45-р бүлэг
Та нар олон нийтийн өмнө ах, эгч нарыгаа юу ч биш юм шиг шүүдэг. Та нар үнэхээр сайныг хорон муугаас ялгаж мэддэггүй; ичгүүрийг мэддэггүй! Энэ чинь асар увайгүй, зоргоороо ааш араншин биш гэж үү? Та нар бүгд будилж, уйтгар гунигт автдаг; чи маш их ачаа тээдэг ба Намайг гэх орон зай чиний дотор алга. Сохор хүмүүс! Хэрцгий авир чинь хэтэрчихжээ—энэ хэзээ дуусах юм бэ?
Би та нартай зүрх сэтгэлээсээ ахин дахин ярьж, Өөрт байгаа бүхнээ та нарт өгдөг боловч та нар маш харамч бөгөөд өчүүхэн төдий ч хүн чанаргүй; үүнийг ойлгоход үнэхээр хэцүү юм. Яагаад та нар өөрсдийн үзэлтэй зууралдана вэ? Намайг байлгах газар өөрийнхөө дотор гаргаад өгч яагаад чаддаггүй юм бэ? Би та нарт хор хөнөөл учруулж чадна гэж үү дээ? Чи цаашид ийм маягаар авирлах ёсгүй—Миний өдөр үнэндээ холгүй байна. Битгий болгоомжгүй ярьж, ухаангүй авирла, эсвэл бүү тэмцэлд, төвөг бүү үүсгэ; энэ нь та нарын аминд ямар сайн зүйл авчирч чадах юм бэ? Би та нарт үнэнээсээ хэлж байна, Миний өдөр ирэхэд ганц ч хүн аврагдахгүй байсан ч гэсэн юмсыг Би мөн л Өөрийнхөө төлөвлөгөөний дагуу зохицуулна. Би бол төгс хүчит Бурхан гэдгийг чи мэдэх ёстой! Ямар ч юм, ямар ч хүн, ямар ч хэрэг Миний урагшлах алхамд саад болж зүрхлэхгүй. Өөрийнхөө хүслийг та наргүйгээр хэрэгжүүлэх арга Надад байдаггүй гэж та нар бодох хэрэггүй. Хэрвээ чи өөрийн амьтай ийм сөрөг байдлаар харьцвал чи зөвхөн өөрийнхөө амийг л сүйрүүлэх ба энэ нь Надад хамаагүй байх болно.
Ариун Сүнсний ажил тодорхой үе шат хүртэл ахисан ба гэрчлэл нь оргилд хүрсэн. Энэ бол илэрхий баримт. Хурдал, бүүдгэр нүдээ нээ, та нарт гаргасан Миний уйгагүй хүчин чармайлтыг бүү талаар болго, цаашид өөрсдийгөө бүү өөгшүүл. Та нар Миний өмнө сайн үйл хийх дуртай байдаг, гэвч Намайг байхгүйд та нарын үйлдэл болон ааш араншин Надад харагдахаар Миний өмнө байж чадах уу? Та нар сайныг муугаас ялгаж мэддэггүй! Та нар Намайг сонсдоггүй, Миний өмнө нэг зүйл, Миний ар хударгаар өөр нэгийг хийдэг. Би бол хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан гэдгийг та нар ухаараагүй л явна. Та нар дэндүү мунхаг юм!
Хожим та нар урагшлах замдаа арга заль зохиож, хууран мэхлж, шударга бус зан гаргах ёсгүй, эс бөгөөс үр дагавар нь төсөөлшгүй байх болно! Мэхлэлт болон шударга бус зан гэж юу болохыг та нар бүгдээрээ бас л ойлгохгүй байна. Надад харуулж болохгүй, олонд ил тод болгож болохгүй аливаа үйлдэл, ааш араншин бол мэхлэлт ба шударга бус зан юм. Одоо чи үүнийг ойлгох ёстой! Хэрвээ чи ирээдүйд залилан мэхлэх ба шударга бус зан гаргавал ойлгоогүй дүр бүү үзүүл—ийм юм хийвэл чи мэдсээр байж буруу юм хийж байгаа тул хоёр дахин их гэм буруутай юм. Энэ нь та нарыг зөвхөн галд шатаагдахад юм уу, тэрнээс ч дор, өөрсдийгөө сүйрүүлэхэд хүргэнэ. Та нар ойлгох ёстой! Өнөөдөр та нарт тулгарч байгаа зүйл бол хайрын цээрлүүлэлт; мэдээжийн хэрэг энэ нь цэвдэг шүүлт биш. Хэрэв чи үүнийг ойлгож чадахгүй бол үнэхээр өрөвдөлтэй бөгөөд зүгээр л ямар ч найдваргүй юм. Хэрвээ та нар хайрын цээрлүүлэлтийг хүлээж авахыг хүсэхгүй бол та нарт тохиолдох бүхэн нь цэвдэг шүүлт байна. Үүнийг тохиолдох үед Намайг сануулж хэлээгүй гэж бүү гомдоллоорой. Хариуцлагаасаа зайлсхийсэн нь Би биш, харин Миний үгийг сонсоогүй, Миний үгийг хэрэгжүүлээгүй та нар юм. Хожим хүмүүс Намайг буруутгаж болзошгүй тул Би үүнийг одоо хэлж байна.