47-р бүлэг

Зөвт байдлын Төгс Хүчит Бурхан—Төгс Хүчит! Танд ерөөс юу ч нуугдмал биш. Хүмүүсийн хэзээ ч олж нээгээгүй, балар эртний үеэс өнө мөнхөд хүртэлх нууц нэг бүр Таны дотор илэрхий, тов тодорхой байдаг. Бид цаашид эрж хайж, тэмтчих шаардлагагүй, учир нь өнөөдөр Таны үнэн бие бидэнд ил тод харагддаг, Та бол илчлэгдсэн нууц, Та бол бодитой Бурхан Өөрөө; өнөөдөр Та бидэнтэй нүүр тулан уулзсан бөгөөд Таны үнэн биеийг харахдаа бид сүнсний ертөнцийн бүх нууцыг хардаг. Энэ бол үнэхээр хэн нэгний төсөөлж чадах зүйл биш! Та өнөөдөр бидний дунд, бүр бидний дотор байж, бидэнд маш их ойрхон байгаа; үүнийг дүрсэлж хэлэхийн аргагүй! Доторх нууц нь зүйрлэшгүй!

Төгс Хүчит Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. Тэр бол орчлон ертөнцийн ялгуусан Хаан. Бүх зүйл, бүх юмыг Түүний гар хянадаг. Бүх хүн өвдөг сөгдөн шүтэн мөргөж, жинхэнэ Бурханы нэрийг—Төгс Хүчитийг дуудаж байна. Түүний амнаас гарсан үгээр бүх зүйл хийгддэг. Яагаад та нар маш их залхууран, Бурхантай хамт ажиллаж, Түүнтэй ойр нэгдэж, алдар суу руу Түүнтэй хамт явж чаддаггүй юм бэ? Та нар зовохыг хүсдэг юм гэж үү? Хаягдахыг хүсдэг юм гэж үү? Хэн Надад чин сэтгэлээсээ өөрийгөө зориулдгийг, хэн Миний төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагаддагийг Намайг мэдэхгүй гэж та нар бодож байна уу? Мунхаглал! Тэнэгүүд! Та нар Миний санаа зорилгыг танин мэдэж чадахгүй, Миний ачаанд хайхрамжтай байх нь бүү хэл, үргэлж өөрсдийнхөө төлөө Миний санааг зовоож, Намайг уйгагүй ажиллуулдаг. Хэзээ энэ дуусах юм бэ?

Бүх зүйл дээр Намайг амьдран харуулж, бүх зүйл дээр Намайг гэрчлэх—ингэх нь зүгээр л амаа нээж, хэдхэн үг холбох явдал уу? Та нар сайн муугийн ялгааг мэддэггүй! Өөрсдийнхөө хийдэг зүйлийг та нар Надгүйгээр хийдэг, өдөр тутмын амьдралд чинь Би бүр ч байдаггүй. Та нар Бурханд итгэх нь ноцтой зүйл гэж үздэггүйг Би мэднэ, иймд эдгээр нь та нарын үүрэх үр дүн! Та нар сэрээгүй хэвээр байгаа бөгөөд ийм маягаар үргэлжлүүлэх юм бол Миний нэрийг шившиглэх болно.

Өөрөөсөө асуу, чамайг ярихад Би хамт байдаг уу? Идэх юм уу хувцсаа өмсөхөд чинь Миний амлалт тэнд байдаг уу? Та нар үнэхээр бодлогогүй! Асуудлыг чинь шууд хэлэхгүй байх болгонд үнэн төрхөө харуулдаг ба та нарын хэн нь ч үгэнд оромтгой биш. Хэрвээ ийм байгаагүй бол та нар өөрсдийгөө агуу гэж бодох байсан, дотроо олон зүйл эзэмшдэг гэж бодох байсан. Та нар дотроо Сатаны бузар муухай төрхөөр дүүрэн гэдгээ мэддэггүй гэж үү? Энэ бүх зүйлийг шавхан гаргахын тулд Надтай цуг ажилла. Миний юу болох болон Надад байгаа зүйлээр доторхоо бүрэн дүүргэ; тэгж байж л Намайг амьдран харуулж, илүү бодитоор Намайг гэрчилж, илүү олон хүн Миний сэнтийн өмнө захирагдах учир шалтгаан болж чадна. Мөрөн дээрх ачаа чинь ямар хүнд болохыг та нар мэдэх ёстой: Христийг өргөмжилж, Христийг харуулж, Христийг гэрчил, тэгснээр үй олон хүн аврал хүртэж, Миний хаанчлал бат бөх, ганхашгүй хэвээр үлдэнэ. Та нарыг өнөөдрийн ажлын ач холбогдлыг ойлголгүй, зүгээр л аргацаах вий гэсэндээ Би энэ бүгдийг онцолдог.

Асуудалтай нүүр тулахаараа арга мөхөстөж, халуун хайруулын тавган дээрх шоргоолж шиг тойрон гүйдэг: энэ бол та нарын зан чанар. Гаднаа та нар насанд хүрэгчид шиг харагддаг ч дотоод амь чинь хүүхдийнх шиг; Надад төвөг удаж, Миний ачааг л нэмэгдүүлдэг. Хэрвээ Надад Өөрийнхөө санааг өчүүхэн ч чилээдэггүй зүйл гэж байдаг бол тэр нь та нарын төвөг уддаг байдал. Тийм биш гэж үү? Өөрийгөө бүү зөвтгө. Миний хэлдэг зүйл бол үнэн. Намайг зүгээр л сүрлэг үг хэрэглэж, та нарт байнга сургамжилж байна гэж үргэлж бүү бод; энэ бол та нарын бодит нөхцөл байдал.

Өмнөх: 46-р бүлэг

Дараах: 48-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх