10.8. Хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох тухай
415. Жинхэнэ бүтээл болохын хувьд, Бүтээгч гэж хэн болох, хүнийг бүтээсэн нь юуны төлөө болох, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн санаа зорилго, хүсэл, шаардлагыг ойлгож, ухаарч, мэдэж, анхаарал хандуулж, Бүтээгчийн замыг дагаж—Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой.
Бурханаас эмээх гэж юу вэ? Хүн яаж муугаас зайлах вэ?
“Бурханаас эмээх” гэдэг нь тайлбарлахын аргагүй айдас, жихүүдэс биш, зайлсхийх явдал ч биш, зай барих ч биш, шүтлэг мөргөл юм уу мухар сүсэг ч биш. Харин ч энэ нь бишрэл, хүндлэл, итгэл, ойлголт, хайхрамжтай байдал, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзолгүй, гомдолгүйгээр шүтэн мөргөх, хариу барих, бууж өгөх явдал юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүст жинхэнэ бишрэл, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ хайхрамжтай байдал эсвэл дуулгавартай байдал байхгүй, зөвхөн айдас, түгшүүр, зөвхөн эргэлзээ, буруу ойлголт, зайлсхийлт, зай барилт л байна; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүнд жинхэнэ зориулалт, хариу барилт байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүн жинхэнээсээ шүтэн мөргөхгүй, бууж өгөхгүй, зөвхөн сохроор шүтэж, мухраар сүсэглэдэг; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүн Бурханы замыг дагаж, Бурханаас эмээж, муугаас зайлах боломжгүй. Эсрэгээрээ, хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, зан авир бүр нь Бурханы эсрэг тэрслэл, эсэргүүцэл, Бурханы тухай гүтгэлэг ба шүүлтээр дүүрэн, үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утгатай зөрчилддөг ёрын муу үйлээр дүүрэн байх болно.
Хүмүүс Бурханд жинхэнэ итгэлтэй болмогцоо Түүнийг үнэхээр дагаж, Түүнд найддаг болно; Бурханд жинхэнээсээ найдсанаар л хүмүүс Бурханыг жинхэнээсээ мэдэж авч, Түүнийг ойлгож чадна; Бурханыг жинхэнээсээ ойлгохын сацуу Түүнийг жинхэнээсээ харгалзан үздэг болно; Бурханыг жинхэнээсээ харгалзан үзсэнээр л хүмүүс жинхэнээсээ дуулгавартай дагаж чадна; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс өөрсдийгөө жинхэнээсээ зориулж чадна; Бурханд өөрсдийгөө жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзолгүй, гомдолгүйгээр хариу барьж чадна; жинхэнээсээ найдах явдал, жинхэнэ ойлголт, хайхрамжтай байдал, жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ зориулалт, хариу барилт байснаар л хүмүүс Бурханы зан чанар, мөн чанар, Бүтээгчийн ялгамж чанарыг үнэхээр мэдэж авч чадна; зөвхөн Бүтээгчийг үнэхээр мэдэж авах үед л тэд дотроо жинхэнээсээ шүтэн мөргөж, бууж өгдөг болж чадна; Бүтээгчийг жинхэнээсээ шүтэн мөргөж, Түүнд бууж өгсөн үед л тэд ёрын муу үйлээс үнэхээр ангижирч чадна—өөрөөр хэлбэл, муугаас зайлж чадна.
Эдгээр нь “Бурханаас эмээж, муугаас зайлах” бүхий л үйл явцыг бүрдүүлдэг төдийгүй Бурханаас эмээж, муугаас зайлах бүхий л агуулга юм. Түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд явах ёстой зам юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг
416. Юуны өмнө Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ; Тэр бол хэн нэгэнд нядлуулах хонь биш, хүмүүсийн хүссэнээрээ удирдах хүүхэлдэй бүр ч биш. Тэрээр мөн захируулдаг хоосон агаар ч биш. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байж, Түүний мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг мэдэх ёстой. Энэхүү уур хилэн нь нэг үгээс, нэг бодлоос, магадгүй зарим төрлийн өөдгүй зан авираас, эсвэл бүр нэг төрлийн аядуу зөөлөн зан авираас, хүмүүсийн нүдээр, хүний ёс зүйгээр зүгээр өнгөрөөж болох зан авираас үүдсэн юм уу магадгүй хоосон сургаал, онолоос үүдэлтэй байж ч болно. Гэхдээ нэгэнт Бурханыг уурлуулсан бол чи боломжоо алдаж, төгсгөлийн өдрүүд чинь ирсэн байна. Энэ бол аймшигтай зүйл! Хэрвээ чи Бурханд халдаж болохгүй гэдгийг ойлгодоггүй бол Бурханаас айдаггүй, магадгүй Түүнд тогтмол халддаг байж болзошгүй юм. Хэрвээ чи Бурханаас хэрхэн эмээхээ мэддэггүй бол Бурханаас эмээж чадахгүй бөгөөд Бурханы замыг дагах—Бурханаас эмээж, муугаас зайлах замд хэрхэн орохоо мэдэхгүй. Чи үүнийг мэддэг болж, Бурханд халдаж болохгүй гэдгийг ухаарч ойлгомогц, Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд юу хийхээ мэдэх болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
417. Хэдийгээр Бурханы мөн чанар хайрын элемент агуулдаг бөгөөд Тэр хүн болгонд өршөөнгүй ханддаг боловч Түүний мөн чанар нь бас эрхэм чанар гэдгийг хүмүүс анзаардаггүй, мартсан. Түүнд хайр бий гэдэг нь хүмүүс Түүнд дураараа халдаж болдог, Тэр ямар ч мэдрэмж, хариу үйлдэл гаргахгүй гэсэн үг биш, түүнд өршөөл бий гэдэг нь хүмүүст хэрхэн хандах талаар Түүнд ямар ч зарчим байхгүй гэсэн үг бас биш билээ. Бурхан амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй, эсвэл өөр ямар нэг эд зүйлийн аль нь ч биш. Тэр оршдог болохоор бид Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг цаг үргэлж анхааралтай сонсож, Түүний хандлагад нухацтай анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгож авах хэрэгтэй. Бид хүний төсөөллийг ашиглан Бурханыг тодорхойлох ёсгүй, бас хүмүүний бодол, хүслийг Түүнд тулган, хүний арга барил, хүний төсөөлөлд үндэслэн хүнд ханд гэж Бурханаас шаардах ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханыг уурлуулж, Бурханы уур хилэнг сорьж, Бурханы эрхэм чанарыг сорьж байна! Тиймээс энэ асуудал хэр ноцтой болохыг та нар ойлгож авмагцаа өөрсдийнхөө үйлдэл, үг ярианд анхаарал болгоомжтой байж, Бурханд хэрхэн хандах тухайд ч аль болох дээд зэргээр анхаарал болгоомжтой бай гэж Би та нарын хүн нэг бүрийг ятгаж байна! Бурханы хандлага ямар болохыг ойлгохгүй байхдаа хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй үйлдэл бүү хий, хайнга нэр хоч бүү зүүлгэ. Түүнээс ч чухал нь, дур зоргоороо дүгнэлт бүү хий. Үүний оронд чи хүлээж, эрж хайх ёстой; ийм үйлдэл нь бас Бурханаас эмээж, муугаас зайлахын илрэл юм. Юуны түрүүнд, хэрвээ чи үүнд хүрч чадвал, юуны түрүүнд, чи ийм хандлагатай бол тэнэглэл, харанхуй бүдүүлэг байдал болон аливаа юмсын цаад учир шалтгааныг ойлгодоггүй гээд Бурхан чамайг буруутгахгүй. Харин ч Бурханд халдахаас айдаг, Түүний санаа зорилгыг хүндэлдэг, Түүнийг дуулгавартай дагахад бэлэн хандлагын чинь ачаар Бурхан чамайг санаж, чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг байдлыг чинь тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах хандлага чинь хүндэтгэлгүй—Түүнийг хүссэнээрээ шүүж, Түүний санаа бодлыг дур зоргоороо таамаглаж, тодорхойлж байвал—Бурхан чамайг яллаж, сахилгажуулж, бүр шийтгэнэ; эсвэл Тэр чиний талаар санал шүүмж хэлж магад. Тэрхүү санал шүүмж нь чиний төгсгөлтэй хамаатай байж ч болох юм. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэмээр байна: Та нар дор бүрнээ Бурханаас ирдэг бүхэнд анхаарал, болгоомжтой байх ёстой. Хайхрамжгүй бүү ярь, мөн хайхрамжгүй үйлдэл бүү хий. Чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зогсоод бодох ёстой: Миний энэ үйлдвэл Бурханыг уурлуулах болов уу? Ингэснээрээ би Бурханаас эмээж байна уу? Энгийн асуудал дээр ч гэсэн чи эдгээр асуултыг ойлгох гэж оролдон, тэдгээрийг бодож үзэхэд илүү их хугацаа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ чи бүхий л талаар, бүх зүйл дээр, цаг ямагт эдгээр зарчмын дагуу үнэхээр хэрэгжүүлж, ялангуяа ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ ийм хандлага баримталбал Бурхан чамайг үргэлж залж чиглүүлж, дагах замаар хангана.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
418. Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдээд, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр ул суурьтай хэвээр байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм. Гэвч Би үнэнч шударга хүмүүсийг эрж хайдаг; хэрвээ чи үнэнч шударга, зарчмын дагуу үйлддэг хүн бол Бурханы ойр дотнын хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцнэ. Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга
419. Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх учиртай ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнээс эмээж, Түүнээс айх боломжгүй; харин жишимгүй хааш яаш байдал, булзаарал, түүнчлэн засаж боломгүй доромжлол л байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал бөгөөд Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг орхигдуулж болохгүй хэдий ч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, эсвэл нарийвчлан судлаагүй. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл тоомсорлосон нь харахад илт байдаг. Хэрвээ та нар Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний зан чанарт халдаж тун болзошгүй. Түүний зан чанарт халдах нь Бурханы Өөрийн уур хилэнг хүргэхтэй адилхан бөгөөд тэр тохиолдолд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг болно. Бурханы мөн чанарыг мэдэх үедээ зан чанарыг нь ч ойлгож чадах бөгөөд Бурханы зан чанарыг ойлгох үедээ захиргааны зарлигийг ч бас ойлгосон байна гэдгээ чи одоо ухаарах хэрэгтэй. Мэдээж, захиргааны зарлигт агуулагддаг зүйлийн ихээхэн нь Бурханы зан чанарыг хөнддөг боловч захиргааны зарлигт Түүний зан чанар бүхэлдээ илэрхийлэгддэггүй; иймд та нар Бурханы зан чанарын талаарх ойлголтоо дахиад нэг алхам гүнзгийрүүлэх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал
420. Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөрөөр авирладагтай яг л адил эдгээр авирт хандах Түүний хандлага өөр өөр байдаг, учир нь Тэр хүүхэлдэй биш, хоосон агаар ч биш. Хүн төрөлхтөн Бурханы хандлагыг мэдэж авахаар эрэлхийлбэл зохино. Хүмүүс Бурханы хандлагыг мэдсэнээрээ Бурханы зан чанарыг хэрхэн бага багаар мэдэж, Түүний зүрх сэтгэлийг ойлгож авч болохыг сурах ёстой. Бурханы зүрх сэтгэлийг бага багаар ойлгоод ирэхийн цагт Бурханаас эмээж, муугаас зайлах нь биелүүлэхэд тийм ч хэцүү зүйл гэж чамд санагдахгүй. Түүнчлэн, чи Бурханыг ойлгох үед Түүнийг хязгаарлах магадлал бага болно. Бурханыг хязгаарлахаа больмогц Бурханд халдах магадлал чинь бүр л бага болж, нэг л мэдэхэд чинь Бурхан чамайг Өөрийнх нь талаар мэдлэг олж авахад хөтөлнө; энэ нь зүрх сэтгэлийг чинь Бурханаас эмээх сэтгэлээр дүүргэнэ. Тэгээд чи өөрийн эзэмшсэн бичиг үсэг, хоосон сургаал юм уу онолоор Бурханыг тодорхойлохоо болино. Харин оронд нь бүх зүйлээс Бурханы хүслийг байнга эрж хайснаар чи өөрийн мэдэлгүй Бурханы санаа зорилгод нийцдэг хүн болно.
Бурханы ажил нь хүмүүст харагддаггүй, хүршгүй боловч Бурханы хувьд, хүн болгоны үйлдлийг, Өөрт нь хандах тэдний хандлагын хамт Тэр ойлгодог төдийгүй, бас Өөрт нь илэрхий байдаг. Үүнийг хүн бүр танин мэдэж, тодорхой ойлгосон байх ёстой. Чи өөрөөсөө үргэлж “Миний энд хийж байгааг зүйлийг Бурхан мэддэг болов уу? Яг одоо миний юу бодож байгааг Тэр мэддэг болов уу? Тэр мэддэг ч байж магадгүй, мэддэггүй ч байж магадгүй” хэмээн асууж байж магад. Хэрвээ чи ийм үзэл бодолтой байж, Бурханыг дагаж, Түүнд итгэдэг боловч, Түүний ажил, Түүний оршин тогтнолд эргэлзэж байвал эрт орой хэзээ нэгэн цагт чи Түүний уур хилэнг хүргэх өдөр ирнэ, учир нь, чи аль хэдийн аюулт хавцлын ирмэг дээр дэнжгэнэж байна. Бурханд олон жил итгэсэн ч гэсэн Бурханы санаа зорилгыг ойлгох нь байтугай үнэн-бодит байдлыг олж аваагүй хүмүүсийг Би харж байсан. Энэ хүмүүс амь болон биеийн хэмжээндээ ямар ч ахиц гаргахгүй, гагцхүү хамгийн өнгөц хоосон сургаалыг баримталж байдаг. Учир нь, энэ хүмүүс Бурханы үг нь өөрөө амь гэж хэзээ ч үзэж байгаагүй, хэзээ ч Түүний оршин тогтнолтой нүүр тулж, хүлээн авч байгаагүй. Бурхан тийм хүмүүсийг хараад баяр хөөрөөр дүүрдэг гэж чи бодож байна уу? Тэд Түүнийг тайтгаруулдаг уу? Тиймээс хүмүүс Бурханд хэрхэн итгэх нь тэдний хувь заяаг шийддэг. Хүмүүс Бурханыг хэрхэн эрж хайж, Түүнд хэрхэн хандах тухайд бол хүмүүсийн хандлага хамгийн чухал юм. Бодлын чинь мухарт эргэлдэж буй хоосон агаар мэт Бурханыг бүү үл тоомсорло; өөрийн итгэдэг Бурханыг үргэлж амьд, жинхэнэ Бурхан гэж бод. Тэр гурав дахь тэнгэрт хийх юмгүй сууж байгаа юм биш. Харин ч Тэр хүн бүрийн зүрх сэтгэл рүү байнга өнгийж, юу хийх гэж байгааг чинь ажиж, жижиг сажиг үг, үйл хэрэг бүрийг чинь харж, хэрхэн авирлаж байгаа, Түүнд хандах хандлага чинь ямар болохыг байнга харж байдаг. Чи өөрийгөө Бурханд өгөх хүсэлтэй ч бай, үгүй ч бай, бүхий л үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодол, санаа чинь Бурханы өмнө илхэн, Түүнд харагдаж байдаг. Чиний зан авир, үйл хэрэг, Түүнд хандах чиний хандлагаас шалтгаалж чиний талаарх Түүний санаа бодол, чамд хандах Түүний хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Би зарим хүнд бага зэрэг зөвлөгөө өгмөөр байна: Бурхан чамайг ухаангүй хайрлах ёстой юм шиг, чамайг хэзээ ч орхиод явж чадахгүй юм шиг, чамд хандах Түүний хандлага хувиршгүй, хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй юм шиг өөрсдийгөө Бурханы гар дээр нялх хүүхэд шиг бүү тавь, мөн мөрөөдөхөө боль гэж Би зөвлөе! Бурхан хүн болгонд зөвт ханддаг, Тэрээр хүмүүсийг байлдан дагуулж, аврах ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Энэ бол Түүний удирдлага юм. Тэрээр хүн болгонд нухацтай ханддаг бөгөөд тоглож наадах гэрийн тэжээвэр амьтан шиг үздэггүй. Хүмүүсийг гэх Бурханы хайр бөөцийлж, эрхлүүлэх хайр биш, хүн төрөлхтөнд үзүүлдэг Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь ч бас өөгшүүлсэн, зоргоор нь тавьсан биш байдаг. Эсрэгээрээ хүмүүсийг гэх Бурханы хайранд амийг энхрийлж, өрөвдөж, хүндлэх багтдаг; Түүний өршөөл, хүлээцтэй байдал тэдэнд тавьсан Түүний итгэл найдварыг илэрхийлдэг бөгөөд хүн төрөлхтөнд амьд үлдэхэд хэрэгтэй зүйл юм. Бурхан амьд бөгөөд үнэхээр оршин тогтнодог; хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага зарчимтайн дээр ягшмал бөөн дүрэм огтхон ч биш, бас энэ нь өөрчлөгдөх боломжтой. Хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зорилго цаг хугацааны эрхээр, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, хүн нэг бүрийн хандлагатай хамт аажмаар хувьсан, өөрчлөгдөж байдаг. Иймээс Бурханы мөн чанар хувиршгүй, Түүний зан чанар өөр өөр үед, өөр өөр нөхцөл байдлаас гардаг гэдгийг чи зүрх сэтгэлдээ тов тодорхой мэдэж байх ёстой. Энэ бол ноцтой асуудал гэж чи бодохгүй байж болно, Бурхан юмыг хэрхэн хийх ёстойг төсөөлөхдөө чи үзлээ ашиглаж магадгүй. Гэхдээ үзэл бодлын чинь яг эсрэг нь үнэн байх үе байдаг бөгөөд үзлээ ашиглан Бурханыг хэмжих гэж оролдсоноороо чи Түүнийг хэдийнээ уурлуулсан. Учир нь, Бурхан чиний боддог шиг ажилладаггүй, чиний хэлдэг шиг энэ асуудалд ханддаггүй. Иймээс чи эргэн тойрондоо байгаа юм болгонд хандахдаа болгоомжтой, хянамгай байж, бүх зүйл дээр “Бурханы замыг дагах—Бурханаас эмээж, муугаас зайлах” зарчмын дагуу хэрэгжүүлж сур гэж Би чамд сануулж байна. Чи Бурханы санаа зорилго, Бурханы хандлагын асуудал дээр үнэн зөв ойлголттой болж, энэ талаар чамтай хэлэлцэх гэгээрсэн хүмүүсийг олж, хичээнгүйлэн эрж хайх ёстой. Өөрийн итгэдэг Бурханыг хүүхэлдэй шиг үзэж, дур зоргоороо шүүж, Түүний талаар дураараа дүгнэлт хийж, Түүнд хайхрамжгүй хандлагаар хандаж болохгүй. Бурхан чамайг аварч, төгсгөлийг чинь тодорхойлох зуураа чамд өршөөл, хүлээцтэй байдал, эсвэл шүүлт, гэсгээлт хүртээж магадгүй боловч ямар ч тохиолдолд чамд хандах Түүний хандлага өөрчлөгдөшгүй биш юм. Түүнд хандах чиний хандлагаас гадна Түүний талаарх ойлголтоос чинь энэ нь хамаардаг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
421. Бурханд жинхэнээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг, Бурханаас эмээдэг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс жаягт энэ тохирохгүй. Хүмүүс Бурханы далбааг намируулан, хаа сайгүй хөндлөн аашилж, энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Бүр ч хатуу чанд стандарттай байх бус уу? Бүр ч их захиргааны зарлигтай байх бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
422. Өөрийнхөө ажлын эрин үе болгонд Бурхан хүмүүст зарим үгийг хайрлаж, зарим үнэнийг хэлдэг. Эдгээр үнэн нь хүмүүсийн баримтлах ёстой зам, тэдний дагах ёстой зам, тэднийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгох зам, амьдралдаа болон амьдралынхаа явцад хүмүүсийн хэрэгжүүлж, баримталбал зохих зам болдог. Ийм шалтгааны улмаас Бурхан эдгээр айлдварыг хүн төрөлхтөнд илэрхийлдэг. Бурханаас ирдэг эдгээр үгийг хүмүүс баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг баримтлах нь амь хүлээн авах явдал юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй, Бурханы үгийг амьдралдаа амьдран харуулдаггүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй юм байна. Түүнчлэн хэрвээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурханаас эмээж, муугаас зайлахгүй байна, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чадахгүй. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй, ийм хүмүүст төгсгөл байхгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
423. Бурханы замыг дагах нь гаднаа дүрэм журам мөрдөх явдал биш; харин ч чамд асуудал тулгарах үед чи үүнийг Бурханы зохицуулсан нөхцөл байдал, Түүнээс чамд хайрласан хариуцлага, эсвэл Түүний чамд даалгасан даалгавар гэж юуны түрүүнд үзнэ гэсэн үг юм. Энэ асуудалтай тулгарах үедээ чи үүнийг бүр Бурханы чамд тавьсан шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чи зүрх сэтгэлдээ стандарттай болж, энэ хэрэг явдал Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи Бурханд үнэнч байхын зэрэгцээ үүргээ биелүүлж чадахуйц байдлаар үүнийг хэрхэн шийдэх талаар, мөн Түүнийг хилэгнүүлж, Түүний зан чанарт халдалгүйгээр хэрхэн үүнийг хийх талаар бодох ёстой… Учир нь, Бурханы замыг дагахын тулд бид өөрсдөд маань, эсвэл бидний эргэн тойронд болж байгаа юуг ч, бүр өчүүхэн зүйлсийг ч зүгээр орхиж болохгүй; бид үүнд анхаарал хандуулах ёстой юу, үгүй юу гэж боддог ч байсан бай, ямар нэгэн асуудал тулгарсан л бол бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Болж буй бүхнийг Бурханы бидэнд өгсөн туршилт гэж харах ёстой. Юмыг ингэж харах талаар чи юу гэж бодож байна? Хэрвээ чи ийм хандлагатай бол энэ нь: Чи сэтгэлийнхээ гүнд Бурханаас эмээдэг бөгөөд муугаас зайлахад бэлэн гэсэн нэг баримтыг баталдаг. Хэрвээ чамд Бурханыг сэтгэл хангалуун байлгах энэ хүсэл байгаа бол чиний хэрэгжүүлж байгаа зүйл Бурханаас эмээж, муугаас зайлах стандартаас тийм ч холгүй байна.
Хүмүүсийн нэг их анхаардаггүй, ер нь дурддаггүй асуудлууд нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй, ялихгүй аар саар зүйл гэж итгэдэг хүмүүс нэлээд их байдаг. Тийм асуудал тулгарахад энэ хүмүүс үүнийг нэг их бодож үзэлгүй, тэгээд зүгээр өнгөрөөдөг. Гэвч үнэн хэрэгтээ энэ асуудалтай тулгарах үе чинь Бурханаас хэрхэн эмээж, муугаас хэрхэн зайлах тухай сургамжийг сурах ёстой яг тэр цаг чинь бөгөөд чамд ийм асуудал тулгарах үед Бурхан юу хийж байгааг чи бүр ч их мэдэж байх ёстой. Бурхан яг хажууд чинь үг, үйлдэл бүрийг чинь ажиглаж, хийж буй юм болгоныг чинь, бодол санаанд чинь ямар өөрчлөлт гарч байгааг хардаг—энэ бол Бурханы ажил. Зарим хүн “Энэ хэрвээ үнэн юм бол би яагаад үүнийг мэдрээгүй юм бэ?” гэж асуудаг. Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чи гол замаа болгож баримтлаагүй учраас үүнийг мэдрээгүй; тиймээс, хүмүүст хийдэг Бурханы нарийн ажлыг, хүмүүсийн янз бүрийн бодол, үйлдлийн дагуу өөрөө илэрдэг тэр ажлыг чи мэдэрч чаддаггүй. Чи хөнгөн хийсвэр юм! Томоохон асуудал нь юу вэ? Жижиг асуудал нь юу вэ? Бурханы замыг дагахтай хамаатай асуудлуудыг том, жижиг гэж хуваадаггүй, бүгдээрээ л том асуудал—та нар үүнийг ойлгож чадах уу? (Бид үүнийг ойлгож чадна.) Өдөр тутмын асуудлуудын тухайд, хүмүүсийн маш том, ач холбогдолтой гэж үздэг зарим асуудал, ялихгүй аар саар зүйл гэж үздэг өөр хэсэг асуудал байдаг. Хүмүүс эдгээр том асуудлыг маш чухал гэж үздэг бөгөөд тэдгээрийг Бурхан илгээсэн гэж тооцдог. Гэвч энэ том асуудлуудыг шийдвэрлэх явцад дутуу дулимаг биеийн хэмжээ, дорд муу хэв чанарынхаа улмаас хүмүүс ихэвчлэн Бурханы санаа зорилгод хүрдэггүй, ямар ч илчлэл олж авч чаддаггүй, үнэ цэнтэй ямар ч бодит мэдлэг эзэмшиж чаддаггүй. Жижиг асуудлуудын тухайд гэвэл, тэдгээрийг хүмүүс зүгээр л анзаарахгүй үлдээж, бага багаар алга болгодог. Тиймээс Бурханы өмнө шинжлүүлэх, Түүгээр туршигдах олон боломжийг хүмүүс алдсан. Бурханы чамд зориулж зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмс, нөхцөлүүдийг чи үргэлж анзаардаггүй бол юу гэсэн үг вэ? Энэ нь өдөр бүр, цаашлаад мөч бүрд Бурхан чамайг төгс болгохоос, мөн Бурханы манлайллаас чи байнга татгалзаж байна гэсэн үг юм. Бурхан чамд зориулан нөхцөл байдал зохицуулах бүрдээ нууцаар харж, зүрх сэтгэлийг чинь харж, бодол, эргэцүүллийг чинь ажиглаж, хэрхэн бодож байгааг чинь харж, хэрхэн үйлдэхийг чинь харахаар хүлээж байгаа. Хэрвээ чи хайхрамжгүй хүн бол—Бурханы зам, Түүний үг, эсвэл үнэнд хэзээ ч нухацтай хандаж байгаагүй хүн бол—Бурхан чамд зориулан тодорхой орчин зохицуулахдаа Тэр ямар шаардлагад нийцэхийг чамаас шаарддаг, Тэр юу гүйцэлдүүлэхийг хүсэж байгааг чи хайхарч, анхаарал хандуулахгүй. Чамд тохиосон хүмүүс, үйл явдал, юмс нь үнэн, эсвэл Бурханы санаа зорилготой ямар холбоотойг чи бас мэдэхгүй. Иймэрхүү олон удаагийн нөхцөл байдал болон шалгалттай тулгарсны дараа Бурхан чамаас ямар ч үр дүн олж харахгүй бол Тэр яах вэ? Чи шалгалттай удаа дараа нүүр тулсны дараа зүрх сэтгэлдээ Бурханыг агуу гэж хүндлээгүй, бас чамд зориулан Бурханы зохицуулсан нөхцөл байдлыг нухацтай авч үзэж, тэдгээрийг Бурханы шалгалт, туршилт гэж ч үзээгүй. Харин ч Бурханы чамд хайрласан боломжуудаас ээлж дараалан татгалзаж, тэдгээрийг ахин дахин алдсан. Энэ бол хүмүүсийн харуулдаг туйлын тэрслүү байдал бус уу? (Мөн.) Үүнээс болж Бурхан гомдох уу? (Тэгнэ.) Буруу, Бурхан гомдохгүй! Миний ингэж хэлэхийг сонсоод та нар дахин нэг удаа цочирдлоо. “Бурханд үргэлж гомдолтой санагддаг гэж өмнө нь хэлээгүй бил үү? Тиймээс Бурхан гомдохгүй гэж үү? Тэгвэл Бурханд хэзээ гомдолтой санагддаг вэ?” гэж та нар бодож байж магадгүй. Товчхондоо Бурхан энэ нөхцөлд гомдохгүй. Тэгвэл дээр дурдсан зан авирт хандах Бурханы хандлага юу вэ? Хүмүүс Бурханы илгээдэг шалгалт, туршилтыг голж, тэдгээрээс зайлсхийх үед ийм хүмүүст хандах цорын ганц хандлага Бурханд байдаг. Энэ ямар хандлага вэ? Бурхан ийм хүмүүсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс зэвүүцэн голдог. “Зэвүүцэн голох” гэдэг үгэнд давхар утга бий. Би үүнийг Өөрийнхөө өнцгөөс хэрхэн тайлбарлах хэрэгтэй вэ? Гүн утгаараа “зэвүүцэн голох” гэдэг үг нь жигших, үзэн ядах гэсэн утгатай байдаг. Нөгөө нэг утга нь юу вэ? Тэр нь ямар нэг зүйлээс татгалзах гэсэн санааг агуулдаг хэсэг юм. “Татгалзах” гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Товчоор хэлбэл, “голох” гэдэг нь иймэрхүү байдлаар авирлаж байгаа тэр хүмүүст хандах Бурханы эцсийн хандлага, хариу үйлдлийг илэрхийлдэг үг юм; энэ бол тэдэнд хандах туйлын үзэн ядалт, зэвүүцэл бөгөөд улмаар энэ нь тэднийг орхих шийдвэрт хүргэдэг. Энэ бол Бурханы замыг хэзээ ч дагаагүй, хэзээ ч Бурханаас эмээж, муугаас зайлаагүй хүнд чиглэсэн Бурханы эцсийн шийдвэр билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
424. Иовын Бурханаас эмээдэг, дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, шулуун шударга зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргилд хүрсэн юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо Бурханыг дуулгавартай дагаж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байлаа ч гэсэн тэгэхийг нь ямар ч гомдолгүйгээр баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан авир бүхэлдээ түүний төгс, шулуун шударга хүн чанараас болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов, Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй. Энэ үндсэн дээр өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийн зарчмыг өөрт нь өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу жигдэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг зарчимч чанарын эх сурвалж байсан юм. Иов үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба Бурханаас эмээх, Бурханыг дуулгавартай дагах, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр гэрчлэлдээ бат зогсож чадсан бөгөөд Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
425. Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшааж, хүмүүс атаархаж, биширч, бүр үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, ер бусын юм юу ч байгаагүй: Тэрээр бусад жирийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байв. Ялгаа нь гэвэл, амьдралынхаа ердийн хэдэн арван жилийн туршид тэрээр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замын талаарх мэдлэгийг олж авч, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр бусад эгэл хүнээс илүү ухаалаг байгаагүй, гойд амь бөхтэй ч байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд ур чадвар ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн сэтгэл, шулуун шударга зан чанар, шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан—эдгээр зүйлийн алийг ч эгэл хүмүүсийн ихэнх нь эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодол санаандаа нарийн нягт анхаарал хандуулдаг байв. Тиймээс дэлхий дээрх ердийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов олж авч чадсаны эхний шалтгаан бол, тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх гэсэн түүний эрэл хайгуул байв. Бурханыг харж, Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлийг эзэмшиж, эрэлхийлсэн; тэр Бурханыг хэзээ ч хараагүй боловч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байлаа. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний үзэхэд, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан бөгөөд Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх ердийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч, Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож, ухаарахад Иовд саад болоогүй, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх түүний мэдлэгт ч нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь бүх зүйлийн дотор нуугддаг Бурханы дээд эрх, зохицуулалтыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх ухаарал байлаа. Бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хуулийг захирч Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолой болон Өөрийн үгийг илэрхийлдэг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы үгийг тэр бас өдөр тутмын амьдралдаа сонсож, ойлгодог байлаа. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж, түүнтэй ярьж байгаагүй боловч Иов төгс, шулуун шударга байж, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүй байхад, бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрх нь Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг хүн мэдэж авахад хангалттай байдаг бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замд оруулахад хангалттай юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
426. “Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогддог ба тэдгээрийн хоорондох холбоо илэрхий юм. Хэрвээ чи муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээдэг болох ёстой; хэрвээ Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл эхлээд Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы цээрлүүлэлт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой; хэрвээ Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, зүйлс болон төрөл бүрийн орчныг бүрдүүлэхийг Бурханаас гуйх ёстой, ингэснээр чамд Бурханы үгийг туулах боломж олдоно; хэрвээ чи Бурхан болон Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч шударга зүрх сэтгэлтэй, үнэнийг хүлээн авах хандлага, зовлон бэрхшээл туулах шийдэмгий байдалтай, муугаас зайлах шийдвэр болон эр зоригтой, жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой… Ийм маягаар алхам алхмаар урагшилснаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэн Бурханыг мэдэж авахын хэрээр улам бүр утга учиртай болж, улам бүр гэрэл цацруулна. Нэг л өдөр чи Бүтээгч оньсого байхаа больсныг болон Бүтээгч хэзээ ч чамаас нуугдаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас хол байдаггүй, мөн Бүтээгч чиний өдөр шөнөгүй хүсэн хүлээж чадах ч мэдрэхүйгээрээ мэдэрч чадахгүй Нэгэн байхаа больж, үнэхээр, жинхэнээсээ хажууд чинь хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянаж байгааг мэдэрнэ. Тэрээр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, Өөрийгөө өндөрт үүлэн дунд ч нуугаагүй, Тэр яг хажууд чинь байж, бүх зүйлийг чинь захирч байгаа, Тэр бол чиний бүх зүйл, чамд байгаа цорын ганц зүйл гэдгийг чи мэдэрнэ. Тийм Бурхан чамд зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, дээдэлж, Түүнд ээнэгшин дасаж, Түүнд ойр байж, Түүнийг биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс татгалзах, Түүний эсрэг тэрслэх, Түүнээс холдох, Түүнээс бултах хүсэлгүй болох боломжийг олгодог. Түүнийг бодолцон үзэж, Түүнийг дуулгавартай дагаж, чамд өгсөн бүхнийх нь ачийг хариулж, Түүний эрх мэдэлд бууж өгөхийг л чи хүснэ. Чи Түүгээр удирдуулж, хангагдаж, халамжлуулж, хамгаалуулахаас цаашид татгалзахгүй, Түүний захиралт болон чамтай холбоотой зохицуулалтыг нь цаашид эсэргүүцэхгүй. Чи Түүнийг дагаж, Түүнийг дагалдахыг л хүснэ; Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн авч, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн авахыг л чи хүснэ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг
427. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Бурхан шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхланг нь мэдэрч, Тэр ямар ч халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, дуулгавартай дагавал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй. Тиймээс, Бурханы ажлыг туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг хүндэлдэг. Харин Түүний талаарх үзлээ орхидоггүй—Түүнийг Бурхан гэж ер үздэггүй хүмүүст—Бурханыг гэх хүндлэл байдаггүй, хэдийгээр тэд Бурханыг дагадаг ч байлдан дагуулагддаггүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Бүтээгдсэн бүх зүйл Бүтээгчийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж, Түүнд шүтэн мөргөж, ямар ч болзолгүйгээр Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд Тэрээр ингэж ажилладаг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхээр зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулсан хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй бол, мөн урьдын дуулгаваргүй байдал нь огтхон ч өөрчлөгддөггүй бол таягдан хаягдах нь гарцаагүй. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн бишрэх юм уу зайнаас хүндлэх явдал боловч Түүнийг өчүүхэн ч хайрладаггүй бол энэ нь Бурханыг хайрладаг зүрх сэтгэлгүй хүний хүрсэн үр дүн бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутдаг. Хэрвээ ийм их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг олж аваагүй бөгөөд үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэггүй. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авч чаддаггүй, Бурханы сайшаалыг хүртэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг яаж ч туулж, шүүлтийг яаж ч туулсан бай, Бурханыг хүндэлж чаддаггүй. Тэд бол уг чанар нь өөрчлөгдөшгүй, туйлын хорон муу зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүн таягдан хаягдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүсийн адилаар шийтгүүлж, зөв шударга бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү зовох болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил