49-р бүлэг
Харилцан уялдаж үйлчлэхдээ хүн зөв, эрч хүчтэй, золбоотой зохицуулах ёстой. Түүнчлэн, хүн тамир тэнхээтэй, эрч хүчтэй, итгэл дүүрэн байх ёстой, тэгж байж түүнийг харахад бусад хүн хангагдаж, дүүрэн болно. Надад үйлчлэхдээ та нар Миний зорьсноор үйлчилж, Миний зүрх сэтгэлд нийцээд зогсохгүй, санаа зорилгыг минь хангах ёстой, тэгснээр чамд гүйцэтгэдэг зүйлдээ Би сэтгэл хангалуун байна. Амьдралаа Миний үгээр дүүргэж, үг яриагаа Миний хүч чадлаар дүүргэ, энэ бол Миний чамаас хүсэх зүйл. Хүслээ дагаад чи Миний төрхийг илчилдэг үү? Тэглээ гээд Миний зүрх сэтгэлийг хангалуун болгох уу? Чи Миний санаа зорилгыг чин сэтгэлээсээ ажигласан хүн мөн үү? Зүрх сэтгэлийг минь ойлгохоор үнэхээр хичээсэн хүн чи мөн үү? Чи өөрийгөө үнэхээр Надад өргөн барьсан уу? Өөрийгөө үнэхээр Миний төлөө зарлагадсан уу? Чи Миний үгийг тунгаан бодсон уу?
Хүн бүх талаар мэргэн ухаан ашиглах ёстой, Миний төгс замаар алхахын тулд мэргэн ухаан ашиглах ёстой. Миний үгийн хүрээнд үйлддэг хүмүүс бол хамгийн ухаантай нь, Миний үгийн дагуу үйлддэг хүмүүс хамгийн дуулгавартай нь билээ. Миний хэлсэн зүйл хэрэгждэг, чи Надтай мэтгэлцэж, Надад учирлах гэж оролдох хэрэггүй. Би чамайг оюун санаандаа бодон хэлдэг бүхнээ хэлдэг (Би хатуу байна уу, зөөлөн байна уу хамаагүй). Чи дуулгавартай байхад анхаарвал зүгээр байх болно, энэ нь жинхэнэ мэргэн ухааны зам (бас Бурханы шүүлт чам дээр буухаас сэргийлэх зам) юм. Өнөөдөр, Миний гэрт Миний нүүрэн дээр эелдэг мөртөө Миний ардуур өөр зүйл бүү ярь. Би та нараас бодитой байхыг хүсдэг; та нар уран гоё үг хэрэглэх хэрэггүй. Бодитой хүмүүсийн хувьд бүх зүйл байдаг. Бодитой бус хүмүүсийн хувьд юу ч байхгүй. Тэдний бие хүртэл оршин байхаа болино, учир нь бодит байдалгүйгээр хоосон чанар л үлддэг; өөр тайлбар байхгүй.
Би та нарыг Бурханд итгэхдээ чин сэтгэлээсээ хандаж, юу олж авч, алдаж болох талаар ч, өөртөө байгаа бүхнийг ч бодохгүй байгаасай гэж хүсдэг; чи зөвхөн үнэн зам дээр хөл тавихаар эрж хайх хэрэгтэй, хэн нэгний нөлөөнд автах юм уу хяналтад орох ёсгүй. Үүнийг чуулганы багана, хаанчлалын ялагч байх гэдэг; эсрэгээр нь хийх нь чи Миний өмнө амьдрахад зохисгүй гэсэн үг юм.
Өөр өөр нөхцөл байдалд Надтай ойр байх арга зам мөн адил өөр өөр байдаг. Зарим хүн Миний өмнө гоё үг хэлж, сүсэгтэй аашлах дуртай. Харин нүднээс далдуур тэд бүхэлдээ эмх замбараагүй байдаг бөгөөд тэдэнд Миний үг огт байдаггүй. Тэд ой гутмаар бөгөөд ядаргаатай; тэд хэн нэгнийг сургамжилж, хангаж огт чадахгүй. Та нар Надтай илүү ойр байж, нөхөрлөж чаддаггүйгээсээ болоод Миний зүрх сэтгэлийг анхаарч чаддаггүй; тэгээд та нарын төлөө байнга санаа зовж, шаргуу ажиллахад Намайг хүргэдэг.