687 Бүтэлгүйтэл бол өөрийгөө таних хамгийн сайн боломж

1 Итгэлдээ чи, Бурханы ажлыг туулж, Бурханд захирагдаж сурах ёстой. Бурханд захирагдана гэдэг бол үнэн бөгөөд хүн төрөлхтөнд Бурханы тавьдаг шаардлага билээ. Хэрэв чи Бурханд захирагдах чиглэлд эрж хайж чаддаг бол Бурханд итгэх зөв замд хөл тавьжээ. Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно.

2 Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 686 Бурханы авралыг хүртдэг хүмүүс л амьд билээ

Дараах: 688 Бурхан юу ч хийлээ гэсэн, бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх