чамайг өөрсдийг нь нэвт шувт харсан байх вий хэмээн айдаг учраас худал хэлснээ нуух гэж бас тархиа гашилгаж, юмыг цөхрөлтгүйгээр чамд тайлбарлаж, чамд худал хэлж, чамайг хуураагүй, өөрсдийгөө сайн хүн гэж үнэмшүүлэхээр хичээдэг. Ов мэхтэй хүмүүс ийм зүйл хийх чадвартай. Ов мэхтэй хоёр хүн хамт байвал хуйвалдаан, зөрчил, далд явуулга болох нь дамжиггүй. Арцалдах нь хэзээ ч дуусахгүй, үр дүнд нь улам гүнзгий үзэн ядаж, атаат дайснууд болно. Чи ов мэхтэй хүнтэй байдаг үнэнч хүн бол ийм зан авир чамайг зэвүүцүүлэх нь лавтай. Хэрвээ тэд ердөө л хааяа нэг ингэж авирладаг бол хүн болгон завхарсан зан чанартай, ийм зүйлээс зайлсхийх хэцүү гэж чи хэлнэ. Гэхдээ хэрвээ тэд цаг үргэлж ингэж авирладаг бол ийм арга барилд тэр тусмаа бөөлжис чинь цутгаж, зэвүү чинь хүрнэ. Тэдэнд байдаг энэ тал, санаа зорилго зэвүүцлийг чинь төрүүлнэ. Маш ихээр зэвүүцэх үед чи тэднийг жигшиж, голж чадна. Ингэх нь маш хэвийн зүйл. Тэд гэмшиж, бага зэрэг өөрчлөгдөх хүртэл нь тэдэнтэй харьцаж болохгүй.
Та нар юу гэж бодож байна, ов мэхтэй хүмүүсийн хувьд амьдрал ядаргаатай биш гэж үү? Тэд худал хэлэхэд бүхий л цагаа зарцуулж, дараа нь худал хэлснээ далдлах гэж бүр ч их худлаа ярьж, хуурч мэхэлдэг. Тэд өөрсдөөсөө болж ингэж зүдэрдэг. Ингэж амьдрах нь ядаргаатай гэдгийг мэддэг байж яагаад үнэнч байхыг хүсэхгүй, ов мэхтэй байхыг хүснэ вэ? Энэ асуултыг та нар бодож үзсэн үү? Энэ бол хүмүүс сатанлаг уг чанартаа мэхлэгдсэний үр дагавар юм. Сатанлаг уг чанар нь ийм амьдралаас, ийм зан чанараас салахад нь саад болдог. Хүмүүс ингэж мэхлэгдэхийг хүлээн зөвшөөрч, ингэж амьдрахыг хүсдэг, тэд үнэнийг хэрэгжүүлж, гэрлийн замаар алхахыг хүсдэггүй. Ингэж амьдрах нь ядаргаатай, ингэж авирлах шаардлагагүй гэж чи боддог ч ов мэхтэй хүмүүс ингэх зайлшгүй шаардлагатай гэж боддог. Тэгэхгүй байх нь өөрсдийг нь ичгүүртэй байдалд оруулж, нэр нүүр, нэр хүнд, ашиг сонирхолд нь хор хүргэнэ, хэтэрхий их зүйл алдана гэж тэд боддог. Тэд ийм зүйлийг нандигнаж, нэр нүүр, нэр хүнд, байр сууриа нандигнадаг. Энэ бол үнэнийг хайрладаггүй хүмүүсийн жинхэнэ нүүр царай юм. Товчхондоо хүмүүс үнэнч байж, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа бол үнэнийг хайрладаггүй учраас тэр юм. Тэд зүрх сэтгэлдээ нэр хүнд, байр суурь гэх мэт зүйлийг нандигнаж, хорвоогийн чиг хандлагыг дагах дуртай, Сатаны эрхшээл дор амьдардаг. Энэ бол тэдний уг чанарын асуудал юм. Бурханд олон жил итгэсэн, олон номлол сонссон, Бурханд итгэх нь юу гэсэн үг болохыг мэддэг хүмүүс одоо бий. Гэхдээ тэд бас л үнэнийг хэрэгжүүлдэггүй, өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд үнэнийг хайрладаггүй. Тэд багахан үнэнийг ойлголоо ч гэсэн хэрэгжүүлж чадахгүй л байдаг. Ийм хүмүүсийн хувьд хэдэн жил Бурханд итгэх нь хамаагүй хий дэмий болно. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг аварч болох уу? Ямар ч боломжгүй. Үнэнийг хайрлахгүй байна гэдэг нь хүний зүрх сэтгэл, уг чанарын асуудал юм. Үүнийг шийдвэрлэх боломжгүй. Хүнийг итгэлээр нь аварч болох эсэх нь үнэнийг хайралдаг эсэхээс хамаардаг. Үнэнийг хайрладаг хүмүүс л үнэнийг хүлээн авч чадна. Тэд л үнэний төлөө зовлон бэрхшээл туулж, төлөөс төлж, тэд л Бурханд залбирч, Түүнд найдаж чадна. Тэд л туршлагаараа дамжуулан үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж авч, махан биеэ хаях зоригтой байж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж чадна. Үнэнийг хайрладаг хүмүүс л үүнийг ийм маягаар хэрэгжүүлж, авралын замаар алхаж, Бурханы сайшаалыг хүртэж чадна. Үүнээс өөр зам гэж үгүй. Үнэнийг хайрладаггүй хүмүүст үүнийг хүлээж авах маш хэцүү. Тийм ч учраас тэд уг чанараараа үнэнээс залхаж, үзэн яддаг. Тэд Бурханыг эсэргүүцэхээ больж, ёрын мууг үйлдэхгүй байхыг хүссэн бол тэгэх маш хэцүү, учир нь тэд Сатаных, хэдийнээ диавол, Бурханы дайсан болсон. Бурхан хүн төрөлхтнийг авардаг, Тэр диавол, Сатаныг авардаггүй. Зарим хүн “Би үнэнийг үнэхээр ойлгодог. Ердөө л хэрэгжүүлж чаддаггүй. Би яах хэрэгтэй вэ?” гэсэн асуулт асуудаг. Энэ бол үнэнийг хайрладаггүй хүн юм. Хүн үнэнийг хайрладаггүй бол ойлголоо ч гэсэн хэрэгжүүлж чаддаггүй, учир нь зүрх сэтгэлдээ тэгэхийг хүсдэггүй, үнэнд дургүй. Ийм хүнийг аврахын аргагүй. Зарим хүн “Үнэнч хүн байснаараа их зүйл алддаг юм шиг надад санагддаг учраас би үнэнч хүн байхыг хүсдэггүй. Ов мэхтэй хүн хэзээ ч алддаггүй, тэр ч байтугай бусдыг завшиж ашиг олдог. Тиймээс би ов мэхтэй хүн байхыг илүүд үзнэ. Хувийн ажил хэргээ бусдад мэдэгдэж, өөрийгөө тэдэнд атгуулж, ойлгуулахыг би хүсэхгүй байна. Би өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэх ёстой” гэж хэлдэг. Юутай ч тэгвэл оролдоод үз. Чи ямар төгсгөлд хүрэхийг хар, эцэст нь хэн там руу явж, хэн шийтгүүлэхийг хар.
Та нар үнэнч байхыг хүсэж байна уу? Энэхүү яриаг сонссоны дараа та нар юу хийхээр төлөвлөж байна вэ? Чи юунаас эхлэх вэ? (Би худал хэлэхгүй байхаас эхэлнэ.) Энэ бол хэрэгжүүлэх зөв арга зам боловч худал хэлэхгүй байх амаргүй. Хүмүүс худал хэлж байгаагийн цаана санаа зорилго байдаг ч заримдаа цаанаа санаа зорилгогүйгээр худал хэлдэг, бас санаатайгаар төлөвлөөгүй байдаг. Харин ердөө л өөрийн эрхгүй худал хэлсэн байдаг. Ингэж худал хэлэхийг шийдвэрлэхэд амархан, цаанаа санаа зорилготой худал хэлэхийг шийдвэрлэхэд хэцүү. Учир нь энэхүү санаа зорилго нь хүний уг чанараас гардаг, Сатаны заль мэхийг илэрхийлдэг, тэдгээр нь хүмүүсийн санаатайгаар сонгодог санаа зорилго юм. Хүн үнэнийг хайрладаггүй бол махан биеэ хаяж чадахгүй учраас Бурханд залбирч, Түүнд найдаж, асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Гэхдээ худал хэлэхийг нэг мөсөн бүрэн шийдвэрлэж чадахгүй. Үе үе дахиж, тэр ч байтугай олон удаа дахиж болно. Энэ бол хэвийн нөхцөл байдал, хэлдэг худал үг болгоноо шийдвэрлэж, энэ чигээрээ байгаа цагт бүгдийг нь шийдвэрлэх өдөр ирэх болно. Худал хэлэхийг шийдвэрлэх нь сунжирсан дайн байдаг: Нэг худал үг илчлэгдэх үед өөрийгөө эргэцүүлж, дараа нь Бурханд залбир. Дахиад нэг нь гарч ирэх үед дахиад өөрийгөө эргэцүүлж, Бурханд залбир. Бурханд залбирах тусам чи завхарсан зан чанараа улам үзэн ядаж, үнэнийг хэрэгжүүлж, амьдран харуулахаар тэмүүлдэг болсноор худал хэлэхээ болих хүч тэнхээтэй болно. Хэсэг хугацаанд ингэж туулж, хэрэгжүүлсний дараа худал хэлэх чинь хавьгүй цөөрч, хавьгүй амар амьдарч, цаашид худал хэлж, худал хэлснээ далдлах хэрэггүй гэдгээ олж харж чадна. Өдөр тутамдаа нэг их ярихгүй байж магадгүй ч өгүүлбэр бүр нь зүрх сэтгэлээс гарсан, үнэн байх бөгөөд маш цөөхөн нь худал үг байх болно. Ингэж амьдрах ямар санагдах бол? Эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байхгүй гэж үү? Чи завхарсан зан чанартаа захирагдахгүй, баригдахгүй бөгөөд ядаж л үнэнч хүн байхын үр ашгийг харж эхэлнэ. Мэдээж онцгой нөхцөл байдал тулгарах үед заримдаа санамсаргүй багахан худал хэлж магадгүй. Магадгүй ямар нэгэн аюул, түвэг тулгарч, аюулгүй байдлаа хадгалахыг хүсэх үе гарахад худлаа хэлэхээс аргагүй болдог. Гэхдээ чи энэ талаар эргэцүүлж, ойлгож, асуудлыг шийдвэрлэх ёстой. Чи Бурханд залбирч, “Надад худал үг, заль мэх байсаар байна. Бурхан намайг завхарсан зан чанараас минь нэг мөсөн аврах болтугай” гэж хэлэх хэрэгтэй. Хүн зориуд мэргэн ухаан хэрэглэж байгаа үед үүнийг завхралын илрэл гэж тооцдоггүй. Энэ бол хүн үнэнч байхын тулд туулах ёстой зүйл юм. Ийм маягаар худал хэлэх чинь улам цөөрнө. Өнөөдөр чи арван худал үг хэлнэ, маргааш чи есийг хэлнэ, нөгөөдөр наймыг хэлнэ. Хожим нь хоёр, гуравхныг л хэлнэ. Чи улам их үнэнийг хэлж, үнэнч хүн байх хэрэгжүүлэлт чинь Бурханы хүсэл, Түүний шаардлага, стандарттай улам ойртоно. Тэгвэл ямар сайхан бэ! Үнэнч байхыг хэрэгжүүлэхийн тулд чи замтай, зорилготой байх ёстой. Эхлээд худлаа хэлдэг асуудлаа шийдвэрлэ. Ингэж худал хэлж байгаагийнхаа цаад мөн чанарыг мэдэх ёстой. Бас ямар санаа зорилго, сэдэл ингэж худлаа ярихад хүргэдэг, яагаад ийм санаа зорилготой байдаг, тэдгээрийн мөн чанар нь юу болохыг задлан шинжлэх ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой болгох үед худлаа ярьдаг асуудлаа нэвт шувт харж, өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдоход хэрэгжүүлэх зарчимтай болсон байна. Чи ингэж хэрэгжүүлж, туршлагажсаар байвал үр дүн олж харах нь лавтай. Нэг л өдөр чи “Үнэнч хүн байх амархан. Ов мэхтэй байх маш залхмаар! Би юу гэж худлаа хэлэх, худлаа хэлснээ яаж далдлах талаар үргэлж бодох ёстой болдог ов мэхтэй хүн байхыг цаашид хүсэхгүй байна. Ингэх нь харшилдсан зүйл ярьж байдаг сэтгэцийн өвчтэй хүн, ‘хүн’ гэж хэлүүлэх эрхгүй хүн байгаа юм шиг байдаг! Ийм амьдрал маш залхмаар, би цаашид ингэж амьдрахыг хүсэхгүй байна!” гэж хэлнэ. Энэ үед үнэхээр үнэнч болох найдвар чамд төрөх бөгөөд үнэнч хүн болохоор ахиц гаргаж эхэлсэн гэдгийг энэ нь батална. Энэ бол дэвшил. Мэдээжийн хэрэг та нарын заримд нь хэрэгжүүлж эхлэх үедээ үнэн сэтгэлийн үгээ хэлж, өөрийгөө илчилсний дараа гутамшигтай байж магадгүй. Нүүр чинь улайж, ичгүүртэй санагдаж, бусдын шоолж инээхээс айна. Тэгэхээр чи яах хэрэгтэй вэ? Бурханд залбирч, Түүнийг өөрт чинь хүч тэнхээ өгөөч гэж гуй. Чи “Өө Бурхан минь, би үнэнч хүн байхыг хүсдэг ч үнэнийг хэлэх үед минь хүмүүс намайг шоолж инээхээс айдаг. Та намайг сатанлаг зан чанарын хүлээснээс авраач. Таны үгээр амьдарч, эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөхийг зөвшөөрөөч” гэж хэл. Чамайг ингэж залбирах үед зүрх сэтгэл чинь улам цэлмэж, чи өөртөө ингэж хэлнэ: “Үүнийг хэрэгжүүлэх сайн. Өнөөдөр би үнэнийг хэрэгжүүллээ. Эцэст нь би нэг удаа ч гэсэн үнэнч хүн байлаа.” Чамайг ингэж залбирахад Бурхан чамайг гэгээрүүлнэ. Тэр зүрх сэтгэл дээр чинь ажиллаж, сэтгэлийг чинь хөдөлгөж, үнэнч хүн байх ямар санагддагийг таашаах боломж олгоно. Үнэнийг ингэж хэрэгжүүлэх ёстой. Эхэндээ чамд зам байхгүй байх боловч үнэнийг эрж хайх замаар замыг олох болно. Үнэнийг эрж хайж эхлэх үед хүмүүст итгэл байх албагүй. Замгүй байх нь хүмүүст хэцүү ч гэсэн үнэнийг ойлгож, хэрэгжүүлэлтийн замтай болмогц зүрх сэтгэл нь үүнийг таашааж эхэлдэг. Хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэж чаддаг бол зүрх сэтгэл нь тайтгарлыг олж, эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөнө. Бурханы талаар зарим нэг жинхэнэ мэдлэг чамд байгаа бол энэ хорвоо дээрх бүх зүйлийг тод харж чадна. Зүрх сэтгэл чинь гэрэлтэж, замтай болно. Тэгвэл чи бүрэн чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болно. Энэ үед үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгож, жинхэнэ хүн байх гэж юу гэсэн үг болохыг ойлгож, ингэснээрээ Бурханд итгэх зөв замдаа орно.
2007 оны намар